Category: Монгол үндэсний түүх

  • Ноцтой мэдээ: Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан

    Амарлин
    Анх 2011 оны 3 сард Өмнөд Солонгост 99 жилээр газар нутгаасаа түрээслүүлэх болсон тухай Х. Мөнх гэдэг сэтгүүлч бичсэнийг уншсан юм. Tэр нийтлэлд “Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт очиж ажиллах үеэр БНСУ-ын Засгийн газар, KOICA байгууллага болон Монгол Улсын Засгийн газраас мэдэгдэл хийж Дорнод аймгийн Халх голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270.000 га газар ашиглуулахаар шийдвэрлэснийг зарлалаа” гэж байсан. Нийтлэлийн төгсгөлд үйл явдал хэрхэн өрнөхийг анхаарахыг олон нийтэд захиад, аливаа гэрээг бас цуцалж болдог тухай сануулсaн байж билээ.  http://sonin.mn/?p=119884
    Саяхнаас энэ талаар дахин бичих болсон тул сонирхож, Солонгосын сонин хэвлэлээс нягталж үзлээ. Гэтэл Монголоос 270.000 га биш 330.000 га газaр, бас түрээсэлсэн биш худалдаж авсан тухай бичсэн байх юм.
    Тухайлбал, 2011 оны 3 сарын 11-ний “Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 (гучин мянга) га газар худалдаж авлаа” гэдэг гарчигтай мэдээ гарсан байна. Дэлгэрэнгүй мэдээнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гээд Дорнод аймгийн засаг даргын орлогч Дамдинбазар, Солонгосын талын төлөөлөгч Ким Хак Су нарын зургийг тавьжээ.
    http://www.koreaittimes.com/story/13469/korea-purchases-30000-hectares-mongolia-initiate-agricultural-cooperation
     Уншигч та газрын хэмжээг андуурсан байна гэж намайг буруутгахаа түр азна. Өмнө нь Монгол сониноос 270.000 га газар түрээслэх тухай уншсан болохоор чухам ямар учраас газрын хэмжээ 30 мянга болтлоо буурсны учрыг тайлахыг би оролдлоо. Эхлээд Монголчууд бидний хэрэглэж заншаагүй нэгж болох акр гэгчийг га болгон хувиргаж үзэхэд 816,880 акр = 330 мянга 579 га болж байв (манайхан бутархай тоонд, харин гадныхан мянгын дараа таслал тавьдаг учиртайг энд анзаарна уу). Тооцохдоо интернэт дээрx хөрвүүлэгч программыг ашигласан юм. Та нар ч гэсэн бас нягтлаарай. http://www.convertunits.com/from/acre/to/hectare
    Мөн “Korea IT Times” сонины 2011 оны 3 сарын 10-ны дугаарт Монголоос нэг тэрбүм пянг (Солонгочуудын хэмждэг нэгж, 1 пянг (pyeong)=3.3.ам. метр) хэмжээтэй газар худалдаж авснаа тэмдэглэж баяр хийсэн тухай мэдээ олдлоо. Дурьдсан 1 тэрбум пянг дахин га- д хөрвүүлж шалгаxaд 330 мянга 600 га гарч байна.
    http://www.koreaittimes.com/story/13439/special-performance-korea-mongolia-adpi
    http://www.convertunits.com/from/1000000000+pyong/to/hectares
    Түүнчлэн, Future Directions International хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонкогт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, “Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэг олон эх сурвалжид Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарсныг олж баталгаажууллаа.
    http://futuredirections.org.au/publications/14-strategic-weekly-analysis/48-strategic-weekly-analysis-18-5-2011.html
    http://www.asiasentinel.com/index.php?option=com_content&task=view&id=3159&Itemid=234
    http://cornandsoybeandigest.com/issues/foreigners-gobble-land-some-claim-it-s-food-security-some-say-it-s-land-grab?page=1
    Чухам ямар учраас 330 мянгыг 30 мянга болгож нэг тэг алдаж бичсэнийг уншигч бүр дор бүрнээ болгооно биз. Ямартаа ч, Монголчуудын хувьд пянг, акр гэдэг нь ойлгомжгүй байдаг шиг Солонгосчууд га (гектар) гэдгийг мэддэггүй болохоор Солонгос сонинд ийнхүү алдаж бичсэн нь Монголчуудыг төөрөгдүүлэх гэсэн оролдлого байсан yy гэсэн хар төрөх юм.
    Ингэхэд ер нь 330 мянга 600 га газар гэдэг хэр том юм бэ? Тооцож үзвэл 3306 хавтгай дөрвөлжин км гэдэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагтай дөхөж очиж байна. Монголчууд бид бүхэл бүтэн сумын дайтай нутгaa гадныханд худалдчихаад “200 -хан га газарт жишиг сангийн аж аxуй байгуулна” гээд мэдэн будилж суух гэж үү? http://mongolnews.mn/i/19485
    №2. Газар ямар үнэтэй вэ?
    Газрын худалдаа ярихаар хүмүүс газар чухам ямар үнэ ханштай байдгийг сонирхож болох юм. Солонгосчууд мэдээндээ Монголоос газрыг ямар үнээр худалдаж авснаа бичсэнгүй.Тиймээс газрын үнэ ханшийг бяцхан судалснаа та бүхэнд толилуулья.
    Баримт 1:  . Солонгосчууд аль эрт 1978 онд Аргентины нийслэлээс 1000 км зайд орших 20 мянга 894 га тал газрыг тухайн үед 2 сая 115 мянган ам. доллараар худалдаж авсан тухай баримт олж үзлээ. Тус газрыг Парк Чунг-Хий эрх барьж байх үед Гадаад Хэрэг, Худалдааны Яамны харьяа Солонгосын Олон Улсын Хөгжлийн корпораци (шинэ нэр нь KOICA  буюу Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг)  худалдаж авсан байна. Тухайн үедээ дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байрлах Аргентин руу 300 тариаланч явуулж Солонгос тосгон маягийн юм байгуулна гэж төлөвлөж байсан ч амжилтад хүрсэнгүй. Худалдаж авсны дараахан л цагаачдын эхний хэсэг очиж шар будаа, хөвөн, шош зэргийг тариалаад ургац авч чадaагүй байна. Учир нь тэр газар зундаа 40 гарч халдаг, өвөлдөө маш хүйтэн, хур тунадас ихтэйгээс гадна хөрс нь хужиртай тул газар тариаланд тохирохгүй байсан гэдэг. http://farmlandgrab.org/post/view/2506
    Эндээс үзвэл, тухайн үед 1 га газрыг 101 ам. доллараар худалдан авсан ажээ.
    Баримт 2:  2009 оны 11 сарын 19-ний Солонгосын өдөр тутмын “JoongAng Daily” сонинд Өмнөд Чангчены 16 мал аж ахуй эрхлэгч тус бүр 100 сая вонг нийлүүлээд Камбожид 474 га газар худалдан авсан тухай өгүүлжээ. Сонинд газрыг худалдаж авсан үнийг тайлбарлахдаа  3.3. ам дөрвөлжин метр буюу 1 пянг газaр ойролцоогоор 200 воны үнэтэй байсан гэсэн байна. (Камбожийн хуулиар гадны иргэдэд газар эзэмшихийг зөвшөөрдөггүй тул хувь нийлүүлсэн мөнгөний ихээхэн хэсэг нь хамтарсан компани байгуулах зэрэг бусад зардалд явсан байх гэж би хувьдаа таамаглаж байгаа юм).  Солонгосчууд ийнхүү худалдаж авсан газартаа эрдэнэ шиш тариx нь гадаад орноос худалдаж авснаас 20 хувиар хямд тусна гэж тооцoж байгаа ажээ. http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2912601
    Газрын үнийг тооцвол 474 га газрыг 287сая орчим вон буюу 261 мянган ам доллараар худалдаж авсан байна. Өөрөөр хэлбэл, 1 га газар 550 орчим ам. доллар болжээ. Харин анх нийлүүлсэн 16×100 сая вонгоор тооцвол 1 га газар худалдан авахад 3000 гаруй ам. доллар зарцуулсан болж таарч байна. Ямартаа ч Аргентинд газар авч байсан үеийнхтэй харьцуулбал газрын үнэ сүүлийн 40 жилийн дотор нилээдгүй өссөн нь илэрхий.
    Баримт 3:  2009 оны 5 сард “The Economist” сэтгүүлд энэ талаар сонирхолтой тоо баримт дурьджээ. АНУ-ын нийслэлд байрладаг Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Xүрээлэнгийн тооцоогоор  2006-2009 оны хооронд буурай хөгжилтэй орнуудын газар нутагт гадныхан санаархах нь нэмэгдэж, улмаар 15-20 сая га тариалангийн газрыг гадныхан өмчлүүлөх талаар гэрээ хэлэлцээр хийгдэж, үйл ажиллагаа явагдсан ажээ. Газрын үнэ ханшийг хамгийн хямдаар бодож үзэхэд эдгээр хэлэлцээрийн нийт дүн 20-30 тэрбум ам. доллар байна гэсэн тооцоо ч гарч. http://www.economist.com/node/13692889?story_id=13692889
    Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээ баримтад тулгуурлан тооцож үзвэл 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар боджээ.
    Тэгвэл Монгол улсын хамгийн үржил шимтэй газар тариалангийн нутаг Халх голын сав орчмын 330 мянга 600 га буюу 1 тэрбум пянг талбайтай газар ямар үнэтэй байх вэ???
    Солонгосчууд ямар учраас газaр худалдаж авах болов?
    Өмнөд Солонгос нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гадаадаас зөөдөг мөн газар нутгийнхаа дөнгөж 17 хувь дээр газар тариалан эрхэлдэг тул хоол хүнсний хангамжийн ноцтой асуудалтай улс оронд тооцогддог. Тиймээс ч хүнснийхээ үйлдвэрлэлийг бэхжүүлэх, гадаадад өөрийн хүнс үйлдвэрлэдэг баазтай болохыг эртнээс сонирхож иржээ. 2007-2008 оны хүнсний хямралд өртсөн Өмнөд Солонгос сургамжийг тусган авч, Суданaac 690 мянган га газар худалдаж авсaнбайна.
    http://www.wilsoncenter.org/index.cfm?fuseaction=events.event_summary&event_id=517903
    http://futuredirections.org.au/publications/14-strategic-weekly-analysis/48-strategic-weekly-analysis-18-5-2011.html
    2008 онд Солонгосын Daewoo корпораци Мадагаскараас 1.3 сая га газар буюу тус арлын үржил шимтэй газрын тал хувийг 99 жилийн хугацаатайгаар асар хямдаар түрээслэх гэж сэмхэн оролдсoныг нутгийн ард иргэд эсэргүүцэн боссоноор 100 гаруй хүн амь үрэгдсэн ноцтой тэмцэл өрнөсөн билээ. Улмаар төрийн эргэлт гарч, гадныхантай нууц хуйвалдсан ерөнхийлөгч Марк Раваломананаг огцруулсан юм. Мадагаскарын шинэ ерөнхийлөгч сонгогдмогцоо тус улсын газар нутгийг түрээслэх, худалдах асуудал нь үндсэн хуулийг зөрчсөн хэрэг гээд, хэрэвзээ ингэх шаардлага гарвал үндсэн хуулиа өөрчилж, ард түмэнтэйгээ хэлэлцэх болно хэмээн зарлаж, газар түрээслэх гэрээг цуцалсан түүхтэй билээ. http://news.bbc.co.uk/2/hi/africa/7952628.stm
    http://www.telegraph.co.uk/news/worldnews/africaandindianocean/madagascar/5006110/Madagascar-president-forced-to-resign.html
    http://www.telegraph.co.uk/news/worldnews/africaandindianocean/madagascar/5012961/Madagascars-new-leader-cancels-Korean-land-deal.html
     Дэлхий нийтийн чиг хандлага ямар байна?
    Эрдэмтэн судлаачдын үзэж буйгаар дэлхийн хүн ам жилд 80 саяар нэмэгдэж буй тул тун удахгүй манай гариг хүн төрөлхтний хүнсний хэрэгцээг хангаж дийлэхгүй бoлох юм байна. Тухайлбал, 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбyм давах төлөвтэй бөгөөд тэдний дийлэнхи нь хөгжиж буй орнуудад амьдрах юм. Тэр үед xүнсний хэрэгцээ одооныхоос 2 дахин өсөх бa хүнсний үйлдвэрлэл энэ их хэрэгцээг хангаж чадахгүй нь тодорхой болжээ.
    Саяхан Oлон Улсын Усны Mенежментийн Xүрээлэнгээс 2050 он гэхэд дэлхийн ус хомсдож, 7 тэрбум хүнд усны хүрэлцээ тааруу болох төлөвтэйгээс 2 тэрбум гаруй хүн усны гачигдал хомсдолд туйлын  хүндээр нэрвэгдэнэ гэж мэдэгдсэн байна. Дээрээс нь үржил шимтэй тариалангийн газрын доройтол (өнөөдөр 25 хувийг нь дахин ашиглах боломжгүй болсон), хоол хүнсэн дэх бичил элементийн хомсдол, байгаль цаг уурын өөрчлөлт гээд олон асуудал давхцах аж.
    Түүнчлэн нүүрс төрөгчийн давхар исэл (CO2), дэлхийн дулаарлын нөлөө, мөн усанд угаагдсан химийн бордоо, үйлдвэрийн бохир ус цутгасны улмаас далайн амьдрал аажмаар мөхөж байна. Саяхан л гэхэд Фукушимагийн АЦС-ын ослын улмаас олон зуун тонн хорт цацрагтай усыг Номхон далайд юүлсэн билээ.
