дэл дээр ташуураа тулан зүүрмэглэж байхдаа өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна, тэдний хошууч баатар нь зээрд морьтой явна гэж зүүдлээд энэ зүүдээ зургаан сайддаа ярихад Шихихутаг уг зүүд үнэн эсэхийг магадлахаар явбал үнэхээр л гурван зуун тайчууд дайлаар ирж байдаг тухай барим тавим өгүүлсэн нь бий. Үүнтэй нэгэн адилаар мэргэн зүүдний тухай баримт хаа сайгүй байдаг. Тухайлбал, Ломоносов өөрийнхөө эцгийг нэгэн арал дээр хэрхэн нас барж буйг зүүдэлсэн нь бодит байдлаас өчүүхэн ч зөрөөгүй гэдэг. Энэ тохиолдлыг телепатын сонгодог жишээ гэж үздэг.
Японы эзэн хаан Go-Daigo хаан ширээгээ алдсаны дараа зүүднийхээ ачаар Кusunoki Masashige гэгчийг өөрийн талд татсанаар ахин хаан суудалдаа заларчээ. Зүүдэлсэн түүх нь сонин. Хаантан зүүрмэглэтэл дахиад Киото дахь ордондоо оччихсон байх юм гэнэ. Бүх мөчир нь өмнө зүгрүү хандсан аварга том мод харагдана. Модны өмнөд хэсэгт гурван их сайд, бусад албан тушаалтнууд эрэмбээрээ сууна. Гол суудал нь өндөрт өргөгдсөн байх бөгөөд мөн л өмнө зүг рүү ханджээ. “Энэ эзэнгүй суудал хэнийх юм бол?” гэж хаан бодтол гэнэтхэн хоёр хүүхэд гарч ирээд “Энэ бол танд зориулсан хаан сэнтий. Жаахан ч болов суугаад үз дээ” гэж хэлчихээд агаарт уусан алга болчихов гэнэ.
Хаан сэрсэн хойноо энэ бүхэн тэнгэрийн тэмдэг гэж үзжээ. Тэгээд удтал бодсоны эцэст “өмнө зүг” гэсэн ханз үсгийг “мод” хэмээх ханзтай зэрэгцүүлбэл “гаврын мод” гэсэн үг үүсэх бөгөөд кукуноки гэж дуудагдана гэдгийг ойлгожээ. Тэгээд байсан газрынхаа нэгэн ламаас ойр тойронд Кукуноки гэдэг нэртэй хүн байдаг эсэхийг асуутал үнэхээр байдаг болж таарав. Хаан түүнтэй уулзаж тусламж авснаар эргэн суудалдаа суужээ.
АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн үхэхээсээ арав хоногийн өмнө буюу 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд зүүдэлсэн зүүдээ хувийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байжээ.
“Шөнө дүлээр уйлах чимээ сонсов. Цагаан ордны нэгэн танхимд орж ирээд бөөгнөрөн зогссон хүмүүсийг олж харлаа. Тэдний дундуур зүтгэсээр танхимын голд очтол Америкийн далбаагаар бүтээсэн авс байна.
-Хэнийг оршуулж байгаа юм бэ хэмээн дэргэдэх хүнээсээ асуув.
-Та мэдээгүй юм уу? Ерөнхийлөгчийг алчихсан шүү дээ гэж нөгөө хүн хэллээ” гэж уг тэмдэглэлд бичжээ.
Декарт зүүдэндээ нэгэн дэлгэмэл ном үзээд бүх шинжлэх ухааны нийлмэл буюу scientai mirabilis гэсэн нэр өгчээ. Энэ нь түүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж, орчин цагийн шинжлэх ухааны аргазүйн үндэс болжээ. Энэ зүүдний агуулга нь Декартын зүүдээ тэмдэглэдэг дэвтэрт бичээстэй байсан боловч хожим нь алга болжээ. Гэхдээ түүний намтар бичигч Адриен Байе энэ тухай олны хүртээл болгожээ. Түүний үгээр бол Декартын оюун санааг ямар нэгэн сүнс эзэмдэж, залхуу хойрго байна хэмээн зэмлэж, өөрийнх нь амьдралын зорилго бол байгаль ертөнцийг танин мэдэхэд математикийн зарчмуудыг ашиглаж болно, ингэж шинжлэх ухааны мэдлэгийг тодорхой, цэгцтэй болгох нь асар их ач холбогдолтой гэдэгт итгүүлсэн байна.
Менделеев химийн элементийн алдарт хүснэгтээ мөн л зүүдэндээ олсон бол Фридрих Бурдах ч бас л зүүдэндээ цусны эргэлтийн тухай санааг олсон гэдэг.
1845 онд оёдлын машин зохион бүтээсэн Еlias Howe даавууны цаад талаас утсаа татах аргаа олохгүй махаа баржээ. Тэгтэл нэг удаа баахан зэрлэгүүд түүнийг алахаар хүрээлэн бүчлээ гэж зүүдэлжээ. Тэд түүнийг тойрон зогсоод жадаараа газар тогшин бүжиглэцгээтэл жаднууд нь бүгд үзүүртэй тээглүүртэй байжээ. Тэрээр сэрэнгүүтээ мөнөөх жаднаас санаа аван зүүний сүвэгчийг нөгөө үзүүрт нь гаргаснаар асуудлыг шийдэж чаджээ.
Нильс Бор атомын цөм ба электроны бүтэц нь нарны системтэй адилхан гэж зүүдэндээ анх харжээ.
Энэтхэгийн суут тоочин Сринивас Раманужан олон нээлт хийсэн бөгөөд энэ өүхнийг зүүдэнд нь Энэтхэгийн нэгэн бурхан хүрч ирж төрөлх хэлээр нь бичиж өгдөг гэж нотолдог байжээ.
Зүүдэнд гагцхүү нээлт хийдэг ч юм биш. Урлагийн олон бүтээл агуу уран бүтээлчдийн зүүдэнд мэндэлсэн байдаг Жишээ нь алдарт Пол Маккартни “Сэрэхэд минь толгойд гайхалтай аялгуу эгшиглэсээр байлаа. Гайхалтай… Энэ ер нь юу вэ? Би орноосоо босч төгөлдөр хуур руу очлоо… Ийм зүйл зохиосон гэдэгтээ би итгэсэнгүй. Би хэзээ ч ийм юм бичиж байгаагүй шүү дээ. Гэтэл миний бичсэн аялгуу… Янз бүрийн хүмүүст дахин дахин сонсгоход минь бүгд л “Гайхамшигтай сайхан. Би чамайг бичсэн гэж бодож байна” гэцгээлээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа л би тэр аялгууг өөрийнх гэж зарлахаар шийдэж билээ” хэмээн бичсэн байдаг.
Category: Далд ертөнц
-
Алдартнуудын зөнч зүүд
-
Мянган жилд ганц төрдөг агуу зөнч
Дараахан нь Жейний ахыг хөл бөмбөгчин болно гэтэл аав ээж нь эсэргүүцлээ. Харин бяцхан Жейн ахыгаа агуу хөлбөмбөгч болно, бид бүгдээрээ түүгээр бахархах болно гэж хэллээ. Үнэхээртүүний ах Эрнигийн нэр арван жилийн дараа Америкийн хөлбөмбөгийн хүндэт дэвтэрт бичигджээ.
Бяцхан Жейний чадварыг эцэг эх нь нэг их үнэлдэггүй байлаа. Гэтэл түүнийг найман настай байхад нь олонд мэргэнээрээ алдартай цыган эмэгтэй алгыг нь хараад “Танай охин агуу зөнч болно. Ийм хүн мянган жилд нэг төрдөг юм” гэж дуу алдлаа.
Тэгээд охинд болор бөмбөлөг өгөөд дотор нь юухарагдаж байгааг асуужээ.Жейн болор бөмбөлөг рүү харж байснаа огт танихгүй газар, хадархаг эрэг, булгилах тэнгис харагдаж байна хэмээв. Мэргэч “Энэ бол миний нутаг. Харин бөмбөлгийг би чамд бэлэглэчихье” гэлээ. Жейн тэр цагаас хойш бөмбөлгөөс салсангүй.
Жейн 1939 онд Жеймс Диксон гэдэг баян залуутай суужээ. Гайхамшиг байдагт итгэдэггүй нөхөртөө далдыг харах чадвараа харуулах боломж удалгүй гарлаа. Нөхрөө Чикаго руу нисэх гэхэд нь тэрээр явуулахгүй хэмээн бараг л нулимс дуслуулан байж гуйлаа. Түүний нисэх ёстой байсан онгоц осолдож бүх зорчигч нь амь алдсан талаар маргааш өглөө нь радиогоор мэдээлэв. Тэр цагаас хойш нөхөр нь эхнэрийнхээ чадварт эргэлзэхээ больжээ.
Ард түмэн Уинстон Черчиллийн эсрэг
Далдыг харагч бүсгүйг удалгүй дээдсийн хүрээнд мэддэг боллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар түүн дээр ирцгээнэ. Бүсгүй 1945 онд Уинстон Черчиллд ирэх сонгуульд навс ялагдана гэж хэлэхэд “Английн ард түмэн надаас хэзээ ч нүүр буруулахгүй ээ” гэж ам дүүрэн хариулжээ. Гэвч хатагтай Диксоны зөв байсныг түүх харуулсан билээ.
Улаан Хятад, шар аюул
1944 оны арваннэгдүгээр сард Америкийн ерөнхийлөгч Рузвельт түүн дээр ирж эхэлсэн үйлээ гүйцээчих хугацаа байгаа эсэхийг асуулаа. Рузвельт тэгэхэд тэргэнцэрт эргэлтгүй хадагдсан хүнд өвчтэй нэгэн болсон байжээ.
Хатагтай Диксон хуруунуудынх нь өндгийг харахыг хүсэхэд Рузвельт ясархаг том гараа сунгалаа. Муу юмны дохио болох хүчтэй чичирхийлэл мэдэрсэн зөнч маань шууд хариулсангүй. Гэвч Рузвельт зүтгэсээр байж “Зургаан сар, эсвэл түүнээс ч бага хугацаа үлдсэн. Үндсэн ажил, гол асуудлын тухайд ерөнхийлөгч тайван байж болно, Гитлер тэргүүтнүүдийн мөхөл 1945 оны дөрөвдүгээр сар гэхэд тодорхой болно” гэсэн хариу сонсчээ.
Диксон хожим нь энэхүү уулзалтын талаар үе үе дурсаж “Ерөнхийлөгч дараа нь Америк Орос хоёрын харилцаа дайны дараа яах бол гэсэн огтын санамсаргүй асуулт тавихад нь “Тэд эцсийн бүлэгт улаан Хятадын эсрэг холбоотнууд болно” гэлээ.
Ерөнхийлөгч “Улаан Хятад гэв үү? Хятад чинь ерөөсөө улаан биш шүү дээ. Бидний хооронд ямар ч асуудал байхгүй” гэлээ. Би бөмбөлгөө дахин хараад “Би бүр тодорхой харж байна. Хятад улс коммунист орон болно гэсэн” хэмээдэг байжээ.
Энэхүү уулзалтаас таван сарын дараа, 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд Франклин Делано Рузвельт нас барлаа.
Хатагтай Диксон 1949 оноос хойш Ричард Никсон, Гарри Трумэн, Эйзенхауэр, Жон Кеннеди, Рональд Рейган нарыг АНУ-ын ерөнхийлөгч болно гэдгийг угтан хэлсэн нь таарсан байна. Мөн Жаклин Кеннедийг Аристотель Онасистай гэрлэхийг хэлж, Хятадын хувь заяаг угтан тодорхойлж байв.
