Үнэхээр ч, бурханы шашинтан монголчуудын дээдлэн шүтдэг 14-р Далай лам Данзанжамцын хэлснээр: Ошо бол орчин цагийн их гэгээрсэн Мастер. Тэрээр хүн төрөлхтөнд ухамсрын хөгжлийн хүнд хэцүү үеэ даван туулахад боломжтой бүх аргуудыг хэрэглэж буй туслагч мөн” юм. Ошо 1953 оны 3 сарын 21-нд гэгээрсэн юм. Дотоод ухаанд бясалгалыг нэг төрлийн үхэл гэдэг. Бас бясалгал хийж гэгээрсэн хүн энэ хорвоогийн хамгийн агуу үхлээр үхсэн гэдэг… Ошогийн эцгийг Бабулал гэдэг байсан юм. Тэрээр 1908 онд төрсөн. Удмынхаа бизнеcийг үргэлжлүүлэн даавууны наймаа эрхэлдэг байсан. Ошогийн аав зөөлөн, мэдрэмтгий, нөхөрсөг, өгөөмөр хүн байсан гэдэг. Бабу лал шашин шүтдэг хүн байсан бөгөөд сүмд явж, мацаг барьж, ариун судар шаштир уншдаг байж. Амьралынхаа суулчийн арван жилийг тэрээр Пунад хүү Ошогийнхаа ашрамд өнгөруулсэн юм. Тэр өөрт нь хүүд шавь орж тогтмол бясалгал үйлддэг байсан.
Ошогийн эх Сарасвати Бай баян айлын охин байсан юм. Тухайн үеийн орны ёс заншлын дагуу тэрээр 7 настайдаа гэрлэсэн байна. Сарасвати Бай их зочломтгой хүн байсан гэдэг. Ошогийн эцэг эх хоёр заяаны сайхан хосууд байсан гэдэг. Тэдний гэр бүл энэтхэгийн уламжлалт шашны нэг болох жайн шашныг шүтдэг байсан. 1931 оны 12 сарын 11-нд бие биенээ хайрласан эгэл жирийн, нээлттэй эдгээр хүмүүсийн гэр бүлд нэгэн хүү мэндэлжээ.
Энэ үйл явдалд өвөө эмээ хоёр нь үнэхээр баярлаж. Шинэ төрсөн хүү үнэхээр үзэсгэлэнтэй, нүд булаам байсан тул урьд нэг төрөлдөө хаан байсан байх гэж бодогджээ. Тиймээс хүүг хаан буюу “ража” гэж нэрлэсэн юм. Хүүгийн бүтэн нэрийг Ражниш Чадра Махам гэдэг болж. Хүүгийн эцэг эх гэр бүлийн бизнесээ эрхлээд тун завгүй байдаг байсан тул эмээ өвөө нь дуртайяа өсгөхөөр авч үлдсэн байна.
Ошогийн төрсөнтэй холбоотой нэгэн ер бусын баримт байдаг. Ошо төрөөд гурав хоног юу ч идэж уугаагүй юм. Бас дөнгөж төрсөн бусад хүүхдүүд шиг уйлаагүй гэдэг. Хамгийн гайхалтай нь түүнд энэ байдал таатай байсан байна. Тэгээд дөрөв дэх өдрөөсөө Ошо гэнэт юу ч болоогуй юм шиг мөөмөө хөхөж эхэлсэн байна. Энэ гайхалтай үзэгдлийг олон жилийн дараа Ошо тэж тайлбарласан байдаг.
Ошогийн урьд төрөл 700 жилийн өмнө ууланд амьдардаг их багш байсан юм. Тэрээр газар газраас ирсэн олон тооны шавьтай дотоод ухааны сургуулийн мастер байж. Мастер 106 насалсан байна. Жанч халахаасаа өмнө Мастер 21 хоногийн мацаг эхлүүлсэн байна. Мацаг дуусахад Мастер гэгээрэх ёстой байв. Гэхдээ түүний өмнө нэг сонголт байлаа. Үүрдийн мөнхөд уусан алга болохын өмнө дахин төрөх үү, үгүй юу гэдгээ шийдэх. Тэр өөрийн шавь нар руу харцаа чиглүүллээ. Шавь нарынх нь дотор замынхаа дунд гацчихсан тусламж хэрэгтэй олон шавь байлаа. Бас тэрээр Өрнө Дорын шашны нэгдлээс үүсэх агуу боломжийг ч олж харж байв. Олон төрөлдөө хязгаарын дээдэд хүрэх гэж тэмүүлсэн тэрээр зорилгодоо тун ойрхон очсон байв. Гэлээ ч тэр дахин нэг удаа төрөхөөр шийдсэн юм. Ариун хайр, нинж сэтгэлийн үүднээс Мастер шавь нартаа буцаж ирж үнэнийг хуваалцан, гэгээрэлд хүргэнэ гэж амласан юм. Гэвч… мацаг дуусахаас 3 хоногийн өмнө түүнийг амийг хөнөөсөн гэдэг. Яг л Есүс, Сократыг ямар учраас хөнөөсний адилаар…
700 жилийн дараа хүний биеийг олж төрөөд Ошо хамгийн түрүүнд 21 хоногийн мацгаа дуусгав. Мэндлээд гурав хоног мөөмөө идээгүй нь “урьд” төрөлтэй нь холбоотой аж. Будда нар ухамсартайгаа энэ хорвоогоос хальж, мөн ухамсартайгаар энэ хорвоод буцаж ирдэг. Бас эцэг эхээ ухамсартайгаар сонгож, төрөхдөө ч ухамсраа хадгалсаар байдаг. Дараа нь хэсэг хугацааны дараа “мартах” үйл явц явагддаг. Гэсэн хэдий ч өмнөх төрлүүддээ хураасан сүнсний нөөц хүч хорогддоггүи юм. Гагцхүү сэрэх цагаа л хүлээж байдаг. Санах цагийг хүлээж байдаг. Хүн бүрийн дотор.
Тиймээс өнөө цагт түүнтэй хамт байгаа олон шавь нар нь бас “тэр цаг үе”-с ирцгээсэн юм. Тэд өөрсдийн Мастертайгаа дахин учирцгаасан юм.
Бяцхан Ражниш бусдаас өөр зан байдалтай хүүхэд байсан. Тэрээр байнга л туршилт хийн, үнэнийг эрж, олон хүнд хэцүү аргуудыг өөр дээрээ хэрэглэдэг байсан. Нялх балчир наснаасаа тэрээр үхэл хэмээгч үзэгдлийг туйлаас сонирхон судалсан. 5 настай байхад нь хамгийн хайртай охин дүү нь нас барахад бяцхан Ошо мацаг барьж яг л жайн лам шиг ёс үйлдсэн гэдэг. 5 настай хүүг удаан хугацаанд ятгасны эцэст л хоол унданд буцан орсон байдаг.
Ошогийн өвөө зээ хүүгээ ер бусын хүүхэд гэдгийг нь мэдэрч байлаа. Хүүгийнхээ тухай мэдэж авахын тулд өвөө нь тухайн цагийн нэртэй нэгэн зурхайчид ханджээ. Харамсалтай нь, зурхайч түүнд хүү чинь 7-с илүү наслахгүй гэж айлдав. Хүүгийн зурхайг тэрээр цааш нь үзсэн ч үгүй. Ямар ч утгагүй учраас. Тун удалгүй зурхайч өөрөө хорвоог орхин одож түүний шавь нь Ражниш хүүгийн зурлагыг үргэлжлүүлэн зуржээ. Түүний төөрөг үнэхээр сонин байж. Ражниш хүү 7 жил тутамд үхэлтэй тулгарна гэж буув. 7,14, 21 насандаа. Ингэхдээ 21 насандаа тэрээр гарцаагүй үхнэ гэжээ.
Ийм хачин зураг төөрөг буусан нь тодорхой шалтгаантай байсан юм. 7 нас, 14 нас нь Ошогийн амьдрал дахь эргэлтийн цэгүүд байсан. Энэ үед Ошо үхлийг гүн гүнзгий мэдэрч харин 21 насандаа бүрэн төгс үхсэн юм. Гэхдээ тэр махан биеэ орхиогүй. Өөрөөр хэлбэл, тэр гэгээрсэн будда болсон юм.
Ошогийн нэг дэх үхэл
Ошог 7 настай байхад хамгаас хайртай өвөө нас барсан юм. Ошо энэ хүнд үеийг түүлан өнгөрүүлсэн боловч өвөөгийнхөө үхлийг өөрийн үхэл мэт хүлээн авсан байдаг. Дөрвийн дөрвийн хоног үргэлжилсэн өвөөгийнх нь үхэл түүнд яг л ертөнц нурж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр өвөөгөө нас барсны дараа амьдрах хүсэлгүй болсон. 3 хоногийн турш тэрээр дээш харан огт хөдөлгөөнгүй хэвтсэн юм. Тэр амь гарсан боловч энэ гурван хоног түүний хувьд үхлийг мэдрэх анхны туршлага байлаа.
