Category: Монгол үндэсний түүх

  • САНЗАЙН АМ

    1910-аад оны үед юм дагуу. Хүрээнд “чөтгөр” Санжаа гэдэг нэгэн эрдэмт оточ байж. Тэрээр Шүүх яамны хахууль хээл авдаг, зальхай харгис нэгэн түшмэлд хөлд нь зүү тавьжээ. Гэтэл өнөөх түшмэл ямар хахууль хэнээс авч байсан, хэн гэдэг хүнийг хилсээр хохироож байснаа хашгирч орилон ярьдаг солиот нэгэн болчихож.
    Бас Хүрээний шоронгийн хянагч, тахар байгаад хахууль хээл авч, өгч тушаал дэвшин баяжсан нэг нөхөрт 2 ширхэг үрэл өгч. Тэгсэн нөгөө нөхөр цадахаа мэдэхгүй хоол иддэг болж доошоо байнга чацга гүйлгэн эцэстээ турж эцэн нүд аньжээ. Гэр орон нь ч хоосорч.
    Хүрээний оточ нэртэй хүн амьтны мууг үзэх дуртай, атаач хорон зантай нэгэн ламд тан өгөөд маажуур өвчин тусгачихаж. Өнөө ламын хамаг бие нь халуу шатан загатнаж, хүнээр буюу өөрөө бүх биеэ маажуулан урж улаа нэлий болсон амьтан суудаг болсон гэдэг. Энэ Санжаа гэдэг хүний нэрээр Санзайн ам нэрлэгдсэн гэдэг шүү.
     
  • “Алтан ордны үйсэн дээрх бичээс”

    Мөн эх эдэ бэн-үн хэмээж буйг эрдэмт эд зурлага баларсан байсан учраас, эбэсүн /өвс/ гэсэн үг тайлсныг ёсоор баримтлана.
    Эхийн үг:
    Өвчүүний чинь үцэнүүдмэл алт болоосой
    Эмгэг зовлон бүү таараг !эгүүндээд чага аминь!
    Товчийн чинь үс хэн тун алтан болоосой хэмээлээ.
    Готгор адад бүү золго, чагаа минь
    Тэргүүн чинь үсэн дэлхий алтан болоосой хэмээлээ.
    Энэ зохиол нь хөдөлмөрчин ардыг төлөөлсөн байдаг.Үүнийг 13 дугаар зууны “Уянгат дуулал” гэдэг. Анх булшнаас олсон бөгөөд бийр янтай олдсон нь бичээч хүний булш байсан гэж тодорхойлжээ. Нийт 25 хуудастай, 19 хуудас нь 2 талдаа, 6 хуудас нь нэг талдаа бичигтэй ба 13 нүүр нь монгол бичгээр, үлдсэ нь дөрвөлжин бичгээр бичжээ. Эрдэмтдийн мэдэж байгаагаар 1920-н хэдэн онд монголын  голын хөндийд нэгэн булшнаас монгол бичигтэй төстэй бичиг бүхий үйсэн номолдсныг үрэгдүүлсэн байдаг.
    Мөн 1970-аад оны үед үйсэн дээр бичсэн монголын хууль зүйн бичиг дурсгал олсноо эрдэмтэн Х.Пэрлээ судлан нийтлүүлжээ. Энэ бүхнээс үзэхэд монголчууд үйсэн дээр бичдэг эртний уламжлалтай байжээ. Зохиолд дөрвөлжин үсгээр бичсэн үгс байгаагаас хөөн үзвэл зохиолыг Хубилай хааны зарлигаар 1269 онд дөрвөлжин үсгийг зохиосноос хойш бичсэн байна.  Уг зохиол нь эх хүү хоёрын харилцаа дуу хэлбэртэй эл зохиолыг харь холоос эхээ санасан хүү нь зохион дуулсан гэж үздэг.  Энэ зохиол нь алс хол хүний нутгаас олдсон нь учиртай бизээ.  Эзний  зарлигаар дайнд мордсон цэрэг эр, гэр орон эцэг эхээ мөрөөдөн, эх нутгаа эргэн харахыг хүсэн дуулжээ.  Түүнийг үдэж мордуулсан эх нь хүүгээ амар мэнд явахыг ерөөн  хариу  дуулна. Жинхэнэ хөдөлмөрчин малчин ард бол хаад ноёдыг үүсгэсэн булаан эзлэх дайныг талархахгүй харин орон нутагтаа малаа маллаж, энх амгалан аж төрхөөр хүсч байсан нь эл зохиолоос харагдаж байна. Өөрөөр хэлбэл  Эзэрхэг ноёд энгийн ард хоёрын эрх ашгийг өөрөөр байсныг үзүүлсэн байдаг.
    2012-01-09 11:36:00
    Мэдээ оруулсан: Л. Номинчулуу