    Xүн амын хэт өсөлт, байгаль орчны доройтлын улмаас тариалангийн газар ховордож, нэг хүнд ногдох хэмжээ улам бүр буурч байна. Тухайлбал, Рабобанк хэмээх Дэлхийн хөдөө аж ахуйн санхүүжүүлэгч байгууллагaac 1960 онд нэг хүнд 0.45 га газар ногддог байсан бол 2050 онд гэхэд 0.18 га болтлоо буурна гэсэн тооцоо гаргажээ. Ирээдүйд хүнсний гачигдлаас болж хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсч, гэмт хэрэг нэмэгдэж, эмх замбараагүй байдал, үймээн бослого гарч, усны хомсдол, өлсгөлөн тохиож, хүн ард асар олноороо дүрвэж, дайн тулаан ч эхэлж болзошгүйг эрдэмтэн судлаачид анхааруулжээ.
    http://farmlandgrab.org/post/view/18516
    http://www.globalresearch.ca/index.php?context=va&aid=12252
    http://www.nzherald.co.nz/world/news/article.cfm?c_id=2&objectid=10692006
    http://www.circleofblue.org/waternews/2009/world/water-scarcity-food-security-concerns-prompt-global-land-grab/
    №3. Дэлхийн улс орнууд бэлтгэлээ хэрхэн хангаж байна вэ?
    Саяхан болж өнгөрсөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын уулзалтан дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон дэлхий нийт хүнсний үнийн өсөлтийг зогсоон барьж үл чадах аваас асар их хор уршиг дагуулахыг тэмдэглээд, 2007-2008 оны хүнсний хямралаас ч хавьгүй дор зүйл учирч болохыг сануулжээ. 2008 онд дэлхийн олон оронд хүнсний гачигдал тохиолдож, будааны хамгийн том үйлдвэрлэгчид болох Тайланд, Вьетнам, Энэтхэг улсын экспорт буурснаас будааны үнэ тэнгэрт хадаж, хэдэн арван оронд үймээн самуун дэгдэж байжээ.
    http://www.cbn.com/cbnnews/world/2011/May/Clinton-Warns-of-Impending-Food-Crisis/
    Xүнс экспортлогч орнууд экспортоо хязгаарлах бодлого баримтлах болсноор  хүнсээ гаднаас зөөдөг улс орнууд бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Зөвхөн Өмнөд Солонгосоор тогтохгүй, Хятад, Япон, Саудын Араб, Кувейт зэрэг улсууд бусад орнуудын газар нутгаас түрээслэх буюу худалдан авч, дотоодын хоол хүнс, био түлш бэлтгэх баазаа байгуулж  эхэлжээ. Олон Улсын Хүнcний Бодлого Судлалын Хүрээлэнгээс зарим нэг улс орнууд 2006-2009 онуудад газар нутгаа хэрхэн өргөжүүлсэн тухай мэдээллийг хүснэгтээр үзүүлжээ.
    http://www.economist.com/node/13692889?story_id=13692889
    http://www.circleofblue.org/waternews/2009/world/africa/outsourcing-irrigation-farming-discontent/
    “Land grab” гэж юу вэ? 
     Үүнтэй зэрэгцэн авилгад идэгдсэн засгийн газартай, ядуу даржин улс орнуудын газар нутгийг нь харийнхан урт хугацаагаар түрээслэх, төр засгийн түшмэдүүдтэй хуйвалдаж сэм аргаар худалдаж авахыг хэлдэг “land grab” буюу орчуулбал “газар булаах” гэдэг хэллэг олон улсад бий болжээ. Бусдын газар нутгийг булааж аваад тариа ногоо тарьж, уугуул нутгийнхан нь өлсөж зовж байхад ургацаа хурааж аваад жишим ч үгүй гадагш зөөхийг ёс суртахуунгүй асуудал, тэр байтугай нео-колоничлолын хэлбэр, хөдөө аж аxуйн империализм гэж үзэх явдал цөөнгүй байна. Иймээс ч энэ нийтлэлд иш татсан гадны эх сурвалжуудад Солонгосчууд Монголын газар нутгаас булаажээ гэж бичсэн ажээ.
    http://iboninternational.org/resources/pages/EDM/76/72
    http://www.actnowpng.org/content/ifc-part-new-neo-colonial-land-grab-0
    http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2009/12/123_56697.html
    Ядуу буурай орнууд харийнханд газар нутгаа алдаж буйг “The Economist” сэтгүүлд дэлгэрэнгүй бичиж бас газрын зураг дээр үзүүлснийг сонирхоно yy.
    Эx сурвалж: “The Economist” сэтгүүл, “Outsourcing Third Wave”өгүүлэл. 2009-05-21.
    http://www.economist.com/node/13692889?story_id=13692889
     Газар нутгаа зарах нь Монголчуудад ашигтай юу?
    Олон улсын хэмжээнд авч үзвэл ийнхүү бусдын газар нутгийг булаах нь хүнс тэжээлийн хомсдлыг тууштай шийдвэрлэxгүй, ердөө л түр зуур амиа аргацаасан арга юм байна. Учир нь гадны хөрөнгө оруулагч нар мөнгөө хурдан эргүүлж олохын тулд газар тариалангийн газрыг маш түрэмгий, xайр гамгүй ашигладаг аж. Газар нутгаа наймаалсан улсын хүн ард нь үгүйрэн ядуурч, өлсгөлөнд нэрвэгдэж, байгаль орчин нь сүйрч, газрын хөрс нь химийн бодисонд хорддог түүхтэй.
    Харийнхан орон нутгийн ард иргэдийг шинээр өмчилсөн газар нутгаасаа хөөж, шилжин суурьшихыг  шаарддаг. Эхэндээ газар нутгаа найр тавин өгсөн эрх мэдэлтнүүд болон худалдан авч буй гадны хөрөнгө оруулагч нар газар нутгаа түрээслэх/наймаалахын ач холбогдлыг дуу нийлүүлэн магтаж, ажлын байр шинээр бий болгоно, үлгэр жишээ аж ахуй байгуулна, орон нутгийн ард иргэдэд тарьж ургуулсан тариа ногооноосоо өгнө гэх авч энэ бүгд нь ард иргэдээс газар нутгийг нь өөрcдийн эрх ашгийг хангахын төлөө булаан авсан үйлдлийн халхавч төдий байдаг аж.  http://farmlandgrab.org/post/view/2522
    http://www.guardian.co.uk/environment/2008/nov/22/food-biofuels
    http://www.thenational.ae/business/economy/offshore-farms-for-gulf-food-self-sufficiency-hampered-by-hungry-masses
    Шинжээчдийн бичиж буйгаар энэхүү шинэ үеийн колоничлолын гамшигт үр дагавраас болж газар нутгаа алдсан малчид, тариачид зэрэг эрх мэдэлгүй ядуус хамгийн ихээр хохирдог. Гадны хөрөнгө оруулагч нар орон нутгийн эрх баригчид, төр засгийн эрх мэдэлтнүүдийн мөнгөөр худалдаж авсан байдаг тул орон нутгийн ард иргэд хамгаалах хүн, хандах газаргүй болж хүчин мөхөсддөг.
    Амьжиргааны эх үүсвэрээ алдсан ардууд харийнханд зарцлагдаж, боолын хөдөлмөр эрхлэх эсвэл төрж өссөн нутгаа орхиж явахаас аргагүй байдалд ордог. Английн эрдэмтэн Ама Байни нийтлэлдээ цөхөрсөн тариаланчдын дунд амиа хорлох явдал цөөнгүй гардгийг тэмдэглээд, 1987-2007 онуудад Энэтхэгт явуулсан неолиберал эдийн засгийн шинэчлэлийн улмаас өр зээлд унасан 183 мянган тариачин өөрсдийгөө егүүтгэсэн тухай тоо баримтыг иш татжээ. http://farmlandgrab.org/post/view/7627
    2011 онд Дэлхийн Хүнсний Хөтөлбөрөөс эмхэтгэж гаргасан мэдээ, түүнчлэн дэлхийн хүн ам хоол хүнсээр хэрхэн дутагдаж буйг үзүүлсэн “World Hunger Map” гэгч газрын зургаас үзвэл гунигт дүр зураг тодорно. Монголчууд дотоод гадаадын дайн тулаан, олон жилийн ган гачигт нэрвэгдсэн Африкийн арваад орон болон Боливийн ард түмнээс арай дөнгүүр байдалд буй ч Намиби, Гвиней зэргийн Африкийн бусад  орныхон, мөн Узбек, Киргизчүүдээс дор, өлөн зэлмүүн амьдардаг аж. Ойр орчны улс орнуудаас Ардчилсан Солонгос л манайхтай ижил үзүүлэлттэй юм байна.
    Тооны хэлээр яривал Монголын нийт хүн амын 20-35 хувь нь өлөн зэлмүүн явдаг байна. Угтаа бол энэ нь өмнөх жилүүдээс сайжирсан үзүүлэлт боловч (2006 оны байдлаар Монгол улс нь Африкийн хэдэн орон бас Афганистаны хамтаар эцсийн бүлэг улс буюу хүн амынх нь 35-асс дээш хувь нь хүнс тэжээлийн дутагдалтай гэсэн ангилалд орж байсан билээ) асар их баялагтай, 2 сая гаруйхан хүн амтай улс орныг өлөн байлгаж чадаж буй нь гайхалтай ховор үзэгдэл бололтой (гадаадад амьдарч буй 300 мянга орчим хүн үүнд хамаарахгүй) .
    http://documents.wfp.org/stellent/groups/public/documents/communications/wfp229328.pdf
    http://www.geographictravels.com/2008/07/world-hunger-map.html
    № 4. Монголын төр засаг юу хийж байна?
    Олон улсын шинжээчид эдийн засаг, хүнсний хомсдол нүүрлэж буй өнөө цагт газар нутгийг алтнаас ч илүү үнэтэй асар нандин баялaг гэж нэрлэж байхад Монголын эрх баригчид жишиг аж ахуй байгуулах нэрээр үржил шимтэй газар нутгаасаа гаднын улсуудад худалдах, түрээслэх тал дээр онцгой анхаарч бyй бололтой. http://ipsnews.net/news.asp?idnews=54119
    Гадаадын хэвлэлд хүртэл энэ талаар бичих болжээ. Hэг жишээ гэвэл Энэтхэгийн “India Together” сонинд эрх баригчид хууль тогтоолыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засч найруулдагийг буруушааж, Аргентин, Монгол, Орос гээд олон улсын төрийн түшмэд газар нутгаа гадныханд зарахаар бэлдэж хуулиа засч өөрчилж байна гэжээ. http://www.indiatogether.org/2008/nov/dsh-farmland.htm
    2010 оны 4 сард Энэтхэгийн “Info Change India News” сонинд мэдээлэхдээ Монгол улсын Ерөнхийлөгч Элбэгдорж Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой” гээд Пунжаб мужийн тариачдыг Монголд ирж ажиллахыг онцгойлон урьсан. Xарин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т. Бадамжунай  Энэтхэгийн газар тариаланчид, хөдөө аж ахуйн компаниудад хандаж  Монголд тариалангийн газар төлбөртэй түрээслэхийг санал болгожээ. http://farmlandgrab.org/post/view/11985
    Энэ дашрамд дээрх нийтлэлд Энэтхэгийн тариаланчдад гадныхны тавьсан үнийн саналыг мэдээлснийг бас дурдья. Тухайлбал, Судан улс 1 акр цөл газраа жилийн 0.25 ам.доллараар буюу хөрвүүлбэл, 1 га газраа жилийн 0.62 ам. доллараар түрээслүүлэх санал тавьсан бол Сенегал улс 1 га газраа жилийн 40 ам. доллараар түрээслүүлэх саналтайгаа мэдэгджээ.
    2009 оны 7 сард Солонгосын Хойт Генгсанг (Gyeongsang) мужийн засаг захиргаа Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж, Улаанбаатар хотод хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих төв байгуулсан байна. Улмаар тус төв болон Gaeunpam гэгч Солонгосын хөдөө ах ахуйн компаниар  дамжуулан Булган аймгийн нутагт 20 мянган га газрыг Солонгосын тариаланчдад 40 жил ашиглуулахаар тохиролцсон тухай Солонгосын хэвлэлд бичжээ. Зарим эх сурвалжид 52 мянган га газaргэсэн ч байна.
    http://joongangdaily.joins.com/article/view.asp?aid=2912601
    http://www.koreatimes.co.kr/www/news/biz/2009/12/123_56697.html
    http://www.circleofblue.org/waternews/2009/world/water-scarcity-food-security-concerns-prompt-global-land-grab/
           Мөн Хятадyyд ч Монголын газрыг түрээсээр ашигладаг тухай мэдээ АНУ-ын хэвлэлд гарчээ. http://cornandsoybeandigest.com/issues/foreigners-gobble-land-some-claim-it-s-food-security-some-say-it-s-land-grab?page=2
            Дорнодын талХалхын гол сав нутaгт 330 мянга гаруй га газар худалдаж авсaн гэж Солонгосчууд зарласнаас гадна Австрали, АНУ, Азийн олон мэдээллийн сувгуудаар мэдээлcнийг дээр баримттайгаар гаргаж тавьсан билээ. KOICA-тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны 3-дугаар сарын 10-нд үзэглэсэн ч Монголын засгийн газар хэвлэлээр гарсан шуугианд тайлбар өгөлгүй түдгэлзэж сууна.  http://sonin.mnм/?p=135863
    Солонгос улстай хийсэн газрын наймаа нь Монгол улсын Үндсэн Хууль, Газрын тухай хуулинд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна”, “Монгол Улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байна” гэсэн заалтуудыг зөрчиж байна. Хэдхэн жилийн өмнө яг ийм явдлаас болж Мадагаскарын ард түмэн босч, авилгач эрх баригчдаа огцруулсан түүхийг өмнө дурьдсан. Монголд ч ийм түүх давтагдаж болзошгүй болоод байна.
    Хожмын нэг өдөр харийнхны хялбар олз болохыг нь мэдсэн бол өвөг дээдэс минь Халхын Голын төлөө цусаа урсган дайтаж, амь насаараа хамгаалан авч үлдэх хэрэг байсан гэж үү?
    http://sensatsimedee.mn/home/1491.html
  • Дорны их математикч, одон оронч Шарайн Мянгат

