Category: Монгол үндэсний түүх

  • Жек Ма: Хүн амзүйн сүйрэл хүн төрөлхтний гол АЮУЛ болно

    “Хүн төрөлхтөн ойрын 20 жилд тулгарах хамгийн том асуудал нь хүн амзүйн сүйрэл. Хүн амзүйн тэсрэлт биш гагцхүү сүйрэл гэдгийг цохон тэмдэглэе ” хэмээн Маск мэдэгджээ.
    Түүнтэй санал нэг байгаагаа Алибаба-ийн захирал Жек Ма илэрхийлээд, манай гаригийн хүн ам эрчимтэй буурна хэмээн мэдэгдсэн байна.
    “Хятадад 1,4 тэрбум хүн амтай гэдэг нь их тоо шиг санагдаж магадгүй,гэхдээ ойрын жилүүдэд Хятад ноцтой асуудалтай тулгаран, хүн амын бууралтын хэмнэл түргэснэ” хэмээн Жек Ма өгүүлжээ.
    Хүн амзүйн энэхүү асуудлыг шилжилт, цагаачлалаар шийдэж болно гэж Илон Маск  үзэж байгаа гэнэ. Ингэснээр төрөлт нэмэгдэнэ, хүмүүс зөвхөн Дэлхий дээр биш Ангараг гаригт ч хэрэгтэй хэмээн Маск өгүүлжээ.
    Гагцхүү хүн амын хэт өсөлт, дэлхий дээрх хүмүүсийн тоо манай гаригт сөргөөр нөлөөлнө гэсэн олон тооны судалгаа байдаг ч эсрэгээрээ, хүн ам цөөн байх нь ноцтой асуудалд тооцогдох талаар өмнө нь тэр бүр яригдаж байсангүй.
    Ийм байр суурьтай байгаагаа нийтэд  илэрхийлж байсан цөөн хүмүүсийн нэг нь  социологч-судлаач Даррел Брикер болон сэтгүүлч Жон Иббитсон нар юм. Тэд “Хоосон гариг: дэлхий даяар хүн амын тоо эрс буурч байна” нэртэй номондоо дэлхийн хүн ам хэт ихсэх аюул огт байхгүй гэж үзжээ.
    НҮБ-ын мэдээлснээр 2100 он гэхэд дэлхийн хүн ам 11 тэрбумд хүрэх таамаглалтай ч дэлхийн олон орны хүн амзүйчид үүнтэй огт санал нийлдэггүй байна. Харин ч XXI зууны дунд үе хүртэл хүн амын өсөлт оргилдоо хүрч, түүнээс цааш буурна гэдэг дээр тэд санал нэгддэг.
    Зарим орнуудад одоо ч хүн амын тоо буурч байгаа бөгөөд  хөгжингүй орнуудад төдийгүй төрөлт өндөр байдаг орнуудад ч 2050 он гэхэд төрөлт буурна гэж номын зохиогчид үзжээ.
    2020 онд төрсөн хүүхэд 30 нас хүрэхдээ хүн амын ихэнх нь өндөр настай хүмүүс болох нийгэмд амьдарна. Ийм нөхцөлд ажлын байрны асуудал тулгарахгүй ч ахмад настнуудын эрүүл мэнд, тэтгэвэрт зориулах өндөр татвар цалингийн ихэнх хэсгийг “залгина” гэж номын зохиогчид бичжээ.
    Ийнхүү төрөлт буурч, хүн ам хөгширснөөс үүдэн нийгмийн бүхий л асуудлуудыг цөөн тооны залуус нуруун дээрээ үүрэх тул эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэлтэй нөхцөл байдалтай дэлхий дахин тулах нь гарцаагүй юм.
    Харин экологийн үүднээс хүн амын бууралт дэлхий дахинд сайнаар нөлөөлнө гэж номын зохиогчид үзсэн байна. Хүлэмжийн хий агаар мандлыг бохирдуулахгүй, гол мөрөн одооных шиг бохирдолтой байхгүй гэнэ.
    Гэхдээ хотжилт хүрээлэн буй орчинд хүмүүсийн боддог шиг тийм ч муу биш гэж зохиогчид үзсэн байна. Хотжилтыг дагаад сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, дэд бүтцийн хөгжил тааруу, ядуурал, гэмт хэрэг газар авдаг зэрэг дутагдалтай тал олон бий ч хотуудад хүн амын нягтаршил их байх тусам нийтийн тээвэр, ус, цахилгаан эрчим хүч, усан хангамжийг илүү хямд үнээр нийтэд хүртээж, улмаар энэ хэмжээгээр хүрээлэн буй орчныг бага бохирдуулдаг гэдгийг номын зохиогчид онцолжээ.
    Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул учруулахгүй
    Илон Маск, Жек Ма нарын яриаг үргэлжлүүлье. Тэд хүн амзүйгээс гадна өөр олон асуудал хэлэлцсний нэг нь мэдээж хурлын сэдвийн хүрээний зайлшгүй асуудал болох “Хиймэл оюун ухааны” тухай юм.
    Одоо хүмүүс хиймэл оюун ухааны боломжийг дутуу үнэлж байгаа гэж Маск үзэж байгаагаа илэрхийллээ.
    “Хиймэл оюун ухаан бол хамгийн ухаантай хүнээс ч илүү их ухаантай. Хиймэл оюун ухаан судлаачдын гаргаж буй хамгийн том алдаа нь тэд өөрсдийгөө ухаантай гэж бодож байгаа явдал юм” гэж Маск өгүүлээд хиймэл оюун ухаанаас болгоомжлоход илүүдэхгүй гэсэн санаагаа илэрхийлсэн юм. 
    Харин энэ тал дээр Жек Ма эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
    “Өнөөдөр бид олон асуудлыг шийдэж чадахгүй байгаа ч маргааш гэхэд шийдэл нь олдоно. Хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул заналхийлнэ эсвэл энэ оюун ухаан аймшигтай гэж би бодохгүй байна. Хүн үүнийг ойлгох хэмжээний ухамсартай” хэмээн Жек Ма өгүүлжээ.
    Ирээдүйн боловсролын тухай
    Өнөөгийн боловсролын системийг шинэчлэх шаардлагатай гэж Жек Ма өгүүлжээ.
    Жек Ма: “Бидний үр хүүхдээ сургаж байгаа боловсролын бүхий л систем аж үйлдвэржилтийн үеэр тооцоологдсон. Машинууд хүмүүсээс ухаантай болно гэдэгт би итгэдэг, гэхдээ хүмүүс илүү ухамсартай байх ёстой. Үүний тулд бид боловсролоо өөрчлөх хэрэгтэй. Өмнө нь бид ямар нэг зүйлийг тогтоож, цээжлэхэд л гол анхаарлаа хандуулдаг байлаа. Харин одоо компьютер бүхнийг санаж, цээжилж, илүү хурдтай тооцоолж чадна. Ийм нөхцөлд хүмүүс илүү бүтээлч байх шаардлагатай”
    Харин Илон Маск ирээдүйг урьдчилан хэлэх эсвэл ирээдүйг бүтээхэд туслах мэдлэгийг боловсролын явцад олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
    “Өнөөдөр бидний судалж байгаа зүйлс ирээдүйг алдаа багатай хэлж өгч чадах уу гэдгийг сайтар үнэлж цэгнэх ёстой. Бид бүгд л алддаг. Ирээдүйн талаарх таны таамаглалд байх алдааг та багасгаж чадах уу гэдэгт л асуудал байгаа юм ” хэмээн Маск өгүүлсэн байна.
     