Үүнээс хойш ганцаардлын мэдрэмж, бид бүгдээрээ энэ ертөнцөд ганцаар оршдог, хувьлаг оршдог гэдэг мэдрэмж түүнийг орхиогүй юм. Өвөөгөө нас барсны дараа Ражниш эцэг эхтэйгээ цуг Жабалпур хотоос холгүй суурьшин амьдрав, Ражнишийн эмээ нь түүнд маш их хайртай байсан бөгөөд насан өөд болтлоо өөрийгөө зээ хүүгийнхээ шавь гэдэг байсан. Ражниш дунд сургууль орсон. Гэвч сургуульд орсон эхний өдрөөс л дунд сургуулийн боловсрол хэт явцуу, бүтээлч биш гэдгийг ойлгосон. Тэрээр багш нарыгаа байнга цочроож, байнга хэрэг төвөг тарьдаг байсан юм. Анхнаасаа л түүний бүхий л сонирхол оюун ухааны хил хязгаараа хэрхэн давж гарах вэ гэдэг байсан бүдүүлэг, босогч гэсэн нэр зүүсэн Ошогийн хувьд энэ явдал дам байдлаар ашигтай зүйл болж хувирсан юм. Түүнийг сургууль, бусад хүмүүс цааш түлхсэн байдаг. Гэхдээ азтай нь өөр руу өөрөөсөө сурах. Ошо байдаг нэг хулигаан, муу сурлагатан байгаагүй юм, Тэр зүгээр л юмыг өөрөөр сурдаг хүүхэд байсан юм. Ражниш нийтийн номын сангийн хамгийн залуу уншигч болж хувирлаа. Шүлэг бичиж, зураг зурж эхэлсэн. Өөрийн бодлоо бусдад илэрхийлж, маш сонирхолтой түүх ярьдаг нь түүнийг бусдын дунд их нэр хүндтэй болгосон юм.
Өөрийн амьдрал дахь эхний багшаа Ошо усан сэлэлтийн багш гэж хэлсэн байдаг. Тэр хүн усанд үнэхээр дуртай байсан тул амьдралынхаа ихэнх цагийг голын эрэг дээр өнгөрүүлдэг, усанд сэлэн, байнга бясалгал хийдэг хүн байж. Түүний амьдрал бүхэлдээ голд ойрхон оршихуй болж хувирсан хүн байж. Мастер Ражниш руу хараад “Усан сэлж сурах арга гэж байдаггүй юм, Сурах боломж ч үгүй, Энэ зүгээр л дадал болохоос биш мэдлэг биш” гэсэн. Тэгээд түүнийг ус руу шидчихсэн. Хүн өөрийн амиараа дэнчин тавьж байх үедээ хийж болох бүхнийг хийдэг. Ражниш хэд хэдэн удаа усанд живсэн юм. Гэхдээ л тэр сэлж гарч чадсан байдаг. Усанд байх үедээ тэр оршихуй бүхэллэг чанартай гэдгийг мэдэрсэн юм. Бас “энд ба одоо” гэдэг төлөвт оршихыг мэдэрсэн юм. Энэ нь түүний анхны бясалгал байж. Үүнээс хойш Ражниш өдөржин голын эрэгт өнжих болсон юм. Тэр ганцаараа юм уу найзуудтайгаа элсэн дээр бясалгал хийдэг болж. Үүний зэрэгцээ тэрээр үхлийн тухай мартдаггүй байсан бөгөөд хүүрийн газар очиж олон цагаар шарил чандраладаг газар хэвтдэг байж. Ошогийн эцэг эх ингэж байгааг нь хараад зурхайчын хэлсэнийг санан зовж эхэлсэн юм. Ингээд тэрээр 14 нас хүрлээ. 14 насандаа Ошо хоёр дахь удаагаа үхэлтэй тулгарсан юм.
Ошогийн хоёр дахь үхэл
Ошог үхнэ гэж хэлсэн нас буюу 14 нас хүрлээ. Энэ удаад Ошо үхлээ ухамсартайгаар угтан авахаар шийдэв. Тэр гэрийхэндээ энэ удаадаа үхэл гарцаагүй ирнэ, түүнийг тойрохгүй нь лавтай гэж хэлээд бэлэн байвал зүгээр гэж нэмж хэлжээ. Гэр бүлийнхэн нь шоконд орж яахаа мэдэхээ болив. Гэсэн ч түүнд саад болохгүй гэж шийджээ. Ражниш өөрийн бодсоноо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудав. Эхлээд тэр сургуулийнхаа захиралд очиж удахгүй үхэх гэж байгаа тул 7 хоногийн чөлөө өгөөч гэжээ. Захирал багш буруу сонсчихов уу, яав гэж бодоод Ражинашийг амиа хорлох гэж байна гэж ойлгон, юу болоод байгааг тайлбарла гэж шаардав. Ражниш зурхайчийн өгүүлснийг хэлээд, үхлээ хүлээх гэж байгаа тул хичээлээс чөлөө авах гэсэн юм аа гэв. Үнэхээр үхэл ирвэл түүнийг ухамсартайгаар хүлээн авах хэрэгтэй, туршлага болог гэж үзэж байгаагаа бас хэлэв. Хэрэг явдал Энэтхэгт болж байсныг санах хэрэгтэй. Тэнд шашин бүр урьд хойд төрөл, ухамсарт үхлийн тухай номлодог. Тиймээс сургуулийн захиралд хэлэх үг олдсонгүй. Тэр түүнд чөлөө өгчээ.
Ражниш тосгоны ойролцоо байдаг нэгэн хуучин сүмийн балгасанд хүрч ирлээ. Жинхэнэ үхэл түүн дээр ирээгүй ч Ражниш “үхдэл” болохын тулд чадах бүхнээ хийсэн юм. Тэрээр хэд хэдэн аймшигтай мэдрэмжүүдийг даван туулсан байдаг. Гэхдээ түүний ойлгосон хамгийн гол юм гэвэл, өөрийгөө үхэж байгаагаа мэдэх үедээ хүн тайван, үг дуугүй болдог юм байна аа гэсэн ухаарал байв. Дөрөв дэх өдөр сүм дотор нэгэн могой гулсан орж ирлээ. Ражниш түүнийг харан хэвтэж байв. Гэвч тэр айдас мэдрэхгүй байлаа. Тэр: “Үхэл энэ могойгоор дамжин ирж байж ч магад. Юунаас нь айхав? Хүлээ!” гэж боджээ. Могой түүн руу гулсан ирээд дээгүүр нь давж гулсаад цааш оджээ.
Хэрэв хүн үхлээ хүлээж авах юм бол айдас үгүй болдог. Хэрэв амьдралаас зүүгдэх юм бол айдас байсаар л байдаг. Хэрэв нэгэн цагт үхлийг бодит байдал гэж хүлээж авах юм бол тодорхой алслал үүсдэг. Тэрхүү алсын цэгээс хүн амьдралын үйл явдлын урсгалыг үзэгч мэт ажиглаж эхэлдэг. Ингэснээр хүн үхлийг ямагт дагадаг зовиур, шаналал, гуниг, цөхрөлийн заагийг давдаг.
Ийнхүү Ражниш үхэж буй бодгалийн юу мэдэрдгийг бясалган байж, эрчимтэйгээр даван туулснаар их эрт үхлийг ухамсарладаг нэгэн болсон юм. Үүнээс хойш тэр тасралтгүй бясалгаж, болж байгаа бүхнийг хүлээн авч эхэлсэн. Үхлийг ч гэсэн…
Бүхнийг хүлээж авдаг энэ төлөвөө хадгалж хөгжүүлснээр Ошо алсдаа гэгээрсэн будда болж чадсан юм. 21 насанд тохиолдсон дараагийн үхэл хүртлээ Ошо өөрийн насандаа нийцсэн зүйлсийг сонирхсоор иржээ. Тэрээр улс төр судалж эхэлсэн, найзуудтайгаа янз бүрийн юм сэдэж, шинийг сурч байсан. Тэрээр маш идэвхтэйгээр сүнсний замналаар явж, дотогшоо гүнзгийрэх шинэ шинэ аргуудыг нээж илрүүлсээр байлаа. Тэрээр урьдын нэгэн адил эргэн тойронд буй нөхцөл болзолт ертөнцтэй зөрчилдсөн хэвээр байсан тул муу нэр зүүсээр байв. Гэхдээ тэр огтоос бууж өгөөгүй юм.
Ошогийн гурав дахь үхэл
Ражнишийн бясалгал улам бүр эрчимжиж байлаа. Тэдгээрийн нэг нь модны орой дээр нуруугаа модонд наан суух нэгэн хүчтэй бясалгал байв. Гэгээрэхээсээ нэг жилийн өмнө Ражниш анх удаа сүнс биенээс салах үйл явцыг мэдэрчээ. Тэрээр энэ тухай ийнхүү өгүүлсэн байдаг: “Нэг шөнө би маш гүнзгий бясалгалд орсон тул махан бие минь модноос унасныг анзаараагүй юм. Мэдэнгүүтээ би ийш тийш хартал бие маань тэр доор газар хэвтэж байгааг харлаа. Би үргэлжлүүлээд модны орой дээр сууж байвч бие маань газарт хэвтэж байгаа нь үнэхээр хачин санагдав. Модны орой дээр байгаа надтай газарт байгаа бие маань хүйснээс гарсан мөнгөлөг, хурц өнгийн утсаар холбогдож байлаа. Цааш юу болохыг тааж хэлэхэд хэцүү байсан бөгөөд биедээ хэрхэн буцаж орох вэ гэдэгт санаа зовж байлаа. Тэр шөнө би анх удаа өөрийн биеийг хажуунаас олж харсан юм. Түүнээс хойш биеэ мэдрэх энгийн физик мэдрэмж нэгмөсөн устсан. Үхэл гэдэг зүйл ч миний хувьд оршихоо больсон. Яагаад гэвэл, бие махбодь сүнс хоёр гэдэг нэг нэгнээсээ салангад орших хоёр өөр зүйлс гэдгийг мэдэрсэн юм. Энэ үйл явдал хир удаан үргэлжилснийг хэлэхэд хэцүү байна. Өглөө үүрээр нэг тосгоноос нөгөө руу лонх зөөж байсан хоёр эмэгтэй модны хажуугаар өнгөрсөн юм. Тэд газар хэвтэж байсан миний биеийг олж харсан. Би, миний биеийг гайхан харж байгаа тэр хоёрыг модны орой дээрээс харж байлаа. Тэд миний духанд гараа хүртэл тэрхэн зуур таталцлын хүчинд авсан мэт би биедээ буцан орж нүд минь нээгдсэн. Үүнээс хойш би энэ аргыг зургаан удаа туршиж үзсэн.” Үүнээс хойш Ражниш нэгмөсөн өөрийн төв руу шидэгдсэн юм. Тэр бардам сэтгэлгүй болсон. Түүнд хэн нэгэн болох, ямар нэгэн юманд хүрэх хүсэл үлдээгүй юм. Ражнишд одоо Бурхан, Нирван сонин биш болсон. “Буддаг дуурайх” гэдэг айхтар өвчнөөс бас нэгмөсөн ангижирсан байна. Тохиромжтой цаг тулж ирэв, хаалга бараг нээлттэй байлаа. Ийм төлвийн үед амьдрал үхэл мэт байдаг. Хувь хүн үгүй болсон тул асуулт хэн ч тавих вэ дээ? Асуулт асууж болох бүх материалууд оршихоо больсон. Ингээд 1953 оны 3 сарын 21-нд 21 насандаа Ражниш бүрэн гүйцэд өөр дээрээ ирсэн юм. Тэр гэгээрсэн юм. Түүнээс өмнө олон хүн гэгээрч байсан. Гэхдээ хэн ч өөрийн гэгээрлийн тухай ийм тодорхой өгүүлж байгаагүй юм.