Үхсэн хэрээ ба «Линкольн»
Заримдаа ч онигоо шиг юм болно. Диксон Энэтхэгийн нэгэн дипломатчид эх орон нь удахгүй хоёр хуваагдана гэжээ. Бүр 1947 оны хоёрдугаар сарын 20-нд хэмээн өдрийг нь ч хэлж. “Таны хэлсэн үнэн бол би үхсэн хэрээ иднэ” гэж мөнөөх дипломатч хөхрөн байж ам гарав.
Хоёрдугаар сарын 20-нд нөгөөх дипломатч маань утас цохиж таны хэлсэн биелсэнгүй гэж сануулахаа мартсангүй. Жейн тэгэхэд “Орой болоогүй байна шүү” хэмээн тайван гэгч хэлжээ. Маргааш өглөөний сонинууд Пакистан гэдэг шинэ улс бий болсон тухай мэдээллээ.
Ялагдсан энэтхэг дипломатч үхсэн хэрээ идмээргүй байсан тул Диксоны гэр бүл, найз нөхдийг нь Форт-Майерийн тансаг зоогийн газарт урилаа. Зоог барьсны дараа тэд морин тойруулгад очтол “Линкольн” машин оролцуулсан сугалаа зарж байлаа. Найзуудын хэн нэг нь Жейнээр тохуурхаж, үнэхээр л далдыг хардаг юм бол сугалааны хонжворын дугаарыг хэлж яагаад болохгүй гэж хэмээн шордлоо.
Зөнчийн тэвчээр алдарчээ. Тэрээр нүдээ аниад гараа сугалааны тасалбарууд дээр тавьснаа нэгийг нь шуудхан сугаллаа. Тэгээд “Машин минийх боллоо” гэсэн байна. Хоёр хоногийн дараа сугалааны тохирол хэвлэгдтэл гол шагнал “Линкольн” Жейнийх болсон байна. Жейн авьяасаа өөртөө ашигласан цор ганц тохиолдол нь энэ юм.
Болор бөмбөлөг эргэлдсээр л…
Жейн зөн мэдрэмж өөрт нь янз бүрээр төрдөг гэдэг байжээ. Заримдаа хэн нэгэн хүний хүрсэн эд зүйлсээр дамжин мэдээлэл ирнэ. Заримдаа дээрээс хаа нэгтээгээс хэлээд өгөх шиг санагдана. Гэхдээ тэрээр болор бөмбөлгөө юунаас ч эрхэмд үзнэ. Яагаад гэвэл тэрхүү бөмбөлөгт харагдсан дүр зурагны дэргэд бусад нь бол сүүмэн зэрэглээ л гэсэн үг.
Жейн 1953 оны тавдугаар сарын 14-нд NBC телевизийн шууд нэвтрүүлэгт орох үеэрээ болор бөмбөлгөө харж байгаад олон сая үзэгчдийн өмнө “ЗХУ-ын тэргүүн Маленковын халааг хоёр жил орчмын дараа жижигхэн сахалтай, ногоон нүдтэй, зууван царайтай хүн авна.
Тэр хүнийг намхан халзан хүн залгамжилна. Түүнээс өмнө мөнгөлөг бөмбөлөг сансарт хөөрч, Дэлхийн бөмбөрцгийг тойрно” гэж мэдэгдлээ. Уг нэвтрүүлэгт оролцсон АНУ-аас ЗХУ-д суугаа элчин сайд Дэвис ч, нэвтрүүлгийн маргааш нь л зөнчтэй уулзсан зөвлөлтийн элчин Зарубин ч түүний үгэнд итгэсэнгүй.
Хоёр он улирлаа. 1955 онд Николай Булганин гэгч сэхээтэн төрхтэй, бяцхансахалтай эр Маленковын оронд гарч ирэв. 1958 онд коммунист намын нэгдүгээр хүн Никита Хрущев түүний суудлыг булааж, өөрөө дээр нь суув. Үүнээс нэг жилийн өмнө дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлийг тэрээр өгч байжээ.
Хэдэн жилийн дараа, 1964 оны эхээр Диксон бас нэг цочир мэдэгдэл хийж Хрущев ирэх жил суудлаасаа огцорно гэлээ. Түүнийг унагахаар хуйвалдагчид ч тэр үед энэ талаар огт мэдээгүй байсан бөгөөд 1964 оны хавар, бараг зун нь тэд энэ ажлыг сэдсэн байдаг.
Ар араасаа хөвөрсөн зөнч үгс
Диксон 1956 оны эцсээр бас нэг зөн хэлэв. Тэрээр Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неругийн оронд долоо орчим жилийн дараа “Ш” үсгээр эхэлсэн овогтой хүн гарч ирнэ гэлээ. Болор бөмбөлөг энэ удаад ч андуурсангүй.1964 оны зургадугаар сард, Неруг нас бараад удаагүй байхад Энэтхэгийн ерөнхий сайдаар Дал Бахадур Шастри томилогдлоо.
Диксон энэ мэтээр ирээдүйн үйл явдлуудыг угтан харахдаа гаргууд байсан бөгөөд ялангуяа үхэл, гамшгийг сайтар мэдэрдэг байжээ. Жишээ нь, Аляскт 1964 онд газар хөдөлнө гэдгийг урьдчилан сануулж, Америкийн алдарт улстөрч Жон Фейстер Даллесын үхэл, жүжигчин Мэрилин Монро, негрийн удирдагч Мартин Лютер Кинг, сенатч Роберт Кеннеди нарын амьдралын төгсгөлийн мөчийг ч нэгэн адил алдаагүй хэлжээ.
Ялангуяа холливудын алдарт жүжигчин Кэрол Ломбардтай найз нөхөд байсан бөгөөд түүнийг тэр удаад Конго руу явах гэж байгаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельдийн онгоцонд битгий суугаач, наад онгоц чинь яалтгүй сүйрнэ гэж ятгаад дийлээгүй гэдэг. Есдүгээр сарын 18-ны өдөр ниссэн мөнөөх онгоцыг санаатайгаар хорлон сүйтгэжээ.
Америкийн сонинууд 1956 оны тавдугаар сард ойрын ирээдүйг хатагтай Диксон хэрхэн зурагласныг нийтэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн 1960 оны сонгуульд цэнхэр нүдтэй залуухан эр ялах бөгөөд сонгуульт хугацаагаа дууссаны дараа өмнө зүгт алуулна гэжээ.
Жейн Диксон ирээдүйн ерөнхийлөгчийн гадаад төрхийг зурагласан төдийгүй тэрээр ардчилагч байна, алуурчин нь “О”, “Q” үсгээр эхэлсэн нэртэй байна гэдгийг ч бас хэлжээ. Тэгээд ерөнхийлөгч Жон Кеннедид нүүрлэн буй аюулын талаар сэрэмжлүүлэх гэж хэд хэд оролдсон ч түүний үгэнд хэн ч итгэсэнгүй. Мөнөөх гайт өдөр буюу 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Жейн орох байх газраа олж ядан гэр дотуураа холхиж, гартаа барьсан бүхнээ алдаж байсан гэдэг. Ерөнхийлөгчийн амьд явах хугацаа дууссаныг тэр мэдэж байлаа. Диксон хожим нь энэ аллагын эзэн ганц хүн биш гэдэг байжээ.
Сар руу нисэх сансрын нисэгчид сүйрнэ гэж 1966 оны арванхоёрдугаар сард тэрээр Сансрын нислэгийг удирдах тасгийн даргын эхнэрт хэлсэн нь ээлжит шуугиан дэгдээв. “Пуужингийн шалан дээр нэг хачин нимгэхэн ялтас шиг юм хэвтэж байна. Түүн дээр ямар нэг багаж унах юм уу, хэн нэг нь өсгийгөөрөө гишгэвэл гай нүүрлэнэ. Шалан дор ороолдсон олон утас байгааг харж байна. Сансрын нисэгчдэд үхэл нүүрлээд байна. Тэдний сүнс нь бөөн утаа манарган шатах пуужингаас хэрхэн гарч буйг харж байна” гэж тэр хэлсэн байна.
Энэхүү зөн үнэн байснаар барахгүй тун хурдан биелсэн юм. Яг нэг сарын дараа 1967 оны нэгдүгээр сарын 27-нд бэлтгэл хийх үеэр “Apollo-1”-ийн дотор гал гарч сансрын гурван нисэгч Эдвард Уайт, Виржил Гриссом, Рожер Чаффи нар шатаж үхэв. Нэгнийх нь суудал дор байсан утаснууд оч хаяснаас цэвэр хүчилтөрөгчтэй орчин агшин зуурт улаан галд автжээ.
Жейн хэдийгээр ерөнхийлөгч Роберт Кеннеди, Иракийн хаан Фейсал нарын алуулахыг урьдчилан харж сэрэмжлүүлэх гэж олонтаа оролдсон ч түүний үгийг тоогоогүй юм. Харамсалтай нь түүний үг үнэн байлаа.
Жейн өөрийн хүч чадлыг хэзээ ч нуудаггүй, энэ бүхэн дээрээс илгээсэн бэлэг гэдэг байлаа.
Ерөнхийлөгч Ричард Никсон түүнд байнга ханддаг байсны хүчинд алан хядах ажиллагааг таслан зогсоосон ч удаатай. Жейн алан хядах ажиллагаа болох хугацааг зааж өгсөн учир тусгай албад сөрөг ажиллагаа зохион байгуулж, аюулыг зайлуулж чаджээ.
Диксон өндөр албаны олон хүний хувийн үзмэрч байв. Ерөнхийлөгч Рональд Рейганы эхнэр хүртэл түүгээр үйлчлүүлдэг байв. Зөнчийн үг дэндүү оновчтой, биелэх нь элбэг байсан учраас “Жейн Диксоны нөлөө“ гэдэг математикийн шинэ ойлголт хүртэл бий болж байжээ. Гэхдээ Диксоны зөн болгон нь биелсэн гэж болохгүй. Жишээ нь, 1953 онд Дэлхийн III дайн эхлэнэ гэсэн нь биелээгүй. Жейн Диксон 93 наслаад 1997 оны нэгдүгээр сарын 25-нд зүрх нь зогсчээ. Түүнийг АНУ-ын шилдэг үзмэрчдийн нэг гэж үздэг. -
Хажуу өрөөний хүүхэн
Маргааш өглөө нь ээжийг жаахан явуулах санаатай “Та чинь урд шөнө хэнтэйгээ юм яриад байв аа?” гэж асуутал “Үгүй, хүү минь. Ээж нь сүүлийн үед сонин янзын юм хараад, айж цочимхой болчихоод байна” гэлээ. Нээрээ ч ээж маань их сандруу, цочимхой болчихсон шиг санагдаж байсан юм. Тэгээд “Юу таныг тэгж их айлгаж, цочоогоо вэ?” гэсэн чинь “Ээж нь өдий наслахдаа янз бүрийн л юм сонсож байсан. Залуу байхад хүмүүс сүнс, чөтгөр, албин гээд л алийг эс ярихав. Ээж нь тэрийг саваагүй хүүхдүүдийн тоглоом, тохуу гэж боддог байлаа. Харин энд нүүж ирснээс хойш нэг л биш байна. Ээж нь хүүдээ ярихаас санаа зовоод, зөнөг толгой зүүдэлсэн байлгүй гэж бодоод дуугүй яваад байсан юм. Нүүж ирсний маргааш орой хоолны ая бодоод гал зууханд байж байтал нөгөө өрөөнд юм дуугарах шиг болохоор нь орсон чинь зурагтын тавиур дээр тавьсан чиний багын зураг уначихаж. Юм ч бодолгүй аваад тавьчихсан юм.