  • ТҮҮХИЙН УХРАЛТ ХИЙХГҮЙ УРАГШИЛЖ БАЙЖ УЛС ХӨГЖДӨГ

    УИХ дээр ШАШНЫ ТУХАЙ хэлэлцэж нэг шашинд зориулж баяр амралтын өдөр бий болгох гэж байгааг хараад үнэндээ ой гутлаа . чухам яагаад вэ ? манай УИХ-н гишүүд ийм өчүүхэн юм гэж үү , энэ бол нөгөө жижиг 76 тойргоор эрхэм төрийн түшээд сонгогдон гардаг тогтолцооны гажгийг харуулж өглөө аргагүй СОНГУУЛЬ ойртож дээ . Нөгөө хууль батлан гаргахад Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд гаргах нтр огт хамаагүй бололтой . Оюунхорол гишүүн ичих ч үгүй үнэн үг хэлж шүүмжилсэн гишүүн Сүхбатыг боловсролгүй гэсэн биш харин өөрөө жинхэнэ боловсролгүй нэгэн гэдгээ дахин харуулчихлаа . Энэ хууль батлагдвал тэртээ тэргүй Үндсэн хуулийн цэц дээр очоод унах нь гарцаагүй шүү дээ, ингэж цаг зав үрсэн ажил хийх ямар шаардлага байна.
    Буддын шашин Монголд сайн муу хоёр үүргийг биелүүлсэн байдаг. муу нь мэдээж ойлгомжтой. Манж нар монголыг дарангуйлан барих зэвсэг болгож ашигласан, эрэгтэй хүн амын 40% лам болж, хүн амын өсөлт зогсож бүүр буурсан, аж ахуй эрхлэгчдийн тоо эрс буурч эдийн засаг үйлдвэрлэл зогсож уналтын байдалд орсон, аливаа шинжлэх ухаан, шинэ дэвшилт бүхэнд хаалт саад болсон. Үүнд: шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарууд голлон хамаарна . Ер нь бол Монгол улсын хувьд хэт шашны мухар сүсэгт ард түмэн болчихсон байсан ба ёстой нөгөө шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн гэдэг утганд бүрэн нийцэж байсан, Ийм учир зүгээр нэг 700-н сүм хийдийг буулгаж лам нарыг нь хүчээр хар болгоогүй юм, цаана нь улс төрийн том бодлого байсан, харин хэрэгжүүлэхдээ хэт туйлширч хэлмэгдэл сүйтгэл авчирсан. Хэлмэгдсэн лам нар 14000 байснаас 12000-н лам нь том толгой тушаалтай лам байсан гэж байгаа. Үлдсэн 2000-н лам нь багшийгаа дагасан хэсэг байсан бол бусад бага тушаалын лам нар нь бүгд хар болсон. Бага лам нар хар болохдоо ч маш дуртай байсан гэдэг бөгөөд тэд эхнэр авч үр хүүхэдтэй болж монголчууд өссөн, цэрэгт явж эх орноо хамгаалсан, мал маллаж эдийн засгаа сэргээхэд тусалжээ.
    Харин буддын шашны эерэг сайн тал бол Монголчууд шашнаар дамжин монгол ахуйтай, монгол ёс заншилтай нэгэн цогц үндэстэнийхээ хэв шинжийг үргэлжлүүлэн нэгдэн нягтарсан, өнөөдөр шинжааны ойрд, өвөрмонгол, халимаг, буриад нар монголоороо байгаад буддын шашин гол үүрэгтэй, хэрэв буддын шашингүй бол эдгээр монголчууд юуны өмнө маш цөөн үлдсэн шинжааны монголчууд уусаад алга болчих байсан бол халимаг буриад нарын оросжсон нь буддын шашныг нь хорьсон үеэс л эрчимжсэн. Гэхдээ газар бүр ийм биш тухайлбал дээд монголчууудын хувьд буддын шашин тийм ч таатай бус байгаа бөгөөд дээд монголчууд төвджиж байгаад харин буддын шашин тус болж байгаа юм. Түүхээс харвал 1577 онд Түмэдийн Алтан ханы урилгаар Түвдийн лам Содномжамц Монголд ирсэн нь буддын шашин Монголын бүх нийтийн шашин болох эхлэл болсон .Содномжамц бол 16-р зууны үеийн Түвдийн шарын шашны тэргүүн байсан ба Далай лам гэх цолыг Түмэдийн Алтан хан бий болгосон.Дараа нь Түмэн засагт хаан , Халхын Автай сайн хан нар буддын шашинд орсоноор асуудал нэгэнт шийдэгдсэн . Гэвч түүхийн явцад Манж нар Буддын шашинг монголчуудын эсрэг ашигласан нь үнэн . Тухайлбал : Занабазар гэгээн халх монголыг захиран барих манжын хааны зэвсэг болчихсон нь юутай харамсалтай. Ингээд манжын үед эрчүүдийн 40% лам болсон бөгөөд эхнэр авдаггүй , үйлдвэрлэл эрхэлдэггүй бусдыг сорон амьдарч байсан . Тэднийг манж нар хөүүлэн дэмжиж цэрэгт татахгүй , алба авахгүй , хөнгөн амьдрах боломж олгож байжээ . Харин 20-р зууны түүхийн явцад Монголд хатуу коммунист нийгэм тогтож шашны асуудлыг хүчээр шийдэж маш олон хүнийг хэлмэгдүүлсэн нь буруу , гэхдээ тэр 700 сүмийг хаасан нь буруу бол биш , Өөрөөр хэлбэл Монголчууд Төвд шиг байх уу , эсвэл дэлхийн соёл иргэншил рүү явах уу , энэ бол том сонголт байсан . 20-р зууны эхэн үед Монголд ирж байсан Эндрюс хэлэхдээ би анх удаа ийм аймаар мухар сүсэгтэй ард түмнийг харж байна . Нэг хүүхэдийн гар гэмтсэн би тос түрхэж эдгээсэн , харин тэднийд ном уншиж байсан лам баахан хонь ямааг нь туугаад явчихлаа . тэгэхээр нь би танай хүүхдийг би эмчилэв үү саяны лам эмчилэв үү гэхэд нөгөө монгол та эмчилсэн гэсэн . Та яагаад хамаг малаа өгөв гэхэд тэр Монгол хэрэв малаа өгөхгүй бол бидэнд хараал хийнэ гэж байсан гэх зэргээр өчнөөн баримт дурдсан байдаг . Монголын эрх чөлөө тусгаар тогтнолоо алдахад буддын шашин муу нөлөө үзүүлсэн ба Халх -Зүүнгарын, Хошууд -Зүүнгарын болон Цогт -Гүүш хааны дайнууд орно . Тиймээс бид бодитой харж үнэлж цэгнэх ёстой . Буддын шашинд хамгийн ойр байдаг Хошууд буюу дээд монголчууд өнөөдөр ямар болчихоод байна вэ ? Тэдний залуу үе яагаад энэ буддын шашиндаа дургүйцэж байна вэ ? дайчин баатар хошууд түмэн ямархуу арчаагүй хонин сүрэг болчихвоо. Ер нь Монголын төр Буддын Исламын Христийн гэх шашин бүхэнд их цензуртэй хандаж байхгүй бол шашны мухар сүсэг ихэдвэл хүн зүгээр л МАНКУРТ БООЛ болно . Монголчууд ч тийм байсан , энэхүү гашуун түүхийг мартаж болохгүй Буддистууд Шинжлэх ухаан мухардсан гэж ярьдаг. Гэтэл Түвд бол жинхэнэ Буддизмын улс байсан бөгөөд засгийн эрхэнд нь лам нар хутагтууд ноёлож Түвд улсад барууны шинжлэх ухааныг буюу буруу номтоны ном хэрэггүй, гэж ОЛОН УЛСЫН харилцаанаас гарч бурханы шажинаа мандуулсанаас болж үлэмж хоцрогдож Хятадад эзлэгдсэн. Буддын Түвдийг дэлхий огт тоогоогүй. Шинжлэх ухаан,техник технологи,ОУ-харилцаа нь тэдний хувьд цөвүүн цаг буюу бурханы шажины номоор бол заналт дайсан нь байсан учраас тэд чойжон сахиусаар бодлогоо тодорхойлуулж дагаж байсан нь гол алдаа байжээ. Харин Монгол хүнээс шинжлэх ухаан хэрэгтэй юу Буддизм хэрэгтэй юу гэвэл хариулт нь түвдүүдээс их өөр байх болно . Энэ бол монгол түвд хоёрын туулсан зам их өөр буюу хэнийх нь зөв байсны нэг л жишээ юм . Эцэст нь түвд гэж улс байхгүй Монгол улс оршин тогтнож байна. Хэрэв монголд 32 оны бослого ялж засгийн эрхийг авч монголын 700 сүм хийд 1000 болсон бол бидний хувь заяа яах байсныг бодохоос аймаар шүү . Шинжлэх ухааныг үгүйсгэж байсан нь үнэн учир сургууль эмнэлгийг шатаасан биш юм уу. Тэгвэл 1990 оны үйл явдлаас хойш Буддын шашин сэргээд лам нар ном уншаад МОНГОЛ улс энэ 30 жилд сэргэвэл сэргэх болсон , тэгвэл үгүй л байгаа нь бас л үнэн . Ер нь бол дэлхий дээр өмнө нь ч одоо ч шашнаас болж бие биеэ үзэн ядаж алж хядаж дайтаж байсан бас одоо ч дайтаж байна . Монгол улсад шашин нь илүү гүн ухааны философи чиглэлээр илүү нигүүлсэх энэрэнгүй гэгээрүүлэх чиглэл рүү л явмаар байгаа ч харин одоо бол илүү бизнес мөнгө талдаа байгаа нь үнэн . Хүн эсвэл улс орон шашинд хэт автан хувь заяагаа даатгах гэдэг байж болохгүй зүйл юм . Та нар бод эрүүл мэндийн боловсролын болон хууль зүйн яамыг татан буулгаж дээрхи салбарын үйл ажиллагааг зогсоож оронд нь шанзавын яам байгуулжээ гэвэл Монгол улс ямар улс болох вэ . Үүнийг л хэлээд байгаа юм . Ганц Буддын биш тэр Христийн янз бүрийн урсгал . Ислам шашин бас бөө мөргөлийг ч төр дураар нь тавьж болохгүй бас аль нэг шашинг ИЛҮҮ ЭРХ ДАРХАТ ШАШИН болгож бас болохгүй . Би бол шашныг огт буруу гэдэггүй ч ардчилал хүний эрхийн далбаан дор Монголд буруу хэлбэрээр цэцэглээд байна уу даа гэж боддог . Одоо бүр манай улс төрийн томчууд , мөнгөтэй бизнесмэнүүд жил болгон Төвд явж заслаа асар их мөнгөөр хийлгэдэг сурагтай . энийг юу гэж ойлгох вэ . Би төрөөс хулгай хийе та миний арыг даагаарай гээд нөгөө олж авсан мөнгөнөөсөө аваачиж өгдөг хэрэг үү. Одоо Ерөнхийлөгчөөр Гандангийн Хамба Чойжамцыг томилж БОГД хаан болгох нь дутжээ энэ УИХ-д . Хэрэв тэгэх юм бол цагдаа эмч хоёр хэрэггүй , ламд ном уншуулж мэргэлүүлээд хулгайчаа барх хэрэгтэй , өвдвөл эмчид биш ламд очих хэрэгтэй . Тэгэхээр ИХ ДҮЙЦСЭН өдрөөр лав нэг ч айлд хулгай орохгүй нэг ч хүн өвдөхгүй учир бүх цагдаа эмч нар ядаж нэг өдөр амрах хэрэгтэй , яагаад гэвэл ИХ ДҮЙЦСЭН ӨДӨР БУЯНЫ ӨДӨР . гэтэл даанч тийм юм байхгүй , ямар ч хамгаалалтгүй гэрээ орхиод сүм рүү явсан айлд хулгайч ороод л юмыг аваад авдгаараа л авна . Тэр айл хэдэн удаа гэртээ лам залаад ном уншуулаад нэмэр байхгүй нь үнэн юм . Хотын удирдлага хүртэл хотынхоо ирээдүйг даатгаад Ганданд ном уншуулж байгаа зураг фс-р явж байгаа нь ямар том ухралт вэ , уг нь ингэж болохгүй . бид яасан ч хаширдаггүй ард түмэн бэ ? 1990 оноос хойш үзмэрч Дашцэрэн , бурханаар бөөлжигч хүүхэн гээд эхэлсэн бол одоо ч Сарандаваа мөнгө дуудаж , Наран хутагт цэрэг цагдааг жагсааж ном айлдаж байгаа нь тэр мухар сүсгийн үргэлжлэл шүү дээ . Монгол улс Үндсэн хуулиар бол төр шашинг салгасан , энэ бол бүүр 1921 онд төрөөс шашныг салгаж эхэлсэн бөгөөд 1924 онд албан ёсоор шашны асуудлыг төрөөс бүрэн тусгаарласан . Гэтэл Оюунхорол гишүүн 15-аас дээш насны хүн амын 53 хувь нь буддын шашинтай гэсэн байдаг учир амралтын өдөр болгож тэмдэглэнэ гэнээ . Энэ бол нэг талаас Үндсэн хуулийн үзэл баримтлалыг зөрчиж нэг шашинд давуу эрхийг төр олгож байгаа хэлбэр , нөгөө талаас олонхийн шашин гэсэн нэр томьёо ярьж байна , ийм үг улс төрч хүний амнаас унах ёсгүй , нэртэйгээр нь хүн амын олонхи халхчууд 80% учир тэдэнд бас зориулж давуу эрхтэй хууль гаргаж болно гэсэн логик гарч байгаа юм . Эндээс юу гарч ирхэв ХАГАРАЛ гарч ирнэ , Монголын түүхийн хамгийн том эмгэнэл бол ХАГАРАЛ байсан , Монгол улс ямар ч шашинд давуу эрх олгохгүй байх , бүх шашнууд хуулийн өмнө тэгш байх , цаашдаа хуулийг ёсчлон заавал сахидаг байхыг шаарддаг байх ёстой баймаар . Бас нэг юм нь БУДДЫН Шашны өдрийг , тэмдэглэлт баярын өдөр болгохоор ард түмэн архи уухгүй болж нүгэлээ намичлна , энэ одоо юу гэсэн үг вэ ? энэ бол бурханд хувь заяагаа даатгаад мааниа уншсаар устаж унасан Түвд улсыг санагдуулж байгаа үг шиг сонсогдлоо . Архийг хориод багасгаад өгөөчээ гэж нийгмийн олонхи чадлаараа үгээ хэлээд УИХ хөдлөхгүй л байгаа . Архийг хуулиар л барина , татварыг нь улам бүр өсгөөд хил гаалиар ордог байдлыг нь давхар чангалаад , архиар үйлчилдэг БААН-н татвар шаардлага , цагийн хуваарь зэргийг нь хумьж болно , хүүхэд байхаас нь архины хор хөнөөл эрүүл мэндэд , гэр бүлд нийгэмд гээд боловсролын системдээ тавьж өгч болно . Энэ мэтээр архитай тэмцдэг болохоос БУРХАН ШАШНААР архитай тэмцдэг гэж хэзээ ч хаана ч байхгүй . Нүглээ намичлана гэвэл тэр ЭРХЭМ ДЭЭДЭС нарт илүү хамаатай болохоос ард түмнийг тэгэж хэлэх хэрэггүй шүү дээ . Эцэст нь одоо Монгол улсад амралтын өдөр ихдэж байна уу гэхээс багадаагүй , харин ч амралтын өдрөө хасах хэрэгтэй . ИХ ДҮЙЦСЭН өдөр гэмт халдлагад өртөхгүй хүн гэж байхгүй , бас өвдөхгүй хүн гэж байхгүй , төрийн үйлчилгээг авах шаардлага бас огт үгүй болно гэж бодохгүй байна , харин энэ өдөр ЛАМ НАРЫН МӨНГӨ ХИЙДЭГ БИЗНЕСИЙГ ДЭМЖСЭН ӨДӨР болох нь хэнд ч тодорхой . Хэрэв би УИХ-н гишүүн байсан бол Чойжамц хамбаас –та Гандан хийдийн ном уншдаг хатуу мөнгөний тарифаа чөлөөлөх үү , ИХ ДҮЙЦСЭН өдөр нэг ч лам нэг ч сүм ямар ч хүнээс өргөл барьц авахгүй бүх ном уншлагаа үнэгүй хийж болох уу гэж асуух байсан .
    Тэгээд УИХ дээр Оюунхорол гишүүний үг зөв үү , эсвэл гишүүн Сүхбат аваргын зөв үү ?