  • ӨСӨХӨӨС СУРСАН ҮНДЭСНИЙ ХЭЛ МАРТАЖ БОЛШГҮЙ СОЁЛ

     Манайхан гадаад үгийг бичихдээ нийтлэг хэд хэдэн алдаа гаргадаг болж. Тэдгээрийн нэг нь, монгол хэлнийхээ “у” үсгийг адалж шоовдорлоод хэрэглэхээ байлаа. Үлисс, Холливүүд, Болливүүд, Этвүүд, Волт Витман, Эдинбүрг, Страссбүрг, Петербүрг, Брандэнбүрг, Эдгар Снөү, Роллинг Стөүнс, фэйсбүүк, нөүтбүүк, Түнгүс, Түрк, Гэртрүд, Прүст, Лүйс, Лүйжи, Сэмүэл, Пөүп, Эдмүнд, “Макс Рөүд”… гэх мэтээр урьд “у”-гаар бичиж заншсан үгсийг бүгдийг нь “ү”-гээр бичих болж. Хятад, япон, солонгос хэлний үгсийг ч ингэж бичих болжээ. Хакүхо, Шикибү, Харүки Мүраками, Ясүнари, Гуанжөү, Ханжөү, Зинжөү, Гүйлин… гэж бичдэг болсон нь зөөлхөн хэлэхэд ёсгүй, журамгүй болсны илрэл, хатуу хэлвэл бүдүүлэг алдаа мөн.
    Уг нь Улисс, Холливууд, Атвууд, Уолт Уитман, Эдинбург, Страссбург, Петербург, Бранденбург, Эдгар Сноу, Роллинг Стоунз, фэйсбуук, ноутбуук, Тунгус, Турк, Хакухо, Шикибу, Харуки Мураками, Ясунари, Гертруда, Пруст, Луис, Луижи, Сэмуэл, Поуп, Эдмунд… гэж бичдэг байсан, журам дүрэм нь одоо ч хүчинтэй хэвээр байгаа. Олон арван жил нэг янзаар бичиж хэвшин, хүмүүсийн ой санамжид тогтчихсон бичлэгийг өөрчлөх нь сөрөг үр дагавар авчрах төдийгүй, наад зах нь “Энэ ямар үг вэ, өнөөх үг мөн үү, биш үү?” хэмээн эргэлзэхэд хүргэнэ.
    Өөр нэг зүйл бол, монгол хэлэнд гурвалсан эгшиг байдаггүй. Хос эгшиг л бий. Гэтэл хятад хэлнээс орчуулсан ном хэвлэлд гурвалсан эгшгээр бичсэн үгс их тохиолдох болж. Жишээлбэл, юүэ, яао, миао, лиао, шиао, биао гээд өчнөөн жишээ татаж болно. Монгол хэлний дотоод хууль, ёсзүйгээр бол ийм гурамсан эгшиг байхгүй. Ганцхан гуай гэдэг үг бий. Энэ бол бугай, абугай гэдэг авгайлах үгийн сунжирсан бичлэг. Бас хуайс гэж модны нэр бий. Энэ бол хуайшу гэсэн хятад үг. Монгол хэлний ю, я, е, ё үсгүүд бол хоёр авианаас бүтдэг. “Я” гэхэд ард нь “а” авиа сонсогдож байгаа. “Ю” гэхэд ард нь “у” юм уу, “ү” сонсогдоно. Энэ мэтчилэн “е” гэхэд ард нь “э”, “ё” гэхэд” о” сонсогдоно. Ийм байхад заавал яао, юүэ, ёоу, лиао гэж бичих шаардлагагүй. Яо, юэ, ёу, ляо, сяо, шяо гэхэд л болно. Тэгж ч журамлаж ирсэн. Энэ мэтчилэн хятад хэлний жоу гэдэг үгийг жөү, доу гэхийг дөү, бу гэхийг бү, су гэхийг сү гэж бичих болсон нь тэр бүр зөв биш ээ. Дээрх жишээнүүдээс харахад, өнөөдөр бид “у”, “я”, “е”, “ё” үсгүүдийг шооворлож, хэрэглээнээс шахаж гаргах бодлого баримталж байгаа юм шиг байдал илтэд ажиглагдах боллоо. Сүүлийн үеийн ном, хэвлэлүүдээр Лю гэхийг Лиү, Сю гэхийг Сиү, эсвэл Сьү, Тяньжин гэхийг Тианжин, Тунляо гэхийг Тунглио, Чөндө гэхийг Ченгдэ, Чанзян гэхийг Чангзиан, … гэж бичих болсон нь халаглалтай.
     Саяхан Улаанбаатарт Хятадын Ляонин мужийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болсон. Тэр үзэсгэлэнгийн зарлал дээр “Лиао нин” гэж бичсэн байсан. Энд 2 алдаа байна. Нэгд, өнөөх “я” үсэг алга. Хоёрт, нэг үгийг салгаж бичиж. Сүүлийн үед ийм алдаа түгээмэл болсон. Хонконг гэхийг Хон Конг гэж бичиж байна. Энэ бол нэг л газрын оноосон нэр. Тэгэхлээр Улаанбаатар, Өвөрхангай, Өндөрхаан, Дорноговь гэдэг шиг Хонконг гэж нийлүүлж бичих ёстой. Бид Улаан Баатар, Өвөр Хангай, Өмнө Говь, Өндөр Хаан гэж бичдэггүй. Гэтэл дээрх мэтээр Хятадын газар усны нэр, хүний нэрийг дандаа буруу бичиж байна. Луо Гуань Жун, Лю Цы Синь, Цао Сюэ Цин, Жу Рун Жи гэж бичих нь буруу юм. Энэ маягаар бол бид удахгүй То Кио, Ма Као, Шэнь Жэнь, Бээ Жин, Тиань Жин, Нань Жин, Шанг Хай, Хонг Конг гэж бичих вий. Тэгвэл Энх Баяр, Сүх Болд, Бат Тулга, Баяр Сайхан гэж бичсэнтэй ялгаагүй болно. Луо гэдэг нь тэр хүний овгийн нэр, Гуаньжун гэдэг нь өөрийнх нь нэр. Нэг газар, нэг хүнд оноосон нэрийг бид Өндөрхангай, Баянхонгор, Дорноговь, Цагаанхайрхан гэж, Энхбаяр, Сүхболд, Баттулга, Баярсайхан гэж бичдэг. Бао Юйлань гэдэг нэрийн Бао нь овгийнх нь нэр, Юйлань гэдэг нь өөрийнх нь нэр. Уншигчдад ойлгуулах үүднээс энэ нэрийг орчуулвал Хасмөчир гэдэг нэр болох бөгөөд Хас Мөчир гэж салгаж бичдэггүй.
     
    Орчуулгаар дамжин тухайн хэл хөгжиж, баяжиж байдаг, ялангуяа тэдгээр орчуулгаар дамжин монголчуудын оюуны ертөнц тэлж, хөгжиж байгаа. Сэтгэхүй, сэтгэлгээ хөгжиж байгаа. Дэлхийн хөгжлөөс, хүн төрөлхтөнөөс хоцрохгүй хамт зэрэгцэн урагшилж яваа. Харин харь үг хэллэгийг хэвээр нь хэрэглэх нь яавч сайн зүйл биш. Аль болох монголчлохыг хичээх хэрэгтэй. Харин олон улсын дундын үг хэллэгүүдийг бол арга байхгүй, хэрэглэлгүй яахав. Жишээ нь спорт, спирт, сэйф, бокс, атлетик, автобус, машин, трактор, комбайн, автомат, пулемёт, феодализм, социализм, коммунизм, реализм, романтизм, театр, партизан, геополитик, геостратеги, цирк, банк, танк, нефть, механик, техник, технологи, ферм, фирм, анархизм, либерал… гээд олон үгийг бид хэвээр нь хэрэглэдэг.
    Ер нь харь үг хэллэг аман ярианы хэлэнд хурдан орж хэрэглэгддэг, харин бичгийн хэлэнд ортлоо уддаг. Хэл шинжлэлд харь үг хэллэгийг шингэсэн үг, эс шингэсэн үг гэж ангилдаг. Аман ярианы хэлэнд хэрэглэгдэж байгаа үг бол эс шингэсэн үг. Харин бичгийн хэлэнд хэрэглэгдэж байгаа бол тэр үг тухайн хэлний үгийн санд орж шингэжээ гэж үздэг. Тиймээс уран зохиолын орчуулгад харь үг хэллэгийг бараг хэрэглэдэггүй, аль болохоор орчуулахыг зорьдог. Шингэсэн үг гэж урт удаан хугацааны туршид харь хэлнээс цаад эд юмсынхаа хамтаар орж ирж идэвхтэй хэрэглэгдсээр тухайн хэлний үгийн санд шингэсэн байдаг. Хятад хэлнээс газар тариалан, жимс ногоо, хоол хүнс, даавуу торгоны нэр томьёоны үгс хэдэн зуун жилийн хугацаанд монгол хэлэнд орж ирсэн нь ийм учиртай. Өнөөдөр тоор, интоор, халиар, жууцай, саа, дурдан, чисчүү, даалимба, цууямбуу, одончуу, үйтэнхуар, даалуу, үүлүү… зэрэг олон үгсийг хэлний мэргэжлийн биш хүн хятад үг гэж хэлэхгүй. Социализмын он жилүүдэд орос хэлээр дамжин олон улсын дундын үг хэллэг монгол хэлэнд их орж ирсэн. Өнөөдөр ардчиллын цаг үед ийм байдал хэрээс хэтэрчээ. Хэн дуртай нь харь гадаад үгийг хамаа намаагүй, чамирхаж мэдэмхийрч хэрэглэдэг болж. Хэлний засаглал байхгүй болж. Төр засгийн бодлого, журамлаж цэгцлэх үйл ажиллагаа орхигджээ.
    Нэг зүйлийг онцлоход, манайхан гадаад үгийг зориуд монгол болгон хэрэглэх болж. Хэлний хуулийн жам ёсоор монгол хэлний үгийн санд орж ирээгүй үгийг зориудаар, аман ярианд хэлэгдэх байдлаар нь бичгийн хэлэнд хэрэглэх нь хүмүүст тэр гадаад үгийг шууд тулган хэрэглүүлж байгаа явдал мөн. Ийм үг олон байна: династи, антологи, вассал, спикер, брокер, дилер, кассет, коммент, контент… Тэр байтугай, эс шингэсэн гадаад үгийг монголчуудын хазгай буруу дууддаг тэр хэлбэрээр нь бичиж байна. Жишээлбэл, шэдэвэр, лүмпэн, дилэр, комэнт, контэнт, цэнтр… гэх болж.  Цэнтр гэж бичсэн үгийг хүн яаж уншиж, юу гэж ойлгох бэ? Уг нь центр гэсэн үгийн е нь дээр дурдсанчлан “еэ” гэж уртаар дуудагддаг, тэгвэл монгол хэлний э үсэг богино дуудлагатай. Тэгэхлээр нэг бол центр гэж, эсвэл цээнтр гэж бичмээр. Энэ мэтчилэн дилер гэж, эсвэл дийлээр, контент гэж, эсвэл контээнт гэж бичих ёстой. 
     Уг нь шингэсэн үг бол байцаа, лууван, жууцай, зээтүү, жоотуу, хээл хахууль, сум, сүм, буу, бууз, хуушуур гээд хэн ч харь гадаад үг байна гэж мэдэхийн аргагүй, монгол хэлний хууль тогтолцооны дагуу хувирч зохицсон байдаг. Данхраад, астаачир, богоон, гоосудал, яавлаг, галавсаа, торт, моод, чимдаан, цүнх, хурандаа, харандаа, гүрэн, жаяг, саван, дэвтэр, зэрэг олон үгийг харь үг гэж хэлэхийн аргагүй монголжсон байх жишээтэй. Харин тэгж цагийн шалгуур, хэрэглээний шүүлтүүрийг туулж амжаагүй үгсийг зориудаар монголчилж хэрэглэх нь яавч зөв биш ээ.
     Өөр нэг зүйл бол гадаад хүн, газар ус, эд юмны нэрийг монгол маягаар бичиж явдал. Архимед гэхийг Архимэд, Аристотель гэхийг Аристотэл, Америк-Амээриг, Харпэр Коллинз, Саймон Шүстэр, Пүлицэр, Бичэр Стөү, Виржиниа Вүүлф, Харри Поттэр, Мэдэя, Вэртэр, Орэстэя, Том Соир, Пэтрарк, Гобсэк, Вэнэсүэл, Франсис Фүкүяама/хоёр нэр хоёулаа буруу/, Фэн Шүй/уг нь нэг ухагдахуун учраас салгаж бичихгүй/, Жөү династи, Людвиг фон Мизэс, Хомэр, Чосэр, Албэр, Ибсэн гэж бичиж байгаа жишээ захаас аван тааралдана. Хэрэв ингэж болно гэхэд хүрвэл Москва гэхийг Мушгиа, Тамбов гэхийг Томбоов, Ростов-Оросдов, Тюмень-Түмэн гэж бичихэд хүрнэ. Монгол хэл бол өргөлтгүй хэл. Тиймээс гадаад хэлний өргөлттэй үеийг монголоор уртатгалтай дуудах ёстой. Тэгэхийн тулд Хомер, Чосер, Албер, Ибсен, Гобсек, Петрарк, Шустер, Пулицер, Бичер Стоу, Венесуэл, Фрэнсис Фукуяама, Медея, Орестея, Вертер, Том Сойер гэж бичиж байж сая уншигчид гадаад үг байна гэж мэднэ, гадаад үгийг өргөлт, уртатгалтай дууддаг журмаар зөв хэлж дуудна.
     
