Category: Далд ертөнц

  • Хараал гэж юу бэ

    Хамгийн анх лам Родевик 1963 онд эксорцизмын тухай “Биед шингэсэн чөтгөр, шуламыг зайлуулах нь” гэсэн ном бичсэн. Энэ номыг би Орос руу явсан хүнд захиж уншсан. Их сонирхолтой ном. Уг номонд “Энэхүү онцгой аюултай зан үйлийг үйлдэхдээ тухайн бөө удган тэр хүнийхээ эмнэлгийн шинжилгээг нарийвлан гаргуулж, ердийн өвчин бус чөтгөр, шулам шүглэсэн хорлол гэдгийг тогтоох хэрэгтэй” гэж зааварчлан бичсэн байдаг. 1976 онд тэрбээр эксцоризмыг бие даан үйлдэхдээ өөрийнхөө бичсэн номны зааварчилгааг мөрдөж нэгэн оюутан бүсгүйг нөгөө ертөнц рүү илгээсэн тухай тодорхой бичсэн нь бий.
    Тэр их амархан. Өөрийн зан үйл нь огцом өөрчлөгдсөн хүмүүс байдаг. “Тэр уг нь их даруухан залуу, бүсгүй байсан. Сая уулзсан аймаар ууртай, солиотой болчихсон байна лээ” гэж ирээд бид хоорондоо ярьдаг даа. Ийм л хүмүүс эксорцизм буюу чөтгөр шулам биед нь шингэснээ өөрсдөө мэддэггүй. Огцом уурлаж, тэр үедээ зүгээр явж байгаа хүнийг барьж авч зодох, хэрүүл өдөх зэргээр авирладаг. Заримдаа бие нь эв эрүүл хэрнээ татаж унадаг хүмүүс бидний дунд олон байдаг. Тэдний биед чөтгөр орсноор өөрийн биед шингэсэн өнөөх чөтгөр шулмыг хөөж гаргахаар тэмцэлдэх явцдаа ялагдаж улмаар ухаан алддаг. Гэнэт ухаан алддаг, татаж унадаг хүнийг өнөөдөр эрүүл мэндийн шинжлэх ухаан өвчнийг нь эдгээж, оношийг нь тогтоож чадахгүй байгаа шүү дээ. Гэсэн хэрнээ лам бөөгөөр яваад эдгэрчихсэн тохиолдол бий. Энэ нь ердөө биед шүглэсэн чөтгөр шулмыг л хөөж гаргаснаар эрүүл болж байгаа гэсэн үг юм.-Хүн хүний биеийн байдлаас болно. Миний анхны хайрыг булаасан бүсгүйд би хамгийн анх эксорцизм хийж байлаа, Тэр бүсгүй мөн л миний дотны найз байсан болохоор би ямар хууч өвчтэй гэдгийг сайн мэдэж байсан юм. Эхний нэг сар би түүнд хараал хийж, шившлэгтэй чихэр жимс өгч үзлээ. Гэвч ямар ч үр дүн гараагүй. Харин дараагийн сараас нөгөө бүсгүй сэтгэл санааны гүн хямралд орж идэж уухаа байсан. Долоо хоногийн дотор 8 кг турж сарын дараа 30 кг болтлоо турж эцэн, тухайн жилдээ буюу 23 насандаа нас барсан. Эмнэлгээр яваад өвчнийх нь онош л гарна уу гэхээс миний хараал хийсэн онош гарахгүй нь ойлгомжтой. Ингээд би өөрөө өөртөө итгэж, хараалын аргаар хүнийг үхүүлж болдгийг баттай мэдэж авсан. Дараа нь хүн амины хэрэг үйлдээд ердөө 8 жилийн хорих ял авсан залууд хараал хийж үзсэн. Талийгаачийн ар гэрийхэн надад захиалга өгсөн юм. Харин тэр “ёслол” амжилттай болж дээд шүүхэд давж заалдаад байсан алуурчин залуу Ганцхудагийн подвальд амиа хорлосон доо.
    Зарим хүний дотор хоёр буюу түүнээс дээш хүм үүсийн сүнс оршиж байдаг. Ямар нэгэн нөлөөллийн улмаас сүнснүүд биеийг дийлэн гарч ирдэг. Яг ийм хүмүүст хараал жатга хийх жаахан явдалтай байдаг. Нэг биш нэлээд хэдэн сүнсийг биенээс нь хөөн гаргасны дараа хараалаа үйлддэг. Хараал хийсний дараа тэдний зан ааш гэнэт өөрчлөгдөн хувирч огтоос танигдахгүй мэт болдог. Миний хараал хийсэн хүмүүсээс хоёр хүн сэтгэл мэдрэлийн өвчин тусч одоогоор Шархадны эмнэлгийн данстай болчихсон явж байна. Ямар ч хүн хийсэн муу үйлийнхээ шанг сайн хүртэх учиртай. Бид түүнийг нь биелүүлэгчид.
    Хүмүүс өөрсдөө их гэнэн. Одоо олон бөө бий болсон учраас хамаагүй нас жилээ хүнд хэлдэггүй, зарим нь бүр нууцлаад байдаг хэрнээ өвддөг эрхтэн. өвчнөө хаа хамаагүй хэлдэг. Гэтэл хараал хийдэг хүмүүст нас жилээс илүүтэй тэр өвчнийх нь онош байхад л болно. Тэр ч байтугай хүнийг нас барахад уншдаг “Сонсгоод” гээд ном байдагтай адил ямар эрхтнийг өвчлүүлэх тусгай тарни хүртэл байдаг. Тэгэхээр би хүмүүст нас жилээ нуухаасаа илүүтэй өвддөг эрхтэн, өвчнийхөө оношийг л нууцалж явбал аминд чинь өлзийтэй гэж хэлмээр байна. Манайхны сул тал гэвэл уулзалдаагүй удсан хүмүүс хүртэл гудамжинд тааралдахаар мэнд усаа мэдэлцэв үү үгүй юу өвчин зовлонгоо яриад эхэлдэг. Энэ зуур чинь тухайн хүн өөрт чинь хараал хийгээгүй ч гэсэн өнөөх өвчнийг нь “хуваалцаж” байдаг.

  • Хараалын хүчинд хагас дутуу ч итгэ

    маягаар үүсч өөртөө дайсагнасан бүхний эсрэг чиглэсэн хэрэглүүр болсоор иржээ. Тэр нь гүнзгийрсээр сүүл сүүлдээ өөрийгөө хамгаалах шаардлагагүй үед ч өрөөл бусдыг хөнөөх чиглэл¬тэй болон туйлширсан гэж болно. “Бөөгийн хараал” гэж бараг биеэ даасан төрөл зүйл бөөгийн шүтлэгт үлджээ. Харын бөө, шажны хараал, жатгын төрөл зүйл гэж байсан бөгөөд гол төлөв хараалч бөө, удган, гүртэн, чойжин, зодоч, лүйжингүүдийн хувийн нууц тул олон түмэнд төдий л их дэлгэрээгүй байна. Монголчууд хараал үгнээс цэрвэж, бас хараахаас ч цээрлэж, ёс суртахууны хувьд түүнээс аажмаар татгалзаж байгаа учраас бараг мөхөж байгаа төрөл гэж хэлж болно. Тэр цагаас эхлэн хараал харгис бурангуй шинжтэй болж, аажмаар жигшигдэн гээгдэх ёр буужээ.

    Хүн анхандаа нүдээрээ хараадаг байж. Хүний уураг тархинд боловсорсон сөрөг эрчим хүч духан тушаах боргоцой маягийн булчирхайд хуримтлагдан төв¬лөрч улмаар гадагш гарахдаа нүдээр дамждаг. Манай тооллоос өмнөх дөрөвдүгээр зуунд түүхч Платон хүний харц дотроос гадагшлахдаа гаднаас нүднээ нэвтрэх гэрэлтэй нэгдэн улмаар нүдний гал үүсгэдэг тухай бичиж байв. Харц бол уураг тархинаас илгээж буй маш нарийхан био¬цацраг дамжуулагч юм. Тэрхүү нарийн эрчим хүч буюу цацрагийн давтамж нь 10 герцээс дээш гэж эрдэмтэд үзжээ. Хүний нүдний торон саваанууд био цацраг ялгаруулах чадалтай ажээ. Харцанд ийнхүү далд хүч агуулагдсан болохоор тэр нь илүүтэй байсан үед хүнд өөрийгөө хамгаалах дараа нь өрөөл бусдыг хөнөөх зэвсэг маягаар ашиглагдаж явсан цаг бий бололтой.

    Хүн хэлд орсоноосоо хойш хэл амаараа хараадаг болжээ. Манай тооллоос өмнөх нэгэн мянган жилийн тэртээ Евро-Азийн чилгэр уудам хязгаарт ерөөлийн сайхан үгтэй хамт хараалын хахир үгс ч хаа сайгүй цуурайтаж байсны гэрч цөөнгүй үлджээ. Хүн биеэсээ цагаан эрчим хүчээ гадагшлуулбаас ерөөл, хар эрчим хүчээ гадагшлуулбаас хараал болон хувирдагийг даган хар, цагаан бөө төрөн гарч бөө мөргөлийн шүтлэг олон зууны турш энэ л хоёр мөрийг хөөн явжээ. Монгол бөөгийн дуудлага нь гараараа өвчин, зовлон, өстөн дайсан, хар санаа, хайр сэтгэл, байгалийн аюул, эд баялаг, эрх мэдлийн хэрэгцээг хангахад чиглэсэн арга¬дах, залбирах, айл¬гах сүрдүүлэх утгыг агуулсан зан үйлийн илрэл байжээ.