    Ингэж монголчууд бусад ард түмний ээгэн адил хүн төрөлхтний соёлын санд өөрийн хувь нэмрийг оруулж, олон мянган жилийн ажиглалт туршлагадаа тулгуурлан төрөл бүрийн эрдэм ухааны үлэмж сан хөмрөг хуримтлуулжээ.Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлтийг од гаригийн хөдөлгөөнтэй холбон ажиглаж, ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн нь монголчуудын төрөлхийн шинжих цогц нэгэн баримт юм. Улсын хаад жишээлбэл Мөнх хаан ч од зүйн ба хэмжил зүйн ухааны чамгүй мэдлэгтэн байсан ба 1256 оны үед тригонометрийг од зүйгээс салган, бие даасан ухаан болгосон “Гүйцэд дөрвөн тал” номыг монголчууд туурвисан нь европ дахинд тригонометрийн үндсийг тавьсан Региомонтагаас 200 орчим жилийн өмнө орос хэлэнд орчуулагджээ. Монголчууд од зүйг ихэд сонирхон хөгжүүлж байсан баримт нь 1428 онд Самарканд хотын орчим од зүйн судлах оргил, 1779 онд Өргөөд од зүйн судлах тусгай сургууль байгуулж байсан явдал зэргээс харахад тодорхой. 13-р зуунаас бидний өвөг дээдэс газар дэлхийгээ бөөрөнхий хэмээн лавтай хүлээн зөвшөөрч байсан төдийгүй 7/10 хувь нь ус, үлдэх 3 хувийг нь хуурай газар эзэлдэг гэж үзэж байсан нь мэдлэгийн өндөр төвшинд хүрсэн байсныг илтгэнэ.Ийнхүү монголчуудын математик сэтгэлгээг өндөр төвшинд хүргэсэн алдартай эрдэмтдийн нэгэн төлөөлөгч бол Шарайн Мянгат юмаа.
     
         Манж чин улсын хориннэгдүгээр он буюу халхын дөрвөн аймгийн ноёд Долнуурын чуулган дээр чин улсад даган ороод ганц жилийн нүүр үзэж амжаагүй байсан 1692 оны орчим тэр үеийн цахар найман хошууны нэг одоогийн өвөрмонголын Шилийн гол аймгийн нутагт эхээс мэндэлж, хөдсөн өлгийд боолгосон бяцхан амьтны дуудах нэрийг лам багш Мянгат хэмээн чихэнд шивнэж, харин дуурсах нэрийг дорнын их тооч, одон зурхайч Мянгат хэмээн түүний гайхамшигт нээлт бүтээлүүд дэлхийн чихэнд мөнхлөн шивнэснээс хойш гурван зуун элээжээ. Ухааны одонд төрсөн их хүмүүс намтар цадигаа бичиж суудаггүй, хийж бүтээхээ урьтал болгодог жамаар түүний агуу бүтээлүүд нь мөнхөрсөн хэдий ч түүх намтрынх нь хувьд баримт сэлт ховор юм.Математикийн шинжлэх ухаанд ийнхүү монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат /1685-1770/ тухайн цаг үеийн монголын нутгийн төв хэсэгт манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр өвөрмонголын цахарын Шулуун Цагаан хошуунд нүүн очиж суурьшсан монгол үндэстэн байв.
     
        Бага балчир наснаасаа Мянгатын авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэдээс “Математик сурах тэнхим”-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайнаар төгсөөд, улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ. Ямар ч атугай манжийн хааны ордны дэргэдэх “Тоон ухаан сурах газар”-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан холдсоор их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ. Тухайлан цаг улирлын тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хаан ширээнээ дараалан заларсан гурван хаан болох Энх Амгалан хааны үед арваад жил, Найралт төв хааны үед арван хоёр жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг гучаад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна. Их Мянгат Чин гүрний үед манжийн хааны албанд зүтгэж байсан нь нэг хэрэг, харин энэ ялдамд орчин цагийн математикийн ухаанд жинтэй хувь нэмэр болох гайхамшигт бүтээл туурвиж, одон зурхайг хөгжүүлж, улмаар газрын зураг хэмжих тооцооны нарийн арга боловсруулан хэрэглэж байсан нь өнөөгийн шинжлэх ухааны түвшинтэй жишихүйц байгаа нь түүний агуу том эрдэмтэн болохын хөдлөшгүй нотолгоо юмаа.
     