    Манай зарим хүмүүс кирил үсгээр бичихдээ худам монгол үсгийн дүрмээр бичих оролдлого гаргадаг. Кирил монгол ч тэр, худам монгол ч тэр, аль аль нь өөр өөрийн дүрэм журамтай. Худам монгол бичгийн үсгийн дүрмийг тэртээ 13 дугаар зууны үед их эрдэмтэн Чойжи-Одсэр тэргүүтэн зохиохдоо эгшиг жийрэглэх ёс ч гэдэг, эгшгээр амилах ёс ч гэдэг дүрмийг гол болгон зохиосон нь мянга шахам жил өөрчлөгдөлгүй хэрэглэгдсээр ирсэн. Харин ак.Ц.Дамдинсүрэн кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичих журмыг гол болгон баримталсан байдаг. Чойжи-Одсэр бандида худам үсгийн дүрмийг зохиохдоо дорно дахины олон хэлний нийтлэг амин сүнс болох эгшиг жийрэглэх ёс буюу эгшгээр амилуулах ёсыг баримталсан бол Ц.Дамдинсүрэн 20 дугаар зууны эхэн хагаст кирил монгол үсгийн дүрмийг зохиохдоо кирил үсгийн эх голомт болох слав хэлнүүдийн, юуны түрүүнд орос хэлний амь болсон ёсыг баримталсан нь тэр. Ер нь дорно дахины хэлүүдэд эгшгээр амилуулах хэлзүйн дүрэм зонхилдог бол өрнө дахины нэлээд хэлэнд яаж ярьдаг вэ, тэгж бичих дүрэм түгээмэл байдаг.
     
    Ингэж хоёр өөр дүрэм журмаар бий болсон хэлзүйн дүрэмтэй хоёр өөр бичиг үсгийг хольж хутгах нь буруу юм. Чингэх нь ёстой л өнөөх, илжгэнд арслангийн арьс нөмөргөсөн үлгэртэй агаар нэгэн болж байна аа. Кирил монгол үсгийн дүрэмд сайжруулууштай, засууштай зүйл цөөнгүй бий. Гэхдээ л үндсэн гол амин сүнсийг нь эвдэж боломгүй. Жишээ нь, үгийн үндсийг хадгалах, гээгдэх эгшгийн дүрмийг эргэж харах гэх мэт шинэчлэл хийж болно. Харин худам монголоор ингэж бичдэг гээд нэгэнт тогтсон дүрэм журмыг үл хэрэгсэн хамаагүй, замбараагүй өөрчлөөд байж болохгүй. Жишээ нь: хони, мори, хани, сэтхил, гараг, багатур, баатуд, гэгээлиг, хатуулиг, уушги, эрвээхий, дэгдээхий… гэж бичиж болохгүй. 
     Дахин хэлэхэд, энэ хоёр бичиг бол хоёр өөр бичиг үсэг. Аль аль нь зөв бичих өөрийн гэсэн дүрэмтэй, тэр нь хууль. Худам бичиг нь эгшгээр амилах, эгшиг жийрэглэх үндсэн хуультай. Энэ бол ганц монголчуудын худам бичгийн үндсэн хууль биш, ерөөс нийт дорно дахины хятад, япон, солонгос, мөхсөн манж, түвд гээд олон улс үндэстний бичиг үсгийн голлон баримталдаг зарчим, үндсэн тогтолцоо юм. Энэ бол гийгүүлэгч үсэг бүхэн эгшиг жийрэглэж амилдаг ёс. Тийм учраас тэр дүрмийнхээ дагуу бичээд одоо цагийнхаа амьд хэлний дуудлагын дагуу дууддаг. Азийн тэр олон хэлний бичиг үсгийн дүрэм ийм. Худам бичиг ч тийм.
    Өөрөөр хэлвэл, одоо цагийн үг яриаг найман зуун жилийн өмнөх үсэг бичгийн дүрмээр бичдэг гэсэн үг. Тэгвэл кирил монгол нь үндсэндээ монгол хүн яаж ярьдаг вэ, тэгж бичнэ гэсэн үндсэн хуультай. Гэхдээ энэ нь бас хэмжээ хязгаартай. Аман ярианы хэлэнд яаж ярьдагаа тэр чигт нь буулгаад байж болохгүй. Сүүлийн үед ийм байдал ихээхэн гарах болсон нь Монголын төрөөс хуульчлан баталсан одоо ч хүчинтэй хэвээр байгаа Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг эвдэж буй гэмт хэрэг мөн. Худам бичгийн дүрмээр худам бичгээрээ л бичих ёстой, кирил монгол бичгийн дүрмээр кирил монгол бичгээрээ л бичих хэрэгтэй. Хооронд хольж хутгаж, хуучин бичгээр ингэж бичдэг тул кирилээр ч тэгж бичих ёстой гэж болохгүй ээ. 
    Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,  Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

     
  • № 59 Ар монголд гарч байсан хөдөлгөөн

    Өвөр Монгод гарсан хөдөлгөөн

    1900-аад он гэхэд Өвөр Монголд католик ба христийн шашин өргөжин тэлээд байв.

    Өвөр Монголын шашны гурван тойргийн бүрэн бус мэдээгээр:

    Зүүн Монголын шашны тойрогт: дуган, хурлын газар 159, гадаад улсын лам 27, дундадын лам 27, сүсэгтэн 9060 байжээ1.

    Дунд Монголын шашны тойрогт: дуган хурлын газар 183, гадаад улсын лам 29, дундадын лам 14 хүн, сүсэгтэн 17340 хүн байжээ2.

    Баруун өмнөд Монголын шашны тойрогт: нийт дуган 31, даяанчийн сүм 1, гадаад улсын лам 27, дундадын лам 1 хүн, сүсэгтэн 5680 хүн байжээ3.

    1 “Нударганчуудын хөнөөлийн тухай тэмдэглэл. Доорд дэвтэр. ӨМАХХ. 2001, тал 214-214. 2 Мөн тэнд. Тал 235, 253. 3 Мөн тэнд.

    1905 оны намар Жирмийн чуулганы өмнөд Горлос хошууны Тогтох тайж /1863-1922/-ийн удирдлагаар зэвсэгт бослого гарсан нь нийт Монгол даяар их дуулиантай болов.

    Тогтох тайж 1901 оны өвлөөс нутгийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд Чин улсын атар хагалбарлахын эсрэг тэмцэж эхэлжээ. 1905 оны намар өмнөд горлос хошууны баруун өмнөд нутагт хятадууд газар хагалбарлаж эхэлсний дараа жил нь хошуу ноён Чимидсампил харъяат хошууны нутгийг хятад тариачдад мөнгөөр худалдаж дуусав. Малчид бэлчээр нутаггүй бол шахагдахад хүрсэн байна3. Тогтох энэ байдлыг ёс хэлэлцэн шийдэх гээд болоогүй учир эсэргүүцэж цэрэглэн боссон билээ.

    3 Г.Навааннамжил.”Зоригт баатар Тогтохын товч намтар”.УБ. 1946.тал 25.

    Тогтохын цэрэг Манжийн цэрэгт мөрдөгдөн харилцан тулалдсаар 1909 оны 2-р хагаст Хаант Оросын хилийг даван орж улс төрийн асрамж үзүүлэхийг хүсэв. Оросын хил хязгаарт дүрвэн орсон Тогтох нарыг Хаант Оросын засгийн газар найрсгаар хүлээн авч, 1910 оны эцсэаэр Тогтох тэргүүтэй 40 гаруй хүнийг Удэ хотоос 180 мод зайтай орших Харганат хэмээх газар, Баяр тэргүүтэй нөгөө хэсгийг Чита хотоос 40 модны зайтай газар тус тус түр нутаг олгон суулгасан байна3.3 Ш.Сандаг. “Монголын улс төрийн гадаад харилцаа”. 1850-1919.УБ.1971.тал 229.

    Тогтох нар Хаант Оросын нутагт нэг хэсэг оршин сууж байгаад Монголын тусгаар тогтнол сэргэсэн үед Их Хүрээнд хүрэлцэн ирэв. Тогтохын энэхүү тэмцэл нь Өвөр Монголд ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд уриа болсон билээ.

    Сургууль, боловсрол

    Манжийн үеийн монголчуудын сургууль боловсролын хэрэгт шашны сургууль ерөнхийдөө ноёрхож байсан билээ. Шашны сургалтын тогтолцоог үндсэнд нь анхан шатны ба дээд гэж хоёр анги хуваан үзэж болно.

    Монгол улсын өмнөд хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь

    1368 онд монголчуудын Хятад дахь ноёрхол унаснаас хойш XVII зууны 30-аад оны дунд үе хүртэл Монгол улс хятадын Мин улстай Цагаан хэрмээр хиллэж байв.

    XIX зууны дунд үеэс Тагнын урианхайн Оростой хиллэх Саяны нуруугаарх хилийн хамгаалалт, хяналт сул, хилийн шугам ч тодорхой бус болсон байна. Харин Оросууд Урианхайтай зах нийлсэн хилийн шугам, овоо тэмдгийг тогтоох, шалгах ажлыг хэдэнтээ хийжээ.

    XVIII зууны эхээр Манж нар Тагны урианхайн зарим хэсгийг Оросод дагаар орох, Зүүнгартай нэгдэхээс сэргийлж, Улаангом, Хан хөхийн нутагт дотогшлуулан суулгаж байгаад хожим бүх Монголыг захиргаандаа оруулсны дараа уугуул нутаг Тагна уулын ар руу нь буцаажээ.

  • Үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг албадан гаргалаа

    Анх Баян-Өлгий аймагт ирж тэндзэ тодорхой хугацаанд байж байгаад Улаанбаатарт ирж байжээ. Ингэхдээ  лалын шашны ислам чиглэлд хожуу нэгэн урсгал бий болон орж ирсэн Таблиги Жамаат урсгалыг хууль бусаар нууц аргаар түгээн дэлгэрүүлж байсан байна. Таблиги Жамаат гэх энэ шашны урсгалыг дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд хориод байгаа юм. Киргиз улсад ч энэ шашны урсгалыг хорьдог. Учир нь энэ урсгал хамгийн хатуу, харгис хэрцгий гэдгээрээ алдартай.