    Хараал хэдийгээр бэлгэдлийн шинжтэй сэтгэл зүйн үзэгдэл боловч хүний уураг тархи хяз¬гааргүй боломж¬той, нээгдээгүй олон нууцтай маш хүчирхэг эрчим хүч үүсгэгч гэдгийг мартаж болохгүй. Хоёр хараалч бие биеэ хараагаад нэг бол хоёулаа үхдэг нэг бол хэн нэгнээ дийлэхгүйд хүрдэг ч удаа байдаг нь хүч тэнцүүгийн шинж бас хоосон чанарын нэг тал ч гэмээр.

    Ерөөл хэлэхэд хариу үг байдгийн нэгэн адил хараал хэлэхэд ч мөн тохирсон хариу үг Монголчууд хэрэглэдэг байж. “Хараал чинь ерөөл болтугай” гэж эргүүлэн тавих утгаар хараагчид хариу барьдаг байж.

    Ерөөлийн үзүүрт тос

    Хараалын үзүүрт цус гэж үг байдаг нь хараал муугаар төгсдөг, ер нь цустай ижилсгэхээр бурангуй юм гэдгийг илтгэсэн хэрэг. Ямарч тохиолдолд хараал гэдэг хоцрогдож, хаягдаж явуургүй болж буй үйл юм.

    Хараал муугийн ёр

    Хорвоо хоёр туультай. Хар нь цайж болно. Цагаан нь харлаж болно . Уурласан хүн хараал тавина, баярласан хүн ерөөл барина. Ийнхүү хүн төрөлхтөний сэтгэлийн хоёр утас буй болжээ. Уншигч та хараал гэж ямар ч шинжлэх ухаанаар батлаа¬гүй ч далд ухамсартаа их бага ямар нэг хэмжээ¬гээр хүлээн зөвшөөр¬сөн зүйлийн тухай сон¬сож байсан буй заа. Хүмүүний амьдралд юу эс тохиож, ямар хүмүүстэй учрахыг хэн эс мэд-лээ. Бидний үйлдэл, шийдвэр бас л хэн нэгэнд таалагдаагүйгээс болоод бие биеэ янз бүрээр харааж ерөөсөн тохиолд¬луудын талаар олон жишээ сонсож байгаа бизээ. Хэн нэгэн хүнд хараалын тарни туссан бол өвчин эмгэгт баригдах, ажил төрөл нь бүтэхгүй болж, хамаг бүхнээсээ хагацаж салж эхэлдэг байна. Нэгэнт хараалын тухай цухас ч болов мэдээлсэн тул хараалын хариулгын талаар дурдая. “Хорыг хороор гэдэг” зарчим хараалыг хараалаар хариулахад нэгэн адил үйлчилж байжээ. Гэхдээ үүний нилээд боловсронгуй хувилбар нь “хараал чинь ерөөл болтугай гэж хэлдэг байна. Монголд шарын шажин дэлгэрсэн цагаас хойш хараал болоод түүний хариулга нь тусгай уншлагын хэлбэрээр бие даасан төрөл зүйл маягтай тархсан ажээ. 17-р зууны эхээр барлагдсан Сундуй гэдэг их хөлгөн сударт “Цагаан шүхэртийн хараал урвуулагч оршив” гэх зэргээр хараал егүүтгэлийн болон түүнийг хариулах ном цөөнгүй оржээ. Хэл ам, ад зэтгэр, газар усны хорлолоос хамгаалах, түүний гэмийг арилгах чиглэлтэй бүхэл бүтэн ном сургааль, хараалыг төрөл зүйл бий болсон байна. Ийм тохиолдолд хариулга саармагжуу¬лаллын уншлага гэвэл “Сэдэдийн буу”, ”Миегомбын буу”, “Дамдинясангийн хорол”, “Хамчунагва” гэх мэт судар тар¬нийн номыг тусгай зан үйлтэй хослуулан уншдаг болсон ажээ. Мөн хүмүүс сахиус зүүх юмуу, зарааны өргөс, хондны шороо, цагаан тэмээний ноос зэргийг авч явдаг байна.

    Хараалчийн махан хэл хар буюу хар цоохор байдаг гэж монголчууд үздэг. Түвдүүд бол хэлээ гарган хоёр эрхий хуруугаа гозойлгон мэндэлдэг байв. Үүгээрээ хараал тээж, гартаа зэвсэг бариагүй гэсэн утгатай ажээ. Хараалч хүний хэл хар өнгөтэй байдаг гэж физилогийн талаар шинжлэх ухаан нотолсон юм үгүй ч хүмүүсийн ахуй ухам¬сарт ийм ойлголт нэгэнт буй болжээ. Олон жилийн ажиглалтаас ийм дүгнэлт хийсэн байж болох ч гарцаагүй үнэн гэх баталгаа өнөө хэр байхгүй юм.

    Хүн байгалийн бүтээгдэхүүн, амьд байгалийн эд эс, өөр хоорондоо уялдан найрсан нарийн тогтолцооны хэлхээнд багтдагийн хувьд маш олон төрлийн үелз¬лээр долгио, луг¬шилт, хэт нам, хэт өндөр авиа, гэрэл чичирхийллийн давалгаан дунд амьдрах чадалтайгаа байгалийн шалгарлаар харуулжээ. Тэр хувь заяандаа хүн өөрөө эзэн юм.

  • ҮХЭЛ ГЭЖ БАЙДАГГҮЙ

    сүнс гэж юу вэ? Сүнсний тухай ярих, сүнс гэж байдаг гэвэл солиотойд тооцогддог байсан үе өөрчлөгдсөн. Байдаг, байсаар ч ирсэн, байх ч юм байна гэдгийг шинжлэх ухаан баталчихлаа. Лал, Христ, Буддын аль ч шашинд байдаг ухагдахуун бол мөнхийн амьдрал, нөгөө ертөнц, бас сүнс. Социализмын үед үгүйсгэдэг асан сүнсний талаарх ойлголт мунхарсны шинж бус юм гэдэгтэй одоо хүмүүс маргахгүй л болов уу. Монголчуудын унаган шүтлэг бөө мөрг өлд ч энэ тухай бий. Хүний бие зуурдынх, харин сүнс нь мөнх. Бөө нар сүнс, онгодоор дамжуулан нөгөө ертөнцтэй харилцдаг гэсэн санаа. Энд нэгэн зүйлийг зориуд онцлоход “Сайн цагийн мянган бөө эргэж төрнө” гэсэн итгэл, бишрэл харин өнөө цагт зальтай хүмүүсийн бизнес болчихсон, бүр цэцэглэн хөгжиж байна… Сүнс нэг биеэс нөгөөд дамжин мөнх оршдог юм бол үхэл гэдэг нэг амьдралын төгсгөл, нөгөө амьдралын эхлэл байх нь.
    Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг болохоор л үхлийг аймшигтайгаар, бараанаар төсөөлдөг байх. Амьдралын утга учир, оршин тогтнохын мөн ча нарт нэвтэрсэн хүмүүс үхлээс айдаггүй нь үүнтэй холбоотой. Өдөр тутмын амьдрал, бие хийгээд сэт гэлийн алжаал, баяр гуниг… Энэ бүхэн төгсөж, бидний үл мэдэх өөр нэгэн зүйл эхэлж байгааг л “Үхэл” гэдэг үгээр илэрхийлчихэж. Хэрэв үхлийн дараа юу болдгийг бид мэд дэг байсансан бол энэ амьдралд тэгтлээ хор годохгүй ч байж мэдэх юм.
    Өмнө нь тохиолдоогүй үйл явдал, уулзаагүй хүн, мэдрээгүй амт, үнэр, чимээ яагаад ч юм нэг л танил санагддаг хачин мэдрэмж байдаг даа (франц чууд “deja vu” гэдэг). Энэ бүгд бидний урьд насанд л тохиож, учирч, мэдрэгдсэн ч байж болох. Магадгүй тэгээд л тийм дотно, танил санагддаг ч юм бил үү. Бодолдоо ээрүүлэн ийн суухдаа нэгэн зо хиол чийн үгийг саналаа. Үхэл гэдэг сонгогд соны шинж… Үхэл бол “үхэл” биш, үргэлжлэл. Амьдрал харин бид ний туулах ёстой шатны нэг гишгүүр.

    Х.ОДОНЧИМЭГ

  • Хараал бидэнд ингэж нөлөөлдөг…

    асуудлууд ар араасаа урган гарах нь бий. Хэдий тийм ч хэрвээ таны амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, ажил үйлс тань бүтэхээ болин, үхэл хагацал үзэж эхэлбэл энэ нь хараалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Тэгвэл хамтдаа хараал нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе.

    1 Хараал болон нүдний хор
    Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар, хараал, муу энерги, нууцлаг хүчин зүйлсээс өөрийгөө сэргийлж болох аж. Хараалд өртсөн хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэж, үргэлж бухимдан, гутранги үзэлтэй болох бөгөөд цаанаасаа л бие нь тавгүйрхэж, бүх зүйл болохгүй мэт санагддаг байна.
    Хараал болон нүдний хор нь тусдаа ойлголт бөгөөд хараалаас илүүтэй нүдний хор нь илүү их аюул учруулж, сөрөг зүйлсийг дууддаг аж. Нүдний хорыг цагаан хэл ам хэмээн нэрлэж ч болох юм.
    Гоё ганган хувцас өмссөн, цэвэрхэн царайтай охид бүсгүйчүүд олны харцыг булааж, атаархлыг нь төрүүлснээр, цагаан хэл ам болж, сөрөг зүйлсийг дуудах нь бий. Харин үүнээс сэргийлж, өөрийгөө хамгаалах арга нь ердөө л эерэг байж, бүхнийг сайн сайхан талаас нь харах аж.