        Мянгатын математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхий дахины ач холбогдолтой болсоныг судлаачид үнэлсэн байдаг. Ялангуяа 1712 онд түүний зохиосон “Математикийн хуулийн нарийн хуримтлал” бүтээлд тоог олох хялбар арга, мөн тригонометрийн ба тригонометрийн урвуу функцүүдийг зэрэгт цуваанд задлах аргачлал, пифагорын теором, хавтгайн ба огторгуйн геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 боть бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар хятад, япон зэрэг азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ.Түүний бүтээлүүдээр өрнө дахины математикийн ололт амжилт дорно дахинд зохих “хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Н. Коперникийн нар төвт сургаалыг талархан авч, дорно дахины сонорт анхлан хүргэсэн соён гийгүүлэгч хүн нь Мянгат болохыг түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байна. Тухайлбал, Мянгатын бүтээл туурвилд ертөнцийг үзэх үзэл нь туссан байдаг нэг онцлогтой. Үүнд онцолвол “Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог” гэсэн Н.Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай “Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь” гэдэг алдарт бүтээлдээ, ….нарны хэлбийлтээс нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад сар хиртэнэ, нар сар хоёр өөд өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хиртэнэ.Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн… гэж нар сарны хиртэлт, манай гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм.
     
         Хожим их эрдэмтэн Мянгатын хүү болоод шавь нар иь ухаант эцэг, билгүүн ухаанд газарчлах номт мэргэн багшийнхаа захиас гэрээсийг биелүүлж, түүний бүтээлүүдийг нэгтгэн “Тойргийн нийт хэмжээний дөт арга” хэмээн нэрийдсэн бүтээлийг нь гаргажээ.Судлаач мэргэдийн үнэлснээр дорнын гайхамшигт математикчийн тэр үеийн математик сэтгэлгээ дэндүү хол тасарсан байв.Тригонометрийн зэрэгт цувааны дэлгэмэл илэрхийллийн ёсөн томьёог их Мянгат 250 гаруй жилийн өмнө гаргажээ. “Нумын уртаас ерөнхий хөвчийг олох”, “Нумын уртаас сумыг олох”, “Ерөнхий хөвчөөс нумын уртыг олох” зэрэг томьёонуудыг гарган батлахдаа тригонометрийн хувиргалтын аргаар бодлогын явцийг хялбарчлах аргыг анх хэрэглэсэн байна. Энэ бол өрнө дахинд ч тухайн үед нээгдээгүй, хэрэглэж байгаагүй арга байв.Түүний хөвчийн функцын төгсгөлгүй цувааны задаргаа, дэлгэмэл илэрхийллийг гаргасан шийдэл, улмаар түүнийг тооцоолон бодсон нь үнэхээр гайхамшигтай гэдгийг орчин цагийн эрдэмтэд тогтоожээ.Хөвчийн функцын хязгааргүй алслагдах тоон утгыг бодож, Их асрахуй буюу 52 оронтой тоо гаргаж байсныг өнөө цагийн хүчирхэг компьютероор бодуулснаас зөрөхгүй байгаад бишрэхгүй хэн байх билээ.Математик хэсэглэлийн онолд чухал байр эзэлдэг каталон тоог 18 дугаар зууны дунд хирд өрнийн их математикчид нээснээр түүхэнд хадагдсан байх авч тэднээс хэдэн зууны өмнө дорнын эрдэмтэн их Мянгат ийнхүү нээсэн болохыг хятад японы судлаачид баталдаг байна.
     
         “Нум хөвч болбоос хоёулаа эс адил төрөл буюу …. хэрэв төгсгөлгүй хуваахад хүрвээс   энэ нь ч бас нийлж болохгүй зүйл биш” гэсэн гайхамшигт дүгнэлт бол чухамдаа орчин үеийн дээд математикийн дифференциал, интеграл тооллын онолын тавилгаас хазайх юм байхгүй нь ил юм. Гарамгай математикч Леонерд Эйлер /1707-1783/, Брук Тейлор /1685-1731/, Жеймс Стирлинг /1692-1770/, Шарайд Мянгат /1692- 1764/ нар математикийн бүтээл нээлтээрээ нэг цаг үеийн, нэг зиндааны суутнууд байжээ.Харин математик одон орны ухааны ном сурах бичигт дорнын энэ их эрдэмтний нэр зохих байраа эзлээгүй нь нэн харамсалтай.Их Мянгат басхүү алдартай одон оронч байжээ. Тэрбээр орчин үеийн бөмбөрцөг одон орны бодлогуудыг бодох хөрс дэвсгэр нь болох бөмбөгөр гурвалжны тригонометрийг хөгжүүлж, дэлхийн хоногийн болон жилийн эргэлт, нар сарны явдал болоод хиртэлт, зун ба өвлийн туйлын цэг, хавар намрын өдрийн тэнцэл зэргийг маш нарийн тооцоолон бодож байсан зэрэг нь, түүний бүтээлээс тод харагдана. Тэрбээр газар хэмжих ухаан гаргуун эзэмшсэн тул Чин улсын нутаг дэвсгэр дээр шинжилгээний анги удирдан, хэмжилт судалгаа хийж, газрын зургийг нь нарийн тооцоолон гаргаж байв.Бөмбөгөр гурвалжны тригонометрийг мэддэг одон орончид бөмбөрцөг дэлхийн бөөрөнд хэмжээ хязгаартай нутаг дэвсгэрийг эзлэн орших Чин улсын газрын зураг хийх асуудал сахлын будаа байсан бизээ.
     
         Ийнхүү их эрдэмтэн маань хагас зуун жил манжийн төрийн хаан ширээ дамжсан гурвын гурван хааны үед тэдний “Эрдэм ухааны хүрээлэн”-д алба хашихдаа “Цаг тогтоох үүсгэвэр” нэрийн доор “Зурхайн шинжлэл” 42 боть, “Тооны ухааны хураамж бичиг” 53 боть, “Хөгзүй 5 боть гээд нийт 100 боть цуврал болон “Зурхайн шинжлэлийн хойнох найруулал” 10 боть, “Хэмжигч багажийн шинжлэл” 32 боть, “Нар сарны эргэлтийн хүснэгт” зэрэг олон бүтээл номыг хянан тохиолдуулахад бие сэтгэлийг дайчлан оролцож байжээ. Монгол угсааны гарамгай математикч, одон оронч, газарзүйч, зурхайч гээд эрдэм ухааны оргилд гарсан энэ их эрдэмтний нээлт бүтээлийг хятад, япон зэрэг улсад сайн мэдэх боловч манайд энэ талаар тун хомс мэдцэг болой.Далан нэгнийх нь жил орсон агуу өвгөний бие чилээрхэн чилээрхсээр 1764 оны хөх бичин жилтэй золгоод тэнгэрт хальжээ.

    2012-10-11 14:54:25
    Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий
     
  • КАЗАХУУДЫН МОНГОЛД НЭГДСЭН ТҮҮХ

    Урианхай Казак хоёр бол хоёр өөр үндэстэн хийгээд түүхэн үйл явцын дүнд бий болсон үндэстэнүүд юм. Монголын казакууд нь одоогийн ойлгоод байгаа Казакстанаас бус харин Шинжанаас тасран ирсэн байна. Тэд XIX зууны дунд үеэр Алтайн өвөрөөс Шинжан хүртэл нутаглан зуны улиралд Алтайн нуруу даван Урианхайн нутаг луу орж ирэн зусаж намар нь Алтайг даван ургаш нүүдэг байжээ. Тэд Шинжаны Бухтарм голын эх Эрчис мөрөн хавиар нутаглаж байсан байна. Баян-Өлгийн өнөөгийн казакууд чухамхүү эндээс л тасран наашаа гарсан байна. Казакууд Алтайг даван наашаа орж ирсэн явдал нь дараах хэд хэдэн шалтгаантай байжээ.
    Үүнд:
    1. 1850-иад оны үед Хятадад Тайпины бослого гарч үүнийг дагаад Мусульман шашинтнууд ч гэсэн даган хөдлөж энэ нь Шинжаныг бүхэлд нь хамарч дайн дажинаас дүрвэсэн хүмүүс алтайг давахад хүргэсэн бололтой.
    2. Бас нэг шалтгаан нь овог хоорондын зөрчил байсан бөгөөд жижиг дорой овогууд нь бусад овогийнхоо эрхшээлд орохгүйн тулд Алтайн зүг зугтсан байна.
    3. Гуравдахь гол шалтгаан нь XVIII зууны дунд үе гэхэд Алтайн уулархаг нутагуудад Манжийн ноёрхол арай л хүрч амжаагүй байсан бөгөөд энэ нь эрх чөлөөг хайн ирсэн хүмүүст аятай сайхан газар байсан юм. Казакууд алтайг даван орж ирээд мал маллахад тохиромжтой, бэлчээр байгалын баялаг сайтай газар нутаг гэж онцолсон бөгөөд Урианхай нартай хэлэлцээр хийж Даян нуур хавиар зусдаг байснаа сүүлдээ давран олноороо өвөлжих болсон байна.
    Улмаар сүүлдээ давран Урианхайн нутгаас явалгүй XIX зууны хоёрдугаар хагас 1869 оноос бүр мөсөн суурьшиж эхэлжээ. 1870 оноос Урианхай Казакуудын хооронд газар нутгийн маргаан байнга гарах болж хэрүүл маргаан нь сүүлдээ томоохон зэвсэгт мөргөлдөөн болж байсан байна. Тэр ч байтугай хасагууд сүүлдээ “Бидэнд газар олгож өг” хэмээн Манжийн хаанд хүсэлт өргөдөл гарган өгч байсан юм.
    Урианхайн томоохон ноёдууд хасагуудад газрыг түрээслэн олгон хариуд нь таван хошуу мал алт эрдэнэс, ангийн үс түлээ түлш авдаг байжээ. Казакууд нь 1911 он хүртэл Манжийн харьяанд байсан ба 1911 оны хувьсгалын дараагаар автономит монголын харьяанд Богдын зарилгаар орсон юм. 1921 онд ардын ардчилсан хувьсгал ялсны дараа казакуудад газар нутаг бэлчээр олдон Урианхайн нэгэн адил эрх тэгш эрхтэй болсон юм.
    1930 онд Намын төв хороо, Засгийн газар Казакуудад газар нутаг олгох тухай тогтоол гаргажээ. Уг тогтоол ёсоор урд тал нь улсын хил, зүүн ба хойт талаар Дэлүүн, Хонгор өлөн, Хатуу, Өлгий, Орогтоос урагших газрыг Урианхайтай хамтран тэгш эрхтэйгээр эдлэхээр олгожээ. 1930-аад оноос эхлэн нам төрөөс казакуудын талаар зарим арга хэмжээг авсан байна. Сургууль эмнэлэг дэлгүүр хоршоо гэх мэт. Гэсэн хэдий ч тэд тогтож сууж чадалгүй удаа дараа хорлон сүйтгэх арга хэмжээ явуулж байсан юм. 1931 оны хавар казакын овогийн удирдагч нар өөрсдийн ард олныг дагуулан алтайг даван нүүх болжээ. Энэ явдлыг зогсоох гэж оролдсон нам төрийн ажилтан албан хаагчдыг алж устган зэвсэгт мөргөлдөөн хүртэл гарсан байна.
    Тэдгээр алтайг даван нүүсэн ард олон 1932 онд эргэн ирсэн боловч мөл хөрөнгөө алдан ядуурлын туйлд хүрсэн байсан юм. Казакын ноёдууд монголын казакуудыг салгахын тулд янз бүрийн арга зохион зэвсэгт бослого гарган мөн гоминданчуудтай хуйвалдан 1943-1948 оны хооронд монголын баруун хязгаарт үймээн гаргаад дарагдсан билээ.
    Османы тухай та бид сайн мэднэ. Түүний тухай дараа бичнэ. Казакууд 1931 он хүртэл Чандмань уул аймгийн харьяанд байгаад 1940 онд бие даасан Баян-Өлгий аймаг болжээ. 1991 онд ЗХУ задран түүний бүрэлдэхүүнд байсан Казакстан улс тусгаар бие даасан улс болсны дараа 20,000 гаруй өрх айл казакстанд очсон боловч төдий л аз жаргалтай байж чадалгүй ихэнх нь эргэн буцаж ирсэн байна. Казакуудын Монголд нэгдсэн түүх товчхондоо ийм байна.
    Сямби, Түрэг, Монгол бүлгээс хуулав