    Нөгөөтэйгүүр Табили Жамаат урсгал нь тухайн шүтэгчийнхээ оюун санааг удирддаг хар тамхи мэт мансуурлын байдалтай болгодог аж. Мөн буруу, гаж дэг жаягтай хэмээгддэг. Сүүлийн жилүүдэд лалын хэт даврагчид Таблиги Жамаат урсгалыг терроризмд ашиглаж амиа золиослогчдыг бэлддэг болсон нь ил болоод буй. Киргиз улсын дээрх дөрвөн иргэн нь Улаанбаатар хотын захаар байрладаг лалын зарим сүмд энэ шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх ухуулга нууцаар хийж байсан байна. Ингэхдээ Баян-Өлгий аймагт ирж, тэндхийн зарим иргэдийн холбоо сүлбээг ашиглан Улаанбаатар хотод байрладаг лалын сүмийн зарим хүнтэй холбоо тогтоосон гэх мэдээлэл ч байгаа юм. Бусад шашны сүм хийдүүд нь өдөр болгон байнга цугларч, мөргөж, залбираад байдаггүй бол лалынх тогтсон өдөр цагт цугларч залбирч номлол айлддаг нарийн зохион байгуулалттай гэнэ. Энэ үеэр нь дээрх дөрвөн иргэн суртал ухуулгаа хийдэг байсан бололтой.
    Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дээрх дөрвөн залуугийн түгээн дэлгэрүүлсэн шашны урсгалд манай хэд хэдэн иргэн автаж, гэр орныхноосоо хүртэл харилцаагаа тасалсан байж болзошгүй” гэнэ. Манай улсад дээрх урсгалыг түгээн дэлгэрүүлэхийг оролдсон нь магадгүй өөр санаа зорилготой байсан байж ч болзошгүй гэх хардлага төрж буй юм. Хамгийн гол нь энэ шашны урсгалын ард сүүлийн үед дэлхий нийтэд гарч буй гэмт халдлага, терроризмын хандлагатай дэлбэрэлт хорлон сүйтгэх үйл ажиллагаанууд явагдаж буйг дэлхийн хэвлэл мэдээллээс бид байнга шахуу сонсох болж. Иймд Таблиги Жамаат урсгалыг дэлхий нийт аюултай хэмээн хорих болсон нь цаанаа учиртай. Энэ урсгалыг Монголд түгээн дэлгэрүүлэх гэж оролдсон Киргиз улсын иргэн Лохуза Керин Юнурович, Турсунбаев Кухахбек Курамаевич, Абдраев Дервишали, Мусоев Ахмад гэсэн дөрвөн хүнийг Монгол Улсад нэвтрэх эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасаад явууллаа. Гадаадын хууль бус үйл ажиллагаа явуулсан иргэдийг цаг алдалгүй илрүүлж, албадан гаргаж буй хууль хяналтын байгууллагынхныг сайшаахаас өөр аргагүй ч нөгөө талаараа гадаадын иргэдийг албадан гаргаж буй хууль дүрэм өнөөдөр хэт зөөлдөж буй мэт.
    Гурван жилийн дараа тэд эсвэл хэн нэгэн тэр шашныхаа суртал ухуулгыг тээсээр ирвэл яах вэ гэдэг нь асуудал. Дээрх дөрвөн иргэний ард энэ урсгалыг түгээн дэлгэрүүлдэг бүлэглэл байна гэдэг нь ч тогтоогджээ. Тэгэхээр гар хөл бологчид нь зөвхөн албадан гаргуулсан дөрвөн иргэнээр зогсох уу гэдэгт хууль хяналтынхан хариулж чадахгүй байгаа юм. Терроризм гэдэг зүйл ийм л зүйлээр дамжин тархаж байгаад өнөөдөр дэлхий нийт санаа зовж, НҮБ-аас сэрэмжлүүлж, тогтоол, конвенц гаргаж улс орнуудыг нэгтгэж байна. Жишээлбэл, Англи улсын Терроризмтэй тэмцэх тухай хуульд нийгэм, улс төр болон үзэл суртлын зорилгоо биелүүлэхийн тулд хүч хэрэглэсэн бүхий л үйлдлийг үүнд хамааруулан хуульчлахаар зэхэж байна. Манай улсад нийтийн эмх замбараагүй байдлыг олон улсын террорист болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл ашиглаж болохыг урьдчилан харж, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хангах, хамгаалах талаар цоо шинэ бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Даяаршиж буй энэ үед хэн нэг гадаадын иргэн орж ирээд Үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулж байна гэдэг сонор сэрэмжээ илүүтэй чангатгах болсныг харуулж байгаа хэрэг биз.
    Г.ЯЛГУУН
     
  • ‎ Айраг буюу гишүүгэнэ

    1. Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна.
    Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол уг ишээ 20 минут жигнэж хэрэглэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон байна.
    2. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна.
    3. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.
    4. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулиний гүйцэтгэх үүргийг орлодог учраас глюкозыг бидний эс рүү зөөвөрлөх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, цусны урсгалд гацаалгүйгээр оронд нь түлш болгон хувиргадаг байна.
    5. Зүрх судасны өвчинг анагаадаг шалтгаан нь холестрин үүсэхээс хамгаалж, судсан дахь эсийн ханыг эрүүлжүүлдэг.
    6. Ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг.
    7. Харшилд тун сайн эм болдог юм байна.
    Харин эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэжээ. Аливаа юм тун нь таарвал эм болдогтой адил.
    Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хатааж нунтагласан хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
    Одооноос эхлээд 9 сар хүртэл ургасан байдаг тул түүгээд, эргэн тойрныхоо хүмүүст өгч байхад туйлын хэрэгтэй ургамал юм.
    Харин түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм.
    Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг юм байна. Бидний багадаа ишийг нь сорж иддэг байсан тэр л ургамал юм шүү дээ.
    Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог гэнэ. Энэ мэдээллийг нь АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн сайт дээрээс орчуулсан болно.
     
     
  • № 58. Бурхны шашны Монголын соёлын амьдралд гүйцэтгэсэн үүрэг

     Бурхны шашин Монголын уран барилгын хөгжилтөд ч шинэ зүйлийг авчирсан юм. Хүрээ хийд, сүм дуган барих тухай дархчууд бий болов.
     Түвэд, Энэтхэгийн шашны болон иргэний уран зохиолыг эх хэлнээ орчуулах ажил өргөн явагдаж, орчуулгын утгачилсан болон дууриалган зохиож орчуулах чиглэл Монгол шашны орчуулгын дэг маяг болон хөгжсөн байна1.
     Бурхны шашны ухаанд нэвтэрсэн монгол лам нар шашны гүн ухаан, судар тарнийн ёс, түүх, анагаах ухаан, хэл шинжлэл, орчуулга, уран зохиол, зурхай, одон орон зэрэг шинжлэх ухааны чиглэлээр зохиол бүтээл туурвиж байв. 1 Л.Хүрэлбаатар.”Монгол орчуулгын товчоон”. УБ.1995. Тал 102.
     Монгол дахь гадаадын худалдаа
    Хятадын худалдаа
    Монгол дахь Хятадын худалдаа-мөнгө хүүлэл, тариачдын талаархи Манжийн засгийн газрын тэр бодлогыг хоёр үндсэн үед хувааж болно1.
     Нэгдүгээр үе нь 1690-ээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагасыг хамарна. Энэ зуун тавь гаруй жилийн туршид Манж нар Хятадын худалдаачид тариачдыг бөөнөөр нь Монголд оруулахгүй, барьж байх бодлого явуулжээ. Манжийн энэ бодлого нь тэр үеийн Чин гүрний улс төрийн бодлогынх нь ерөнхий чиг шугамтай нь холбогдсон хэдэн шалтгаантай байв. Манжийн энэ бодлого нь Монгол оронд олон худалдаачид, тариачид цутган орохыг нэг хэсэгтээ саатуулжээ.1 А.Очир.”Монгол-Хятадын худалдааны харилцаа”. /XIX-XX зууны эхэн/.УБ.1985. тал 12.
     Нөгөө нэг шалтгаан нь Монголыг колончлох Манжийн эдийн засгийн бодлоготой холбоотой байв.
     Манж гүрний засгийн газраас Монгол дахь хятадын худалдаачид, тариачдын талаар XVII зууны ерээд оны сүүлчээс XIX зууны тэргүүн хагаст явуулсан бодлогыг дотор нь хэдэн шат болгон хувааж болно. Нэгдүгээр шат нь. 1696-1719 оныг хамарчээ. Энэ үед тэд Монгол дахь хятадын худалдаачдыг хязгаарлах талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна.
     Монгол дахь хятадын худалдаачид, тариачдын тухай Манжийн бодлогын хоёрдугаар үе нь XIX зууны дундаас Чин гүрнийг унатал үргэлжлэв. Энэ үезд Монгол нутагт орох худалдаачид, тариачдыг хориглохоо болиод, харин тэднийг олноор нь оруулахад хүрсэн байна. Манжийн бодлого тийнхүү өөрчлөгдсөн нь хэдэн шалтгаантай байв.
     Монголд хятад худалдаачид, тариачдыг оруулах Манжийн бодлогын хоёрдугаар шат нь 1874-1911 оныг хамарчээ. Энэ үед Монгол дахь хятад худалдаачид, тариачдыг хязгаарласан урьдын бүх хуулийг хүчингүй болгоод, худалдаачид, тариачид дуртай газраа орон байр, хашаа, агуулах барьж суурьшихийг зөвшөөрчээ.
     Манжийн дарангуйлагчид Монгол орныг гадаад ертөнцөөс тусгаарлан барьж байсан нөхцөлд тус орны эдийн засагт нөлөөлөгч гадаад хүчин зүйл нь гадаадын,түүний дотор хятадын худалдаа байв.
     Хятадын худалдаа нь Монгол оронд зарим нэг хот суурин үүсч, зах зээлийн анхны үүсвэр тавигдахад нөлөөлсөн байна.
    200 шахам жилд Монголын зах зээл дээр малын үнэ 3 дахин, 1810-1890 онд хүнсний зүйлийн үнэ 2 дахин нэмэгдсэн байна.
     Хятадын худалдаа Манжийн дарангуйлалтай сүлбэлдэн, Монголын малын толгойн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, бас Монголын түүхий эдийг тэр чигээр нь авч гадагш гаргаж байсан нь чухамдаа Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг саатуулж байсан хэрэг юм.
    Орос болон бусад орны худалдаа
    Тэр үед Орос худалдаачид Ар Монгод хоёр үндсэн чиглэлээр нэвтрэн ирж байв. Тэдний Бийскээс ирэгсэд нь Монголын баруун зүгийн нутгаар, Хиагтаар орж ирэгсэд нь Монголын төв, зүүн зүгийн нутгаар, Хиагтаар орж ирэгсэд нь Монголын төв, зүүн зүгийн нутгаар худалдаалж байв. Ар Монгол дахь Оросын анхны пүүс бол Коковин-Басовын пүүс юм. Тэр үезийн Ар Монголын улс төр, эдийн засгийн нэгэн төв Ховдод анх 1869 онд Мальков, Ошлыков нарын хоёр пүүс нээгдсэн бол 1870-аад онд 4 пүүс нэмэгдэв. Улиастайд мөн үед арваад Орос пүүс ажиллаж байжээ. Ар Монголд ийнхүү Оросын худалдаа идэвхтэй нэвтрэн, Хятадын худалдаатай өрсөлдөх болж, Орос-Монголын худалдааны гүйлгээ өссөөр байв.
    XIX зууны дунд үеэс Монголд нэвтэрсэн Оросын худалдаа нь Хятадуудын худалдааг бодвол, ард олны дотор нэлээд нэр хүндтэй байжээ.

