Тэгвэл энэ яагаад өөрийн чадварт тийм итгэлтэй байсан юм. Магадгүй тэр өөрийн хүчийг мэдэрч, хүн төрөлхтний амьдралыг аврах нь түүний амьдралын утга учир гэдгийг мэдсэн бололтой.
Тэрээр аюулт өвчнөөс эмчлэх эм бүтээгаагүй ч эмчилгээнд гайхалтай үр дүнг үзүүлж байсан юм. Тахлын улмаас түүний эхнэр, хүүхдүүд ч нас баржээ. Ингээд Нострадамус энэхүү аюулт халдвараас аврах аргыг олохын тулд 10 жилийн амьдралаа зориулсан гэдэг. Орон судлал, зөн билиг
Анагаах ухаанд гаргасан түүний гавьяа зүтгэл Нострадамусыг нэр хүндтэй болгоод зогсохгүй нөлөө бүхий танилуудтай болгож чаджээ. Гэхдээ жинхэнэ алдар нэр үүнээс 50 жилийн дараа бий болсон юм. Нострадамус одон орон судлалыг сонирхож, гараг эрхэс, оддыг байршлыг идэвхийлэн сонирхож эхэлжээ. Удалгүй тэрээр анхны бүтээлээ гаргасан байна. Тухайн жилд нь түүний 353 хуудас бүхий “Центурий” цуврал бүтээл гарчээ. Энэхүү зөгнөл Нострадамуст олон таагүй зүйлс авчирсан байна.
Тус улсын засаг захиргаанаас түүнийг хар хүчтэй холбоотой хэмээж, эрүүдэн шүүлтээр байцаалт явуулахаар болсон байна. Ингээд зөнч эр Италид удаан хугацааны турш бүгж, Хенрих хааны эгч түүнд орогнох байр гаргаж өгчээ. Нострадамус нас барахынхаа өмнөхөн л Екатерина Медичитэй уулзаж, өөрийнхөө зөн билгийн талаар ярьсан байна.
Ингээд түүний хэлсэн бүгд нас барсных нь дараа биелсэн байна. Тиймээс тэрээр амьд ахуйдаа зөнч гэсэн алдар нэрийг авч чадаагүй аж. Энэхүү домогт хүний хэлсэн үгийн талаар олон тооны домог яриа яригддаг.
Гэхдээ түүний хэлсэн дэлхийн дайнууд, байгалийн гамшиг, эзэнт гүрний мөхөл, сэргэн мандалт гээд бүх зүйл гайхалтай давхацдагаараа онцлогтой. Түүний бичвэр хуучирсан хэлээр бичигдсэн учраас өдгөө тайлж уншихад амаргүй болжээ. Тиймээс ч Нострадамусын зөгнөл, анхааруулгын ихэнхийг болсноос нь хойш л авах боломжтой. Гэхдээ ямар ч хүнд ойлгогдохоор зөгнөлүүд ч бий. Тухайлбал, тэрбээр Христийг 7-р мянган эхээр л ирнэ гэж зөгнөсөн байдаг. Өөрөөр хэлбэл түүнийг ирэхийг хүлээхийн тулд хүн төрөлхтөн дахин 5000 жил амьдрах хэрэгтэй гэсэн үг.
Нострадамусын 2019 оны зөгнөл
Нострадамусын 2019 оны зөгнөлд тайлагдаагүй олон зүйл бий. Гэхдээ ихэнхийг нь бүр тайлж чадсан байдаг.
Хамгийн түрүүнд хүмүүс байгалийн аюул, эдийн засгийн байдлыг сонирхдог. Нострадамус ирэх зун Европ хавиар маш хүчтэй түймэр болно гэжээ. Ган гачиг, өндөр температурын нөлөөгөөр ой мод түймэрт өртөж, ноцтой үр дагавар авчирна. Дулаарлын асуудалд илүү их анхаарал хандуулах ёстой. Энэ сэдэв нь дэлхийн бүх иргэдийн хувьд хамгийн хөндүүр сэдэв болжээ.
Дэлхийн дулаарал ойрын ирээдүйд илүү том аюул заналхийллийг учруулна. Эдийн засагт дэлхийн томоохон өөрчлөлт хүлээгээд хэрэггүй. Нөхцөл байдал бараг өөрчлөгдөхгүй. Хойд улсуудад эдийн засгийн өсөлт бага зэрэг харагдах боловч ерөнхийдөө дүр зураг хэвээр байна. Хамгийн хөгжилтэй орнуудын удирдагчдын томоохон уулзалт болно. Үүний дүнд хоёр хүчирхэг гүрний харилцаа бага зэрг дулаарна.
Эх сурвалж: party
Category: Далд ертөнц
-
НОСТРАДАМУСЫН ТААМАГЛАЛААР 2019 ОНД БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙГАА ВЭ?
-
Аварга хүмүүс
8. Edouard Beaupré
8’3″
1881 ондтөрсөн Edouard Beaupréнь гайхалтай циркчин ба BarnumBaileys-д одбайжээ. Тэрээр Канадад төрсөн ба 9 настайдаа 6 фут өндөр байсан ба өөд болтолоо өссөн бөгөөд өөд болохдоо 8,3 фут хүртэл өсчээ. Тэрээ 1904 онд гэртээ нас барсан.
7. Ella Ewing
8’4″
Ella Ewing 1872 онд Миссури хотод төржээ. Тэрээр “Миссури аварга” гэгддэг бүсгүй байжээ. Тэрбээр 7 нас хүртлээ хэвийн байсан ба түүнээс эхлэн эрчимтэй өсөж эхэлжээ. Түүний өндөрийн талаар маргаантай байсан учраас Гиннесийн номонд бүртгэгдээгүй байна. 1913 онд тэрбээр сүрьеэгийн улмаас нас баржээ.6. Al Tomaini
8’4.5″Al Tomaini нь 8’4 “гэсэн өндөртэй аварга хүн байсан ба (Guinness Book Records 7’4”) 356 фунт (162 кг) байжээ. Мөн тэр циркийн жүжигчин байсан байна. Энэ зураг нь 1936 онд Чикаго хот дахь Exposition-д циркийн хамт ажиллаж байсан бөгөөд ирээдүйн эхнэр болох Jeanie Tomaini-тай уулзаж байхдаа авхуулсан зураг аж. Жани хөлгүй төрсөн бөгөөд 76 см өндөртэй 2 фут байжээ.
5. Leonid Stadnyk
8’5″
еонид Стадник 1971 онд Украинд төрсөн. Тэр бол б мал эмнэлгийн мэс засалч бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг. Тэрбээр Гиннесийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр хүн юм. Түүний эрүүл мэнд бага багаар муудсаар модн ымөчир, байшин зэргээ түшиж явах хүртлээ муудсан гэнэ.
4. John F Carroll
8’7″
John Carroll (1932 онд төрсөн) нь Нью-Йоркийн Buffalo хотод төрсөн. Тэр хэдийгээр олон тооны эмчилгээ хийдэг байсан ч өсөлв нь маш хурдацтай өссөн. Тэр хэдхэн сарын дотор долоон инчээр өссөн. Тэрбээр 1969 онд нас баржээ. Түүний өндөр тодорхой бичигдээгүй гэдэг.
3. John Rogan
8’9″
Жон Роган нь 1868 онд төрсөн бөгөөд 13 нас хүртлээ ердийн байдлаар өссөн. Тэр бол Африкийн хамгийн өндөр Америк хүн юм. Тэр 1905 онд өвчний хүндрэлийн улмаас болж нас баржээ.
2. Johan Aason
8′ 9-1/4″
Johan АНУ-д төрсөн. ТэрбээрЖонРоганыггүйцэж энэжагсаалтынхоёрдугаартбичигджээ.Сонирхолтойньтүүний ээж ньнь мөн 7’2 ” өндөртэйхүнбайсанюм. Johanнасбарахүедээ 9’2 “байсанбайна.1.Роберт Доулlow
8′ 11″.
Роберт Доулlow бол түүхэн дэх хамгийн өндөр хүн бөгөөд хамгийн өндөр нотолгоогоор нотлогддог. Тэрээр Иллинойс мужийн Алтоноос ирсэн учир түүнийг Альтон аварга гэж нэрлэдэг. Түүнийг нас барах үедээ ч өссөөр байсан ба зогсолтын шинж тэмдэг илрээгүй байна. Тэрбээр 22 насандаа шагайндаа бэртэж цэврүүтсэнээсээ болж нас барсан байна.. Тэрбээр хатуу бетонон дотор оршуулагджээ. Учир нь түүний гэр бүлийнхэн түүний биеийг хүмүүс сонирхон булшийг ухах вий гэхээс сэргийлэн тэгэж оршуулсан байдаг.
-
Шинжлэх ухаан гэж юу вэ? Яагаад бид түүнд итгэх ёстой гэж?
Итгэлийн асуудал манай амьдралд чухал бөгөөд эрхэм зүйл болжээ. Өөрийн машины тормозонд итгэж байна уу? Засгийн газартаа? Өөрийн ажил олгогчдоо, эмчид, багшид, эхнэртээ, хүүхдэд эцэст нь өөрийн нүдэнд? Итгэлийн эх сурвалж нь өнгөрсний туршлага юм. Тухайлбал, өдөр шөнө ээлжлээд байдаг нь ирээдүйд тэр нь үргэлжилнэ гэдэгт биднийг итгүүлдэг. Хэрэв та 30 настай бол өдрийн нарны гэгээ тогтмол найдвартай гэдгийг 10 мянга орчим удаа батласан хэрэг. Сүүлийн жилийн дотор таны машины тормоз ганц ч удаа доголдоогүй бол түүнийг олон удаа шалгасаных. Өдөр тутмынхаа амьдралд бид секунд бүрт л асар олон тооны зуршил болсон үзэгдэлдээ итгэж байдаг. Хийн пийшингийн шаталтыг, шидсэн чулууны уналтыг, цайнд сахар уусахыг, агаарын тунгалагыг, ханын тоосгоны бат бэхийг гээд олон эд зүйлс, үзэгдэл бидний туршилтаар дамжигдан итгэгджээ. Тэр тоо томшгүй үзэгдэл тус бүр нь 1000 жилд нэг удаа доголдол гаргалаа гэвэл бид өдөр тутам л ер бусын таагүй зүйлтэй учрах байлаа. Ертөнцийн эмх журмын гайхалтай найдвар л түүнээс өндөр найдварын цөөхөн хэдэн зарчмыг хайхад хүргэдэг. Яг энэ санаа л шинжлэх ухааны үндэс нь болдог. Тиймээс ч шинжлэх ухааны онол хэзээ ч батлагддаггүй ба хэзээ ч үгүйсгэгддэггүй бөгөөд хоорондоо мөн туршилттай зөрөлдөөд байдаг гэдгийг мэдвэл та бид гайхах биз. “Тийм шинжлэх ухаанд чинь хэрхэн итгэж болох юм бэ?!” гэж уншигчид дуу алдах нь зүй биз дээ. Үүнд богинохон хариулт байгаа. “Тиймээс ч шинжлэх ухаан зайлшгүй бөгөөд ашигтай үр дагавар мөн итгэлийг авчрах учир хэрэгтэй”. Одоо бид шинжлэх ухааны арга барилын дотоод механизмыг нэлээд дэлгэрэнгүйгээр нээх гээд үзье. Хэдийгээр шинжлэх ухаан 2000 гаруй жилийн түүхийг туулсан ч эрдэмтэд шинжлэх ухааны мэдлэгийн илбэдэлтээс салсаар байгаа юм. Шинжлэх ухааныг тусгайлан сонирхдоггүй хүмүүс гэхэд л өдгөө өмнөх зууны эхний нээлтийн төөрөгдөл дунд л явж буй. Үүнийг ойлгохын тулд “хамгийн эхнээс нь” тайлбарлах гээд үзье.