    Хүний тархины зүүн болон баруун тал бөмбөлөг нь салсан тохиолдолд тус тусдаа өөрийн гэсэн ухамсартай үйлдэл хийдэг гэдгийг анагаах ухаан олж илрүүлсэн бөгөөд үүнээс хойш мухардалд орсон юм. Хэрэв хэн нэгэн тань руу санаатай биш ч, шохоорхоод харах төдийд л нүдний хорын тусгал болж, хохирдог аж. Иймд та өөрийн мэдэлгүй, хэн нэгнийг хохироож байж мэдэх юм. Бид заримдаа санаанд багтамгүй хачин зүйл бодож байснаа гэнэт, юу болоод байгааг анзаарч, толгойгоо сэгсэрдэг. Энэ нь бидний тархи өөрийн мэдэлгүй буюу, ухамсрын оролцоогүйгээр хараал, нүдний хор ялгаруулах зэрэг санамсаргүй үйлдэл хийдэг байх юм.

    2 Ямар хүн хараалд өртөх нь их вэ?
    Харин ямар хүмүүс хараалд илүү их өртдөг болохыг та мэдэх үү? Цагаан өнгө дээр багахан хар өнгийг асгахад төдийлөн өөрчлөлт гарахгүй. Харин хар өнгөн дээр хар өнгийг нэмэхэд тэр чигтээ хар болж хувирдаг. Үүнээс харахад үргэлж сөрөг энерги өөртөө хуримтлуулдаг, аливааг үргэлж болохгүй талаас нь хардаг болон уур бухимдал ихтэй хүмүүс хараал өртөх магадлал өндөр байдаг. Мөн тус төрлийн хүмүүст хараал, цагаан хэл ам хүндээр тусдаг байна.

    3 Бодол санаагаараа хараалаас өөрийгөө хамгаалах
    Та аура буюу гэрлэн бүрхүүл гэж юу болохыг мэдэх үү? Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгддөг аж. Харин таны гэрлэн бүрхүүл хүчтэй байх тусам хараал, цагаан хэл амнаас хол байж, эдгээрээс өөрийгөө сэргийлэх боломжтой юм.
    Гэрлэн бүрхүүлээ хүчтэй байлгах эсэх нь ердөө таниас хамаарах болно. Та сөрөг бодлоос ангижирч, үргэлж өөртөө сайн сайхан бүхнийг дуудаж, хэрүүл маргаанаас хол байх нь гэрлэн бүрхүүлийг хүчтэй болгодог аж.

    Сэтгэц мэдрэлийн эмч нар хэлэхдээ: “Таныг хараал, цагаан хэл амнаас сэргийлж чадах хүн бол зөвхөн та өөрөө юм. Хичнээн хэцүү зүйл тохиолдож байсан ч, бууж өгөлгүй, өөртөө итгэлтэй байж, эрч хүчтэй байх хэрэгтэй. Мэдээж хүчтэй хараалыг зөвхөн эерэг энергиэр даван гарах хэцүү мэт боловч, таныг ганц аварч чадах зүйл нь та өөрөө гэдгийг бүү мартаарай” хэмээн хэлсэн байна.

  • Талийгаач багш нь хичээлээ зааж зогсов

    Сэлэнгийн Зүүнбүрэнгийн эрчүүд тэр жил хадландаа гарч л дээ.Тэдний дотор элдэв онигооны эзэн болчихдог Тодрол гэдэг хөөний эр явжээ.Сав л хийвэл онигоонд орчихоод болдоггүй хүн юм байх.Тодролын хамгийн их хичээж явдаг зүйл нь олонтой газар унтахгүй юм шүү гэсэн бодол байдаг байжээ.Гэвч яана гэхэв.Хүссэн ч, эс хүссэн ч хадлан зэрэгт олуулаа явж, олуулаа идэж, ууж, унтаж амардаг нь жам юм.Өдөржин ажиллаж, ядарсан улс дэрэн дээр толгойгоо тавиад л нам болоогүй хаачихав.Тэднийг өглөө босоход хадаж байсан талбай нь овоо явчихдаг гайхалтай үзэгдэл гараад иржээ.Хадланчид ихэд гайхавч учрыг нь олохгүй хэд хоножээ.

    Тодрол өөрт тохиолдсон явдлыг хэлэхийг хүссэнгүй.Яагаад гэвэл нөхөд нь итгэхээсээ итгэхгүй нь илүү.Тэгээд ч элдвээр шоолж, тоглоом тохуу хийн, онигоонд оруулах нь ойлгомжтой байлаа.Тиймээс амаа хамхиад өнгөрөхөөс яалтай билээ.Гэсэн хэдий ч олон хавар нэгэндээ гэдэг үгтэй бөлгөө.Нэг шөнө хамгийн ахмад ажилтан Шарав гуайн давсаг чинэрээд унтуулсангүйд арга буюу босчээ.Гэтэл Тодрол орондоо алга байж.Бие засч яваа юм байлгүй гэж бодоод гарчээ.Гараад бүр нүдэндээ итгэсэнгүй.Сарны гэрэлд нэг хүн өвс хадаж байгаа нь яах аргагүй Тодрол мөөн.Өвгөн хашир хүн тул ихэд болгоомжтой ханджээ.Давсагаа суллачихаад дөхөж очсон байна.Өнөө Тодрол ажиг, сэжиггүй хадаж байжээ.“Аа, тийм бий” гэж бодоод буцжээ.Орж ирээд орондоо орж, унтахыг хичээн хэвттэл өвсөө нэлээд явуулчихсан Тодрол орж ирээд ам нь ихэд цангасан бололтой данхтай хар цайнаас хэд сайн балгачихаад хэвтээд өгчээ.

    Маргааш нь нөхөд нь босоход өвс явдгаараа цааш нэлээд явчихсан харагджээ.Өдрийн хоолны үеэр Тодрол бие засахаар явсанд Шарав өвгөн нөхөддөө болсон явдлыг яриад Тодролыг цочоож болохгүйг хэлсэн гэдэг юм.Тэр намрын ургац автал Тодрол тийнхүү нөхөддөө дэм болсон түүхтэй.Ер нь иймэрхүү зүйл зөндөө тааралддаг билээ.Зүүдэндээ ажиллаж яваад усанд хүрэхээрээ харин сэрсэн тохиолдол олон байдаг ажээ.Бусдаар бол сэрдэггүй агаад хэн нэгэн цочоож орхивол харин сэтгэцийн өвчтэй болчих магадлалтай гэдэг юм билээ.Энэ бол зүгээр жирийн нэгэн зүүдний өвөрмөц нэгэн илрэл бүлгээ.Түүнээс биш эл явдлыг өгүүлсэн хүнийхээр сүнс, хий үзэгдэл биш юм.Одоо жинхэнэ сүнсний тухай ярьж өгье.

    Оросын алдарт шатарчин, Швейцарь улсын иргэншилтэй, Их мастер, дэлхийн аваргын титмийн төлөө нутаг нэгт А.Карповтой нэгэнтээ халз тоглоод ялах шахсан Виктор Корчной гэх агуу шатарчин байдгийг зарим уншигч мэдэх байх.Корчной Швейцарьт байхдаа нэгэн сүнс дуудагчтай овоо дотно танилцжээ.Түүнээс нэг удаа “Бурхан болсон шатарчны сүнсийг дуудаад тоглож болох уу?” гэж асууж л дээ.Тэрбээр “Бололгүй яахав” хэмээсэн байна.Ингээд туршиж үзэхээр болжээ.Хоёулахнаа нэгэн өрөөнд бэлдээд нөгөө сүнс дуудаач нь зан үйлээ хийжээ.Тэгэхдээ В.Корчнойд хандан “Шатраа өрөөд, нүүдлээ хийгээд сууж бай” гэсэн байна.В.Корчной цагаанаар эхэлж тоглохыг хүссэн тул өөрийн дуртай гарааг сонгожээ.

    Хэний сүнсийг дуудуулах вэ гэвэл “Миний найз Их мастер Мароскийн сүнсийг дуудахыг хүсч байна” гэжээ.Сүнс дуудаач ёс жаягаа үйлдэхийн хамт “цаасан сэнс” эргэхийг харж байхыг хэлсэн аж.Гэнэт нөгөө сэнс нь эргэлдэж гарчээ.“Эргэлээ” хэмээвэл “За, таны өрсөлдөгчийн сүнс ирлээ” хэмээжээ.Ингээд тэр хоёр наадаж эхэлсэн байна.В.Корчной “Бэрсний гамбит” гэх гараа сонгосон агаад бэрснийхээ өмнөх хүүг Д4 гэж нүүжээ.Сүнс дуудаач Их мастерын сүнстэй харьцаад “Харын бэрсний өмнөх хүүг Д5 гэж нүүлээ” гэх зэргээр наадсаар бүтэн таван цагийн их тулаан болж, үнэхээр илүүгээ харуулан В.Корчной хожсон гэдэг билээ. Энд өгүүлэгдсэн явдал баттай болохыг нотлон тэр үеийн ЗХУ-ын “Шахматное обозрение” сэтгүүлийн 1987 оны нэгэн дугаарт гарсаныг тухайн үед шатарт ид хорхойсч, муугүй тоглож явсан бидний хэдэн залуус үзэж, өргийг нь дагаж тоглон, тэрүүхэндээ бяцхан анализ хийж байснаа тод санаж байна.