Эх сурвалж: “Их оюунлаг хүн” сэтгүүл
Category: Далд ертөнц
-
Ошогийн гурван удаагийн үхэл
-
Хий үзэгдэл гэж юу вэ? Хий үзэгдэл нь мэдрэхүйн эмгэг мөн үү?
Мэдрэхүй гэдэг нь объектын буюу үзэгдэл юмсын өнгөн талд оршиж байгаа олон шинжүүд субъектын уураг тархинд нөлөөлөл үзүүлснээс үүсч буй тусгалыг хэлнэ.Энэ нь сэрлүүд дээр тулгуурлан үүсдэг мэдэрч танин мэдэхүйн процесс юм. Мэдрэхүй тусламжтайгаар бид юмс үзэгдлийн олон шинжүүдийг нэгэн зэрэг уураг тархинд тусган танин мэддэг. Тэгвэл хий үзэгдэл гэдэг нь мэдрэхүйн нэгэн төрлийн эмгэг юм.Тухайн үед бодитой оршоогүй ямар нэг юмыг бодитой оршиж байна хэмээн буруу тусгахыг хий үзэгдэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлвэл хий хоосон мэдрэхүйтэй болох буюу хий юм харах,хий юм сонсох,хий хоосон үнэр үнэртэхийг хий үзэгдэл гэнэ.Ямар мэдрэх эрхтэнд хий үзэгдэл үүсч байгаагаар нь:• Харааны• Сонсголын• Үнэрлэхийн• Амтлахын• Арьсны болон дотор эрхтний гэж ангилна.Харааны хий үзэгдэлТухайн үед бодитой оршоогүй ямар нэг юм өвчтнй нүдэнд харагдахыг буюу байхгүй зүйлийг байгаа болгож харахыг харааны хий үзэгдэл гэнэ.Юу ч үзэгдэж болно.Ихэвчлэн орой үдшийн цагаар харагдана.Харааны хии үзэгдэл нь өнгөтэй буюу өнгөгүй,хөдөлгөөнтэй буюу хөдөлгөөнгүй,нэг буюу хэд хэдэн,эгдүү буюу айдас хүрмээр гэхчлэн янз бүр байна.Нойрны хий үзэгдэлИхэвчлэн шөнийн цагаар ,нүдээ аньсан үед,зүүрмэглэх агшинд унтахаар буюу гэрлээ унтраасан үед хий үзэгдлүүд нүдэнд харагдаж ,арьсан дээгүүр гүйж,гарт тэмтрэгдэж,чихэнд сонсогдож байснаа гэрэл асаах үед алга болдог.Энэ хий үзэгдэл нь хүёр болон түүнээс дээш тооны мэдрэх эрхтэнд нэгэн зэрэг үүсвэл түүнийг хосолсон хий үзэгдэл гэнэ.Нойрноос сэрэх үеийн хий үзэгдэлНойрноос сэрүүн байдалд шилжих үед харааны болон бусад эрхтний хий үзэгдэл үүснэ.• Өөрийгөө харах хий үзэгдэл:Нүдэнд өөртэй нь адилхан нэг буюу хэд хэдэн хүн харагдана.• Харааны бичил хий үзэгдэл:Өвчтөнд ерийн хэмжээнээс жижиг биетэй хий хоосон хүмүүс харагдана.• Харааны макро хий үзэгдэл: Өвчтөнд ерийн хэмжээнээс том биетэй хий хоосон хүмүүс харагдана.• Харааны олон тооны хий үзэгдэл:Нүдэнд маш олон тооны хий хоосон хүмүүс харагдахыг хэлнэ• Харааны эгэл хий үзэгдэл:Нүдэнд хий хоосон оч үзэгдэнэ.• Сонсголын хий үзэгдэл:Тухайн үед бодитой оршоогүй ямар нэгэн дуу хоолой ,чимээ шуугиан чихэнд сонсогдохыг хэлнэ.Энэ нь аман ярианы хий үзэгдэл болон сонсголын эгэл хий үзэгдлээр илэрнэ. -
Чөтгөртэй таарсан жолооч үсээ цагаартал айжээ
Энэ явдал олон жилийн өмнө Өмнөговь аймагт болжээ. Хотын нэгэн автобаазын жолооч Сундуй Өмнөговь аймагт байдаг цэргийн ангид ачаа барааг нь хүргэж өгөөд ЗИЛ-130 машинтайгаа буцаж явлаа. Түүнтэй хамт хот орохоор долоо хоногийн чөлөөний хуудастай Амгалан гэдэг цэрэг явж байв. Зуны дунд сар байсан болохоор нар илчилгүй төөнөж, моторын ус буцалж, хэдэн км яваад машиныхаа хамрыг сөхөөд салхины өөд хараад зогсчихно. Ус жаахан хөрсөн хойно дахиад л цааш явна.Амгалан нь Сундуй жолоочийн гар хөлийн үзүүрт зарагдаад таван завгүй. Тэд аймгийн төвөөс хөдлөөд зуу гаруй км явжээ. Энэ хооронд хэд хэдэн удаа машиныхаа хамрыг сөхөн зогсч усаа хөргөөв. Цааш хориод км яваад мөн л моторын ус буцалж, пид пад хийгээд явах аргагүй боллоо. Халуунд нозоорсон Сундуй цэрэг хүүд “Би машиныхаа дор сүүдэрт жаахан хэвтэж нойр аваатахъя. Чи тэр хооронд машины хамрыг сөхөж ус хөргөөрэй. Хоёулаа жаахан амарч байгаад хөдөлье” гэжээ. Амгалан ч кабинаас бууж машины хамрыг сөхлөө.Сундуй жолооч хүрмээ аван машины дор дэвсээд хэвтэж байснаа унтаж орхижээ. Зүүд нойрон дунд бие нь жингүйдэн хөвөөд байх шиг санагдав. Гэнэт сэрээд харвал ээ бурхан минь, түүнийг толгойдоо тал үстэй, хоёр чөргөр хөлтэй, улаан нүдтэй, том цээжтэй чөтгөр баруун сугандаа хавчуулан хар хурдаараа гүйж явна. Газар нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрч байгааг бодоход тэр чөтгөр их хурдан гүйж байгаа бололтой. Чөтгөрийн гараас мултрах гэж тийчигнэх тусам чөтгөр түүнийг сугандаа улам чанга хавчина. Амьсгал нь боогдоод хэцүүхэн болж ирэв. Аймаар муухайгаар хашгирах гэсэн боловч дуу нь гарсангүй. Чөтгөр түүнийг сугандаа хавчуулан баахан гүйж байгаад газар пидхийтэл хаячихаад цааш гүйгээд алга болчихов.Энэ явдал гэгээн цагаан өдөр болжээ. Нэг хэсэг ухаан балартан хэвтсэн Сундуй өндийж босоод машинаа харуулдвал тээр хол, бараг 4-5 км-ийн цаана харагджээ. Машин руугаа алхангаа “Надад ийм аймшгийн юм тохиолдсоныг өнөөх цэрэг мэдээгүй юм байх даа. Мэдсэн бол надад тусалмаар юм. Намайг унтаж байхад чөтгөр шүүрч аваад сугандаа хавчуулан гүйж байсан нь тэр юм байна л даа. Золтой л чөтгөрийн хоол болчихсонгүй. Юун чөтгөр хаанаас хүрч ирээд намайг авч явсан нь тэр юм бол” гэж гайхан бодсон байна. Бас өнөөх чөтгөр дахин хүрч ирээд бариад авах вий гэж айн хар гүйхээрээ алхаж явлаа. Машин дээрээ хүрч ирлээ.Өнөөх цэрэг машины хамар дээр гишгэн доош тонголзоод Сундуйг харсангүй. Үүнийг бодоход эл хачирхалтай явдал хэдхэн минутын дотор болж өнгөрсөн бололтой. Сундуй цэргийн хажууд очоод ‘За хүү минь ус хөрж байна уу?” гэхэд Амгалан “Арай хөрөөгүй байна. Одоо арваад минут болоход хангалттай хөрөх байхаа” гэж хэлээд Сундуй руу харснаа нэг муухай орилоод ухаан алдан пидхийн ойчжээ. Сундуй “Миний юунаас айгаад ухаан алдаж унав” гэж гайхаад өөрийгөө машиныхаа толинд хараад өөрөө золтой л ухаан алдсангүй. Толинд тас хар үс нь цав цагаан болчихсон харагдаж байв. Чөтгөрт сугадуулан сүнсээ зайлтал айж явахад үс нь ийнхүү хэдхэн минутын дотор цав цагаан болсон байжээ.Цэрэг Амгалан ухаан орсон хойноо хажууд нь тас хар үстэй Сундуй жолооч биш, цав цагаан толгойтой сүнс юм уу чөтгөр ирчихээд зогсч байна гэж бодон айснаа ярьжээ. Гурав хоногийн өмнө Өмнөговь руу явсан Сундуй жолооч цав цагаан толгойтой хотод буцаж ирснийг олон хүн гэрчилдэг юм билээ. Үүнээс хойш Сундуй жолооч “Буурал Сундуй” нэртэй болжээ. Сундуй гуай өөрт тохиолдсон энэ эвгүй явдлыг үе үе хар даран зүүдлэх болжээ. Хотод ирсэн хойноо лам хуваргад бараалхан болсон явдлыг ярьж мэргэлүүлэхэд “Та нар чөтгөрийн гүйдэлтэй газар ирээд зогссон байна. Тэр чөтгөр бол гучаад онд хэлмэгдэн хороогдсон ламын сүнс байжээ. Танай удамд До яаманд ажиллаж байсан нэг хүн байсан байна.Энэ хүн олон лам нарыг хороож нүгэл үйлдсэн учир тэр чөтгөр чамайг До яамны тэр хүнтэй андуурсан байна. Гэхдээ чамайг тэр хүн биш гэдгийг мэдээд хор хүргэлгүй хээр орхисон байна гэж айлджээ. Сундуй жолооч удам судраа нягтлан судлахад үнэхээр ээжийн нь талын нэг хүн До яаманд ажиллаж байсан бөгөөд Өмнөговьт олон лам нарыг буудан хорооход оролцож явсан байна. Сундуй жолооч чөтгөрийн хорлол хүртээгүйдээ ихэд баярласан гэдэг.