Хүн-ордын зураг нь од гаригс ба бие махбодийн холбоог үзүүлж буй. Картезианы лам Грегор Рейшийн XV ба XVI зууны хязгаараар бүтээсэн Дундад зууны мэдлэгийн цуутай конпендиум болох “Гүн ухааны сувд” номын бар зураг
Зурхай
Эрт дээр цагт Одон орон судлалаас зурхай тусгаарлагдаагүй байсан ба тэнгэр, газрын шалтгаант холбоог гаргасан судалгааны хөтөлбөрийг дотроо агуулж байжээ. Зурхайн үндэс нь жилийн ба өдөр тутмын мөчлөгүүдтэй амьдралын хэмнэлийн илэрхий холбоо байлаа. Одон орны судлалын хүрээний үндэслэл болсон ажиглалтууд түүнийг урагшлуулж байлаа. Газар дэлхийн үзэгдлүүд нь гаригсийн хөдөлгөөнт шалтгаанаас хамаатай болох нь XVII-XVIII зуун гэхэд туршилтуудаар батлагдаагүй юм. Ньютоны үзэл санаа гол цөм болох шинэлэг судалгааны хөтөлбөрүүдтэй зурхай таарахгүй нь тодорхой болов. Зурхай тэр цагаас шинжлэх ухаан байхаа болиод харин одоо сэтгэл зүйн практик эмчилгээ болон оршиж байна.
Танин мэдэхийн гэнэн гүн ухаан
Байгалийн шинжлэх ухаанууд нь хүрээлэн буй орчин, түүнд ажиглагдах үзэгдлүүдийг зураглан болсон явдлуудыг тайлбарлаж, ирээдүйг урьдчилан хэлэхийг эрмэлздэг. Олон тооны тус тусдаа баримтуудыг авч үзвэл амархан бөгөөд нэгдмэл цөөн тооны зарчмийг солиод хорвоог үзэх бидний төсөөллийг тэр тайлбарууд нь эмх цэгцтэй болгож өгдөг юм. Хичнээн их баримтыг зарчимд оруулж чадах аваас төдий чинээ их итгэлийг түүнд өгнө. Үүгээр бид ирээдүйг зурагладаг учраас тэр нь маш хэрэгтэй. Үүнийг хамгийн их нийтлэг журамтай “байгалийн хууль” гэж хүндэтгэн хүлээж авна.Эрт дээр цагт хэн ч тодорхой чиглэлээр хайлт судалгаа хийж байгаагүй ба амьралд дээр л нийтлэг зарчмууд нь үүсч байлаа. Жишээлбэл, 3,4 ба 5 нэгжийн талуудтай Египетийн цуутай гурвалжин материал болон хэмжээнээсээ үл хамааран гаргаж байна заавал тэгш өнцгийг гэх мэт. Эсвэл тэнгэрт Сириус од гарч ирэх үеэр Нил мөрний төвшин нэмэгдэнэ гэх бичигдээгүй журам байх. Эдгээр журам зарчим нь үеэс үед дамжихдаа нэгтгэгдэн тайлбарлагдаж байсангүй. Анх удаагаа нэгдмэл журам ба тэдний гарал үүслийн шалтгааны талаар эртний Грект бодож эхэлжээ. Тэр үед логик ба математикийн баталгааны тухай төсөөллийг системчилсэн байна. Грекийн шинжлэх ухааны оргил нь өнөөг хүртэл сургуулиудад заагддаг Евклидын баталгаат геометр болсон билээ. Санаа бодлын хийсвэр математикийн биетүүдэд гайхамшигтайгаар ажилладаг баталгаа нь өдөр тутмын амьдралд төдийлөн найдвартай биш. Грекийн гүн ухаантнууд математикийн тойрог гэдэг нь элсэн дээр зурсан тойрог биш гэдгийг сайн ойлгож байлаа. Тэгээд ч гүн ухаантан Платон хорвоог зохистой ба бодит гэж салгасан учиртай. Зохистойд нь бидний санаа бодолд төсөөлөгдөх нийтлэг журам ба шинж чанар хамрагдана. Бодит гэдэг нь зохистойгоо дагалдсан тэдний бүдүүлэг хувилбар юм. Нийтлэг журмыг мэдэх гэдэг нь тэднийг тэр зохист гэх ертөнцөд ухаанаар хийсвэр сэтгэн харахыг хэлнэ. Төгсжөөгүй бодит ертөнцөд тэднийг туршилтаар гаргана гэдэг нь эртний гүн ухааны утга агуулагад нь харшилж байв. Гэхдээ ухаалаг ажиглалт нь хүнээс зөв санаа ба сэтгэн бодох чадвар гаргана гэдгийг тэд үгүйсгээгүй. Ингэж л хийсвэрээр сэтгэх буюу ургуулан бодох зарчим эртний Грекээс шинжлэх ухааныг гаргаж иржээ.
Эртний Грекийг залгамжлан гарч ирсэн христийн ертөнц бас саран доорх ертөнцийг нэг их гийгүүлсэнгүй. Шинжлэх ухааны хуулийн үндэс нь өөрчлөгдсөн ч таних мэдэхийн арга барил нь бас л бодит ертөнцдөө хандаагүй байлаа. Өөрсдийн физикийн ба ертөнцийн үзэлтэй байсан ч христийнхэн эртний бясалгалын шинжлэх ухаанаас зүүгдэн Сэргэн мандлын үеийн хувьсгалт өөрчлөлтүүд хүртэл шинжлэх ухааны хөгжлийг барьсаар иржээ. Птолемейн дэлхийн төвтэй систем гэхэд л ямар ч баталгаагүйгээр христийн ертөнцийн салшгүй хэсэг хэмээн оршино гэж Ариун сударт нь бичигдсэн нь гайхмаар. Христийн ертөнцөө дагаад суут эрдэмтэн Коперник өөрийн ертөнцийн системээ бодит зүйлсийг агуулсан онол гэж үзэлгүйгээр зөвхөн одон орны тооцоог хийхэд хамгийн хялбар арга гэж дүгнэж байлаа.
Аварга биет Атлант тэнгэрийн хаяаг түшиж буйгаар хийгдсэн Птолемейн системийн зураг. “Тэнгэрийн хүрээ” гэсэн ойлголт өнөөгийн одон орон судлалд байдаг. Түүнийг болзолт, сэтгэмжийн гадрага гэж тооцдог. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
Дэлхийн төвтэй Птолемейн систем
Гаригсийн хөдөлгөөнийг кинематикаар бичин түүний шалтгааны тайлбарлаагүй систем юм. Тооцоо болон ажиглалтын ихээхэн зөрөө нь шинэ шинэ засвар оруулан системийг ээдрээтэй болгож байлаа. Коперникийн гелио систем гарч ирснээр тооцоог хялбарчилсан боловч өмнөхийн адил гаригсийн тойргийн хөдөлгөөнд тулгуурласан байжээ. Түүний тооцоо нь бас доод төвшинд байсан юм. Кеплер тойргийн биш эллиптик замыг гаргаснаар тооцоог өөр төвшинд тавив. Хожим Кеплерийн хуулиудыг Ньютоны хуулиас тусгаарласан бөгөөд тэр нь ертөнцийн механикийн үндэс болсон билээ. Орчин үеийн нарийн тооцоонд харьцангуйн хуультай холбоотой засварыг нь оруулан хэрэглэдэг.
Шинэ цагийн шинжлэх ухаан
Харин Коперникийн санаа бодлыг авсан Галилей тийм ч болгоомжтой байсангүй. Ертөнц үнэн хэрэгтээ хэрхэн бүтсэнийг тогтоохоор тэр оролдлоо. Туршилтад тэр хандах болсон нь орчин үеийн ойлголтоор шинжлэх ухаан төрсөн эгшин гэж ойлгож болно. Галилей үнэн хэрэгтээ шинжлэх ухааны судалгааны шинэ аргыг нээжээ. Зохист хуулийг ой ухаанаар хийсвэр сэтгэхийн оронд Бүтээгчийнх нь бий болгосон бодит ертөнцийг судлан үнэн мөнийг нь тогтоох амбицтай үүргийг тэрээр шинжлэх ухааны өмнө тавьсан юм. Тодорхой утгаар, Аристотелийн нэр хүндээс иш татсан христийн шашны ёслол ба язгууртны логикоор бүтсэн дундад зууны эхэн үеийн хоосон үзлээс илүүтэй христийн гэхээр гэж тэр шинжлэх ухааныг хэлж болох байв. Үнэн хэрэгтээ Ертөнцийн эзний бүтээсэн бүтээлийг түүний номлол шиг нэгд нэгэнгүй судлан үзэх нь зүйн хэрэг биз дээ? Энэ хандлага гайхмаар үр дүнтэй болсон юм. Шинэ хууль, шинэ зохис шил дараалан гарцгааж, тэдний ихэнх нь ашиг тусаа өгч эхэлжээ. Дүүжинт цаг, уурын машинууд, хэмжих багаж төхөөрөмжүүд шууд л амьдралыг дүүргэлээ. Шинжлэх ухаан нь өөрөө техникийн дэвшлийн хөдөлгүүр болов. Түүний ололт нь мөнгө, хөрөнгө, тохилог орчны үндсийг тавьжээ. Үр дүнг нь шинжлэх ухааныг санхүүжүүлэгчид анхлан хүртдэг. Шинэ хандлага мэдлэгийн шинэ арга барилд итгэх итгэлийг ихэсгэсэн юм. Гол санаа нь байгалийн шинжлэх ухаануудыг математикийн жишгээр “илт” харагдах аксиомоос нарийвчлан батласан теоремийн төвшинд оруулахад оршив. Тэгээд ч Ньютоны үндсэн бүтээл нь “Бодит гүн ухааны математик эхлэл” гэсэн нэртэй байсан биз.
Эртний грекүүдийн хувьд нэг их анхаарал татахааргүй байсан онол практикийн зөрөөний асуудал бодлогыг шийдэх эх үүсвэр болон хувирсан юм. Олон тооны үзэгдлүүдийг цөөн тооны энгийн бөгөөд сайхан хуулиудаар тайлбарлаж болох байв. Үнэний баталгааг ухааны сайнаар гарна гэсэн грекчүүдийн хуулиуд туршилтад орон батлагдах нь батлагдаад үгүйсгэгдэх нь үгүсгэдэв. Шинжлэх ухааны онолыг бодит ертөнцийн хэсэг гэж үзэн түүнийг мэдсэнээр “байгалийн номыг” уншиж болно гэсэн санаа тогтож эхлэсэн байна. Энэ хандлага нь хожим жастификационизм (justify- “зөвтгөх” гэсэн утгатай англи үгнээс) гэсэн нэр авсан байна. XVII зуунд Галилей ба Ньютоны тавьсан жастификацийн үндэс суурь батжин бэхжиснээр шинжлэх ухааны хөгжлийн 200 жилийг тодорхойлсон билээ. Хоёр зууны шинжлэх ухааны хөгжилд Ньютоны физиктэй таарахгүй туршилтын баримт гараад ирэхээр түүний хямрал нь ноцтой байлаа.
“Алхимич”. XVII зууны фламандын зураач бага Давид Тенирсийн зурсан зургаас Жак Луи Перьегийн барлан будсан бар зураг
Алхими
Бусдаасаа өрсөн хамгийн түрүүнд туршилтын замыг сонгосон шинжлэх ухаан ба алдаа, оноотой, ашиг тустай жоруудыг гаргаж ирсэн юм. Бодисийн шинж чанарыг түүнд агуулагдсан анхдагчаар тайлбарлахыг гол болгосон учраас түүний урьдчилан хэлэх боломж нь маш доогуур байжээ. Алхимийн гол санаа болох металлуудыг алт болгон хувиргах, хүний амьдралыг уртасгах баримтлалууд нь энэ судалгааны хөтөлбөрийг мухардалд авчирсан билээ. Бодисийн шинж чанарын талаар илүү суурьтай ойлголт өгөх химийн шинжлэх ухаан XVII-XVIII зуунуудад хөгжиж эхэлснээр алхимид төгсгөл иржээ. Химийн шинжлэх ухаан нь аажмаар орчин үеийн атом-молекулын онолд орж байна.
