Category: Монгол үндэсний түүх

  • Төвдөөс болж Монголын хүчирхэг байдал унтарсан түүх

    Чухамхүү энэ сөргөлдөөн, мөргөлдөөний хөлд Лигдэн хаан цэрэг зэвсгийнхээ хамт сүйрч, Цогт тайж дөрвөн түмэн цэргийн хээ хамт мөхөж, Ойрд монголчууд ихээхэн хохирол үзэж, өвөрмонголчууд Манжид дагаж орсон билээ. Манж жанжин өөрийгөө Манж ба Монголын хаан хэмээн зарласнаар Хятадуудын “Хулхи нь бууж” манж нарт эзлэгджээ. Энэ бүхэн нь Монголыг хагалан бутаргаж, сульдуулж, доройтуулсан байна.
    Шашин суртлын үндсэн дээр Монголд иргэний дайн болсон гэж үзэж болно. Бас монголчууд хоёр хуваагдаж Төвдөд хүрэлцэн очиж зөөврийн дайн хийсэн гэж хэлж ч бас болно. Энэ дайнаар дам уршиглагдсан сөргөлдөөн, мөргөлдөөн төдхөн Халх Ойрдын (Занабазар, Галдан) хооронд дахин гарсан нь Монгол улс амиа хорлосонтой адилтгахаар үр дагаврыг үүдсэн байна.
    1632 оны үеэс эхлэн шашин суртлын үндсэн дээр хийгээд төв төрийн засаглалын хомсдолоос болж Цахар барга, Халх, Өвөр Монгол, Ойрдын хооронд хийгээд дотоодод нь үүссэн сөргөлдөөн, самууны хөлд, мөн төвдүүдийн хүсэлт, ятгалгаар хоёр талцан очиж хоорондоо тулалдсан дайн, удаа нь Ойрд Халхын хооронд үүссэн дайн, дайны байдал нь Монголчуудын цэрэг зэвсгийн чадавхийг итгэмээргүй хэмжээнд хүртэл нь доройтуулжээ. Бурханы шашинд сүсэглэгч хоёр лам (Занабазар, Галдан) Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг булшилж орхижээ. Чухам тэд л төгсгөлийг нь хийсэн гэж хатуурхан хэлж болох юм…
    Өвөр Монгол, Халх, Буриад, Барга, Цахар, Урианхай, Ойрд үг хэлээ ололцон үгсэж, нэгдэж чадсансан бол Төвдүүд ч Монголын далбаан дор орохоор байжээ. Энэ хүчний эсрэг тэр цагийн Манж нар ч тэр, бас Хятадууд ч тэр хөдөлж ер зүрхлэхээргүй байсан нь үнэн билээ. Ухаалаг, чадварлаг удирдлагын дор монгол цэрэг эрс хэрхэн тулалддагийг дэлхий мэддэг ч тэр цаг үед тийм нөхцөл бүрдээгүй юм.

  • Т.Баярхүү: Чингис хаан дарангуйлагч биш хамтын шийдвэрийг эрхэмлэгч байсан

    ГУРАМСАН ХОЛБОО нь алдагдаж гүн гүнзгий хямралд орсон нөгөө л бараг уламжлал болох шахсан ЦУС АМЬ ҮРЭГДҮҮЛСЭН ДАЙН- аар шийдэх гэж улайрсан ,мухардалд орсон ,ХУУЧИН ЭРИН ТӨГСӨЖ ШИНЭ ЭРИН эхэлсэн эгзэгтэй түүхэн үе, ТЭНГЭР ба БАЙГАЛийн МӨЧЛӨГ т амьдарч байна. Монголчууд бид зөвхөн өөрсдөө цэгцэрч учраа олж сэргэн мандах төдийгүй хүн төрөлхтнийг аварч шинэ эринд хөтлөн оруулах, ЕВРЕЙ нараас илүү ТЭНГЭР ЗАЯА- тай, өнөөгийн мөнгө хүүлэгчдийн дөнгө барьцаа мөлжлөгөөс тэднийг чөлөөлөн шударга АХУЙ ТӨР-ийн дор эмхлэн амар амгаланд аваачих ТЭНГЭРИЙН ОНООЛТТОЙ,БОШГОТОЙ, СУУ ЗАЛЬ ЭРДЭМ УХААН-тай МӨНХ ТЭНГЭРТНИЙ ХОЙЧИС билээ. Уржигдар ( 2018 оны 7 р сарын 27 ) шөнийн сар хиртэлт нь 25000 ( хорин таван мянган ) жилд нэг тохиох ДЭЛХИЙ-САР-АНГАРАГ-ийн давхцал гэдэг нь ДЭЛХИЙН ТУЙЛЫН ШИЛЖИЛТ АРВАН ХОЁР ЭРИНГЭЭ ДУУСГАН БҮТЭН НЭГ ЭРГЭСЭН, ШИНЭ ЭРГЭЛТИЙН ШИНЭ ЭРИН эхэлсний баталгаа юм. Эрин болгон нь ДЭЛХИЙ ЭЭЖИЙН ШИНЭ ТӨРӨЛТ тул шинэчлэгдсэн оюун ухаантай хүмүүс олноороо төрж олширч дэлгэрч, хуучны юм ул болон мөхөх жамтай. Шинэчлэгдсэн оюун ухаан бол МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР орших ЕРТӨНЦИЙН ХУУЛЬ-ХОРВООГИЙН ЖАМ-ын өнөөчлөл ОРШИХУЙ-УДИРДАХУЙ-АМЬДРАХУЙ -н язгуур юм. Намайг ЭРТНИЙ МОНГОЛЫН ГҮН УХААН-аас, Монголчуудын өвөг УХААН ЭРДМИЙН тухай тайлбарлан түгээн дэлгэрүүлэхэд өнөөгийнхөн диван галавын элэнц өвөг дээдэс, хаа байсан манай эриний өмнөх МОДУН ХААН, юун тэр Европийг төвхнүүлсэн АТИЛЛА ХААН, хэдийгээр бүгд ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНАА сонссон, мэддэг, шүтдэг, бахархдаг ч дахиж давтагдахгүй ирэхгүй болохгүй юм шиг бодож ханддагаас өөрсдөө доголдох, амьдрах ёсгүй боол тавилан эдлэн гутамшигтай амьдарцгааж байгаагаа ухаарахгүй, ухаарсан ч ойлголцохгүй, ойлголцсон ч дэлгэрэхгүй, дэлгэрсэн ч амьжиж биежиж үр төлжихгүй дуншсаар байна. Бид заавал эхлээд ОЮУН САНААГАА зөвшрүүлж зүгшрүүлж байж дараа нь АХУЙ ТӨРӨӨ сэргээж амар амгалан энх мөнх амьдралаа эхлүүлэх тул миний бие уйгагүй шантрахгүй зүтгэнэм. АГУУ ЮМ ХАМГИЙН ЭНГИЙН ” ЖАМ ЗҮЙ”‘ байдаг бол энгийн жам зүйгээ дагаж амьдарсан амьдрал АГУУ болон ТҮҮХЧЛЭГДДЭГ гэдгийг бид мэдэхгүй болтлоо харь ” үзэл сурталд’ дарлагдан МУНХАРЧЭЭ. Өнөөдрийн бидний ядуу зүдүү өрөнд дөнгөлөгдсөн гутамшигт амьдрал нь бидний өөрсдийн буруугаас үүдэлтэй. Бид ШҮТЭХ ЁСГҮЙГ ШҮТЭЖ, СҮСЭГЛЭХ ЁСГҮЙД СҮСЭГЛЭЖ, МӨРГӨХ ЁСГҮЙД МӨРГӨСНИЙ гор. Шүтэе гэвэл МӨНХ ТЭНГЭР, ИХ ЭЗЭН ХААН ЧИНГИС , ӨВӨГ ДЭЭДЭС маань байна. Сүсэглэн уншиж ухаарая гэвээс ИХ ЯС- ИХ ЁС- ИХ ЦААЗ бичиглэсэн ном сургаалууд, АРДЫН болон УРДЫН үлгэр,домог,туульс,зүйр цэцэн үгс, амьд бурхад эцэг эхийн, эмээ өвөөгийн АМЬД ЁС ЗҮЙ бүгд нийлсэн СУУРЬ ХӨЛГӨН байна, Мөргөн хүндэтгэж зан үйл үйлдэх аваас эх нутаг минь УУЛС ХАЙРХАД,УС ГОЛ минь НАВДАГ САВДАГ-тайгаа байна!!!. Ингээд миний бие МОНГОЛ УХААН 9 ЭРДЭМ НОМ-ныхоо ИХ ЭЗЭН ХААН ЧИНГИС -ээ шүтэе, номлолыг нь ЧИНГИСИЗМ гэж нэрлэн хүндлэн дээдэлж суралцая хэмээн уриалсан хэсгээс толилуулая!!!.

    ЧИНГИСИЗМ АМЬД ОРШИМУЙ

    13-14-р зуунд эх газрыг эзэгнэсэн ЧИНГИС хааны удмынхны аян дайны үйл явдлыг дурдахгүйгээр дэлхийн түүх бичлэг үнэн зөвөөр олохгүйг коммунист суртлын үеийн эрэмдэг судалгаанууд нотлосон. Гэвч ял гавъяа хоёрын үнэн мөний нууц өнөө хүртэл бүрэн тайлагдаагүй бөгөөд бидний язгуур бодлого эрдэм ухаан ” Монголын нууц товчоо”-ноос холдон хөндийрсөн , тухайн үеийн гадаад орны жуулчид заншлаач нар үнэн мөнд нэвтрэх бололцоогүй, ялагдсан улс орны өөнтөгч нэрэлхүү, хонзогногч сэтгэхүйн нөлөөнд автаж зэрлэг бүдүүлэг мэтээр хэтэрхий муучлаж гоочлон хандсан олон сурвалж үлдээж. Эренжин Хана Даван, Б.Я.Владимирцов, М.Ганди, Сайшаал, Лев Гумилев нарын тулхтай хашир судлаачид орчлонг эзэгнэгч, ертөнцийг дагуулагч, даяаршлын үндэслэгч, интернетийг санаачлагч, дэлхийг холбогч гэх мэтээр нэн өргөн цараанд үнэлж дүгнэсэн нь түгээмэл. Мөн янз бүрийн ажил мэргэжлийн судлаач зохиогчид өөрсдийн судалгаагаа ЧИНГИС хаантай холбохыг хичээж сурвалж бичгүүдээс холбогдож болох явцуу мөр санаа бүрийг шүүрдэн хайж ЧИНГИС хаан гүн ухааны, цэргийн жанжин, хууль эрх зүйн онолч, сурган хүмүүжүүлэгч, нэрт дипломатч, аугаа газар зүйч, шашныг бадруулагч, эрдэмтдийг ивээн тэтгэгч, цэрэг зэвсгийн хосгүй нээлтүүдийн эзэн, аугаа их зөн билэгч, бөө мөргөлийн мөнх тэнгэртэй холбогдсон зайран, тоо зурхайн ухааны эрдэмтэн, бичиг сургаал номлогч гэх мэтээр үнэлэн дүгнэж байхад,нэг хэсэг нь цусанд улангассан дайнч, бичиг үсэг мэдэхгүй зэрлэг бүдүүлэг, дайрахаас өөрийг мэдэхгүй догшин хэрцгий гэж зайран доромжилсон аж. Их хааны эрдэм ухаан хэл соёл, түүхийн гүн ухааныг хадгалсан хойчийн үрс болох өнөөгийн Монгол улсын эрдэмтэд судлаачид уугуул мэдлэг, ухаанаа мартан харийн хэл үзлүүдэд мансууран ханхалзсан, өвөг түүхээсээ хэтэрхий холдож ул суурьтай судлах бололцоогүй болсон зэрэг тодорхой шалтгаанаар эзэн хаанаа магтсан бичлэгийг бахархал болгон шүүрэн авч эшлэх, муучласан байваас эсэргүүцэн эгдүүцэхээс цаашгүй байгаа нь ЧИНГИС хаан судлалын гал голомт байх үүргээ хөсөрдүүлж сөрөг муу нөлөө үзүүлж байна. Үүний шалтгаан нь ” Монголын нууц товчоо” судлалаар Монголд нэр цуутай олон эрдэмтэд төрсөн нь маргаангүй боловч ЧИНГИС хаан түүний үйл хэргийн талаархи судалгаа дөнгөж эхлэлтийн байдалд байгаад юм. Манжийн үеийн харь хаадын бодлого,Түвдийн шарын шашны Будда, Зонхава нарыг шүтэн зээлдүүлэх үзэл, коммунист суртлын Марксч Ленинч хориг уршиг зэрэг 400 шахам жилийн төр гүрний доройтолтой энэ гутамшиг шууд холбоотой бөгөөд уг судлал хаалт саадгүй болоод хорь гаруйхан жилийн балчир настай. Иймд урьд өмнө нь энэ судлалаас айж ширвээтэж ЧИНГИС бол цуст алуурчин гэх мэтээр илтгэж шинжлэх ухааны өндөр цол зэрэг олсон эрдэмтэд өнөөдөр ЧИНГИС хааныг цагийн аяс даган хоосон магтаж, шинэ судлаачдын зохиол бүтээлийг ойлгохгүй хэрнээ зориуд дарж байгаа явцуурал нь ЧИНГИС судлалд болон их хааны үйл хэргийн үнэлэлт дүгнэлтийг үндэсний өнгө төрхгүй өнгөц гоомой болгож байгаагаар үл барам ЧИНГИС хаан гэсэн хоосон сагсуурал гайхуулал үүсгэхэд хүргэжээ. Өнөөдөр Монгол оронд ЧИНГИС хааны зураг хөрөггүй юм нэг ч байхгүй болоход хүрсэн ч сургаал зарлиг, соёл түүхийг нь ул суурьтай мэдэх хүн цөөн байгаагаас үнэлэлт дүгнэлт нь ч өрөөсгөл хийрхүү байна. Гэхдээ цэргийн түүхч Х.Шагдар, Ж.Базарсүрэн, газар зүйч Д. Базаргүр зэрэг цөөнгүй судлаачдын бүтээл туурвилууд үнэнийг нээх алхам хийсэн нь их хааны үйл хэргийг үнэлэхэд чухал нэмэр болсныг тэмдэглэж байна. Энэ нь их хааны үйл хэргийг үнэлэх дүгнэх асуудал хамгийн гол нь үнэнд ойр судлагаанд үндэслэх ёстой гэсэн санаа бөгөөд өрөөсгөл юм уу ташаа мэдээ сурвалжид тулгуурласан үнэлэлт дүгнэлт өөрөө алдаа мадагт хүргэдэг аж. Тодруулж хэлбэл ЧИНГИС хааны үйл амьдралыг үнэлж дүгнэх нь уг хүний төрснөөс эхлээд тэнгэрт хальсан түүхийн бүх үнэнийг тухайн үеийн нь ТҮҮХИЙН ГҮН УХААН, ШҮТЛЭГ БИШРЭЛ ҮЙЛ ХЭРЭГТЭЙ ХАМТАТГАН ТОДРУУЛСАН байх ёстой юм. Талын Монгол язгууртан, малчин удмын хүү ЧИНГИС хааныг алуурчин мэтээр дүгнэхэд Сартуул Хорезмийн дотоодын зөрчил дайн байлдааны хохирол, ЧИНГИСИЙН цэрэг айсуй сургаар айдас цуурхал дэгдээн түүнийг ашиг загас сэтгэл зүйг ард олондоо түгээж хүчтэй хамгаалалт бэлтгэх гэсэн ордны далд бодлогод хэт үнэмшиж Цагаан хэрэм дээрээс өөрсдөө үсэрч үхсэн Нанхиад охид хүүхнүүдийн үхэдлийн овоо зэргийг баримт болгох нь дэндүү гэнэн хэрэг болохыг Лев Гумилев тэргүүлэх олон эрдэмтдийн судалгаа илчлэхдээ. Сартуулын төмөр хаалга, бэхлэлтийг өөрсдөө дотроосоо нээж өгсөн тэр ард түмнийг өршөөсөн атал, цагаан хэрмэн дээрээс ЧИНГИСИЙН цэргүүд охид хүүхнүүдийг түлхээгүй атал тийн дүгнэх нь үнэхээр гоомой хэрэг аж. Бага Ази Кавказад олон үндэстний нутаг дэвсгэр хамарсан дайн нь султан Мухаммед тэргүүтнүүд зугтан дүрвэж хөрш орнуудаас эх хүч сэлбэсэн эсрэг хүчнийг эргэж аюул учруулахааргүй хөнөөхийг тулд хийсэн үйл явдлын алхам байсныг түүх нотолдог. ЧИНГИС хаанд дэлхийг эзлэсэн харгислал шуналын түүх байхгүй. Тэр улс орнуудыг цус урсган боолчлоогүй. Монголоо нэгтгэхдээ цус өшөөг биш цул ухаанаар төвхнүүлсэн агуу ухаантан билэгтэн. Тийм учраас Монголчууд ЧИНГИС хаанаа тэргүүндээ залж бурханчилж ирсэн юм. Тиймгүй нэгэн дайнч харгис балмад хүнийг биширч ахин цус нөж хүсэхдээ билэг сургаалийг нь ХАЙРЛАЖ-ХАДГАЛЖ-ХАМГААЛЖ ирсэн юм биш. ЧИНГИС хааны билэг сургаалд дайн хийх бусдыг дарлах нэг ч санаа байдаггүй. Монголоо нэгтгэхдээ Монголчуудаа ер хядаагүй…Хүн төрөлхтний түүх соёлд ЧИНГИС хааны нэр алдар, алдаа оноотойгоо мөнхрөх жамтайг ” Хоёрдох мянган жилийн дэлхийн тэргүүн суут хүн” – ээр тодруулсан шалгаруулалтын дүгнэлтэд ” Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал юм. ЧИНГИС хаан болон түүний залгамжлагчид Европ Азийг хамарсан чөлөөт худалдааны асар уудам бүсийг бүрдүүлж улмаар өрнө дорнын соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Тэд интернет бүтээгдэхээс 700 жилийн өмнө дэлхийг холбосон сүлжээг анх бий болгожээ, ЧИНГИС хаан бол хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулан нягтруулсан хүн ” бусдаас илүү ОЙ БИЛЭГТЭЙ ( сүнстэй ) , өөрийн тойрогт асар олон ШУДАРГА НӨХДИЙГ бүрэлдүүлж чадсан учир хүчтэй дайснаа хялбар ялж байжээ” гэжээ. Дэлхийн өөр бусад улс орнуудад гаргасан дэлхийн суут 10, 20, 50, 100, 500 хүн, 15 сод хаан зэрэг олон жагсаалтад ЧИНГИС хаан ямагт дээгүүр байранд үнэлэгдсэн байгаа нь их эзэн хаан ЧИНГИС хүн төрөлхтний соёл хөгжилд жинтэй хувь нэмэртэй болохын батлагаа юм. Үнэхээр 13-14 р зуунд эх газрыг эзэгнэсэн ЧИНГИС хааны аян дайны үйл явдлыг дурлахгүй бол дэлхийн түүх бичлэгт цагаан зай гарна. ЧИНГИС хааны удирдан жолоодох ухааны үндэс болсон бизнесийн гүн ухааныг Америкт хэрхэн үнэлж байгааг Солонгосын Ким Жон Ре тодорхой нотлон үзүүлсэн байдаг. Америкийн нэгэн зуучлагч компани ” Лидер вали” -ийн зөвлөх Мик Эйч бичсэнийг зохиолч эшлэх тэмдэглэснийг үзвэл ЧИНГИС хааны удирдан арга барилыг дөрвөн Е – ээр тайлбарласан байна. Үүнд :