     
  • ЧИНГИС ХААНЫГ ЯАГААД “АГУУ СУУТ” ГЭДЭГ ВЭ?

    Гайхалтай биш гэж үү.
    Чингисийн хойч үеийнхэн буюу оюуны хөгжил, сэтгэлийн гэгээрлийн уналтанд орсон өнөөгийн биднийг ч тэд бас судлаад өгөгдлийг маань өндөр гэж дүгнэлээ. Их Британийн нэрт сэтгэл судлаач, Хойд Ирландын “Ulster” их сургуулийн профессор Ричард Линн, Финляндын улс төрийн шинжлэх ухааны судлаач, “Tampere” их сургуулийн профессор Тату Ванханен, Нидерландын сэтгэл судлаач Желт Уикерс нарын хамтран явуулсан судалгаагаар монгол хүний дундаж IQ 102-103 болохыг тогтоосон юм. /Хэдэн жилийн өмнө/. Аа яаяа, Оюу толгойгоор биш Оюунтай толгойгоор, уул уурхайгаар биш ухаантай толгойгоор Монгол хөгжихөөр байгаа биз.
    Бид яг эсрэг явж, буруу уурхай ухаж, буруу баялаг олборлоод байна аа.
    Хамгийн өндөр IQ-тай хүмүүс бол Сингапурчууд, тэдний дундаж IQ 108 гэнэ. Жагсаалтын хоёрдугаарт Өмнөд Солонгос /106/, гурав ба дөрөвдүгээрт Япон /105/, Итали /104/ бичигджээ. Монголчуудын адил IQ-гийн дундаж төвшин 102-103 гэсэн үзүүлэлтээр Исланд мөн тавдугаар байрт жагссан байна. Жагсаалтын хамгийн төгсгөлд Эквадорын Гвиней /62/, Мозамбик /64/, Габон /64/, Камерон /64/ зэрэг Африк тивийн орнууд нэрлэгджээ. Энэхүү оюуны итгэлцүүр ганцхан функтээр өсч, уруудахад л хүний чадвар шал өөр харагддаг гэнэ. Гэтэл энэ үнэлгээгээр Чингис хааныг хэд гэж дүгнэсэн гэж та бодно. IQ нэгд байгаа Сингапурчууд 108 бол Чингис хааных 110 байсан уу, эсвэл 120 болов уу…Тэд Чингис хааны оюуны итгэлцүүрийг 204 болохыг тогтоогоод мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. Яаж вэ.
    Ертөнцийн байлдан дагуулж, булаан эзэлж, харгис хэрцгийгээр нь дуудаж явсан талын монголын хааныг хүн төрөлхтөн цоо шинээр харах өнцгийг шинжлэх ухаанд арын хаалга байхгүй учир эрдэмтэд ийнхүү зарласан юм. Үүнээс ч өмнө бидний хааныг “ЧИНГИС ХААН БОЛ II МЯНГАНЫ ХҮН ТӨРӨЛХТНИЙ АГУУ СУУТ ХҮН МӨН ЮМ.” гэж 1995 онд Америкчууд дүгнээд “Вашингтон пост” сонин “Нью Йорк таймс” сониноор дамжуулан дэлхийд зарласан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон “Өнөөгийн дэлхий ертөнцөд Чингис хаан шиг удирдагч маш их хэрэгтэй байна” гэж зүгээр ч нэг хэлээгүй байх шүү. Өнөөгийн Америкийг үндэслэгч эцэг ерөнхийлөгчид ардчиллыг Чингис хааны бодлогоос шууд хуулснаа нуудаггүй биз дээ. Өөр л болгосноос биш. Хуулсны буянаар энэ улс өнөөдөр ертөнцийн орой дээр байна. 800 зууны өмнө Монгол мөрөөдлийн улс байсан бол өнөөдөр Америк шүү дээ.
    Ер нь та доорхийг мэдээд авчихад илүүдэхгүй. Эрүүл дундаж хүний IQ 100 байдаг гэнэ. Ингээд тархи судлалын шинжлэх ухааны эрдэмтэд:

    100-130-ын хооронд бол “ухаалаг” хүн
    130-140-ын хооронд “ухаантай” хүн
    140-өөс дээш “гоц ухаантай” хүн
    160-180-ын хооронд “сод ухаантай” хүн
    180-200-ын хооронд “суут ухаантан” хүн
    200-220-ын хооронд “аугаа их суут” гэж дүгнэдэг аж.
    ЧИНГИС ХААН IQ 204 буюу АГУУ СУУТ
    /GREAT GENIUS/ .
    Түүнтэй ойр Альберт Эйнштейн, Моцарт нар жагсчээ. Ийнхүү уншдаггүй, номтой ноцолддоггүй, эх түүхээ судалдаггүй, тэгсэн хэрнээ пэд пэд ярьдаг бидний нөхдүүд их хаанаасаа бүх салбарт суралцах зайлшгүй шахаанд орлоо. Чингис хааны байгуулсан гавъяа зүтгэл, хийсэн нээлт тоо томшгүй билээ. Өчүүхэн жишээ дурдахад их хааны байлдан дагууллын чухал зэвсгийн нэг дуут сумнаас зохион бүтээгчид санаа авч бидний сууж яваа Бойнг онгоцны хошууг хийснээ хэлсэн. Маш бага цэрэгтэй Чингис хааныг дагаж явсан Монгол анахаах ухаан дэлхийгээр нэг тархаж тухайн үеийн дэлхийн эрүүл мэндийн салбарыг шинэ түвшинд гаргасан. За, за бичээд дуусахгүй ээ. Өөрсдийн түүхийг судлаагүй болохоор, ном уншдаггүй, номын санд суудаггүй болохоор л бид өнөөдөр ийм арчаагүй яваа. Гаднаас хуулж, эх орноо муулж, эх түүхээ тоосонд хаясан биднийг тэнгэр өршөөг. Ингээд хэдхэн хоногийн дараа буюу 11 сарын 26-нд миний бие, бидний нөхөд “Чингис хаан бол Монгол төрийн хүчирхэг жолоодогч мөн” эрдэм шинжилгээний хурал, “Чингис хаан судлал манай эх оронд” үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бусад мэдээллийг жич зарлана. Өнөөгийн монголын сор болсон эрдэмтэн судлаачдын илтгэлээс их хааны улс төрийн нууц руу ийнхүү нэвтрэх боллоо. Чингисийн Монголчууд аа, та юу ч шүтэж, тахиж болно. Гагцхүү шүтээн шүтээний дээд нь Агуу суут Чингис хаан гэдгийг бүү март. Мартвал биднийг тэнгэр хаяна. Мартсан учраас бид өнөөдөр ийм яваа…Ш.Хишигсүрэн
    Соён Гэгээрүүлэгч Ш. Хишигсүрэн
     
  • Чингисийн нэвтэрхий толь

    Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн, Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гоо. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гоогоос төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигон овгийнхон үүссэнийг дурьдсан байдаг. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гоо Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан бөгөөд түүнээс Хиад Боржигин овог улбаалан гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хаангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах үед Хабул хааны удмын Хиад Боржигины ноёдууд ихээхэн нөлөөтэй байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучир нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ. Чингис хаан 1162 онд Онон мөрний хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Нууц товчоонд түүнийг эхийн хэвлийгээс мэндлэхдээ шагайн чинээ нөж атгаж төрсөн хэмээн тэмдэглэн бичжээ. Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай үетэй тохиож мэндэлсэн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасар, Хачиун, Тэмүгэ, Отчигон, Тэмүлэн. Мөн эцэг нэгтэй, Сочигил хатны хөвүүд Бэгтэр, Бэлгүтэй нартай ах дүү байжээ. 1171 онд Тэмүжин Хонгирадын ноён Дай Цэцэний охин Бөртэтэй сүй тавьсан бөгөөд тэндээс эцэг Есүхэй нь харих замдаар Татарчуудын найранд уригдан хорлогдон амь үрэгджээ.
    Үүний дараахан Тайчуудын ноён Таргудай Хирилтуг Есүхэйн албатыг Өүлэнээс булаан авч тэднийг орхин нүүснээр Тэмүүжин хөвүүн өрх толгойлон  хоцорчээ. Өүлэн эх амьдрал тарчиг ядуу байсан хэдий ч өөрийн хөвгүүдэд нүүдэлчдийн язгууртны хүмүүжил олгож чадсан байна. Энэ цагт Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэртэй маргалдсанаар улмаар түүнийг харван хороосноор Тэмүүжин гэр бүлийн толгойлогч цаашдаа хаан ширээ залгамжлах тэмцлийн эхлэл тавигдсан байна. Тэмүүжинг 13 нас хүрэхэд Таргудай-Хирилтуг олзлон аваачин хорин улмаар хороохоор завдаж байх үед Тэмүүжин самбайчлан голд нуугдаж байгаад Сүлдүсний Сорхан Шарын  (хожим мянганы ноён), гэрт ирэхэд тэрээр өөрийн хүү Чулуун (хожим Чингис хааны дөрвөн хүлэг баатарын нэг), Чимбай, охин Хадаан нарын хамтаар Тэмүүжинд туслан дутаалгажээ. Тэмүүжин хүүхэд ахуй насандаа Жадаран аймгийн Жамухатай хоёр ч удаа тангараг өргөн анд барилдсан нь  хэдий ч хожим эрх мэдлийн зөрчлөөс үүдэн тэдний зам олон удаа зөрөлдсөн байна. Тэмүүжин хөвүүн хулгайд алдсан найман шарга морио алдсаныг эргүүлэн  авахаар явах үед Наху баяны хүү Боорчи (хожим Их Монгол улсын баруун түмний ноён, Чингисийн дөрвөн хүлэг баатрын нэг) тусласан нь түүнийг цаашид үнэнч дайчин нөхөд хүрээлэхийн  эхлэл болжээ.
    Тэмүүжин эрийн цээнд хүрч (16, 17 настай байхдаа) сүй тавьсан Бөртэг буулган авч ураглажээ. 1180 оны орчим Гурван Мэргид өмнө Мэргидийн Их Чилэдүгийн эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт алдсаны өшөөг авахаар цэрэглэн ирж Бөртэ үжинийг олзлон авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүүжин  хуримын инжинд ирсэн булган дахыг эцгийн анд Хэрэйдийн Тоорил ханд өргөн барьж туслалцаа хүсчээ. Тоорил хан Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрт бут цохин Тэмүүжин эхнэр Бөртийгээ эргүүлэн авчээ. Бөртэ үжин Тэмүүжинд  Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидээс Бөртэ үжинг буцаан авахад тэрээр жирэмсэн байсан нь Тэмүүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатанг Мэргидүүд булаан авахаас өмнө тэрээр жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байлаа. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглах болов. Гэвч удалгүй салж явахад  Жамухыг дагаж байсан Боржигин болон бусад овог аймгийн албатууд Тэмүүжинг дагах болсноор тэрэр овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучир, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отичигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ.
    “Чингис” гэдэг үгийн гарал нь “Тэнгис” гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг билээ. Үүний дараахан Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны албатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан хэмээн нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааны цэргүүдийг Зээрэн хавцалд шахаж цохиод  буцахдаа Чинос аймгийн залуусыг далан тогоонд чанаж харгисалажээ. Энэ гутамшигт үйлийн дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас нүүр буруулж Чингис хаантай ирж нийлжээ. XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үедээ хүч хавсрахыг Тэмүүжингээс хүсэхэд урьдын өшөөт Татарыг дарах боломжийг Чингис хаан овжин ашиглаж Тоорил хантай хүч хавсран Улз голын Хусуту шитүэн, (Нарату шитүэн) хэмээх газар Мэгүжин сүүлтийг бут цохижээ. Алтан улсын Вангин чансан Чингис хаанд “Чаутхури” Тоорил ханд “Ван хан” цол олгов. Энэ цагаас хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хаан Мэгүжин сүүлтийг дайлаар мордсон ар хударгаар Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинрүү довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэгт ял асуун цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг хэмээх газар чуулж Жамухыг ханп өргөмжлөхөөр хэлэлцээд тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр ханд өргөмжилж улмаар Чингис хаан, Ван хан нартай дайлаар мордохоор зэхэж буйг Чингис хаан олж мэдээд Ван ханд хэл өгчээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулаан хэмээн нэрлэдэг билээ.     Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга чадвараа ашигласан хэдий ч хур дайсны тал дээр бус өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан хүзүүн тушаа хүнд шархаджээ. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дууссан байна.
    Чингис хаан Их Монгол улсаа байгуулах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байсны нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс байлаа.Хожим эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ. Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156)   хэмээн судлаачид үздэг.  Хорезм нь Дорнод Сельжук  улсын султан Санжарын  хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж  биеэ даасан улсын  үндэс суурийг тавьжээ. Астызыг залгамжлагч  Иль-Арслан (1156-1172) биеэ даасан бодлого явуулж байв. Түүний хүү  Текеш (1172-1200) огузуудтай хийсэн удаан хугацааны тэмцлийн үр дүнд 1194 онд Хорасаныг захиргаандаа оруулж авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс буй болжээ. Чингис хаан улс Их Монгол улсаа байгуулж байх тэр үед Мухаммед шах Дундад Азийн орнуудыг нэгтгэн захирахын төлөө шургуу тэмцэл хийж, 1207 онд    Бухар, 1208 онд Хорезм, Гератыг эзлэн авчээ. 1209 онд тэрбээр  Иламышийн талд хар киданы цэргийг бут цохиж, 1212 онд Самарканд хотыг захиргаандаа оруулжээ. Улмаар 1215 онд Хар Киданы Гүр хааныг буулган авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс Дундад Азийг өөрийн захиргаанд үндсэнд оруулж, Каспийн тэнгисийн хойт эргээс  Персийн булан, Кавказын уулсаас Гиндукушийн нуруу хүртэлх уудам газар нутгийг хяналтандаа авчээ.
     