Онолыг баталдаггүй
Онол батлагддагүй асуудлууд XIX зууны төгсгөл рүү ихээр хуримтлагдав. Леверьегийн 1859 онд нээсэн Буд гаригийн хөдөлгөөний бага зэргийн зөрөөг тайлбарлаж чадахгүй л байлаа. Гаригийн тойрог зам нь тооцоолсноос тогтмол “зайлж” байдаг. Тэр зөрөө нь өчүүхэн, дөнгөж зуун жилд 48 өнцгийн секунд болж байсан юм. Бурханы хуулийн дагуу батлагдсан онол зөрөх ёсгүй биз дээ? Бас нэг асуудлыг шинээр төрсөн цахим динамик гаргаж ирэв. Максвеллийн (1864) тэгштгэлээр цахилгаан соронзонгийн үйлчилгээ нь үргэлж нэгэн янзаар буюу гэрлийн хурдаар тархах ёстой. Гэхдээ тэр нь Ньютоны механик дахь хурдуудын нийлбэрийн зарчимтай зөрөлдөөнтэй. Хөдөлгөөнгүй буудал ба хөдөлж буй галт тэрэг зэрэгт гэрлийн хурд харьцангуй ижил байна гэж үү? Үүнээс гадна сонгодог механикийн хүрээнд атомын тогтвортой байдал ба дулааны туяаны зохицосыг тайлбарлаж бас чаддаггүй. Эдгээр асуудлуудыг шийдэхэд харьцангуйн хууль ба квантын механик тусласан бөгөөд Ньютоны онол нь яг зөв байсан биш болж таарлаа. Шинэ онолын суурь зарчим нь огт өөр. Баримтлал нь жастификационизмд өгсөн том цохилт болов. Байгалийн шинжлэх ухааны онолыг батлана гэсэн яриа үүнээс хойш алга болсон байна. “Грекүүдийн нээсэн шүүмжлэлт арга барил нь эхлээд түүний тусламжтайгаар хуучин агуу их асуудлуудын хариуг олно. Дараа нь танин мэдэхүйн чансаанд тулгуурлан онолуудыг зөвтгөх эсвэл батлаж болно гэсэн алдаатай найдлагыг эхлээд төрүүлэв. Гэхдээ тэр найдлага нь ургуулан сэтгэх гэсэн догматик аргад тулгуурласан байсан бөгөөд үнэн хэрэгтээ зөвтгөн батлаж (математик ба логикаас бусдыг) болохгүй юм” хэмээн Карл Поппер 1963 онд хэвлэгдсэн “Таамаглал ба үгүйсгэл” номондоо жастификационизмын сүйрлийг тайлбарласан байна.
Гурван жилийн өмнө “бичний хэрэг” гэх Оросын түүхэнд анхны болох түүх эхэлж байв. Петербургийн сургуулийн сурагч охин Мария Шрайбер ба түүний эцэг Кирилл Шрайбер хоёр Дарвины улиран хувьсах онол нь батлагдаагүй таамаглал учраас сургуульд зааж болохгүй хэмээн шүүхэд зарга үүсгэжээ. Эцэст нь шүүх тэдний заргыг хэрэгсэхгүй болгохдоо ямар нэг тайлбар хийгээгүй учир тэр санаа нь үлдсэн билээ. Түүнийг улиран хувьсах онолын эсрэг хүмүүс тогтмол ашиглаж байгаа. Гэтэл шинжлэх ухааны онол нь олон төрлийн санаа ба туршилтыг өөртөө агуулдаг учир зарчмын хувьд батлагдах албагүй гэдгийг дөчөөд жилийн өмнөөс гаргаад тавьсан байна. Санаа бодлын нийтэд өргөн дэлгэрсэн системийг онол гэх ба харин баталгаа хэрэгтэй тусгай санаа нь таамаглал болдог. Энэ утгаараа бол улиран хувьсах санаа нь онол юм.
“Баталгаа гаргахыг” шинжлэх ухааны бусад баримтлалуудаас шаардах нь их. Энд Харьцангуйн онол, Квантын механик, Их дэлбэрэлтийн космологи зэрэг хамрагдана. “Шинжлэх ухаан хэзээ ч баталддаггүй” гэсэн үгээр “Оюун ухаан ба Байгаль” номоо Америкийн алдартай антропологч, гүн ухаантан Грегори Бейтсон (Gregory Bateson) эхлүүлсэн байдаг. Тэр үгээр Бейтсон номынхоо “Сурагч бүр мэддэг” гэсэн шоглоом шиг нэртэй бүлгийг эхлүүлсэн байлаа. Мэдээж, тэнд байгалийн шинжлэх ухаануудын талаар өгүүлж байгаа. Цэвэр математик бол нарийн баталгаа шаарддаг судалгааны ганц салбар нь билээ.
Владимир Данченкогийн “Орчин үеийн сэтгэл зүйн өөрийгөө хамгаалах зарчмууд” номонд итгэл үнэмшлэлийн патогенийн гурван хувилбарыг өгүүлсэн байна. Үүнд: ардын (хараал ба муу ёр), шүтээний (зурхай ба инвольтаци), амин судлалын (эерэг, сөрөг цэнэг ба мэдээлэл зэрэг) орж байна. Сүүлчийнх нь болох амин судлал нь шинжлэх ухааны гэмээр зарчим агуулах ба шинжлэх ухаанд итгэх хүмүүсийн дундаас дагуулагчдыг олдог. Гэрэл зургийг REX/RUSSIAN LOOK
Бурхан яагаад таамаглал биш вэ
Позитивизм ба фаллибилизмын хандлагыг хөгжүүлээд Карл Поппер хэт зоримог дүгнэлтийг хийсэн билээ. Бидний мэдлэгтэй нийцэж, нийлж байгаа ч хэрэв онол нь үгүйсгэгдэх аргагүй бол түүнийг шинжлэх ухааны хэмээн тооцож болохгүй гэж тэр үзсэн байна. Яг хэрэгтээ тийм онол баталгаатай дүгнэлт өгөхгүй байгаа бол түүний шинжлэх ухааны үнэ цэнэ нь тэг гэсэн үг юм. Тэр шинжлэх ухааны өөрийн зэрэглэлээ хуурамчлагдмалын зарчим гэж нэрлээд түүнийг дотоод зөрчлийн шаардлагуудтэй нэг эгнээд тавьжээ. Поперын зэрэглэл нь Ертөнц, Хүн, Амьдралын үүслийг бурханы бүтээл гэх креационизмын номнолыг шинжлэх ухааных биш гэдгийг л хэлж байгаа хэрэг. Ертөнцийн үүслийн тэр номнолд нь зарчмын хувьд эсрэг туршилт байх боломжгүй. Мөн л ийм шалтгаанаар сансар ертөнцийн хаа нэгэнтээ ой ухаанаар ойр “ахан дүүс” байгаа гэж үзэх нь шинжлэх ухааных биш болж байна. Түүнийг батлахын тулд сансар ертөнцийг бүрэн “ухан үзэх” хэрэгтэй болно.
Хуурамчлагдмалын зарчим нь шинжлэх ухаан ба сүсэг бишрэлийн хоорондын зөрчилдөөнийг арилгаж байгаа. Сүсэг бишрэл нь үнэн сэтгэлийн бол түүнийг туршилтаар үгүйсгэж болохгүй. Шинжлэх ухааны онолууд нь тэр туршлагаа эмхлэх үүрэгтэй учраас сүсэг бишрэлийг хараад байж болохгүй. Шинжлэх ухаан ба шашны сөргөлдөөн учрыг ойлгоогүйгээс тухайлбал, шашны зүтгэлтнүүд ямар туршилт хийхийг шаардах эсвэл эрдэмтэд нь биет ертөнцийн өөрсдийн онолд тулгуурласан хэт хүчирхэг зүйлийн тухай тулган шахсанаас үүдэлтэй. Энэ хоёр байдал талуудад байгаа дутагдлын гүн ухааныг өгүүлж байна. Итгэл үнэмшил нь шалгагдах таамаглалд бишрэхгүй учраас туршилтаас үл хамаарна. Шинжлэх ухаан бурханы тухай юу ч хэлж чадахгүйн учир нь хуурамчлагдмалын зарчим бол бурханыг шинжлэх ухаан талаас нь авч үзэхийг оролддоггүйд байгаа. Бурхан байгалийн шинжлэх ухааны таамаглал болж чадахгүй билээ. Энэ нь ХХ зууны эхний хагаст гүн ухаантнуудад ойлгомжтой болсон ба харин нийгмийн ухамсарт тэр нь аажмаар ирж байгаа юм. Өнөөг хүртэл олон тооны лам нар хөгжлийн шинжлэх ухаан цэвэр онолын эсрэг байгаа ба зарим эрдэмтэд нь шинжлэх ухаан үнэн мөнийг олж, бурхан байхгүйг батлаж байгаа гэж ярьж маргасаар байна. Шашны номлол ба шинжлэх ухааны баримтууд нь хооронд үл нийцэж байгаа мэт харагдах нь их. Хуурамчлагдмалын зарчим бол шинжлэх ухааны философийг бүх сөргөлдөөнтэй асуудлаас салгасан гэж үзэж болохгүй байх. Ургуулан бодох замаар мэдэхийн эсрэг позитивизм нь бас өөрөө нэлээдгүй хүндрэлтэй учирсан байдаг шүү дээ. Түүнийг шинжлэх ухааны баримт нь өөрөө үүсгэсэн юм. Ажиглалтын туршилт ба хэмжилт нь тус тусдаа байж болохгүй гэнэ. Тэд цаг ямагт нэгэн онолд уягдсан ачаалалтай байдаг. Дэлгүүрээс хиам авлаа гэхэд бид жинг хадгалах хуулинд найдана. Жин нь бодисын тоо, хэмжээ ба хөшүүргийн хуультай уялдаж байх жишээтэй. Онолын хэмжилтийн үйлдэлд хамааралтай бүгдийг нэгд нэггүй тооцсон нарийн ажиллагаатай төхөөрөмжийг хэрэглэхэд заримдаа олон жилийн ажил шаардлагатай. Тэгэхлээр баримтыг онолоос салгах боломжгүй. Ямарч туршилтад зэрэгцүүлэн авч үзэх нь баримтдаа биш харин түүнийг бусад онолуудын бааз дээр туршин шалгахад байх бөгөөд эрдэмтэдийн зорилго нь онолыг баримтын “тоглогдож” буй талуудад байлган ямар нэг эргэлзээ гаргахгүй байхад орших ёстой.
Орон зайн нугаралт нь тэр баримтын хэмжигдэх зам болон цагийн зай нь бодисийн хөдөлгөөн ба хэмжээнээс хамааралтайг ойлгон харуулах үлгэр жишээ юм. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
Эфирийн онол
Ньютоны механикийн хүрээнд цахилгаан соронзонгийн долгионыг тайлбарлахаар эфирийн онол гарч ирсэн юм. Таамаглалын орчинд хатуу мөртлөө бараг жингүй,бүгдэд нэвтрэх чадвартай, араасаа хөдөлгөөнт биет дагуулсан гэх зэргийн ер бусын сонин шинжтэй гэрэл нь эфирийн хэлбэлзэл гэж тооцогдож иржээ. Эфирийн механик загвар нь хэтэрхий ер бус. Харьцангуйн тусгай онол нь эфирээс салж, Ньютоны орон зай ба цаг хугацааны загварт өөрчлөлт авчирсан байна. Тэр нь цахилгаан соронзон үзэгдлийн тайлбарыг хялбар болгосноос гадна шинэ олон цуврал дүгнэлт хийг боломж өгчээ. Тэднээс хамгийн алдартай нь цөмийн эрчим хүчний жин ба эрчим хүчний тэнцүү чанарын үндэс болсон E = mc2 юм.
Онолыг бас үгүйсгэж болдоггүй
Асуудлыг судлан эрдэмтэдийн бодит үйл ажиллагааг авч үзсэн гүн ухаантан Имре Лакатос туршилтаар онолыг батлаж болохгүйгээс гадна үгүйсгэж болохгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Сайн гэдгээ харуулсан онол шинэ туршилтаар бүдгэрч байгаа ч эрдэмтэд түүнээс салахыг нэг их яардаггүй. Учир нь өмнөх олон тооны баталгаатай дагуулсан байдаг. Ганцхан сөрөг гарсан туршилт л тэр хувилбарыг эргэлзээнд оруулах бөгөөд нэг биш удаа дахин дахин шалгагдах нь ойлгомжтой. Зөрөлдөөн нь батлагдсан ч онцгой тохиолдол гарлаа гээд онолыг шинэ хувилбараар баяжуулах тал бий. Аажмаар онол шинэ шинэ хувилбаруудын хуягтай болсон байдаг. Ингээд хүндрэл ундарч буй ч онолын цөм нь ажиллагааны чадвараа хадгалан үлдэнэ. Өөр нэг гайгүй төстэй онол гарч иртэл хуучин нь амьдарсаар байдаг. Шинэ онол давхар хувилбаргүйгээр ихэнх нь мэдэгдэж буй баримтуудыг баталгаажуулахаас гадна судалгааны шинэ чиглэлийг гаргаж өгнө. Тийм онолуудыг Лакатос судалгааны хөтөлбөрүүд гэж нэрлээд түүнээс шинжлэх ухааныг хөгжүүлэх үйл явдалд өрсөлдөөн гаргахыг хүлээж байгаа гэнэ.