    Энэ тоглолт тэр цагийн шатрын ертөнцөд чухам л шуугиан тарьсан билээ.Яагаад үүнийг өгүүлэв гэвэл сүнс байдгийн бодит жишээг хүргэх гэсэндээ тэр юм аа.Одоо өгүүлэх сүнсний түүхээ эхэлье.Булганы арван жилийн сургуульд болсон явдал ажгуу.Наяад оны дундуур болсон юм гэнэ билээ.Тус арван жилийн нэртэй багш нарын нэг Б тэтгэвэртээ гарахаасаа өмнөхөн бурхан болж л дээ.Тэр аймгийн сурагчдын хамгийн хайртай багш нарын нэг байсан гэдэг.Өвчин хэлж ирдэггүй болохоор санаж бодох юмгүй, шавь нарынхаа хичээлийг тасалдуулчихгүй л байхсан гэж зүтгэсээр байгаад өвчнөө хүндрүүлээ биз ээ.Багшийгаа үдэж гаргасан хамт олон, шавь нар нь нэг хэсэгтээ л үгүйлсэн нь мэдээж.Ингэсээр байгаад өнөө дөчин ес хоног моног нь ч өнгөрсөн юм байх.Шавь нар нь ч мартагнаж эхэлжээ.Нэгэн ням гарагт үүнийг өгүүлэгч шавь нь сургуулиасаа ус авах гэж очоод яагаад ч юм Б багшийнхаа өрөөний үүдэнд амарч зогссоноо гэнэт багшаа дурсчээ.

    Мөн ч сайн бас сайхан багш байсан даа.Самбар дээр ямар гоё бичдэг гэж санана гэж ирээд л боджээ.Тэгсэнээ гэнэт өрөөг нь шагайж хармаар санагджээ.Хаалга нь цоожтой тул түлхүүрийнх нь нүхээр харчихаад зүрх нь золтой л зогсчихсонгүй гэнэ.Таг хөшиж орхижээ.Багш нь самбарынхаа өмнө зогсдогоороо зогсчихоод гаргацтай сайхнаар нэгэн хичээлийн гарчиг тавьсан шигээ хичээлээ зааж зогсчээ.Шавь нь бүр гайхаад, нүдээ нухлан нэг харчихаад усаа орхиод жижүүр дээрээ гүйгээд ирчихжээ.Сургуулийн жижүүр ахыг дагуулж очоод харвал хичээлээ заасан хэвээр талийгч багш нь зогсохыг хараад дуу алдчихжээ.Төдөлгүй багш нь гэнэт агаарт уусан алга болсон байна.Ингээд хоёулаа үүдэнд очоод хэрхэхийг ярилцсан юм байх.Сургуулийн удирдлагуудад хэлэх хэрэггүй байх.

    Тэд итгэхгүйгээс гадна чи бид хоёрыг цуу тараасан хэрэгт хийнэ.Итгэлтэй хүүхэд олж, харуулж баталгаатай болгосны дараа хашир багш нарт хэлье гэж тохирчээ.Ингээд шавь нь усаа гэртээ хүргэж тавьчихаад ангийнхаа хамгийн дотно хоёр нөхрийг дагуулж ирэн харуулжээ.Юу ч хэлэлгүй дагуулж ирээд түлхүүрийн нүхээр шагайлгавал хоёулаа л “Багш” гээд гацчихжээ.Ингээд хоёр итгэлтэй багшид үзүүлснээр бөөн шуугиан тарих нь тэр.Сургуулиараа хуралдаад, олон санал гарсаны дээр зарим тулхтай нөхөд тэр хавьдаа алдартай Нүрзэд гэх хөгшинд хандсанаар олон хүнийг айх, цочих аюулаас салгасан гэдэг юм даа.Ингээд бодохоор нүдэнд харагддаг хийгээд харагддаггүй олон янзын сүнс, хий үзэгдэл байдаг бололтой.

  • 12 ордны ”Зөн билэг, далд чадварын зурхай”

    зүйлээс тухайн хүний талаарх мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг. Муу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгvй эсрэг энергээ шингээж чаддаг аж. Энэ ордныхон ямар ч хүний нүд рүү нь хараад л өөрөөс нь юу хүсч буйг мэдэж чадна.
    -Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчид үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.
    ҮХЭР
    Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хөгжүүлэхээс илүү өөрийн хийж чадах бодит зүйлдээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хүрэх, наймаа болон худалдаанаас ашиг олоходоо сайн. Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь үүнтэй ч холбоотой байж болох аж. Энэ ордны ихэнх хүмүүс зөнч, зурхайчдад итгэдэггүй. Тэр байтугай ердийн өдөр тутмын зурхай унших нь хүртэл ховор.
    -Ямар нэгэн дом, шившлэг хийхгvй юмаа гэхэд хэн нэгэнд ерөөл дэвшүүлсэн бол олон дахин давтахыг зөвлөж байна.
    ИХЭР
    Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хүчинд үйлчилдэг байна. Эзгvй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч өөрийн хүслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мөн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхүү энерги нь зөн билгийн чадварыг нь идэвхжүүлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр өөрийгөө шалгахдаа хол байгаа дотны хүнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бүрчлэн таамаглахыг оролддог. Ер нь далдыг мэдрэхэд нэн түрүүнд өөртөө итгэж, сэтгэл зүйгээ төвлөрүүлэх нэн чухал гэдгийг бүү мартаарай.
    -Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүмүүс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгүүлж, ятгаж чадна. Мөн хов живд хамгийн ихээр дурлагсад.
    МЭЛХИЙ
    Ид шид, зурхайд бус зөвхөн мэргэнд итгэдэг. Тэд ирээдүй, өнгөрсөн vеэ өөрчлөхийг хүсдэггvй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд өөрийн далд мэдрэмжийг тайлж, мэдэж чаддаг. Өөртэйгээ холбоотой зарим нэг зvйлийг зөгнөж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. Үүнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зүйл биш хэмээн үздэг аж. Онц чухал үед л өөрийн дотоод мэдрэмжээ чагнадаг.
    -Мэлхийн ордынхныг “сэтгэл зүйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хүмүүсийн сул болон хүчтэй талуудыг нь чимээгvй ажиглан өөрийн гол зорилгодоо ашигладаг.
    АРСЛАН
    Энэ ордныхон бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хүчтэй энергитэй. Өөрийн хүч, зоригтоо итгэдэг тул зөн билэгт төдийлөн итгэдэггvй байна. Харин зүгээр сонирхон уншиж, сонсож өөртэйгээ холбоотой зүйлүүдийг харьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хүчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бүрдүүлсэн байдаг байна. Харин үүнийгээ мэддэг ч ашигладаггvй.
    -Ийм халуун зvрхтэй хүмүүс өөрийн чадварыг зөвхөн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.
    ОХИН
    Өөрийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх юм бол маш сайн мэргэ, төлөгчид болно. Энэ ордныхон хөзөр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зүйлүүдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бүрэн итгэж болно. Зөн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хүргэхгvй. Өөрийн энэ чадвартаа ч итгэл төгс байдаг хүмүүс.
    -Хэрэв таны хамтрагч энэ ордонд төрсөн бол нэг удаа мэргэлvvлээд үзээрэй. Түүний хэлсэн зүйл үнэн болохыг та мэднэ.
    ЖИНЛҮҮР
    Хэрэв та энэ ордны хүмүүсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зүйл авч, магтаалын үг сонсвоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байгалийн аливаа үзэгдлээс өөрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхүү сахиусанд нь далд чадварынх нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байдаг. Хэрэв байдаггүй бол өөртөө ээлтэй үнэт чулуугаа сахиус болгохыг зөвлөж байна.
    -Өөрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгvй энэ ордын хүмүүс өөрсдийгөө маш азтайд тооцдог.
    ХИЛЭНЦ
    Тэдний энерги байгалиасаа ширүүн, хурц , өвөрмөц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралын ирээдүйг зөгнөж чаддаг. Эңэхүү чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж үнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илүү чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр л таны гэрийн муу энергийг цэвэрлэх болно.
    -Энэ ордныхон өшөө авагчид байдаг ч өөрийнхөө хүндлэж, хайрладаг хүмүүсийг энергээрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.
    НУМ
    Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, төлөг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн түрүүнд сэтгэл зvй, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илүүтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас өөрийн чадварыг мэдэрдэггүй. Энэ ордныхны сул тал нь аливаа зүйлд анхааралгүй ханддаг зан юм. Харин далдыг харах чадвараас илүү бусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илvv. Гараараа толгой болон шүдний өвчнийг дор нь арилгаж чадна.
    -Ихэнх хүмүүс нь өөрийн эмчлэх чадварыг мэдэлгүйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.
    МАТАР
    Тэд од гариг, эрхэс болон хөзөр гэх мэт зүйлүүдээс илүү байгалиар далдыг мэдэрч чадна. Өөрөөр хэлбэл эзгvй хээр байгальд гараад зогсохдоо өөрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хүмүүс бусдыг өөр төрдөг гэж ихэнхдээ боддог тул өөрийн тэрхүү зургаа дахь мэдрэхүйг илрүүлэн нээх нь ховор.
    -Өөрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггүй ч тэр нь үргэлж зөв байдгийг мэддэг.
    ХУМХ
    Мэргэ нь театрын сайн найруулсан жүжигтэй илүү адилхан болов уу. Учир нь мэргэлүүлж байгаа хүн хэр итгэхээс л түүний мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлүүлж буй хүний байдлыг ажиглаад л тохируулан хэлж өгөх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зөгнөх мэдрэмж тун бага.
    -Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа өөрсдөө тэрхүү мэргэндээ гүн автаж, өөр шинэ мэргэ, төлгийг зохиож мэднэ.
    ЗАГАС
    Энэ ордныхон амьдралаас үүдэлтэй ямар нэгэн зөгнөж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний амьдралд тийм зvйл тохиолдох нь элбэг аж. Тэд сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зөгнөх зүйлд хүч, энергээ барахыг хүсдэггүй. Харин бусдаар дуртайяа мэргэлүүлнэ.