    1. Аливааг урьдчилан харах чадвар – ENVISION

    2. Түүнийгээ хэрэгжүүлэх чадвар – ENABLE

    3. Түүнийгээ хэрэгжүүлэх эрч хүч – ENERGIZE .

    4. Гүйцэтгэгчид эрх мэдэл олгох – EMPOWER гэжээ. Мянган жилийн түүхэн хүн” номын зохиолч Ким Жон Рэ – гийн бичсэнээр ЧИНГИС хааны онцгой шинж болох нээлттэй чанар, үйл ажиллагаа нь зарим үед түүнийг хүн биш юм шиг сэтгэгдэл төрүүлнэ…”.ЧИНГИС хаан үнэхээр тэр чигээрээ ПРАГМАТИК хүн ” байжээ. Сүүлийн жилүүдэд Америкийн Жек Ведерфорд, Солонгосын Ким Жон Рэ, Дундад улсын Жу Ёо Тин, Оросын Н. Кычанов зэрэг олон судлаачид их хааны үйл хэргийн үнэнийг нээхээр чармайж ЧИНГИС хааны түүхэнд эзлэх байр суурийн талаар сонирхолтой үнэлэлт дүгнэлт хийсэн нь Эренжин Харж Даван, Б.Я. Владимирцов, Ж. Неру, Сайшаалт, Лев Гумилев нарын тулхтай хашир судлаачдын үйл хэргийг өртөөлсөн гэж үзэх үндэстэй. Тухайлбал Энэтхэгийн төр нийгмийн суут зүтгэлтэн Жавхарлал Неру ” ЧИНГИС хаан бол түүхэн дэх цэрэг дайны аугаа их мэдлэгтэн, удирдан жолоодогч байсан бөгөөд түүнтэй харьцуулахад Македоны Александр, Юлий Цезарь нар өчүүхэн амьтад байжээ” гэж түүний хүн төрөлхтний түүхэнд эзлэх байр суурийг тодорхойлсон. Их хааны талаархи үнэлэлтийн өөр нэг согогтой тал нь түүхийн үйл явдлын ерөнхий төлөв байдлыг буруу ухаарсантай холбоотой бөгөөд тухайлбал дэлхийг байлдан дагуулагч, ертөнцийг эзлэгч гэх мэт дэврүүн дүгнэлтүүд нэн өргөн хүрээтэй байна. Үнэн хэрэгтээ оргодол мэргэдүүдийг Хибчаг орогнуулж өмгөөлөгчийн бол, зугатсан Хибчагуудыг Орос ивээлдээ багтаан ЧИНГИС хааны элч нарыг хоморголон алаагүй бол, ялагдсан Оросын вангууд болон дүрсэлсэн Хибчагуудыг Европ найр тавин томоогүй бол, ЧИНГИСИЙН цэргээс зугтсан 400 мянган Хибчагууд холилдсон эсэргүүцэгчдийг Унгарын 4-р Бела хаан газар олгож унтаагүй бол Монголын цэрэг тэр хол замыг туулах гүй байсан. Тэд уулын цаана уул байна гэж уулгалан довтолж байлдаан хийгээгүй юм. Тэгээд ч уг шийдвэрийг ЧИНГИС хаан ганцаар гаргаагүй, СЭЦДИЙН ЗӨВЛӨЛ ИХ ХУРИЛДАЙГААР гаргасан ИХ ЗАСАГ хуулинд нэмэлт оруулсан, урьдчилсан нарийн төлөвлөлт зорилгод суурилсан ХАМТЫН ШИЙДВЭР байсныг санах ёстой. Энэ нь ч ЧИНГИС хаан ДАРАНГУЙЛАГЧ биш ХАМТЫН ШИЙДВЭРИЙГ ЭРХЭМЛЭГЧ байсны нотолгоо болно. ЧИНГИС хаан дэлхийг дайн байлдаанаар эзлэн аугаа их гүрэн байгуулах санаа сэдээгүй бөгөөд гагцхүү Монголын нэгдсэн гүрний ХУВЬ ЗАЯАНД аюул учруулах эсэргүүцэл дайснуудыг тэтгэсэн ДӨРВӨН ЗҮГИЙН МУУ ХААДЫН МУГУЙД БОДЛОГЫГ дарж төвшитгөн бодлого явуулсныг сэхээрэх ёстой… Харь Түвд шашныхан ЧИНГИС хааныг өөрөөс нь хойш 200 д жилийн дараа зурагдсан Очирваанийн хувилгаан бүрэлбаа мөн гэх үнэмшимгүй домог зохиож, улмаар хааны гарал угсааг Энэтхэг Түвдийн эртний хаадын удам гэж шашинтай хамаатуулах зорилгоор “Алтан товч” зэрэг олон түүхэн сурвалжуудад гуйвуулга оруулсан үеэс ТҮҮХИЙН ЗАВХРУУЛГА эхлэсэн. Монголчуудын ДЭЭД ШҮТЭЭН ” ЧИНГИС ХААН” шинжлэх ухаанд чөлөөт цагийн сэдэв төдий атал, Түвд шүлэгч лам Зонхава Лувсандагвын шүтэгчдийн сүм хийд Монголоор дүүрэн. Төрийн ордны өмнө босгосон Их хааны хөшөөн дотор Очирваани буюу Чагдор, Өгэдэй хааны хөшөөн дотор Жанрайсиг ( Түвдийг ивээгч) Хубилай хааны хөшөөн дотор Манзушир ( Манжийн ивээгч) гурвын хөргийг тэдгээр Богдуудын хувилгаан дүр мөн гэж Ерөнхийлөгчийн ёслолын алба, бизнесийн хуйвалдсан Лам нар эрдэмтдийн санал зөвлөмж эсэргүүцлийг үл тоон хөсөрдүүлж харанхуй шөнөөр сэм хийгээд, өчнөөн сая төгрөгөөр равнайлан шүншиглэсэн гээд орчин цагт ч төрийн зүгээс 18 р зуунтай адил ХӨЛСӨН ХИЙРХСЭЭР. Шашинсаг шинжлэх ухаан нь ч ус балгасан мэт таг дуугүй???!!!.

    Энд анхаарах бас нэг асуудал буй нь ” ХОС ЁС” – ны онол юм. Күнз болон Түвдийн шашнаар Юаны төрийг барих Хубилайн няхуур бодлогыг хөнгөмсөг түүхчид уламжлалт хос ёсны бодлого барих гэж ярьж Лам нар түүнийг нь уухайлан Төрийн хэрэгт хутгалдан болсныг онцгойлон анхаарууштай???. Энд Хубилай хаан өвөө ЧИНГИС хаантайгаа адил ГУРАМСАН СЭДЭХҮЙТЭЙ байсан өв тасраагүй учир хүний газар ХОС ЁСыг хэрэгжүүлсэн ба Хархорумаас хол нийслэлээр санааг бас дурдууштай!!!. Монголчуудын дээд шүтээн ” ЧИНГИС ХААН СУДЛАЛ” шинжлэх ухаанд чөлөөт цагийн сэдэв төдий атал , Түвд лам Зонхава Лувсандагва бурханчлан дан шүтэгдэж ёс зүйн цагаан шүлгүүдийг нь мэдэхгүй Тангад хэлээр уншихаар нь авралын хэмжээнд мухар сүсэглэхээ шинэ сэтгэлгээ хэмээн ухаарч , Түвд хэлтэй лам мэргэжилтнүүд хэдэн мянга болон үржиж Ард түмэн сул тэжээсээр!!!. Төрийн ёслол хүндэтгэлийн щинэ өргөөнд ЧИНГИС хааны хөргийг Түвд загвараар эши хөргөөс нь тэс өөрөөр Манжийн Канси хаан маягийн ЦАРАЙГААР бүтээх, дараа нь Очирваанийн хөргийг төслүүд амжилттай хэрэгжиж төр засаг ихээхэн хөрөнгө цацав. Үүнийг түүхийн хүрээлэн, урчуудын эвлэл зэрэг мэргэжлийн газрууд биш мөнөөх ерөнхийлөгчийн ёслолын албаны бизнес групп лам нартай хамтран амжуулжээ. Ийнхүү Их хааны нэрийг барьж Түвд шашны сүм хийдийн зардал гаргадаг бодлого хэрэгжиж буй нь ЧИНГИСИЙН ХОЙЧИС бидний эмгэнэл, гутамшиг, өнөөдрийн ЧИНГИС судлалын бодит төрх . Дэлхий нийтээрээ биднийг ЧИНГИСИЙН МОНГОЛ хэмээн хардаг. Бид Монголын ЧИНГИС гэж зөвшөөрүүлтлээ зүтгэх ёстой. Францийн Наполеон гэхээс биш Наполеоны Франц гэдэггүй биз дээр???

    Монголоор гэж нэрлэж болох ҮНДЭСНИЙ ЭРДЭМ, ЭХ ОРОНЧ УХААНЫ ЕСӨН ЭРДЭМ ЭРДЭНЭЭ СУДЛАЦГААЯ !!!

    ЧИНГИСИЗМ гэж ухаарах Монгол гүн ухаан, бахархалт түүхээ үнэнээр нь судалж билэг сургаалиудыг нь ШҮТЭЦГЭЭЕ!!!,

    МУНХРАЛ, ДОЛИГОНОЛ, АЛБАРХАЛ, ШУНАМХАЙРЛЫН харь үзлүүдээс холдож Монгол Ухаан Эрдмээ АРИУН СҮҮ мэт НАНДИГНАН САЯ !!!. Харийн элдэв үзэл сурталжлалаа ( Манжид,түвдизм, коммунизм, либерализм гэх мэтийн) больж Монгол Ухаанаараа УЛС ТӨРЖИН гадаадын гайхамшгуудаас гар хумхилгүй өөрийн шүүж ухаанаа уралдуулан эх орон улс гүрнээ мандуулан ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ !!!

    Харийн үзлүүдийн ХИЙРХЭЛ ХЭНЭЭРХЛЭЭ гээж АВАХ ГЭЭХИЙН ЦАРААТАЙ УХААНААР хандан өөрсдийгөө ОРШУУЛЖ биш ОРЧУУЛЖ ХЭРЭГЛЭЦГЭЭЕ !!!.

    Эх орон бол үзлийн хоосон нийлэх зүйл биш өвөг дээдсээс бидэнд заяасан үе удмаараа мөнхөд амьдрах бодит Оршихуй Орон. Иймээс ч бид төрүүлсэн эхийнхээ ачлал, халуун сүү, хайр энэрэлтэй зүйрлэн ” Эх орон, Эх нутаг” гэх мэтээр бахархан нэрлэдэг? ИХ ХААН ЧИНГИС маань ХАЙРЛАН- ХАМГААЛЖ- ХАДГАЛАН бидэнд өвлөсөн гэдгийг мартаж үл болно!!!.

    Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү

  • №6. Дундад Азид

    Тэрхүү эмгэнэлт хэргийг сонсоод Чингис хаан гурван өдөр, гурван шөнө гашуудал үйлдэн мөнх тэнгэрт цацал цацан Бурхан Халдунд гарч залбиран мөргөж өшөө хонзон авахад туслахыг дээд тэнгэрээс гуйсан гэж Рашид-ад-Дин бичсэн байна.

    3. Рашид-ад-Дин. Сборник летописей. 1 боть 2 дэвтэр

    Хятад Дундад Азийг байлдан эзлэх нь Чингисийн гадагш хийх дайны холын стратеги байсан нь мэдээж бизээ.

    Чингис хаан солонгос улсад цөөн тооны морьт цэрэг оруулж, солонгостой харилцах харилцаа тогтоожээ. Гэхдээ Чингис хаан солонгосыг тайван замаар эрхэндээ оруулах бодлого баримталжээ.

    2<<Монгол солонгосын эртний түүхэн харилцаа>> УБ., 1998, 14-р тал.

    Туулай жил буюу 1219 оны хавар Чингис хаан Их хуралдай хуралдуулж Хорезмыг дайлах асуудлыг гол болгон хэлэлцүүлжээ. Их хуралдайгаас дайны бэлтгэл хангагдсан, их цэргийн явах чиглэл зам зөв тогтоогдсон, дайн хийх төлөвлөгөө сайн боловсрогдсон, их цэргийг Чингис хаан биеэр удирдах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ. Их Хааныг хамгаалах торгон цэрэг, дагалдан явах сайд, жанжин нарыг тогтоож, арын алба, цоохор цэргийн асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэжээ. Хатдаас мэргэн бодлогот Хулан хатнаа авч бас хөгжимчин, бүжигчин 20 үзэсгэлэнт охид дагуулжээ. Мөн Есүй хатны санаа оруулснаар Их хааны орыг залгамжлах хөвгүүн Өгэдэй мөн гэдгийг бичгээр бичиж үлдээжээ. Тэрхүү Их хуралдайгаар бас Алтан улсыг дайлсан дайны дүн, цаашид үргэлжлэн байлдах ажлыг Мухулайд хариуцуулсан тухай, тангудын эзэн Бурханыг дахин дайлах, улсын хил хязгаарын хамгаалалт, Ойн иргэн болон Хорь түмэдийн нутагт дэг урам сахиулах, ард олныг амар тайван амьдруулж улсын эдийн засгийг түргэн өөд татах, эзлэгдсэн харь улсын ард иргэдээс алба гувчуур татах зэрэг олон асуудал хэлэлцэн шийдвэрлэж мөн эх улсаа хааны ордны хамт хариуцан сахиж үлдэх хүнийг томилж үүрэг даалгавар өгчээ.

    Чингис хаан мордохын өмнө гурван хоног уул усанд мөргөх, овоо тахих бөө бөөлүүлэх, өдөр судар үзүүлэх, хатад, үр ач нартаа захиас захих зэрэг ёслол гүйцэтгээд холын аян дайнд мөнх тэнгэрийн хүчинд итгэн морджээ.

    1219 оны зун цаг эхэлж байхад Чингисийн удирдсан их цэрэг Эрчис мөрөн хүрч хороолон буугаад зуны цагийг тэнд өнгөрүүлж цэрэг морио амраан, бүх цэргээ бөөгнөрүүлэн сургуулилж, цэргийн анги, салбарын зохион байгуулалт, арын албаны хангамж зэргийг шалган цэгцлэжээ. Бас Сэцэдийн зөвлөлийн нууц хурал хийж Хорезмыг ялж байлдах, ямар замаар явах, хэдэн чиглэлээр дайтах зэрэг байлдааны тактикийг хэлэлцэн тогтжээ.