Хийн ба тоосны мананцар өөрсдийн татах хүчний нөлөөгөөр шахагдахад ирээдүйн одны бодис нь халаагдах эрчим хүч ялгардаг. Гэрэл зургийг SPL/EAST NEWS
Кельвины шахалт
Татах хүчнийхээ шахалтаар үүссэн гэж нарны эрчим хүчийг тайлбарлаж байлаа. Тэр санааг XIX зууны сүүлчээр лорд Кельвин дэвшүүлсэн юм. Химийн шаталт нь хүчтэй, урт хугацааны туяа цацруулахгүй гэдэг нь тогтоогдсоны дараа тэр гарч иржээ. Кельвины механизм нь наранд 30 сая жилийн нас өгч байв. Кельвиныг дагагчид дэлхийн нас нь түүнээс их байсанд итгэлгүйгээр уг асуудал нь геологчидын хэрэг гэсэн билээ. 1930-аад онуудад халуун цөмийн синтезийн онол нь оддын эрчим хүчний эх сурвалжийг шинэчилсэн ба 1940-өөд оны радиоизотопын арга нь дэлхийн насыг гурван тэрбум гаруй жил хэмээн тодорхойлов. Өдгөө Кельвины онолыг ус төрөгчийн цөмийн шаталт үүсэхийн өмнөх анхдагч халаалт хэмээн тайлбарлаж байгаа.
Парадигмаг хямд “зарна”
Шинэ санааг гаргагчид өөрсдийн санааг зүтгүүлэх шалтгаанаа гол төлөв шинжлэх ухааны “хямрал”, “парадигмагийн солигдол” болон хэзээ хэзээгүй үүсэх гэж буй шинжлэх ухааны хувьсгал ирж явна гэдгээр тайлбарлана. Эдгээр бүх нэр томъёог Томас Куны “Шинжлэх ухааны хувьсгалуудын бүтэц” нэртэй номноос авлаа. “Парадигма гэдгийн би ойлгохдоо: тодорхой хугацаанд бүгдэд хүлээн зөвшөөрөгдөөд шинжлэх ухааны нийгэмлэгт тэдний асуудлыг шийдэх загвар нь болж байсан шинжлэх ухааны бүх ойлголт юм” хэмээн Кун номынхоо оршилд бичсэн байна. Энэ нь Лакатосын судалгааны хөтөлбөрийн тэмцэлтэй төстэй мэт. Хоёр үзэл баримтлалын ялгаа нь явцуу хүрээгээр өнгөрөх байсан боловч Куны онолыг оросууд үйл ажиллагааныхаа удирдлага болгон хүлээн авсан юм. Кун өнгөрсөн зууны эхэн үеийн физикийн хямралын сэтгэгдэл дор “ердийн шинжлэх ухаанд тайван үе нь “хуучин парадигмаг” солин “шинэ парадигма” гарч ирдэгээс гэсэн дүгнэлт хийжээ. Харин хаанаас тэр шинэ парадигма гардагийг Кун хэлээгүй юм. Тэгээд ч ихэнх уншигчид нэгэн тусгай суутны уран бүтээлийн бадрал гэж түүнийг ойлгов. Парадигма нь суурь шинжлэх ухаантай төдийлөн холбоогүй харин эрдэмтэд ба инженерүүдэд том өдөөлт болсон билээ. Амжилттай парадигмаг бодоод олчих, чи шинэ Коперник, Ньютон болчих нь шоглоом биш!? Үр дүнд нь “шинэ парадигмагийн” бүхэл бүтэн зах зээл төрсөн билээ. Зарим зохиогчид нь дээгүүр баалж, Вернадскийн ноосфера, Пригожины синергетик, Мандельботын фракталууд, Людовик фон Берталанфиогийн системийн ерөнхий онолыг бариад авцгаалаа. Ерөнхий үзэл баримтлалын бааз дээр судалгааны хөтөлбөрийг босгох нь төдийлөн амжилттай биш. Учир нь тэдэнд урьдчилсан дүгнэлт гаргах боломж бараг байхгүй бөгөөд тэднээс батлагдахаар хувилбар гардаггүй байна. Нөгөө нэг хэсэг нь шинжлэх ухаанд шашин-ид шидийн төсөөлөлийг нэгтгэхийг оролдсон нь бас амжилтгүй болов. Тэр төсөөлөлийн санаанаас татгалзсанаар шинжлэх ухаан өнөөгийнхөө үр дүнтэй, найдвартай байдлыг олсон билээ. Эдгээр оролдлогуудын бүтэлгүйтэл нь шинжлэх ухааны хувьсгал ба парадигмагийн солигдол гэх үзэл санаа нь шинжлэх ухааны өнгөрсөн хөгжлийн дүн шинжилгээнд л хэрэгтэй гэдгийг ойлгоогүйгээс хамааралтай.
Ингээд бид шинжлэх ухааны “тулга, тогооны” талаар бид бага ч гэсэн мэдэж авсан учир түүнд нийгэмээс онцгой итгэл үзүүлдэг нь зөв үү гэсэн асуудалдаа орьё. Бидний мэдэж байгаагаар манай дэлхий ертөнц ээдрээтэй бүтсэн бөгөөд бид түүнийг эртнээс судалж буй. Тиймээс асуудалд тууштай хандан хураагдсан асар их туршлагад тулгуурласан хүн л ямар нэгэн шинэ зүйлийг мэдэж авч чадна. Хүн төрлөхтөн хамтын танин мэдэх идэвхээ өөрийн аргачиллаа үргэлж төгсжүүлж байгаа эрдэмтэн мэргэдийн бүлэгт өгөхөөс өөр аргагүй болсон гэж үүнийг нэг талаар хэлж болно. Сүүлийн зуун жилд ийм аргаар олж авсан бидний мэдлэг амьдралыг маань сайжруулсан юм. Хүний нас хоёр дахин урт боллоо. Зөвхөн үүнийг авахад л бид шинжлэх ухаанд итгэх ёстой гэсэн хангалттай шалтаг болно. Гэхдээ шинжлэх ухааны хил хязгаар хаана байгааг мэдэх, өгч чадахгүй зүйлийг түүнээс хүлээх хэрэггүй гэдгээ сайн ойлгож байх ёстой. Мөн шинжлэх ухааны сайн нэрийг ашиглан ашиг хонжоо хөөгчдийг бид ялган таньж байх нь чухал.
ХХ зууны шинжлэх ухааны эсэргүү хувьсгал
Олон зуун жилийн турш өөрөөсөө хол хүмүүсийн итгэлийг татаж байсан шинжлэх ухаан яагаад богинохон хугацаанд итгэл алдав? Олон нийтийн тэр сөрөг санааг гүн ухаан ба түүх тайлбарлана. Шинжлэх ухааны онолууд нь үнэн гэдгийн баталгаа биш. Үнэн гэх ойлголт нь өөрөө онолоос цэвэрлэгдэх “ээдрээтэй монстр”. Туршилтын баримт нь жинхэнэ мэдлэг бөгөөд онолын үнэн чанар нь аль болох их баримтыг гарган хэмнэлттэйгээр тайлбарлахад оршино. Эрдэмтэдэд гүн ухаантнуудын зөвлөгөө тааламжтай биш учир тэд өнгөрсөн зууны дундуур шинжлэх ухаан гэж ямар байх вэ? Түүний зэрэглэлийг юугаар тогтоох вэ гэсэн маргаанаас бүхий л аргаар зайлш хийж байлаа. Эдгээр маргаан алга болоод Лакатом, Кун нарын оронд шинэ үеийн судлаачид гарч ирсэн билээ. Лабораторийн ханан дотор “туршилтын баримтыг” хайн олохоосоо өмнө тэдгийг “үйлдэх” болов. Олон газарт нэг утга санаа нь янз бүрийн өнгө аястай болсон юм. Шинжлэх ухааны хамт олонд ч хандах нь хаа газрын уугуул иргэдийг сонирхолтой адил болсон байлаа. Чөлөөт зах зээлийн хүмүүст ч шинжлэх ухааны гүн ухаантнуудын яриа ойлгомжгүй болов. Шинжлэх ухаан үзэл бодлын утгаараа хүнд тус болохоос илүүтэй түүний дагаварууд нь тааламжтай ашиг тус авчирч байна. “XVII зууны шинжлэх ухааны хувьсгалаас” огт эсрэгээр байдал эргэсэн нь нийгмийн хувьсгалын дагуу олон нийтийнхээ санаа бодолд нөлөөлж байв. Эрдэмтэдийн бүтээсэн төхөөрөмжүүд л гэхээс биш шинжлэх ухаанд итгэх итгэл үгүй болоод ирсэн байна. Шинжлэх ухааны үр ашиг нь үнэнийг мэдэхэд биш ахуйн тааламжийг бүрдүүлэхэд чиглэгдэж буй. Гэхдээ хүн үнэн мөнийг амлаж буй газраас нь л хайдаг билээ. -
Өвөрлөгчид бэрлэж очоод өнгөрсөн хойноо буг болов
Хэл уснаас өгсүүлээд ахуй амьдрал төстэй болохоор яагаад ч юм сэтгэлд арай өөриймсөг байсан нь мэдээж юм. Нэлээд туршлагатай, нэр хүндтэй наймаачин болсон хойноо Хөх хотод нэгэн удаа амрахаар очсон байна. Төвийн ресторантай буудалд байрлаад идэж уун, түүх дурсгалын газруудаар нь явсан шигээ хэд хоножээ. Тэгэх үеэрээ мөн тэр буудалд тогоочоор ажиллаж байсан Баярт гэх өвөрлөгч эртэй танилцжээ. Цаадах нь өөрөөс нь хоёр, гурав ах аж. Нүдэнд дулаахан, бүрэг даруухан эр бүсгүйн анхаарлыг ч татсан нь ойлгомжтой. Орж, гарахдаа үргэлж хамтдаа болоод ирсэн гэдэг. Энэ нь хүний хувь заяаны хэрэг болохоор яалтай билээ дээ.
Нөгөө ноомой залуу нь “Чи гоё” гэхээс өөр үг бараг мэддэггүй шахам нэгэн байжээ. Харж харж хэлдэг ганц үг нь “Чи гоё” байсан юм байх. Бие биенийхээ гоё сайхныг магтсан хоёр өдөр хоногоор ижилдсээр байв. Нэгэн ням гарагийн орой Баярт их шийдсэн байртай өрөөнд нь орж ирээд гараагүй гэдэг. Хүмүүний амьдралд бишгүй тохиолддог эгэл жирийн үзэгдлүүдийн нэгэн болохоор хэн ч гайхах билээ. Ингээд хослон амьдарч эхэлжээ. Одмаа үнэтэй зочид буудлаасаа гарч өвөрлөгчийн өрөөнд амьдрах болжээ. Шилийн гол аймгийн тэнүүлч эр тэндхийн гайгүй тогооч тул ажлын газраас нь орон гэрээр хангасан хэрэг л дээ. Одмаа амралтаа дуусгаад ар халхдаа ирж аав, ээждээ хэлснээр хоёр орны хоёр залуугийн хувь заяа нийлсэн түүхтэй. Эхэндээ энд, тэнд амьдарцгааж байсан нь мэдээж. Одмаагийнхны талаар цухас дурдъя.