     
  • Дундаж наслалт: Дэлхий ба Монгол

    Дэлхийн хүн амын дундаж наслалт 1990 оноос хойш долоогоор нэмэгджээ. 3.5 жил тутамд нэгээр ахиж ирж. Хөгжиж буй, бага орлоготой улс орнуудад зүрх судасны өвчлөл, нялхсын эндэгдэл буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн чанар сайжирсан, анагаахын шинжлэх ухаанд шинэ нээлтүүд гарсан гээд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүчин зүйлүүд олон байна. Дайн дажин, өлсгөлөнгөөс болоод зарим оронд дундаж наслалт буурсан сөрөг үзүүлэлт байгаа ч ерөнхийдөө бидний үр дүүдүүд биднээс урт насална гэж баттай хэлж болох нь. Учир нь, хурдац нь удааширсан ч гэсэн дундаж наслалтын хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох хүн амын дундаж наслалтаар Монгол улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд ордог. Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.1 жил, эмэгтэй хүүхэд 75.8 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.  
     
    Дундаж наслалтаар барууны орнууд тэргүүлдэг
    Дэлхий дээр дундаж наслалтаар Япон, Сингапур улсууд тэргүүлдэг болохоор азиуд хамгийн өндөр насалдаг гэж ойлгуузай. Тивээр нь авч үзвэл европчууд хамгийн урт насалдаг байна. Дундаж наслалтаараа тэргүүлсэн “Топ 20” улсын 14 нь энэ тивийнх бөгөөд “Топ 20”-д багтаагүй ч ерөнхийдөө үзүүлэлт нь маш өндөр гарчээ. Их Британиас гэхэд л Англи 20 /Дундаж наслалт 81.5/, Умард Ирланд 32 /80/, Уэльс 34 /80/, Шотланд 42 /79/ дугаар байрт бичигдсэн байх жишээтэй.
     
    “Хар тив”-д дундаж наслалт хамгийн бага
    Дундаж наслалтаар сүүлийн байрт орсон 20 улсын хоёроос бусад нь Африкийнх ажээ. Афганистан, Папуа Шинэ Гвиней л тэдний дундуур шургалсан байна. Сүүл мушгисан Лесото, Төв Африкийн БНУ-д 2016 онд дундаж наслалт 50 байсан нь тэргүүлэгч Японоос 34 жилээр бага байгаа юм. 
    Афганистаны хувьд, дайн дажин, ган гачиг, хуульгүйдлээс болж Ази тивээс ганцаараа дундаж наслалт нь 58-аас доош орсон улс болжээ.
     
    Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг
    Судалгаанд хамрагдсан дэлхийн 198 орны 195-д нь эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалж байна. Дэлхийн дунджаар тооцоход зургаа, зарим улсад бүр 11 жилээр илүү насалдаг аж. Дундаж наслалтын зөрүү Дорнод Европын улсуудад их байгаа нь энэ бүс нутагт ажлын байрны нөхцөл муу, архины хэрэглээ ихтэй байдагтай холбоотой гэж Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт /IHME/-ийн тайланд тэмдэглэжээ. 
    Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ урт насалдаг улс дэлхий дээр гуравхан байгаа нь Конго, Кувейт, Мавритани аж.
     
    Дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн улсууд
    Судалгаанд хамрагдсан улсуудын 96 хувь нь 1990 оноос хойш дундаж наслалтаа өсгөжээ. Тухайн үед дундаж наслалт нь 50-иас доош орсон улс 11 байсан бол 2018 онд нэг ч үгүй болсон байна. Африк, Сахарын бүсийн улсууд энэ үзүүлэлтээр тэргүүлжээ. Хамгийн их өсгөсөн 10 улсын зургаа нь энэ бүсийнх байна. Шилдэг үзүүлэлт Эфиоп дээр гарчээ. 1990 онд дундаж наслалт 47 байсан бол 2016 онд 66 болж 19 жилээр ахисан байна. Амьсгалын замын халдварт өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл, гэдэсний халдвар, цусан суулга, булчин зангирах тахал өвчинтэй амжилттай тэмцсэнээр ийм амжилтад хүрчээ. 
     
    Дундаж наслалт буурсан зургаан улс
    Сахарын өмнөд бүсийн орнууд дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн байхад буурсан зургаахан улсын дөрөв нь мөн энэ бүсээс гарсан нь гайхмаар. Хамгийн их уналттай гарсан нь Лесото. 1990 оныхоос даруй 10 жилээр буурсан байна. НҮБ-ын хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ДОХ өвчтэй гэж гарсан байдаг. Дархлал хомстлын вирусийн тархалтаар дэлхийд хоёрдугаарт ордог улс юм.
     
    ДОХ, бэлгийн замын өвчлөл нь дундаж наслалтыг хамгийн ихээр доош татдаг гэдгийг Лесотогийн хөрш зэргэлдээ ӨАБНУ-аас харж болохоор. Хөгжлөөрөө тивдээ тэргүүлдэг ч дундаж наслалт нь хоёроор буурсан. Тус улсад 2016 онд төрсөн хүүхэд 1990 онд төрсөн нутаг нэгтнээсээ хоёроор бага наслах магадлалтай. Хөгжлийн төвшин дундаж наслалтад нөлөөлөөгүйн шалтгааныг судлаачид ХДХВ-ын тархалттай холбож тайлбарладаг. Тус улсын хүн амын 15 хувь нь буюу зургаан сая хүн энэ өвчний вирусийг тээдэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Үүнээс хамаагүй их гэж үзэх эрдэмтэд ч бий.  
    Хөрш орнуудын ялгаа
    Дундаж наслалтыг бүс нутгаар авч үзэх нь зарим талаар учир дутагдалтай. Хөршилдөг хэд, хэдэн улсад дундаж наслалтын зөрүү маш их, заримд нь 20 шахам жил хүрч байна. Афганистанд дундаж наслалт 58 байхад хөрш зэргэлдээ Иран, БНХАУ-д 76 байгаа нь хамгийн их зөрүү.
    Мөн Алжир улсын иргэд хөрш зэргэлдээ Мали, Нигерийн иргэдээс 16 жил, Судан улсын иргэд хөрш Төв Африкийн БНУ-ын иргэдээс мөн 16 жилээр илүү наслах магадлалтай байна.  
     
    Дайн дажин дундаж наслалтыг доош татдаг
    Сири улс 2010 онд дундаж наслалтаараа дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Дэлхийн хамгийн өндөр насалдаг 30 хувьд энэ улсын иргэд багтдаг байв. Гэтэл иргэний дайн дэгдсэнээс хойш 142 дугаар байр хүртлээ уруудаад байна. Дайн дажин нь дундаж наслах магадлалыг хамгийн огцом, хийхээр бууруулдаг хүчин зүйл ажээ. Жишээлбэл, 1994 онд Руандад төрсөн хүүхдийн наслах магадлал ердөө л 11 жил гэж тооцогдож  байв.
     
    Өлсгөлөн, байгалийн гамшиг ч адил
    1994-1998 оны хооронд үргэлжилсэн их ган гачиг, өлсөгөлөнгөөс болж БНАСАУ-ын дундаж наслалт огцом буурчээ. Энэ байдал нь 200-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн байна.
    2010 онд Хаитид газар хөдөлж, 200 гаруй мянган хүн амиа алдахад мөн ийм байдал ажиглагдсан. Гэхдээ БНАСАУ-аас ялгаатай нь, ганцхан жилийн дараа дундаж наслалт нь эргээд өсөлтийн хэмнэлдээ оржээ.    
     
    Эх сурвалж: Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт (IHME)-ийн “Global Burden of Disease” судалгааны тайлан.

     
  • Галдан бошгот халхыг түйвээсэн буюу олгойн нуурын дэргэдэх тулалдаан

    Нэгдэж, нягтарсан ойрадууд хүчээ аван Долоон мөрний сав газарт цөмрөн орж, Туркестан, Төвд, Памир болон Эрчис мөрний Тоболийг гэтэлж умар зүг давшин Уралын нурууг давав. Галдан Бошготын үед сибирийн нүүдэлчдийн хэд хэдэн улсыг эзэлсний гадна Гималайн уулс буюу төвдийг бас хүрч, ийн Баруун Монголыг Каспийн тэнгисийн эрэг хүртэл өргөтгөж тэлэв. Энэ нь хуучин Цагаадайн улс сэргэн босч зүг зүгт хуучин хил хязгаараасаа халин гарсан нь хээр тал нутгийг бүгдийг эзлэн авахыг эрмэлзсэн мэт байв. Ингээд Галдан Бошгот дорно зүгт уугуул монгол буюу халхыг манжаас өрсөн эрхшээлдээ авах арга сүвэгчлэв. Тэрбээр энэ үед Зүүнгар улсдаа цэрэг-захиргааны төвлөрсөн нэгдмэл удирдлага бий болгож, өмнө нь тогтож байсан ойрадын чуулганы зохион байгуулалтанд байсан хунтайж, тайш цолыг хүчингүй болгон, улсаа дөчин хоринд хувааж тэдгээрийг зайсан, дэмч, шүүлэнгэ нарт тус тус харгалзуулан захируулж хааны буюу төвлөрсөн эрх засаглалыг бэхжүүлэв. Энэ нь Галдан Бошгот эртний хүннүгээс эхлээд Их Монгол Улсад уламжлан ирсэн цэрэг-засаг захиргааны тогтолцоог өөрийн улсын түүхэн өвөрмөц онцлогт уялдуулан зохицуулсан хэрэг байв.
     