    1221 онд Монголчууд Хорезмыг бүрэн эзлэн авч ингэснээр Дундад Ази руу хийсэн монголчуудын аян дайн үндсэндээ шувтарлаа. Чингис хаан 1221-1222 онд Хорасан. Афганистан, Энэтхэгт аялан байлдав.

    1221 онд Хорезмын Шах Мухаммедын хүү Желал-ад-Дин монголчуудаас эх нутгаа чөлөөлөхийн тул Афганистаны нутагт их цэрэг цуглуулж дайтах бэлтгэл хийжээ.

    1222 оны эцсээс 1224 он гэхэд Чингис хаан Орос,Европыг эзлэн байлдаж буй жанжнуудынхаа ялалтыг чих тавин сонсож, буцаан дуудсан Зэв, Сүбээдэйгээ хүлээж, Дундад Азийн үзэсгэлэнт бэлчээр нутгаар агт морьдоо амрааж Хорезмын нутагт таран байлдсан бүх цэргээ дуудан бөөгнөрүүлж, нэгэн удаа Их хуралдай хурж, Хорезмыг байлдан эзэлсэн тухай, Монголдоо буцах тухай болон эзэлсэн нутгийн захиргааны журмыг хэлэлцжээ.

    1220 оны 10 дугаар сард Чингисийн даалгавараар Отчигин ноён Чан Чунийг хоёр дахиа урьжээ. Иймээс Чан Чунь бомбо арга буюу илтгэлт 10 гаруй шавь нараа дагуулан Монгол орныг дамжин явахаар шийдэж 1221 оны 2 дугаар сарын 8-нд Чжунду хотоос гарч Үнэгэн даваагаар давж Монгол нутгаар урт аялал хийжээ.

    Ингээд бомбо лам Отчигин ноёны өмнөд ордноос гарч Хөлөн нуурыг дайрч Хэрлэн голыг даган явсаар Туул, Орхон, Сэлэнгэ зэрэг голыг дамжин явахдаа монголын байгалийн үзэсгэлэн, уул ус модыг бишрэн гайхаж монголын малчин айл өрхийн амьдрал, худалдаа арилжаа, гар урлал зэргийг сонирхон тэмдэглэл хөтөлсөөр байж. Нэгэн газар монгол охид, хөвгүүд дуулан бүжиглэж байсанг сонирхсон байдаг. Ингээд тэр жилийн 6 дугаар сарын 28-нд Идэрийн голд хүрэлцэн очжээ. Өөрөөр хэлбэл цэвэр ус агаар, үзэсгэлэнт байгалтай монголын гурван голын сав газрыг хятадын бомбо лам ирж буй хаврын сайхан цагаар явж өнгөрөөжээ.

    Тэндээс Хангайн үзэсгэлэнт нурууг эгцлэн давж, Алтайн өвөрт ирж Чингайн балгасанд 7-р сарын 5-нд хүрсэн байдаг. Чингай тэнд тариа ногоо тарьж ургуулсан байдлыг нүдээр үзэж ихэд гайхан, бас Чингай ноёнтой ярилцсан байдлаас Монголын эзэн хаан Чингисийн урилга бол урилга, үг бол үг, тэр хуулийг хэн ч үл зөрчих байдлыг олж мэджээ.

    Чан Чунь бомбо арав шахам шавь нартайгаа Алтайн Улаан даваагаар давж Булган голыг уруудан Зүүнгарын элс манханыг өнгөрөн 8-р сарын 27-нд Тэнгэр уулын ард хүрчээ. Чан Чунь бомбо Тэнгэр уулаас цааш явсаар мөн оны 11-р сарын 18-нд Хорезмын шинэ нийслэл Самарканд хотод хүрэлцэн очжээ. Тэр өвлийг Самаркандад өнгөрүүлжээ.

    Чан чунь Самаркандаас 1222 оны 3 дугаар сарын 16-нд мордож 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингис хааны байсан явуулын ордонд хүрэлцэн очиж Чингис хаанд бараалхжээ.

    Харин Чан Чунь бомбо нэг удаагийн уулзалтаар ан агнах ажилд биеэр бүү оролц. Мориноос унах аюул тулгарч болох юм байна. Хаан биеэ хамгаалж явагтун гэж захисан байдаг. Чан Чунь бомбыг хоёр жил шахам Дундад Азид байлгаж, эцэст нь түүний хүсэлтээр нутагт нь хамгаалуулан буцаажээ.

    Ингээд тэндээс хөдөлж 1225 оны 2-р сарын сүүлчээр Туулын хөвөөнд буй орондоо Чингис хаан 64 нас сүүдэр зооглон морилон ирсэн түүхтэй ажээ.

    Чингис хааны ерөнхийлөн удирдсан монгол цэргийн Дундад Ази, өрнө зүгт хийсэн таван жилийн (1219-1224) аян дайн ялалтаар дуусч, монголын цэрэг Дундад Ази, Афганистан, Пакистан, Умард Энэтхэг, Ирак, Иран, Азебажайн, Гүрж, Армен, Өмнөд оросын тал нутгийг үндсэндээ байлдан дагуулав. Ингэж Их Монгол Улсаар төвлөсөн монгол гүрэн үүсч хятадаас гадна Дундад Ази, Иран, Орост хэд хэдэн бие даасан шинжтай хаант улс тогтох үүд хаалга нээгдэв.

  • Монгол хосын хуримлах ёсон

     

    Доор өгүүлсэн ёс заншлыг хот газар бүгдийг нь үйлдэх боломжгүй учраас, заримыг нь орлуулан ёслож болно.
    Бэр болон хүргэн шинжих ёс
    Монголчууд эрт үеэс охиноо хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ. Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Алсын хараатай, холч ухаантай, өршөөнгүй сэтгэлтэй, эв найртай, эрхэмсэг ёсыг сахиж чадвал өрх гэрийн эзэн болж чадна гэж үздэг. Хүүхний эцэг эх ивээл жилтэй хүнийг сонгох, сайн морь, сайхан эдлэм, хэт хутга, нум сум, хөөрөг, гаанс гэх зэргээр шинжих ёс байжээ.
    Бэр шинжих ёс ч мөн бий. Хүүгийн аав өөрийн бүлд тохирох, ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож 6-8 сар орчим бэр болох хүнээ ажиглаж, зэрэгцээ нутаг нугын хүмүүс түүнд ямар байдлаар хандаж байгааг танддаг байна. Удам гарал, хүргэн бэр хоёрын сэтгэлийн нийлэмж, ааль зан, мөс чанар, бие галбир, царай зүс, ажилч хичээнгүй байдал, ёс журам, эрдэм чадвар эзэмшсэн байдал, нас сүүдэр, жил зохицох эсэх зэрэг долоон шинжээр үздэг бөгөөд удам судар буюу өмнөх гурван үед нь хулгай хийх, худал хэлэх, ужиг өвчтэй эсэх, ааш авир муу эсэх зэрэг байдлыг шинждэг. Ялангуяа ужиг хууч өвчтэй бол гэрлүүлэхээс татгалздаг байсан бөгөөд энэ нь удамшил, хос хоёрын үр хүүхдийн ирээдүйн амьдралыг ариун нандин байлгах гэсэн ёсон байжээ. Мөн овог дотроо юм уу, эсвэл эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн цус ойртож үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний эмгэгтэй төрөхөөс сэргийлдэг байжээ.
    Бэрийг үдэх болон авчрах ёслол
    Сүй тавих өдөр хоёр тал багахан найрлахын сацуу сайн өдрийг сонгож хуримын буюу нэг гэрт орох өдрийг товлодог байна. Товын хугацаа 3-6 cap байна. Ийнхүү cap хугацааг улируулан уртасгах нь залуу хосыг шалгаж буй хэрэг аж.
    Хурим найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг. Хурим болохоос нэг сарын өмнөөс эхлэн бэр болох бүсгүйг зохих дагалдах хүмүүсийн хамт ах, дүү, төрөл төрөгсдийнд нь айлчлуулж найр хийдэг бөгөөд тэр бүсгүйг зочлон дайлж бэлэг сэлт өгдөг. Энэ ёслолд бүсгүйн аав ээж, төрөл төрөгсөд ирж оролцох бөгөөд хүргэн талаас хүн ирэх ёсгүй.
    Хурим болохоос урьд залуу хосын гэрийг урьдчилан барьж бэлтгэн гэр бүрлэгийн найрыг хүргэн тал хийдэг. Тэгэхдээ уламжлалт заншлын дагуу бэрийн тал гэрийн бүслүүр, өрх, дотоод тавилгыг өгч, бусдыг хүргэний тал дангаар бэлтгэдэг ажээ.
    Хуримлах ёслолыг бэрийн гэрт болох ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараа хийх эргэлтийн найр гэж гурав хувааж болох юм. Бэрийг аваачихаар ирэх хүмүүсийн тоонд хүргэн хүү оролцох ба ингэхдээ чанасан бүтэн хонины мах, сүүний архи, бяслаг болон бусад бэлэг (торго, хадаг) сэлттэй ирнэ. Сөн нийлүүлэх нь хоёр талын бэлтгэсэн айраг, архи, идээ зэргийг нэгтгэх ёс бөгөөд утга санаа нь бэр, хүргэн талынхан ургийн холбоо тогтоож буйг бэлгэддэг.
    Энэ үед охиныг авч явах, дагаж үйлчлэх бэргэд хүргэний тал руу хөдлөх цаг болсныг сануулан шинэ гэрт тавих бэрийн инж бараа сэлтийг ачаалж, ачааны түрүүч хөдөлж эхэлнэ. Учир нь бэрийг шинэ гэрт очиход тэр гэрт зориулсан эд юмс байр байрандаа засагдсан байх ёстой. Бэрийн эцэг, эх охиноо мордуулахдаа инж болгож гэрийн зүүн талд тавих op, ор дэрний хэрэглэл, авдар дүүрэн эд бараа, сав суулга, эргэнэг, тогоо шанага тавихад зориулалттай эргүүлэг, ширдэг дэвсгэр зэргийг бэлтгэнэ. Үүнээс гадна охиндоо эмээл, хазаар, ташууртай морь, жилийн дөрвөн улиралд зохицсон гурван жил өмсөх дээл, хувцас хунар, гоёл чимэглэлийн зүйл, бас хэдэн толгой мал өгнө.
    Үүр цайх үед бэрийг төрхөмийнх нь гэрээс тусгай товлосон ивээл жилтэй хүн авч гарна. Энэ үед бэр үеийн бүсгүйчүүлийн хамт байх ба бэрийг авч гарах гэхэд тэд явуулахгүй гэж, бэр явах дургүй байдал гарган бүснээсээ барилцан зогсох үед хүчээр авч гарсан дүр үзүүлнэ. Ингээд бэрийг авч гэрийг тойроод хүргэн хүү болон дагалт хүмүүс, үдэгсдийн хамт явсаар эцгийнхээ гэрийн гадаа нар дөнгөж гарч байх үед хүргэж ирдэг заншил түгээмэл юм.
    Бэрийг анх гэрээсээ явах үед эцэг нь буян хишиг дуудан хурайлан үлдэх ба эх нь хадмынд нь хүргэн өгч гурав хонодог. Тэгэхдээ бэрийг аваачихаар сондгой тоотой хүмүүс очдог бол тэгш тоотой болон буцах учиртай. Хүргэний гэрт дөхөж очиход тэднийг тавагтай идээ барьсан морьтой хүн угтаж мэндлээд залуу гэр бүлд энх жаргалыг бэлгэдэн асаасан хоёр түүдэг галын хоорондуур гэрлэгсдийг гаргадаг нь тэд амьдралынхаа урт замд тохиолдож болох бүх бэрхшээлийг давлаа гэсэн утгатай.
    Бэрийг ирмэгц шинэ гэрийн урд цагаан эсгий дэвсэн баруун үзүүрт нь будаагаар нар, зүүн талд нь сарыг дүрслэн хүргэнийг нарны дүрсэн дээр, бэрийг сарны дүрсэн дээр тус тус суулган шаант чөмөгний бүдүүн үзүүрийг хүргэнд, нарийн үзүүрийг бэрд атгуулан хоёуланг ургах наран зүг хандуулан
    Шар наранд мөргөм үү
    Шаант чөмөг атгам уу гэж хэлэн гурван удаа тонгос хийлгэн наранд мөргүүлдэг. Энэ нь наранд шүтэх эртний хүмүүсийн шүтлэгтэй холбогдон үүссэн зан үйл гэж болно.
    Худ, худгуйн талаас нэг нэг эмэгтэй шинэ бэрийг дагуулан гэрт оруулж (тэднийг бэргэд гэж нэрлэдэг) үсийг нь хагалан самнаж, чимэг зүүлт, эхнэр хувцас зүүж өмсүүлэн дуусмагц хадам эх нь бэрд аягатай сүү өгч амсуулсны дараа гал, бурхан, хадам эцэг, эх, нохой, айргийн хөхүүрт мөргүүлэх ёслол үйлддэг ба тус бүрт нь мөргөх ёслолын үг хэлдэг байна.
    Эдгээрээс нэн хүндэтгэлтэй нарийн дэгтэй нь галд мөргүүлэх ёслол юм. Энэ ёслол нь Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдийн нэг адил галыг эрт дээр үеэс хутагт ариун чанартай зүйл гэж хүндэтгэн түүнд гэрийн гал голомтын эзэн онгон сахиус оршдог гэж итгэн биширч тахиж ирсэнтэй холбоотой юм.
    Хуримлах ёслолын бэрийн гэрт болох үдэх ёслол, бэр буулгах ёслол, гурван хоногийн дараах эргэлтийн найр тус бүрт нь ерөөл хэлдэг төдийгүй зарим үед бэр, хоёр хадмын тал тус бүрт хандан ерөөх явдал ч тохиолддог байна.

    Эдгээрт цөмд нь гэр бүл бололцох нь хүн нийгмийн ёс болохыг тодруулан сургамжилсан утгатай. Тэгэхдээ хэнд хандан ерөөж буйгаас шалтгаалан өвөрмөц байдлаар илэрхийлдэг. Тухайлбал бэрийг хадмынх руу нь явуулахын урд гэрт нь болдог найр бол үндсэндээ охиноо үдэх зориулалттай бөгөөд иймд түүнд хандан ерөөл тавихдаа:
    Ганга мөрөн далайн урсгал хэдий ширүүн боловч
    Газрынхаа намыг даган урсдаг журамтай
    Ган төмөр хэдийвээр хатуу боловч
    Галынхаа элчин дор нугаран уярдаг журамтай хэмээн байгаль ертөнц, хүний нийгэмд болж буй үзэгдэл бүхэн цөм бодит хууль журамд захирагддаг болохыг сургамжлаад улмаар “Алтан гургалдай шувууны дэгдээхэй өд жигүүрээ гүйцэхийн цагт алсын ууланд нисэн оддог”-ийг сануулан “өлгийтэй нялхаас нь өр зүрхнээсээ хайрлаж өсгөсөн боловч өөр хүний үр болгон (хадамд) өгдөг” нь бас л түүний нэг адил хүмүүний тогтсон ёс журам болохыг учирлан урнаар тайлбарладаг.