Тэрээр хотын унаган охин хэдий ч хүүхэд нас нь Хайлаастаар овоглон үлджээ. Арилжаа наймаа эрхэлснээр Бичил хороололд хоёр өрөө байр авч аав, ээж, дүүгээ оруулаад Хайлаастын хашаа байшингаа тохижуулан, тэндээ дэлгүүр нээсэн тул багын найз Баярмаа, түүний нөхөр хүүхэдтэй амьдрах болсон байна. Баярмаагийн нөхөр, нь цөлх нэгэн бөгөөд архи, дарс уудаггүй, тэр хоёрын хажуугаас холддоггүй болохоор амар байсан нь ойлгомжтой юм. Баярмаа тэр хоёр үе үе Одмааг нөхөрт гарч хүүхэд төрүүлэхийг хэлдэг болсон байлаа. Хүссэн юм хүзүүгээр ороодог болохоор тэр хоёрын төдийгүй Одмаагийн ч хүсэл биелсэн нь мэдээж. Одмаагийн хувьд хаана ч амьдарсан болохоор жинхэнэ чөлөөт орны чөлөөт иргэн мөн билээ. Монголдоо байлаа гээд хэнд ч адлагдахгүй. Хятадад байлаа гээд хөөгдөхгүй. Харин Баяртын хувьд бөөн зовлон тохиосон гэхэд хилсдэхгүй. Монголд сараас дээш хугацаагаар байх эрхгүй учраас явуулын хүн мэт эргэж буцах нь нэг тийм. Одмаа жирэмсэлсэн тул үргэлж ийш тийш яваад байх боломж нь хомсджээ. Ингээд хоёр талаас харилцан ярилцсаны эцэст хоёулаа хоёр улсынхаа хил дээр шахуу Эрээнд амьдрахаар шийджээ. Баярт ажлаасаа гарах тул орон байрыг эзэд нь хурааж авах нь гарцаагүй билээ. Гэхдээ Одмаа ч, Баярт ч боломжтой байсан болохоор хэн нэгний гар харах хэрэг гараагүйг хэлэх хэрэгтэй байх аа. Арилжаа наймаагаа бодсон ч, амьдрал ахуйгаа бодсон ч аль алиндаа ашигтай байхын тулд Эрээнийг сонгосон хэрэг л дээ.
Тиймээс тэнд боломжийн байрлалтай газар хашаа, байшин худалдан авав. Баярт эрхбиш БНХАУ-ын иргэн тул Эрээний зах дээр лангуу түрээслэх, байшиндаа хоолон гэр нээх зэрэгт асуудал байсангүй. Одмаа Эрээний зах дээр тохилог лангуу түрээслэн хятад, монгол бараа борлуулж олсон зөөснөө арвижуулж эхэлсэн бол Баярт гэртээ цайны бяцхан газар ажиллуулан амьжиргаандаа нэмэр болов. Манай наймаачид мэдэх тул олныг нуршаад яах вэ. Эрээний төв захын урд талд “Баярт-од хоолон гэр” гэх дан шаргал байшин бүхий гуанзыг андах биш. Монголоос явуулсан барааг Эрээнд, Эрээнээс илгээснийг энд гэхчлэн нэг ёсондоо бизнесийн бяцхан боловч найдвартай сүлжээ үүсчээ. Гардан хийхийг нь Одмаагийн хоёр найз болох дээр дурдсан гэр бүлийн хос хийх бөлгөө. Дэндүү багын найзууд учраас дэндүү итгэлтэй байлгүй яахав. Хааяа хааяа орлого, зарлагаа нийлэвч багцаатай байх нь гарцаагүйгээс ёс төдий үйлдэх болжээ. Одмаагийн бие тулгар болсон тул лангуугаа түр болиод гэртээ суунгаа нөхөртөө туслах болжээ. Ингээд тэд нэгэн сайхан хүүтэй болов. Амьдрал ажин түжин үргэлжилсээр Баяртыг Монголын иргэн болгохоор хөөцөлдөх гэж байв. Таван жил ирж очсон хүнд бүтэж мэдэх асуудал болсон нь тийм шийд гаргахад хүргэсэн хэрэг. Яваандаа ар Монголд амьдрахыг чухалчилсан нь мэдээж. Үр хүүхэд нь өснө, чөлөөт иргэн байлгахгүй бол хүн болсны хэрэг юу байхав.
Чөлөөт ертөнцөд төрчихөөд хаалттай нийгэмд насыг барах шиг аймшиг хаана байх билээ. Хаанаас нь ч харсан тэгэхээс өөр арга байгаагүй нь ч тодорхой тул ингэсхийгээд цэглэх нь дээр буй за. Хоёр жилийн өмнөх тэр нэгэн хар өдөр Одмаа ажилдаа их л эрт гарсан байгаа юм. Эртхэн очоод тоолж барих юм бас байсан байлгүй дээ. Гэхдээ ийм аюултай юм тохиолдоно чинээн хэн санах билээ. Эрээн дэх Монголын Консулын баруунтаа орших дөрвөн замын уулзвар дээр автомашинд дайруулан газар дээрээ нас баржээ. Монголчууд тэр дор нь оршуулга, хойдхыг нь зохион байгуулж, эх оронд нь авчирч оршуулжээ. Хүүхдийг чөлөөт иргэн байлгахын үүднээс Монголын харьяат болгон Одмаагийн эцэг, эхэд өгүүлсэн тул Баярт өнөөг хүртэл эргэж тойрч байдаг гэнэ лээ. Тэр явдлаас хойш тэнд болсон нэгэн явдлыг өгүүлэхийн тулд ийнхүү бүхэл бүтэн амьдралыг хүүрнэснийг минь болгооно биз ээ. Ганц бие болсон төдийгүй “гоё” ханиасаа хагацсан өвөрлөгч эр тэндээ хоолон гэрээ ажиллуулсаар хэсэг байсан юм билээ. Одмааг нас барснаас хойш Баярт бараг зүүлэг нэгэн болсон тул гэр орон, цайны газраа ч зөнд нь орхижээ. Цэвэрлэж барьдаггүй гэсэн үг л дээ. Тэгтэл нэг сонин юм ажиглагдсан байна. Хэзээ ч цэвэрлээгүй гэр, гуанз хоёр нь хэзээ ч эмх замбараагаа алдахгүй байжээ.
Сүүлдээ бүр бохирдсон аяга таваг, халбага сэрээгээ угаахгүй орхиод хонуулж орхиход маргааш нь хэн нэгэн угааж хатаагаад жирийтэл өрчихдөг болжээ. Эхэндээ нэг их итгэхгүй гайхсан шигээ явж л дээ. Эр хүний л араншин даа. Тэгтэл бүр цочирдмоор юм тохиосон байна. Нэгэн бямба гарагийн шөнө жаал балгасан Баярт нойр нь сэрвэлзэн элдвийг бодсон шиг хэвтэж байжээ. Тэгтэл хажуу өрөөнд нь ус шоржигноод аяга, таваг харшаад осолдохгүй хэн нэгэн цэвэрлэгээ хийгээд эхэлжээ. Даан ч тийм байх аа. Намайг өрөвдсөн хэн нэгэн тусалдаг байж таарах нь ээ. Одоо л олж мэдье гэж санаад санаандгүй өрөөндөө яваад орчихож. Гэтэл хэн ч байгаагүй бөгөөд угаалгүй орхисон хоолны хэрэгслүүдийнх нь хагасыг цэвэрлээд хатаагч дээр нь өрчихсөн байжээ. Алмайрч цочсондоо болоод золтой л ухаан алдчихсангүй. Архи нь ч гарч орхижээ. Ингээд бөөн бодол болсон байна. Хаа газрын ард түмний аман ярианд янз бүрийн л юм байдаг. Тэр дотроос буг чөтгөрийн тухай яриа мөнхийн сэдэв билээ. Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн юм нь мэдээж Одмаа. Хань минь хий үзэгдэл байдлаар ирж наддаа тусалдаг юм биш биз гэх бодол орж иржээ. Хэн ч байсан тийм үед тэгж бодох байлгүй дээ. Тэгээд ажиглаж батлахаар шийджээ.
Маргаашийн арилгах ногоогоо хагасыг нь арилгаж орхиод данхийтэл цоожлоод гэртээ орж хатуу юмнаасаа хэд татчихаад унтаад өгчээ. Өглөө сэрэнгүүт хамгийн түрүүнд бодсон юм нь өрөөгөө харах байв. Нар туссан тул юунаасаа бэргэх билээ. Хаалгаа цэлийтэл нээгээд ортол өнөө ногоог нь гүйцээгээд арилгачихсан байжээ. Арилгахаар барахгүй бүр төрөлжүүлэн хэрчээд усанд сойж орхижээ. Бусад аяга тавгийг ч гялалзтал угааж хатаагаад өрж орхиж. Нэг мэдэхэд Баярт ийм нэгэн туслагчтай болсон байлаа. Хэдийгээр өөрт тустай, аюулгүй боловч айхгүй ч аягүй гэгчээр нэг л таалагдаагүй бололтой. Тэгээд ч аргална барина гэсэн ойлголт тэдэнд байдаггүй юм уу, ямартай ч орхихоос аргагүйд хүрчээ. Тэр талаар тэр хавийнхандаа ам алдчихсан болохоор авах барих хүн ч гарсангүй. Бугтай байшин нэртэй болжээ. Дашрамд өгүүлэхэд, хүний махан бод үхэж устах, шилжиж барихад сүнс сүлд нь дагаж давхилгүй орхиж одох юм уу, тэнүүчлэн явдаг юм байна. Түүний махан бие нутагтаа ирсэн хэдий ч ийнхүү сүнс нь нөхөртөө буюу орон гэртээ хоргоджээ. Түүнээс ч сонин юм бас ажиглагджээ. Аргаа барсан Баярт гэр, хоолон гэрээ тэнд нь орхиод Хөх хотод очин нөгөө газраа ажилд оржээ. Ингээд зав чөлөөгөөрөө хааяа орон гэрээ эргэж тойроход нь эзэнтэй юм шиг цэвэр цэмцгэр байдаг юм байна. Түүгээр ч барахгүй бараг засвар хийчихсэн мэт өнгөлөг харагддаг тухай Баяртын өгүүлснийг түүгээр байнга явдаг, мэддэг хүн ярив. Хачирхалтай ийм нэгэн хий үзэгдэл хил залгаа Эрээн хотноо буйг хүргэлээ.
-
Төвдүүд алсан дайсныхаа сүнсийг хүүхэлдэйд шингээн жуулчдад зардаг байжээ
12 жилийн дараа Рози охины ээж хуучин юм зардаг хүнээс нөгөө хүүхэлдэйг худалдаж авав. Хэдэн өдрийн дараа бүсгүй цонхоор үсэрч нас барав, тэр яг охин шигээ гартаа хүүхэлдэйг тас атгасан байлаа. 1998 онд “чөтгөрийн хүүхэлдэй” гэнэт Орост гарч ирэхэд төлөгч Влад Таунешу худалдаж авчээ. Түүний зуслангийн байшин дахь тэр хүүхэлдэйнээс гэрийн муурууд хүртэл айж дөлдөг гэнэ. Амьгүй хүүхэлдэй хүмүүсийн амьдралд нөлөөлдөг гэхэд итгэмээргүй. Гэтэл парапсихологч эрдэмтэд хүүхэлдэйг амьд ч биш, амьгүй ч биш, иймээс хүүхэлдэйтэй тоглох осолтой гэж сэрэмжлүүлдэг байна. Хүмүүс транст орж, сэтгэлийн хөөрөлд автахдаа үйл явдалд зөнгөөр итгэж, дүрсийг “амилуулах” чадвартай гэнэ.