    Чингис хаан болон түүний жанжинуудын гол байлдан дагуулалтууд Хар Кидан улс 1128 оноос 1211 оны хооронд оршин тогтножээ. Нийслэл Баласагун нь Чу голын хөвөөнд өнөөгийн Бишкекийн ойролцоо оршиж  байв.  Чингисийн цэрэгт 1204 онд бут цохиулсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг цөөн цэрэг албатуудаа дагуулан Хар Киданы улсад амь хоргодохоор очоод 1211 онд Хар Киданы Гүр хааныг ширээнээс нь зайлуулж  төрийн эрхийг булаан авчээ. 1218 онд Алтан болон Тангуд улсыг номхоттон доройтуулж, Хар Квданыг эзлэн авсан монголчууд Чингис хааныхаа удирдлага дор 500 худалдаачных нь амь насыг аймшиггүй хороож, удаа дараалан илгээсэн элч нарыг нь доромжлон буцаасан лалын их эзэнт гүрэн Хорезмтой байлдахаар зэхэж эхлэв. Хорезмын хаант улс  Мухамед шах Ала ад-Дин Мухаммед II Персээр: علاءالدين محمد‎ – Alā al-Dīn Muhammad  “зэрлэг бүдүүлэг монголчууд” Хорезмтай байлдахаар ирнэ гэдэгт итгэхгүй байжээ. Байлдахаар ирлээ ч гэсэн сайтар бэхлэсэн хэрм цайзаар хамгаалагдсан хотуудыг нь эзлэн авч чадахгүй хэмээм басаж байлаа.
    Зүрчдийн Алтан улстай дайтаж явсан Чингис хаан үүссэн нөхцөл байдалын улмаас  Хорезмын хаант улстай дайтахаас аргагүй болжээ. Чингис хаан Алтан улстай дайтах үүргийг Мухулайд даатгаж, өөрөө Монгол цэргийн гол хүчээ удирдан, Хорезмын эсрэг дайны бэлтгэлд оржээ. Алтан улстай хийх дайнд Мухулай жанжны баруун гар болон оролцохыг Тангуудаас шаарджээ. Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө 1219 оны хавар Их хуралдай хуралдуулж, өрнө зүгт хийх дайны төлөвлөгөөг боловсруулжээ. Монгол цэрэг хэдхэн сарын дараа Хорезмийн эзэнт улсад тулж очсон байлаа. Манай эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны цэрэг 120 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Эзэн хаан амь эрсэдсэн тохиолдолд Их Монгол улсын хааны ширээг Өгэдэйд залгамжлуулахаар гэрээслэв.
    Улсынхаа голомтыг Отчигин ноёноор сахиулав. Чингис хаан Хорезмын хаант улсад элч илгээж, ял асуухаар цэрэг хөдөлгөснөө мэдэгдэв.  Хорезмын шах Мухаммед Чингистэй дайтахын тулд Сыр-Дарья мөрний дагуух хотууд, Ферганы хөндийн ам, Бухар, Самарканд, Үргэнчид цэргээ хувиарлан байрлуулжээ. Цэргээ ингэж жижиглэн хувааж, хүчээ тараан хуваасан нь Монголчуудад ашигтай болж тэдний хотуудыг нэг нэгээр нь эзлэн авах боломжийг олгожээ.  Хорезмын шах хүчээ тараан байрлуулах болсон шалтгааныг ын энэ тактикийг түүхч Д’Оссон Зүчитэй холбон тайлбарладаг байна. Тэрээр Мухаммед шахын зүрхийг Зүчи үхүүлсэн хэмээн тэмдэглэжээ.  “Чингис хаан Хүчүлүгийн зүгээс аюул нэмэгдэж байгааг мэдээд түүнд  цохилт  өгөхөөр хан хөвүүн Зүчидээ 20 мянга гаруй цэрэг удирдуулан явуулсан байна.
    Энэ үед Хорезмын шах Мухаммед 60 мянган цэрэг дайчлан Хүчүлүг ханыг дарахаар мөн хөдөлсөн байжээ. Мухаммед шах Иргиз голын орчимд ирж буудаллан Хүчүлүг ханы байгаа газрыг тандан явтал олон морьт цэрэг ойртож буйг толгойн сэргийлэхийнхэн Мухаммед шахад мэдээлсэн байна. Тэдгээр цэрэг нь Хүчүлүгийн цэргийг бут цохиод түүний толгойг авч явсан хан хөвүүн Зүчийн цэрэг байжээ”.  Зүчи султанд элч явуулан түүнтэй байлдах хүсэлгүй байгаа гэдгээ хэлүүлжээ. Хорезмын шах ”Хэрэв Чингис хаан надтай тулалдахыг чамд тушаагаагүй бол, Аллах тэнгэр чамтай тулалдахыг надад тушаасан бөлгөө, Миний хувьд Гүр хан, Хүчүлүг хан, та нарын хооронд  ялгаа байхгүй, учир нь та бүхэн адилхан тэрс үзэлтнүүд гэжээ. Зүчи Мухаммед шахтай тулалдахаас аргагүй болов.
    Энэ тулалдаан Мухаммед шахын хувьд цэргээ биеэр удирдан монголчуудтай хийсэн анхны бөгөөд сүүлийн тулалдаан болсон юм. Тооны хувьд хавьгүй цөөн цэрэгтэй байсан хэдий ч монголчууд эрэлхэг зоригтой тулалдаж шөнө орой болоход байлдаан түр завсарлажээ.  Хорезмын шах маргааш өглөө нь дахин тулалдаанаа үргэлжлүүлэхээр дайны талбар дээр ирэхэд  Зүчийн цэрэг олон гал асааж орхиод шөнөдөө хоёр өдөрчийн зам туулан холдсон байжээ. Уг тулаанд 20 мянган хүнээ алдаж өөрийн цэргийн сул талыг мэдэрсан шахын зүрх нь үхэж сүлд нь доройтсон хэмээдэг билээ.  Чингис хаан 600 км өргөн Кызыл Кум цөлийг богино хугацаанд туулж, Хорезмын хаант улсын хоёр нийслэлийн дундуур гэнэт гарч ирсэн нь дэлхийн цэргийн түүхэнд гарсан гайхамшигт үйл явдалын нэг байлаа.
    1220 оны хоёрдугаар сарын 10-нд Чингис хаан Бухарыг хамгаалж байсан хөлсний түрэг цэргүүдийг бут цохисны дараа хотын оршин суугчид бууж өгчээ. Үүнтэй бараг нэгэн зэрэг Отрар унажээ. Бухарыг эзлээд Чингис хаан их цэргээ авч Хорезмын шинэ нийслэл Самаркандыг чиглэв. Чингис хаан, Өгөдэй – Цагадай, Зэвийн жолоодсон гурван замын цэрэг, олзлогдогсдыг өмнөө туун 1220 оны 3 дугаар сарын эхээр Самаркандыг бүслэн авав. Олзлогдсон хүмүүст монгол цэргийн хувцас өмсгөн аравтын тогтолцоонд оруулж, туг бариулж өмнөө туусан нь цэргээ олон болгож харуулах ов мэх байжээ.
    Мухаммед шах нийслэлээ түрэг, тажик зэрэг бум орчим хөлсний цэргээр мануулан үлдээгээд цэрэг цуглуулах нэрээр Самаркандыг орхин зугтсан байна. Самаркандыг эзлэн авсны дараа Чингис хаан Хорезмын нөгөө нийслэл Үргенч хот руу цэрэг яаран хөдөлгөсөнгүй. Учир нь Теркен хатныг эе эвээр өөртөө дагаар оруулах бодлогыг Чингис хаан баримталж байжээ. Ургенчид амьдран сууж байсан Теркен хатан хүү Мухаммедийнхээ хүсэлтээр шахын  эхнэр хүүхдийг дагуулан Мацадар уул руу зугтан оджээ. Теркен хатны бүгж байсан Халуун цайзыг монгол цэргүүд хэсэг хугацаанд бүслэн хаасны эцэст буулгаж авчээ. Теркен хатныг Чингис хаан Монгол руу авч одсон бөгөөд тэрбээр Хархорумд нас баржээ.   Чингис хааны шилдэг жанжин болох Зэв, Сүбэдэйн цэрэгт мөрдөн хөөгдсөн Мухаммед шах Иран, Иракийн хот, цайзаар зугтан явсаар Каспийн тэнгисийн зүүн өмнөд эрэгт орших Абескун хэмээн эзэнгүй арал дээр нуугдан бүгэж байгаад 1220 оны 12 дугаар сарын сүүлээр уушигны хатгалгаа өвчнөөр насан эцэс болжээ.
    Мухаммед шахыг мөрдөн хөөсөн Зэв, Сүбэдэй нар түүнийг нас барсны дараа мэргэдийн үлдэгдлийг орогнуулсан кипчагуудыг мөшгин байлдаж, Самаркандаас эхлэн Каспийн тэнгисийг бүрэн тойрч, бараг 8 мянган миль газрыг туулсан ажээ.
    1220 оны намар Чингис хаан Үргенч хот руу Зүчи, Цагадай, Өгөдэй гурван хөвүүнээрээ удирдуулсан цэргийг илгээжээ. Үргенч хотын бүслэлтийн үед Зүчи, Цагадай хоёрын зөрчил хурцадсанаас хотыг эзлэх явц удаашрав. Үүнтэй холбогдон Чингис хаан бүх цэргийг захирах эрхийг Өгөдэйд олгосноор монгол цэрэг 1221 оны 4 дүгээр сард  Үргенчийг эзлэн авчээ. Монголчууд Үргенч хотыг эзэлэн авснаар Хорезмын хаант улс үндсэндээ Их Монгол улсын захиргаанд оржээ.   Чингис хаан 1222 оны намар Бухарт ирж, эрдэмтэн мэргэдийг цуглуулан лалын шашинтны итгэл сүжгийн талаар ярилцаж, имам, кадисын санваартнуудыг  бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулжээ.  Лалын шашинт орны түүхэнд анх удаа ийнхүү санваартангууд нийгмийн давхаргын хувьд давуу эрх эдлэх болгосон нь энэ бүс нутгийг захирах өөрийн хөвгүүд Зүчи, Цагадайн улсын цаашдын хувь заяанд санаа тавьж байсны  илэрхийлэл байлаа.   Чингис хааныг даосын арш Чан-Чүнь бумбатай уулзаж урт наслах боломжийг эрэлхийлэж байжээ. Тэрээр мөн лалын шашны зүтгэлтнүүдтэй Коран судрын үндсэн зарчмуудыг ч тайлбарлуулж байжээ. Хааны энэ үйлдлийг эзэлж авсан улс орныхоо ард түмний шашин шүтлэгийг хүндэтгэн үзэж ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирч болохыг мэдэхийг хичээдэгтэй холбоотой хэмээн үздэг билээ.  Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ. Мухулай 1223 онд таалал төгсөж, Алтан улсыг дайлах үйл явц саарсан, Тангуд улс баруун гар болж Алтан улстай дайтхаа зогсоосонтой холбогдон Чингис хаан аянаа түргэвчилж, 1225 оны хавар эх нутагтаа буцаж иржээ. 1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад өнөөгийн Египетийн нутагт мориноос унасны улмаас нас барсан гэдэг бол харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэлээр өнгөрсөн гэх зэргээр олон янзаар тайлбарладаг байна. Түүхчид Чингис хааныг нас барсны дараа цогцсыг нь өнөөгийн Хэнтий аймаг, Онон мөрний сав Бурхан Халдын ууланд авчирч онголон байх хэмээн таамаглалдаг билээ.