Зүүдний талаарх 10 үнэн
10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг.
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.
9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг.
Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.
8. Бүх хүн зүүдэлдэг
Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг.
Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.
6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг.
Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.
5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй
Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.
4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг.
Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.
3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг.
Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.
2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг.
Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.
1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог.
Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна
Талийгаач эхнэрийн нь сүнс гэр орон, нөхөртөө олон жил хоргодсон байв
Цогтын анхны эхнэр өвчний улмаас нас барж, гурван хүүхэд нь өнчрөн хоцорсон нь хориод жилийн өмнө билээ. Бурхан болоочоосоо хойш гурван жилийн дараа Алимаа гэдэг нэг дагавар хүүтэй хүүхэнтэй ханилан суусан байна. Цогт анхны эхнэртэйгээ айл болж өрх тусгаарлахдаа дэлгүүрээс худалдаж авсан эрээн модон ороо хаях тун дургүй. Энэ орыг худалдаж авахад хөдөө байдаг хадам ээж нь их сайхан зузаан эсгий гудас урлан өгч явуулсан ажээ. Ханиа алдсанаас хойш энэ орноосоо өөр орон дээр Цогт унтах дургүй. Учир нь энэ орон дээрээ унтаж байхад талийгаач хань нь байн байн зүүдэнд орж ирэн хэсэг хугацаагаар ханьсдаг байв. Бурхан болооч хань нь ингэж ханьсахаар барахгүй зарим шөнө сүнс нь орны хажууд ирэн Цогтыг энхрийлж ялдамладаг байсныг гүн нойрондоо автсан Цогт мэддэггүй байжээ. Талийгаач эхнэрийн нь сүнс айл болж, гал голомтоо асаасан ор гудсандаа ийнхүү олон жил хоргодсон нь сонин.
Цогт, Алимаа хоёр ханилснаасаа хойш өнөөх эрээн модон ор дээр унтсаар олон жил болжээ. Зарим шөнө Алимаа учиргүй хар даран зүүдэлнэ. Зүүдэнд нь Цогтын талийгаач эхнэр орж ирэн Алимаад тун таагүй хандана. Уг нь Алимаа Цогтын талийгаач эхнэрийг огт танихгүй, ямар хүүхэн байсныг зөвхөн зургаас нь харж мэдсэн. Түүний зүүдэнд Цогтын талийгаач эхнэр Алимааг гэрээсээ учир зүггүй хөөж байна, чи миний хэдэн хүүхдийг битгий ад үзээд байгаарай, чи миний орон дээр нөхөртэй минь унтдаг хэн юм гэхчлэн дайрч давшилж байна гэж олон удаа орж иржээ. Алимаа учир нь үл олдох энэ зүүднийхээ тухай нөхөртөө хэлж “Олон жил болсон энэ модон ор, гудас хоёрыг сольж, шинэ ор, гудас авъя” гэхэд Цогт жигтэйхэн дургүйцэж “Энэ ор, гудас хоёр чамд ямар гай болоод байгаа юм. Чиний зүүдэнд юу орж ирэх нь ор, гудас хоёрт ямар хамаатай юм” гэж уурлана.
Сүүлийн үед Алимаагийн бие шөнө дунд хэн нэгэн хүн хутгаар сийчсэн мэт эрээн цоохор болох болжээ. Өөрийнхөө бие нурууг хумсаараа маажаад ийм болгочихов уу гэтэл гар нь хүрч чадахааргүй газарт хүртэл эрээн цоохор болсон байдаг нь тун хачирхалтай. Нэгэн шөнө Алимаа мөн л хар даран зүүдэлж, давхийн сэрэхэд орны дэргэд Цогтын талийгаач эхнэр хөх торгон дээлтэй зогсч байх нь цонхоор тусах сарны гэрэлд тодоос тод харагдаж байв. Тэр шөнө Алимаа өнөөх эрээн модон ор дээр ганцаараа унтаж байсан юмсанж. Сүнс харсан Алимаа сүнсээ зайлтал айж, хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал өнөөх хөх торгон дээлтэй хүүхэн Алимааг дув дуугүй хэдэн хором ширтэж байснаа том өрөөний хаалгаар гарч одсон байна. Алимаа тэр хүүхний сүнс шөнө орны хажууд ийнхүү зогсч байхыг олон удаа харсан бөгөөд үүнээс болж сүүлийн үед бие нь аягүйрхэж чилээрхэх болов. Энэ тухай нөхөртөө хичнээн хэлээд ч нэмэргүй. Учир нь Цогт анхны эхнэртэйгээ унтаж байсан ор, гудсаа солих тун дургүй, бас дээр нь энэ орноос өөр орон дээр унтах дургүй.
Алимааг “Би наад орон дээр чинь унтахгүй” гэхэд Цогт элдэв үгээр загнасаар байгаад модон орон дээр заавал хамт унтана. Аргаа барсан Алимаа дээрх удган Нансалд бараалхахад Нансал онгод шүтээнээ дуудан бөөлж байгаад ингэж хэлжээ.
– Тэр модон ор, гудас хоёрт нөхрийн чинь талийгаач эхнэрийн сүнс олон жил хоргодсон байна. Тэр сүнс танд нэг их хор хөнөөл учруулахгүй ч зүүдэнд чинь орж, шөнө таны дэргэд ирээд байдаг нь танд их төвөгтэй байдаг юм байна. Би тэр сүнсийг зайлуулах арга засал хийж өгье. Энэ явдлаас айгаад таны сүнс ч зайлан одсон байна. Би сүнсийг чинь дуудан авчирч өгье. Таны нуруун дээр шөнө гарсан эрээн цоохор бол тэр сүнсний хорлол байна. Талийгаач хүүхний сүнс нөхрөө харамласандаа таныг ингэж хорлож байна.
Гэхдээ үүнээс илүүгээр таныг хорлож чадахгүй. Учир нь та ханийх нь оронд хань, хүүхдүүдэд нь ээжийн нь оронд ээж болсон үүргээ муугүй биелүүлж байгааг тэр сүнс сайн мэддэг юм байна. Би тэр сүнсийг нөгөө ертөнц рүү нь бүрмөсөн явуулах гэж оролдоод үзье. Ийм олон жил гэр орондоо, хайртай юмандаа хоргодсон сүнс тийм амар зайлдаггүй юм гэж Нансал удган хэлсэн байна.
Ингээд Нансал удган нэгэн өдөр Цогтынд уригдан ирж, хэнгэргээ дэлдэж, онгод тэнгэрээ дуудаж, өнөөх эрээн модон орыг тойрон баахан бөөлөөд “Талийгаачийн сүнс сая надаас зугтан энэ орныг хэдэнтээ тойрлоо. Би араас нь хөөн бөөлсөн. Сүнс эндээс явах тун дургүй байна. Гэвч миний онгод тэнгэр дийлж, тэр сүнс тэнгэр өөд нисэн одлоо. Одоо дахин эргэж ирэхгүй биз дээ. Чиний сүнс ч эргэж ирээд биед чинь орчихлоо” гэжээ. Үнэхээр ч Нансал удганыг бөөлснөөс хойш талийгаач хүүхний сүнс дахин үзэгдсэнгүй. Алимаагийн бие дээрх эрээн цоохор зүйл ч алга болж, эхнэр, нөхөр хоёр модон ор, хуучин гудас хоёрыг устгаж шинэ ортой болсон байна.
Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаардаг
мэддэггүй ч байж болох зүүдний тухай баримтуудыг хүргэж байна.