Тэгсэн тэр шөнө эмэгтэй хүн уйлаад байх шиг сонсогдохоор нь өндийгөөд харсан чинь цонхны дэргэд нэг сүүтэгнэсэн юм харагдлаа. Зөнөг чинь одоо бүр хий юм хардаг болоо юу гэж бодоод нүдээ нухаж байгаад хартал юм байсангүй. Тэр шөнөжингөө дапхийгээд унтаж чадаагүй. Өглөө нь том эгч чинь ирээд өдөржингөө ярьж хөөрсөөр байгаад нөгөөдхөө ч мартчихаж. Орой унтах болсон чинь гэнэт санаанд ороод хэсэг унтаж чадахгүй хөрвөөлөө. Тэгээд хэсэг дугхийсэн чинь цээжин дээр нэг юм дараад сэрж чаддаггүй. Бөөн хар юм нөмрөөд авчихсан юм шиг л амьсгаа давчдаад, дуу ч гарахгүй таг болчихдог байна шүү. Мэддэг ганц нэг маань мэгзэмээ уншиж байж нэг юм тэгсгээд гайгүй боллоо доо. Тэгээд маргааш нь Гандан руу явсан юм аа.
Хүн нас дээр гарахаар өөрийн эрхгүй бурхан шүтээндээ мөргөж, лам хуварга дээр очдог юм хойно ээж нь ч гэсэн юмыг яаж мэдэхэв юутай ч нэг номын дуу сонсоодхоё гээд явсан хэрэг. Тэгж яваад найз маань их сайн хэлдэг зурхайч гэж зааж өгсөн нэг шавилхан залуу дээр ороод “Эмээд нь ийм юм тохиолдоод байна. Зөнөөд ингэж байна уу, эсвэл үнэхээр тийм юм байна уу?” гээд л асуулаа даа. Өнөө лам хүү зоос татаж байгаад “Танай тэр байранд цаг бусаар өнгөрсөн хүний сүнс явж өгөхгүй байгаад байдаг юм байна. Та учир явдлыг нь тэр хавийнхнаасаа сайн лавлаарай. Тэгээд сайн ном уншуулчихвал дээр биз” гэх нь тэр. Тэгэхээр нь ээж нь эгчтэй чинь ярьж байгаад таньдаг ламаар нь гэртээ ном уншуулахаар болсон. Чи ажил гээд ямар гэртээ тогтож, надад хань болох биш. Урд шөнө бас л цээжин дээр юм дараад байх шиг болохоор нь ээж нь босож, хэдэн маань мэгзэм уншсан санаатай.
За, тэр ч яахав. Харин тэр лам хүү үнэн хэлсэн байна лээ шүү. Би өнөө өглөө сүүнд оочерлож байгаад нэг давхарт байдаг авгайтай таарсан юм. Тэгээд энэ тэрийг ярьж байгаад үг алдуулах санаатай тойруугаар асуулаа. “Манай байранд цаг бусаар хүн нас барж байсан юм болов уу? Гэртээ ном уншуулахаар авчирсан лам нэг тийм юм ярилаа” гээд л залчихлаа. Тэгсэн харин нөгөө авгай чинь “Тийм ш дээ. Долоон давхрын нэг айлын эмэгтэй нөхөр нь хаяж явсанаас болоод архи уучихсан байхдаа цонхоороо үсэрчихсэн юм гэнэ лээ. Тэрнээс хойш нэг хэсэгтээ л энэ хавийн хүүхдүүд талийгаачийг энд тэнд харсан гэж үнэн, худал нь мэдэгдэхгүй цуурцгаасан. Лам нар тэгж хэлсэн бол оргүй ч биш байж л дээ” гэснээ дэмий юм ярьчихав уу гэсэн шиг гэнэт дуугаа хураачихсан. Тэгэхээр энэ байр юмтай нь ч юмтай даг аа. Лам залсны дараа гайгүй болохгүй бол ээж нь ч энд ганцаараа өнжихөд горьгүй л байна” гэж ярилаа.
Ийм яриа болсноос хойш хэд хоногийн дараа гэртээ лам залж, өдөржингөө ном уншуулсан юм. Гэсэн хэдий ч ээж маань ганцаараа байхаас нэг л жийрхээд байхаар нь хоёулаа ярьж байгаад нэг өрөөгөө ээжид минь хань болчих аятайхан хүмүүст хөлслөхөөр шийдлээ. Сонинд өгсөн зарын дагуу олон хүн ярьснаас нэгэн бүсгүй охинтойгоо ирэхээр болов. Намайг ажлаасаа харихад хөлслөгч орсон байлаа. Ээжид таалагдсан нь илт. Ээж маань настай хэрнээ баргийн хүн байтугай юмс сэтгэлд нь нийцдэггүй нэгэн л дээ. Надад цай аягалангаа ярьж байна аа. “Их л аятайхан бүсгүй юм. Ааниагийн /Миний дүүгийн аравтай охиныг Ааниа гэдэг/ дайтай охинтойгоо суух боллоо. Танилцаж, дотносоогүй байж согтуу, галзуу ирээд айл амьтан үргээв” хэмээн ихэд аминчлах нь нэгийг зөгнөх мэт.
Хэдийгээр би агсам согтуу болдоггүй ч, “юм” амссан хүн хэзээ л өөдтэй билээ. Тэгээд ч ажил, нөхөд хоёрт хамаг цагаа зардаг тавь дөхсөн, ганц бие эр надад бага насны охинтой бүсгүй тухайн үедээ нэг их сонин бус нь мэдээж. Ээжийн амыг дагуулан “Өө, тэгээ юу?” гэхээс өөрийг хэлсэн ч үгүй. Хоёр, гурав хоноод ням гариг таарсан тул жаал унтаад, босч бие засахаар явахдаа юу харсан гэж санана. Угаалгын өрөөнөөс гарч ирэх түүнтэй халз тулж орхилоо. Усанд орсон тэрбээр хөвсгөр хөх цэнхэр алчуураар биеэ хайнгадуу ороожээ. Эгэмнээсээ хөхөө хүртэл илхэн, энхэр цагаан цээжин дээр нь хатаж амжаагүй усан дусал, халууцсанаас нэвчих хөлсөн бөжрүү хоёрын аль нь болохыг ялгах аргагүй бөмбөлөг бөнжийлдөх нь хачин эгдүүтэй гээч. Туршлага заан толгой дохисхийгээд өнгөрөх гэтэл “Сайн байна уу?” хэмээн сулхан мэндлэх нь, сэрэл өдөөм гижигтэй сонсогдов. Хариуд нь тийм гэхийн тэмдэггүй өнгөөр мэндлэхчээн аядаад “00”-д орлоо.
Эхнэрээсээ салсан энэ хэдэн жил мэндлэх төдийд мэдрэл самуурмаар гоё дуу хоолойтой тааралдаж байснаа санахгүй юм. Юу болох нь энэ вэ? Зүгээр л нэг мэндэлсэн дээ. Зүрхний шигдээс тусахад л ингэдэг болов уу, зүггүй хүрэн минь тэрүүхэндээ жирсхийгээд түр зогсчих шиг санагдав. Хэт хөөрч догдолсноос тэр үү, хэвийн морь харж ч чадсангүй. Хэсэг зогсож байж нэг юм болов. Надаас наанагүй өндөр юм гээч. Харааны талбайд хальт туссанаас нь багцаалвал, шанаархаг шөвгөр нүүрэнд нь зохисон цочимхой байрын хоёр нүд нь чийдэн тусгах адил цоргим ажгуу. Залуу насны чимэг болсон чилгэр мөр, цэх цээж, туяхан бэлхүүс, тавиун ташааг нь Занабазар л урласан гэлтэй. Спорт бүжгийн европ хүүхэн шиг ер бусын гоо төрхтэй бөлгөө.
Өнгөцхөн шинжихэд ийм байгаа юм, өвөрт орвол ямар байх бол гэсэн эр хүний эрээ цээргүй бодол хургасныг нуух юун. Тэр ням гаригийг тарчилж өнгөрөөв. Барагтай юманд эргэх хөг нь өнгөрсөн толгойсон. Энэ удаа эзэндээ захирагдахгүй ажаам. “Ээж ээ, энэ охиныг хэн гэдэг юм бол?” “Янжин гэсэн байх, яахнав? Зүгээр, айлынхаа хүний алдрыг мэдэхгүй явах хаашаа юм. Хүн амьтантай хэд гурван үг сольж, нэр усаа мэдэлцэхэд яадаг юм”. Ингэсхийгээд ээж бид хоёрын яриа өндөрлөв. Янжин байхдаа яахав дээ. Яахав ч гэж дээ. Ийм сайхан амьтан их чамин нэртэй байх даа гэсэн гэнэн төсөөлөл нурснаас тэгсэн хэрэг л дээ. Нэг мэдсэн долоо хоночихож. Бас л ням гариг. Үд хэрд зурагт үзэн суутал Янжин ороод ирлээ.
– Ах аа, та хэвлэлийн газар ажилладаг гэл үү?
– Тийм. Яасан хө?
– Би “Болор цом” үзэх гэсэн юм. Билет олдох болов уу л гэж…
– Олдолгүй дээ, хэд хэрэгтэй юм?
– Өө, ганцхан байхад болно. Энэ үг намайг наагуураа тайтгаруулсан хэрнээ цаагуураа бас л догдлуулчихлаа. Ганц бие байх нь ээ. Зуны цагаан төмсний цэцэг мэт зул улаан, биеэ барьсан даашинз өмссөн нь зохисон гэдэг нь ванлий даа гэх шиг. Төрөлхийн налархай алхаа, тод улаан даашинз нь чимээд хонгилоор нэг түүдэг дүрэлзэх адил хачин цогтой харагдуулсныг яана. Дагаад өрөөнд нь орчихмоор даанч сайхан. Хүсээд байсан “Болор цом”-ынх нь билетийг худалдан авлаа. Тэр шүлэгт дэндүү хорхойтой нь намайг бүр гайхшруулж орхив. Нэрд гараагүй найрагчийн шүлгийг ч амьсгаа даран сонсох аж. Шүлгийн уралдаан өндөрлөж, бид хоёр харихаар гарлаа. Бүсгүй хүнтэй, тэр дундаа ийм сайхан эмэгтэйтэй юм үзчихээд шууд харих нь хаашаа юм гэсэн бодол төрөхүй оройн хоолонд хулган байж урив.
Татгалзаагүй тул төвийн нэгэн тохилог ресторанд орон тухалж авлаа. Хоолны даруулга болгож, ганц хоёр аяга пиво уухыг тэр санал болгов. Би юу боллоо гэж татгалзах билээ. Хоёр, хоёр аяга пивонд яльгүй халсан бид даварч, дахин хоёр, хоёрыг захиалаад яриандаа умбалаа. Нөхрөө Солонгос яваад удаж байгаа, хэдэн “ногоон” явуулахаас хэтэрдэггүй, утсаар ярихаа бараг байсан тухай зовлон тоочсоныг нь ойлгосон дүр эсгэж суув. Үнэндээ би тэс өөр зүйл бодож суусан билээ. Бурхан намайг өршөөг. Эрчүүд ийм үед юу боддог билээ, түүнийг л толгойдоо эргэлдүүлж суусан хэрэг. Төдөлгүй тэр намайг сонирхож эхлэв.
– Та гэрлэдэггүй юм уу?
– Хэнтэйгээ ч гэрлэх билээ.
– Нөхөргүй аятайхан хүүхнүүд бишгүй л байна шүү дээ.
– Тааралдсан болгонтой суух хаашаа ч юм
– Нэг юм асуучих уу?
– Тэг л дээ
– Та сексийн хэрэгцээгээ яадаг вэ? Надад л лав хоёр, гурван cap болоход хэцүү байдаг.
– Яаж, ийж байгаад нэг юм болгочихно. Гадуур ДОХ энэ, тэр гээд өвчин их болохоор айгаад байх юм.
– Найдвартай хүнтэй болохгүй юу?
– Тийм хүн хаанаас олох билээ?
– Хажууд чинь сууж байгаа ч юм бил үү? Хи хи хи… Тоглосон юм гэлээ.