  • Намаржаагаа сахидаг Насангийн сүнс

    гарч өгсөн дөө. Тосгонд буучихаад, хүн амьтны нүд хариулан зүүн уулыг хярлаад алхчихав. Хэдэн уул даваад Хуандын эхээр гараад ойн захад хүрлээ. Доошоо тал руу буухад л тарваганы орон гэсэн үг. Үд өнгөрч байсан тул ойн захад орж өдрийн цай, хоол болохоор зэхэв. Гэтэл хажууханд хэдэн сойр идшилж харагдав хэмээн яриагаа эхэлсэн юм. Тэрбээр цааш ингэж ярив. Калибртай явсан тул сойрын шөл уумаар санагдаад болдоггүй. Ингээд томхон мод таширлаж очоод хоёрыг нухаад авав. Доохно нэгэн өвөлжөө байх юм. Үдэш болгоод тэнд очиж хонодог хэрэг гэж товлоод, өглөө сахих тарвагаа дурандан сонгож хоёр саарал дош шиллээ. Дүүтэйгээ хоёулаа хоёр сойроо янзлаад нэгийг нь түүдэг дээр голоор нь мод шургуулан шарж, нөгөөхөөр нь төмстэй шөл хийв. Салахын арга алга. Шөлийг нь ханатлаа ууж аваад, шорлогоо орой идэхээр нөөгөөд хэвтчихэв. Нар ч жаргаад ирлээ. Жаал дуг хийж орхиж. Босоод оройн хоолоо идэж уун энэ тэрийг ярьсаар байтал үдшийн бүрий ч болов.

    Нөгөө намаржаанд очвол хүн амьтны хөлийн ул мөр ч алга. Эзэнгүй хашаа, энд тэнд хураасан өвснөөс өөр юм харагдсангүй. Малын хашааны саравчин доогуур харвал гар чийдэнгийн гэрэлд хэсэг өвс дэвссэн хуучин хэвтэр харагдав. Очоод хэвтэж орхилоо. Дүү маань залуу хүн болохоор хэвтэв үү, үгүй юү хурхираад өгөх нь тэр. Хэсэг хөрвөөж байгаад би ч зүүрмэглэж орхиж. Нэг мэдсэн чинь хүн амьсгаадаад, өвс зөөгөөд байх шиг санагдлаа. Сэмхэн босч өнгийвөл нүдэнд үзэгдэх юм алга даа гэсэн ч гурван газар байсан өвсийг нийлүүлж орхиж.
    Хашааны эзэн ирж өвсөө янзалсан юм болов уу гэж бодоод дахин хажуултал дахиад өвс зөөгөөд болдоггүй. Чимээ гарсан чигийг тоочиглоод харвал юу ч байдаггүй шүү. Бүр аргаа барав. Босоод очих гэхээр ганц нэг хүн яваад айж цочих вий гэж бодоод болив. Яалт ч үгүй эрэгтэй хүн амьсгаадаад, ажил хийгээд байлаа. Хоолой засч чимээ өгвөл хариу алга. Дүү сэрчихэв. “Та яагаад унтахгүй байна?” гэлээ. Би эхлээд ямар нэг юм хэлсэнгүй. Айчихна гэж бодсон хэрэг л дээ. Есдүгээр ангийн хүүхэд шүү дээ. Юм үзэж, сонсоогүй улс аюултай шүү дээ. Цочирдож айгаад сэтгэцийн өвчтэй болохыг хэн байг гэхэв. Нойр хулжаад гээд залчихлаа. Дүү эргээд унтав бололтой. Тэгтэл өнөө хүн дахиад л ажиллаж эхэллээ. Их амьсгаадах юм. Гэтэл дүү сэрчихэж. “Ах аа, энэ юун чимээ гараад байна вэ?” гэх нь тэр. “Түрүүнээс хойш л тэгээд байсан юм. Хоёулаа гарч харъя” гээд босов. Гараад очвол сарны гэрэлд юу ч харагдсангүй. Юун хүнтэй манатай юм болов. хашаа саравчийг нэгжээд юу ч олсонгүй дээ. Хэрэг ч бишидлээ. “Эзэнтэй хашаа юм байна” хэмээн битүүхэн хэлбэл “Юун эзэн?” гээд дүү ойлгох янз байсангүй. Хэлэхээс аргагүйд хүрлээ. Хоёулаа энд хонож болохгүй нь ээ. Ойн зах руу дөхөж хоноё гээд явав. Нэгэн модны ёроол бараадаад өвсөн дээр хэвтээд өгөв. Тэгээд бид ийн ярилаа. “Энэ намаржаа эзэнтэй бололтой. Буг чөтгөр гээд л хүмүүс ярьдаг даа. Намайг багад манай нутагт бас нэг ийм өвөлжөө байсан юм. Хэн ч очоогүй байхад цэмбийтэл цэвэрлэж орхидог юм билээ. Эзэн нь Чантуу гэдэг хачин нэртэй хүн байсан юм. Тэгээд Чантуугийн сүнстэй өвөлжөө болоод удсан. Тэр хавийн өвс ургамал сайхан гардаг ч хүн, мал өвөлждөггүй байв. Бааст гэдэг хуучны номтой нэг өвгөн аргыг нь хайчихаад өөрийн өвөлжөө болгож авсан юм. Тэгсэн ч Чантуугийн чөтгөртэй өвөлжөө нэрнээсээ салаагүй юм” гэх зэргээр ярьсаар үүр цайлгаад өглөөний ундаа уучихаад би хоёр дошоо сахив.

    Өглөөний гараан дээр хоёр дошоос нэг, нэгийг аваад харих замдаа гарав. Шууд хот орчихож болсонгүй. Хорио ид байсан болохоор бүр доошоо бууж Туулын хөвөөнд хоёр тарвагаа янзалж авъя гэж бодоод доош алхчихлаа. Гол дөхөж явтал хоёр айл байхаар нь цай уух санаатай орсон юм. Төв аймгийн айл нь хараажаар илт. Унд ус муутай, үг дуу цөөнтэй хүмүүс юм. Хоосон цай залгилангаа үг өдөв. Ойгоор жаал алхаж, үдэш болгоод дээр буй намаржаа бололтой газрын хашаанд хонох гээд хоёулаа чадсангүй. “Эзэнтэй юм шиг байна” гэвэл гэрийн эзэн бололтой өндөр хөх хүн сая нэг юм ам нээв. “Өө, тэгээ юу. Бардаггүй юм чинь тэр байх. Эзэн нь өнгөрсөн жил эндчихсэн юм. Насан гэдэг хүн байгаад өнгөрчихсөн. Сүнс сүлд нь хоргодоод яваагүй гэдэг. Та нар явуулын улс учраас мэдээгүй байна. Насангийн сүнстэй намаржаа гэдэг чинь тэр дээ. Тэгэхдээ хүн хард хиргүй ээ. Яах ч үгүй. Айж ичээгүй л бол болох нь тэр” гэж ирээд ярьсан юм. Насан гэдэг залуугийн өвөлжөө байсан юм билээ. Тэгээд өнгөрөхөөрөө сүнс сүлд нь намаржаандаа хоргодож орхихгүй юү. Ер нь хааяагүй тиймэрхүү өвөлжөө, хаваржаа, намаржаа бишгүй байдаг юм билээ. Хүүхэд байхдаа ч сонсч явлаа. Хожим нь өөрийн биеэр ч учирч үзлээ. Гэхдээ ихэнх нь гэм хоргүй юм шиг санагдсан. Надад л лав ийм тийм юм тохиолдоогүй шүү. Дээрх хар хүний хэлснээр айж цочихгүй аваас муу юм болдоггүй юм билээ гэснээр бидний яриа өндөрлөсөн юм. Тэр намаржаа одоо ч бий байх. Гэхдээ арга чаргыг нь хайлгаад хэн нэгэн аль хэдийнээ өөрийн болгосон байлгүй дээ гэснийг нь уншигчиддаа өргөе дөө.
    М.Тэлмэн

  • Шулмын муу ёрт арван зөн билиг

    төгсгөлийг тавьж, түүнд Чөтгөр шулам ноёрхох эхлэлийг тавих ёстой байсан юм. Тэрхүү пайз, хавтангууд дээр сийлбэрлэсэн муу ёрт зөгнөлүүдийн талаар хожим хойно 2001 онд олонд дэлгэхээр шийдвэрлэжээ. Энэ үед ертөнцийн төгсгөл ирэхгүй гэдэг нь тодорхой болсон билээ. Гэвч дараа нь Ромын Хамба лам II Иоанн Павел ямар нэг шалтгаанаар үүнийг хийхийг хориглосон бөгөөд дөнгөж одоо л шинэ Хамба ламтны үед үүнийг зөвшөөрсөн байна.