Хүүхдүүд хүүхэлдэйгээ тоглоом биш амьд гэж үздэг, иймээс амилуулах гэж оролддог. Хүүхдийн итгэл, нөлөөгөөр хүүхэлдэй ямар нэг хэмжээгээр “амилдаг”. Хүүхдүүд тоглож байхдаа өөрсдөө ч мэдэлгүй тодорхой ёслол үйлдэж, био эрчим хүчээ амьгүй биетэд шилжүүлдэг. Эрдэмтэн Головин “Дэлгүүрийн шилэн хоргоны манекен хэнд ч гэм хоргүй мэт. Гэвч тэр амьд бөгөөд аймшигтай. Манекенийг бүтээсэн хүн яаж амь оруулахаа мэддэггүй, юу бүтээснээ ч ойлгодоггүй. Гэхдээ тэр түүнийг өөрийн хайраар бүтээж, хайраар дамжуулан амьдралынхаа хэсгийг өгч амилуулдаг” гэж ярьж байна. Манай ертөнцөд бүх зүйл ухамсаргүй, аяндаа өрнөдөг. Хүүхэлдэй, манекен, хөшөө нь нэг ёсондоо вампир, бусдаас халамж, арчилгаа тордлого шаарддаг. Зарим манекен шөнө гэнэт алга болж, үүрээр ирдэг гэдэг. Байж боломгүй, огт ойлгомжгүй, үлгэр мэт. Гэвч энэ бол нотлогдсон баримт. Хүний энерги шингэсэн эд юмс өөрсдийн онцгой амьдралаар амьдарч эхэлдэг гэнэ. Хүүхэлдэйтэй холбоотой хачин явдлууд далд ертөнцөд итгэдэггүй хүнд ч тохиолддог. Ярославын театрын дээд сургуулийн оюутнууд хүүхэлдэйтэй холбоотой аймаар, цус царцам түүх ярьдаг. Нэг оюутан “Хүүхэлдэйг бүрэн удирдаж сурахын тулд бие хүний шинжүүдээ гээх хэрэгтэй болдог. Тэгсэн цагт жинхэнэ шилдэг хүүхэйлдэйчин болно.
Яг л хоёр хэмжээст орон зай мэт. Би нэг удаа хүүхэлдэйг удирдах бус харин түүнд удирдуулж байгаагаа ойлгосон, бүр бодол санааг минь хүртэл. Хүүхэлдэй амилдаг” гэж дурсав. Оюутан Оля гэртээ Үхлийг дүрсэлсэн хүүхэлдэй хийхээр цагаан даавууг төмөр утсанд углаж, баг хийв. Гэнэт тэр учиргүй татаж унан, эхэр татан уйлж гарав. Тэгээд эмээдээ “Үхлийг шатаа” гэхэд тэр шууд ойлгож, хувин дотор хүүхэлдэйг шатаав. Олягийн хийрхэл, орилоон чарлаан гэнэт зүгээр болжээ. Хүүхэлдэйтэй харьцдаг оюутнууд Дээд хүч, Бүтээгч, бүтээлийн дотоод амьдрал, амилах, Бүтээгчийн эрхшээлээс гарах зэрэг олон сонин асуудалтай тулгарчээ. Хүүхэлдэй дэргэдэх хүний эрчим хүчээр тэжээгдэж, вампир болдог. Паранормаль үзэгдлүүдийг судалдаг Америкийн” Жоан Пильөөр “Үл үзэгдэх жижиг “биетүүд” биднийг хүрээлдэг” гэж тайлбарлажээ. Эдгээр биет хүмүүсийн баярлах хөөрөх, гуниглах гашуудах үед ялгардаг сэтгэлийн энергээр “хооллодог”. Ийм энергийг хүүхдээс авах их хялбархан, иймээс тэд хүүхдэд ойр байх гэж тоглоом, хүүхэлдэйд шингэдэг. Хүүхдүүд тоглоомоо их хайрлаж, энергээ дамжуулдаг. Энергийн шилжилт хүүхдэд сөрөг нөлөөлж, өвчлүүлж, заримдаа үхэл авчирч болзошгүй. Хүн алдаг хүүхэлдэйнүүд голдуу дорноос гаралтай гэнэ. Буддын шашны нэгэн домогт манай ертөнц буг чөтгөрөөр дүүрэн тухай өгүүлдэг.
Буг чөтгөрүүд хүн, амьтны “амьсгал”-ыг хулгайлж, ариун Брахмапутр мөрний эрэг дээрхи Угс-Ханг сүмд аваачдаг гэнэ. Амьсгалаа хулгайлуулсан хүн өвдөж, үхдэг. Харин лам нар буг чөтгөрүүдтэй тэмцэж, тэднийг бариад шавар барималд хорьдог. Гэтэл өөдгүй, хүн чанаргүй этгээдүүд эдгээр тоглоомыг жуулчдад зардаг. Ингээд үхэл тээгч хүүхэлдэй, шавар баримлууд айлын гэрт орж ирдэг аж. Төвдүүд Буддын шашнаас өмнө “бон” гэдэг онгон зэрлэг шүтээнтэй байжээ. Тэд шүтээнээ дайснаараа тахиж, ёслол үйлддэг. Алуулсан дайсны сүнс өшөө авахаас болгоомжилж, баримал болон хүүхэлдэйд шингээн, жуулчдад заран алс хол цөлдөг ажээ. Эдгээр сүнс шинэ эздээ хайрлахгүй нь мэдээж. Тэгээд гэртээ харих замаа хайн, хүмүүст уур хилэнгээ гаргаж өвчлүүлдэг гэнэ. Шашны төлөөлөгчид, уфологч эрдэмтэд, төлөгчид “үхэл тээгч” хүүхдийн тоглоомын шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ тэд “Хүүхэлдэй амьд төдийгүй эзнийхээ амьдралыг тодорхойлдог”гэсэн нэг зүйл дээр санал нэгддэг. -
Түүхэнд алдартай сүнстэй ярилцагч эмэгтэй
Хелен нас барсан усан цэргийн сүнсийг дуудан биежүүлтэл “Бархэм” гэдэг хөлөг онгоцны нэр тодорчээ. Мөнөөх сүнс мальтын эрэг хавьд “Бархэм” гэдэг хуягласанхөлөг дээр байж байгаад германчуудындайралтад өртөн багаараа живж үхсэн гэж ярьжээ. Ийм явдал үнэхээр болсон бөгөөд Английн засаг захиргаа уг үйл явдлыг чанд нууцалсан юмсанж. Английн тусгай алба нарийн нямбай мөрдсөний эцэст Дункан болоод тэнд байсан хүмүүсийн хэн нь ч энэ нууцыг мэдэхгүй байсныг тогтоож, үзмэрч эмэгтэй гоц чадвараа ашиглан цаашид нууц мэдээлэл задруулах вий хэмээн санаа тавьдаг болжээ. Түүнийг 1944 онд гэртээ үзмэрчилж байхад нь цагдаагийнхан дайран орлоо. Нууц албадын сонирхлыг нуухын тулд халхавч болгох хуулийн заалт эрсний эцэст Шид үзүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тухай 1735 оны хуулийн дагуу шүүв. Англид энэ хуулийг хэрэглэлгүй асар олон жил болсон байжээ. Хэдийгээр маш олон гэрч ам өчгөө өгөн байж түүний онцгой чадварыг нотолсон ч, шүүх хурал дээр Дункан өөрийн чадвараа нотлохыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцсэнгүй. Хелен буруутан болов. 1735 оны хуулиар бол түүнийг түүдэг гал дээр шатаах ёстой. Гэвч шүүгчид хорьдугаар зуунд амьдарч буйгаа санаж түүнд есөн сар шоронд хорих ял оноожээ. Тэгэхдээ ингэж хорих болсон үндэслэлээ “үхсэн хүний сүнсийг дуудах төдийгүй яриулдаг гэж хүмүүсийг төөрөлдүүлсний төлөө” гэж томъёолжээ. Шүүх хурлын явцыг хамгийн ан-хааралтай ажигласан хүн бол тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль гэж үздэг. Хоёрдугаар фронт нээгдэж, холбоотны цэргүүд хэдэн зуун мянгаараа тулаанд орж байсан халуун өдрүүдэд тэрээр Хеленийг шүүх хурал ямархуу байгааг сонирхон лавласаар байсан гэдэг. Шүүхийн тогтоол уншсаны дараа Черчилль цаг зориг гарган шүүхийг “аймшигтай шударга бус” загналаа хэмээн олны өмнө нээлттэй шүүмжилсэн гэдэг.Хелен Дункан хоригдож, ерөнхий сайд дараа жил нь сонгуульд ялагдлаа. Гэхдээ Черчилль 1951 оны сонгуульд дахин ялмагцаа хамгийн түрүүнд 1735 оны мөнөөх хуулийг хүчингүй болгосон байна. Индиан бөөгийн удам Черчилль яагаад үзмэрчийн хувь заяанд санаа зовж, зургаан жилийн дараа шударга бус хуулийг цуцалтлаа санаа амарсангүй вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Тэрээр шоронд суугаа шотланд үзмэрчийг санах бүртээ өөрийнхөө Английн язгууртан гарлаас гадна индиан омгийн удганы зээнцэр гэдгээ эргэн дурсдаг байсан ч юм бил үү? Түүний ээж, Нью-Йоркийн хар нүдэн согоо Женни индиан цусныхаа нэгээхэн хэсгийг хүүдээ өгсөн билээ. Тийм болохоор шотланд үзмэрчийг шударга бусаар шийтгэсэн нь индиан дээдсийг нь шийтгэснээс дутуугүй бодогдсон ч байж мэднэ. Үхлээс дайжих чадвар Черчиллийн амьдралыг анхааралтай судалбал тайлахын аргагүй, шидлэг нууцлаг, бүр бөөгийн ч гэмээр зүйл олон байдаг. Зайлшгүй үхлээс аварсан алдарт зөн мэдрэмж нь түүнд өндөр эмгээс ньнь уламжилсан ч байж магадгүй.Тэрээр бага залуудаа дайнд оролцож яваад олзлогдсон ч оргож амжжээ. Тэгэхдээ гоц мэдрэхүйтнүүд юм үзэхдээ хэрэглэдэг самбар мэт зүйлийг ашиглан зүүгээр нь хаашаа явахаа тодорхойлсоор өтгөн ойгоос мултарч байжээ. 1918 оны наймдугаар сард холбоотнуудын армийн том давшилт эхлэхэд Черчилль Франц руу нисч очсон байна. Тэгээд өөрийн дүү Жек, мөн хоёр офицерийн хамт тулааны талбар руу явж байснаа гэнэтхэн царай нь хачин болоод “Машинаа зогсоо” гэж тушаажээ. Тэгээд ойрхон байх төгөл рүү хурдан гүйхийг үүрэгдэв. Тэднийг моддын дор дөнгөж нуугдмагц дайсны онгоц гарч ирээд зам дээр зогссон машиныг эхний бөмбөгөөрөө л дэлбэлж орхижээ. 1922 он. Лондон. Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчдын байр-ны ойролцоо маршал Генри Вилсон алагджээ. Сарын дараа англи-ирландын холбооны хэлэлцээг удирдаж байсан Майкл Коллинз алуулав. Сайд Уинстон Черчилль ч хэд хэдэн удаагийн сүрдүүлэг хүлээн авч хамгаалалттай явдаг байлаа. Гаднаас нь харахад амгалан тайван байдаг Уинстон нэг өглөө лимузиндээ суусангүй, дагалдан явдаг тэрэгнээ суужээ. Хоёр тэрэг гэрээсээ холдоогүй байтал лимузин нь дэлбэрсэн байна. 1941 оны гуравдугаар сар. Германчууд Лондонг өдөр шөнөгүй бөмбөгдөнө. Гэтэл ерөнхий сайд Черчилль хоргодох байранд орохыг хүсдэггүй, ямар ч сануулгыг тоодоггүй байжээ. Гэтэл 1941 оны гуравдугаар сарын 17-ны өглөө “Бушуухан нүүцгээе” гэжээ. 17-18-эд хоёр өдөр нүүдэл суудал боллоо. Гэтэл 19-ний шөнө ерөнхий сайдын өргөө агаарын дайралтад бүрэн сүйрчээ. Мөргөл бясалгал Черчилль үг хэлэх үедээ заримдаа трансын төлөвт орж, хэлсэн үг нь хараал мэт үйлчилдэг байсан гэж олон судлаач үздэг. “Бид тэнгис далай дээр ч тулалдана. Бид агаарт улам илүү итгэлтэй, улам илүү хүчтэй тулалдах болно. Бид юу ч болж байсан бяцхан арлаа хамгаалах болно. Бид яаж ч байсан эргийн элсэн дээр, тариалангийн талбайд, гудамжнаа, уул толгод дээр ч тулалдах болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн үгэнд нь хүмүүс бодолгүйгээр итгэдэг байлаа. Түүнийг өдөрт унтдагийг бүгд мэднэ. Гэтэл зарим судлаачид энэ бол унтлагын цаг биш, гүн трансад ордог, бясалгал хийдэг цаг нь байсан гэж үзэх болжээ. Нас барсан эцэг минь ирж Английг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэлсэн гэж дэлхийн хоёрдугаар дайны дараа Черчилль ярьсан байдаг. Тэрээр сонгуульд ялагдах, үхэхээ хүртэл маш тодорхой угтан хэлж байжээ. Засгийн газрын нууц төлөөлөгчид Черчилль 1944 онд Дунканыг баривчлахаас өмнө түүний “гоц чадварыг нь нэг бус удаа ашигласан” тухай нотолгоог Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэгийн ажилтнууд олсон байна. Гитлер ид шидэд итгэдгийг нь англичууд мэдэх учраас түүнтэй нь дүйцэх зурхайн тасаг байгуулж, нацистын “зөвлөгчид”-ийн аливаа мэргэ төлгөнд Гитлер хэрхэн хандахыг тодруулахаар түрүүлж ажилладаг байжээ.Энэхүү нууц тасгийн ажилтан нь Дункан байсан гэж судлаачид үзэж байна. Сэтгэлзүйн тагнуул хийх, зайнаас нөлөөлөх, бодол унших авьяас үнэндээ “шотландын шидтэн”-д хангалттай байсан билээ. Гэтэл тэр хүнийг нь шоронд хийж орхидог… Гэтэл хүчирхэг ерөнхий сайд энэ хэргийг анхаарлын төвд оруулахгүйн үүднээс гар хумхихаас өөр аргагүй болжээ. Дунканыг дараа нь ч харж үзсэнгүй. Бодвол фашизмын эсрэг нууц дайнд “шулам”, “шидтэн”-ээс тусламж авсан гэдгээ соёлт ертөнцөд хэлэхээс Английн засгийн газар нэрэлхсэн биз. Гэхдээ Черчилль түүнд далдуур нөмөр нөөлөг болж байсан бололтой. Яагаад гэвэл Хелен шоронгоос гарангуутаа дахин тийм үйл хийхгүй гэж шүүхэд амласнаа зөрчиж эхлэхэд бүхэл бүтэн 11 жил түүнийг хэн ч яагаа ч үгүй билээ. Черчилль 1955 онд ерөнхий сайдын суудлыг үүрд орхилоо. Үүнээс хэдхэн сарын дараа Английн цагдаа Черчиллийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн нэрийг барин Дунканы гэрт нэвтэрч яг сүнс дуудаж байхад нь баривчилжээ. Түүнээс таван долоо хоногийн дараа шоронгийн шалан дээрээс үзмэрчийн цогцсыг олжээ. Сүнс дуудах үйл ажиллагааг нь огцом зогсоосноос болж түүний бие хаа сайгүй түлэгдсэн байсан нь үхлийн шалтгаан болжээ. Үзмэрчийг чимээгүйхэн оршуулсан байна. Үхлийн дараах үг Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэг Хелен Дунканыг албан ёсоор цагаатгаж өгөхийг Засгийн газраасаа хүссээр байна. Хэрвээ ноён Уинстон Черчилль амьд байсан бол энэ шаардлагыг үг дуугүй дэмжих байсан даа. Харамсалтай нь тэрээр “шотландын үзмэрч”-ийн эмгэнэлт үхлээс хойш есөн жил амьдраад 91 насандаа таалал төгссөн билээ. Тэгээгүйсэн бол цорын ганц гэм буруу нь сүнстэй харьцаж, яриулж чаддаг байсан хөөрхий эмэгтэйн эмгэнэлт хувь тавиланг цайруулахын төлөө бас нэг гал цогтой үг хэлэх ч байсан юм бил үү?