  • Үндэсний эв нэгдэлд сэв суулгаж болзошгүй

    10 жил тутам болдог Хүн ам, орон сууцны тооллогоор 2010 оны байдлаар Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны иргэдийн шашин шүтлэгийн байдал
    – Шашин шүтдэггүй 735 283 буюу 38.6 хувь
    – Шашин шүтдэг 1 170 283 буюу 61.4 хувь нь байна.

    Үүнээс
    – Буддын шашин шүтдэг 1 009 357 буюу 53.0 хувь
    – Христийн шашин шүтдэг 41 117 буюу 2.1 хувь
    – Исламын шашин шүтдэг 57 702 буюу 3.0 хувь
    – Бөөгийн шашинтай 55 174 буюу 2.9 хувь
    – Бусад шашин шүтлэгтэй 6 933 буюу 0.4 хувь байна.
    Шашин шүтдэггүй хийгээд бусад шашин шүтдэг 15-аас дээш насны иргэдийн тоо 896 209 буюу 47 орчим хувь байна.
    2010 оноос хойшхи 9 жилд энэ тоо магад өөрчлөгдсөн, ялангуяа бөө мөргөлийн маш хүчтэй тэлэлт чухам энэ жилүүдэд өрнөсөн учир бөө мөргөлтнүүдийн тоо илэрхий өөрчлөгдсөн болов уу. Мөн Буддын шашинтан гэж хэн бэ? Тэдгээрийн хэд нь засал гүрэм хийлгэх, зүг чиг гаргах төдийгөөр, гэр бүлийн уламжлал төдийгөөр шашин шүтлэгээ тодорхойлж байгаа вэ?
    Ийм нөхцөлд Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэдэг амралтын өдөр болгох нь хэр зөв, ухаалаг явдал вэ????
    НЭГ. Хэрвээ Буддын шашныг Үндэсний шашин гэж үзэх аваас
    – Монгол Үндэстэн хэдэн мянганаас мөргөж шүтэж ирсэн Тэнгэр шүтлэгийг Үндэсний шүтлэг биш гэх үү? Хэрвээ мөн гэвэл Тэнгэр шүтлэгтнүүд ч бас Нийтээр амардаг өөрийн гэсэн өдөртэй болоё гэвэл юу гэсэн Хариу өгөх вэ?

    – X зууны үеэс монголын хоёр том зонхилох аймаг болох Найман, Хэрээдүүд, мөн Онгудууд Христийн шашны дорно зүгийн урсгал болох Нестор шүтлэгтэй байв. Түүнээ эш үндэс болгон Христүүд бас христийн шашин бол монголын Үндэсний шашин гэвэл юу гэх вэ? Тэд Улаан өндөгний баяраар Монгол даяараа амарья гэвэл юу гэх вэ?
    – 60 гаруй мянган Мусульман шүтлэгтнүүдийгээ бид хаашаа хийх вэ? Тэд ч бас Наурызынхаа баяраар амармаар байна гэвэл юу гэх вэ?
    – Ерөөсөө Буддын шашин шүтлэгтнүүд л Үндэсний шашинтан, бусад нь биш гэсэн утга мөн үү? Өөр бусад шашинтнуудаа ялгаварлаж буй үйлдэл мөн үү? Нэг шашинд илүү давуу эрх олгож буй явдал биш үү? Өнөөх хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх эрх чөлөө хаачсан бэ?
    ЭНЭ МЭТЭЭС үүдэн тэртээ тэргүй сул байгаа Үндэсний эв нэгдэлд сэв суувал яах вэ? Эрхэм гишүүдээ? Ер нь шашин шүтлэгийг асуудал нь тийм амар тоглож болдоггүй галтай торх шиг эмзэг зүйл байдаг юм шүү.
    ХОЁР: Бидэнд амралтын өдөр цөөдөөгүй.
    Эрхэм УИХ-ын гишүүдийг Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтийн амралтын өдөр болгож буйгаа эргэж харахыг хүсье.