    Хуримлах ёслол
    Ёслол эхлэхэд дагалдах хоёр бэргэн бэрийг хөтөлж хадам эцгийнд нь оруулж гал голомтын зүүн урд талд цагаан эсгий дээр сөхрүүлэн суулгадаг. Энэ үед бэрийн хоёр гарт цагаан даавуун уут углаж таван өнгийн торгоны өөдөс, өөх, шар тос галд өргүүлж тулгын урд тотгонд гурван удаа мөргүүлдэг.
    Тулга бол өрх гэрийн гал голомт бөгөөд түүний гурван хөл нь гэрийн эзэн, эзэгтэй, бэр гурвыг төлөөлдөг гэж үздэг заншилтай. Ингээд хадам эцэг нь баруун талд, хадам эх нь зүүн талд бэр урд талд буй байдлаар тулга тулдаг ёс дэлгэрсэн байна. Бэр мөргөх үед хэлдэг уран холбоо үг нь чухамдаа галын магтаал, тахилгын үгийн чанартай бөгөөд эртний хүмүүсийн галын шүтлэгтэй холбогдон үүсчээ.
    Хуримлах ёслолын үед нөхөр галаа асааж, эхнэр нь цайгаа чанаж бурхандаа тавиад дараа нь хадам аав, ээж, ирсэн зочдод өөрөө аягалж барина. Үүний дараа цалин цагаан мөнгөн бөгж солилцон хоёр биенийхээ ядам хуруунд зүүж өгнө. Эхний галыг нөхөр нь асаадаг нь “эцгийн голомтоос гал тасаллаа. Бид хоёр энэ галыг хэзээ ч бөхөөхгүй үүрд авч явна, бөгж солилцдог нь бид нэг хүн мэт гагнагдлаа” гэсэн санааг илэрхийлж буй аж. Хуримын үед солилцох бөгж ихэвчлэн хаан бугуйвч, хатан сүйх хээтэй байдаг. Энэ нь шинэ хосыг урт удаан аз жаргалтай амьдрахын бэлгэдэл гагнагдсан хээнүүд юм. Дугуй дүрсийг монголчууд эр хүний бэлгэдэл болгож явдаг учраас хаан бугуйвч гэдэг. Хатан хүнийг дөрвөлжин буюу сүйхээр нэрийджээ. Монголчуудын хуримын бөгж нь аль ч зүгээс ирсэн аюулыг хамтдаа даван туулна гэсэн билэгдэлтэй байдаг. Гэр бүл болж буй хосуудын хамтын амьдрал сүү шиг ариун цагаан байх болтугай хэмээн сүүн ёслол хийдэг нь хуримын бас нэг чухал үйлдэл мөн.
    Хуримын үед бэрийн цайг ирсэн зочид тусгайлан амсдаг нь учиртай. Айлын эзэгтэйн ааш араншинг нь цайтай нь зүйрлэн цийлгэнэсэн, улайсан цайтай гэх зэргээр шүүмжлэн хэлэлцдэг учраас сайхан цай чанаж сурах нь бэрийн эрдмийн анхны шалгуур болно.
    Хуримын маргааш эхнэр эртлэн босч өрхөө татаж галаа асаан цайгаа чанаад толгойдоо хадмын талаас бэлгэнд өгсөн алчуурыг боож гараад эхлээд наран мандах зүгт дараа нь дөрвөн зүг, найман зовхис, тэнгэр хангайдаа өргөөд орно.
    Үүний дараа бурхандаа өргөж, нөхөртөө аягална. Хуримласан өдрөөс эхлэн бэр нэг cap төрсөн эцгийн гэртээ очихгүй. Харин аав нь гурав хоногийн дараа охиноо эргэж хүргэнийдээ ирнэ. Чингэхдээ хуримын өдөр амласан инжээ авч ирдэг бөгөөд энэ нь ихэвчлэн мал байдаг. Харин сарын дараа охин аавын гэртээ очихдоо зочин байж, нөхрийн тал охины инжний хариуд бэлэг явуулдаг.
    Найрын зочдын суудал
    Халхчуудын найр хуримын ёсонд найрлагчид найрын даргын баруун, зүүн хэсэгт хуваагдан суух бөгөөд өндөр настангууд, дуучин хөгжимчид гэрийн зүүн хоймор, тэдний удаагаар авгайчууд бүсгүйчүүд насны дарааллаар сууцгаадаг. Баруун хэсгийн хойморт лам нар болон эрчүүд насны эрэмбээр суух дэг ёстой. Найрлагч олон тийнхүү таллан суухдаа монгол гэрт суух суудлын ёс горимын дагуу суугаа талын өвдгөө цомцойн суух бөгөөд хүн бүхэн дээлийнхээ товчийг бүрэн товчилж, хувцас хунараа зөв өмсч, малгайгаа тэгш тавьж, найрын дэг ёсыгхатуу дагаж найрт идэвхитэй оролцох үүрэг бүхий байжээ. Хүү гэрлэх хурим найрт гэрийн баруун талаар хүү тал, зүүн талаар хүүхний тал, мөн л насны эрэмбээр сууж.найрлах найрыг хамгийн өндөр настай хүн эхлэх ёс горим байсан ажээ.
    Найрлах ёс
    Хурим найр зарлан товлосон тэр өдөр уг айл, саахалт ах дүүс, нутаг усны хүмүүс хүрэлцэн ирж, хуран цугларч гүйцэхэд цай, хоолоор дайлж, гэрийн найрын зоогийн тэргүүн болох ууцаа гардан хөндөж таллан бүх хүмүүст хувь хүртээн, найрт ирсэн бүгдэд талархаад, найр эхлэх босныг мэдэгдэн нутаг хошуундаа нэр хүндтэй, даруу төлөв, шулуун шударга, ахмад хүнээр найрын ёс горим, найрлагчдын дэг журмыг сахиулан найрын явцыг удирдах найрын даргыг сонгох санал, хүсэл байгаагаа хэлдэг ажээ. Найрын дарга гэрийн хойморт суудлаа эзэлж, олны итгэмжилсэн эрхийг эдэлж, найрыг зохистой удирдан явуулхаа хэлж найрын үргэлжлэх хугацаа, дотоод дэг ёсыг таниулаад сархад түгээх нэг сөнчин, хоёр аягачин томилдог ажээ.
    Найрын бүх үйл явцыг найрын дарга удирдан явуулж төгсгөх ёстой ба хэрэв найрлагчдаас найрын дэг ёсыг зөрчих, тухайлбал суугаа хөлөө болон суудлаа солих, найрын дундуур тамхи татах, зохисгүй элдэв үг хэлэх, ярих, үймээн шуугиан гаргахаяны хундаганаас татгалзах зэрэг үзэгдэлд найрын дарга тухайн хүнийг туушаан (хул) торгон шийтгэж, сургамжийн үг хэлдэг заншилтай байв.
    Найрын сөн
    Найрын дарга томилон гарагсан сөнчин, аягачин нарт найрын эхлэл гурван дугараа барихыг даалгахад хоёр аягачин гэрийн баруун, зүүн дээд талаас доошлон хоёр талын хүмүүст хултай айргаа барьж, найрлагчид цөм гурван удаа ууцгаасны дараа найрын дарга эхлээд ерөөл хэлээгүй бол ерөөлчөөс ерөөл хүсч хадагтай айраг (хундагатай архи) барьдаг ажээ. Энэ үед хөгжимчид хуураа хөглөн “хөг нийлүүлж” ерөөл дуусахад найрын даргад хөгжмөө хөглөж бэлэн болсноо уламжилна. Халхын найр хурим дээр морин хуур, хуучир, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгээр тоглож, тэдгээрийн эгшиг аялгуунд уртын дуу гоцлон дуулж, бадгуудын хооронд найрлагчид нийтээрээ “түрлэг” түрдэг байжээ.
    Халх найр хуримд дуу дуулах ёс горим сөнд баримтлах уламжлалт дэг журамтай байлаа. Халхчуудын дунд найр наадмыг “Түмэн эх”-ээр ая барьж эхлэх ёс нэлээд нийтлэг дэлгэрчээ. Харин Боржигин халх бусад халхын хошуудаас “Боржигин найр”-ын дэг ёсоороо өвөрмөц алдартай байсан нь найрын эхлэх дуугаараа бас мэдэгдэж байна. Боржигин халхад найр, хурим “Авралын дээд”-ээр эхлэж байв. Ийнхүү халхчуудын найрын дэг горим, зан үйлд эхлэлийн дуу байдгийн адил найрын ид үеийн, найрын завсарлагын, найрын төгсгөлийн гэх мэт утга агуулгаар тогтоон дуулагдаж ирсэн дуутай байжээ.
    Найрын эхлэл, ер нь найрт нэг дууг эхлэвэл заавал бүтэн дуулж төгсгөдөг ёстой ажээ. Эхлэл дуу гүйцсэний сүүлд найрын олонд дахин айраг барина. Үүний дараа 2-3 дуу дуулж, тэдгээр дуу бүрийн завсарт” бага дугараа” хэмээн айраг сөгнөнө. Бага дугараа ууж, дуулцгаасны дараа “дагнаа” гэж их хулаар (туушаан) айраг барьж, бүгд ууцгаасны эцэст найрын дарга нийтэд гадаалах зөвшөөрөл олгож буйг зарлана.
    Гадаалж тамхи татаж, морь малаа хараад эргэж орохдоо найрлагчид дор бүрийн түрүүчийн суудалд суух ёстой. Тийнхүү суудлаа эзэлснийг найрын дарга хянан үзээд найр үргэлжлэх болсныг нийтэд анхааруулан дуучинд ая барих зөвшөөрөл өгнө. Дуучин ая барьсны хойно “бага туушааны дугараа” гэж хүн бүрт жижиг туушаанаар 3 удаа айраг барина.
    Халхчуудын найр хуриманд ийнхүү айраг сөгнөж, дугараа барих ёсонд “солбио дагнаа” барих ёс байв. Солбио дагнаа гэдэг нь зүүн талынханд даргаас эхлэн, баруун талынханд сөнчөөс эхлэн хултай айраг барихыг хэлдэг ажээ. Солбио дагнаа барьсан хойно дахин гадаалцгаан амарч байгаад Найраа үргэлжлүүдэг. Энэ үеэс тусгайлан дугараа зарлахгүй, дуу хуурын завсар айраг барих боловч найрын дэг журам, ёс горим хэвээр үргэлжлэнэ.
    Найр өндөрлөх цаг дөхөхөд гэрийн эзэн найрын даргад: За манай сөн чилж байгаа бололтой. Найраа өндөрлөе! Хэмээн хэлэхэд найрын дарга найрын төгсгөлд дуулдаг (“Энх мэнд”, “Хантарган баахан хар”, “Хөхөө шувуу”) уламжлалт дуугаар ая барьж, гэрийн эзэн ерөөлчөөр сөнгөө ерөөлгөөд дараа нь тухайн найр хийх болсон шалтгаант зүйлийг ерөөлгөх, мялаалгах заншилтай байжээ.
    Найр үргэлжилсээр харуй бүрий болохын сацуу найр ахалж буй хүн найрыг өндөрлүүлнэ. Эхний өдрийн найрыг ийн эрт өндөрлүүлэх нь “залуусыг эртхэн амраая, жинхэнэ эр эм бололцог” гэсэн санааг агуулдаг байна.
    Сүйн бэлэг
    Ураг барилдах ёсны сүйн бэлэг бол гэр бүл болох үйл явдлыг эд агуурс, аж ахуй өөрөөр хэлбэл, гэр бүл тогтохыг эдийн засгийн үүднээс баталж байгаа тухайн үеийн хэв маяг, хууль цаазын учир холбогдолтой байсан гэж үзэж болох юм.
    Хуримын өмнө хүргэн нь өөрийн эхнэр болох эмэгтэйн ойрын төрлүүдэд бэлэг барьж, тэр бэлэг нь охиноо өгснийх нь хариу сүй бэлэг болон тооцогдож байв. Сүй бэлэг нь их төлөв хуримд бэлтгэн бэрд хувцас, гоёл төхөөрөхөд зориулагддаг ажээ. Сүй бэлэгт эд агуурс, бүс бараа оролцох боловч гол зүйл нь сондгой тоотой мал байх бөгөөд хүзүүнээс нь хадаг зүүсэн цагаан морийг бэлгийн тэргүүн болгоно. Үүнийг магнай морь гэж нэрлэдгээс үзвэл сүй бэлэгт морь тэргүүлэх үүрэгтэй ажээ. Халх нутагт сүй бэлгийн ерөөл хэлэхэд бэлгийн магнай болсон нэг морийг хөтлөн ирж цулбуур өргөн ерөөх ба сүй бэлгийн ерөөлийг магнай морь, эсвэл сүй морины ереөл гэж нэрлэх нь бий.
    Сүй бэлэгт тэмээ, ямаа зэрэг малыг оролцуулдаггүй нь Монголчууд морь, хонийг халуун хошуут мал, тэмээ, ямааг хүйтэн хошуут мал гэж үздэгтэй холбоотой. Түүнчлэн сүй бэлэгт “эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарах хуурай” зэрэг ёгт бэлгэдлийн чанартай зүйлс заавал оролцдог. Энэ нь хоёр талын ургийн холбоог улам бат бэх болгохыг бэлгэдсэн шинжтэй юм. Сүй бэлэг нь хоёр талын ургийн холбоог зөн бэлгэдлийн утга бүхий эд юмсаар баталж буй хууль эрхийн учир холбогдолтой. Сүй бэлгийн хариуд бэрийн талаас инж нэртэй бэлэг төхөөрөн өгдөг.
    “Сүй” бэлэгт идээний зүйл, тэргүүнд сүүний архи (нэрмэл) ордог. Иймээс сүй бэлэг төлөөгүй бол төрсөн хүүхэд хууль бус гэгдэж зөвхөн эхэд хамаарна гэж үздэг байсан ажээ. Сүй бэлгийн хариуд худ талаас “инж” хэмээх бэлэг бэлтгэн охинтойгоо хүргүүлдэг байжээ. Бэрийн талаас авах инжний хэмжээ хоёр талын харилцан тохиролцсоноор их, бага байж болно. Инж бол охины талын хөрөнгө чинээнээс хамаардаг байсан бөгөөд инжинд авгайн үс, гэзэгний бүрэн хэрэгсэл, чимэг зүүлт, дөрвөн улирлын бүрэн хувцас хунар, ор дэрний (буйдан) хэрэглэл, авдар сав, үхэг болон гал тогооны эд, саалийн үнээ, хэдэн толгой бог мал багтахын хамт бүтэн тоног хэрэгсэлтэй уналгын морь нэгийг заавал оролцуулан явуулдаг заншилтай байжээ. Инж нь шинэ айлын хөрөнгөтэй нэгддэг хэдий ч охин хүн түүнийгээ захиран зарцуулах эрх мэдэлтэй, ямар нэгэн тохиолдолд түүнийгээ авч гэртээ буцах эрхтэй байжээ.
    Хуримын ерөөл
    Бэр гуйх, сүй хүргэх, гэр мялаах зэрэгт ихэвчлэн нэг ерөөл тавьдаг бол хуримын үед хэд хэдэн ерөөл хэлдэг нь түүний цар хэмжээ зан үйлийн баялаг байдлаас шалтгаалж байгаа юм. Хуримын ерөөл нь гэр бүл бололцох явдлын нийгмийн учир холбогдлыг тодчилон тодорхойлсон буюу бэрд аж байдал, ёс суртахууны зүйлийг сургамжилсан, бэрийн эхийн ачийг магтсан, хурим найрын дэг ёсны талаар зочдод учирласан зэрэг утга агуулгатай, ерөнхийдөө сургаалын шүлгийн аястай.Харин бэрийг хадмын талд нь хүргэн ирсний дараа шинэ гэрт болдог хуримлах ёслолын үед:
    Уулзаагүй байтал ураг садан болно гэдэг
    Урьдын тавьсан ерөөл
    Унаагүй байтал усан тэлмэн жороо болно гэдэг
    Тэнгэрээс иштэй унаа
    Дөрвөлжин цагаан уул бэрх боловч
    Дөт нэгэн замтай гэдэг
    Дөчин түмэн олон боловч
    Дөрвөн эцэг эхээс үүсдэг гэдэг
    Огторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвч
    Ус нь нэгэн холбоотой
    Орчлонгийн амьтан олон боловч
    Ураг нэгэн холбоотой гэх мэтээр залуу хосын амьдралын төдийгүй айлыг ургийн холбоогоор холбон нэгтгэж “өрх өсгөн сум сунгаж” гэр бүл бололцож буйн учрыг хэлсэн байдаг.
    Хуримлах ёслолын үед хэлдэг ерөөл бэлгийн үгийн сонин хэлбэр нь “эхийн цагаан сүүний харамжийн үг юм. Хуримын төгсгөл хэрд “эхийн цагаан сүүний харамжийн үг” хэлж хүргэж ирсэн эхэд нь бэлэг өгнө.
    Зочны ерөөл:
    Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
    Өөдөө ассан галаа бадрааж
    Өрх гэрийнхээ үүдийг татаж
    Айл болж буй… /хуримлагч хоёрын нэрийг хэлнэ/
    Тоонот гэрээ барьж
    Тулгандаа галаа бадрааж
    Түвшин жаргалтай амьдарюу
    Өргөө гэрээ барьж
    Өнөд жаргалтай амьдарюу
    Үүрдийн ариун хайраар
    Үрсээ өсгөн мөнхөрюү
    Ургийн холбоо батжих болтугай
    Удмын өлзий дэлгэрэх болтугай
    Нарт хорвоогийн буяныг эдлээрэй
    Насан туршид хамтран жаргаарай
    Зочдод хандах ерөөл:
    Ховор эрдэнийн үнэтэй
    Залуу сайхан нас
    Хосоор амьдрах жамтай
    Замбуутивийн ёс
    Урьсан бидний ураг батжиж
    Уригдсан зочдын өлмий бат оршиг
    Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
    Хишиг буян, ерөөлийг айлтган
    Наран хотолсон халуун голомтдоо
    Хүндэт зочдоо өөдөө залъя гэх зэргээр ерөөдөг байна.
    Хуриманд уригдан ирсэн зочид сайн дураараа дуу өдөөж болох бөгөөд дуулах дууныхаа ая дан, шүлэг найрагт анхаарах хэрэгтэй. Найран дээр дуулах дуунууд гүн утга учиртай, аз жаргал хүссэн дуу байна. Хагацаж салсан хайрын тухай дуу, насан өөд болсон ижий, аавын тухай дуу найранд ирсэн зочдод таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна хүйтэн уур амьсгалыг бий болгодог. Тиймээс хуримын найранд уригдсан бол хэлэх ярихаас гадна дуулах дуугаа зөв сонгох нь чухал юм.