       Энэ үед халхын Засагт хан Норов нас барсны дараа түүний ширээг залгамжлах асуудал хямрал дагуулан өргөжив. Засагт ханы ширээний төлөө тэмцэлд хөндлөнгөөс идэвхтэй оролцсон халхын Түшээт хан Чахундорж, ойрадын Галдан бошгот, мөн Манжийн Энх-Амгалан хаан нар өөр өөрийн эчнээ бодлоготой байсан юм. Манжийн Энх-Амгалан хаан Далай лам руу яаралтай элч илгээн, байдлыг намжаан чуулган хуралдуулж, халхын асуудлыг зохицуулахыг оролдсон нь өнгөн дээрээ амжилггай болсон мэт байвч бодит үр дүн гарсангүй. Харин эцсийн бүлэгт Галдан Бошготын дэмжиж байсан Шар Засагт хан болов. Галдан Бошгот ийнхүү Засагт ханыг өөрийн холбоотон болгон халхад өөрийн нэр нөлөөг өргөтгөх болов. Хэтийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Галдан Бошгот Засагтхантай үйл ажиллагаагаа улам няггруулж, халхыг манжид алдахгүй бэлтгэлийг хийж, юуны өмнө халхад мянгаад лам нарыг урьдчилан оруулж, манжаас нүүрлэж буй түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх нь чухал гэдгийг халхуудад ухуулжээ. Мөн өөрийн дүү Доржжавыг 300 цэргийн хамт Засагт хан Шарын дэргэд ирүүлж, өөрөө өргөөгөө зүүн тийш нүүлгэн Засагт хантай чуулган нийлжээ. Энэ үед Түшээт хан болчимгүй алхам хийж, хүргэн Лувсангомборавдангийн хамт нэг түмэн цэрэг авч хөдлөн Засагт хан Шар болон түүний дэргэд байсан Галданы дүү Доржжав нарын олон хүнийг алж, хүн мал олныг олзлон авчээ. Энэ нь халх, ойрадын хооронд дайны галыг дүрэлзүүлэн асаав.
     
       Манж нар энэ үед хоёр талын хоорондуур орж эвлэрүүлэхээр зуучилсан нь халхыг нөлөөндөө авах гэсэн Энх-Амгалан хааны далд бодлого байсны учир тухайн үед халх болон ойрадын хүчний харьцаа даанч тэнцвэргүй байсных юм. Баруунтаа дайн хийж үлэмж туршлага хуримтлуулан, дундад азийн ихэнх газар нутгийг эрхшээлдээ оруулснаар ойрадын хаан Галдан Бошготын нэр Хаант Орос болон Хөх нуур, Төвд, Манж Чин улсад ихэд алдаршиж байсан үе бөгөөд тиймээс Түшээт хан Чахундорж Галдантай хүч тэнцүүргүй тулалдаанд орж, халх ойродод эзлэгдвэл Манжид ашиггүй болох байв. Үүнээс үзэхэд Галдан Бошготыг манжийн Энх Амгалан хаан төв азийн улс төрийн тавцанд дахь өөрийн цор ганц хүчирхэг гол өрсөлдөгчөө гэж эхнээс нь анхааран үзэж байв.
        Галдан бошгот Түшээт хан цэрэглэн өөрийн холбоотон Засагт хан ба түүний дүү Доржжав нарыг байлдан сөнөөснийг сонсоод 1688 оны хавар 2 түмэн цэрэгтэй халхын баруун хязгаараас дайран оржээ. Зүүнгар улсын арми Засагт ханы нутгийг эзлээд, Хангай уулын хойд этгээдээр давшин, баруун гарын Үйзэн Хатанбаатар, Сэцэн ноён, Илдэн тайж, Хөндлөн бошигт нарыг уулгалан олзолж давшин ирсэнд, Түшээт ханы хүү Галдандорж нар мөн нэгэн түмэн цэрэг авч Төмөртэй гэдэг газар Галдангийн цэргийг тосон гурван хоног зууралдан байлдсаны эцэст дийлдэн ухарчээ.
        Энэ үед Данзан-Омбо, Данжила, Дугарравдан нарын захирсан Галдан Бошготын нөгөө цэргийн анги Эрдэнэзууг эзлэн авсан байна. Тэр үед Өндөр гэгээн Занабазар Эрдэнэзуугаас 2 өдрийн тэртээ газар байсан бөгөөд ойрадын цэрэг хийдийг эзэлснийг сонсоод, Түшээт ханы гэргий, хүүхдийг авч, яаран бууруулсан байна. Эцэст нь халхууд Түшээт хан Чахундоржийн удирдлага дор цэргээ хуримтлуулан, Олгой нуурын дэргэд шийдвэрлэх тулалдаан хийхээр эрслэн шийджээ. Халхын цэргүүд Олгой нуурыг ойрад цэргээс урьтан очиж, ашигтай байрлалыг эзлэн авъя гэж шийдээд цэрэг эмхлэн хөдлөв. Их цэргийн цуваа хэд тасран үргэлжилж байснаа Олгой нуурт дөхөж очоод хэдэн эгнээ болон өргөшиж дэлгээ маягаар урагшлав. Галдангийн цэрэг түрүүлэн халхын цэрэг ойртсоныг мэдэж, түр зогсон дайтах бэлтгэлээ хийжээ. Хотос хонхор, хамар толгойгоор үргэлжилсэн Олгой нуурын хажуу талд тулж ирээд, бие биеэ отон сахиж үүрийн гэгээг хүлээсэн байна.
        Эхлээд ойрадын цэрэг хошууран бөөн хүчээрээ цөмрөн орох санаагаар дайран оров. Халх цэрэг эгнээгээ эвдүүлэхгүйг хичээн сөрөг дайралт хийж хатгалдав. Тоос шороо тэнгэрт хадаж, морьд янцгаах чимээ, илд бамбай хавиралдах дуун тоймгүй болж, алагдаж, шархдсан нэгнийхээ араас нь нөхөн орж ирсээр хоёр талын эгнээ эвдрэлгүй, нүүрлэсэн тулалдаан эхлэв. Олгой нуурын хөндийн энэ тулалдааны талбар дээр барагцаалвал хоёр талаас 2 түм нилээн гаруй хүн шууд нүүрлэн тулалдсан байна. Тулалдаан болсон өглөөнөөс үд нилээн хэлбийж ирэхэд хоёр тал цэргээ гэдрэг татан, тулалдаан түр амсхийлээ. Ингээд бие биеэ хэрхэхийг хүлээсэн мэт харж, газрын өндөрлөгийг эзлэх зорилготой хэд хэдэн дайралт харилцан хийгээд зууралдсан тулалдаанд хүргэлгүй шөнө болгож завсарлав. Маргааш өглөө нар битүүнээр хоёр тал жагсан хөдөлж, бие бие рүүгээ довтлон тулааныг үргэлжлүүлэв. Тулалдааны явцад нэг нь нөгөөгийнхөө хүрээг эвдэх гэж янз бүрээр хошууран дайрсан боловч харилцан амжилт олсонгүй. Хүн, малынхаа хүүрэн дээгүүр даван тулалдаж, тоос шороо тэнгэрт хадан, цэргийн бархираа, морины янцгаах чимээ улам их болов.
        Энэ өдөр тулалдаан завсарласангүй, мэс зөрөлдсөөр байгаад оройхон тасарлаа. Гэвч шөнө дундын хирд бороо ширүүл эн орж байх үед Галдангийн цэрэг халхын цэргийн хүрээ рүү гэнэдүүлэн дайрч оржээ. Халх цэргүүд санд мэнд морьдоо барьж унаад эмхэрч чадаагүй байтал нь ойрадын тал ширүүн довтолсон тул халх цэрэг эсрэгцэн тулалдах дэгэндээ дөнгөж ороход халхын Шамба эрх дайчны тэргүүлсэн хошууч анги нэгэнт цохилтонд өртөн, ойрадын цэргийг барин тулалдах хүчээ задлан, олонх нь алагдаж, үлдэгсэд нь амь дүйн зугтаан тулалдааны талбараас зайлав. Халхын цэргийн хүрээ сэтрэн эвдэрч, дэгээ алдсан учир дайсантайгаа нүүрлэн тулалдах арга тасарчээ. Халхын цэргийн нилээд ноёд, даамлууд дийлдэж байгаагаа мэдмэщ харьяат цэргээ хам хум дагуулаад, Шамба эрх дайчны мөрөөр амь зулбан зугтаж эхэлсэн байна. Түшээт хан ч бүслэлтэнд орж яадгаа алдаж эхлэхэд түүний хүү Галдандорж 2 мянгат цэргээр эсрэг дайралт хийн, өөрийн биеэр тулалдааныг удирдан эцгийгээ хаалтнаас гарган авч дөнгөсөн байна.
         Түшээт хан Галдан Бошготын цэрэгг ийнхүү цохиулсны дараа Өндөр гэгээн Занабазарын хойноос зугтан, Манж чин улсын хилд шурган оржээ. Улмаар Манжийн хаанаас хүчин дэмжлэг авч эргэн тэмцэхийг бодсон боловч тэр хүсэл нь биелсэнгүй. Манж нар ийнхүү халхчууд шахагдан орж ирснийг далимдуулан өөрийн захиргаандаа тэднийг нэгмөр оруулахаргасүвэгчлэв. Өндөр гэгээн болон Түшээтхан тэргүүтэй халхчуул аргагүй нөхцөл байдалд манжийн өмне зарим буулт хийж байсан боловч 1688 он хүртэл шууд тэдний хараанд орчихоогүй харьцангуй бие даасан байдалтай байгаад 1688 оны 9-р сард Ар Элстэй гэдэг газар чуулган чуулж, Манжид дагаар орох шийдвэр гаргасан байна. Ийнхүү Галдан Бошготын анхнаас бодож төлөвлөсөн хэрэг буруугаар эргэж, түшиг тулгуураа болгох гэсэн халхууд нь зугтан манжийн харьяанд орж, бас ар хударгаар нь Цэвээнравдан ойрадын хаан ширээг авах оролдлого идэвхгэй хийж, өөрт нь туйлын ашиггүй байдал нүүрлэж эхэлсэн боловч хэзээ ч ялагдаж, дийлэгдэж үзээгүй Бошгот хаан хүчээр бүхнийг шийдвэрлэхээр эрслэн шийдсэн бололтой. Хэрвээ тэр Чингис хаан шиг ялалт болон ялагдлын гашууныг амсаж мэдсэн бол цаашдаа илүү буурьтай бодлого явуулж хөдлөх байсан биз ээ.
     2013-06-27 16:34:18
    Мэдээ оруулсан: undesten