Баримт 1. Онолын хувьд зүүдийг тодорхойлох нь: Мэдрэлийн тогтолцооны хэсгүүд нь цочролд харилцан адилгүй өртдөг. Мэдрэлийн тогтолцооны бусад хэсгүүдээсээ илүүтэйгээр байнга цочролд өртөж буй мэдрэлийн тогтолцооны тухайн хэсэгт хүчилтөрөгч ба илчлэгийн дутагдал бусад хэсгээсээ харьцангуй ихээр бий болж, улмаар агааргүй (анаэроб) исэлдэлт явагдсанаас тухайн мэдрэлийн эд эсэд сүүний хүчил ихээр үүсэж хуримтлагдана. Ингэж сүүний хүчил ихээр хуримтлагдсан мэдрэлийн тогтолцооны тухайн хэсгийн эс ихэд цочромтгой болно. Үүнийг мэдрэлийн эсийн ядралт гэнэ. Ингэж эсийн ядралтанд орсон тухайн хэсэг нь мэдрэлийн эс тогтолцоо сааталд орсны дараа гадаад дотоод янз бүрийн цочруулд амархан өртөж цочирдгоос саатлаас амархан гардаг байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдрэлийн эсийн туйлшрал гүйцэд явагддаггүй байна. Ингэснээр тархи мэдрэлийн саатлын үед мэдрэлийн тогтолцооны зарим нэг хэсэг саатаагүйгээс үүссэн үйл явц бий болно. Энэ үйл явцыг зүүд гэнэ.
Баримт 2. Хараагүй хүмүүс зүүдэлдэг. Энэ нь ямар нэг шалтгаанаар сүүлд хараагүй болсон хүмүүст хамаарна. «Олдмол» хараагүй болсон хүмүүс бусад бүх хүний адил хар-цагаан өнгөөр болон бусад элдэв өнгөөр зүүдэлдэг байна.
Баримт 3. Хэрвээ хүн төрөхдөө хардаггүй байсан бол зүүдэлж чаддаггүй, дуу чимээний болон «үнэрийн» зүүд зүүдэлдэг.
Баримт 4. Хүн өөрийн бүх зүүдний 90 орчим хувийг мартдаг. Маш цөөхөн зүүд санаанд үлддэгийг бүх хүн мэднэ дээ. Зүүдний гуравны нэг нь биш, тал нь биш, бүтэн 90 хувь нь мартагддаг нь ерөөс сонин.
Баримт 5. Бүх хүн зүүдэлдэг. Зарим хүн бусдыг бодвол зүүдээ илүү сайн санадаг, гэвч зүүдээ ерөөс санадагүй заяа нь хаячихсан хүмүүс ч бий. Ийм хүмүүс ерөөс зүүдэлж үзээгүй хэмээн өөрийн найз нөхөд болон танил хүмүүст ярьдаг. Үнэндээ бол тийм биш.
Баримт 6. Зүүд нь сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг. Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явсан хүслийн тусгал юм. Чухамхүү зүүд нь сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусалдаг байна. Саяхан сэтгэл судлаачид нэг туршилт хийж, түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг «зүүдэлдэг» үе болохоор нь тэднийг сэрээж байжээ. Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч, ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхэлсэн байна.
Баримт 7. Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан тэр хүмүүсийг л зүүдэлдэг. Тархи шинэ хүмүүсийг «санаанаасаа зохиодоггүй». Та эргэлзэж байна уу? Үнэндээ хүнд зүүдлэгдсэн тэр хүн өмнө нь өөртэй чинь уулзаж байсныг аль эрт нотолсон юм. Жишээ нь, 35 жилийн өмнө таны өвөөгийн машинд шатахуун өгч байсан хүн 40 настай байхад зүүдлэгдэж болно.
Баримт 8. Бид амьдралынхаа туршид олон мянган хүнийг хардаг, тэд дараа нь зүүдэнд орж ирдэг.
Баримт 9. Зарим хүн хар-цагаан өнгөөр зүүдэлдэг. Бүх хүн зүүдэлдэг, гэхдээ барагцаалвал 12 хувь нь хар-цагаан өнгөөр зүүдэлдэг байна. Яагаад ингэдгийг эрдэмтэд хараахан илрүүлж чадаагүй байгаа ч, баримт бол баримт, өнгөтэй зүүд хэзээ ч зүүдлээгүй хүмүүс бас бий.
Баримт 10. Зүүд бол ер нь л зэрэглээ. Бага зэрэг ойлгомжгүй хэлсэн байж магад, гэхдээ зүүд шиг тийм хачирхалтай, учир битүүлэг зүйлийн талаар онцгой тодорхой юм хэлэх аргагүй. Зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдэлдэг олонхи зүүд бол сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.
Баримт 11. Нэг сонин баримт. Тамхи татахаа больсон хүмүүс тамхичид юмуу хэзээ ч тамхи татаж байгаагүй тэр хүмүүсийг бодвол, хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдэлдэг байна. Тамхи татахаа больсон архаг тамхичид бүр хурц өнгийн зүүд зүүдэлдэг ажээ.
Баримт 12. Дашрамд тэмдэглэхэд, ийм хүмүүс ердийн зүүдийг бодвол, тамхи татсан үеийн зүүдийг хавьгүй цөөн зүүдэлдэг байна.
Баримт 13. Гадны хүчин зүйлс бидний зүүдэнд нөлөөлдөг. Үнэхээр гадны авиа, үнэр, шүргэлт, бидний унтаж байгаа өрөөний температур юмуу тэр ч байтугай хатуу дэрийг санагдуулдаг тэр зүйл бидэнд байнга зүүдлэгддэг. Энэ бүгд хүний зүүд, физиологийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлдгийг харуулж байна.
Баримт 14. Хүнийг унтаж байхад, түүний бие ямар ч «хөдөлгөөнгүй» болдог. Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үед өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна.
Баримт 15. Зүүд зөнтэй хэмээн ярилцдаг. Гэсэн хэдий ч хүн болгоны зүүдэлсэн зүүд биелдэггүй. Хэрвээ ямар нэгэн сайхан зүүд зүүдэлвэл зүүд минь биелээсэй, онцгүй тавгүй зүүд зүүдэлвэл битгий биелээсэй хэмээн олон хүн боддог.
Баримт 16. Харин зөн совинтой зүүд зүүдэлсэн алдартнуудын хувьд тэд үнэхээр азтай юм. Сэрүүн байхдаа шийдвэрлэж чадахгүй байсан асуудал, туурвих ёстой бүтээлийнхээ талаар мэдэхгүй байсан ч ер бусын хачирхалтай замаар тэдний зүүдэнд бүх асуудлыг шийдвэрлэх хариу орж ирсэн байна. Хамгийн гол нь энэхүү цаг мөчийг алдалгүй барьж авч олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл, тоног төхөөрөмж бүтээсэн бүтээлчид, зохиолчдод талархахгүй байхын аргагүй.
Баримт 17. Мэдрэлийн тогтолцооны ямар хэсэг ядралд орж, сэрэл дамжуулснаас шалтгаалан зүүд нь олон төрөл байна. Жич: Тархины гадар, гадрын доод төв нь хамгийн ихээр ядралд өртдөг хэсэг учир барагтай л бол сааталд удаан хугацаагаар гүн орохгүй саатлаас гарч үйл ажиллагаанд оролцоно. Иимээс зүүдний олон төрөл байх явдал нь хөдөлгөөн мэдрэхүйн замуудын сэрэл сааталтай холбоотой.
Баримт 18. Орчлонгийн цэцэгс адилгүй байдаг шиг ижил зүүд гэж байдаггүй. Зүүдэлж буй хүнд тэмдэгтүүд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас үл хамааран тухайн зүүд нэг л тайлалтай байдаг. Хүртэхүй тэнцвэрт байдлаасаа хазайна. Хүмүүс материаллаг ертөнцөөс баяр баясал, уйтгар гунийг хүртэн авдаг атлаа оюун санааны ертөнцөөсөө хол хөндий байдаг нь харамсалтай. Гэтэл оюун санаа нь биетэйгээ хамт байдаг ч, ирээдүйд ямагт түрүүлэн хүрдэг. Иймээс бид дотоод мэдрэмжээ гадаад ертөнцтэйгээ адил хэмжээнд хөгжүүлэх ёстой.
Баримт 19. Зүүдлэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Тодорхой утга санааг хадгал, аль болох гадаад ертөнцөөс тусгаар, чөлөөт байхыг х ичээ. Хүн хүсвэл ухамсраасаа бүрэн ангид байж зүүдийг бодит мэт, болох үйл явдлын үнэн тайлбар мэтээр хүртэж чадна. Хүний дуу хоолойг, жишээ нь хамаатныхаа дууг сонсож зүүдэлж байгаа нь унтаж буй хүн хүртэхээр хүлээж авахаар дээд “би” хэлбэржиж байгаа юм.
Баримт 20. Зүүд нь урьдчилан харах байдлаа хэрхэн алддаг вэ? Биеийн болон оюун санаа нь тодорхойгүй бөгөөд унтаж буй хүнийг түүний биологийн тогтолцоо алдагдаж байгааг сануулахгүй бол зүүд нь утгаа өгч чадахгүй. Зүүд бол обьектив буюу материаллаг зүйлд субьектив байдлаар ойлгуулахад ирж буй сайн мууг мэдрэх ухамсарыг өгч байгаа тэмдэгтүүд юм. Оюун санаа бол материаллаг мөн чанарын гадна талд үргэлжлэн оршдог, гэхдээ материаллаг чанартай ижил төстэй тал цөөнтэй.
Баримт 21. Зүүд хэзээ биелдэг вэ? Зүүдний биелэл 7 хоногоор
Нямд зүүдэлвэл – Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа – Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва – Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв – Биелэхгүй.