– Тоглоогүй л байгаасай гэж бодож байлаа. Зориг орж, санаачлагыг гартаа авсан би нэлээд шийдэмгийгээр, “Тэгвэл энэ шөнийг хамт өнгөрөөх үү?” гээд тулгачихлаа. Янжин “Хаана?” гээд ичингүйрсэн дүртэй доошоо харна. Би барьцаа улам лавшруулан найзынхаа буудалд очихоор дагуулан гарав. Найз минь ганц ортой люкс өрөө гаргаж өгөөд, “Өвчин авав аа” гэчихээд явав. Янхан биш биз гэсэн санааг нь би гадарлалаа. Янжин зориуд бэлдэж үү гэмээр дотоож өмссөн нь дур, тачаалыг бадраана. Ер нь түүний бие хааг зөвхөн секс хийхэд зориулан бурхан бүтээсэн болов уу гэмээр.
Захиалгаар үйлдвэрлэсэн хиймэл хүүхэн шиг тохирч байна гэдэг жигтэйхэн. Илүү ч үгүй, дутуу ч үгүй таарна гэж үүнийг л хэлдэг байх. Тэр ор хөнжлийн “барилдаан”-д гаргуун аж. Ёстой л судар номонд заасанчлан үзсэнээ үгээр илэрхийлэхэд ичмээр бөлгөө. Оршил, өрнөл, төгсгөлийг шатар наадах адил шат дарааллаар нь үйлдэв. Ялалт байгуулах бүрт минь ямар халуун байсныг янагийн бурхан л мэдэх байх даа. Багагүй хагссаных уу, бид хоёр бараг цурам хийлгүй үүр цайлгалаа. Энерги их зарж ядарсан ч эерэг цэнэг авснаас бие нэг л хөнгөн агаад сэргэлэн. Зовлон нэгтний жаргал зургаан cap үргэлжилсэн юм даа. Ээж минь ч тэр хугацаанд ганц ч удаа сүнс чөтгөр энээ тэрээ гэж яриагүй билээ.
-
ХАРЬ ГАРИГИЙНХНЫ ЗАХИАСЫГ ДАМЖУУЛАГЧ
Энэ нь буддын шашны сургаалтай тун ойролцоо учраас монголчуудад ойр байсан байх. Харь гаригийнхны захиас бол хүн төрөлхтнийг аврах зорилгоор өгсөн захиас юм. Олон жилийн өмнө дэлхийд дайн болоход тийм ч аюултай байгаагүй. Харин одоо цөмийн зэвсгийн дайн болж дэлхий сүйрэх дээрээ тулна. Дэлхийг аврах нэг л арга бий. Тэр нь энх тайвныг бий болгох.
Дэлхийн хүн төрөлхтөн нэг л гариг дээр амьдарч байгаа учраас улс үндэстэн гэж ялгарч, хил хязгаар тогтоох хэрэггүй. Үүнийг 1973 онд харь гаригийнхан захиж, хүн төрөлхтний гарал үүслийг тайлбарласан юм. Хүнийг бурхан бүтээгээгүй. Дарвины эволюцийн онолоор сармагчингаас ч үүсээгүй. Элохим дэлхий дээрх амьдралыг бүтээсэн. Тэр генийн шинжлэх ухааныг 25 мянган жилийн өмнө нээж бидэн шиг хүнийг бүтээсэн юм. Шинжлэх ухааны аргаар тусгай лабораторид бий болгосон үйл ажиллагааны үр дүнд бид үүссэн юм. Элохим өөрийн үр садаа аюулаас аврахаар захиасаа надад үлдээсэн нь энэ. Элохим гэдэг чинь тэнгэрээс ирсэн хүмүүс гэсэн утгатай үг. Хүмүүс цөмийн зэвсэг, цэрэг дайнд зарцуулаад байгаа мөнгөө энх тайвныг бий болгоход л зориулчихвал болно. Одоо Элохимын Засгийн газрыг дэлхийд байгуулахаар бид явж байна. Харь гаригийнхныг харсан хүн Монголд олон байдгийг би сонсч байлаа” хэмээн яриагаа өндөрлөж сэтгүүлчдээс асуулт хүссэн юм. Түүнээс дараахь асуултуудад хариулт авлаа.
– Та ярьж байгаа зүйлээрээ дамжуулан ямар нэгэн шашныг сурталчлаад байгаа юм биш үү?
– Дэлхий дээр байгаа шашны бүх урсгалыг Элохим нааш нь илгээсэн. Христийн Моза, Аллахын Мухаммед, Будда, Есүс бүгд түүний элч. Ер нь тэрээр дэлхий рүү 40 гаруй элчийг илгээсэн байдаг. Тэд бүгд амьд сэрүүн Элохимын дэргэд байгаа. Хэзээ нэгэн цагт дэлхий дээр ирэх боломжтой. Элохим өөрийн захиасыг дэлхийд дамжуул гэж намайг сонгосон юм. Тиймээс би Есүстэй өөрийгөө ах дүү гэж боддог.
– Тэгвэл Элохим ертөнцийн эзэн гэсэн үг үү?
– Тийм ээ. Тэр ертөнцийн эзэн.
– Та харь гаригийнхны үл үзэгдэх хөлгөөр тэдний гаригт очсон гэсэн. Хөлөг дотор ямархуу байдалтай байсан бэ. Мөн тэр гариг руу очиход хэдий хэрийн хугацаа шаардсан бэ?
– Элохимтай анх яаж уулзсан, түүнтэй юу ярьсан, тэр гаригт хэрхэн очсон тухай “Харь гаригийнхны захиас” номд тоочсон байгаа. Элохимын тухай бодох зуур л тэнд оччихсон байдаг. Тиймээс одоогийн шинжлэх ухаанаар үүний учрыг олж чадахгүй. Чингэс хааны үед энэ эрнийхэн онгоцоор таван цагийн дотор нисээд очиход тэд ойлгохгүйтэй адилхан шүү дээ.
– Харь гаригт очоод Есүс, Буддаг харсан гэсэн. Тэд ямархуу төрхтэй байх юм?
– Дэлхий дээр амьдарч байхаасаа арай өөр дүр төрхтэй болсон байна лээ. Тэдний ямар царайтай байх нь гол биш. Биеэс нь ямар сайхан гэрэл цацарч байсан нь гайхалтай.
– Элохимын Засгийн газрыг Монголд байгуулах боломж бий юу?
– Бүрэн боломжтой. Аль ч улс зөвшөөрвөл болохгүй гэх газаргүй гэсэн хариултууд өгөөд дахин асуулт хүлээн авахаас татгалзсан юм. Дараа нь Брэгиттэ Бойзеллерээс тодруулга авав.
– Клонийн аргаар анх Дооли хонийг хувилсан талаар тодруулъя?
– 1997онд Дооли хонийг хувилсан л даа. Тухайн үед олон хүн үүнийг эсэргүүцэж байлаа. Тэгэхэд К.Раел “Хүн хэзээ нэгэн цагт мөнх амьдрахын эхлэл нь энэ юм гэдгийг зөвөөр ойлгоосой” хэмээн хэлж байсан юм. Гурван жилийн дараа эрдэмтдийг нэгтгэж, мөнгөтэй ч болсон учраас Клонийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Ингээд 2002 онд анх удаа үр суулгах туршилт амжилттай болсноор өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
– Эхийн хэвлийд хиймлээр суулгасан үр зулбах тохиолдол бий юу?
– Өндгөн эсийн гажгаас болоод зулбах тохиолдол гарна. Эсвэл хувилах гэж буй тухайн эс тохирохгүйгээс ч юм уу ийм зүйл болдог.
– Нас барсан хүнээс амьд эс авч хувилсан уу?
– Орост нас барсан нэг хүний яснаас амьд ДНХ олсон нэг л тохиолдол байгаа. Гэхдээ түүнийг хувилаагүй хадгалж байна. Удахгүй туршилт хийж хувилах байх.
– Ер нь нас барсан хүнээс амьд эс олдох нь ховор юм уу?
– Оросоос олсон энэ хүн хөлдөж нас барсан байсан. Хөлдүү биед амьд эс байх магадлал өндөр. Саяхан бид Африкийн барнаас хувилах аргаар хулгана гаргаж авсан. Энэ мэтээр нэг амьтнаас тэс өөр амьтан
гаргаж авах боломжтой.
– Хорт хавдартай эрхтнийг дахин хувилж эрүүлжүүлэх боломж хэр вэ?
– Байлгүй яахав. Тухайн өвчтэй эрхтний эрүүл хэсгийг авч дахин ургуулж эмчилж болно.
– Амьд хүнийг хувилна биз?
– Тухайн хүнээс эсийг нь авч боловсруулаад түүн дотроос ДНХ-г нь авч ургуулна. Түүнийг хувилахад мэдээж өндгөн эс шаардлагатай. Үүний тулд тухайн эмэгтэйд үр хөврөл тогтох боломжийг судалсны дараа болдог. Хувилсан хүн бол анхныхаа хүнтэй царай төрхөөрөө ихэр мэт адилхан боловч өссөн орчин энэ тэрээсээ шалтгаалан өөр хүн болж төлөвшинө. Өмнөх хүний биеийн хөгжлийн гажгийг засах боломж бий.
– Хувилсан хүн урт наслах уу?
– Бид өтийг туршилтад оруулахад хувилсан нь жирийнхээсээ 2-3 дахин урт хугацаанд амьдарсан байдаг. Гэхдээ хүний хувьд ерөнхийдөө адилхан наслах боловч биеэ солиод байгаа гэдгээрээ удаан амьдарч байгаа шүү дээ.
– Монголд үүнийг хийх боломж хэр вэ. Энэ талаар манай эрдэмтэдтэй харилцах бодол бий юу?
– Энэ талын үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг танайд нээгдсэн гэж би сонссон. Тэд надтай холбоо тогтоогоод харилцах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ Монголын хуулинд Клонийн аргыг зөвшөөрсөн эсэхийг судалж байж шийднэ. -
Орчин үеийн Орос дахь зомбичлол Павел Одинцов
Тэдний нэг И.Качалин радио долгионы тусламжтайгаар зайнаас унтуулах аргын тухай энд яригдаж байна хэмээн тайлбарлаж байна. 1973 онд Новосибирск хотын нэгэн цэргийн ангид блок-схемд нь СВЧ генератор ашигласан “Радио нойр” төхөөрөмжийг туршжээ. Яг энэ СВЧ цацруулагчийг америкийн “МК-ультра” төсөл” туршсан байдаг. Эмч нарын бодлоор бол “зөвшөөрч үл болох өндөр идэвхтэйгээр янз бүрийн давтамжтай цахилгаан соронзон талбайгаар удаан хугацаанд системтэйгээр үйлчлэх нь бие махбодын, эн тэргүүнд төв мэдрэлийн систем, тархины үйл ажиллагааг үндсээр нь өөрчилдөг”.
Чухамдаа энэ үр дүнг л том жижиг янз бүрийн генераторуудаас хүлээж байлаа. Цэргийнхэн болохоор ойрын ирээдүйд туршилтыг жинхэнэ зэвсгийн хэмжээнд хүргэж дайсны армийг бөмбөг сумгүйгээр ялдаг болно гэж амлацгаав.
Ийм зэвсгийг олноор үйлдвэрлэхийг хүлээх зуураа тэд генераторуудаа юу ч сэжиглээгүй энгийн иргэд дээр туршиж байлаа. Оршин суугчдын байгалийн бус шинжтэй цахилгаан соронзон үйлчлэл бүхий бүхэл бүтэн хорооллууд байгааг Оросын 100 шахам бүсийн хараат бус шинжээчдийн дүгнэлтүүд нотолж байгаа юм.