    Б.Номинчимэд

     
  • БУДДИЗМ БОЛ ТӨР МӨХӨӨХ ВИРУС МӨН

    Хятадын Тан улсын Ү Сүн хаан сууринд байх хугацаан/840-846/-даа буддизмыг дарж, 4600 гаруй сүмийг шатаан, 260 мянган ламыг хар болгон, цэрэгт татан, тариалан эрхлүүлэн, гуулин бурхныг нь хайлуулан зоос цутган, төмөр бурхнаар нь тариалангийн багаж үйлдүүлжээ. 945 он бас Хойд Жү улс/951-960/-ын Ши Сүн хаан буддизмтэй дахин тэмцсэн. 20-р зууны том цэвэрлэгээ нь одоогоос ердөө хэдхэн арван жилийн өмнө буюу 1966-1976 оны улаан хувьсгал байв. Япончууд 1868 оны Майжийн шинэчлэлээр буддизм ба үндэсний Шинто шашин хоёрыг салган тусгаарлаж, буддизмыг хязгаарлан Шинтогоо төрийн шүтлэг болгосон. Мөн энэ үеэс эхлэн Япон нь орчин үеийн улс болон хөгжиж эхэлсэн билээ. Солонгос нь бас олон жил уйгагүй буддизмтэй тэмцсэн улс юм. 1392-1897 оны хооронд оршиж байсан Солонгосын хаант улсын үед цөөхөн хэдэн хаадыг гаргавал бүхэлдээ буддизмыг дарж байсан юм.
    Олон улсын валютын сангийн судалгаанд тулгуурлан, 2010 оны дэлхий улс орны ҮНБ/GDP/-ийг авч үзвэл, Хятад 2, Япон 3, Энэтхэг 11, Солонгос дэлхийд 15-д тус тус орсон байдаг. Харин үүний эсрэгээр буддизмыг дараагүй, олон зуун жил гол шүтээнээ болгон архагшуулан шүтэж ирсэн улс үндэстэн явах тутам хоцрогдон, доройтож ирсэн байх юм. Дээрх судалгаагаар Мьянмар дэлхийд 83, Балба 107, Камбож 119, Лаус 135, Бутан 162-д тус тус орсон бөгөөд Монгол улс Лаустай зэрэгцсэн даруухан үзүүлэлттэй байна.
    2. Буддизмыг туйлшруулсан улс үндэстэн төрөө алдан, иргэншил нь мөхөн сөнөж байсан нь:. Буддизмыг дарсан боловч, дахин сэргээсэн улс үндэстэн мөхөн сөнөсөн буюу харьд эзлэгдэн тусгаар тогтнолоо алдсан байх юм. Сяньби, Хятан зэрэг эртний улсууд нь түүхэндээ буддизмыг туйлшруулан шүтэж байсан ба эдүгээ нэгэнт мөхөн алга болж, бид зөвхөн түүхийн хуудаснаас уншдаг билээ. Тангууд Төвд нар ч энэ ангилалд багтах ба 841 онд Ландарма хаан буддизмд их цэвэрлэгээ хийсэн боловч, ялагдлаар төгсөж, Төвдөд дахин улангасан дэлгэрсэн. Сяньбигийн Туват хаан /408–452/ ба Юү Вэн Юүнг/МЭ543–578/ хэмээх Сяньби гаралтай хаан тус тус буддизмыг дарж байсан боловч ялагдлаар дуусаж байсан юм. Буддизмыг дэмжиж байсан хаадууд хятадчлах бодлого хэрэгжүүлж ирсэн нь бас нэгэн түүхэн онцлог юм. Жишээ нь: Сяньбичуудын байгуулсан Вэй улсын Тувахун/МЭ467–499/ хаан нь буддизмыг туйлшран дэмжиж, Лүнг Мэн, Шао Лин зэрэг олон сүм хийд байгуулсан ба Утайн хийд ч гэсэн энэ үед хөгжиж эхэлсэн. Мөн үүний зэрэгцээ улс даяар Сяньби хэлээр ярьж, Сяньби хувцас өмсөхийг хориглон Хятадаар ярьж, Хятад хувцас өмсөхийг хуульчлан, Хятад хүнтэй гэрлэхийг сайшаан, Сяньби овгийг устаж, Хятад овог хэрэглэхийг хүчээр тулгасан байв. Хожим нь 1691 онд Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын Манжид дагаж орсон зүйл явдал нь мөн түүхэн энэхүү үзэгдлийн бодит жишээ юм.
    3. Буддизмыг гол шүтээнээ болгосон улс орон өнөөдөр дэлхийн хамгийн ядуу улс оронд тооцогдож байгаа нь: НҮБ-аас дэлхийн улс орнуудыг хөгжсөн, хөгжиж байгаа, хөгжлөөр хоцрогдсон хэмээн 3 ангилан үзэж иржээ. Хөгжлөөр хоцрогдсон улс орныг “хамгийн ядуу улс орон” гэх буюу “дөрөвдөх ертөнц” хэмээн нэрлэдэг. Одоогийн байдлаар ийм тодотголтой улс орон 49 байгаа аж. Тухайлбал: Африкийн 33, Австралийн 5, Төв Америкийн 1, Азийн 10 улс байгаа юм. Азийн энэ 10 улсын дотор дотоодын дайнтай,тусгаар тогтноод удаагүй, байгалийн гамшигтай, өлсөглөн, дэд бүтэц нь хөгжилгүй Мальдив, Зүүн Тимор, Йемен, Афганистан, Бангладеш зэрэг 5 улсыг эс тооцвол бусад 5 улсад нь нийтлэг оршиж буй нэг онцлог ажиглагдсан юм. Тэр нь эдгээр улсуудын дийлэнх нь түүхэн буюу орчин үед буддизм хэт туйлшруулсан улс орон болно. Одоогийн байдлаар Балба-ын 10, Лаусын 60, Мьянмар 89, Камбожийн 90 хувь нь буддын шашинтай. Бутан бол Төвдээр дэлгэрсэн буддизмыг албан ёсоор төрийн шашнаа болгож буй орчин үеийн цорын ганц улс юм.
    Эндээс харахад түүхэн турш буддизмын хүнд тахалд нэрвэгдэн архагшуулан шүтэж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн эрүүлжиж чадаагүй, тус өвчний вирусийг тээж байгаа улсууд нь жирийн хоцрогдол биш, дэлхийн улс орнуудын адаг болох хамгийн ядуу тарчиг улс орны тоонд орсон болохыг НҮБ- судалгаа харуулж байна юм.
    Өнгөрсөн хорин жил Монгол улсад улс орноо бүтээн байгуулахаас илүү сүм хийд засан сэлбэсэн, шинжлэх ухааны ололт амжилт гаргахаас илүү бурхны баримал бүтээн, улс оронд хэрэгтэй боловсон хүчин бэлдэхээс илүү лам нарын тоо толгойг өсгөжээ. Монголчууд нь энэ хурдаараа буддизмд орж явбал адгийн арвын тоонд ороход ойрхон байгаа бөгөөд сэрэмжийн хонх нэгэнт дуугарч эхэлсэн гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй билээ.
    4. Монголчуудын түүхэн сургамж ба дахин давтагдаж болзошгүй аюул занал: Сяньби, Хятан нар буддизмаас болж мөхжээ. Юань гүрэн ч үүнээс зайлж чадаагүй, “Юань улсын судар”-д Монгол хаад буддизмаас болж төрөө алдсан гэж тэмдэглэсэн нь буй. Юань гүрний үеийн доройтлоос хойш XVI зуунд Монгол улс арай сэргэж иртэл буддизм дахин орж ирээд улс төрийг бутарсан дээр нь бутаргаж, Манжийн колони болсон. Манжид эзлэгдэх үед шашин дэлгэрээд 100 орчим жил болоод байсан тул, дайд явах цэрэггүй, хөдөлмөр эрхлэх боловсон хүчингүй болж, иргэншил мөхөж байсан нь харьд эзлэгдэх гол нөхцөл болсон юм. Манжийн ноёрхолд байсан хугацаанд шашнаас өөр хийх ажилгүй болж, бүхэл бүтэн Монгол улс тэр чигтээ нь сүм хийд болж хувирсан. Манж унаж, Монгол улс тусгаар тогтносон боловч, байгуулагдсан улс нь шашны улс байж, Төвд лам хаан суусан нь шарын шашны хөгжлийн оргил, мунхаг бишрэлийн туйл болсон. Тийм ч учраас Хятад цэрэг биш, Гамингийн дээрэмд эзлэгдэн, Монголчууд гутаан доромжлогдсон. Оросын улаан хувьсгалын нөлөөгөөр Монголд орчин үеийн улс байгуулагдсан. Буддизм Монголд 400 жил дэлгэрсний эцэс буюу XX зууны эхэнд болоход Монголчууд дэлхийн соёл иргэншлийн хөгжлөөс мөн тэр хэмжээгээр хаягдаж, буддизмаар 100 хувь тархиа угаалгаж, үзэл ухамсрын хувьд амьдралыг зовлонгоор төсөөлөх болж, өрсөлдөн хөгжих, байгалийн шалгарлаар явах чадвараа бүрэн алдсан байсан. Хүн ам хорогдон хасах өсөлттэй болж, эрчүүлийн дийлэнх лам байжээ. Ийм нөхцөлд улс орон хөгжих бололцоо байхгүй, тухайн үед маш эмгэнэлтэй байдалд байв. Гучаад оны хэлмэгдүүлэлтээр олон лам алагдсан, үүнд төр ба намыг буруутган, XXI зууны бошгон дээр дахин сэргээх шалтаг болгож байна. Энэ нь дахин сэргээхийн шалтаг биш, харин хэзээ ч дахиж буддизмыг дэлгэрүүлэхгүй цээрлэж явах сургамж болой. Учир нь буддизм байгаагүй бол лам байх ёсгүй, Монголчууд лам болоогүй бол цуст аллагад өртөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, их хэлмэгдүүлэлтийн бурууг тухай үеийн нам төрийн удирдагчаас биш, харин буддизмын тус биеэс хайх учиртай. Хэрвээ хууль байдаг бол олон Монголчуудын толгойг эргүүлж, лам болгоод дараа нь төрийн төмөр нударгаар алуулж байсных нь төлөө буддизмыг шүүхэд өгвөл зохиолтой. Одоо дахид хуучин сүм хийдүүдийг сэргээж, олон мянган хүүхэд залуучуудыг уруу татан лам болгох болжээ. Буддын ном зохиол, мэдлэг ухаан, соёл уламжлалыг сурч судлахаас илүү орчин үеийн соёл шинжлэх ухааныг эзэмших нь улс орны хөгжил, ард түмний амьжиргаанд тус дэм болох юм. Эх орны төлөө хүчин зүтгэх олон сайхан идэрчүүд сүмд суун өдөр хоног нөхцөөж, ард түмнийг мунхаг бишрэлд удирдан оруулах болжээ. Хэрвээ уламжлалаа сэргээх шаардлагатай гэж үзвэл Чингис хааны Их Монгол улсын төрд ёсны уламжлал, Мөнх тэнгэрийн шашин- философи сэтгэлгээнээс сурч судлан хөгжүүлж дэлгэрүүлэх нь буддзимын хоосон орон зайг нөхөх хамгийн бололцоотой үзэл баримтлал болох талаар энэхүү илтгэлд дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