     
  • Г.Аюурзана: Би бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгодын тухай гурван роман бичлээ

    -Чи бид хоёр ном гарсны дараа заавал уулзаж ярилцдаг зуршилтай болох нь ээ дээ. (инээв) “Цагаан хар улаан”-аас хойш түр завсарлах маягтай л сууна даа.
    -“Цагаан хар улаан” романаа бичих гэж Ховдын хязгаар руу явж судалгаа хийсэн гэсэн. Тор¬гууд ястны дунд аль хэр удаан байв?
    -Уржнан намар Ховдын Булганд очиж, настай улсуудаар хэсч, хууч домог сонсож, элдвийн яриа өрнүүлж нэлээд явсан шүү. Сайхан ч нутаг юм билээ, сайхан ч үүх түүх олж мэдсэн. Номонд минь бараглаад орсон доо. Ер нь Монгол Улсын хэмжээнд хамгийн цөөн тоотой ястнуудын нэг нь торгууд шүү дээ. Ганцхан Булган голд л байна. Гэтэл дээхнэдээ Зүүнгарт, дараа нь Ижил, Доны тал нутагт бүхэл бүтэн хаант улс байгуулан эрхшээж явсан хүчирхэг угсаатан. Одоо ихэнх нь хилийн цаана, Шинжаанд, бас Халимагт суудаг. Монгол аман зохиолын гайхамшиг болсон “Жангар”-ын туульсыг бүтээж, уламжилж үлдээсэн, маш их зовлон үзэж хат суусан хүмүүс дээ. Би бас Жангартай холбоотой газар ус хайж тийшээ очсон. Яахав, хоосонгүй ээ, үр дүн нь нэг ийм роман болох шив.
    -Та энэ романаа торгууд ястан, оюутан цагийн анд, кино зохиолч Х.Хүчитхард зориулан бичсэн үү?
    -Үгүй дээ, гэхдээ миний оюутан цагийн найзуудын дунд торгууд хүн байсан нь, Хүчит маань нутгаа их ярьдаг нь тодорхой хэмжээгээр түлхэц өгсөөн. Чухам л торгууд ястныг сонгоход хүрсний учир бол “Жангар”-тай холбоотой л доо.
    -Уран бүтээлч хүний сэтгэ¬лийн ертөнц романы гол баатар зураачийнх шиг мөнхийн зөр¬чил¬тэй байд¬гийг та зохиолдоо гаргав уу?
    -Тийм ээ, дүрсэлж бичье гэж зорьсон гол санаануудын минь нэг нь тэр. Ерөнхийдөө “Цагаан хар улаан” романыг сэдвийнх нь хувьд бол Торгуудын үүх түүх, нүүдэлчдийн туульсын сэтгэлгээ, уран бүтээлч хүний дотоод ертөнц, хайр дурлалын тухай зохиол гэж тодорхойлоход болно. Урлаг гэж юу юм, жинхэнэ нь хуурамчаасаа юугаараа эрс ялгардаг юм бэ, жинхэнээсээ уран бүтээлч байна гэдэг нь зүгээр нэг нэр алдар, мөнгө ашиг хөөхөөс хэдий хэр дээгүүр юм бэ гэхчлэн үзэл бодлын шинжтэй зүйлс бас дэвшүүлэхийг хичээсэн л дээ.
    -Хомерын туульсын Одиссей баат¬рын хатан Пенелопе тохиолд¬лоор таны романы баа¬тар болов уу, та хэргээр энэ нэрийг сонгов уу?
    -Туульсын сэтгэлгээний онцло¬гийг романдаа тусгасан учраас гадаад бүсгүйн нэрийг ч зориуд Пенелопе болгосон. Энэ нэр далд утгаараа бол хүлээлтийг бэлгэдэж байгаа. Орчин үеийн хүмүүсийн дотор ямар нэгэн, бүтэшгүй, учиршгүй хүлээлт л ноёлж байдаг юм шиг надад санагддаг. Анх Булганд таарахдаа Пенелопе найз хархүүгээ хүлээж байсан, хожим нь Швейцарийн эмнэлэгт Рэнцэнрааг хүлээж л өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ бүхэн иргэншил, язгуурын чөлөөт амьдрах хэв маяг хоёрын зөрчлийг жаахан тодосгох зорилготой эсрэгцүүлэл юм л даа, уг нь. Өөр бас бус бэлгэдэл ч бий. Жишээ нь, бүсгүйн бүтэн нэр Пенелопе Вүкич гэж байгаа биз. Вүкич гэдэг нь уулс гэсэн үгнээс гаралтай черногор овог. Черногор улсын нэр нь хар уулс гэсэн утгатай. Рэнцэнраа Булганд гурван өнгийн уул зурахаар ирсэн хийгээд хар өнгийн дотор бусад өнгө шингэсэн байдаг гэх мэтчлэн нэлээд учир утга, уялдаа сүлжээ бодсон юм.
    -Торгуудын сүүлчийн жан¬гарч Намаржааны дүрээр та ард түмний аман зохиолын асар их эрдэнэсийн сан хүн төрөлхтөнд өвлөгдөлгүй устаж буйг харуулахаар зорьсон байх. Торгуудууд амьдрал дээр жангар хайлах юм уу? 
    -Булганд очоод хамгийн их харамссан зүйл бол жинхэнэ жан¬гарч тэнд алга. Бүр товшуур гэж ямар хөгжим байдгийг ч хүүхэд залуус мэдэхгүй өсч байна. “Жангар”-ыг зохиосон ард түмний тусгаар тогтносон Монгол Улсад байгаа хэсэг нь товшуураа залсан айлгүй, жангар хайлдаг хүнгүй байгаа нь их л бэрх санагдсан даа. Миний муу зохиол өчүүхэн ч гэлээ сэдэл санаа өгч, Булган сумынхан мөдхөн туульсын гайхамшигт уламжлалаа сэргээх биз ээ гэж битүү найдаж л сууна. Одоохондоо Ярантаар хил гараад, Ховогсайр ч юм уу, урагшлаад Хэжинд очиход багшлах туульч залаад өв уламжлалаа сэргээх боломж бий. Гэхдээ одоохондоо л гэдгийг мартаж болохгүй. Ер нь л оройтчих гээд байна шүү дээ. Сонирхуулахад, Их дэлгүүрийн зүүнтэй Хэжингээс ирсэн торгууд хархүү Шинжаан зоогийн газар ажиллуулдаг юм билээ. Тэгэхээр бизнесийн тал дээр бол торгууд хүмүүсийн хэлхээ холбоо сайн юм шиг. Харин “Жангар”-таа илүү анхаарал тавих санаа торгуудуудад маань төрөх байлгүй дээ.
    -Хөгжиж, дэвжиж буй хүн төрөлхтөний шуугиант амьд¬ралыг “галзуугийн эмнэлэг”-тэй зүйрлэсэн тохиолдол дэлхийн утга зохиолын түүхэнд цөөнгүй байдаг. Та Рэнцэнраагийн сэтгэл алдарсан Пенелопегийн дүрээр үүнийг бататгасан юм шиг санагдсан?
    -Сэтгэцийн эмгэг гэдэг өнөө хэр бүрэн зөв оношлогдоогүй байгаа өвчин шүү дээ. Чухам юунаас болдог юм бэ, өвчин юм уу, эсвэл өөр төрлийн сэтгэлгээний илрэл юм уу гээд л, яг эцэслээд тогтоочихсон зүйл байхгүй. Тэгвэл онгодыг ч бас шинжлэх ухаанд сэтгэцийн гаж байдал л гэж тайлбарладаг. Жаран шөнө дамнуулж хайлдаг туульсыг ямар ч ойтой хүн бүрэн цээжлэх боломжгүй еэ дээ. Гэтэл яаж хайлаад байна. Энд ердөө л нөгөө нэг тайлагдашгүй гажиг болох онгодын хүч л оролцоод байгаа юм шүү дээ. Туульсын уламжлалаас холдчихсон манай үеийн сэхээтнүүдэд энэ гажиг яриа шиг санагдах байх л даа. Гэвч онгод хэмээх оюун санааны этгээд үзэгдэл байдаг нь бол гарцаагүй, туульч хүн онгодын хүчээр зэрэгцээ ертөнцийн өөр хэмжээс рүү нэвтэрч байж тэр их цэцийг цээжээрээ урсгаж гаргадаг нь маргаангүй юм. Тиймээс сэтгэцийн эмнэлэг бол энэ романд бас л бэлгэдлийн утгаар орсон. Ер нь би онгодын тухай гурван роман бичиж үзлээ. Магадгүй, миний өөрийн санаа ч биш байж мэднэ.
    -Сүүлийн гурван романаа хэлж байна уу?
    -Тийм ээ. Бөөгийн онгод, сахиус онгод, урлагийн онгод…
    -Таны энэ романд хувийн амьдралаас чинь орсон юм шиг туйлын үнэмшилтэй хэсгүүд их байна лээ. Та үүнийг зөвшөөрнө биз?
    -Би өөрийнхөө фэйсбүк хууд¬санд Рэнцэнрааг орос багш нь урла¬гийн замаас хазайчихаас аварч буй тэр хэсэг надад жинхэнээсээ тохиолдсон явдал болохыг бичсэн л дээ. Хүмүүс их уншсан байна лээ. Цухас сонирхуулбал, Утга зохиолын сургуульд сурч байхдаа би гуравдугаар курсынхаа эхний семестрт тасалсан цагийн тоо хэтэрсэн тул сургуулиасаа хөөгдсөн юм. Миний уран бүтээлийн удир¬дагч багш Долматовский энэ тухай мэдээгүй байж л дээ, учир нь би мягмар гараг бүрт явагддаг семинарт нь суусаар л явсан хэрэг. Тэгээд дундуур нь Монголд ирж, Зохиолчдын хороонд энэ тухайгаа хэлтэл “Аюурзанад ахин нэг боломж олгон, шийдвэрээ эргэн харна уу” гэсэн утгатай хүсэлтийг албан бичгийн байдлаар хийгээд надад өглөө. Би түүнийг нь аваачаад гадаад декандаа өгчихлөө. Тэгсэн чинь нэг өдөр Долматовский намайг дуудаад “Хаая, хүүе, чи хөөгдчихсөн юм уу. Би мэдээгүй л яваа шүү дээ” энэ тэр гээд л сүйд болов. Тэгснээ “За, чамайг яагаад дандаа эхний цагийн хичээлд ирдэггүйг би сайн мэдэж байна. Чи монголчуудтайгаа нийлж шөнөжин архиддаг юм байна. Үнэн үү. За, тэгэхээр одоо чи тэдэнтэй нийлж архи уухгүй, уувал зөвхөн манай гэрт архи ууж байна гэж надад амла” гэж байна. Би ч нүд орой дээрээ гарах шахсан амьтан, буруу дуулав уу, буруу ойлгов уу гээд гайхширч суутал Евгений Аронович цаасан дээр гэрийнхээ утсыг бичээд “Май, архи уумаар санагдвал шөнө орой хэдийд ч бай шууд утасдаад ирж болно. Манайд архи хангалттай бий. Хүссэнээрээ ууж болно. Харин хэзээ ч монголчуудтайгаа нийлж архидахгүй, зөвхөн манайд ирж ууна л гэж амла. За, ингэж тохирох уу” гээд тулгалаа шүү. Би  ч “Яалаа гэж дээ. Би юу гэж багшийндаа очиж архи уух билээ” гэсхийн дүлэгнэтэл “За, тэгвэл нутаг руугаа буц. Зөвхөн миний дэргэд архи ууж байя гэж амлах юм бол чинь л, би ректор руу орж чамайг хамгаалж сургуульд авч үлдэнэ. Хэрэв энэ утсыг авахгүй, саяын зүйлийг амлаж чадахгүй бол баяртай” гэж билээ. Утасны дугаар бичсэн цаасыг бариад би ангиас нь гарсан. Маргааш нь л миний хөөгдсөн тухай тушаал өөрчлөгдөж, нэг жилийн чөлөө болгон сольсон байж билээ. Тийм болохоор л би Горькийн сургуульд 1988-1994 он хүртэл зургаан жил сурсан юм шүү дээ.
    -Та багшийнхаа гэр рүү утасд¬сан уу?
    -Зөвлөлтийн үед Долматовский гэдэг чинь, пээ базарваань, Воро¬ши¬лов¬той л архи уудаг хүршгүй том амьтан байхгүй юу. Нэг муу тэнэг оюутан юу гэж төрийн хошой шагналт өвгөн рүү архи уумаар байна гэж утасдах вэ дээ. Германы цэргийн дээд эрхтэн Гиммлер өөрөө “Долматовскийн дуунууд байгаагүй бол оросуудыг бид хөнгөхөөн ялчих байсан” гэж хэлж байсан удаатай, тийм амьд домог байлаа шүү дээ. Хөөгдсөн түүх минь тэгээд намжсаны дараа мань эр мягмар гараг бүрт л “Чамайг утасдахгүй байгаа болохоор уухгүй байгаа л гэж ойлгоод яваа шүү” гэж нухацтайхан хэлдэг байж билээ, хөөрхий.
    -Таны романд домгийн шинж¬тэй нуураас хөх азарга гарч ирэх ч юм уу, Жангарчийн мөрөн дээр хөх шувууд гарч ирдэг хэсгүүд нэлээд дүрслэгдсэн байсан. Нутгийн торгуудуудын дундаас иймэрхүү эрдэнэ болсон домог олныг сонсов уу? 
    -Бадамраа, Баастай, Пагма, Оотан гээд хэдэн сайхан хөгшид байна лээ шүү. Тэд тэнгэртээ морилох юм бол, олон хууч эзгүй л хоцрох байх даа. Юутай ч, би ганц заримаас нь бичихчмээнэ аядлаа.
    -Зохио¬лын баатар туульч Намар¬жаан гуайг тууль хайлахдаа хөгж¬мийн зэмсэг биш эвдэрхий тов¬шуур цохиод байгаагаар дүр¬сэл¬сэн. Энэ товшуурын үлдэгдлээр балран мөхөж буй ардын ёс заншил, өдрөөс өдөрт мартагдсаар буй Жангар хайлах зэрэгт харамсан билэгдсэн үү?
    -Чи өөрөө шүлэг зохиол бичдэг хүн учраас, асуултууд чинь өөрөө хариултаа дотроо авч явж байна. Бүр хуян шар тараадаг модоор цохилго тааруулан хайлж байгаа биз дээ. Угаасаа товшуурыг яг л бөөгийн хэнгэрэг шиг амилуулж барих ёстой юм билээ л дээ. Одоо үнэнийг хэлэхэд товшуур амилуулах ёс мартагджээ. Шинжаанд ч тэр, Соёлын хувьсгалаар жангарчид хэлмэгдээд дууссан юм шиг санагдсан. Халимаг уламжлалаа барьж үлдсэн Цагаанзам гуай эд нар л гадарладаг байж магадгүй.
    -Зураач гурван уулын зур¬гийнхаа цагааныг зүсээд авчихдаг нь таныхаар юуг илэрхийлж байгаа бол?
    -Ихэнх тохиолдолд уран бүтээлч хүн бүтээлдээ хэт орчихоороо илүүдүүлж алдаа хийдэг. Рэнцэнраа энэ алдаагаа олж харсан, гэхдээ чухам аль уул илүүдсэнийг өөрөө ч мэдэхгүй байсан тул эхлээд цагаан уулаа зүсч авчихаад дараа нь учиргүй харамсдаг. Би ч гэсэн романаа цааш явуулаад байж болохоор л их зүйл ноороглосон. Гэвч энэ хэсгийг бичиж байхдаа цагаа олж зогсох хэрэгтэй юм байна гэж ухаарсан даа. Зарим уншигчид хэтэрхий олон шугамтай, олон өөр өөр үйл явдал нэг дор зэрэгцсэн байна гэж хэлж байна лээ. Би угаасаа өгөх юмсаа өгье гэж бодсон. Авцалдаагүй, залгаас нь тод харагдаад байгаа хэсэг бүхнийг зүлгүүрдэх гэж оролдсон бол, хэтэрхий урт роман болчих байсан биз. Би өөрөө хэтэрхий зузаан номд дургүй болохоор яг л гол баатар шигээ зарим хэсгийг нь танаж зүсээд үлдсэн нь энэ дээ.
    -“Цагаан хар улаан” романыг миний таних хүмүүс нэлээд авч харагдсан. Аль хэр гүйлгээтэй байна?
    -Угаасаа миний номууд гарсан даруйдаа бол сайн гүйдэг юм шүү дээ. Жаахан ч гэсэн уншигчдын хүрээ байна. Тэд маань дайраад авдаг юм шиг байна лээ. Үнэнч уншигчид маань аваад гүйцмэгц тэгээд л зогсчихдог.
     