  • Соёмбо бол Монголчуудын бүтээл биш, Ерөнхийлөгчөө

    Соёмбо тэмдгийг анх бүтээжээ. Энэ тамга (сахиус) их эртнээс хэрэглэгдэж байв. Энэнийг Төвдийн лам нар, мөн Монголын том лам нар сайн мэддэг хэдий ч яагаад ч юм өдий хүртэл ер хэн нь ч ам нээсэнгүй нь сэжиг төрүүлэх ажээ. 
    Хүннүгийн үеэс уламжилсан төрийн бэлгэдэл “нар, сар, галын дөл”-ийн чандмалсан дүрс, адуун эрдэнийн хялгасаар урласан Цагаан, Хар туг бэлхнээ буй атал шашин суртлын холбогдолтой, харь гарвальтай Соёмбо-ыг төрийн туг, сүлдэнд үргэлжлүүлэн ашиглах нь зохистой бус санагдах боллоо. Монголынхоо ахуй, соёлтой холбож сайхнаар тайлбарлаж болох хэдий ч Соёмбо бол яалт ч үгүй “Сайн цагийн мянган бурхны тамга”-наас гарвальтай нь үнэн. Соёмбын бутархай, салангад олон дүрсэнд төрийн хар хүмүүс, хууччуул дургүй байсан гэх үг ч бас байжээ. Соёмбын учир, утгыг миний бичсэнтэй адил тайлбарлаж сурталчлаад байж болох хэдий ч харийн хүний бүтээл, шашны тамгыг бид сүлд, туг болгосоор байх нь зөв үү? Соёмбо бол монголчуудын бүтээл биш, Занабазарын бүтээл биш юм. Манай шинэ сүлдэн дээрх морь ч гэсэн бурхны шашны хийморь лундааны сахиусны морьтой адилхан байгаа болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа төрийн сүлд, соёмбо тэмдэг хоёрыг мөн өөрчлөх хэрэгтэй байна. 
    Энэ асуудалд анхаарал хандуулахыг Танаас хүсье.
    Холбогдох материалыг хавсаргалаа.

    Жич: Энэхүү ил захидлын хуулбаруудыг УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, Монголын ардчилсан намын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт илгээв.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

    СОЁМБО ТЭМДГИЙН УТГА, УЧИР

    Хүн төрөлхтний эртнээс нааш хэрэглэж ирсэн элдэв зураг, тэмдэг бол бүүр анхны, өвөрмөц бичиг юм. Учир нь дүрс, тэмдэг бүр хүмүүсийн хооронд тодорхой утгыг дамжуулж байдаг. Анхны энэ өвөрмөц бичгийг хүмүүс орчны байгалиас л харж, таньж, авч хэрэглэжээ. Цасан дээр, шавар дээр чонын мөр байгаа бол чоно тэнд байжээ гэсэн үг. Шинэ хуучин, том бага, олон цөөнөөс нь үзэхүл ямар чоно, хэзээ, хэдүүлээ хаашаа явсныг уншиж мэднэ.
    Хадан дээрх сүг зургуудыг уншаад учир, утга, өгөх мэдээллийг нь заасан өгүүлэл бичиж болно. Одоогоос олон мянган жилийн өмнө болсон үйл явдлыг зураг, дүрсээр үзүүлсэн сүг зургууд тив бүхэнд бий. Тэдгээрт агуулагдаж байгаа мэдлэг, мэдээллийг тоочин бичих аваас олон боть ном болно.
    Угсаатан бүхэн сүр хүчээ, эв нэгдлээ, гарал үүслээ, хүсэл мөрөөдлөө тодорхой нэгэн тэмдэг, дүрсээр бэлгэдэн илэрхийлж, үеэс үед уламжлуулан хэрэглэсээр, нандигнан дээдэлсээр иржээ. Туг, сүлд гэх мэтээр нэрлэсэн зураг, тэмдэггүй ард түмэн гэж үгүй байна. Төв Азийн нүүдэлчид, тэр дундаас монголчууд бэлгэдэл болгон олон дүрс, зургийг ашигласаар байв. Нар, сар, гал, хас, өлзий утас гээд тоочвол элдвийг бэлгэдсэн олон тэмдэг, дүрс бий. Гэхдээ бэлгэ, тэмдэг болгон сонгож авсан уг дүрс, зурагт өөрт нь ид шид, увдис ер үгүй. Зарим хүн уг дүрс, зураг нь өөрөө ид шидийг агуулж, өөрөөсөө хүч, энерги, илбэ шидийг гаргаж, цацруулж эсвээс ивээж, тэтгэж, эсвээс хөнөөж хорлож байдаг мэтээр санаж мухар сүсэгт автаж, айн цэрвэж, шүтэж, мөргөж иржээ. Ийм байдал, хандлага нь хойноосоо олон янзын муу үр дагавар хөврүүлдэг…
    Хүмүүс үүсээд, тэдний дунд өвөг монгол хэлээр ярилцдаг овог, элкэнүүд буй болж, улмаар Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн цогцлон бүтэх үеэс л монголчууд сар, нар, галын дөлний гурвалсан дүрсийг эрхэмд үзэж туг хиур дээрээ зурж, нөгцөгчдийн оршуулгын толгой талд босгодог хүн чулуун дээр сийлбэрлэн үлдээсээр байжээ. Сар, нар, галын дөлний дээш мандсан гурвалсан дүрс нэгдэж нэгэн тэмдэг болох ба энэ тэмдэг нь Хүннү улс, Хүннү гүрэн, Сүмбэ улс, Их Нирун улс, Китан улс, Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн, БНМАУ, БНМУ-ын төрийн бэлгэдэл, нэн эртнээс тасралтгүй уламжлагдсаар ирсэн бэлгэ, тэмдэг болно.
    Төвдийн Жонон Дарнатын гэгээний хувилгаан дүр хэмээн тодруулсан лам Занабазар /нэгдүгээр Жавзандамба хутагт/ 1650-1686 оны хооронд улируулан нягтлан бодож боловсруулсаар зохиож дуусгасан Соёмбо үсгийн титэм тэмдэгт өмнө авч үзсэн сар, нар, галын дөлний дээш мандсан гурвалсан дүрсийг онцлон авч дээдлэн байрлуулжээ.
    Соёмбо тэмдэгт орсон дүрсүүд нь бүгд байдаг л дүрс, энгийн л дүрсүүд юм. Энэ тэмдэгт том бага, хэвтээ босоо 4 ширхэг тэгш өнцөгтэй дөрвөлжин дүрс, ижил тал, ижил өнцөгтэй 2 ширхэг гурвалжин дүрс, нэг дугуй дүрс түүнд багтаасан хос загасны дүрс, нэмээд хавирган сар, нар, 3 дөлтэй галын дүрс байна. Хос загасыг нар зөв эргэлдэн буй мэтээр байрлуулжээ. Эдгээр дүрсийг нэгэн бүхэл тэмдэг болгож бэлгэдэл, утгыг зангидан шингээж, түмэнд танил болгожээ. Үүнд: 2 том дөрвөлжинг бат бэх ханыг бэлгэдэн босоо байрлуулжээ. Мөнхүү бат бэх, тогтвортой, үл унах, үл нурах ханаар хашин хамгаалуулж бусад дүрсийг учир ургуулан, утга шингээн санаагаа зангидан байрлуулжээ. Сар, нар, гал гурвын уламжлалт байрлалыг нь сахин зураглаж тэмдгийн дээд хэсэг болгожээ. Энэ гурвыг хананд хаших, хамгаалах шаардлагагүйн учир сулдаа оршин байх ахуйг нь бэлгэдэн, бодолцон үндсэн хэсгийн орой, оргил болгон дээдэлжээ.
    Соёмбын гол утга санаа нь монголчууд дээр дооргүй, хол ойргүй бүгд эв нэгдэлтэй нэгэн санаа, зорилготой байж, тусгаар тогтносон, бүрэн эрхтэй төр улс болон үүрд мандан бадарч явахыг бэлгэдэн ерөөжээ.
    Манжийн төр засгийн өмгөөлөлд орохын сацуу Халх Монгол төрийн бүрэн эрхээ хагаслуулж вассалын төдий эрх, үүрэгтэй болсонд Занабазар гэмшин бэтгэрч ядахдаа хэдий оройтсон авч чин хүсэл, эрмэлзлээ Соёмбо тэмдгэнд ийнхүү шингээж үлдээсэн байна. Өөрөө бүтэж тодорсон, өрөөлийн түлхээс, ятгалаг үгүйгээр цогцолсон гэх энэхүү тэмдэгт орсон дүрс нэгбүрд шингээсэн утга санаа нь дараах болно.
    Монголчууд аль ямар дүрсээр юуг бэлгэдэж ирснийг товлон тооцоолж нягт няхуураар сонгон авч, оноон байршуулсан нь илтэд шахам харагдаж ойлгогддог нь үнэн юм. Монголчууд хол ойргүй, дээр дооргүй нэгдэн нягтарч, нэгэн санаа, зорилгод захирагдаж, үл задрахуйц цул масс, үл сарнихуйц бат нягт нэгдэл болж явахыг Соёмбын төв дэх дугуй дүрс, түүнд багтаасан нар зөв эргэлдэн буй хос загас, загасны үл анивчих сэрүүн, сэргэлэнг илтгэсэн нүд зэргээр бэлгэджээ. Ийм зохистой ахуй, оршлыг дээр дооргүй бүх нийтээр нэгдэн хамгаалж байхын зайлшгүйг өмнө дурдсан дугуй дүрсийг дээрээс нь, мөн доороос нь шахан, хамгаалан байрласан хоёр ширхэг тэгш (зөв) өнцөгтөөр бэлгэджээ. Дурдсан хоёр тэгш өнцөгтийн дээр ба доор байрласан сумын зэв, жадны ирийг санагдуулсан тэгш талт гурвалжингаар монголын эрчүүд дээр дооргүй, ихэс доодосгүй бүгдээр зэвсэгт хүчин болж хүн ардаа, элэг нэгтнээ хамгаалж чадахыг илтгэн бэлгэджээ. Монголын Зэвсэгт хүчний ид хавыг мөнхүү ир, үзүүрт гурвалжингууд илтгэн байх ажээ.