Орон сууцны экологийн комисс эдгээр хороолол нь “үхлийн тоо өндөр, зүрх судас, хавдар болон бусад онцлог өвчин их, дутуу төрөлт, ялангуяа залуучууд дунд шалтгаангүйгээр амиа хорлох явдал өндөр хувьтайгаараа ялгардаг. Цахилгаан соронзон долгионоор олон удаа үйлчлэхэд барилгын төмөр бетон их бие тухайн байшинд амьдрагсдад бүгдэд нь нөлөөлөгч реюнатор болж хувирдаг учраас орчин үеийн орон сууцнууд руу радио долгионыг чиглүүлэн нөлөөлөх нь онцгой аюултай.
Өнөөдөр Орост 45 хүртэлх насны эрчүүдийн үхэл европын бусад орноос 5 дахин их байна. Хавдрын өвчлөлөөр Орос дэлхийд тэргүүлэх байрын нэгд явж байна. Энэ зэвсгийг Орост хяналтгүй хэрэглэснээс сүүлийн арван жилийн дотор энэ орныг хүн ам зүйн сүйрэлд хүргэлээ. ОХУ болон хуучин ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын иргэдээс манай хороонд хандан тэдэнд зайнаас нөлөөлөх техникийн болон химийн хэрэгсэл хэрэглэсэн тухай олон гомдлыг бид задлан шинжилж үзлээ. Эдгээр иргэдийн өрөө тасалгаан дахь цахилгаан соронзон талбай, ионжуулсан цацрагийг хэмжсэн хэмжилт, тэдэнд зайнаас нөлөөлсний улмаас авсан гэмтлийн тухай эмнэлгийн магадлагаа, хараат бус шинжээчдийн өгсөн зөвлөгөө, хүн ам дээр шинэ төрлийн зэвсэг туршсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан олон тооны өгүүлэл зэрэг нь дараах дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Үүнд:
1. Цацраг, радио давтамж, ультра авиа, инфра авиа, радиологийн зэвсэг, нейрокомпьютерийн технологи ашиглан хүнд нөлөөлөх психофизикийн аргыг зөвлөлт засгийн үед ашиглаж байсан, одоо ч тусгай албад, гэмт хэргийн бүлэглэлүүд, эмх цэгцгүй урсгалууд ухамсрыг боолчлох,үйлдлийг хянах, хувь хүнийг бүрэн солих; оюуны болоод уран бүтээлийн чадамжийг бууруулах; генийн түвшинд эрүүл мэндийг муутгах; хүний эрхтэнд нөлөөлж, улмаар бүх бие махбодын ажиллагааг удирдах арга болгон хэрэглэсээр байна.
2. Хүн амд өргөн хэмжээгээр санаатайгаар нөлөөлөх ажил цогцоор хийгдэж байна. Техногенийн хэрэгслээс гадна химийн бодис, хий, психотропын болон мансууруулах, биологийн бэлдмэл хэрэглэж байна. Манай байгууллага цацрагт өртсөн гэж гомдоллосон иргэдэд хэрэглэсэн химийн бодисуудыг харьцуулж үзэхэд иргэдийг “боловсруулах” ажил нэг л янзын тусгай найрлагын тусламжтайгаар, тэгэхдээ айл гэрийн дээврийн цоорхойгоор, эсвэл эзэд нь байхгүй үеэр гэрт нь хулгайгаар орох замаар хийгдэж байгаа нь тогтоогдлоо. Өрөө тасалгааг шугамын ус, шал, хана, тааз, тавилга, хөшиг, хувцас, гутал гэхчлэн бүрэн ”боловсрууддаг”. Гомдол гаргасан хохирогчдыг хуулийн байгууллага сэтгэцийн эмнэлэгт албадан хэвтүүлэхээр сүрдүүлж, эсвэл “цацрагийн айдас” гэсэн оноштойгоор тийш нь хүчээр хэвтүүлдэг.
3. Иргэдийг цахилгааны утас, радио телефоны утас, дулаан дамжуулалт, хамгаалалтын сүлжээ, нийтийн хэрэглээний телевизийн антенн, тэрчлэн хөдөлгөөнт болон нисэх, сансрын хэрэгсэл ашиглан “боловсруулдаг”. Ахуйн цахилгаан сүлжээгээр өндөр давтамжийн долгион дамжуулах нь орон сууцны гал түймрийн шалтгаан болдог баримтыг улсын галын албад тусгай албадын төлөөнөө чимээгүй өнгөрөөж байна.
4. Хүний ухамсар, эрүүл мэндэд нууцаар нөлөөлөх нь Оросын ард түмний хувьд сүйрэлт үр дагавар авчирсан билээ. “Долоо хоногийн ертөнц” сонинд нийтлэгдсэн өгүүлэлдээ Орост 1989-1999 оны хооронд насанд хүрсэн 20 сая хүн үхсэн тухай зохиолч Вадим Кожинов бичсэн байна. Москвагийн орон сууцны экологийн хорооны тоо баримт психофизикийн зэвсэг хэрэглэж туршсаны улмаас олон амь хохирсныг харуулж байна.
5. Энэ асуудлыг гаргаж ирснээр бид манай ажлыг эсэргүүцсэн төрийн сайтар зохион байгуулсан механизмтай тулгараад байна. Психофизикийн болон плазм зэвсгийг зохион бүтээгчдийн нэг, ОХУ-ын төрийн Думын депутат Ю.Ю.Леонов “Бодитой байгаа психофизикийн зэвсгийг улс төр, эдийн засаг, олон нийтийн хөдөлгөөний удирдагчдын эсрэг идэвхтэй хэрэглэж байна” (“Завтра” сонин, 1999 оны №43) хэмээн энэ баримтыг нотолж байна. Манай хорооноос төрийн бүх шатанд олон удаа хандсан боловч ямар ч үр дүнд хүрч чадахгүй байна” гэсэн байна.
Психотронын зэвсэг эрүүл мэндэд аюултайг хэнд ч тайлбарлах хэрэггүй. Төр яагаад өнөөдөр ч гэсэн энэ асуултад хариулах дургүй байна вэ? Манай оронд ийм юм хэзээ ч байгаагүй мэт дүрийг яагаад эсгэнэ вэ? Хохирсон бүс нутгийнханд мөнгө төлөхгүйн тулд аваарт өртсөн нутгийн хэмжээ, радио идэвхт хордлогыг хүлээн зөвшөөрөхгүйг хичээдэг тэр л шалтгаанаар ингэж буй юм. Психотронын зэвсэг зөвхөн тархи оюуныг сүйтгэж, хүнийг хүлцэнгүй боол болгодог төдийгүй эсийн түвшинд өөрчлөлт оруулдаг. Эдгээр өөрчлөлт нь янз бүрийн өвчин үүсгэнэ. Үхлийн бус зэвсэг нэртэй туршилт хийн шалгадаг байсан хүрээлэнгийн нэрсийг би олсон юм. Жишээ нь, Москвагийн психотроникийн хүрээлэнд менталь модулятор, ген задлагч, ген захирагч гэсэн гурван багажийг туршиж байжээ. Доктор Охатрины бичил лептон технологийн лабораторид бичил лептон талбайн үнэлгээ хийдэг байв.
Бид шинэлэг зүйлсээ америкуудтай солилцдог байв. Энэ л түншлэл, солилцооны хөтөлбөрийн хүрээнд Тархи судлалын хүрээлэн америкийн соронзон чичирхийллийн томограф (мэдээж үнэгүй биш)-тай болж, харин манайхан болохоор далайн чинадын мэргэжил нэгтнүүдээ лазерийн технологийн ололттойгоо танилцуулж байв.
Тус хүрээлэнгийн худалдаж ансан томограф цэргийнх биш, энх тайвны зорилгоор судалгаа явуулах зориулалттай эд байлаа. Түүний ганц л том дутагдал нь хэтэрхий нүсэр, бас хүнд байв. Соронзон нь өөрөө 30 тн, түүнийг тусгаарлагч гадаргуу нь 260 тн. Манайхан болохоор аль болох зөөврийн систем бий болгохыг хичээж байлаа. Зарим цацруулагч төхөөрөмж дипломат цүнхэнд ч баггана. Тийм болохоор л улс орон таран бутарч байх үед тэр үеийн ДЯЯ-ны сайд Баранников өөрийн байгууллагынхандаа “Нууц технологи алдагдах үйл явц айсуй. Тэдгээрийг мафийнхан (улс төрчид, цэргийнхэн, маньякууд, нууц байгууллагынхны ашиг сонирхол) гартаа оруулна” гэж анхааруулсан юм биш биз? Яг л тольдсон мэт харж дээ. Горбачевын хэлдгээр үйл явц хөдөллөө…
Арван жилийн турш депутатууд психотронын болон биологийн зэвсгийг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьж, Дум арван жилийн турш түүнийг хүлээн авахаас татгалзлаа. Яагаад тэгсэн гэж бодож байна? Думд юу ч ойлгологгүй хүмүүс суулаа гэж үү? Эсвэл тэд бас манай оронд психотронын зэвсэг байхгүй гэж бодоцгоов уу? Үгүй ээ. Хүчний яамд болоод нууц албадын энэ өв хяналтгүй байх нь олон хүнд ашигтай байлаа. Ийм багажийг зарах нь ашигтай хэрэг байлаа.