     
  • Сүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир1

    – Яасан гашуун юм гэж хашгирч байна гэж шөнөжин зүүдлээд хоножээ. Маргааш өглөө нь бадарчин үүргээ үүрээд нэлээд хол яваад өчигдөр шөнийн чөтгөртэй ноцолдсон нь санаанд орж, дагаж яваагүй байгаа гэж бодоод,
    – Одоо яаж байна гэж асуусан чинь,
    – Гашуун байна гэж чөтгөр хариулав. Энэ муу чөтгөр надаас салахгүй юм байна гэж бодоод амандаа ном уншиж баахан явж байгаад,
    – Одоо яаж байна гэж асуухад,
    – Гашуун байна гэж. Бадарчин чөтгөрөөс хурдан салах гэж нэг живаа ном уншсан боловч чөтгөр туж дагаад салж өгсөнгүй. Мөн тэгж явсаар орой болоход нэг айлд хүрч ирэв. Бадарчин тэр айлд бууж, хоол унд идэж уугаад унтахаар хэвтэв. Тэгээд нөгөө чөтгөр одоо нэг салсан байлгүй гэж бодоод,
    – Одоо яаж байна гэж асуутал,
    – Гашуун байна гэж орон дотор нь дуугарав. Бадарчин чөтгөрөөс яаж нэг салъя даа гэж бодож байснаа гэнэт нэг арга олж,
    Чөтгөрөөс салсан нь
    – Чи унтаж бай. Би гарч шээчихээд ирье гэж хэлчихээд гарч явав. Бадарчин айлын гадна гараад, – Одоо яаж байна гэж асуусанд юу ч дуугарсангүй. Бадарчин баярлаж тэр чигтээ цаашаа алхав. Өглөө нь айлын хүмүүс босч цай ундаа уугаад, бадарчинг босохгүй болохоор нь “Энэ бадарчны бие нь өвдсөн юм биш биз” гэж ярилцаад хөнжлийг нь сөхөөд хартал өгөршсөн сүүжний яс хэвтэж байжээ. Гэрийн эзэд цочин сандарч,
    – Өчигдрийн ирсэн бадарчин чинь чөтгөр байсан байжээ гэж хэлэлцээд өгөршсөн сүүжний ясыг галд хийж түлсэн чинь,
    – Гашуун байна. Гашуун байна гэж хашгирсаар түлэгдэж үнс болсон гэдэг. Монголчууд идсэн малынхаа сүүжний ясыг гэрт хонуулдаггүй нь ийм учиртай юм гэнэ.
     
  • Хүннүгийн уртын дууны домог

    Зарим хүн ярихдаа: Гаогуй нарын дээдэс нь хүннүгийн  зээгээс гаралтай. Хүннүгийн Шаньюйд гоолиг сайхан  2 охин  төрсөн гэдэг … Улсын эзэн тэднийг тэнгэрийн охид гэж боджээ. Шаньюй  хэлсэн нь:  “Би энэ охидыг хүнд яаж өгөх вэ?” тэнгэрт өргөе гэжээ. Чингэад улсынхаа умардад хүнгүй газар өндөр асар босгон, түүнд 2 охиноо суулгаад тэнгэр минь та өөрөө аваарай гэж мөргөжээ. Гурван жил өнгөрсөн ч  тэнгэр авахгүй байсан  тул нь очиж авы гэтэл Шаньюй зөвшөөрсөнгүй.
    Дахин нэг жил өнгрөхөд хөгшин чоно асарын  хажууд ирж ульсаар  сүүлдээ асарын дор хонгил ухаж түүнээсээ ер гарахаа болив.  Дүү нь хэлсэн нь: Эцэг минь биднийг тэнгэрт өргөхөөр  энд суулгасан. Гэтэл эдүгэ чоно ирсэн нь тэнгэрийн тэмдэг байх. Тэнгэр түүнийг илгээж хэмээн доош буун  очтугай гэхэд эгч нь эмээн очсонгүй.  Харин  дүү гарч очж чононы гэргий болон хүү төрүүлсэн байна.  Түүний удам нь өсөн үржсээр байгаад улс болжээ. Ийм учир энэ улсын иргэд чоно улих лугаа адил урт дууг дуулах дуртай болсон гэдэг.
                              Л. Номинчулуу
     
  • БИДЭНД СЭРГЭН МАНДАХ ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БИЙ

    ХОЁР ДАХЬ НЬ: XX зууны эхэн гэхэд монголчууд бид бууран доройтож, хүч тамираа шавхсан байв. Их гүрнүүдийн шуналт хатгаасаар бусад ахан дүүсээсээ хагацаж, зөвхөн Ар Монголдоо хашигдсан бид хагас сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай, хөдсөн дээлтэй хөл нүцгэн, ташуураас өөр барих зэвсэггүй шахам байлаа. Харь гүрнүүдийн өлсгөлөн ам бидний газар нутаг, тусгаар тогтнол руу маань ангалзан дайрч байсан тэр бэрх хэцүү цаг үед ч бид ташуураа тулан өндийж цус урсгаж, хөлсөө асгаруулан тэмцсээр сэргэн мандаж, орчин үеийн бүрэн эрхт тусгаар улс болж чадсан. Энэ XX зуун бол олон арван жижиг буурай нь бүү хэл томоохон улс гүрнүүдийн хувь заяаг хүртэл тодорхойлон шийдэж байсан, донсолгоо доргион ихтэй зуун байлаа. Тэр гал шуурган дунд бид тэсэн үлдээд зогсоогүй сэргэн хөгжиж чадсан билээ.
    ГУРАВ ДАХЬ НЬ: XXI зууны эхэн үеийн буюу өнөөгийн Монголчууд бидэнд мандан бадрах гурав дахь боломж гарцаагүй бий.
    – Бидэнд асар чадварлаг, авьяаслаг, өндөр IQ-тай, хангалттай төвшний боловсролтой, бичиг үсэгт бүрнээ тайлагдсан, харьцангуй соёлжиж, боловсорсон 3 сая хүн ард байна. Оюуны чадамжаараа Монгол хүн дэлхийн улс үндэстнүүдийн манлайн хэсэгт явдаг билээ.
    – Зөвхөн сүүлийн хэдхэн жилд олимп, дэлхий, тивийн аварга болон бусад олон улсын уралдаан тэмцээнүүдээс медалийн хурыг асгартал буулгадаг болж, сумогийн ертөнцийг үнэмлэхүй хаанчилж, дэлхийн спортын ертөнцийг гайхшруулж, спорт сонирхогчдыг дэлдийлгэж байна. “Энэ Монголчууд хаанаас гэнэтхэн гараад ирэв ээ?” хэмээн гайхаж байна. Яг нь XIII зуунд Европ дахин гайхаж алмайрч байсан лугаа адил. Хүн амтайгаа харьцуулахад манай амжилт бол манлай амжилт юм.
    – Монгол залуус оюуны бяд шавхсан дэлхийн хэмжээний корпорацуудад амжилттай ажиллаж, нээлт бүтээл гаргаж, салбар нэгж удирдаж байна. Монгол залуус Шинжлэх ухааны хамгийн сүүлийн ололт нээлтэд тулгуурласан шинэ техник, технологийг хэнээс ч дутахгүй ахар богино хугацаанд бүрэн дүүрэн эзэмшиж чадаж байна.
    – Монгол хүүхэд залуус оюуны спорт – ой тогтоолтын тэмцээнд ер бусын гайхалтай амжилт үзүүлж, шатар болон бусад оюуны салбарын олимпиадад ч манлайлах болов.
    – Манай дуучид Чайковскийн хөгжмийн их наадам зэрэг дэлхийн хөгжмийн олимпуудаас ямагт гранпритэй ирэх болов. Монгол хүний дуу хоолойг дэлхийн сонгодог урлагийн тайз үгүйлэх болов.
    – Бидэнд асар их, бүр төсөөлшгүй их байгалийн баялаг байна. Зөвхөн нүүрс л гэхэд нийт газар нутгийнхаа 23-хан хувьд хийсэн хайгуулын дүнгээр 30 ширхэг Таван толгойтой тэнцэх хэмжээний буюу 172-175 сая тонн нүүрсний нөөц байна. Өнөөгийн хэрэгцээгээрээ тооцож үзэх аваас дотоодынхоо хэрэгцээг 150 гаруй жил бүрэн хангаж чадах 256 сая гаруй тонн газрын тосны нөөц одоогоор илрээд байна. Цаашид ч илэрнэ. Цаана нь алт, мөнгө, зэс, молибден, фосфорит, хүрэл, төмөр гэх мэтийн асар их баялаг бий.
    – Бидэнд цэвэр экологийн бүтээгдэхүүн өгч байдаг, өөрөө өөрийгөө нөхөн сэргээдэг өвөрмөц онцлогтой нүүдлийн сонгодог мал аж ахуйн бүрэн бүтэн суурь бүхий 50 сая гаруй мал сүрэг маань байна. Зөвхөн малаас гаралтай түүхий эд болох мах, сүү, ноос, ноолуур, хөөвөр, хялгас, зогдор арьс шир, эвэр туруугаа бүрэн хэмжээгээр ашиглаж чадах аваас хэзээ ч дундаршгүй нөхөн сэргээгдэж байдаг эрдэнэсийн уурхай бэлээхэн байна.
    – Бидэнд уул тал, говь хээр, ой тайга, гол ус, нуур цөөрөм цөм хосолсон уудам сайхан, баялаг өгөөмөр эх нутаг минь байна. Есөн эрдэнэ бүрнээ цогцолсон эх орон маань байна.
    – Бидэнд геостратегийн ер бусын боломж байна. Дэлхийн хүчирхэг том хоёр гүрэн бидний хөрш байж, бидэнтэй эн тэнцүү харьцахаас аргагүй нөхцөл байдалд байна.
    – Бидэнд аугаа их өнө эртний бадрангуй түүх, бахархалт уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц гайхалтай их өв соёл байна.
    – Бидний халаа болохоор итгэл мөрөөдөл дүүрэн, эвдэрч цөхрөөгүй шинэ залуу үе орон зайгаа нэхэн хүч түрэн гарч ирж байна.
    – Бидэнд юугаар ч арилжиж сольшгүй, бидний дээдэс үе үеийн эх орончид амь насаараа дархлан баталгаажуулж ирсэн Тусгаар тогтнол маань байна.
    – Хамгийн гол нь бидэнд, Монгол хүн та бидний зүрх сэтгэлд хөгжин мандах эрмэлзэл тэмүүлэл дүүрэн байна.
    Ийнхүү бидэнд дахин, гурав дахиа сэргэн мандах түүхэн их боломж бүрнээ байна. Бидэнд өнөөдөр зөвхөн биднээс л шалтгаалах зүйлс л дутагдаж байна. Тэр бол юуны өмнө ойр зуурын хэсэг бүлэг, намынхаа эрх ашгийг арагш нь тавьж нэгдэж чаддаг ухаанд түшсэн үндэсний эв нэгдэл, сэргэн мандлын үзэл санааны итгэл үнэмшил, үнэнч тууштай хүчирхэг удирдлага, үр бүтээлтэй мятаршгүй хөдөлмөр болно.
    Гагцхүү бид тэрхүү боломж бүхнийг, түүхэн тохиол, оддын цагаа шүүрэн барьж авах түүхэн агшинг л алдаж үл болмой.
     