    Соёмбын дээд хэсэг болох нар, сар, гурван дөлт (хэлт) галыг чандмалан багтаасан, харахад сүрдэм, сэтгэлд дотно, өнө эртнээс өртөөлөн ирсэн нэн танил дүрсийг тайлбарлах нь илүүц хэмээн бодном…
    Соёмбын учир, бэлгэдлийг ойлгож, зөвшөөрч, хэрэглэж ирсний ХХ зууны жишээ, баримт гэвээс Богд хаант Монгол улсын (1911 он) туг далбаа, Ардын Журамт цэргийн туг далбаа (1921 он), БНМАУ-ын (1924 он) туг далбаа юм. Соёмбо нь ХХ зууны туршид Монголын эх орончдыг нэгтгэх, дайчлах хүч, зоригжуулах уриа дуудлага, түүхийн сургамжийн сануулга болж үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхийн төлөө тэмцэхийн нэгэн шижим түлхэц, сэдэл болсоор байжээ.
    Монголчууд төрийн бүрэн эрх, тусгаар тогтнолоо алдаж XIII зуунд Чингис хаан тэргүүтэй өвөг дээдсийнхээ хүсэн, хүчлэн тогтоосон төр, ёсоо гээхэд хүрсэн нь харь хүчнүүдийн (Манж, Төвд, Хятад, Орос) арга залинд хууртаж дотооддоо эв эвдрэн самуурснаас болсныг Ар, Өвөр, Баруун Монголын ноёд оройтож ухаараад гэмшиж үл барахаар болсон тийм цаг үе, нөхцөл байдал чухамхүү XIX зууны эцэс гэхэд Монгол даяарт бүрэлджээ. Манжийн төрийн дарангуйлал ба Хятадын мөнгө хүүлэгчдийн мөлжлөг ялангуяа Ар Монголын хүн амын бүх давхрааны нуруун дээр хүнд ачаа болж, ядуурал, хоцрогдлын улмаас Монгол үндэстэн мөхөх, устахад хүрчээ. Элдэв өнгө аястай эсэргүүцлийн хөдөлгөөнд хохь тайж нар, лам нар оролцох болов. Үндэс угсаагаа аврахын төлөө хөдөлгөөнд ноёд, том лам нар аажмаар татагдан оржээ. Манжийн төр доройтохын хэрээр Ар Монгол дахь үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн идэвхийжжээ.
    ХХ зууны эхээр буй болсон таатай нөхцөл, байдлыг ашиглан монголчууд үндэсний төрөө сэргээж тусгаар тогтнолоо зарлан тунхаглажээ.
    Монгол дахь үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн тэргүүн эгнээнд Монголын хан нар, Язгууртнууд, ван, гүн, хутагт, хувилгаад, тайж нар гэхчилэн Чингисийн алтан ургийн нэр нөлөө бүхий хүмүүс товойн гарч ирсэн нь Орос болон Хятадын төрийн эрх баригчдыг хирдхийлгэн цочоожээ. Их Монгол улсын үе, Монголын эзэнт гүрний үеийн цэрэг-улстөрийн нөхцөл, байдал дахин давтагдахаас, монголчууд нэгдэж нийлээд хүчирхэгжиж, Орос ба Хятадын хараа, нөлөөнөөс гарч биеэ даасан бодлого явуулж эхлэхээс тэд айж болгоомжилж байв…
    Орос, Хятадын эрх баригчид дорхноо ихэд дотносож, Монголын ноёдыг хагалах, сөргөлдүүлэх, худалдан авах, сүрдүүлэх, хуурах гэх мэтээр бусармаг бүх аргыг хэрэглэн ил далдуур сүлбэлдэн ажиллаж эхэлжээ. Тэд нууцаар уулзаж, хэлэлцээ хийж, гэрээ байгуулж, хэн хэн нь Монголоос авсан, булааснаа хэвээр авч үлдэхийн төлөө, Ар Монголыг Хятадын захиргаанд үлдээн эрх чөлөөний төлөө тэмцлийг нь мохоож унтраахын төлөө хүчээ нэгтгэн, аргаа хайж байлаа.
    Ихэнх эрчүүд нь лам санваартан болцгоочихсон Ар Монголд VIII Богд гэгээний нэр, нөлөөг ухаалгаар ашиглан өрнөсөн тэмцэл, хөдөлгөөн нь төдхөн Чингисийн удмын ноёдоор толгойлуулан монголчуудыг бултаар нэгтгээд Нармай Монголын төлөө гэх уриа, зорилготой болж ч мэдэх байв. Ар, Өвөр, Цахар, Буриад, Халимаг, Тува, Хөх нуурын болон Дээд монголчууд нэгдэн хөдлөх аваас хэрэг дээрээ юу ч болж мэдэхээр байлаа. Хар ба шар ноёдын дээд давхраа бараг бүгд Чингисийн алтан ургийн удмын хүмүүс байжээ. Феодалууд, мөлжигчид, хувьсгалын эсэргүү гэх нэр зүүгээд тэднийг хожуухан нь устгасан билээ. Цаанаа бол эртний өш санаж, бас өнөөгийн аюулыг тооцон Чингисийн удмынхантай тооцоо бодсон байж ч болох талтай…
    1911-1924 оны хооронд Монголын олон арван эх оронч ноёд, лам нар, бас олон арван цэрэг эрс хорлогдож, хэлмэгдэж амь насаа алджээ. Энэ хүнд бэрх жилүүдэд Монголын төр болон цэргийн туган дээр соёмбо тэмдэг сүлд болон алтран гялалзаж байснаас ард олон “Алтан соёмбо” хэмээн нэрийдэх болжээ.
    Монголын эх оронч ноёд, лам нар Ар, Өвөр, Баруун Монголд ижилхэн нөлөө бүхий байсан 8-р Богдыг үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн удирдагч болгон ашигласан нь тун ч зөв тактик байв. Монгол даяар Бурханы шашин өргөн дэлгэрч ард олон сүсэг бишрэлд гүнзгий автсан мөнхүү үед төрийн бүрэн эрх, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд дуудан эрчүүдийг цэрэгт татъя гэхэд л залуу лам нар л гол хүчин болох байлаа. Тэд Богд гэгээний лүндэнг талархан дагаж, босож, тэмцэж, тулалдаж чадах байв. Аймаг, хошуу бүрээс цэрэг татахад хутагт, хувилгаад, сүм хийдүүдийн оролцоо, нөлөө ч мөн чухал байлаа. Чингисийн алтан ургийн удмын ноёдын хүүхдүүд лам болж тойн гэгдэн явах нь ч хошуу бүрт түгээмэл байв. Бичиг үсэгтэй, манж, хятад хэлтэй тойн нарыг төрийн хэрэгт татан оролцуулахад ч Богд гэгээний оролцоо нэн чухал байжээ.
    Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний хэрэг бүтэлгүйтлээ гэхэд Манж, Хятадын удирдлага, цэргийн эрхтэнгүүд Богд гэгээн болон хутагт, хувилгаадад харгис хэрцгийгээр хандах боломжгүй байв. Ухаалаг, болгоомжтой монгол ноёд дээрх байдлыг тооцон үзээд төрийн хар хүн, хамжлага, шавь ардад ижилхэн нөлөөлж чадах Богд гэгээнийг тойруулан эх оронч хүчийг нэгтгэхийг зүйтэйд үзжээ. Энэ нь оносон тактик, зөв шийдэл байсныг удаах үйл хэргүүд нотолсон юм. Төрийн туг сүлд болгож анхдугаар Богд гэгээний зохиосон Соёмбо тэмдгийг авсан нь ч мөн зөв шийдэл болно. Анхдугаар Богд ба VIII Богд нь угтаа нэг субьект Жонан Дарнатын гэгээний хувилгаан дүр билээ. Өмнөх дүрүүдийн нь гавъяа, зүтгэл, үйл хэрэг хойд дүрүүдэд нь ч хамаатай гэж үздэг ажээ. Ингэхлээр Манжийн төрд дагаж орох шийдвэр гаргасан анхдугаар Богдын үг, үйлдлийг VIII Богд цуцлах эрхтэй, бас үүрэгтэй хэмээн үзэж ч болох юм. Төвдийн Жонан Дарнатын 8 дүрийн хоорондох 220 жилийн туршид монголчууд үндэсний төв төргүй байсан нь үнэндээ өөрсдийн нь буруугаас үүдэгдсэн эмгэнэлт тавилан байв. Үүнд буруутай л бол хэнийг ч гэсэн цагаатган үзэх учиргүй…
    Соёмбо тэмдгийн талаар дурсах, өгүүлэхэд илүүц үл болох нэгэн зүйлийг эцэст нь хэлье. Цогт тайж кинонд монголчууд хоорондоо тулалдаж их цус урсгаж, олон монгол эрсийн амь сүйдэж, 30 орчим мянган монгол цэрэг Төвдөд шарын шашныг ноёрхуулахын төлөө үхэж, үрэгдэж буйг харуулдаг. Цогтын дайчлан аваачсан 40 мянган цэрэг, Төрбайхын удирдлагаар Лхас руу хөдөлсөн 10 мянга гаруй цэрэг шашин суртлын үндсэн дээр Төвдөд өрнөөд байсан самууныг дарах гэхдээ өөрсдөө бас хоёр хуваагдаж хоорондоо тулалдсан нь багаар үнэлэхэд гэмт хэрэг юм. Энэнд хэн буруутай вэ? Монголын цэрэг зэвсгийн хүчийг тэрхүү хэцүү бэрх үед ингэж үрж сүйтгэж, тэр хэрээр доройтуулсан нь хэний буруу вэ? Хожуухан нь Ойрд (Галдан) ба Халх Монголын (Занабазар) хооронд дайн дэгдэж Монголын төрийг бөхөөсөн нь хэний буруу вэ? Энэнд ч Төвдийн удирдлагын оролцоо бий. Манж, Хятад, Төвд гурав тэр үед нууц, далд сүлбэлдэж Монголыг мохоосон байж ч болох биш үү?
    Дээрх гурван асуултыг судлаач дүү нарт хандан тавиад хариултгүй орхиж байна…
    Улаан хошууны хэмээн түүхнээ тэмдэглэгдсэн тулалдаанд (1637 он) Цогт тайжийн цэрэг элэг нэгтэй монголчуудтайгаа алалцахдаа Соёмбо тэмдэг бүхий туг барьсан байх ажээ. 1634 онд төрсөн Занабазар 1656-1686 оны хооронд бодож боловсруулсаар Соёмбыг зохиосон гэж өмнө өгүүлсэн билээ. Гэтэл 1637 онд болсон тулалдаанд өнөө соёмбо маань эв нэгдлийн бэлгэдэл биш харин эв эвдэрснийг илтгэн байх ажээ. Түүхээс сэдэвлэн бүтээсэн кино түүхэн үнэнд гол, чухал зүйлсээрээ ойрхон байх ёстой бус уу? Занабазар гуай амьд сэрүүн байсансан бол дээрх ташаарлыг онц ихээр буруушаах байсан. Учир нь тэрээр даяар монголчуудын эв нэгдэл, бүрэн эрх, тусгаар тогтнолыг дээдлэн, бэлгэдэн, уриалан соёмбыг бүтээсэн билээ. Гэтэл…
    XYII зууны энэ үед Ар, Өвөр, Баруун Монгол болон Монголын бусад хэсгүүд нэгдэн нийлэх аваас түүнийг эрхшээж дийлэх хүчин Төв Азид байгаагүй. Хятадууд хуваагдаж хүч нь ихэд суларсан, Төвдөд шашин суртлын үндсэн дээр иргэний дайн дэгдэж самуурсан, Манж нар хүн амын тоогоор ч, цэрэг-зэвсгийн чадавхаар ч монголчуудаас бага, цөөн байсан цаг юм. Ийм нөхцөл, байдлын үед монголчууд хоорондоо байлдаж өөрсдийгөө доройтуулсан нь уучлахын аргагүй алдаа, гэмт хэрэг, эмгэнэл болно. Эмгэнэлт үр дагавар хор хөнөөл нь 220 жил үргэлжилсэн билээ.
    Монголчууд маань Нар адил орчноо гийгүүлж, түнэр харанхуйд ч Сар шиг гэрэлтэж, буруу бусармаг бүхнийг Галын дөл лугаа шатаан ариусгасаар мөнхөд оршин байх болтугай!
    Өмнө өгүүлсэн зүйлс, соёмбо тэмдгийн тайлбар бол бүгдээрээ орчин үеийн үзэл, бодол, ойлголт юм. Бүр судлаач миний хувийн үзэл, бодол, ойлголт гэж хэлж ч болно. Харин Занабазар “Сайн цагийн мянган бурхны тамга” гэх эртний тэмдгийг бага зэрэг өөрчлөн анх авч хэрэглэхдээ ямар санаа, зорилготой байсан юм бол оо? Энэ тухай одоо товчхон өгүүлье.
    Соёмбо тэмдэг бол угтаа “сайн цагийн мянган бурхны тамга”-ны төв хэсэгт голлож байдаг дүрс юм. Хоёр талд нь буй гонзгой дөрвөлжин хоёр баганыг (хавтгайг) Занабазар нэмжээ. Энэ тамга нийтдээ 20 шахам элдэв дүрсээс бүтдэг билээ. 
    Буддаг сайн цагийн мянган бурхны дөрөв дэх нь гэцгээдэг. Сайн цагийн мянган бурхны эхний дүр уг тамгыг хэрэглэж байсан гэх аваас энэ тамганы нас наад зах нь гурван мянган жил орчим болж таарна. 
    Энэ тамганы орчин үеийн утга, ач холбогдол нь дараах бололтой. “Сайн цагийн мянган бурхны тамганы учир утга нэн гүнзгий агаад ач тус нь цаглашгүй их юм. Энэ сахиусыг тойн хүн зүүх аваас буяны чуулган арвинаар хурна. Төрийн хүн зүүх аваас эрх мэдэл нь батжиж, шударга ёс ялж дэлгэрнэ. Харин эмэгтэй хүн зүүвээс сэтгэл нь ариусаж, оюун ухаан нь тэлж төгөлдөржинө. Үхэж эцэслэлээ ч хойд төрөлдөө гурван муу заяанд эс унах дээд увдис энэ сахиусанд хадгалагдмой.” хэмээжээ. Занабазар өөрөө тойн хүн, төрийн хүн, гүнзгий сүсэгтэн, сайн цагийн бурхдын шавь. Түүний хувьд энэ тамга – сахиус эрхмийн дээд шүтээн болох нь тодорхой. Занабазар энэ сахиусыг өөрөө ч зүүж байсан байх, бас өөрийн зохиосон үсэг, бичигдээ ч зүүлгэжээ. 
    Энэ тамга бүхэлдээ, бас түүнд агуулагдаж буй хорь шахам дүрс чухам юу юуг бэлгэддэг, энэ тамгыг анх юуны учир юунд зориулж, хэн, хэзээ зохиосныг бид мэдэхгүй. Ямар ч болов энэ тамга нь Бурханы шашны чухал бэлгэдэл, сахиус, дээд увдист тэмдэг гэгддэг. 
    Монголын төрийн орчин цагийн туг, сүлдэнд энэ тэмдгийг хэрэглэх нь хэр зэрэг зохимжтойг хянан үзэж, эргэж нягтлах шаардлагатай мэт санагдах боллоо. Дүрс бүхний нь учир, бэлгэдлийг, мөн тэдгээрийн энэхүү цогцолборын учир, зорилго, зориулалтыг монголчууд бид сайтар таних, ойлгох ёстой…
    Бидэнд Хүннүгийн үеэс уламжлан ирсэн төрийн цагаан туг маань бий. “Ялалтнаас ялалтанд дэвшихдээ ямагт бид морьтойгоо явсан” түүх бий. Нар, сар, галын дөлийн чандмалсан дүрс ч гэсэн мөн л Хүннүгийн үеэс эхлэлтэй. Орой дээрээ сар, нар, галын дөлтэй цагаан тугаа Соёмбын оронд хэрэглэж ч болох билээ. Өөр хувилбарыг ч бас бодож олж болох биз ээ.
    Төрийн сүлд, бурхны тамга хоёрын хувьд зохиогчийн эрхийн асуудал, өмчлөх эрхийн зөрчил ч хэтдээ гарч болно. 
    Өөрөөс нь өмнө зохиогдож, ашиглагдаж байсан тамганы гол, голлох дүрсүүдийг шууд зээлдэн авсан тал л буруутан болох байх…
    Улсын Их Хурлаар үндсэн хуулийн тухай хэлэлцэх гэж байгаа болохоор энд хөндөж буй зүйлийг ч бас авч үзэж болох юм. Одоо бол 1991, 1992 он биш, яарах, адгах шаардлага ер үгүй. Үндсэн хуульд заах, тусгах асуудал нэгбүрийг судалж, шүүн хэлэлцэж, мухарлаж байж нэмэлт ба өөрчлөлт оруулах нь зөв. 
    Ямар ч болов шашны тамга ба төрийн сүлдний талаарх энэ асуудлыг чимээгүй орхиж болохгүй л болов уу.

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Гэрийн босгон дээр гишгэж болдоггүйн учир

    Мөн монголчууд гэрийн хаалгыг урд зүгт харуулж барьдаг нь ёс заншил гэхээс илүү амьдралын ухаан, арга логик юм. Манай орон жилийн дөрвөн улиралд баруун хойноос салхилдаг тул бороо, шороо, цас, жавраас сэргийлж гэрийн хаалгыг салхины чиг дагуулан ингэж барьдаг ажээ.

    “ИХ ЗАСАГ” хуулийн үндсэн суурь болох тэнгэрийн хуулинд “гэр лүү орохдоо босгон дээр гишгэж болохгүй” гэсэн байдаг. …Хэрвээ хэн нэг хүн удирдагчынхаа өргөөний үүд босгыг санаатайгаар гишгэсэн байвал алагдан шийтгэгдэх аюултай… гэх мэт гэрийн үүд хаалганы тухай дурдсан байна. Тиймээс Чингисийн үеэс одоог хүртэл гэрийн босгон дээр гишгиж, хаалга алдалж зогсохыг хориглодог.

    Гэрийн тухай нэмэлт мэдээлэл:

    Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжынхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг монгол гэрт өгсөн байдаг.XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд “гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй” харагддаг тухай тэмдэглэсэн нь буй.
    Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг. Гэр нь яс мод, бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон.

    Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь тооно, унь, хана, хаалга, эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн том багыг ханаар нь хэмжээлэх хийгээд дундаж айлын гэр нь 4 ханатай байна. XIX зууны эцэс үед жирийн малчны гэр нь дөрвөн ханатай, чинээлэг баячуудын гэр нь 5 ханатай, мөн 8-10 ханатай гэрийг аймгийн хан, хошуу тамгын газар барьж байжээ.Монгол гэрийн доторх горим ёсГэрийн доторх зайг хоймор тал, үүдэн тал, гэрийн эзэгтэйн тал, гэрийн эзний тал гэж ялгах нь гэрийн дотор баримтлах ёс ба зай талбайн журмыг тогтоосон хэв ёс байжээ. Монголчууд гэрийнхээ гол дунд гал голомт тулгаа байрлуулдаг. Түүнийг тойрсон орон зайн баруун тал нь эрэгтэй хүний эд зүйл, зүүн талд эмэгтэй хүний эд зүйлийг байрлуулдагаас уламжлан эзэгтэй тал, эрэгтэй хүний тал хэмээх болсон. Гэрийн доторх орон зайг 12 жилээр хуваан нэрлэх, зүг чиг заах, өнгөөр ялган гэрийн наран цагийн хуваарийг буй болгосон нь гэртэй холбоотой ардын мэдлэгийн нэгэн өв байв.

  • Мулан- Тоба баатар бүсгүйн түүх

    “МУЛАНЫ ТУУЛАЛ” буюу “МУЛАНЫ ДОМОГ” нь Хятадын ТАН династийг байгуулагдахаас өмнө 6-р зуунд Тоба улсын түүхэнд анх тэмдэглэгдсэн байна.

    Тэгвэл одоо Монгол угсааны Тоба баатар эмэгтэй Мулан нь Тоба улс (386–534) –ын үед Тоба-Сяньби өрлүг /Өрлөг жанжин / ноёны охин болж төрсөн байна. Мулан нь багаасаа эхлэн морь унаж, зэвсэг илд нум сум агсаж, тоба өрлүг ноён эцгийнхээ хамт их цэрэгийн тэргүүнд байлдаар явж, цэрэгийн эрдэмд суралцсан байна. Өөр нэгэн Тобагийн домогт : Тоба бүсгүй Замбага (Мулан) нь нэгэн Тоба айлын охин бөгөөд өндөр настай эцгийгээ дайнд явуулахгүйн тулд идэр бүсгүй дайнд оролцож, баатарлаг гарьяа байгуулдаг, 12 жилийн турш дайнд тэр бээр оролцож, буцаж гэртээ эргэж ирж байгаагаар үгүүлдэг байна. Тэр цагт одоогийн Умард хятадын нутагт Тобачуудтай ид өрсөлдөж байсан хүннүгийн үлдэгдэл аймгууд, хүннү-сяньби угсааны холимог аймаг Нирунчууд (монголчуудын дээд өвөг) оршин тогтнож, Умардын тал нутаг, говь цөлийг ихээхэн хөл хөдөлгөөнтэй болгож байжээ. Энэ л үед Тоба бүсгүй Мулан баатар төрж, 12 жилийн турш тэдгээр Өмнөт Хүннүгийн үлдэгдэл аймгуудтай байлдаж, дайлж, дарж явсанаар түүхэнд үлдсэн юм. Муланы домогт үгүүлсэнээр тэрбээр эцгийнхээ ор суурийг залгаж, их цэрэгийн тэргүүлэгч Өрлүгөөр /өрлөг жанжин/ томилогдож их цэргээ удирдан хүнчүүдтэй байлдаж байжээ. Мулан баатар нь тус бүс нутаг дээр оршиж байсан бусад ханлигуудын / династууд/ эсрэг довтолж, тэдний удирдагчидыг дарах зэрэгээр их үйл хэрэгийг бүтээж байжээ.
    Мулан гэдэг нэрийн тухайд хятад тайлбарууд олон бий, хятадаар mùlán (s 木兰, t 木蘭, lit. “wood-orchid”) гэжээ, Мин улсын түүхэнд түүний овогийг Zhu (朱)гэсэн бол, Чин гүрний түүхэндWei (魏) гэжээ. Одоогийн хятадын түүхэнд Hua Mulan гэдэг болж, түүний овогийг花 (Huā, lit. “flower”-цэцэг) гэж тэмдэглэж байна. Монгол хэлэнд “Молон” гэдэг хүний нэрийг монгол бичгээр “Мулан” гэж бичдэг. Тоба улсын түүх нь Вэй улс нэрээр хятадын түүхэнд бичигддэг, Тобачууд нь Хятад нэгэн хант улсад цэргийн хүчээр туслан дэмжисний шагналд,Хятадын 50 гаруй хот сууринг бэлгэнд авсаны дотор өнөөгийн Бээжин хот багтсан байдаг.Иймээс Хоёрдугаар Тоба Хун хааны үед нийслэлээ урагш нүүлгэж, хятад түшмэд төрийн хэрэгт оролцох, хятад бичиг соёлыг авч, улмаар ууссан юм. Тэр цагт зарим Тоба ноёд бослого гаргаж, умард уруу зугатаасан, Нирун уруу ирсэн гээд түүх хөвөрч байна.