Баасан – Урьдчилан хэлж байна.
Бямба – Үргэлж биш боловч хааяа биелнэ.
Баримт 22. Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа зүйл бол зүүд мөнөөс мөн.
Баримт 23. Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг асуудлыг тайлбарлахыг эрмэлзэж байгаа нь мэдээж хэдий ч, бас олон зүйлийг ойлгох аргагүй л байна.
Баримт 24. Зүүдний биелэл сарын өдрүүдээр
Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.
1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ.
Үхээд сэхсэн хүмүүсийн тухай
Үхэж буй үед эргэн тойронд харанхуй болж, тэртээд бүдэг гэрэл харагддаг бөгөөд түүнд ойртох бүр гэрэл тодорч, шаргал өнгө нь цагаанаар солигдон, нүд гялбахгүйгээр эргэн тойрныг тодоор харах боломжтой болдог байна. Клиник үхлийг туулаад амьд үлдсэн нэгэн эмэгтэйн яриаг Муди ийн бичсэн байх юм. “Би аажмаар хөөрч эхлэв. Хэдэн сувилагч өрөөнд минь гүйн орж ирэхийг харж байлаа. Эмч орж ирж байлаа. Гэтэл би гэрлийн бүрхүүлийн цаагуур шилжиж, эмчийг хажуунаас нь маш тодоор харж байв. Намайг хэрхэн амьдруулах гэж байгааг би тод харсан. Миний бие тэр доор орон дээр миний өөдөөс хараад хөдөлгөөнгүй хэвтэх юм. Нэг сувилагч “Бурхан минь энэ хүн өнгөрчихлөө” гэж хашгирахыг би сонсов. Бас нэг сувилагч миний аманд хиймэл амьсгал хийж байхыг би дээрээс нь харж байлаа. Цээжийг минь цахилгаан гүйдлээр цохиж эхлэв. Миний яс шажигнан дуугарахыг би сонсож байлаа. Миний цээж, гар хөлөнд массаж хийж байхыг хараад “Эд нар юунд ингэж санаа зовоод байгаа юм бол оо. Надад одоо ямар сайхан байна вэ гэж би бодож байлаа” гэсэн байх юм. Мөн клиникээр үхээд сэхсэн бас нэг эр Муди эмчид доорхыг ярьжээ. “Би өөрийн биеийг орхилоо. Надад агаараар хөвж яваа юм шиг л санагдаж байв. Би эргэж харав. Бие минь орон дээр хэвтэж харагдсан. Харин би юунаас ч айгаагүй, маш тайван сайхан байлаа. Түгших, айх ямар ч зүйлгүй нам гүм байв” гэжээ. Түр зуурын үхэл гэгч ийм байх нь ээ. Аймаар гайхмаар юм. Даанч клиник үхлээс эргэж ирнэ гэдэг ховор тохиолдол бололтой. Туулсан амьдралтайгаа ахин нүүр учирч байгаа нь маш чухал зүйл юм. Түүний дотоод харцны өмнүүр нисэн өнгөрөх амьдралаас юу ч түүнийг салгаж чадахгүй, юу ч түүний тайван бодол санааг үймүүлж чадахгүй. Харин түүний хойноос төрөл төрөгсөд маш нам гүм байх нь нэн чухал. Их дуу чимээ, уйлаан цурхираан нь түүнд буцан эргэж очих хүслийг үүсгэж болдог нь цаашид хийн ертөнцөд /нөгөө ертөнц гэсэн үг бололтой/ хийх аялалд саад үүсгэдэг аж. Үхэж буй хүн харанхуй хонгилоор нисэн өнгөрч, гэгээн гэрэлтэгч биетэй учрах мөчөөс эхлэн физик биеэс гарч байгааг мэдрэн өөрийн биеийг гадны хүн мэт хардаг байна. Монголчууд үхэгсдийг нулимсаар, уйлаанаар үдэхийг муу гэдэг нь их учиртай мэт. Нөгөө ертөнцөд явахад нь саад болдог гэлцэнэ. Магадгүй сүнс нь хоргодож ч болох. “Алтан хайрцаг” нээлгэнэ гэдэг үүнтэй холбоотой ер нь ч чухал үйл ажээ. Үхлийн ертөнц хоёр үе шаттай юм шиг санагдаж байна. Азаар клиник үхлээс эргэн ирвэл дээрх хоёр нөхөр шиг хачин юм ярих биз. Гэвч ямар ч үхлийг хэн хүсэх билээ.
zindaa.mn
Хараал хийлээ хэмээн эмэгтэй хүнийг Перуд амьдаар нь шатаажээ
Харионикагийн гарыг хүлж хуурай модонд хүлээд бензин асгаж шатаахдаа гар утсанд бичлэг хийсэнд нь хөгшний хашгирч байгаа нь бичигдэж үлджээ. Омгийнхон цогцосыг түүдэг гал дээр гурав хоног шатаан ул мөрөө устгасан гэнэ. Гэхдээ хэргийн газарт ирсэн цагдаагийнхан хэд хэдэн яс олж эд мөрийн баримт болгожээ. Гэхдээ гэмт хэргийн талаар хууль сахиулагчид яаж мэдсэн хийгээд, гэмт этгээдүүдээс хэдэн хүнийг саатуулсан нь тодорхойгүй байна.
Индианчуудын 300 орчим нийгэмлэг оршин амьдардаг Пуэрто-Бермудес нутагт ийм хэрэг гарч байгаа нь анхны тохиолдол биш. 2015 онд жирэмсэн эмэгтэйг мөн л хараал хийсэн хэмээн зодсоноос урагаа зулбаж байсан юм байна.
Сэтгэгч (Өгүүллэг)
Түүний богино өгүүллэгүүдээс манай уншигчдын андахгүй сайн мэдэх “Хамелеон”, “Бүдүүн, нарийн хоёр”, “Золгүй явдал”, “Дугтуйтай хүн”, “Түшмэлийн үхэл”, “Зургаадугаар тасаг”, “Бяцхан нохойтой хатагтай” зэрэг өгүүллэгийг нь дурдаж болно. Зарим нэг баримт сэлтэд Чехов амьдралынхаа туршид 201 богино өгүүллэг бичсэн тухай дурдсан байдаг.
Чехов нь богино өгүүллэгээс гадна жүжгийн зохиол олныг туурвиснаас “Цахлай”, “Эгч дүү гурав”, “Авга ах Ваня”, “Интоорын цэцэрлэг” хэмээх дөрвөн бүтээл нь дэлхийн театруудад олонтаа тоглогдон сонгодогуудын жагсаалтад багтсан байна.
Аагим халуун өдрийн үд дунд болж байв. Гадаа үзэгдэж, харагдах юу ч үгүй, дүлий дүмбэ оргино. Хавь орчны энэ байдлыг ажвал Бурхан болоод хүмүүнд нэгэн адил мартагдсан асар том эдлэн газар гэлтэй. Шоронгийн хуяг Яшкины байшингаас холгүй навчисаа унжуулсан буурал дал модны дор зассан гурван хөлтэй ширээнд хуяг өөрөө, бас тэднийд зочилж ирээд байгаа хошууны дунд сургуулийн орон тооны манаач Пимфов нар суужээ. Хоёул гадуур хувцсаа тайлж, хантаазныхаа энгэрийг задгайлсан бөгөөд хоёулангийнх нь царай аагим халууны улмаас улааж, хөлрөн ямар нэг юм илэрхийлэх чадваргүй болон гөлийжээ… Пимфовын царай бүр ч нурамгар, залхуу нь хүрсэн янзтай, нүд нь гөлийж, доод уруул нь дорвойн унжжээ. Яшкины нүд, нүүрийг харахад түүнээс арай дээр, юу ч юм нэг юм бодоод байгаа юм уу гэлтэй байлаа… Тийнхүү хоёул дуугуй бие биенээ харан сууж, халуунд туйлдсандаа хүндээр амьсгалж, ялаа үргээхээр илэрхийлж суув. Ширээн дээр хүзүүтэй шилэн савтай архи, үхрийн чанасан мах, давсалсан загас тэргүүтнийг дэлгэн тавьжээ. Дарснаасаа аль хэдийнэ гурван хундагыг тогтоочихсон аж…
Тэгтэл Яшкин гэнэт “Ингэхэд ер нь тэгээд” гэж чанга дуугарахад тэдний суугаа ширээнээс холгүй зүүрмэглэж хэвтсэн нохой давхийн цочиж, босоод сүүлээ хавчсаар холдон явав. “Ингэхэд ер нь, манай орос хэлэнд элдэв цэг, тэмдэг яасан олон байдаг юм бэ, Фuлuпп Maкcuмыч аа?” гэж Яшкин үгээ үргэлжлүүлэв. Пимфов хундаганд нь хөвж байсан ялааны далавчийг гаргаж хаянгаа “Юу гэсэн үг вэ?” гэж намуухан дуугаар асуугаад, “Олон байвал олон л байхаас биш. Бүгд ордог, ордог газраа байх ёстойгоос хойш” гэв.
– Өө, та ингэж ярих хэрэггүй дээ! Таны тэр тэмдэгнүүд байлаа гээд ямар ч тусгүй. Зүгээр хоосон цэцэрхэл… Ганцхан мөрөнд арваад цэг тавьцгаачихаад өөрсдийгөө ухаантай, цэцэнд бодоцгоож байгаа юм. Жишээ хэлэх юм бол, нөхөр прокурор Меринов үг болгоныхоо ард таслал тавьдаг байгаа юм. Яах гэж билээ? Эрхэмсэг ноён гээд таслал, төдөн сарын төдөнд шоронгоор очлоо таслал, би харлаа таслал, баривчлагдсан хүмүүс гээд бас л таслал… Түй! Ёстой нүд эрээлжилмээр шүү! Номон дотор ч бас адилхан гээч. Цэгтэй таслал, тодорхойлох цэг, өдий төдий олон янзын хаалт. Уншихаас дургүй хүрмээр. Өөр нэг маягтай амьтанд ганц цэг багадаад өчнөөн олон болгочихно гээч… Яах гэж ингэдэг байна аа?