     
  • Хөвсгөлийн тайгад гурав хоног төөрсөн зургаан настай охиныг эсэн мэнд олжээ

    Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчин Д.Өлзийбатынх Хуштын мод гэх газар өнгөрсөн наймдугаар сард намаржиж байжээ.Удам дамжсан малчин Д.Өлзийбат сумынхаа мянгат малчдын нэг.Тэднийх таван хүүхэдтэй юм байна.Харин ойд гурав хоног төөрсөн охин Ө.Энхзул дөрөв дэх хүүхэд нь аж.Өнөө жил сумынхаа дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж сурч байна. Наймдугаар сарын 22-нд гэрийн эзэн Д.Өлзийбат сумын төв рүү нэг хүүхдээ дагуулаад  мотоцикльтой явжээ. Харин хоёр том хүү нь адуугаа хурааж, айлын хашаанд хийж байгаад дэллэх гээд явжээ.Гэрийн эзэгтэй Д.Оюунгэрэл болон Ө.Энхзул гурван настай бага хүүхдийн хамт гэрээ сахиад үлджээ.Гэтэл үнээ саах цагт буюу цагаан гэгээ тасарч эхлэхэд тэнгэр муухайрч, баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ.Сүүлийн хэдэн жил орж байгаагүй хүчтэй, цахилгаан тачигнан азарган бороо асгасан байна.Энэ үеэр тэрүүхэнд бэлчиж байсан хонь, ямаа хошуурч уруудсаар хөтөл давсанд ээж, охин хоёр араас нь явган гарчээ.Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаггүй.  Харин энэ удаад цуг явахыг хүсэхэд ээж нь гараас нь хөтлөн алхжээ.
    Их-Уул сумын ой хөвч араатан амьтнаар дүүрэн.Тэр тусмаа хээрийн амьтан болох чоно элбэг.Азарган борооноор хонь уруудаж, хүчтэй салхинд торох юмгүй яваа хонь, ямааныхаа араас ээж нь явж, тогтоож үлдээсэн хэсэг хонио харуулан Ө.Энхзул охиныг нохойныхоо хамт үлдээсэн байна.Цахилгаан цахих гялбаанаар хэсэг тогтсон хонь уруудаж, нохойн нүд гэрлийн гялбаанд ногоорох нь чоныг санагдуулсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна.Ингээд охин ор сураггүй алга болжээ.Азарган бороо асгасан хэвээр л байж.
    -МӨӨМ БАРЬДАГ БУЛЦГАР ГАР НЬ НҮДЭНД ХАРАГДААД ЦУЦТАЛАА ГҮЙСЭН Ч ОХИНОО ОЛООГҮЙ-
    Оройн 20.00 цаг болж байхад охины ээж Д.Оюунгэрэл хонио туусаар гэртээ ирсэн байна.Тэрээр гэр нь ойрхон байсан учир охиноо гэр рүүгээ орсон байх хэмээн бодож явжээ.Гэртээ ортол бага охин нь орон дээрээ унтаж, Ө.Энхзул алга байж.Охиноо гэртээ ирээгүйг мэдэж, цуваа өмсөөд, нимгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад хайхаар гарчээ.Тэрбээр охиноо хайж гурван цаг гаруй хоолойгоо сөөтөл дуудаж, морио цуцтал давхисны дараа сумын төв рүү хэл өгөх хэрэгтэйгээ мэдэж, утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна.Саахалтын хүнд, адуугаа тууж яваа адуучинд гээд замдаа таарсан бүхэнд захиж, сураглаж явжээ.
    24:05 цагийн үед сумын төвд байгаа ах дүү нартаа, Онцгой байдлын газрын албан хаагчдад хүүхэд алга болсон талаарх мэдээлэл өгч чаджээ.Д.Өлзийбатынх Их-Уул сумын төвөөс 40 гаруй километрт намаржиж байсан бөгөөд долоон аврагч мэдээлэл ирсэн даруйд сумын төвөөс охины аавыг нь машиндаа суулгаад иржээ.Өлзийбатынхтай айл, саахалт байдаг нутгийн иргэд, аврагчидтай нийлэн гурван баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самнасан байна.Гэвч охин усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Охин  дан цамц, тод яагаан өнгийн өмд, кеттэй байжээ.
    Охины ээж Д.Оюунгэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайгаад л байж.“Миний охин хаана байна аа.Энхзул аа” гээд хоолойгоо сөөтөл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгээ мэдэхгүй зөндөө гүйж.Тэрбээр “Үгээр хэлэхийн аргагүй хэцүү юм билээ.Яах гэж орхиж явав даа гэж өөрийгөө зэмлэж бодохоос өөрийг хийж чадахгүй.Энэ модон дор орчихсон болов уу, тэнд байж байгаа юм болов уу, уйлж гүйсээр хаа нэг газар бахардаж унаад амьтан, шувууны хоол болчихоогүй байгаа даа” гээд элдвийн юм бодогдож байгаа юм.Ер нь л дэлхий хөмөрчих шиг, хамаг юмаа алдчихсан юм шиг л байсан.Ингэж явахдаа өөрөө төөрчихсөн.Дүүтэйгээ булаацалдаж мөөм барьдаг булцгар гар нь нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан.Охиноо олох юм шүү.Олохгүй бол би буцахгүй гэж өөртөө хэлж, модны хонгил олоод орчихсон байгаасай гэж их залбирсан” хэмээн ярив.Харин Энхзулын аав морио унаад ууланд гарсан байна.Хашгираад л давхиад байсан гэнэ.Бүр сүүлдээ унаж явсан морь нь эцэж, явган явжээ.Хүн, амьтан бараг явдаггүй хөвч тайгын их өвсөн дунд гутлаа арай чамай өргөн дийлж байхад хүйтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан нь хамгийн хэцүү даваа байсан.Бүх хувцас норж, гүйх аргагүй болтол жиндээж, хүндэрч байсан ч бид дуу гарган, охин минь бидний дууг сонсоод айчих вий гэхдээ арай аядуугаар дуудсаар явсан гэж ярилаа.Эрлийн багийнхан энд тэндгүй буу тавьж, хашгирч хээрийн амьтан үргээж явжээ.
    -ҮЗМЭРЧИД ОХИНЫГ “АМЬД ОЛДОХГҮЙ, ЛУС ХИЛЭГНҮҮЛЖЭЭ” ГЭЖЭЭ-
    Ийн үүр цайж өглөө болжээ.Гэвч тэнгэр бүрхэг хүчтэй орж байсан бороо бага зэрэг намдсан ч зүсэрсэн хэвээрээ.Эрлийн багийнхан эхнээсээ Д.Өлзийбатынд иржээ.Бүгдийнх нь хувцас нороод, усан гүзээ болчихсон, ууланд яваад их ядарчээ.Аймгийн төвөөс Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, эрэлд явах арав гаруй хүний хамт ирсэн байна.Нутгийн иргэд, сумаас ирсэн аврагчидтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хааш хаашаа 30 километрт самнасан боловч олдоогүй аж.Бут сондуул, нүх, модны хонгил, жалга, хадад, уул гээд л их өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л хайжээ.Энэ хугацаанд хүйтэн бороо зүсэрсэн хэвээр л байж.
    Охины ар гэрийнхэн бүгд хэцүү байдалд оржээ.Тэр тусмаа ээж нь “Яах гэж охиноо хаяад явав” гээд л уйлж, ухаан санаа нь дэн дун болоод галзуурах дөхжээ.Эрлийн багийнхны зарим нь үзэж, хардаг мэргэн түргэн хүмүүст үзүүлж эхэлсэн байна. Зарим нь лам руу явж зарим нь бөө рүү явжээ. Ихэнх үзмэрч “Амьд олдохгүй юм байна. Лус хилэгнүүлжээ. Уул, усаа аргад” хэмээн хэлж байсан гэнэ. ХАРИН НУТГИЙН НЭГЭН БӨӨ ОХИНД ҮЗҮҮЛЭХЭД “ГЭРИЙН ЧИНЬ БАЙГАА ЗҮГЭЭС БАРУУНТАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ДУЛААН ГАЗАР ГАРААРАА ОРОЛДООД СУУЖ БАЙНА. ИХ СЭРГЭЛЭН ХҮҮХЭД ЮМ. АМИЙГ НЬ БӨХӨЛЧИХЛӨӨ. ТЭНГЭР ГЭГЭЭРЧ, БОРОО НАМЖИХААР ОЛДОНО” ГЭСЭН БАЙНА. Охиныг амьд хэмээн хэлсэнд сэтгэл нь жаахан уужирч, эрлийн баг дахиад л уул руу гарчээ. Гэвч ололгүй хоёр хоножээ. 
    -ОХИН ОЛДОХГҮЙ НЬ, ЭРЛЭЭ ОТОГЛОЁ-
    Хоёр дахь хоногоос эрлийн багийнхан эхнээсээ явж эхэлжээ. Тэд охиныг амьд олдохгүй хэмээн найдвар тасраад буцаж эхэлсэн байна. Өлзийбатынхаас километр хүрэхгүй зайд их модтой ой, уулс байдаг аж. Онцгой байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг “Олдохоосоо өнгөрөв бололтой” хэмээн эцэг, эхэд нь хэлэхээс зүрхшээн “Ингэсгээд эрлээ отоглох уу даа” гэсэн байна. Гэвч Ө.Энхзулын ар гэрийнхэн болоод 30 гаруй хүн эрлээ үргэлжлүүлсээр байжээ. Охин алга болоод гурав хоножээ. Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд болох Д.Өлзийбат, Д.Оюунгэрэл хоёр гурав хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн багийнхныг хооллож, ундлахаар гэр рүүгээ эргэж, хонь гаргуулан цайлсан байна. МӨН БӨӨ “ЭЭЖ НЬ УУЛНААС БУУХГҮЙ УЙЛААД ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ. НУЛИМС НЬ ОХИНЫГ ЧИНЬ ХААЧИХААД БАЙНА. БИТГИЙ УЙЛ. СҮҮ, ЦАГААН ИДЭЭГЭЭ ХАНГАЙ, ДЭЛХИЙДЭЭ ӨРГӨ” ГЭСНИЙГ САНАН ТЭНГЭР, ХАНГАЙДАА ЦАЦАЛ ӨРГӨЖ, ЗАЛБИРЧЭЭ. Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна.Гурван өдөр тасралтгүй уйлагнасан тэнгэр энд тэндээ цоорон цэлмэж эхэлжээ. Ууланд үлдсэн эрлийн багийнхан гэр рүүгээ буцах гэж байтал Амгалан хэмээх нутгийн залуу “Та хэд хөдөлж бай, бид хоёр энүүхэн хавиар харчихаад араас чинь давхиад очье” гээд модны зах руу оржээ.
    Амгаланг юм үзэж, хардаг хэмээн нутгийнхан нь алдсан мал тэргүүтэй зүйлсийн сургийг гаргадаг байсан аж. Хамт яваа хүндээ Амгалан “Ийшээ л байгаа юм шиг мэдрэгдээд байх юм. Худлаа биш байгаа даа” гэсээр явсан аж. Тэднийг охины нэрээр хашгиран дуудаж явтал нэгэн бүдүүн модны ёроолд юм хөдлөх шиг болжээ. Лавшруулан харвал охины ягаан өмд цухуйх шиг болж гэнэ. Тэгээд мориноосоо буун дөхөж очоод, “Энхзул аа, Амгалан ах нь байна.Таньж байна уу” гэтэл модны хонгилоос охин шурган гарч ирээд хүзүүдээд авчээ. Хүзүүнээс нь тас тэвэрч, нэлээдгүй уйлсны дараа Амгалан охиныг дээлэндээ ороон тэврээд гэрт нь хүргэжээ.Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл арав гаруй километрийн зайтай байжээ. Ингэж зургаахан настай, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй нялх охин хөвч тайга дунд гурав хоног байжээ.Бүр эрүүл саруул олдсон байна.Олсон даруйд сумын эмч түүнийг үзээд “Зүгээр байна.Юутай ч халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй” гэж. Шар тосоор тослуулсан нялх амьтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар унтсан гэнэ.
    -“ТЭНДЭЭ БОРОО НАМДАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН ЧИНЬ УНТЧИХСАН БАЙСАН. СЭРСЭН ЧИНЬ МИНИЙ ХАЖУУД ХОЁР ГӨРӨӨС ХЭВТЭЖ БАЙСАН. ТЭР ХОЁР НАМАЙГ ХАМГААЛСАН”-
    Ойд төөрч, гурав хоносон тухайгаа охин “Нэг харсан чинь ээж намайг Бүргэдтэй орхиод явчихсан байсан. Бүргэдээс би айдаг болохоор ээжийн араас гүйсэн юм.Гүйгээд л байсан.Модон дундуур гүйж байхдаа их даарсан.Тэгээд тэр модны доор орсон. Тэндээ бороо намдахыг хүлээж байсан чинь унтчихсан байсан.Сэрсэн чинь миний хажууд хоёр гөрөөс хэвтэж байсан.Тэр хоёр намайг хамгаалсан.Бороо намдахаар гэр рүүгээ явна даа гэж бодож байсан. Би ерөөсөө ч айгаагүй” гэж ээждээ ярьжээ.Мөн охин борооны тогтоол ус ууж, ойр орчмоос жимс түүн идэж байсан гэсэн. Гэхдээ гэртээ ороод хэсэг уйлж аав, ээждээ үнсүүлж байснаа “Хоол идмээр байна” гэж хэлсэн гэнэ лээ.  Удалгүй тэрбээр түүний орсон модны хонгилын хажууханд туулай гүйж явсныг ярьсан байна.Хүний хашгирах чимээ гарч, морьтой хүн өөр рүү нь дөхөхөд айхдаа том холтсоор хонгилынхоо үүдийг хаахыг оролдсоноо ч ярьжээ. Зарим хүүхдээр бол ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй шахам нялх амьтан хав харанхуй өтгөн ой дунд тасралтгүй шаагих усан борооноор, хэн ч сонсохгүй анир их тайгын дунд хэчнээн удаа орилон бахирсан бол.Ээжийгээ хэдэнтээ дуудаж, олж очсон хонгилоосоо гарахыг хүсэвч зүрхлэхгүй бөмбөгнөн суусан бол.Гэрээсээ арав гаруй километр гүйхдээ юу эсийг бодож, юм бүхнээс айгаа бол.
    Тэрбээр бүтэн гурав хоног цутгасан хүйтэн бороонд огтхон ч нороогүй бөгөөд модны хонгил ийм үеэр их дулаахан болдог байна.Хэдийгээр охин ээждээ айгаагүй гэж хэлж байсан ч нүд нь хавдаж, зөндөө уйлсан байжээ. Аймаг, сумын Онцгой байдлын аврах тусгай ангийн долоон машин, нутгийн иргэд болон ах, дүү хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикль, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг эрлийн ажиллагаа өрнөсөн байдаг. Охиноо эсэн мэнд олсон аав, ээж хоёр сайхан сэтгэлт эрлийн багийнхныг долоо хоногийн дараа гэртээ урьж, нижгээд найр хийсэн байна.Ө.Энхзул охин өдгөө Их-Уул сумын арванхоёр жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байна.Тэрбээр 35 үсгээ ангийнхнаасаа түрүүлж нүдэлсэн бөгөөд хичээлдээ бусдыгаа тэргүүлдэг тухай ээж нь ярьж байв.Түүнчлэн “Хонь эргүүлэх, тугал хаших зэргийг өлхөн хийчихдэг охин маань нохойноосоо айдаг байсан юм.Хонио орхиж, намайг хайж, төөрсөн шалтгаан нь ердөө л Бүргэд байсан юм билээ” хэмээн ярив.
    Х.ХҮСЛЭН