    “Муланы домог” нь тэр чигтээ нүүдэлчидийн ахуй байдал, соёл бүхэлдээ туссан байдаг, түүгээр барахгүй тэрхүү домогт тухайн улсын эзэн хааныг “хаган” /khagan; khan/ гэж тэмдэглэсэнийг та бүхэн унших болно. Тэгэхээр “Муланы домог” бол монголчуудын домог зүйн судлалын нэг хэсэг гэдэг ойлгомжтой асуудал юм. Тус домогт “хаан”, “Шар мөрөн”, “Хар уул” зэрэг түүх газар зүйн талаар нэлээд тодорхой үгүүлдэг байна. Энэ домог дээрээс үүдээд Тобачууд хятадын “Хуанди” цолыг хэрэглэж байгаагүй, “Хаган” гэдэг монгол цолыг хэрэглэж байсаныг шууд ойлгож болно. “МУЛАНЫ ДОМОГ” хэмээх тоба яруу найргийг англи хэлээр сонирхбол:
    Ballad of Mulan
    The sound of one sigh after another,
    As Mulan weaves at the doorway.
    No sound of the loom and shuttle,
    Only that of the girl lamenting.
    Ask her of whom she thinks,
    Ask her for whom she longs.
    “There is no one I think of,
    There is no one I long for.
    Last night I saw the army notice,
    The khan is calling a great draft.
    A dozen volumes of battle rolls,
    Each one with my father’s name.
    My father has no grown-up son,
    And I have no elder brother.
    I’m willing to buy a horse and saddle,
    To go to battle in my father’s place.”
    She buys a fine steed at the east market;
    A saddle and blanket at the west market
    A bridle at the south market;
    And a long whip at the north market.
    She takes leave of her parents at dawn,
    To camp beside the Yellow River at dusk.
    No sound of her parents hailing their girl,
    Just the rumbling waters of the Yellow River.
    She leaves the Yellow River at dawn,
    To reach the Black Mountains by dusk.
    No sound of her parents hailing their girl,
    Just the cries of barbarian cavalry in the Yan hills.
    Ten thousand miles she rode in war,
    Crossing passes and mountains as if on a wing.
    On the northern air comes the sentry’s gong,
    Cold light shines on her coat of steel.
    The general dead after a hundred battles,
    The warriors return after ten years.
    They return to see the Son of Heaven,
    Who sits in the Hall of Brilliance.
    The rolls of merit spin a dozen times,
    Rewards in the hundreds and thousands.
    The khan asks her what she desires,
    “I’ve no need for the post of a gentleman official,
    I ask to borrow a camel fleet of foot,
    To carry me back to my hometown.”
    Her parents hearing their girl returns,
    Out to the suburbs to welcome her back.
    Elder sister hearing her sister returns,
    Adjusts her rouge by the doorway.
    Little brother hearing his sister returns,
    Sharpens his knife for pigs and lamb.
    “I open my east chamber door,
    And sit on my west chamber bed.
    I take off my battle cloak,
    And put on my old-time clothes.
    I adjust my wispy hair at the window sill,
    And apply my bisque makeup by the mirror.
    I step out to see my comrades-in-arms,
    They are all surprised and astounded:
    ‘We travelled twelve years together,
    Yet didn’t realize Mulan was a lady!’”
    The male rabbit is swifter of foot,
    The eyes of the female are somewhat smaller.
    But when the two rabbits run side by side,

    How can you tell the female from the male?
    ТОБА-МОНГОЛЫН түүхэнд бичигдсэн “ЗАМБАГЫН ДУУН” хэмээх домог нь Тоба Вэйгийн “МУЛАНЫ ДУУЛАЛ” болж таарчийнэ. Тэгэхээр энэ 2-ийг харьцуулбал нэг домог нь тодорхой болж байна.

    – ЗАМБАГА ДУУНЫ ҮГИЙГ СИЙРҮҮЛБЭЛ :
    Үүдэн тушаа Замбага охин үйл нэхэх зуураа
    Үймэрч санаа алдах нь байн байн агаад
    Үйл нэхмэлийн хөндөл, холхигч тачигнах нь үгүй,
    Өнөө охин л ганцаар эмгэнэн энэлэн амой.
    Хэний тухай бодон шаналан байгааг асуувай,
    Хэн хүний үрийн төлөө ийн гансрааг сурвай.
    “Хэн бээрийн ч тухай бодоо нь үгүй,
    Хэн гуайг ч хүлээгээ нь үгүй ээ.
    Цэргийн зарлан ирэхийг урьд шөнө үзэв,
    Зэвсэгт их цэргээ хаан хуралдуулж байнам.
    Арваад тулааны зар хуйлаастай,
    Ар бүрт нь аавын минь нэр бичээстэй.
    Эцэгт минь идэр хөвүүн үгүй билээ,
    Эрийн цээнд хүрсэн ах надад үгүй.
    Эмээлт морь арилжаалж авах сан,
    Эцгийн өмнөөс тулаанд орох сон” гэвэй
    Хүлэг сайн морийг зүүн захаас,
    Хөнгөн эмээл, тохмыг баруун захаас,
    Хазаар амгай юуг нь урд захаас,
    Хөндлөн урт ташуурыг хойд захаас авч гэнээ
    Үүр шөнийн заагаар эцэг эхийн гэрээс гаржухуй,
    Үдшийн бүрийгээр Хатан мөрний эрэгт хүржүхүй,
    Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму,
    Хатан мөрний урсгал л долгиолон түрхрэх болой.
    Үүр шөнийн заагаар Хатан мөрнөөс морджухуй,
    Үдшийн бүрийгээр охин Хар уулнаа хүрвэй.
    Хашгирч охиноо дуудсан аав ижийнх нь дуу эс сонсдму,
    Хүн дайчдын хүүгэлдээн л Янь уулнаа дуулдму.
    Дайн тулаанд тэрбээр түмэн бээрийг туулжухуй,
    Даль жигүүртэй мэт даваа уулсыг гэтэлжүхүй.
    Харуулын харанга хойд умардын агаарт хангинаж,
    Хүйтэн гэрэл ган хуяган дээр нь гялтасхиймүй.
    Зуун тулааны дараа өрлөг жанжин амиа өргөж,
    Цэрэг дайчид арван жилийн дараа эгэмүй.
    Тэнгэрийн хүүд бараалхахаар тэд буцаж иржүхүй,
    Тэр хүмүүн Гэгээн тэнхимнээ залармой.
    Алдар гавьяаны бичиг арвантаа хуйлагдмуй,
    Арав, зуу, мянгаар нь харамж хишиг хүртээмүй.
    Хүсэл зориг юундыг хаан охиноос асуувай,
    “Хишиг хүртэж алба түших гэсэнгүй билээ,
    Хурдан хөлт тэмээ гуйж болох сон болов уу,
    Харьж, төрөлхи сууриндаан очих гэсэн билээ” гэвэй
    Охиноо ирж буйг сураад эцэг эх нь гялайж,
    Орон суурингийнхаа захад угтан тосож амуй.
    Охин дүүгээ ирж буйг эгч нь олж мэдээд,
    Орон гэрийнхээ үүднээ оо энгэсгээ түрхвэй.
    Хөвүүн дүү нь эгчийнхээ ирж явааг сонсоод
    Хурга, торой төхөөрөхөөр хутгаа ирлэн зэхвэй.
    “Би зүүн өрөөнийхөө хаалгыг нээж орсу,
    Баруун өрөөнийхөө орон дээр сууму.
    Байлдан тулааны хуяг нөмрөгөө тайлж,
    Багын хуучин хувцсаа эгэлдэрмү.
    Нарийн шингэн үсээ шил цонхноо янзлаад,
    Нимгэн энгэсгээ тольдон оодож түрхмү.
    Мөр зэрэгцсэн анд дайчдаа ийн золгосу,
    Мэлийн гайхалдаж бүгдээр ийн хэлэлцсү:
    ‘Арван хоёр жилийн турш хамтдаан зорчсон атал,
    Анд Замбага эмэгтэй байсныг огтоос анзаарсангүй байж ээ!’”
    Эрэгчин туулайн хөл хурдан, эмэгчний нүд жартгай жижигхэн атал
    Эл хоёр туулай зэрэгцэн давхихуй, аль нь эр, эмийг хэрхэн ялгах буй?

  • МОНГОЛЫН ТҮҮХ №5. Төрийн хууль цааз ба Тангадтай байлдсан нь

    Засаг хуулиас гадна Чингисийн хэлсэн үг, зарлиг тушаалыг эмхтгэсэн <<Билэг>> гэдэг сургаал байжээ.
    Чингист дугүйцсэн Хасар, Бэлгүдэй нар ба тэдний талын ноёд Чингисийг ширээнээс зайлуулах нууц хуйвалдааныг зохион байгуулжээ.
    Тус хуйвалдаанд асар их нөлөөтэй Тэб тэнгэр хэмээх Хөхөчү бөө оролцжээ.
    Мэнлигийн долоон хөвүүний доторхи Хөхчү бол алдартай зайран бөө байжээ. Хөх чү бөөг тэнгэр нартай шууд харилцан ярилцдаг, агуу хүчтэй, ид шидтэй хүн гэж жирийн нүүдэлчид шүтэн биширдэг байжээ. Тэгээд Хөхчү бөө, түүний дүү нар улмаар эрэмшин дур зоргоороо аашлах явах тул хонхтоны долоо гэж алдаршжээ. Хасар, хөхөчү бөөгийн нөлөөг ашиглан түүгээр өөрийгөө дээд тэнгэрээс хаан сууж, улсын эрх барих зөн өгөв гэж цуу үг тараалган, олны сэтгэлийг биедээ татахыг оролдсон байна.
    Хасар Чингис хоёрын зөрчил туйлдаа хүрч, Хасар үлдсэн албатаа авч Чингисээс салж зайлан олдсон байна. Чингис, Сүбээдэй баатарт үлэмжхэн цэрэг захируулан явуулж, Хасарыг хүчээр буцаан авчирчээ. Энэ удаа хэдийгээр Хасарыг баривчлан шийтгээгүй боловч түүний хань хамсаа Хөхчү бөөг Чингис арга хэрэглэн устгасан байна. Хасар, Хөхчү бөө тэргүүтэй ноёдын тэмцэл нь нэгэнт тогтсон Монголын нэгдмэл улсыг дахин бутлан задруулахад чиглэснээрээ тэр үедээ харгис чанартай зүйл байжээ.
    Тангуд улс 1032 онд байгуулагдаж 1227 онд мөхжээ. Газар нутаг нь одоогийн БНХАУ-ын ӨМӨЗӨ-ны Ордос, Ашалаа,Эзэнээ нутаг болон Нинся, Ганьсу мужийн ихэнхийг тухайлбал, Хэшигийн хоолойг тэр аяар хамаарч байсан байна. Тангуд улсын тухайн үеийн эзэгнэсэн газар нутгийн байршил маш чухал дорно, өрнийг холбосон торгоны замын гол зангилаа болж байв.
    Баруун Тангуд улстай Чингисийн хийсэн дайн бол урьдаас төлөвлөсөн, тактикийн чанартай хил залгаа харь улсыг дайлсан анхны тулаан юм.
    Дайн үүсэх шалтаг бас хэд хэд байжээ. Юуны өмнө нэг үе эцэг Есүгэй баатрынх нь өшит дайсан болж түүнтэй байлдаж байгаад ялагдаж тангуд улсад зугатаж очоод амь хорогдож байсан Хэрэйдийн Гүр хааныг Чингис мартаагүй санаж явжээ.
    Гүр ханыг орогнуулсан ял тангудын эзэнд зүй ёсоор оногдох ёстой гэж Чингис үздэг байжээ. 1203 онд Чингис хэрэйдийг дайлж ялалт байгуулахад Ван хан Тоорил алагдаж, хүү Сэнгүм зугатаж Тангудад очоод бас тэнд орогножээ. Эдгээр нь тангудыг дайлах дайны шалтгаан болжээ. 2<<Юан ши>>судар -1р бүлэг
    Тангудын Бурханы үзэсгэлэнт охин Чага-г Чингис хаан дөрөвдүгээр хатнаа болгожээ.
    Чингис хаан Хорезмыг дайлахын өмнө шар барс жил буюу 1218 оны хавар тангудыг дөрөвдөх удаагаа дайлав. Чингисийн цэрэг маш богино хугацаанд тангудыг номхотгон нийслэл Иргай хотыг бүсэлж, тангудын хааныг цээрлүүлэн Аша Хамбын омог бардам занг даржээ.

    Алтан улстай дайтав
    Чингис хаан Алтан улсыг байлдахын тул тэдний дотоод байдал ялангуяа цэргийн хүчийг тандан мэдэх, хөрш холбоотон улсуудаас холбоог нь таслах, шавар хэрэмтэй хот бэхлэлтийг яаж эзлэхийг цэргүүддээ зааж сургуулилах, цэргийнхээ бэлтгэл сургуулийг эрс сайжруулах, Алтан улсаас монголыг түйвээж байсан хорт бодлогыг цэргүүддээ ярьж ойлгуулах, Түвэд, Энэтхэг Дундад Азитай харилцах Торгоны заммын гол зангилааг хяналтандаа бүрэн авах, Тангудын нутгийг дайний түшиц газар болгож ашиглах зэрэг бүх талын бэлтгэлийг хангалттай хийжээ.
    1211 оны 2-р сар гэхэд Чингис хаан Алтан улстай байлдах бэлтгэлийг үндсэндээ бүрэн хангасан гэж үзээд цэргээ Халх голын орчимд сургуулилж, өөрөө Хэрлэнд түр саатан биеэ амраажээ.
    1212 оны 3-р сард Чингис хаан Хэрлэн голын хөвөөн дээр онц Их хуралдай хуралдуулж Зүрчидийн Алтан улсад дайн зарлах асуудлыг хэлэлцүүлжээ. Чингис хаан өөрийн биеэр Алтан улстай дайтахын учир шалтгаан, дайны бэлтгэл хангагдсан эсэх зэргийг шалгаад дайтах төлөвлөгөө танилцуулжээ. Дайн байлдааны ажлыг Их Хуралдайгаар авч хэлэлцээд хамтын нухацтай шийдвэр гаргадаг байсан нь энэхүү Их хуралдайн ажиллагаанаас тодорхой харагддаг. Чингис хаан Их хуралдай дээр Алтан улсын хаадаас эцэг дээдсийнхээ өшөөг авна гэдгээ өчиж тангарагласан байна. Мөн Их хуралдай дээр Уйгарын хаан Монголд дагаар орж хүчин туслана гэсэн хүсэлт бичгийг уншин сонсгов. Дараа нь Чингис хаан бөө мөргөлийн зан үйл ёсоор Бурхан Халдун ууланд гарч бүсээ тайлан хүзүүндээ өлгөж сөгдөн дээд тэнгэрт залбиран өчиж хэлсэн нь ,,Мөнх тэнгэр ивээтүгэй. Би Охинбархаг, Амбагай хаан тэргүүтэн миний өвөг дээдсийг Алтан улсын хаан нэн харгисаар тамлан алсан билээ. Энэхүү цусан өшөө авахыг мөнх тэнгэр ивээх аваас өчүүхэн над нэгэн мөчийн хүчин соёрхохын хамт нөхцөгсдийн ариун сүнс болон эл намайг ивээн дэмжих болов уу,, гэжээ. 2 Сайшаал <<Чингис хааны товчоон>> дээд дэвтэр, 696-р тал
    Монголчууд Алтан улсыг бүрмөсөн эзлэхдээ гурван үе шаттай дайн хийжээ. Хэгдүгээр нь 1211-1217 оны хооронд Чингис хаан өөрийн биеэр дайлсан шийдвэрлэх дайн: хоёрдугаар нь 1217-1223 онд Мухулай жанжин удирдан хийсэн дайн: гуравдугаар үе нь 1229-1234 оны хооронд Өгэдэй, Тулуй нарын удирдсан сүүлчийн мөхөөх дайн болно.
    1212 оны хавар хятан угсааны эрэлхэг жанжин Елюй Люгэ хятан цэрэгтэйгээ монголын талд орсон нь Алтан улсад том цохилт болж харин монгол цэрэг шавар хэрэмтэй боомт хотыг байлдахад их хэрэг болжээ. 1213 онд Чингис хаан Алтан улстай хийх дайнаа бүх чиглэлээр өргөжүүлж, хурдан амжилт олжээ. Эхлэн 1213 оны 7-р сарын 20-ноос 8-р сарын 17 хүртэлх богино хугацаанд монгол цэрэг Шуандэ, Дэсинь хотыг эзэлж улмаар Үнэгэн давааны боомтыг эзлэх үед Шимо Мянган гэдэг цэргийн жанжин Чингист урван орж, Алта улсын цэргийн хамаг нууцыг задалсан гэдэг. Шима Мянганы урвалт Алтан улсын хаанд их том цохилт болж түүнээс хойш Алтан улсын цэргийн дотор уравлага гарах болжээ. Алтан улсын эсрэг гарсан тариачдын бослого, зарим газрын эзний цэргийг хүртэл Чингис хаан ашиглан Алтан улсын хүчийг улам бүр сулруулсаар байжээ. Алтан улсын дийлдэшгүй бат цайз хот гэж нэрлэгдэж байсан Датуныг монгол цэрэг нэлээд хүч гарган бүслэн байлджээ. Тус Цайз хотыг дайран эзлэх гол төлөвлөгөө боловсруулан дайныг Тулуй биеэр удирдан эцэст нь эзлэн авчээ. Дараа нь монгол цэрэг Цагаан хэрмийн гол нэгэн хаалга Чавчаал боомтыг бүслэн байлдав. Энэ дайныг Зэв жанжин голлон удирдаж арга ухаан сийлэн цэргийн их хохирол үзэхгүйгээр Чавчаал боомтыг эзлэн авчээ. Монгол цэрэг Умард Хятадын бусад нутгаар дайнаа үргэлжлүүлэн Чжунду (Бээжин)-г гурван удаа бүслэн байлдсан байна.
    Алтан улсын эзэн хааны хариу хүлээж байх хугацаанд Чингис хаан Сэцэдийн зөвлөлийн нууц хуралдаан хуралдуулж Алтан улсыг байлдсан гурван жилийн дайны дүнг хэлэлцүүлж, амжилт, хохирлоо илэн далангүй ярилцжээ. Сэцэдийн зөвлөгөөнд оролцсон сайд, жанжин нарын хэлсэн үг, гаргасан саналыг Чингис их анхааралтай сонсчээ Зөвлөгөөнд оролцогсод далай их хаан таныхаар болтугай хэмээн нэгэн зэрэг хүндлэл үзүүлжээ.
    Ингэхдээ Чингис хаан Умард хятадыг эцэслэн гүйцэд байлдаж, эзэлсэн хятад нутгийн сайтар захиран баримтлах онц эрхийг төрийн сайд хүлэг баатар Мухулайд олгожээ.
    1215 оны хавар Хорь түмэдийн бослого гарч дарагдахгүй нэлээд уршиг тарьсан байна. Энэ нь Чингис хааны нутаг буцах бас нэг шалтгаан болсон байна. Чингис хаан 1216 оны хавар нутаг буцаж ирсэн гэдэг бөгөөд тэрээр Алтан улсыг дайлсан нь Алтан улсын эрхшээлээс ангижирч тусгаар тогтнолоо хамгаалах зорилготой байсан учир монголын ард түмний дэмжлэгийг хүлээж байжээ. Алтан улсыг дайлж тийнхүү ялалт байгуулсан нь дэлхийн зарим улс орон ялангуяа Хорезм улсыг ихэд цочоов. Чингис хаан Алтан улсыг бүрмөсөн сөнөөж, Зүрчид нараас өшөөгөө гүйцэд авна гэдгээ хэзээ ч мартахгүй явсаар дахин Алтан улсыг дайлж чадахгүй нас барсан билээ. Чингисийн үйл хэргийг түүний хүү Өгэдэй залгамжлан гүйцэтгэв.