– Шинжлэх ухаан тэр бүгдийг шаардсан хэрэг … гэж Пимфов санаа алдав.
– Шинжлэх ухаан гэнэ шүү. Ухаан самууруулсан явдал. Үүнийг шинжлэх ухаан гэдэггүй юм. Сүр бадруулж, тийм дэмий юм бодож олцгоож л дээ. Бусад ямар ч орны хэлэнд ять (ē) үсэг байхгүй. Манай Орост л байгаа юм. Яахын тулд тэр вэ? Асуух ёстой биз дээ? Талх гэдэг үгийг энэ үсэгтэй, үсэггүй бичээд үз л дээ. Адилхан л талх байх юм байгаа биз дээ?
– Илья Мартыныч минь, чиний юу яриад байгааг Бурхан л ойлгох байх даа. Талх гэхэд юу гэж е бичихэв дээ. Сонсоход ч чихэнд эвгүй юм ярьж байх юм гэж Пимфов бүүр гомдонгуй өгүүлэв. Тэр нэг хундага татаад, нүдээ гомдонгуй цавчлан өөр зүг хараад суучихав.
– Энэ ять үсэгнээс болж би мөн ч их зовж байгаа шүү! Сургуульд байхад багш нэг удаа самбарт дуудсаныг одоо ч санаж байна. “Эмч хот орохоор явлаа” гэж бич гэхэд нь би е үсэгтэй биччихсэн юм. Хөөгөөд суулгалаа. Долоо хоногийн дараа дахиад л самбарт дуудлаа. Дахиад л “Эмч хот орохоор явлаа” гэж бич гэж байна. Энэ удаа ард нь ять бичлээ. Дахиад л буруудах нь тэр. “Яалаа гэж тэр вэ, Иван Фомич? Та өөрөө энд ять хэрэгтэй гэсэн биз дээ?” гэтэл өөдөөс “Өнгөрсөн удаад би андуурсан байна билээ. Өчигдөр би эмч гэдэг үгэнд ять үсэг орох, эсэх тухай нэгэн академичийн бичсэнийг уншлаа. Одоо бол шинжлэх ухааны академийг баримтлана. Би алба үүргийн дагуу чамайг шийтгэж байгаа юм” гэдэг юм байна. Шийтгэхээ ч шийтгэлээ. Одоо ч гэсэн энэ үсэгнээс болоод миний Васютка хүүгийн чих ганц амрахгүй байгаа юм. Хэрвээ би сайд байсансан бол олныг төөрөгдүүлсэн энэ үсгийг хэрэглэхийг хориглох сон. Пимфов дахиад л санаа алдан нүдээ анивчаад “Хэрвээ ингэж шинжлэх ухаан яриад байх юм бол сонсож, тэвчиж чадахгүй ээ, баяртай!” гээд гадуур хувцсаа өмсөв.
– За, за, юун гомдомтгой юм! Би энэ бүхнийг зүгээр л яриа өдөж хэлсэн байхгүй юу. Алив суу, ууцгаая л даа гэж Яшкин Пимфовын ханцуйнаас чангаангаа өгүүлэв. Гомдсон Пимфов эргэн сууж нэг тогтоочихоод буруу хараад суучихав. Хоёул дуугаа хураажээ. Ууж суугаа хоёрын хажуугаар Феона савтай угаадас барин өнгөрөв. Угаадас цалгих, угаадсанд норсон нохой гаслах чимээ гарна. Пимфовын гөлийсөн царай улам муухай болж, их халуунд хайлаад хантааз руугаа урсах нь уу гэлтэй. Яшкины духны үрчлээ улам нэмэгдэж үхрийн мах руу гөлрөн бодол болжээ… Ширээнд нь тахир дутуу хүн дөхөн ирж, шилэн сав хоосорсныг үзээд шинээр сэлбэлээ… Дахиад л ууцгаав. Тэгснээ Яшкин аанай л гэв гэнэтхэн “Ер нь тэгээд” гэхэд Пимфов түүний дуунаас давхийн цочиж, Яшкин руу айсан маягтай харлаа. Энэ одоо бас ямар гээч эсэргүү юм ярьж эхэлдэг бол? гэж тэрбээр хүлээж байлаа.
Яшкин мөн л “Ер нь тэгээд…” гэж давтан өгүүлснээ архиныхаа сав руу бодол болон харж “Миний бодлоор шинжлэх ухааны хэрэггүй мөн олон салбар байна аа” гэв.
– Тэр чинь юу гэсэн үг вэ? Ямар шинжлэх ухааныг илүү гээд байгаа юм? гэж Пимфов зөөлөн асуулаа.
– Янз бүрийн л ухаан байхгүй юу…. Хүн хичнээн янзын ухаан эзэмшинэ, төдий чинээ өөрийгөө бодно. Биеэ тооно гэж юүхэв…. Хэрвээ би мэддэг байгаад, чаддагсан бол энэ бүх шинжлэх ухааныг бүгдийг нь дүүжлэхсэн…Хөөе, хөөе. Үг хэлэхийн завдалгүй дахиад л бас гомдчихлоо! Юун гомдомтгой юм! Алив, жаахан ууцгаая. Ууя л даа! Тэдэн дээр Феона ирж, махлаг тохойгоороо ууртай түлхлэн, хоёр андын өмнө тавагтай ногоотой шөл тавив. Чанга халбагадах, зажлах, залгих чимээ гарч эхлэв. Газрын гаваас гараад ирэв үү гэлтэй гэнэт гурван нохой, нэг муур гарч ирэн ширээнийх нь өмнө зогсож, зажлах амыг горьдон харцгаав. Ногоотой шөлний дараа Феона сүүтэй будааны зутан авчирч, халбага сэрээ ширээн дээрээс унатал ширүүн тавив. Зутангаа идэхийн өмнө найз нар архинаасаа чимээгүй тогтооцгоолоо.
Тэгтэл Яшкин мөн л гэнэтхэн “Энэ ертөнц дээрхи бүх юм хэрэггүй” гэж мэдэгдэх нь тэр.
Пимфов халбагаа өвдөг дээрээ унагааж, Яшкин руу айсан харцаар хараад, эсэргүүцэх гэсэн боловч ууснаасаа болж хэл нь ээдэрч, будааны өтгөн зутанд зууралдчихаад болж өгсөнгүй… Өмнөх шигээ “Тэр чинь юу гэсэн үг вэ?” гэх гэтэл мөөрөх мэт бөглүү дуун гарав.
– Бүх юм хэрэггүй… Шинжлэх ухаан ч, хүн ч… шорон гяндан ч, ялаа шумуул, энэ будаа зутан ч… За, тэгээд та ч гэсэн… Та бурхан шашнаа шүтдэг сайн хүн боловч мөн л ялгаагүй хэрэг байхгүй, бүгд илүү зүйл гэж Яшкин үргэлжлүүлэв.
– Илья Мартыныч, баяртай! гэж Пимфов бувтнаад дээлээ өмсөх гэж оролдовч ханцуйгаа олохгүй байлаа.
– Бид одоо ингээд л тултлаа идэж уугаад суугаа маань юунд хэрэгтэй юм бэ? Бүгд хэрэггүй… Идээд л, яах гээд ч идээд байгаа юм, өөрсдөө ч мэдэхгүй… Байз гэм дээ, байз. Бас л гомдож амжив уу? Зүгээр л ярих юмтай байх гэж л энэ. Та хайшаа явах юм? Жаахан сууцгаая… Ярилцъя, ууцгаая!
Хааяа хундага харших, согтуу хоёрын хахаж цацахаас өөр сонсогдох зүйлгүй, чимээгүй намдуу боллоо. Нар тэнгэрийн баруун хаяа руу тонгойж, дал модны сүүдэр улам уртассаар байв. Феона хамраа шуухитнуулан гараа огцом савж, ширээний хажууд жижигхэн хивс дэвсэнэ. Хоёр найз үлдсэн жаахнаа дуугүйхэн хүртээд хивс рүү очиж бие биедээ нуруугаа харуулан хэвтээд унтаж эхлэв…
“Өнөөдөр ертөнцийн үүсэл, гарал, зэрэг дэвийн тухай арай ярьсангүй. Тэгсэн бол ч өнгөрлөө шүү. Үхсэн ч тэсэж суухгүй байсан байх аа, Бурхан минь” гэж Пимфов бодож амжлаа.
Хүн төрөлхтний зүй бус харьцаанд БАЙГАЛЬ ЭХ хатуухан хариу өгч байна
2006 оноос хойш хийсэн тэмдэглэлд 2014 оныг хамгийн их байгалийн гамшиг тохиож, хохирол амссан жил хэмээн үзэж байна. Энэ онд нийт 1967 байгалийн гамшгийн тохиолдлыг бүртгэсэн аж.
Харин энэ жил он дуусахаас сарын өмнөх тооцооллыг харахад хамгийн их хүндрэлтэй жилээс даруй 18-аар их гамшгийн тохиолдол бүртгэсэн байна. Түүнчлэн тус төвийн цаг агаарын шинжээч Сутопо Пурво Нугрохо хэлэхдээ “Мэдээж хэн ч байгалийн гамшгийг таамаглан, урьдчилан хэлж чадахгүй. Гэхдээ албаны судалгаа, шинжилгээний ажлаас харахад ирэх арванхоёрдугаар сард хар салхины улмаас үүдсэн үер болж байгалийн гамшиг эрчимжих төлөвтэй байна” хэмээн өгүүлжээ. Судалгааг олон нийтэд танилцуулаад арав гаруйхан хонож буй ч Шинэ Зеланд, Итали, Уэльс, Манчестар зэрэг бүс нутагт газар хөдлөлт, үер, цасан шуурга зэрэг хор хохирол дагуулсан аюулт үзэгдэл болсоор байна.