Думын гишүүн бүр үйлдвэрлэгчид болоод сонирхсон бусад этгээдүүдийг лообийддог шүү дээ. Хуулийн төслийг депутат Ильюхин өглөө, дараа нь депутат Лопатин хоёр дахь төслийг өргөн барилаа. Гэвч хоёр төсөл хоёул нийтийн хэлэлцүүлгийн шатанд ч хүрч чадсангүй…
Гагцхүү 2000 онд л Красноярын хязгаарын хууль тогтоох хурлын санаачилгаар “Зэвсгийн тухай” холбооны хуулийн 6 дугаар зүйлд психофизикийн зэвсгийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах оролдлого хийгдлээ. Гэвч энэ өөрчлөлтийг шууд хүлээж авсангүй. М.М.Касьяновын толгойлсон Засгийн газар энэ өөрчлөлтийг буцаав. Тэгэнгүүт красноярын депутатууд улс орны 37 бүсийн Холбооны хуралд хандан Красноярын хязгаарын Холбооны хурлын санаачилгыг дэмжихийг хүслээ. Бараг бүх бүс нутгийнхан энэ санаачилгыг дэмжив. Төрийн Дум 2001 оны зургадугаар сарын 26-нд нэмэлт өөрчлөлтийг хүлээн авч, Ерөнхийлөгч В.В.Путин өөрчлөлтийн тухай зарлигт гарын үсэг зурав. Нэмэлт өөрчлөлтөд: “Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр радио идэвхт цацраг, цахилгаан соронзон цацраг, инфра авианы цацраг, ультра авианы цацраг, биологийн хүчин зүйл ашиглахад үндэслэсэн хөнөөх үйлчилгээтэй зэвсэг болоод өөр бусад зүйлсийг иргэний болоод албаны зэвсэг хэлбэрээр ашиглахыг хориглоно” гэж заажээ. Өөроөр хэлбэл энэхүү нэмэлтээр психотронын зэвсэг болоод зомбичлол нь хүүхэд айлгах төдий зүйл биш, сэтгэл мэдрэлийн өвчтэй хүний солиорол ч биш, харин бүрэн бодот байдал гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг билээ. -
Гаитигийн шидтэнгүүдийн тоглоом
“зомбигийн нунтаг” хэмээх тусгай бодисын тусламжтайгаар гүйцэтгэдэг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Энэ нунтгийн найрлаганд хатааж нунтагласан фугу загаснаас гадна буфо маринус мэлхийнээс гаргаж авсан хүчтэй бодис ордог. Мэлхийг эхлээд саванд хийж тусгай өтөөр хооллоно. Түүнээс гадна гайтигийн бөө нар үхсэн луус, хүний цөсний уут, ургамал, хүний мах (шинэ бол сайн) хэрэглэдэг. “Зомбигийн нунтаг”-ийн найрлаган дахь гол зүйл нь тетрадотоксин хор юм. Зомбигийн нунтаг гаргаж авах жинхэнэ технологийг гаитичуудаас гадна цөөн хэдэн орны тусгай албад эзэмшсэн байдаг. Гэхдээ энэ нунтгийн үйлчлэл хангалттай сайн судлагдсан билээ. Эхлээд хөөрлийн байдалд орж хурууны үзүүр өвдөж, дараа нь мэдээ алдаж, амьсгал мэдрэхээ больж зүрхний цохилт үндсэндээ зогсож, хүн үхсэн мэт байдалд шилжин үүнд нь туршлагатай эмч хүртэл хууртаж мэднэ. Нунтгийн жор найрлага нь яг таарсан үед хүн үхэхгүй харин тархинд нь нөхөн сэргэж болшгүй өөрчлөлт орж, ой ухаан, үйлдлээ хянаж чадахгүй дуулгавартай боол болж хувирдаг. Гаитигийн шидтэний зууш бологч хордсоныхоо дараа үхдэг гэлцдэг. Үхсэн хүнээ мэдээж оршуулна. Хоёр өдрийн дараа талийгаачийн биеийг шидтэн гаргаж ирнэ. Зомби болж зүрхнийх нь үйл ажиллагаа бараг зогссон хүн яагаад цаашид амьдраад байдгийн учрыг мэргэжилтнүүд олжээ. Хэргийн учир зомбигийн нунтгийн тусламжтайгаар комын байдалд ороход портал зүрхний нөлөө хэмээн нэрлэгддэг үзэгдэл болж, зүрхний үүрэг элгэнд шилждэг. Тэгээд энэхүү зүрх нь урт удаан хугацаанд хүчилтөрөгчгүйгээр байж чадна. Тетродотоксины комд орсон хүний амьсгалыг мэдрэх хэцүү. Судасны цохилтыг нь олж тогтоох ч хэцүү. Ирээдүйн зомбигийн цогцсыг ухаж гаргахдаа шидтэн тухайн хүний эрхтнүүдийн үйл ажиллагааг сэргээхийн тулд дахин амьдруулах зарим нэг үйлдлийг хийснээр үхдэл амь орно. Бүх зүйл сайхан болох мэт санагдах ч хүчилтөрөгчөөр тэжээгдээгүй зүрх энэ хооронд үхжиж амьжсан байдаг. Энэ бол зуун хувь зомби болгох үйлдэл. Вудугийн практикт зомби болгох хэд хэдэн хэлбэр бий. Зомбичлохын доод шат нь үндсэндээ үхсэн тархи бүхий биеийг амь оруулах явдал. Тийм зомбинууд зөвхөн үүрэг даалгавар л биелүүлэхээс ухамсарт үйлдэл хийж чаддаггүй. Зомби амьд хүн шиг харагдаж, өвдөлт мэдэрч, өөрийн бодол үйлдлээ хянах боловч сэтгэл хөдлөл нь байхгүй болдгоороо дээд түвшний зомби тэднээс ялгардаг. Ийм зомби эзний үгийг дагах нь мэдээж ч илүү хүнд зомбигоос ялгаатай нь зорилгодоо амжилттай хүрэхийн тулд өөрийн үйлдлээ бие даан төлөвлөдөг.
-
Зөн билэгч Мерилин Керро ингэж зөвлөжээ
Хүн унтаж байх үедээ их эмзэг мэдрэмтгий болсон байдаг. Шөнө хүний сүнс биеэсээ салж, хүн их сул дорой ямар ч хамгаалалтгүй болдог. Иймд зураг дээр сүнсгүй унтаж буй хүний дүр төрх л үлдэнэ. Зураг хүний амьдралд нөлөөлж чадах онцгой энергитэй гэдгийг тэрээр батлаад хэрвээ унтаж байгаа хүний зураг тухайн хүнд сайн санаагүй хэн нэгний нүдэнд эсвэл хар шидтэнгүүдийн гарт орвол зураг дээрх хөөрхий түүний эрүүл мэнд, амь нас, хувийн амьдрал, ажил алба, албан тушаалд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Зураг дээр сүнс нь байхгүй байгаа нь тухайн хүн хамгаалалтгүй байгаагийн шинж. Хэрвээ ийм зургаа удаан хугацаанд хадгалах тохиолдолд өөртөө элдэв таагүй асуудлыг дуудна. Иймд Мерилин Керро унтаж байгаа хүний зургийг авахгүй байхыг сануулж байна. Хэрвээ танд ийм зураг байдаг бол тун яаралтай үгүй хийж устгах хэрэгтэй. Үүний тулд урьдчилан аврал эрэх, эрүүл мэндээ сахин хамгаалах маани ерөөл уншуулаад тухайн зургаа булах, эсвэл шатаах хэрэгтэй. Түүнээс гадна хэрвээ хүнийг унтаж байхад нь зураг авч болохгүй гэдэг нь тухайн хүнд ямар хор хөнөөл учруулж болзошгүй гэж гэсэн асуулт зохих ёсоор урган гарна. Эрт дээр үед фото зураг гэж гарч ирэхээс өмнө хүнийг өнгөрсөн хойно нь дурсан санахын тулд зургийг нь зурдаг байжээ. Зүүд гэдэг ямар нэг хэмжээгээр үхлийн нэгээхэн жижиг хэсэг гэж ойлгож болно. Иймд унтаж байхад нь зургийг нь авснаар хүнд хэзээ ч засаж залруулах боломжгүй хор хөнөөл учруулж болзошгүй. Мерилин Керро нэг үе загвар өмсөгчөөр ажиллаж байсан бүсгүй. Тэр үед өөрийнхөө фото зурагны тухайд их болгоомжилдог өөрийнх нь үзэж байгаагаар энергийн орон зайд нь хортой санагдсан нэлээд зураг авалтаас тэрээр татгалздаг байжээ. Фото зураг онцгой ид шидийн хүчтэй тул зөвхөн сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай үедээ зураг авхуулах ёстой гэж үздэг. Биеийн эрүүл мэнд муу, сэтгэл санаа тавгүй эсвэл муу санаатай хар муу хүний хажууд зургаа авхуулах нь амьдралдаа гэнэт санаандгүй гай зовлон дуудах шалтгаан болдог гэнэ.
Долоо хоногийн турш мөнгө дуудах ёслолыг хэрхэн хийх вэ
Зөн билэгтэн Мерилин Керро богино хугацаанд мөнгө хэрхэн яаж дуудах, ахуй амьдралаа өөрчлөн сайжруулах тухай нууцаасаа хуваалцан:
Долоо хоногийн турш өдөр бүр хийх дараах ёслолыг санал болгож байна. Мөнгөний энэхүү ёслолын ач тусыг хүртэхийн тулд өөрийнхөө эерэг энергээр дэмжиж өгөх хэрэгтэй. Энэ нь ид шидийн ашиг тусыг богино хугацаанд мэдрэхэд тустай. За, ингээд эхэлцгээе!
Даваа гариг
Мерилин Керро төмөр махбодын ид шидээс хүртэхийн тулд арван гурван ширхэг зоосон мөнгийг арван гурван удаа тоолоод нэг цагийн хооронд нэг нэгээр нь зарж үрэх хэрэгтэй гэнэ. Энэ арван гурван зоосноосоо өөр ямар ч мөнгө энэ өдрийн турш үрж зарцуулж болохгүй. Энэ ёслол хүнийг их арвич хямгач болгоно.
Мягмар гариг
Энэ өдөр мөнгөний сахиустай болох хэрэгтэй. Үүний тулд 5, 50, 500 гэсэн тоотой мөнгийг улаан өнгийн ноосон утсаар уяад түрийвчнийхээ хоосон халаасанд хийгээрэй. Ийнхүү хийсэн мөнгөнүүдээ ямар ч тохиолдолд үрж зарж болохгүй.
Лхагва гариг
Таван төгрөгийг задгай дэвсгэртүүдээр эсвэл задгай зоосон мөнгөөр задлаж солиулах хэрэгтэй. Энэ мөнгөнүүдээ ядарч зүдэрсэн, заавал эрэгтэй хүмүүсд тарааж өгнө. Энэ ёслол нь мөнгө эд баялагийн гачигдал хомсдолоосоо салж, мөнгөний орж ирэх урсгалыг цэвэрлэж буй утгатай гэнэ.
Пүрэв гариг
Энэ өдөр гэрээсээ гарахаасаа өмнө зуун төгрөгийг голоор нь нугалан хамрынхаа үзүүрт хүргээд өөрийнхөө гуйж хүсэж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэнгэрийн хүчийг өөртөө тусалж хамгаалахыг хүсээрэй. Энэхүү ёслол мөнгөний энергийг ивээгчдийг татан таны гуйлт хүсэлтийг Дээд тэнгэрт дамжуулах тул дараагаас нь биелэж эхэлнэ.
Баасан гариг
Энэ өдөр орлогоо нэмэгдүүлэх сахиус хийнэ. Үүний тулд гэрийн бүдүүн, том навчтай ямар нэг таримал цэцэг сонгож аваад гэртээ авч ирээд шинэ саванд суулгана. Энэ үйлдлийг хийж байх зуураа цэцэг таны мөнгө санхүүгийн гол зүйл хэмээн сэтгэлдээ төсөөлөөрэй. Хэрвээ та энэхүү цэцгээ сайтар арчлан ургуулж, хайрлаж чадвал өнгө орон ургах бөгөөд энэ цэцэгтэй тань нэг адил таны мөнгө санхүүгийн нөхцөл байдал ч сайжирч өөрчлөгдөнө.
Бямба гариг
Энэ өдөр гэрийнхээ амин сүнсийг тахиарай. Үүний тулд цаасан хүүдий аваад дотор нь ямар нэг мөнгө хийгээд гал тогооныхоо өрөөнд бусад хүмүүсийн гар хүрэхгүй газарт тавиарай. Энэхүү ёслолын тусламжтайгаар мөнгө дуудах ёслолдоо гэрийнхээ амин сүнсний тусламжийг авна.
Ням гариг
Энэ өдөр өмнөх өдрүүдэд хийгдсэн бүх ёслолуудыг нэгтгэсэн ид шидийн үйлдэл хийгдэнэ. Үүний тулд шөнө ногоон, эсвэл алтлаг өнгийн лаа асаагаад энэ цаг мөчөөс мөнгөний гачаал танай гэрийг орхин явж, харин мөнгөний урсгал аажим алгуураар орж ирж байгааг сэтгэлдээ төсөөлөөрэй. Энэ бодлоо сэтгэлээсээ салгалгүй байсаар унтаж амраарай. Энэхүү ёслолыг хийсний дараах найм дахь өдрөөс мөнгөний эрч хүч нэмэгдэн улам ихээр таны зүгт татагдана.
Мөнгө дуудах энэхүү ёслол зөвхөн ид шидийн хүчинд найдан зүгээр гараа хумхин суугчдад биш, харин өөрөө хичээн, хөдөлмөрлөж итгэж зүтгэж байгаа хүмүүсд үр дүн нь илүү ихээр мэдрэгдэнэ. Мөн хэрвээ хүн өөрөө ид шидийн хүчинд итгэдэггүй, хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд ямар нэг хичээл зүтгэл гаргадаггүй бол үйлчлэхгүй гэдгийг та анхаараарай.
Алт зүүх нь яагаад аюултай байдаг вэ?