    1946 онд нэгэн түймэрт автсан байшингаас олдсон бичиг баримтуудыг Ватиканд Германы лам нар ирүүлсэн бөгөөд сүм хийдийн шинжээчид үнэхээр л тэрхүү бичиг баримт Адольф Гитлерын шулмын ёртой байгуулсан гэрээ гэдгийг нотлосон юм. Гэрээг 1932 оны дөрөвдүгээр сарын 30-нд байгуулсан бөгөөд хоёр талын цусаар батламжилсан байв. Түүн дээр өгүүлснээр бол чөтгөр Гитлерт хэмжээлшгүй эрх, засгийг нэгэн нөхцөлтэйгээр өгсөн аж. Их удирдагч тэрхүү хэмжээлшгүй эрхээ зөвхөн муу ёрын зүйлд ашиглах ёстой байлаа. Хариуд нь Гитлер шуламд яг 13 жилийн дараа өөрийн сэтгэлийг өгөхөө амлажээ. Тэгэхээр 1932 он дээр 13 жилийг нэмбэл 1945 он болж байгаа юм. Дээрх бичиг баримтад дүн шинжилгээ хийсэн дөрвөн шинжээч их удирдагчийн гарын үсэг үнэн бодитой бөгөөд түүний 1930-аад онуудад батламжилж байсан бичиг баримтуудынхтай ижил гэдгийг нотлов. Хамгийн сонирхолтой нь, шулмын гарын үсэг сүм хийдийн бусад бичиг баримтууд дээрээс олдсон гарын үсэгтэй нь ижилхэн байсан аж.

    Фюрерийн тамын эзэн чөтгөртэй хийсэн гэрээ нэгэн оньсогыг тайлахад тус болж байгаа юм. Тэр нь Шикльгрубер яаж яваад Германы төрийн тэргүүн болсон гэх нууц билээ. Та нар бодоод үз. 1932 оныг хүртэл Гитлер азгүй, бүтэлгүй нэгэн байсан юм. Мань хүнийг дээд сургуулиас хөөсөн бөгөөд дараа нь тэр урлагийн академид элсэн суралцах шалгалтыг хоёр ч удаа өгөөд бүтэлгүйтсэн аж. Тэр ч бүү хэл, мань хүн шоронд оров. Тэр үед түүнийг таньдаг байсан бүх хүн Гитлерыг ямар ч хэрэгцээгүй хүн хэмээдэг байлаа. Гэвч 1932 оноос хойш түүний хувь заяа огцом эргэсэн билээ. Тэрбээр засгийн эрхэнд огцом үсэрч суугаад 1933 оны нэгдүгээр сар гэхэд Германы Эзэнт гүрнийг захирч байв. Ватиканы шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь зөвхөн шуламтай “нөхцсөн”-өөр боломжтой зүйл гэнэ. Харин 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу тэр гэрээг байгуулснаас яг 13 жилийн дараа мань хүн өөрийгөө хороосон билээ.

    Христийн он тооллын гурав дахь мянганы эхэн үед ертөнцийн төгсгөл ирж буй талаар олон тооны зөгнөлүүд гарсан юм. Зарим нэг зөнчид тэр төгсгөл 1999 онд ирнэ гэж байсан ч ямар нэг айхтар сүйрэл болоогүй. Тиймээс тэр аймшигт сүйрлийг хэдэн жилээр хойшлуулж хэлэгсэд олширчээ. Эхлээд XXI зууны хоёр дахь арван жилийн эхэнд гэж байсан бол одоо хэдэн арав, зуун жилээр үүнийгээ хойшлуулав. Дэлхий дээр бүх эрхийг Антихрист булааж авсанаар сайн санаат болон тамын хүчнүүд шийдвэрлэх тулаанаа хийсний дараа амар амгалан бий болно гэж үздэг. Гэхдээ эдгээр үйл явдлууд чухам хэзээ болох нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн юм. Үүнийг дагаад хариулт нэхсэн олон асуултууд бий болжээ.

    Жишээ нь, дэлхийн тэргүүнд Антихристийг өргөмжлөн суулгах шулам үнэхээр байдаг эсэхэд эргэлзэх хүн олон болсон аж. Үүнд нэлээн тодорхой хариултыг Ватиканд байгуулагдсан Люциферын музейгээс олж болох юм. Ромын Хамба ламын өршөөн айлтгаснаар түүн дотор шулам энэ дэлхий дээр бэдэрч явааг нотлох үзмэрүүд тавигджээ. Тус музейн эрхлэгч ламтан Исмаро Бенидиктигийн өгүүлж байгаагаар энэ музейд тавигдсан үзмэрүүд үнэхээр л хар буруу зүйл байдаг гэдгийн нотолгоо аж. Сүм хийд ч тэдгээрийг Чөтгөр бий гэдгийн баримт нотолгоо мэтээр хүлээн авч үздэг гэнэ. Тэдгээр зүйлсийг олонд ил болгож үзүүлдэггүй, тэдний тухай ярьдаггүй ч чөтгөр ямар их чадалтайг харуулахын тулд хадгалдаг байна. Жишээ нь, тэр музейд 1578 оны нэгэн шөнө зүүд нойронд нь шулам морилох үеэр айж цочирдсондоо таалал төгссөн залуухан итали эмэгтэйн хэрэглэж байсан тарнийн ном хадгалагдаж байна. Түүний айж цочирдсондоо алдаж унагаасан ном энд тэндээ нэвт түлэгджээ.

    Өөр нэг үзмэр бол 1357 онд Францын гүнгийн авхай Сибилла де Меркерын өөрийн цайз доторхи хүнгүй хэсэгт чөтгөртэй учрах үеэр өмсч байсан даашинз гэнэ. Даашинзны хормой хэсэгт шулмын гар хүрсэн тэр газарт мөн л түлэгдэж цоорсон байна. Дээрх музейг 1933 онд Хамба лам XI Пийн зарлигаар байгуулжээ. Энд шулам бодитойгоор оршдогийг нотлох олон зуун баталгаа хадгалагдаж байгаа юм. Шулам Гитлерыг зүгээр ч нэг сонгож аваагүй аж. Тэрбээр нэр алдартай болохыг хүсэмжилсэн бүтэлгүй эрийг сонгон аваад түүний бүх хүслийг биелүүлэхээ амласан бололтой. Үүний үр дүнд олон сая хүн зовлон зүдгүүрийг амсан, түүний амлалтад хууртсан өч төчнөөн хүмүүс үгүйрэл, хоосролыг амссан билээ. Гитлерын хувь тавилан яг ийм байдлаар өрнөсөн юм. Түүний шуламтай байгуулсан гэрээ Берлин хотын захад байрлах нэгэн шатаж буй байшингаас тохиолдлоор чирч гаргасан хуучин авдар дотроос олджээ. Тэрхүү бичиг баримт ихэд гэмтсэн ч түүнийг унших боломжтой байв.

    Одоогоос арван хэдэн жилийн өмнө Мексик улсын нийслэл Мехико хотын нэгэн хуучин сүм хийдийн нуранги дороос олдсон занданшуулсан шарил чөтгөрийнх байх гэж малтлагыг хийсэн археологчид үздэг. Тэрхүү шарил үнэхээр л чөтгөрийнх байх гэсэн таамаглалууд бий. Ямааны эвэртэй адилхан эвэр толгойд нь байх агаад дөрвөн мөч нь туурайтай тийм шарилыг 1997 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тэрхүү хуучин барилгыг нураах үеэр олжээ. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны тайлж чадахгүй байгаа нэгэн өвөрмөц олдвор билээ. Шулам үнэхээр л биетээр оршиж байсныг нотлох баримт нотолгоо энэ байх гэж олон эрдэмтэд үздэг юм. Сүмийн гонхон доорх чулуун авсан дотор хэвтэж байсан занданшуулсан шарил хэрхэн Гэгээн Антонийн католик сүм хийдэд очсоныг эрдэмтэд мэдэхгүй байгаа аж. Эрдэмтэд тэрхүү олдвор 600 орчим жилийн настай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Шарил маш сайн хадгалагдаж үлдсэн учраас нүүр царайных нь олон зүйл тодорхой харагдана. Жишээ нь, урт бараг эмэгтэй хүнийх гэмээр сормуустай байна. Тэр шарилын гавлын ясанд судалгаа хийснээр эвэр болон том соёо насанд хүрсэн хойно нь ургасныг тогтоожээ. Судалгааны ажлыг явуулсан профессор Терранова “Тэр хүний биед огцом маш их өвдөлт дагуулсан өөрчлөлтүүд явагдсаныг бид олж мэдлээ. Эхлээд тэр хүн хэвийн амьдралтай байсан бол ойролцоогоор 25 насанд нь түүний биед шулам, чөтгөр шүглэжээ” хэмээн өгүүлэв.