-
Одууд хий үзэгдэлтэй учирч, зарим нь бүр түүнтэй унтаж үзжээ
Гэтэл дараа шөнө нь энэ явдал дахиад л давтагдаж. Тэгэхэд л Лолита “буудлын үйлчлэгч” хаалгагүй газраар орж ирээд байгааг анзаарч. Түүний орж ирээд байгаа газарт ямар ч хаалга байхгүй байжээ. Ингэхэд л дуучин ямар нэгэн хий үзэгдэл байна гэдгийг мэдсэн байна. Хожим тодруулахад энэ буудлыг хуучин барилгад байгуулсан юмсанж. Тэр байшинд хэн амьдарч, юу болж байсныг хэн мэдлээ…..
2. Телевизийн хөтлөгч Ксения Бородина өөрийнхөө зургийг толинд авах дуртай нэгэн. Нэг удаа ингэж авсан зураг дээр нь түүний ард ямар нэгэн эрэгтэй хүний мананцар дүрс байхыг найз нар нь ажиглажээ. Түүний хэн болохыг хэн ч тааж мэдээгүй болохоор энэ бол хий үзэгдэл байна гэж таамагласан гэнэ. Ксения харин энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм. 3. “ВИА Гра” хамтлагийн дуучин байсан Алена Винницкая бүр оюутан байхад нь тохиолдсон нэг явдлын тухай саяхан сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Түүнийг Киево-Печерскийн Лавр дахь урлаг соёлын удирдах ажилтны академид суралцаж байхад нь болсон явдал гэнэ. Тэр “Бид найруулагчийн факультетэд сурдаг дотны хэдэн найз бүсгүйтэйгээ харанхуй урт хонгилоор явж байсан юм. Бүгд л хэвийн байсан даа. Гэтэл нэг найз маань араас хэн нэгэн нь түлхлээ гээд л хашгирсан. Охид бүгдээрээ л паникт орлоо. Гүйлдэж хоосон ангид ороод юу болсныг ойлгохыг оролдсон. Хэн ч нэгнийгээ түлхээгүй байхаар нь ангийнхаа хөвгүүдийг дуудаж хамт гарцгаасан. Академийн энэ байранд хий үзэгдэл өнөө хэр байдаг гэж ярьцгаадаг юм билээ” гэж ярьсан байна. 4. Хий үзэгдэл гадаадын одуудыг ч гэсэн дагадаг юм байна. Брук Шилдс 1996 онд “Сьюзанд хамаагүй” инээдмийн киноныхоо зургийг авхуулж байхдаа гэнэт “сонин дуу хоолой” сонссон байна. Үл үзэгдэгч эрэгтэй, гэнэт л түүнд “өөрийн чинь амьдралд тун таагүй явдал тохиолдоно” гэж хэлжээ. Гурван жилийн дараа Брукийн хамтрагч Дэвид Стрикленд амиа хорлож, Брук өөрөө теннисчин Андре Агассигаас салсан даа. 5. Жүжигчин Брюс Уиллисийг ч бас хий үзэгдэл тойроогүй гэдэг. “Зургаа дахь мэдрэхүй” киноны нэг хэсгийн зургийг сүмд авч. Уиллис өөрийн найман настай хамтрагч Хейли Джоэла Осментаа зураг авахад бэлтгүүлж шог яриа ярьж байж. Эхлээд Хейли инээж байснаа гэнэт царай нь хувирч барайгаад Уиллисийг бушуухан холд гэжээ. Тэр гайхсан ч хэлснээр нь болтол хэдхэн секундын дараа яг түүний зогсч байсан газарт нь гэрэлтүүлгийн том хэрэгсэл унасан гэнэ. Хэрвээ тэр Уиллис дээр унасан бол тэр түлэгдэж, ихээхэн бэртэх байжээ. Үүнийг Уиллис нэг их анзаарч гайхсангүй, өнгөрч. Гэтэл хоёр хоногийн дараа зургийн сүүлч, авдранд түгжээтэй жаал хүүг аврах үеийн дублийг авч байхад гэнэт л өнөөх газарт хэн нэгэн хөл рүү нь өшиглөөд тэрээр шатнаас доош унасан байна. Тэрээр тархи нь доргиж, хамраа гэмтээн, хавиргаа хугалсан. Энэ бүхнийг ямар нэгэн хий үзэгдэл, гаднын биет байсан гэдэгт Уиллис өнөө хүртэл итгэдэг байна. 6. Холливудын жүжигчин, продюссер, Одессоос гаралтай Наташа Бласик ч бас л хий үзэгдэлтэй учирсан төдийгүй түүнтэй унтаж, бэлгийн харьцаанд орсон гэж баталдаг. Бүр хоёр ч удаа ингэж учирсан гэдэг. Хоёуланд нь тэр гэртээ ганцаараа байж. Шөнөөр гэнэт л юу ч үзэгдэхгүй атлаа “хэн нэгэн” өвөрт нь орж түүнийг таалсан гэнэ. “Ямар нэгэн зүйл өрөөнд орж ирж байгааг би мэдэрсэн. Тэгснээ гар нь намайг түлхэн орон дээр унагахад ч надад юу ч харагдаагүй. Харин миний сэрэл хүчтэй хөдөлж байгааг мэдэрсэн. Тэгээд л дараа нь бие сулраад…..хачин сайхан болж байсан….” гэж ярьсан байна. Ингэж намайг таалж жаргаасныхаа дараа тэр үл үзэгдэгч сураггүй болсноо сарын дараа дахин ирж бүх зүйл давтагдсан” гэж ярьжээ.
Эх сурвалж: www.assa.mn
-
Хавцалын амны сүг зураг хөдлөхийг харсан хүмүүс чөтгөрийн ший гэдэг байжээ
Нутгийнхан болгон андахгүйгээс гадна адал явдалд дуртай зарим нь хэрэг, зориг болгон очдог ч гэлцэх. Тэр тухай сонссон, дуулснаа дүрслэн хүргэхийг хичээлээ.
Хавцалыг өөрийн нүдээр үзэн гайхан биширч явсан хүний нэгэн би өөрөө хэдий ч чухам тийнхүү хөдөлж, дэлгэцэнд кино, ший мэт тусч, гарч байхыг үзээгүй, нэг талаар туйлын азгүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэдий ч түүнийг үзээгүй хэмээн тэгтлээ гоморхдоггүй билээ. Явуулын мань мэтэд байтугай зорьж очигсод ч тэр бүр байгалийн сайхныг үзэх хувь дутдаг гэнэм. Тэрхүү онц сонирхолтой үзэгдэл жилд хэдхэн тохиодгийг бодоход тэгэхээс ч аргагүй юмдаг уу даа. Тэргэл сартай өдөр гэхийг бодоход шинийн нэгэнд л үзэгдэж, харагддаг юм болов уу даа. Нутгийн ах нар, анчид л хааяа их сонин зүйл хөөрөлддөг байсныг хүүхэд байхдаа сонссоноо өнөө хэр огт мартдаггүй бөлгөө. Яагаад гэхээр дэндүү сонирхолтой, бараг итгэмээргүйгээс тэр байх л даа. Байгалийн чухам ямар үзэгдэл тохиолдоод байгааг нь шинжлэх ухааны үүднээс бүрэн тайлаагүй юм уу, аль эсвэл би сонсоогүй, уншаагүй байж мэднэ. Сургуулиар олж авсан боловсрол, мэдлэгийнхээ үүднээс дотроо дүгнэх гэж үзвэл гэрлийн хугарлын үзэгдэл байх магадлал маш өндөр ажгуу. Өөр юу ч байх билээ дээ. Тэргэл саран үүлтэй шөнө тусахдаа тэрхүү ер бусын үзэгдлийг кино, ший мэт бодит дүр, дүрс болгон харуулдаг байж болох юм. Үүлэн дунд саран цахилахыг харж, ажиж явсан хүн л гадарлах буй за. Саран ер бусын гэхээр хурдан цахилж байдаг шүү дээ. Яг энэ үед тэндхийн зурагт дүрслэгдсэн амьтан болгон амь ордог гэх юм билээ. Манай нутгийн анчин Баатай гуайн хэлсэн, ярьсан зүйл одоо хүртэл цээжний цаана тодрон байна.Би Бугатад аргал, янгирийн анд явлаа. Нутгийн гурван анчинтай явсан юм. Хавцалыг ямар мэдэхгүй биш. Багаасаа л олон удаа очиж үзсэн дээ. Харин тэгэхэд л ёстой үзээгүйгээ үзсэн юм. Тэр гурван анчин манай нагац нар байсан юм. Бид андаа дөхөж очоод амрахаар зэхэв. Үдшийн бүрий тасарсан, намрын хүйтэн орой болохоор хавцал бараадалгүй яахав. Гэнэт үүлшээд эхэллээ. Хавцал уруу уруудаж хонох гэхээр ангаасаа холдчих гээд болдоггүй. Үүрээр босохоос нь өмнө л юм нудрах санаатай явахгүй юү. Хавцалын оройд нэг хэсэг нөмөр газар байдгийг нутгийн анчид хэлэв. Ингээд тэнд нь амрахаар болоод дээрээс нь тонгойчихгүй юү. Үгүй ер өө, мөн гайхалтай юм үзлээ. Хавцалын цаад ханан дээр таних, танихгүй амьтад харайлгаж, гүйлдэж харагддаг байгаа. Захын хоёр том амьтныг нь /арслан заан. сурв/ мэдэхгүй юм. Хэдэн янгир зүгээр цахилаад явчихлаа. Би ч эхэндээ ойлгосонгүй. Тэрийг хар аа, янгир, янгир гэвэл ах нар инээлдээд “Янгир нь ч янгир аа. Тэгэхдээ бидний агнах амьд янгир биш ээ” гэдэг байгаа.