Мерилин Керро алтан гоёл зүүлт ямар аюул дагуулж байдаг тухай бичжээ. Алт тэр бүр хүнд ээлтэй байдаггүй гэнэ. Магадгүй хэн нэгэнд аз амжилт, харин нөгөөд нь таагүй зүйлийг татаж байдаг. Алт асар хүчтэй энергитэй бөгөөд манай гариг дэлхийн хүн амын бараг 15 %-д ээлтэй байж магадгүй. Эндээс ихэнх хүмүүсд алтан гоёл зүүлт хор хөнөөл л татдаг гэж дүгнэлт хийж болно. Гайхалтай өгөөмөр, сайхан сэтгэлтэй, аядуу зөөлөн хүмүүс л алт зүүхэд тохиромжтой. Өрөвч нинжин сайхан сэтгэлтэй хүмүүсд алт аз амжилт дагуулдаг. Алт тэдний зан араншингийн эерэг талуудыг илүү ихээр тодотгон өгч, хар муу зүйлээс хамгаалж, амьдралдаа амжилтанд хүрэхэд нь дэмжиж өгнө. Идэвхтэй, хөдөлгөөнтэй, өөдрөг, хүссэндээ хүрэх гэж хичээж тэмүүлдэг, өөрийн үнэлэмж өндөртэй хүмүүс л эерэг бодол тээн, толгойдоо зүүх нь ээлтэй сайн гэнэ. Уур уцаартай, атаач, хорон санаатай, түрэмгий зантай хэрүүл маргаан хийх нь элбэг хүмүүсд алт ер тохирохгүй. Харамч, зожиг, хүмүүстэй нийтэч биш хүмүүст алт дургүй.
Хэрвээ дээр дурдсан ийм зан араншинтай хүмүүс алт ихээр зүүвэл эцсийн дүнд юу ч үгүй болж хоосроно. Хар муу санаатай элдэв муу юм сэдэж санаж явдаг хүмүүсийн зүүсэн алтан эдлэл эзнийхээ улам муу муухай зүйл хийх хүслийг бадраадаг. Төмөр хатуу эдийн энерги сөнөөж үгүй хийх хүчтэй тул эзнийгээ илүү муу үйл хийхэд түлхэн хамаг зүйл муу муухайгаар дуусна. Түүнээс гадна Эстоны зөн билэгтэн маань өөрийн биш, бусдын алтан ээмэг, бөгж, гоёл зүүлт хэзээ ч зүүж болохгүй хэмээн анхааруулж байна. Хэрвээ цусан төрлийн хэн нэгэн алтан эдлэл бэлэглэсэн бол тэр эдийг дагалдан хуучин эзний нь энерги ирдэг.
Хэрвээ тэр алтан эдлэл бэлэглэсэн хүний амьдралд олон таагүй зүйл болж өнгөрсөн эсвэл тухайн хүн хар муу санаатай нэгэн байсан бол ийм алтан эдлэлийг ер зүүх хэрэггүй. Алтан эдлэл зүүсэн эзнийхээ хамаг мэдээллийг хадгалж байдаг тул бусдын гоёл зүүлтийг зүүснээр өөртөө тухайн хүний таагүй, бүтэлгүй бүхнийг татна. Магадгүй хуучин эзнийх нь тус дэмжлэгийг ч авч болох юм. Байнга сөрөг энергийн дайралтанд өртдөг, үргэлж муу бодол тээж явдаг, атаач, хэн нэгнээс өшөө хонзон авахыг санаархдаг хүмүүсийг алт зүүхгүй байхыг зөн билэгтэн Эстон бүсгүй маань зориуд анхааруулж байна.
Гагцхүү сэтгэл нь цэвэр ариун, ухаалаг хүмүүсд алтан эдлэл ээлтэй байдаг гэнэ.
-
Олон жил эмнэлгийн сахиул хийж чөтгөрүүдтэй нөхөрлөсөн Одвогмэд-1
Би хэр барагтай юмнаас айж жихүүцнэ гэж байхгүй. Тэр чигээрээ явсаар өдий хүрсэн гэж боддог. Аймшиггүй зоригтой амьтан болохоор би эмнэлэг, морг хоёрын хооронд “гол үүрэг” гүйцэтгэдэг байлаа. Асрагч авгай нар нас барсан хүмүүсийг надад даатгачихна. Носилк энэ тэр гэхгүй. Өргөж аваачаад л ширээн дээр нь тэрийлгэж орхидог байлаа. Яахав дээ, энэ сахиулын ажлын хажуугаар хийж байгаа зүйл маань одоогийнхоор бол миний хувийн бизнес байсан юм шиг байгаа юм. Тэгээд л асрагч авгай нарын цалингаас архиныхаа мөнгийг татчихдаг юм. Нэг удаа морг руу нэг залуухан хүүхний цогцсыг тэвэрч аваад алхаж явлаа. Тэр хүүхний ар гэрийнхэн нь явж өгөхгүй, дахиад нэг тариа хийгээд аль гэх зэргээр их л гомдолтой байсан юм билээ л дээ. Асрагч авгай нар чинь бас аминдаа хайртай.
Их л эвгүй байдалтай нас барсан хүнийг надад даатгадаг байсан юм. Тэр хүүхэн амьсгал хураахынхаа өмнө янцаглан гиншиж эр, эм хоёрын хийдэг ажлыг хийж байгаа юм шиг туниа муутайхан хөдөлж байгаад явчихсан байгаа юм. Нөгөө хүүхнийг тэвэрч моргийн хаалган дээр очоод хананд нуруугаар нь шахаж “тогтоогоод” түлхүүрээ гарган цоож руу хийх үед нөгөө үхдэл чинь урдаас түлхээд хөдөлдөг байгаа.
Тэгэхэд залуу ч байж. Цоож руу түлхүүр ч орж. Цогцос руу би өнөөхөө хийх аятай сонин сэрэл төрөв. Гэхдээ яалаа гэж амьд хүн хүүртэй хурьцах билээ. Энэ муухай бодлоо тархинаасаа ховх татаж хаячихаад нөгөө хүүрийг чинь оруулж вандан дээр чулуудчихлаа. Тэгээд гар, хөлийг нь засахчаа болоод эргэтэл хойноос нэг хүн татдаг юм байна. Нөгөө үхдэл чинь хөдөлгөөнгүй хэвтэнэ. Гэхдээ л ямар нэгэн үл үзэгдэгч гар намайг татаж чангаагаад болдоггүй. Юу ч байхгүй мөртөө хоосон агаарыг хэд сайн цохиж дэлсч аваад гарч манааныхаа пүүткэнд ирээд аяга халуун цай уугаад зүүрмэглэж байтал нөгөө эмэгтэйн царай нүүрэн дээр тусах шиг болдог юм. Худлаа нүдээ аниж байгаа дүр эсгээд хэвтээд л байлаа. Тэгсэн чинь хүв хүйтэн уруулаар үнсээд авч байна. Зүгээр л хэвтээд байлаа. Тэгж байгаад нойрондоо дийлдээд унтаад өгсөн байгаа юм.
Түүнээс хойш нөгөө бүсгүйн амилсан царай над руу ирнэ. Түүнийг тав хоногийн дараа оршуулах байсан юм. Тэр хугацаанд ч нөгөө лүд чинь салахгүй л эргэлдээд энд тэндээс чангаагаад байлаа. Оршуулахаар нь цогцостойгоо тонилно биз гээд би ч нээх тоохгүй. Харин сонин нь манай талийгаач хөгшин хэлдэг юм. Зураг нь тэр байна даа. Чамаас өөр хүүхний үнэр үнэртээд байна. Чи бүр сүрхий болжээ. Арай л эмч хүүхнүүдтэй жоготой болсон гэж битгий хэлээрэй дээ гэдэг юм. Юуных нь эмч домч байхав. Асрагч нарын “ажлын” хүндийг нугалж өгөөд архины мөнгө л олох төдийхөн овсгоо гаргадаг хүн байлаа шүү дээ.
Тэгээд нөгөө бүсгүйг үүрээр ирж оршуулахад миний ээлж таарч моргийн хаалгыг онгойлгож өглөө. Авсанд хийгээд гарч явтал авсны таг нь гурван удаа онгосхийдэг байлаа. Түүнийг ар гэрийнхэн нь муу ёр гэж их л жигшин зэвүүрхэж байх шиг санагдаж байв. Яагаад ч юм тэр өдөр би нэг чухал зүйлээ алдчихсан юм шиг, сэтгэл нэг л дундуурхан байсан юм. Орой нь нөгөө бүсгүйн царай өөдөөс минь ширтэхээ больчих вий гэсэн шүү юм ч бодогдож байлаа. Бүсгүйн царай тэр орой ч “эргэж” ирсэн. Бараг сар шахам зүүд нойронд ч үзэгддэг байсан юм. Тэгж байгаад гэнэт алга болсон доо. Чи чөтгөрийн тухай надаас сонирхвол ах нь нэвтэрхий толь л гэсэн үг. Тэгэхдээ миний чөтгөрүүд бол дандаа эмнэлэг дотуур сүлжилдэн, хана паар нүдсэн шигээ л байдаг тайвандуу амьтад. Нэг чө-тэй би бүүр архидаж үзсэн гээч.
Нэг удаа би асрагч нараас авсан архиа задалж ганц хундага хийж тавиад юу ч билээ нэг юм аваад буцаад ирсэн чинь нөгөө хундагатай архи минь байдаггүй. Өөрөө уучихаад андуурсан хэрэг гэж бодоод дахиад нэгийг хийж амандаа ойртуулсан чинь яах аргагүй “Нар зөв тойруулаач” гэж нэлээд хөлчүү эр ёс журам заадаг байгаа. “Юу вэ?” гэж дуугараад ийш тийш харсан чинь нөгөө хундагатай юмыг маань ч бас хэн нэгэн ховх сорчихсон байв. Би ч “За тийм дээрээ тулсан бол ч бусдад ингэж монжуулахгүй шүү” гэж бодоод үлдсэн архиа шилээр нь авч залгилах гэсэн чинь “Чи яасан муухай архичин бэ? Шилээр нь уугаад байхдаа яадаг юм. Бид гурвуулхнаа байна шүү дээ. Хундаганд хийгээд уу. Ер нь жаахан тавьж байгаад хүртчихье” гэдэг юм байна. Би ч бас л “За тийм байж” гээд шилтэй архинаасаа хундаганд хийх гэснээ ямар ч муу дивтэй байж болно гэж сэрэмжлэн бодоод өөр аяганд хийж уулаа. Тэгсэн чинь нөгөө үл үзэгдэгч хоёр найз маань “Чи боль л доо. Өөртөө том хийгээд бид хоёрт болохоор ийм жоохныг…” гэж байна. “Ийм жоохоныг” гэж хэлэхтэй зэрэг миний нүдэнд хөх болон шардуу өнгөтэй халаад өмссөн хоёр нөхрийн царай бүрэлзэн баралзан орооод ирдэг юм байна. Хоёулаа боловсон байрын залуухан хүмүүс. Нэг нь миний зүс таньдаг хүн шиг. Тэр аймгийн соёлын төвд хөгжимчин хийдэг байсан юм. Түүний онигоо одоо хүртэл өөрөөс нь ч урт наслаад байж л байдаг юм. Хөдөө суманд тоглолтоор очоод тайзан дээр тоглолтын үеэр баянхуур хөгжмөө тэвэрсэн чигтээ тасарч унаж байсан хүн байгаа юм. Над шиг хүн үхэхийг ямаа үхэхээс олон харсан хүнд айх гэдэг асуудал аль хэдийн үгүй болчилгүй яахав.