    Өдгөө эрдэмтэд занданшуулсан шарилын хүзүүнээс зүүлттэй байсан зэс зүүлт дээрх бичвэрийг тайлж уншихаар ажиллаж байгаа аж. Судлаачдын үзэж байгаагаар тэрхүү зүүлт ямар нэг зан үйлд шаардлагатай эд зүйл байсан гэх таамаглал дэвшигджээ. Түүний тусламжтайгаар шулам тэр хүнд юм уу юу ч мэдэхгүй хохирогч хүмүүнд шүглэдэг байв. Гэхдээ Мехико хотоос олдсон олдвор Чөтгөр хүмүүний төрхтэй болдог гэдгийг нотлосон анхны нотолгоо биш юм. 1995 оны эцсээр АНУ-ын Өмнөд Дакота мужийн Уайт-Ривер орчмоос олдсон индианчуудын булшнаас эвэртэй шарил олдсон билээ. Индиан шулам тун азгүй нэгэн байв. Түүнийг сиу омгийн цэрэг эрс үхтэл нь яргалсан байлаа. Өмнөд Дакотагаас олдсон олдвор XVIII зууны эхэн үеийнх буюу 300 орчим жилийн настай байв. Гэгээн Зовлонт эрийн сүмд байрладаг Шулмын музейг ламтангууд болон аялагчид ховор үзэж сонирхдог билээ. Яагаад гэвэл түүний оршин буй байдал ихэд нууцлагддаг юм.

    Гэвч шулам дэлхий даяар хэрэн бэдрээд зогсохгүй Бурханы бодож төлөвлөсөн ертөнцийн төгсгөлийг өөрчлөх бодолтой байгаа аж. Ямар ч байсан нийтлэлийн эхэнд дурдагдсан пайзнууд дээр ингэж бичжээ. Христийн шашинтнуудын гол судар болох Библид шударга үнэн буюу Буян хэзээд Нүгэлийг ялан дийлнэ гэж өгүүлсэн байдаг бол шулмын муу ёрт зөгнөлд үүний эсрэг зүйлийг өгүүлдэг. Шулмын зөгнөлд дурдсанаар бол ихээхэн уй гашуу, зовлон зүдгүүр, аймшигт тахал, дайн дажин болон цуст аллагуудын эцэст Нүгэл Буяныг ялан дийлж, шулам дэлхий дээр тамыг бий болгон түүн дотроо мөнхөд захиран суух болно. Муу ёрын зөгнөл нь нийтдээ арав байдаг бөгөөд тэдгээрийн тав нь биеллээ олсон билээ.

    Тийм учраас Ватиканы сүм хийд тэдгээрийн талаар 1999 оныг дуустал үг дуугүй байсан юм. Аймшигт бусад таван зөгнөл 2000 оноос өмнө амьдрал дээр биелэх ёстой байсан ч тийм зүйл болоогүй аж. Хар өнгийн чулуужсан шавар дээр сийлэгдсэн тэдгээр муу ёрын зөгнөлүүд нь дор хаяж 10 мянган жилийн настай гэгддэг. Хамгийн орчин үеийн судалгааны төхөөрөмжүүдийг ашиглан хийсэн шинжилгээгээр тэрхүү сийлбэрийг одоогоос 9.5-11 мянган жилийн тэртээ үйлдсэн нь тодорхой болжээ. Хамгийн гол нь, тэдгээр муу ёрын зөгнөлүүдээс тав нь биелсэн тул тэдгээрийг зохиогч үнэхээр л ирээдүйг урьдчилан таамагласан нь тодорхой болно.

    Шулмын муу ёрын зөгнөлд дэлхий ертөнц загалмайтны аян дайны үед сүйрэлд орно гэдгийг өгүүлсэн байдаг. Мөн Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнууд болохыг дурджээ. Түүнчлэн засгийн эрхэнд муу ёрын хүчний үнэнч зарц болох нэгэн бүтэлгүй хүн буюу Адольф Гитлер гарахыг зөгнөсөн нь биеллээ олсон. Муу ёрын зөгнөлд мөн эрх чөлөөтэй болсон дэлхий ертөнц элдэв тахал, мансууруулах бодис, завхай явдал, ёс суртахууны уналт зэрэгт нэрвэгдэх талаар өгүүлсэн нь биеллээ олсон билээ. Шулмын муу ёрын зөгнөлд мөн дэлхийн бөмбөрцгийн гадаад байдалд айхтар өөрчлөлт орохыг өгүүлсэн байдаг. Тэдгээр нь хүчтэй газар хөдлөлтүүд, галт уулын дэлбэрэлтээр эхэлнэ гэж дурджээ. Тэгвэл ийм үзэгдэл ХХ зууны 80-аад оны сүүлээр эхэлсэн юм. Бусад муу ёрын таван зөгнөл хожим хойно биеллээ олох нь дамжиггүй биз ээ.

    Ямар ч байсан хамгийн багаар бодоход бичиг үсэг дэлгэрсэн олон мянган жилийн хугацаанд хүн төрөлхтөн ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн олон зуун удаа түгшиж байсан аж. Дор ийм сүйрэл ирэх магадлалтай байсан онуудыг жагсаав. Ертөнцийн төгсгөл дараахь онуудад болох ёстой байжээ. Үүнд, МЭ 900 он, 1000 он, 1666 он, 1900 он, 1910 он, 1992 он, 1993 он, 1994 он, 1996 он, 1998 он, 1999 он, 2000 он, 2002 он, 2003 он, 2017 он, 3797 он гэх зэргээр хөвөрч байгаа юм.

  • Зургаа дахь мэдрэхүй гэж юу вэ?

    Энэ нь хүний харж, мэдэрч чадах 5 мэдрэхүй буюу харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүртэх мэдрэхүйгээс дээгүүр, оюун санааны болон сүнсний төвшин дэх мэдрэмжийг хэлдэг. Өөрөөр хэлбэл жирийн хүний харж чадахгүй зүйлсийг харж, тэдэнтэй харилцан, ирээдүйд учирч болох таагүй зүйлсийг урьдчилан зөгнөж сануулах гэх мэт… Өдгөө техник технологи хөгжиж хүний ерөнхий биеийн энерги, зэргээс тухайн хүнийг хэр зөн совинтой мэдрэмжтэй хүн болохыг хэлдэг болжээ.

    2. Тус мэдрэмжийг хөгжүүлж болдог уу?
    Эрдэмтэд хүнийг 5 мэдрэхүйгээс гадна өвчин мэдрэх, шийдвэр гаргах гэх мэт хэд хэдэн мэдрэхүйтэй болохыг судалсан байдаг. Цаг хугацааны туршид хүний бие физиологи, сэтгэл зүй, маш ихээр өөрчлөгдөж байдаг учраас 6 дахь мэдрэмж хөгжиж болохыг үгүйсгэхгүй. Гэвч ихэнх тохиолдолд төрөхөөсөө үе дамжин уламжлагдах нь элбэг аж… Бид заримдаа үйл явдал дахин давтагдаж байгаа мэт мэдрэмж, танихгүй хэрнээ урьд өмнө уулзаж байсан мэт санагдах, тун удахгүй ямар нэг сайн эсвэл ёрын муу зүйл тохиолдох гэж байгаа мэт санагддаг бөгөөд үүнийгээ зөн совин хэмээн нэрлэдэг шүү дээ. Энэ нь ч мөн 6 дахь мэдрэхүйн илрэл юм. Чухам түүнийг хэрхэн хөгжүүлэх, оюун санаагаа зөв цэгцтэй байлгахаас цаашид илүү хөгжих нь хамааралтай.

    3. Хүний биед хэрхэн мэдрэгдэх вэ?
    Мэдрэмж бүхэн өөрийн онцлогтой байдаг. Бид түүний тодорхой байдлаар мэдэрч, таньдаг шүү дээ. Үүний нэгэн адил зөн совин, далд ухамсар зэргийг ч мэдрэх, таних боломжтой. Энэ нь хүн хүнд харилцан адилгүй илэрдэг. Зарим хүнд зүүдэнд нь илрэх, зөнтэй зүүд зүүдэлдэг байхад, бие нь тавгүйрхэх, сэтгэл санаа тааруухан болох, бусдыг азгүйтэж байна, аюулт өртөж байна гэх зэргээр бодит мэт төсөөлөн бодож, муу үйл явдлыг мэдэрдэг аж.

    4. Ямар замаар хөгждөг вэ?
    Хүмүүс ихэвчлэн бясалгалын замаар өөрийн 6 дахь мэдрэмжийг хөгжүүлдэг. Өөрийн оюун бодол, дотоод мэдрэмжээ нэгэн чигт барьж, анхаарлаа сайн төвлөрүүлж чаддаг байх хэрэгтэй. Мэдээж үүнийг хүссэн бүр хийж чадахгүй. Тиймээс хөгжүүлье хэмээн бодож байвал багагүй зүтгэл хэрэгтэй. Хүн хүний зан байдал, сэрэл мэдрэхүйгээс хамааран янз бүрээр мэдрэгдэж болно.

    5. Бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
    Мэдээж 6 дахь мэдрэхүй үнэхээр хөгжиж, эсвэл өөрт мэдрэгдэж эхэлсэн үед хүн бүр түүнийг харилцан адилгүй хүлээн авдаг. Энэ нь сайн, эсвэл муугаар ч нөлөөлж болох юм. Зарим нэг нь зүүдэндээ тавгүй зүүд зүүдэлж, тэр нь удалгүй биелэхэд гүн цочролд орж, өөрийгөө муу ёрыг дуудлаа хэмээн буруутгадаг. Харин эсрэгээрээ зөгнөсөн зүйл нь биелэхэд түүнээс урамшиж, өөрийгөө ер бусын чадвартай хэмээн үнэлэх нь ч бий. Гэхдээ зөн совин, 6 дахь мэдрэхүй зэрэг нь хүн бүрт багахан хэмжээгээр байдаг болохыг эрдэмтэд судалжээ. Чухам түүнийгээ хэрхэн хөгжүүлснээс л бүх зүйл шалтгаалдаг байна.