  • Буурал түүхээ буртагласан БУЛШ, ХИРГИСҮҮР тоногчдын балаг

    угаар зүйлд “Да­раах соёлын биет өвийг өм­чийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх дурсгалд ха­мааруулна” хэмээжээ. Түүн дотор эртний ургамал, амьтны чулуужсан олдворт газар, эртний хүний оршин сууж байсан ул мөрийг хадгалсан соёлт давхарга, чулуун зэвсгийн олд­ворт газар, хадны зураг, бичээс, булш, хиргисүүр, оршуулга, тахил, тайлгын байгууламж, эртний хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, архитектурын дурсгал, хөшөө дурсгал гэх зэргээр олон зүйлийг багтаасан юм. Хуулиар ийнхүү хамгаалахаар тусгачихаад байхад амьдрал дээр хэрэгжиж буй нь үгүй. Соёлын биет өв бол тухайн улс үндэстний оюун ухаан, хүч хөдөл­мөр шингэсэн, түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг тө­лөөлж чадах түүх, соёл урлаг, шинж­лэх ухааны ач холбогдолтой эд өл­гийн зүйл төдийгүй хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн баримтат гэрч болдог гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Тэгэхээр булш, хиргисүүр гэдэг бол монгол түмний эртнээс нааш оршин тогтнож ирсэн түүхийн баримтат гэрч учраас төрийн хам­гаалалтад байх ёстой.Дээрх хуулийн 30.1-д “Түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үнэт зүйл оршин байгаа нутаг дэвсгэр, газрын хэвлий нь төрийн хамгаалалтад байх бөгөөд аливаа олдвор нь төрийн өмч мөн” гэж заасан ч хууль бус малтлагаар олдсон эд өлгийн зүйлийг иргэд хоо­рондоо арилжаалж, дэлгүүр, музей нээх, заримыг нь хил давуулан най­маалцаж байгаа нь хууль хэрэгжихгүй байгаагийн тод илрэл гэлтэй.

    Дулаарахаар гүйцээн тонох гэж бэлдсэн булш. Өмнөговь аймгийн Булган сумын нутаг

    ЦОЛ НЭМЭХЭД НЬ ХӨШҮҮРЭГ БОЛДОГГҮЙ УЧРААС ЦАГДААГИЙНХАН ҮЛ ОЙШООДОГ

    Монгол Улсын нутаг дэвсгэр Төв Азийн эртний нүүдэлчдийн соёл иргэншлийн төв учир археологийн дурсгал арвин.Дийлэнхийг нь оршуул­гын дурсгал буюу булш, хиргисүүр эзэлж байгаа.Нүүдэлчдийн оршуул­гын дурсгалын дийлэнх нь газрын гүнд байх ба өнгөн хөрсөн дээрээ чу­луун байгууламжтай хэмээн “Булш хиргисүүрийн дурсгалт газруудын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, цаашдын зорилт” гэсэн илт­гэлдээ ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, дэд профессор Ц.Төрбат, докторант Ч.Ерөөл-Эрдэнэ нар бичжээ.

    Эрт цагт бие биедээ дайтсан овог аймгууд өрсөлдөгчийнхөө өвөг дээд­сийн булш, оршуулгыг нь сүйтгэж доромжилдог байж.Харин өнөө цагт ашиг олохын төлөө булш хиргисүү­рийг хайр найргүй устгаж, түүхийн ул мөрийг баллаж байгаа билээ.Ма­гадгүй энэ нь олон зуу, мянган жилийн шаштиртай Хүннү гүрэн, Их Монгол Улсын түүхийг гуйвуулахад хялбар болгох нэг арга, харь гүрний бодлого ч байхыг үгүйсгэхгүй.ЗХУ-ын нөлөөн доор 1990-ээд оноос өмнөх 70 жилд Монголын түүхийг яаж баллуурд­сан билээ дээ.Түүн шиг эртний түү­хийн минь эх сурвалжийг арилгаж, өөрчлөн бичээд улс үндэстний минь дархлааг үгүй хийх гэсэн оролдлого ч байж болзошгүй шүү дээ.

    Үндэсний аюулгүй байдал, тус­гаар тогтнолд заналхийлэх хэмжээ­ний ийм хэргийг цагдаагийнхан шалгаж шийдвэрлэлгүй, тэгсхийгээд хаачихдаг нь харамсалтай.Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг илрүүлж, шалгаж шийдвэрлэсэн ч удирдлага нь онц хүнд, ноцтой хэрэг илрүүлсэн­тэй адил үнэлдэггүй, цол нэмэхэд хөшүүрэг болдоггүй учраас үл ой­шоодог гэж үзэх хүн цөөнгүй бий.Зарим сумын хэсгийн төлөөлөгч нь булш, хиргисүүр ухаж тоносон хү­мүүсийн тухай мэдээлэл авч, хэн хийснийг нь тогтоодог ч нутгийн ир­гэдтэйгээ өс өвөрлөөд яах вэ хэмээн хэрэг үүсгэн шалгадаггүй гэсэн.Уг нь өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжсэн Эрүүгийн хуульд Соё­лын өвийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг оруулж хуульчилсан.Түүнд тусгаснаар түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээ­сэн, устгасан бол эрүүгийн хариуц­лага хүлээлгэхээр заасан юм.Гэвч цагдаа, прокурорынхон хууль хэрэг­жүүлээгүй тохиолдол гарчээ.

    Хөвсгөл аймгийн нутаг, Улаан тайгад нэг доор байх олон тооны (албан бус мэдээллээр 10 гаруй) булш, хиргисүүр сүйтгэсэн хэрэг өнгөрсөн аравдугаар сард гарч, цаг­даагийнханд нь мэдээлэл очсон аж.Тус аймгийн Цагдаагийн газрынхан мэдээллийн дагуу шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэнэ.Хэ­рэгсэхгүй болгосон шалтгааныхаа талаар цагдаагийнхан тайлбарлахдаа “Тэдгээр булшнаас чухам ямар зүйлс гарсныг тогтоох боломжгүй учраас хэргийг хаасан” гэсэн юм.

    Уг нь цагдаагийн байгууллага Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгж байгуулахаар ярьж байсан нь саяхан.Харамсалтай нь, ажил хэрэг болоогүй л байна. Бод­вол нөгөө л төсөв санхүүгийн хүнд­рэл гэх амны уншлага болсон үгээ­рээ хаацайлаад үүнд санаа тавихгүй байгаа болов уу.

    БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НЭРЭЭР ТҮҮХИЙН ДУРСГАЛЫГ СҮЙТГЭЖ БАЙНА

    Сүүлийн жилүүдэд бүтээн бай­гуулалт, уул уурхайн ашиглалт, ол­борлолт нэрээр энд тэндгүй газар сэндийчих болсон.Үүний золиосонд хэчнээн булш, хиргисүүр, дурсгал сүйдсэнийг тогтоох боломж үнэндээ алга.“Алт” хөтөлбөрийн хүрээнд зах замбараагүй үйл ажиллагаа явуул­сан уурхайнхан соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчдийг манлайлна.Уг нь хуульд үйл ажиллагаа явуулах талбайд нь булш, хиргисүүр, түүх соёлын дурсгал байвал авран хамгаа­лах, судалгаа шинжилгээ хийлгэхээр тусгасан байдаг ч мөнгөөр бүхнийг шийдэж болно гэдэг уурхайн эзэд энэ заалтыг огт хайхраагүй.Тийм­дээ олон зуугаар тоологдох дурсгал сүйтгэсэн. Тухайлбал, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэнд буй баримтад “Төв аймгийн Заамар су­мын нутаг Заамарын гүүрнээс Дар­хан-Уул аймаг хүртэлх олон голын хөндийд сүүлийн 15 жилийн турш гадаад, дотоодын 50 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн ажил явуулж эрт­ний дурсгалуудыг бүрмөсөн устга­сан. 2000 онд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн аманд ажил­лаж байсан “Эрэл” компанийн алт­ны уурхайн ашиглалтын талбайгаас хэдий үед хамаарах нь тодорхойгүй хэд хэдэн хүний яс гарсан.20 км урт, 3-5 км өргөн уг талбайг бульдозероор тэгшлэхдээ тэдгээр дурсгалыг тэр гэхийн тэмдэггүй болтол сүйтгэж, ямар ч баримтгүй болгосон байна.

    2002 оны долоо, наймдугаар сард Мянганы замын ажил гүйцэтгэж бай­сан БНХАУ-ын зам, гүүр, барилгын компани Дашинчилэн сумын нутаг Чинтолгойн Хятаны үеийн хэрэмт хотын дэвсгэр газарт тэсэлгээ хийж, эксковатораар ухаж барилга байгууламжийн ул мөр бүхий газрыг сүйт­гэсэн” хэмээн дурджээ.Энэ мэтийн баримтыг үргэлжлүүлэн дурдаж болох юм билээ.

    Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 38 дугаар зүйлд пал­еонтологи, археологи, угсаатны мэр­гэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж ба­рих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж газар олгохыг хориглохоор заасан. Ингэж хуульчилсан хэдий ч аж ахуйн нэг­ жүүд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологи, палеонтоло­гийн дурсгалыг авран хамгаалагч мэргэжлийн хүмүүст гаргах хөрөн­гөндөө гар татдагаас түүх соёлын дурсгалд халдах тохиолдол байсаар.

    БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУД ХАДНЫ ОРШУУЛГЫГ ЗАРНА ГЭЖЭЭ

    Эртний эдлэл, түүх соёлын дурс­галт зүйл өндөр үнээр авна гэдэг зар байнга зурагтаар гардаг.Үүний цаана янз бүрийн бодлого явж байж ч мэдэх.Сүүлийн жилүүдэд булш хиргисүүр тонож, дотроос нь занданшуулсан шарил, оршуулга гарган арилжи­хыг завдсан тохиолдол нэг бус удаа гарч байна.Архангай аймгийн Ца­хир сумаас цорж лам Санжжавын занданшуулсан шарилыг ухан, хотод авчран худалдах гэж байсан хэрэг нэг хэсэг дуулиан тарьсан.Тэгвэл алс Баян-Өлгийд хадны оршуулгыг зах дээр байгаа юм шиг зарахыг оролдсон тохиолдол гарсныг архео­логичид, судлаачид баталж байна.Баян-Өлгийнхөн түүхийн дурсгалыг устгасан тохиолдол нэг бус гэнэ.Тус аймгийн Цэнгэл сумын Могойн голд хасгуудын оршуулгын газар байгуу­лахдаа хүрэл зэвсгийн үеийн том хир­гисүүрийг сүйтгэсэн гэнэ.Мөн VIVIII зууны үеийн хүн чулууг хугалан авч сумын оршуулгын хэрмийн хаал­гыг дарж тавьсан байжээ.

    “Адидас”-тай эмэгтэйн шарил гэж нэг хэвлэлд бичиж байсан хадны ор­шуулгын дурсгал Алтайн уулсаас олд­сон байдаг.Яг түүн шиг оршуул­гыг Баян-Өлгийн казахууд олсон гэх мэдээллийг Археологи, палеонтоло­гийн дурсгалыг авран хамгаалагч нар авчээ.Алтайн барагшун түүх нэрээр уул хадаар тэнэж яваад иргэд хадны ийм оршуулга олох тохиолдол мэр сэр гарч байгаа аж.Ингээд бөөн зар­дал чирэгдэл болж, арайхийж очтол олсон хүмүүс нь “Мөнгө өг.Зарна. Эсвэл төрөөс одон медалиар шагна” гээд халгаахгүй байжээ.Гэтэл нөгөө авран хамгаалагч нарт ямар ч төсөв хөрөнгө байхгүй учраас хий дэмий л шогширсоор хоцорсон гэх.Энэ мэ­тээр түүх, соёлын өвийг авран хам­гаалах үйл ажиллагаа явуулах ёстой мэргэжлийн хүмүүс нь хөрөнгө мөнгөгүйн улмаас ажлаа зохих ёсоор хийхэд бэрхшээл тулгардаг аж.

    Гэтэл тонуулчид гадаадын өндөр үнэтэй металл хайгч төхөөрөмжөөр “зэвсэглэн” булш, хиргисүүр болго­ныг тандаж явна. Түүгээр ч зогсохгүй туулах чадвар сайтай “Фургон”, “Ланд круйзер”-ийг тоноглон булш хирги­сүүрийг 4-5 цагийн дотор тоноод явчихдаг болжээ. Дээр дурдсан, Хөвс­гөлийн Улаан тайгад эртний булш хиргисүүр тоносон хэргээс харахад тонуулчид ихэд мэргэшсэн байгаа гэнэ.Оршуулгын толгой хэсгийн шо­роог ухаж, машиндаа бэхэлсэн тусгай татлагаар таг чулууг нь татаад дотор нь байх эд зүйлсийг нь тоночихсон байж.Тонуулчид дунд археологи, палеонтологийн чиглэлээр номын дуу сонссон залуус ч байх магадлал­тайг мэргэжлийн хүмүүс хэлнэ лээ.Уг нь манай улсын нутаг дэвсгэрт археологийн малтлага, ялангуяа булш, хиргисүүрийн дурсгалыг суд­лах зөвшөөрлийг БСШУСЯ-ны тусгай комиссоос олгодог юм билээ.Харин тонуулчид ямар ч зөвшөөрөлгүй яв­даг нь ойлгомжтой.Тиймээс нутгийн иргэд түүх, соёлын дурсгалаа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн тулд сонор соргог байж, тусгай зөвшөөрөлтэй, эсэхийг нягтлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлж буй нэг хэлбэр.Харин төрийн байгууллагууд уялдаа­ тай ажиллаж маш яаралтай булш, хиргисүүрийн дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, улсын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх шаардлагатай болжээ.Хэрэв ингэхгүй бол бид түүхийн баримт гээд гаргаад ирэх дурсгалгүй болоход ойрхон байна.

  • Ээждээ би согтуу очихгүй

    Ижий минь бүүвэйн дуугаа мартана
    Энгэрийн цэцэг гандаж шувуу буцаад л
    Ижий минь үсэнд намрын хяруу буучихна.
    Ээждээ би согтуу очихгүй

    Энхрий хүүгээ тэнцэж ядан гуйвлахад
    Элгэндээ мэгшиж дэндүү их гомдоод
    Ижий минь надаасаа алсад явчихна.
    Ээждээ би согтуу очихгүй….

    Б.Эрдэнэбат…