     
  • Хятадын худалдаа

    1 А.Очир.”Монгол-Хятадын худалдааны харилцаа”. /XIX-XX зууны эхэн/.УБ.1985. тал 12.
    Нөгөө нэг шалтгаан нь Монголыг колончлох Манжийн эдийн засгийн бодлоготой холбоотой байв.
     Манж гүрний засгийн газраас Монгол дахь хятадын худалдаачид, тариачдын талаар XVII зууны ерээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагаст явуулсан бодлогыг дотор нь хэдэн шат болгон хувааж болно. Нэгдүгээр шат нь. 1696-1719 оныг хамарчээ. Энэ үед тэд Монгол дахь хятадын худалдаачдыг хязгаарлах талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна.
    Монгол дахь хятадын худалдаачид, тариачдын тухай Манжийн бодлогын хоёрдугаар үе нь XIX зууны дундаас Чин гүрнийг унатал үргэлжлэв. Энэ үезд Монгол нутагт орох худалдаачид, тариачдыг хориглохоо болиод, харин тэднийг олноор нь оруулахад хүрсэн байна. Манжийн бодлого тийнхүү өөрчлөгдсөн нь хэдэн шалтгаантай байв.
     Монголд хятад худалдаачид, тариачдыг оруулах Манжийн бодлогын хоёрдугаар шат нь 1874-1911 оныг хамарчээ. Энэ үед Монгол дахь хятад худалдаачид, тариачдыг хязгаарласан урьдын бүх хуулийг хүчингүй болгоод, худалдаачид, тариачид дуртай газраа орон байр, хашаа, агуулах барьж суурьшихийг зөвшөөрчээ.
    Манжийн дарангуйлагчид Монгол орныг гадаад ертөнцөөс тусгаарлан барьж байсан нөхцөлд тус орны эдийн засагт нөлөөлөгч гадаад хүчин зүйл нь гадаадын,түүний дотор хятадын худалдаа байв.
     Хятадын худалдаа нь Монгол оронд зарим нэг хот суурин үүсч, зах зээлийн анхны үүсвэр тавигдахад нөлөөлсөн байна.
    200 шахам жилд Монголын зах зээл дээр малын үнэ 3 дахин, 1810-1890 онд хүнсний зүйлийн үнэ 2 дахин нэмэгдсэн байна.
     Хятадын худалдаа Манжийн дарангуйлалтай сүлбэлдэн, Монголын малын толгойн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, бас Монголын түүхий эдийг тэр чигээр нь авч гадагш гаргаж байсан нь чухамдаа Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг саатуулж байсан хэрэг юм.
     Орос болон бусад орны худалдаа
    Тэр үед Орос худалдаачид Ар Монгод хоёр үндсэн чиглэлээр нэвтрэн ирж байв. Тэдний Бийскээс ирэгсэд нь Монголын баруун зүгийн нутгаар, Хиагтаар орж ирэгсэд нь Монголын төв, зүүн зүгийн нутгаар, Хиагтаар орж ирэгсэд нь Монголын төв, зүүн зүгийн нутгаар худалдаалж байв. Ар Монгол дахь Оросын анхны пүүс бол Коковин-Басовын пүүс юм. Тэр үезийн Ар Монголын улс төр, эдийн засгийн нэгэн төв Ховдод анх 1869 онд Мальков, Ошлыков нарын хоёр пүүс нээгдсэн бол 1870-аад онд 4 пүүс нэмэгдэв. Улиастайд мөн үед арваад Орос пүүс ажиллаж байжээ. Ар Монголд ийнхүү Оросын худалдаа идэвхтэй нэвтрэн, Хятадын худалдаатай өрсөлдөх болж, Орос-Монголын худалдааны гүйлгээ өссөөр байв.
    XIX зууны дунд үеэс Монголд нэвтэрсэн Оросын худалдаа нь Хятадуудын худалдааг бодвол, ард олны дотор нэлээд нэр хүндтэй байжээ.

     
  • Атилла хаан

     Єндєр сvрлэг урт цагаан хэрэм газрын байцыг даган єндєр уул даваа болон талын бартаат хэсгээр байрласнаараа нэлээд сайн хамгалалтын vvрэг гvйцэтгэж байжээ. Цагаан хэрэм дээр хэдэн зуун боомт болон гал тэмдгийн тавцантай.
     Мянган жилийн тэмцэлийн гэрч цагаан хэрэм.
    Хятад vндэстэн умрын нvvдэлчин малчин vндэстний халдлагаас сэргийлэн цагаан хэрэм нэмж байгуулсаар иржээ. Ингэснээр цагаан хэрэм нь хоёр тєрлийн соёл иргэншлийн  хил,халхавч болсон байна.
     “Орших уу, эс орших уу?” гэсэн хүн төрөлхтний мөнхийн асуултад хариу олж, зөв шийдэлд хүрэхийн төлөөнөө алс өрнө зүгийг барин Их нүүдлийн замд шуудран одсон тэр цагаас хойш тэдний тухай мэдээ чимээ, сураг ажиг үгүй болжээ.
    Бүхэл бүтэн угсаатан, ард түмэн тийнхүү бүрмөсөн алга болчихно гэж баймааргүй, дэлхий хөрснөөс, газрын гадаргаас арилж үгүй болчихно гэж бас үгүй тул тэд хаа нэгтээ аж төрсөөр л явж, хаа нэгтээ аж төрөхийн төлөө холдон нүүж, алалдан тэмцэлдэж, доройтон сөхөрч, өндийн босч, өөдлөн хүчирхэгжсээр явжээ.
     Хүннү нар бутран салж нэг хэсэг нь Гот, Вандал аймгуудыг шахан нvvж Аттилагийн Хүннү (Гунн) улсыг vндэслэн, харин нөгөө хэсэг нь Энэтхэгийн зүг нүүн Эфталит буюу Цагаан Хүннү улсыг байгуулж, зарим аймгууд нь Тангуд, Төвдийн өвөг аймгуудтай тэмцэлдэн, Хятадын Хан улсад дагаар оржээ.
     
    Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг-овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад (энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ.) улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож байсан  нь хожим Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариуж чадсан Тэнгэрийн ташуур агуу байлдан дагуулагч Аттила хаан юм
    Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай урьд дээрхи овог аймгууд өөр хооронын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ байгуулжээ.
     
     
    Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн энэ үеэс өрнө дахинийг мунхруулсан 1000 жилийн шашны ноёрхол  дундад зуунаас эхэлжээ.Юутай ч тэртээ дорно зүгт Сүмбэ нарт цохигдон сарнисан өвөр Хүннү нар 10 000 км-ийн алсад өөрсөд нь цохигдон ухарсан садан төрөл ар Хүннү нар өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэн болов уу
     
     
    Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв. Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй. Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг  өөрчилсөн гэдэг.  
    Харин энэ цагт Франц улсад сурч байгаа Монгол оюутаны бичиж тэмдэглэснээс хуваалцавал:
    Аттила хааны талаарх мэдээлэл түүвэрлэнэ хүргвэл ийм байна. харин саяхан түүний бунхан байх магдлалтай булш нээн илрүүлсэн мэдээлэл нилээд шуугиан тарьсантай холбогдуулж энэхүү мэдээлэлийг бэлтэглээ.
    Л.Алтангэрэл