    6. Ямар хүний 6 дахь мэдрэхүй өндөр хөгжсөн байдаг вэ?
    Бүсгүйчүүдийн хувьд эрчүүдийг бодвол 6 дахь мэдрэхүй нь илүүтэй хөгжсөн, хөгжих магадлал ч өндөр байдаг ажээ. Учир нь эх үрийн холбоо, үрээ мэдрэх мэдрэмжээс улбаатай гэнэ. Ээжүүд үр хүүхдээ мэдэрдэг, тэрчлэн ихрүүдэд ч мөн илүүтэй байдаг аж. Чухам түүнийгээ мэдэх, хөгжүүлж байж л өөрт илэрхий мэдрэгддэг байна.

    7. 6 мэдрэхүй болон зөн совин
    Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, үгүй нь ч бий. Хүн яагаад сайнаасаа илүүтэй муу совиндоо итгэдэг нь сонирхолтой хэрэг шүү. Үүнийг эрдэмтэд хүний “эмзэг сэтгэл”-тэй холбон тайлбарлажээ. Насанд хүрсэн ямар ч хүн аж жаргалыг хүсэн мөрөөддөг. Харин тэд мөрөөдөлд нь саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс айж цэрвэж явдаг. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг тэрхүү муу совинд амархан итгэдэг байна. Бас үүнд хүний амьдралд тохиолддог санамсаргүй явдлууд ч дам болон шууд нөлөөлдөг аж.

  • Хар хэлтний хараалын халтар бараан үгс

     

    Тухайлбал, “Алтаар урс”, “Тосоор гоож”, “Эрдэнэс залгимар” гэх юм уу өөр ямар нэгэн бэлгэтэй үгсээр ихэд унтууцсанаа тайлах нь байдаг л юм. Хар дом хийгээд хараалын бүхэл бүтэн судар бүтээсэн ард түмэн бол монголчууд билээ. Түүнээс гадна эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодномын “Монгол аман зохиолын тайлбарт дээж бичиг” бүтээлд хараалын талаар бүхэл бүтэн бүлэг бий. Дээр дурдсан судар болоод бүтээлд орших зарим нэгэн хараалын хэлц үгнээс хүргэхийг зорив. Гэхдээ хараал сурч бусдыг хаа дайралдсан газраа харааж яв гэж буй юм биш шүү. Боловсрол, соёлт хүн болгон ганц нэг гарчиглачихад гэмгүй гэж үзсэнээс түүнийг сонгосон болно. Олныг үл нуршин өргөн тархсан зарим хараалаас одоо өгүүлье. Мартсанаас зарим газар хараалыг зүхэл гэх нь ч буй.

    “Гангинахаас ганц нохойтой, Хангинахаас хар тогоотой
    Үргэх малгүй, үнсэх үргүй бол”, “Тэгнэх тэмээгүй, тэврэх ханьгүй бол” гэх зэргээр шууд хараах нь бий. Гэтэл далд утгаар егөөдөн хараах нь ч бас байдаг ажээ. Жишээ нь, “Нар сарыг гэртээ мэндуулж, навч цэцгийг хотондоо ургуулж, явган нүүж, нүцгэн жарга” гэх нь, ээ. Энэ юу хэлэв гэхээр “Цоорхой гэртэй, хотлох малгүй, унах унаагүй, өмсөх хувцасгүй яв” гэсэн үг юм байна. “Чихээ огтлуул, чөмгөө ташуул, хэц дэрлэ, хэрээнд тоншуул” гэдэг хараал ч байдаг ажээ. Тоглоом даадаггүй хүнд тун осолтой үг юм. Энд голдуу ардын аман зохиолын хэлбэрээр үлдсэн хараал дурдсаныг хэлэх хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, монголчуудын хараал бараг тэр чигээрээ шидэт үг буюу шүлгийн шад, мөр гэсэн үг юм.

    Хараахдаа хүртэл цэцэн цэлмэг ард түмэн гэдгийг өгүүлж буй хэрэг. “Аманд нь адруу, хэлэнд нь хэдрүү, нүдэнд нь өвдөг, хамарт нь хатиг ургамар” гэж нэг хараал байх. Баруун монголчуудын дунд үүнээс гадна “Долоон эрийн нүүр үзмэр” гэсэн дэлгэрсэн хараал буй. “Барьсан гэр чинь бариатайгаа өгөр, тулсан тулга чинь тулаатайгаа зэвэр” гэх жихүүдэс даамаар хараал бас байх. “Үүдэн дээр чинь ууль хашгир, үнсэн дээр чинь үнэг хөрвөө” гэх ёролсон агуулгатай хараал ч харагдана. “Яранд идүүлж, яс нь цаймар” гэх хараал харин хаа очиж элбэг тохиодог шүү. Дан хараалын аман зохиолоос гадна хариулга болох ерөөл маягтай хэллэг ч дайралддаг. Олны мэдэх ганц нэг жишээ авъя.
    “Хараал чинь ерөөл болог, хамар чинь тунхуу болог. Хэлсэн эрүү хувхайрч, хэлүүсэн хүмүүн жаргаг” гэх буюу “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг” гэх зэрэг гүн ухааны гэмээр хараалын хариулга элбэг тохиодог ажээ. Говийнхны нэг хэцүү хараал ийм ажгуу. “Тоононд чинь тогоруу өндөглөг, тогоонд чинь хулгана үүрлэг” гэсэн ахуйн сэдэвтэй аж байдлын гэхээр хараал байна.

    Хараалын аман зохиолын хамгийн баян хэллэг, хэлц бүхий нь бөөгийн дуудлага буюу тамлага юм. Энд бид зөвхөн “Цахирын ээжийн тамлага” гэдэг бөөгийн дуудлагаас толилуулъя.
        Хаан дэлхийгээ алд
        Хатан улсаа алд                   
        Хан харалбай чинь харла                
        Тойруулга захаа хяргуул                
        Толгойгоо тас цавчуул   
        Сахилаа газарт булуул       
        Санваараа модонд өлгүүл
        Бурхан гэдэг чинь
        Будаг, шавар хоёр
        Лам гэдэг чинь
        Лагс толгойтой сангас
        Ном гэдэг чинь
        Бэх, цаас хоёр
        Шашин гэдэг чинь
        Шавар шанхай хоёр
        Далай ламд мөргөвөл
        Далан гурав цавчуулна
        Богд ламд мөргөвөл
        Борви, сүүжээ таслуулна хэмээн бөөгийнхөн бурханы шашинтай арцалддаг ажээ.
    “Хүний махан хүнстнүүд, хүрэл чулуун зүрхтнүүд” гэж эхэлдэг дархад бөөгийн ерэн есөн тэнгэрийн тамлага нарийндаа мэргэжлийн хараал, зүхэл гэхэд болно.

    Монголчууд бөө, мөргөлийг Баруун Монголын буюу урианхай, өөлд, дөрвөд, дархадын, Зүүн Монголын болох буриад, барга, хамниган гэх зэргээр үндэстэн ястан, үүсэл гарлаар нь ангилдаг юм байна. Хамгийн хэцүү, хүнд хараалтай нь дархад бөө нар гэдэг юм билээ. Тиймээс ч Хөвсгөлийн хүнтэй бүү марга, маргалаа ч битгий хэрэлд гэдэг нь ийм учиртай ажгуу. Орчин цагийнхны хараал бараг амны уншлага, аав ээжийн нэр шиг болоо юу даа гэх харуусал төрдөг. Нэг үг хэлээд л “П… минь” гэх нь ердийн юм. Оросуудаас авсан гэх энэ хараал бидний аав, ээжийн үеэс л уламжилж ирсэн байдаг. Гэхдээ эрчүүд л хэлэхээс эмэгтэй хүн амандаа ч авдаггүй хараал шүү дээ. Одоо ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн охид хүртэл уурсахаараа урсгаж өгдөг болжээ. Хараалын утга, мөн чанарыг үл ухдаг, тэр талаар нь томчууд тайлбарлаж өгдөггүйгээс ч тэгдэг болов уу. Хараал хэлэхгүй, хэлүүлэхгүй байх талаар хичнээн жил тэмцээд ч халж, сольж чадалгүй өнөөдөртэй золголоо. Энэ ер нь нийгмээс салдаггүй зүйл бололтой дог шүү.

    Мэргэд чухам юу гэж үздэгийг нь мэдэхгүй юм. Архидалтаа арилгаж чадахгүй байж хараалтай давхар тэмцэх хэрэг байна уу? Тэгээд ч ёстой арилгаж чадахгүй юмны нэг нь тэр гэх улс ч буй. “Үгээр үхүүлж болдог” гэж монголчууд зүгээр нэг хэлээгүй байх. Үг энергитэй нь ойлгомжтой.
    Тиймээс ч дом, шившлэгийг үгээр үйлддэг буй за. Тарниар олон зүйлийг номхотгож болдгоос үзсэн ч хараалд олиг байхгүй нь тодорхой. Хараалгаснаас хараасан нь хохирдог гэдэг үг ч бий дээ. Хараал хар энергитэй гэдэг ортой болж таараад байгаа юм. Тэгэхээр амандаа авамгүй л юмны нэг дээ. Хэрхэхийг та өөрөө мэднэ буй за.