Нөгөө танил хөгжимчинтэйгээ ярих гэсэн чинь дуугарахгүй юм. Нөгөө лонхтой юм руу минь л хараад гөлөрчихсөн, их л уйтгартай дүр царайтай байсан даа. Би нөгөө нөхрийг сонжиж үзэв. Танихгүй хүн байсан. Намайг эмнэлэгт ажилд орохоос өмнө нас барсан хүний л сүнс байсан байх. Хүн гэдэг сонин байдаг юм билээ. Танихгүй нөхөр миний яг эгц урдаас хараад сууж байсан юм. Тэгэхэд би нөгөө таних хөгжимчнийхөө сүнсэнд түрүүлж ганц татуулчихмаар байдаг. Тэгээд хундаганд хийж ширээн доогуур явуулахад мань Чөөгий мэдэж байна. Нэг харахад хундага хоосорсон байлаа. Харин ширээн дээгүүр аяганд хийж түгээж байснаасаа арга саам хэрэглэж түүнд дахин нэг “торгуулийн хундага” өгч амжсан юм. Чөтгөртэй “архидсаны” маргааш миний бие маш хөнгөн, шар тайлах гэж шаналах шаардлагагүй байдаг сан.
Үргэлжлэл бий… -
Ээжийнхээ шарилыг ухаж авсан эр унтахдаа дэндүү царайлаг болж байв
Өвгөнийг Даш гэдэг. Даш гуай шөнө унтахаараа их л царайлаг юм шиг харагдана. Үнэхээр нэг сайхан амарч, тайван амгалан төрхийг олж чаддаг нэгэн гэлтэй. Харин өглөөд босоод ирэхээр царай нь нөгөө л үзлийн гэмээр байдалдаа орчихно. Түүнийг нь залуу хүү Чимид-Очир анзаарсан байлаа. Тэгээд “Та үргэлж унтаж баймаар юм. Сэрэхээрээ л та хачин царайтай болчих юм” гэж тоглоход өвгөн “Аргагүй дээ. Ээж минь дандаа л миний нойронд ирж намайг эрхлүүлж толгойг минь илдэг юм” гэж үг алджээ. Чимид-Очир энэ ойлгомжгүй үгийнх нь утгыг гөвж, ёроолыг үзэх гэж янз бүрийн арга саам хэрэглэжээ.
Тэгсэн чинь Даш гуайн ээж хэдэн жилийн өмнө нас барсан бөгөөд хүү нь ээжийгээ нас бараагүй гэж бодож явдаг аж. Залуу насандаа Даш гуай ээжийгээ их ч зовоож, үсийг нь дэндүү эрт цав цагаан болгосон энэрэл ачлал багатай үр байж. Даш гуай таван удаа гэрлэсэн хүн. Хөдөө нутагт хэн нэгэнтэй гэр бүл болсон тохиолдолд яалт ч үгүй хувь тавилантайгаа эвлэрэн, өөрийнхөө тэр дутуу дундуур орон зайг өөр юмаар нөхөж, ухааны чанга хүлээсэнд амьдардаг бичигдээгүй хууль байсан даа. Гэсэн ч тэр бичээгүй хуулийг ичихгүй зөрчсөн Дашид эх нь гомдохын дээдээр гомдож явсан аж. Даш гурав дахь эхнэрээ хоёр хүүтэйгээ хаячихаад ээжийнхээ гэрт орж суужээ. Ээж нь ч “Ингэж байснаас авгай, хүүхэд дээрээ оч” гэж хөөнө.
Нэг удаа Даш ийм үг хэлж, яншаад байхаар нь ээжийгээ барьж аваад үүдээр нь шидэж гаргасан байна. Эх нь бусад хүүхдүүдийнхээ гэрт очиж Дашийн босгоор алхахгүй байсаар нас баржээ. Даш гуай ээжийгээ нас барсан өдөр л гэнэт ухаан орсон юм шиг цурхиртлаа уйлж байж. Олны хэл ам хэцүү болохоор ах, дүү нар нь ээжийг нь оршуулж байхад очиж чадахгүй холоос хараад уйлж байж. Оршуулга дуусч хүмүүс буцсаны дараа Даш ээжийнхээ газар дээр давхиж очоод саяхан булсан нойтон шороог нь хоёр гартаа тас атган орилж байсан гэнэ. Тийнхүү амьддаа үйлдсэн нүглээ ээжийнхээ шарил дээр наминчилж байсан Дашид гэнэт адын гэмээр аймшигт бодол орж иржээ. Тэр ээжийнхээ зүс царайг хармаар санагдсан байна.
Үхсэн ч гэсэн ээжийнхээ царайг харахсан гэсэн галзуурсан гэмээр бодол нь биежиж тэр үсрэн босоод шинэхэн оршуулгыг онгичиж тагийг авахад ээжийнх нь нүүрийг бүтээсэн хадаг салхинд хийсч оджээ. Ээж нь ачлалгүй хүүгийнхээ юу хийж байгааг үл анзаарах мэт, түүний түмэн муу үйлийг сонсохгүй, харахгүй болсондоо санаа амарсан мэт амгалан гэгч нь нойрсч байв. Даш ээжийнхээ хөшиж хөрсөн цогцсыг авснаас өргөж гаргаад морин дээрээ дүүрэн уул руу явсан байна. Зуны халуун улиралд ч цасаа шилгээдэггүй Бор залаан өндөр дээр тэр очиж ээжийгээ нутаглуулах гэж бодож байлаа. Тэр амандаа “Өрлөг ээж минь, та өөдгүй муу хүүгээ өршөөгөөч. Би таныхаа биеийг өт батганд идүүлэхгүй. Өмхий нүхэнд илжрүүлэхгүй” гэж үглэн дуулж явсан байна. Даш ээжийнхээ цогцсыг уулын мөнх цастай оргил дээр үүрч гараад сүүдэр талынх нь цасанд булж орхижээ.
Тэгээд буцаж очоод оршуулгыг хуучин байдалд нь оруулж засч янзалсан байгаа юм. Лавтай хэдэн жил Даш ээжийнхээ царайг харах гэж мөнх цаст оргил руу явдаг байж. Нэг халуун зун очиход уулын цас хайлж ээжийнх нь цогцос цасны устай доошоо урсаад хаана очсон нь мэдэгдэхгүй болсон байв. Даш толгойгоо шааж уйлна. Үхдэг ч юм бил үү гэж анх удаагаа бодож байгаа юм. Тэгээд мориныхоо дөрөөнд гуталтай хөлөө мултрахгүйгээр шургуулж бэхэлж тогтоогоод морио үргээх гэж байтал хажууханд нь “Ишш, хүү минь. Чи яасан уйтан бодолтой хүн бэ? Ээж нь чамайг аль хэзээний л уучилсан шүү дээ” гэж ээж нь хэлэх шиг болжээ.
Хичнээн үргээх гэсэн ч морь нь байрнаасаа хөдөлсөнгүй. Мод авч мориныхоо цавь руу хатгаж цочоох гээд ч нэмэр болсонгүй. Морь юу ч болоогүй юм шиг өвс үмхлэн зогсч байж. Түүнээс хойш Дашийг унтахад ээж нь дандаа зүүдэнд нь ирж сургаал хэлж, “ингэ, тэг” гэж зааварладаг болсон гэнэ. Ээжийнхээ зүүдэнд нь ирж хэлсэн үгнээс зөрөхгүй байснаар нохой Дашийн муу нэр ч сайн үйлийн будагт өнгөө өөрчилж, олны дотор муугүй нэгэн хар өвгөн болсон байна. Энэ бүхнийг Даш өвгөнөөс сонссон Чимид-Очир “Одоо таны ээж зүүдэнд тань юу гэж хэлэх юм. Жишээ нь өчигдөр шөнө танд юу гэж хэлэв?” гэж асуусан байгаа юм. Ээж нь хар ногоон торгон дээлээрээ түүнийг хучиж өгөөд, “Миний хүү одоо болно оо. Ээждээ ир” гэж хэлсэн. Энэ нь намайг үхэх болсныг ээж минь зөгнөж хэлсэн байх гэж өвгөн хэлж байжээ.
Үнэхээр ч Чимид-Очирыг эмнэлгээс гараад удаагүй байхад Даш өвгөн сумын төвийн эмнэлэгт нас барсан гэдэг.
-
Мөнх настай чөтгөрийг халуун тос цутган нойтон арьсаар дарж тонилгожээ
Тэгээд л ная хол гарчихсан мөртлөө дахиад дээр нь нэмж наслах гэж Цэнд-Аюуш уншсаар байж. Өөрийн чадвараа алдаж өтөлж доройтно гэдэг үр хүүхэддээ ч гай болдог юм шиг. Довдонгийн өвөг эцэг нь хүүдээ (Довдонгийн аавд) “Ач ам барьдаг” гэж үг сонссон уу гэжээ. Тэгээд ная гарчихсан мөртлөө насны ном уншаад болдоггүй өвгөнийг шаант чөмгөөр гударч өөхөнд хахуулж, ам тостой үхүүлсэн байна. Буянтай юм боллоо гэж өвгөний ард үлдэгсэд нь бодоцгоож байсан байгаа юм.
Гэтэл өвгөнийг нас бараад гурав хоноогүй байхад жижигхэн бор гэрт нь тогоо шанага тачигнаж, хоол хайж байгаа юм шиг чимээ гарчээ. Ингэж ертөнцийн жамыг огоорон насны ном уншиж, амьдралд хэтэрхий тачааж байсан өвгөний сүнс өөр төрөл олж тонилох нь бүү хэл түүнийг амьсгал хураахаас өмнө сүнс нь урт настай чөтгөр болон хувилаад урт цагаан сахлын оронд урт улаан хэл унжуулан байх болж. Түүнийг дарах гэж олон удаа ном гүрэм уншуулаад дийлээгүй гэдэг. Манайх намаржаандаа Довдонгийн ойр намаржиж байлаа. Би тугалаа эргүүлж явтал бүрэнхий ч болов. Довдонгийн гэрийн ойролцоо явж байсан юм. Их гал түлжээ. Очвол том хар тогоогоор дүүрэн шар тос буцалгаж, тэр хавийг нэлэнхүйд нь буцалсан тосны үнэр “эзэлж” авсан байв.
Довдон гуай залуусаас “Яг долоон алд ухаж чадав уу?” гэж шивнэн асууж байна. Тогоотой шуугисан их тосноос холгүй нүх ухсан байв. Ухсан нүхний гүнийг хэлж байгаа юм байна гэж би ч төвөггүй ойлгов. Гэрийн гадаа ширээ засчихсан хэдэн хүн хонх дамар тачигнуулан ном уншиж байснаа хэлээ унжуулан амьсгаадсан их өвгөн хүнийг тасхийтэл ташуурдан туусаар нүхний амсар дээр авчрав. Тэгээд тэдгээр хүмүүс чанга дуугаар хашгиран ном уншиж өвгөнийг түлхээд нүх рүү унагачихав. Тэр сацуу бэлдчихсэн байсан тогоотой буцлам тосыг хоёр хүн нүх рүү асгахад хярвас ханхлах шиг болоод сөөнгө өвгөний дуу,
– Та нар яаж байна аа гэх нь долоон алд нүхний доороос сонсогдож байв. Тэгмэгц бас л бэлэн шороог том татуурга зүүсэн мориор татаж юу юугүй нүхийг булж орхив. Нүх байсан оргүй болох үед гэрийн хойноос нойтон, ув улаан үхрийн арьс барьчихсан 8 залуу гүйж ирээд нүхний амсар болох нягтаршаагүй газар тэр арьсаа доош харуулан тавиад 8 өнцөгт нь дарж суув. Үхрийн нойтон арьсны дундаас хийлэгдэх мэт томбойж, ямар нэгэн хүчирхэг амьтан үлээж байгаа нь мэдэгдэнэ. Олон янзын хувцас (тэр үед лам дээл, орхимж өмсөхөөс айдаг байв) өмссөн мэргэн лам нар томбойсон газар руу ташуурдсаар үүр цайлгахад нөгөө арьс ч адсага шиг болтлоо хатсан байлаа. Үүнийг жинсрэг цутгах гэдэг юм билээ. Сүхбаатар дүүргийн иргэн Дашзэвэг гуай ингэж ярьсан юм.