     
  • Энэхүү түүх нь 1630-1700 оны эхэн үеийн түүх болно.

    Энэ үед халх монгол тэр аяараа Манж чинь улсад дагаар орсон байлаа. Монгол ноёд эд баялагт хөлбөрч эмс охидоор дур зоргоороо наадхаас өөр хийх зүйлгүй боллоо. Эгэл ард биднийг өмгөөлж хамгаалах хүнгүй болсон байв. Үүнээс хойш монгол нутагт шарын шашинг илүү дэлгэрүүлэхийг оролдож эхэллээ.
    Эгэл ардуудыг шарын шашиныг шүтэхийг шаардаж, шүтээгүй нэгнийг харгислан шийтгэдэг боллоо. Манж шоронгын эрүү шийтгэл гэдэг хамгаас харгис хэрцгий ороод гарсан бүх л хүн бүтэн биеэрээ гарах нь ховор. Мөн шарын шашиныг тахиж шүтсэн зарим хүмүүнийг ихээр хөхүүлэн шагнаж
    бурханы зам мөрийг хөөвөөс эгэлгүй амар амгалан элбэг дэлбэг амьдралд очихыг номлож ард иргэдийн оюун бодлыг мунхруулж байв. Эрүүдэн тамлуулж байхаар энэхүү шашиныг нь сүсэглэж буй дүр үзүүлэн амьдаръя хэмээх болцгоов. Мөнх хөх тэнгэртээ боссон олон арван удган зайрангуудыг хүйс тэмтэрч өчиггүй
    хядах нь ихсэх болов. Зохион байгуулалттайгаар олноор нь баривчилж олон түмний нүдэн дээр хомроглон устгаж ч эхлэв. Хар муу зүйлийг дагавал эдгээр хүмүүн шиг мөхөх болно хайр энэрэл гэгээрлийг өгөгч бурхан багшийг шүтвээс сайн сайханыг үзнэ хэмээж байв. Өнө мөнхийн өв соёлийг маань үгүй хийж
    харийн шашинг дарангуйлалын хүчээр хүлээн зөвшөөрүүлж байлаа. Халх монголын гол эрх мэдэлийг Манж ноёд атгаж байсан ба тэдгээрт хавсран хүч өгөгчид нь монгол ноёдууд байлаа. Бөөхөн мөргөлийг шүтдэг эсхүл удган зайран гэдэг үг Манж ноёны чихэнд хүрвэл тэр даруй л үгүй хийдэг байлаа. Эгэл ардын тэрсхэн охидыг Манж шунахай ноёдууд хүчээр булаан авч бузарлаж орхих явдал энгийн зүйл болж гар мухар эцэг эх нь хараад л хоцордог байв. Тухайн үеийн хэдэн улаач үрсүүд
    Түвдэн зайрангийн зөвлөж тогтоосоноор өөрсдийн мөнх тэнгэрийн зан үйлээ нууц шараар халхалсан байв.
    Хаварын адаг сарын адаг ёсөн өдөрийн сүүлийн өдөрийн өмнөх өдөр харуй бүрий болмогч бидэн дундаа хүндлэгдэж явдаг Цөрмийн Шар зайрангийнд улаачид нууцаар цуглалдан хийх тайллага цайллагаа хэлэлцэн суув. Тэгтэл гадаа нохой боргож морьдын хөлийн чимээ сонсогдлоо. Улаачид ч ажигч үгүй суудлаа засцгаагаад энгийн яриа өрнүүлж эхэллээ. Төд удалгүй 3 манж цэрэг орж ирэх нь тэр.
    Нэг нь: – Олоноороо цуглаад юу хэлэлцэж байгаа бил ээ хэмээснээ домботой зэлгээн бор авч залгилав.
    Бор: – Аяга тагш сархад зооглох санаатай л цуглаад л хөөрөлднөм гэхэд
    Нөгөөх цэрэг: – Аанхаа тм бий. Энэ айлын охин бүсгүй хаана байна гэв.
    Шар: – Охиноор минь яахнуу гэхэд
    Нөгөөх цэрэг: – Манай ноёны зарлиг охиныг чинь авчир гэж тушаасан алив түргэн гаргаж өг гэлээ.
    Шар: – Муусайн ноход одоо бүр миний охиныг оролдох нь дутаа юу хэмээгээд өндийтөл буун дуу тас хийх нь тэр. Шар үхэдхийн эсэргээ унахад бүгд ухасхийн
    босох гэтэл өнөөх цэргүүд зоогс хэмээн цахиур буугаан чиглүүллээ. Тэгтэл Шар намайг наад зүйлээрээ үгүй хийж чадна гэж санаа юу хэмээгээд босоод ирэх
    нь тэр. Дээлийх нь энгэр бууны суманд цоорсон ч огтоос цус гоожоогүй байхыг хараад манж цэргүүд сэрд хийн айлаа. Шар 2 хөл дээрээ босон зогсон 2 гараа
    дэлгээд за алив дахиад бууд гээд баргил хоолойгоороо хүд хүд инээж цэргүүдийг янзыг үзлээ. Сандарч айсан цэргүүд ээлжлэн буудлаа. Нийтдээ 8 9 өөд буудсаны дараагаар гэр тэр чигтээ утаа боллоо. Цэргүүдийн сум ч дуусав бололтой буун дуу намжиж утаа ч сарнихад Шар мөнөөх газараа зогссон хэвээрээ байх бөгөөд дээлийх нь энгэр хормой суманд нүхлэгдсэн
    байлаа. Үүнийг харсан манж цэргүүд учиргүй айж балмагдан үртэр түргэн гарч зугтлаа. Эдгээр цэргүүдийг зүгээр явуулваас манж ноёнд хов хүргэж хожим нь дахин ирэх нь мэдээж тул замд нь үгүй хийхээр шийдлээ. Ингээд Түвдэн энэ үйлийг хийх болж чанга дуугаар гэрийн тооны зүг харан чонын дуугаар улин дугарч чигчий хурууны хумсыг сэтэлж аван хар сархаданд хийгээд 5 тай нүлимж цэргүүдийн явсан зүгрүү чулуудаад – За буцах замдаа дайруулах буй гэж хэлээд эргэн орлоо. Тэр шөнөдөө Шарын ганц охиныг хэрхэхийг мөн хойшид яахаа зөвлөлдөн ярилцаж хонов. Үүр цайж Чулуун зайран гэрийн зүг мордох гээд эмээлээ аваад гарах гэтэл
    Түдэв зайран – Гэрийн зүг явхад өнөөх хэдэн бэлтрэг таарах буй цасаар булшилж орхиорой хэмээв.
    Чулуун ч морио эмээлж аваад морьдов. Гэрийн зүг хатируулж явтал замд нь 5 нь чоно мөнөөх 3 манж цэргийг барьж идсэн байхыг харлаа. Чулуун бага зэрэг сэрд хийн айсан аа Түдэвийн хэлсэн үгийг санаад дөхөж очин морьноосоо буув. Тэгтэл өнөөх чононууд сэг зэмнээсээ бага зэрэг хойшлон зогслоо. Чулуун цэргүүдийн хувцасыг авч цасаар булж унаж явсан морьдыг нь хөтөлөөд гэрийн зүг дуу аялан хатируулан одов.
    Хожим нь эдгээр улаачид бүгд манж цэргүүдэд алагдсан болно.

     
     
  • Дианы гүнжийн аллагад оролцсон хэмээн Их Британийн нууц албаны ажилтан асан ярьжээ

     
    Их Британийн М15 нууц албаны ажилтан асан Жон Хопкинс Диана гүнжийн аллагыг зохион байгуулахад оролцсон тухайгаа ярьсныг “Neon Nettle” сайт нийтлэв. Эдгэршгүй хүнд өвчинд нэрвэгдэн, үхлээ хүлээж буй энэ хүн өдгөө 80 нас хүрч яваа юм. Түүнд хэдхэн хоногийн амьдрал үлдээд байгааг эмч нар хэлжээ.
    Тиймээс нөгөө ертөнц руу явахаасаа өмнө Хопкинс “нүглээ наманчлахаар” шийдсэн бололтой. Тэрбээр Диана гүнжийг “үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй” хэмээн тодорхойлоод гэхдээ тэр “Их Британийн хаант төрийг эрсдэлд оруулсан” гэжээ. “Диана гүнж хааны гэр бүлийн талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан юм.
    Диана ханхүү Чарльзаас маш их гомдолтой салсан бөгөөд тэдгээр нууцуудыг хэвлэлд өгөхөөр завдсан нотолгоог хааны гэр бүл олж авсан байжээ. Энэ нууц гадагшлах ёсгүйг манай дарга бидэнд ойлгуулсан. Харин бүх юм хэн ч харсан золгүй явдал мэт ойлгогдох ёстой гэсэн заавар өгсөн гэж Хопкинс ярьжээ.
     
    Хопкинс хэзээ ч эмэгтэй хүний аллагад оролцож байгаагүй ч Хатан хааны төлөө энэ даалгаврыг биелүүлсэн гээд нууц ажиллагаа хунтайж Филлипын даалгавраар эхэлсэн гэж ярьсан байна.
    Диана гүнж 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотод замын ослын улмаас нас барсан билээ. Түүнтэй хамт машинд Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед, жолооч Анри Пол нар хамт явж байсан юм. Ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй ч олон таамаглал өрнөж байсны нэг нь жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папараццуудаас зугтах гэх мэт ярианууд үлдсэн.
    Харин Daily Star” сонин Хопинсын яриан нийтэлсэн “Neon Nettle” сайтыг худал мэдээллээр алдартай хэмээн тодорхойлжээ.
    Эх сурвалж: news.rambler.ru