МОНГОЛД 10 ЖИЛ ТОХИОГҮЙ ХҮЙТЭН ӨВӨЛ БОЛЖ БАЙНА
Манай улсын хувьд ойрын 10 жилд болж байгаагүй онцгой хүйтэн өдрүүд үргэлжилж байна. Хойд туйлын хүйтэн агаар орж ирэх учраас энэ сарын 17-ноос эрс хүйтэрч -47 хэм хүрнэ гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлсэн. Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн ихэнх нутгаар цас орж, шуурга шуурч хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Нийслэл хотод гэхэд “мөнхийн” гэгддэг автозамын түгжрээ дээд хэмжээндээ хүрчээ. Хальтиргаанаас үүдэн “мөлхөж” буй автомашины цуваа, хоёр хоёроороо наалдсан автомашины ослоос үүдэн замын бөглөрөл онцгой нэмэгдлээ. Түүнчлэн халтиргаа, гулгаанаас болж бэртэж гэмтсэн иргэдийн тоо сүүлийн хэд хоногт огцом өсчээ. Гэмтлийн эмнэлэг өдөрт 250-300 хүн хүлээн авч байгаа бөгөөд иргэдийн олонх нь гарын шуу, шагай, түнхний ясаа хугалсан аж. Үүний зэрэгцээ халтирахгүйг хичээж буй иргэдэд зориулан “Оцон шувуу шиг алхвал хальтрахгүй” гэх зөвлөгөөг хүртэл танилцуулжээ. Манайхаас гадна Казахстанд цочир хүйтэрч агаарын хэм цельсийн -30 хэм давсан учраас орон нутгийн нислэгийг зогсоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
БЭЭЖИН ХОТ ГАМШГИЙН ДОХИОГОО АСААЛАА
Манай урд хөршийн нийслэл Бээжинд ч мөн огцом тархсан хүйтэн агаараас үүдэн агаарын бохирдол ихэсч, цаашид энэ байдал удаан үргэлжлэх төлөвтэй байгаа тул хотын захиргаа гамшгийн улбар шар дохиогоо асаажээ. Дөрвөн шатлалтай анхааруулах системийн хоёр дахь хамгийн өндөр дохио бол улбар шар дохио аж. Уг гамшгийн нөхцөл байдлын хүрээнд сургуулиудын үйл ажиллагааг цуцалж, барилгын төслийг ч мөн түр хугацаагаар зогсоосон аж. Шинжээчдийн дүгнэж буйгаар Хятад улс энэ жил Азийн бусад орноос илүү их байгалийн гамшгийн хохирол амссан байна. Тодруулбал, өнгөрсөн долоодугаар сард Хятадын зүүн болон өмнөд хэсгийн нутагт үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний үер буужээ. Үерийн гамшигт нийт 790 мянган хүн өртөж, таван мянга гаруй айлын байшин нуржээ. Гамшгийн дараах хохирлын хэмжээнд судалгаанд дурдсанаар Хятадын 11 мужид 100 орчим хүн үерийн улмаас амь эрсдэж, 19 иргэн сураггүй алга болсон байна. Мөн Филиппин, Тайвань, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудад хар салхины аюул заналхийлж “Хайма”, “Сарика”, “Хагупит” зэрэг хар салхи дайран өнгөрч, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
АВАРГА ТОМ ЦАСАН БӨМБӨЛГҮҮД БИЙ БОЛЖЭЭ
Уралын нуруунаас зүүн тийш орших Сибирийн бүс нутгийн баруун хойд хэсэгт орших Обь буланд байгалийн ховор үзэгдэл болж аварга том цасан бөмбөлгүүд үүсчээ. Далайн эргийн дагуух 18 км урт газар мөстсөн цасан бөмбөлгөөр хучигдсан байна. Мөсөн хэлбэртэй жижиг хэсгүүд усанд норж, салхинд хийсч өнхөрснөөр ийнхүү аварга том цасан бөмбөлгүүд бий болдог аж. Судлаачдын хэлж буйгаар энэ нь цаг агаарын ховор үзэгдэл бөгөөд “жижиг нойтон мөснүүд далайн эргийн хүчтэй салхи болон температур зэргийн нөлөөгөөр цасан бөмбөлгүүд болон хувирсан” гэнэ. Арваннэгдүгээр сарын хүйтрэл Сибирээс гадна Уралын бүсэд нөлөөлж агаарын хэм -30 давснаас дөрвөн хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна.
ФҮКҮШИМА МУЖИД 7.4 БАЛЛЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО
Байгалийн гамшигт хамгийн их нэрвэгддэг улсын тоонд багтдаг Япон улсад өчигдөр 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Японы Фүкүшима мужийн ойролцоо 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас японы зүүн хойд нутгийн эргийн зарим мужид цунамийн түгшүүр зарласан байна. Газар хөдлөлтийн улмаас Мияги мужийн Сэндай боомтод 1.4 метр өндөр цунами ажиглагдсан бөгөөд Ивази хотын Нишикимачи дүүргийн нефть-химийн үйлдвэрт гал гарчээ. Газар хөдлөлтийн голомт Фүкүшима нь Токиогоос хойд зүгт оршдог бөгөөд 2011 онд 9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа цунами үүсэн Фүкүшима Даичи цөмийн цахилгаан станцад осол болж байсан юм.
1978 ОНООС ХОЙШХИ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ
Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Гёнжу хотын ойролцоо өнгөрсөн есдүгээр сард хоёр удаа 5.1, 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлт хохирол багатай болсон бөгөөд иргэдийн амь нас хохироогүй ч зарим байшингийн хана таазанд цууралт өгч, цөөн тооны айлын эд хөрөнгө эвдэрч хэмхэрсэн аж. Газар хөдлөлтийн дараа нийслэл Сөүл, Пусан зэрэг хотод онцгой байдал зарлажээ. Уг газар хөдлөлт нь тус улсын түүхэн дэх 1978 оноос хойшхи хамгийн хүчтэй нь боллоо хэмээн Үндэсний цаг агаарын газраас мэдээлсэн байна.
100 ЖИЛД ТОХИОГООГҮЙ ЦОЧИР ХҮЙТРЭЛ
Европт энэ өвөл сүүлийн 100 жилд болоогүй онцгой хүйтэн өвөл болно гэж Германы цаг уурч Доминик Юнг мэдэгдсэн. Уг онцгой хүйтрэл нь Англи, Ирландын бүс нутагт онцгой ажиглагдаж байгаа бөгөөд ард иргэдийн дунд өвчлөл их байгаа аж. Үйлдвэржилт хөгжсөн энэ улсын хувьд “урьд хожид байгаагүй” цаг агаарын үзэгдэл хэмээн тодорхойлж байгаа юм. Учир нь уг хүйтэн цаг агаараас болж, агаарын бохирдлын төвшин огцом нэмэгджээ.
2012 ОНООС ХОЙШХИ ХАМГИЙН ХОХИРОЛ ДАГУУЛСАН ҮЕР
АНУ-ын Калифорни мужид тодорхой бус шалтгааны улмаас 102 сая мод өвчилж, унасан байна. Уг үзэгдэл 2010 оноос хойш болж байгаа бөгөөд эрдэмтэд шалтгааныг нь олж чадаагүй аж. Тэд уг үзэгдлийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд иргэдийн буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй ой хээрийн түймрийн аюул мөн нөлөөлсөн юм байна. Түүнчлэн өнгөрсөн наймдугаар сард тус улсын Луйзанна мужид сүүлийн 80 жилд болоогүй хүчтэй үер бууж, 2800 өрхийн байшин үерт автан, 13 хүн амь эрсджээ. Уг үер нь 2012 оноос хойшхи хамгийн их хохирол дагуулсан байгалийн гамшигт үзэгдэл хэмээн тодорхойлж байна.
Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд тэмдэглэснээр “Байгалийн гамшиг жил бүр 26 сая хүнийг ядуурал руу түлхэж, багаар бодоход 520 тэрбум ам.долларын хохирол учруулдаг” гэжээ. Уг судалгаанд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшиг эрчимжиж ган гачиг, циклон, үер, хуй салхи зэрэг давагдашгүй хүчин зүйлийн нөлөө улам хүндэрч, давтамж нь ойртож, аюулд өртсөн иргэдийн тоо өсөх хандлагатай байгааг онцолсон байна. Судлаач Стефани Халлегатте хэлэхдээ, “Ядуу буурай улс орны иргэд байгалийн гамшгаас өөрийгөө болон эд зүйлээ хамгаалах даатгал хийлгэдэггүй учраас хүнд тусдаг” гэж тодотгожээ. Түүний хэлдгээр гаднын өндөр хөгжилтэй орны иргэд эрсдлээс хамгаалах арга хэмжээ авдаг. Харин Ази тэр дундаа манайх шиг оронд энэ нь шинэ ойлголт юм. Байгалийн “Давагдашгүй” хүчин зүйл гэдэгт гал, үер, хуй салхи, цунами зэрэг багтдаг бөгөөд дэлхийн бүсчлэлийн төвшингөөрөө Ази тивд хамгийн их гамшигт аюул нүүрлэдэг байна.
СЭТГҮҮЛЧ А.ДАВААХҮҮ