  • Морьт харвааны ДАШТ-ээс монгол залуу Гран при шагнал хүртжээ

    2019 оны 9 сарын 02
     
    БНСУ-д болсон Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Гран при шагналыг монгол залуу хүртжээ.
    Манай тамирчид харвааны төрөл бүрт алт, мөнгө, хүрэл медаль авч, “Хан Монгол” морьтон холбооны Э.Эрдэнэ Гран при шагналыг авжээ.
     
  • МОНГОЛЧУУД ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ

    Христийн шашин монголд эрчимтэй хөгжиж, 650 гаруй сүмтэй болж, шинэ хуулиа батлуулан үйл ажиллагааг эрчимтэй эхлэхээр бэлэн байдалтай байна. Нийгмийн бүхий салбарыг хамарсан үйл ажиллагаа явуулах боломжийг аль хэдийнээ хангажээ. Ертөнцийн эзэн намайг эзэмдээч гэж гуйн залбирч орилох шүтэн бишрэгчдийн дүр олны танил болжээ. 
    Сүхбаатарын талбайд Шри Шри Шанкарт мөргөн залбирч буй Монголчууд битүү дүүрчээ. Бид юу руу явж байна. Бид хэнийг бишрэн шүтэж байна. Арай бүх зүйлээ хөрөнгө, мөнгөөр сольж байгаа биш биз.
    Эд эх орныхоо төлөө, тусгаар тогтнол, газар шороогоо хамгаалах тэмцэлд уриалсан тэмцэл болоход бид ингэж нэгдэж, цуглаж чаддаг билүү.
    Шашин шүтлэг бол аугаа их эрх чөлөө. Шүтлэг бишрэлийг тань хүндэлж байна. Гэвч хараад байхад харамсах зүйл их байх юм. Хар тамхинд залуу үе нь сүйрч, шашны мухар сүсгийн мансууралд дунд үе, ахмад үетэйгээ нудруулж буйг харж байна. Хэзээ нэгэн цагт Хөх мөнх тэнгэр, эх дэлхийгээ шүтдэг монгол үндэстэн эргэн босох болно.

     
  • Г.Батмөнх: Жанжин Г.К.Жуков буудахыг маань хараад ялалт манайд байна гэж билээ

    Ахмад дайчин Г.Батмөнх гуайтай уул¬заж ярилцахын тулд бага¬гүй эрэл болов. Эрж сур-саар байгаад өчигдөр нэг юм Зэвсэгт хүчин, жан¬жин штабын харъяа цэр¬гийн амралтын газарт бай¬хад нь уулзаж ярилц¬лаа. Тэрээр хөгшинтэйгээ хамт амарч сувилуулахаар ирээд тав хонож буй гэнэ. Өдгөө 90 нас шүргэж буй гэхэд хөнгөн шингэн хө¬дөлгөөнтэй бөгөөд түүртэх зүйлгүй харагдана. Дайнд оролцож байсан цаг хугацаагаа хүртэл он, сар, өдөртэй нь хэлж байна. Ингээд эх орныхоо төлөө энэ биеэ үл хайрлан тэмцсэн ахмад дайчин Г.Батмөнх өнгөрсөн түүхийн талаар ийн дурсч байна.
    16 НАСТАЙДАА ДАЙНД МОРДСОН НЬ
    Амьдрал гэдэг бүхэл¬дээ тэмцэл, Дайн байл¬даан бол тэмцлийн хам¬гийн хурц, ширүүн хэлбэр мөн. Халхын голын дайн байлдааны их давшилт эхэлсэн наймдугаар са¬рын 20-ны өдрийн тухай бодол сэтгэлд хэзээ ч бүд¬гэршгүй тод ул мөрөө үл¬дээ¬жээ. Японы тал 1932 оноос эхлэн тагнуул тур¬шуу¬лын шинжтэй үйл ажиллагаа явуулж байс¬наа 1936 оноос эхлэн Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан бургас, Булан дэрс, Адаг дулаан, Бүрд овоо, Хай-лааст манхан, Халхын сүмийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж бай¬лаа. Тэд 1939 оны хавраас манай улсын хил орчимд цэргийн хүч төвлөрүүлж, өдөөн хатгалгаа улам эр¬чим-жүүлэх болсон юм. Ту¬хайлбал, тус оны тавду¬гаар сарын 28-нд Японы 2.5 мянган цэрэг манай хилийг зөрчлөө. Иймээс хуучны ЗХУ буюу ОХУ-тай байгуулсан үүргийн¬хээ дагуу Зөвлөлтийн 57 дугаар тусгай корпус Мон¬¬голын зэвсэгт хүчин¬тэй хамтран тавдугаар са¬рын 28-нд бут нэргэлээ шүү. Энэ үед би 16, дүү маань 15 настай байсан юмдаг. Дүү бид хоёр 1938 оны долдугаар сард Ма¬та¬дын цэргийн наймдугаар ди¬визид сайн дураараа элс¬сэн юм. Бид хоёрыг элс¬сэний дараахан цагийн байдал бүр ч хүнд байлаа.
    Ингээд 1939 оны тавду¬гаар сарын 14-ний өглөө таван цагт түгшүүрийн дохионы дуугаар Халх го¬лын зүг хөдөллөө. Гурван шөнө хоёр өдөр маршилж явсаар байгаад Халх го¬лын Баянцагаанд очоод түр амсхийлээ. Энэ үед ди¬визийн захирагч “Удах¬гүй нөхөн хангалтын цэ-рэг нэмэгдэж ирнэ. Та нар морио амрааж өөрсдөө ч амар” гэлээ. Удсан ч үгүй 80 гаруй цэрэг бас хан¬галтын баазынхан ч ирэв. Хүн бүрт буу зэвсэг, гра¬нат тарааж байтал түгшүү¬рийн дохио дуугарлаа шүү. Харсан чинь таван хошуу¬тай гурван онгоц бидний дээгүүр өнгөрч байна. Та¬ван хошууг нь харчихаад манай зөвлөлтийн цэргүүд байна гэж тайвшраад зог¬сож байтал өнөөх онгоц шууд биднийг бөмбөгдлөө. Тоос ч манараад явчихсан. Тэр үед бидэнд нуувч байх¬гүй ил задгай байсан тул дайчдаа алдчихлаа гэж үхэтлээ айсан ч аз болж хүний амь эрсдээгүй байж билээ. Гэхдээ есөн цэрэг шархдаж, зургаан морь үхсэн байсан юмдаг. Бөм¬бөг¬дөлтийн дараа диви¬зийн захирагч түргэн авч бид¬нийг жагсаалаа. Ин¬гэх¬дээ дайны голомтод ажиллах дайчин, ар тал хариуцсан цэрэг эрс, хол¬боочин, эмч сувилагч гэж тус бүрт нь ялгаж зогсоо¬дог юм байна. Энэ үед 20 бүсгүй ялгарч байна. Учир нь дивизийн зарим дарга нар нь эхнэрээ аваад явж байсан болохоор тэр. Ан¬гийн захирагч надад “20 эмэгтэйг гэрт нь хүргэж, хөнгөн шархадсан есөн хүнийг эмнэлэгт хүргэ” гэж тушаав. Тэгээд буц¬лаа. Долдугаар сар хүртэл хөнгөн шархтай цэргүү¬дийг эмчлэх үүрэгтэй ажил¬ласан даа. Хэрэв хүнд шархтай бол нисдэг тэргээр нийслэл рүү явуул¬на. Харин хөнгөн шарх¬тайг нь дивизийн эм¬нэлэгт эмчилнэ. Эмчлээд зогсохгүй эх орны тухай шүлэг уншиж, дуу дуулж өгөх давхар ажилтай бай¬лаа. Өөрөөр хэлбэл, дайч¬дыг түргэн эдгэрээд дахин байлдаанд оролцож эх ор¬ны¬хоо төлөө ялалт байгуу¬лахын төлөө зүтгэх ёстой гэсэн ухуулга хийнэ. Энэ үүргийнхээ дагуу 1939 оны долдугаар сарын 4-ний өдөр Говь-Алтай аймгийн харъяат Содном гэдэг байл¬дагчийн шархийг эмч¬лэхээр байлдааны го¬лом¬тоос үүрээд явж байтал агаарын дайралт ирлээ. Дайралтын донсолгоонд ухаан алдаад хэсэг хуга¬цаа¬ны дараа сэргэхэд аш¬гүй шархадсан цэрэг бид хоёулаа амьд байна. “Хоёу¬лаа ус уух тави¬лан¬тай л юм байна” гээд мөл¬хөж байтал хоёр цэрэг биднийг чиглээд ирж бай¬гаа харагдана. Би ч “Муу¬сайн япончууд байх. Бууд¬чихъя” гэхэд шархадсан цэрэг “Хэрэггүй. ЗХУ-ын цэрэг байх шиг ээ” гэлээ. Үнэхээр ч ЗХУ-ын хоёр цэ¬рэг байсан юм. Тэд бид хоёрт анхан шатны тус¬ламж үзүүлэхээр авч байх хооронд япончуудын агаа¬рын довтолгоо дахиад л ир¬сэн. Энэ үед оросууд бид хоёрыг их бууныхаа доо¬гуур хэвтүүлж дээрээс нь өөрсдийн шинелээр хучиж бөм¬бөгдөлтийг өнгөрөөж байсан юм. Оросууд үнэ¬хээр ахан дүүс шиг сайхан хү¬мүүс. Тэднийг ярихаар өөрийн эрхгүй нулимс асгарах гээд байдаг юм” хэмээн хоолой зангиран өгүүллээ.
    “АХ ДҮҮ ДАЙЧИД ЭХ ОРОНДОО ГАВЬЯА БАЙГУУЛЛАА” ГЭЖ СОНИНД ГАРЧ БАЙЛАА
    Түүнээс цэрэгт хамт татагдсан дүүгийнх нь талаар асуухад “Халх го¬лын дайнд өвөө нь дайны го¬ломтод гэхээсээ илүү шар¬хадсан цэргийг эмч¬лэх үүрэгтэй оролцсон. Харин миний дүү Г.Дорж¬палам бол жинхэнэ голом¬тод ажилласан хүн дээ. Ажил¬лахдаа бүр тагнуу¬лын үүрэгтэй байжээ, ми¬ний дүү. Дүүгийн маань ал¬дар гавьяаны талаар хоёр ном гарсан байдаг. Нэгийг нь би, нөгөөх нь “Бүрхэг тэнгэрийн наран дор” зохиолд тодорхой өгүүлсэн байдаг. Дүү бид хоёрын талаар тэр үеийн “Улаан-Од”, “Соёмбо”, “Хилийн манаа” сонинд “Ах дүү дайчид эх орондоо гавьяа байгууллаа” гээд зурагтайгаа гарч байлаа шүү дээ. Дайны талбараас шархадсан цэрэг авахдаа нэг л зүйлээс хамгийн их эмээдэг байлаа. “Миний дүү байх вий” гэж. “Би эх орныхоо төлөө амиа алдаж болно. Харин дүү маань эцгийн маань гал голомт нь байх ёстой” гэж дотроо уйлсаар явдаг байсан юм. Миний байгуулсан гавьяа гэж юу байх вэ. Харин миний дүү гавьяатай хүн байсан юм даа. Тэр маань саяхан бурхан болсон. Түүнээс хойш ганцаар¬даад л байх юм” хэмээн өнчин нулимс унагах нь нүдний үзүүрт харагдав.
    Г.К.ЖУКОВ ЖАНЖНЫ БЭЛЭГЛЭСЭН 10 ТӨГРӨГИЙГ МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД ӨГСӨН
    Халх голын дайны хам¬гийн хэцүү нь долду¬гаар сарын 2-5-ны өдөр бай¬сан юмдаг. Тэр үед Оросын нэрт жанжин Г.К.Жуков Монголын дайч¬¬¬дын бэлтгэлийг шал¬гах гээд ирчихсэн байлаа. Би ч ар тал хариуцсан дайчин байсан болохоор Г.К.Жуков жанжныг ир¬сэн гэж дуулснаас биш “Ирэх вий. Намайг шалгах вий” гэж эмээсэн зүйлгүй. Тэгээд долдугаар сарын 4-ний өдөр нэгэн сувилагч цэр¬гийн хамтаар худаг¬наас ус авах гээд явлаа. Худаг дээр ус ховоодоод зогсож байтал Г.К.Жуков жанжин хамгаалагч, хэл¬мэрч, жолооч гуравтайгаа ирдэг юм байна. Би ч орос хэл мэдэх биш ёсолчихоод сүрдсэн байдалтай хэсэг ажигласан. Энэ үед хам¬гаа¬лагч нь хэсэг дэрсний орой дээр шүдэнзний хайр¬цаг тавиад буудаж бай¬гаад больчихлоо. Хүү¬хэд ч байсан болохоор тэр үү сонирхоод “Шүдэнз¬ний хайрцагийг би буудаж бо¬лох уу” гэж асуухад жан¬жин ч зөвшөөрлөө. Бууд¬сан чинь өнөөх хайр¬цагийг зад буудаад оносон юмдаг. Буудахыг харсан Г.К.Жу¬ков жанжин “Мон¬гол цэргүүдийн дай¬ны бэлтгэл сайн байгаа юм байна. Арын албаны цэрэг ингэж сайн буудаж байгаа юм чинь дайны талбарт бай¬гаа цэргүүд бүр илүү сайн байх нь. Ялалт бид¬ний талд байна” гэж хэ¬лээд надад баяр хүргэсэн. Тэгэхдээ өөрийнхөө авч яв¬сан хоолны сав болон 10 төгрөг өгсөн шүү. Тэр үед чинь бид сардаа гурван төгрөгийн цалинтай бай¬сан юм. Тэгэхээр чамгүй мөн¬гө өгсөн байгаа биз. Хожим нь надад бэлэглэ¬сэн 10 төгрөгийг цэргийн му¬зейд дурсгал болгон өг¬сөн. Харин хоолны сав до¬тор нь төрөөс өгсөн одон¬гоо хадгалдаг юм” гэлээ. Тэрээр цаашид хэлэхдээ “Г.Жуков жанжны хэл¬сэнч¬лэн Орос, Монголын цэргүүд Халх голын дайнд ялсан даа. Гэхдээ Халх голын ялалт бидэнд амар хялбар олдоогүй. Олон ч аавын хүү, эх орны дайчид амиа алдсан даа. Халхын голын байлдаан 1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр Монгол-Зөвлөлтийн дайчдын хамтын ялалтаар төгсч, эх орны дорнод хил хязгаарт энхийн салхи сэвэлзэж, эхэлсэн юм. Энэ өдөр Москва хотноо ялалт байгуулсан хүчин ЗХУ, БНМАУ-ыг тө¬лөөлж, Улаан армийн нэгэн захирагч М.Баг¬данов, И.Полотов, БНМАУ-ын жанжин шта¬бын дарга Ж.Цэрэн нар гарын үсэг зурж, ялал¬тыг баталгаажуулсан юм. Ялалт олдоогүйсэн бол Монгол эх орон , тусгаар тогтнол, газар шороо, мон¬гол хүн ард, ардчилал эрх чөлөө цөмөөрөө хүнийх, харийн гүрнийх болох байсан биш үү. Ялалт аяндаа амархан олддог биш. Нэг биш улс гүрний ард түмний цус, нулимс, хагацал өнчрөл, залуу нас, газар шорооны үнэ цэнээр олддог. Тийм ч учраас Монголын ард түмэн
    “Цэлмэг залуу насны гал дөлөөр бадарч
    Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
    Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй үгээ
    Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлдэг” хэмээн шүлэглэлээ.
    ОРОСУУДЫН БААТАРЛАГ ГАВЬЯАГ МАРТАХ УЧИРГҮЙ
    Халх голын дайн дуус¬саны дараа дүү бид хоёр гэртээ баяр бахдалтай нь аргагүй харилаа. Харам¬сал¬тай нь, удалгүй аав маань бурхан болж дүү бид хоёр амьдралаа авч явах хүнд ачаа ирсэн юм. Ээж маань дүү бид хоёрыг нялх байхад насан эцэслэсэн болохоор аав гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэг¬тэй хүн болдог байж билээ. Удалгүй 1943 онд хугацаат цэргийн албанд дахин морд¬сон юм. Хоёр жилийн дараа гэхэд тагнуулын тэрэгний жолооч болон салааны орлогч болж дэвш¬лээ. Тэр үед 1945 оны чөлөөлөх дайн ч болсон. Сайхан Монгол эх орны минь газар шороо, нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, халдашгүй дархан эрх чө¬лөөнд өнгөлзөгчид цөөр¬сөн¬гүй. Эх орны баруун хяз¬гаарт 1945 онд болсон зэвсэгт тулгаралт бол бас л том биш юмаа гэхэд дунд зиндааны дайнаас дутуу¬гүй том зэр зэвсэг агссан мөргөлдөөн болсон юм. БНХАУ-ын асар өндөр уул байдаг юм билээ. Бо¬роо орж байгаа мэт чулуу буудаг. Амьд хүн байхын аргагүй хүнд. Тэр уулын дэргэдүүр явтал өнөөх чу¬луу нүүгэлтээд ороод ир¬дэг юм байна. Машин ч гацлаа. Юун, байлдааны го¬ломт руу явж дайснаа дарах. Өөрөө чу-луунд да¬руу¬лаад гац¬чихсан. Тэр үед бас л зөвлөлтийн цэр¬гүүд ирж надад тусалсан даа. Ер нь Халх гол болон 1945 оны дайны Монгол¬чуу¬дын ялалтыг ЗХУ-ын цэ¬рэг эрс авчирсан юм шүү дээ. Тэдний баатарлаг гавьяаг монголчууд хэзээ ч мартаж болохгүй. Аюулт дайныг дэгдээсэн түрэм¬гий эвс¬лийн тухайн үеийн хамсаатнуудын улс төрийн бодлогын уршгаар амь үрэгдсэн олон мянган дай¬чид, гэм зэмгүй энгийн иргэдийн гэгээн дурсга¬лыг хүндэтгэж байх учир¬тай. Түүхэн их үйл явдлыг дархлан мөнх¬жүүлж, Мон¬гол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан Монгол, Оросын баатар зоригт дайчин, эрэлхэг цэрэг эрсээ мон¬гол түмэн үеийн үед са¬нан дурсаж, гавъяат үйл¬сээр нь ямагт бахархаж байх ёстой юм шүү дээ.
    Дайн гэдэг тоглоом биш ялалт гэдэг мөрөөдөл биш ээ. Халхын голын дайнд Монголын бүх ард түмэн, Оросын мянга мянган цэрэг, дайчид, онгоц, гайхамшигт мон¬гол морьд, газар тэнгэр цөмөөр байлдсан. Үлгэрлэвэл Ар¬дын зураач Б.Цэвэгжавын “Азар¬ганы ноцолдоон” шиг Япон, Монгол их бага хоёр гүрэн ана мана, ач тач мөргөлдсөн. тулалд¬сан, байлдсан. Улаан арми усан дундуур, улаан арми цасан дундуур, улаан арми цусан дун¬дуур, улаан арми тэнгэр дундуур, улаан арми уулан дундуур. улаан арми ну¬лимсан дундуур, улаан арми өлсгөлөн дундуур цээлийн усыг буцалтал цэгээн чулууг бутартал байлдаж, агуу их орны дайны ялалтыг дэлхий да¬хинд авчирсан шүү дээ. Халхын голын зарлаагүй дайн бол дэлхийн хоёрду-гаар дайны “төрсөн дүү” нь байсан.
    ХОЁР ДАЙНД ОРОЛЦСОН ДАЙЧИН Г.БАТМӨНХ ЭМЧ БОЛСОН НЬ
    Хоёр дайнд оролц¬соныхоо дараа 1958 онд анагаахын сургуулийг эмчийн мэргэжлээр төгсдөг юм байна. Тэр үед гэргийтэйгээ танилцсан даа. Миний хөгшнийг А.Пунцаг гэдэг. Бид хоёр насаараа анагаах ухааны салбарт ажиллажээ. Дундговь аймгийн эмнэ¬лэгт ажиллаж байхдаа бас л зөвлөлтийн эмч нартай хамтран анагаах ухааны салбарт хүчин зүтгэсэн. ЗХУ-ын эмч нартай хамт¬ран арьс өнгөний өвчнөөс сэргийлэх бригадад ажил¬лаж орон нутгаар тэнүү-чилсэн юмдаг. Хожим 1998-2011 он хүртэл Монгол цэргийн музейд ажиллаж байгаад тэтгэ-вэртээ гарсан.
    Саяхан хүртэл Монгол цэргийн музейн дарга бололтой хурандаа ирээд “Таныг ажиллуулмаар байна. Та цэргийн түү¬хийн ач хол¬богдлыг хү¬мүүст тайл¬барлаж өгөөч” гээд байна лээ. Одоо 90 нас шүргэж яваа миний хүмүүст юм ярьж зогсоно гэж юу байх вэ. Хөл, гар хөшөөд өтөл-сөн байна шүү дээ хэмээн хөхөрлөө. Тэрээр “ЗХУ-ын цэргүүд мон¬голчуудад их тусалсан даа. Тэдний гавьяа алдар мөнхөд дуур¬сагдах учир¬тай. Би зөв¬лөлтийн цэргийг ах аа, зэвсэгт хүчний армийг аав аа, Ардын намыг ээж ээ гэж боддог шүү. 2009 онд Халх голын 70 жилийн ойгоор УИХ-аас надад “Монгол төрийн ахмад дайчин” гэсэн сүлд тэмдэг өгсөн. Одоо намайг улсаас л тэ¬жээж байна даа. Байр, цол тэмдэг гээд бүгдийг нь өгсөн байна. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогт¬нол, бүтээн байгуулалтын тө¬лөө өөрийн амь бие, хүч хөдөлмөрөө зориулсан залуу нас, дайчин зан чанарыг маань үнэлсэнд талархаж сууна даа, өвөө нь” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Ш.Сүрэнжавын “Ерөн баатрын дууль”-д
    Халх голын хөвөөнд
    Ерэн баатар төржээ
    Халх голын хөвөөнд
    Ерэн баатар нойрсжээ
    Хан тэнгэрт цоройж
    Ерэн хөшөө гэрэлтжээ
    Хөшөө тийш очих
    Ардын зам баларсангүй
    Хөсрийн өвс ургаж
    Аглагшиж ер
    битүүрсэнгүй хэмээн шүлэглэ¬сэн байдаг. Ялалтын төлөө мөр зэ¬рэгцэн тулалдаж явсан баатарлаг дайчдын алдар гавьяа ашид мөнх мандан бадарч байх болтугай.