Нээрэн тийм л дээ. Хажууд нь байсан хоёр том бух шиг амьтан манай нутагт байх биш. Өвгөчүүл заан ч бил үү, нэг амьтан гэдэг юм. Халуун орны амьтан яахаараа манай энд байсан болж таарах вэ? Би анхандаа их л гайхдаг байсан юм. Хоноглох газраа товлож аваад хоол, унд болох далимдаа байгалийн кино үзэх боллоо. Нутгийнхан чөтгөрийн ший гэдэг юм билээ. Өнөөдөр үүлтэй, салхитай өдөр болохоор чамд чөтгөрийн ший үзүүлэхээр нэг талаас зориуд энд ирж хоног тааруулсан юм гэв. Жаахан доош уруудаад хартал нэг ирвэс мэт арай том цоохор амьтан нэг буга хөөж явна. Бараг гүйцэн алдаад байх юм гээч. Буга ч булай хол үсэрдэг амьтан юм. Яг баригддагийн даваан дээр үсрээд зайлчих юм. Нөгөөх нь ч араас нь нүгэлтэй хол харайн хөөж явлаа. Түүнээс нэлээн доохно хэдэн анчин алсан ангаа янзалж байх юм. Яг л мал гаргаж байгаа юм шиг чулуун сүхээр цохиод л өвчиж гарч байв. Бараг “Нэг, хоёрын гурав аа” гэж хашгиралдах шиг болсныг яана. Бид шөнөжингөө ший үзэв. Уйдашгүй юм билээ. Зөвхөн тэргэл сартай, үүлтэй, салхитай үдэш үзэгддэг юм гэнэ билээ. Маргааш нь биднийг сэрэхэд тэнгэр цэлмэсэн байсан болохоор өнөө амьтад ямар юмных нь хөдлөх манатай. Улаан зосоор зурчихсан томоос том зурагнууд л байсан даа гэж ярьсныг нь санаж явдгаа ийнхүү болхи боловч уншигчиддаа хүргэлээ.
-
Оросын аймшигт туршилт
Гол зорилго нь судлаачид тэднийг 30 өдөр унтуулахгүй байх байсан бөгөөд унтахгүй байж чадвал эрх чөлөө олгож, суллана гэсэн амлалтыг өгсөн байна. Тэдний яриа болон үйл хөдлөл бүрийг бичиж авах үүднээс тусгай микрофон зүүлгэсэн бөгөөд эхний 5 өдөр хоорондоо дайны талаар ярилцаж, өөрсддөө тохиолдсон хөгжилтэй явдлуудаас бие биетэйгээ хуваалцаж, инээлдэж хөхрөлдөн хэвийн өнгөрчээ.
6 дахь өдрөөс эхлэн тэд өөрсддөө тохиолдож буй нөхцөл байдлын талаар микрофоноор дамжуулан судлаачдад гомдоллож, биеийн байдал нь сайнгүй болж байгаа талаар хэлж эхлэх болсон байна. Хоорондоо ярихаа больж, микрофоноор өөрөө өөртэйгээ шивнэж ярих болжээ. Зарим судлаачид эхний хэдэн өдрийн нойргүйдлийг тэдний эрх чөлөөтэй болох хүсэлтэй холбон ойлгож байсан ч эцэст нь тэднийг хийнд мансуурч эхлэж байгааг ухаарсан байна.9 өдөр өнгөрсний дараагаар тэдний нэг нь маш чанга орилж эхэлсэн бөгөөд 3 цагийн турш тасралтгүй хана хооронд дээш харан гүйсээр байв. Хүн болгоны хариу үйлдэл өөр байсан ба зарим нь хий хоосон хүнтэй юм ярьж, зарим нь ханан дээр хумсаараа зураг зурж байхад бусад нь нэг зүйл рүү харцаа салгалгүй харж суусаар байв.
Үүнээс 3 өдөр өнгөрсний дараа хэнээс нь ч ямар ч дуу хоолой гарахгүй байсан бөгөөд эмч нар дотогш орж, 5 хүний микрофоныг шалгасан ч хэвийн ажиллаж байсан байна. Харин 14 дэх өдөр үхсэн мэт ямар ч хариу үйлдэл гаргахаа больсон бөгөөд энэ үед судлаачид шалгахад амьд хэвээр байсан нь тогтоогджээ. Дараа нь судлаачид тэдний өрөөнд орохоосоо өмнө “Бид хаалгыг нээлээ, хаалганаас холдоод шалан дээр хэвт, эсэргүүцвэл эрх чөлөөтэй болж чадахгүй” гэж хэлж нэвтэрсэн байна.
Харин тэд маш тайвнаар “Бид суллагдахыг хүсэхгүй байна” гэж хэлцгээжээ. 15 дахь өдөр цэргүүд орж шалгахад тэдний нэг нь үхсэн байсан бөгөөд үлдсэн дөрвөн хүнийг амьд гэж хэлэхэд хэцүү болсон байв. Тэд “Амь авраач” гэж гуйж эхлэсэн бөгөөд цэвэр агаар маш ихээр хүсч байна гэдгээ ч бас хэлжээ. Хоолоо идэхээ больж. мах, ус зэрэг хүнсийг хэрэглэхээ бүрмөсөн больсон байна.
Амьд үлдсэн 4 хоригдол эмнэлэгт очсон хэдий ч тэд унтахыг огт хүсэхгүй байв. Харин өөдөөс нь хий нэхэж, маш чангаар орилж, эсэргүүцэл илэрхийлж байжээ. Тэдний биеийн байдал улам аймшигтай болсон бөгөөд хоригдлуудын биеийн байдлыг шалгахаар орсон сувилагчид айдаст автаж, ухаан мэдрэлээ алдацгааж байв. Тэд сувилагчид руу харж инээмсэглэн солиотой хүн шиг аашилдаг байснаас гадна тэдний арьс болон бие организм нь нүд хальтирмаар болсон байв.
Оросын “Онцгой алба” туршилтыг зогсоож хүмүүсийг гаргахыг завдсан ч чадаагүй юм. Оросын цэргүүд болон сувилагчид тэдний эсэргүүцэлтэй нүүр тулгарч, шархдаж, гэмтэж байсан бөгөөд зарим нь бүр амь насаа алдсан байна. Хоригдлууд цэргүүдийн хоолойг шүдээрээ тасдаж, биенийх нь бусад хэсгийг хумсаараа тас татан хаяж байв. Тэдний бие организм энэ хугацаанд бүхэлдээ шахуу өөрчлөгдсөн бөгөөд бүх судас нь гаднаасаа тодрон харагдаж, зарим эд эрхтэн нь устаж үгүй болсон байлаа.
Удалгүй илүү олон хүн хамарсан тусгай багийнхныг эмнэлгийн өрөөнд нэвтрүүлж, аюулгүй болгон хэд хэдэн хагалгааг хийж амжжээ. Тэд хагалгааг ямар ч өвчин намдаах тариагүйгээр шууд хийсэн байна. Үүний үр дүнд тэдний биеийг хийгүй бол амьдарч чадахааргүй болсон гэдгийг эмч нар болон судлаачид ойлгожээ. 3 хоригдлын тархи нь төд удалгүй бүрэн үхжиж, амьсгал хураажээ.
Туршилтыг ахлаж байсан судлаач сүүлийн үлдсэн нэг хоригдлыг буудаж хөнөөхийг тушаасан бөгөөд тушаалыг гүйцэтгэхээс өмнө түүнээс “Чи хэн бэ?” гэж асуухад хоригдол өөдөөс нь “Чи, намайг тийм амархан мартаж байгаа юм уу?, Би бол чамтай л адил хүн” гэж хэлжээ. Буудуулан унаж байхдаа “Суллагдахад тун ч ойрхон байлаа” гэж хэлээд үхсэн байна.
-
Хиймэл оюун ухааны тухай аймшигтай 10 баримт
Тэгвэл, тэдгээр автомат жолоодлоготой машин эгзэгтэй үед яг ямар үйлдэл хийх вэ?
Тэд програмчлалын дагуу л ажиллана. Үнэн хэрэгтээ автомат жолоодлоготой машин үйлдвэрлэгчид энэ тухай төдийлөн дурсахгүй байгаа. Apple, Ford, Mercedes-Benz тэргүүтнүүд тохиолдол болгонд энэ асуултаас эвтэйхэн бултсаар ирсэн.
Daimler AG (Mercedes-Benz-ийн толгой компани) группийн гүйцэтгэх захирал автомат жолоодлоготой автомашинууд “ямар ч үнээр хамаагүй зорчигчийн амь насыг хамгаална” гэж дуугарсан удаатай. Гэхдээ Mercedes-Benz үүнийг үгүйсгэж, яахын аргагүй мухардмал байдалд хэзээ ч орохгүй байхаар програмчлагдсан гэж мэдэгдсэн. Гэвч бодит байдал дээр тийм зүйл болохгүй гэх баталгаа байхгүй.
Харин Google энэ тал дээр тодорхой хариулт өгсөн. Тэдний автомат жолоодлоготой автомашин зам дээрх хамгаалалтгүй зорчигч, хөдөлж буй биетийг мөргөхөөс зайлсхийхээр програмчлагдсан гэж байгаа. Тэгэхээр машин хашлага мөргөж, машин доторх зорчигчийн амь нас эрсдэлд орно гэсэн үг. Хожим Google үүнийг “залруулахдаа”, зайлшгүй нөхцөлд машин хамгийн ойролцоох, овор багатай тээврийн хэрэгслийг мөргөнө хэмээжээ. Тэгэхээр машин үргэлжид хамгийн ойрын бөгөөд хамгийн жижиг биетийг “хайж”, бараадаж явах нь.
Энэ дагуу Google компани саяхан автомат жолоодлоготой машин нь автозам дээр өөрөөсөө овор ихтэй, том машинаас зай барьж, овор хэмжээ багатай машин руу дөхөх технологио патентжуулж авчээ.09 ИРГЭНИЙ ЭРХ ЭДЛЭХ РОБОТУУД
Хиймэл оюун ухааны хөгжлийн өнөөгийн түвшинд роботууд өөрийгөө хөгжүүлэх шинэ шатанд хүрэх тухай мэдээлэл хэвлэлийн хуудсыг “чимж” байна. Ингэснээр роботууд өөрсдийгөө хүнтэй адил түвшинд сэтгэж, эрх, эрх чөлөө шаардаж мэднэ. Тухайлбал, орон гэр, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сонгох, цэргийн алба хаах, бүр цаашлаад иргэншил олгохыг хүсэх болно. Хариуд нь засгийн газар тэднээс татвар шаардана.
Ийм зүйл хэдийн биеллээ олоод эхэлчихсэн. София нэртэй роботод Саудын Араб иргэншил олгосноор анх удаа робот хүнтэй адил эрх эдлэх боломжтой болсон юм.08АЛУУРЧИН РОБОТУУД
“Алуурчин робот” гэдэг нь хүний оролцоогүйгээр хүн алахаар програмчилсан робот, эсвэл хүний оролцоогүйгээр байг устгах төхөөрөмж гэж ойлгодог. Дроныг энэ ангилалд оруулахгүй, учир нь хүн удирддаг учраас.
Алуурчин роботын бодит жишээ гэвэл SGR-A1 төхөөрөмжийг нэрлэж болно. Энэ бол Samsung Techwin (одоо Hanwha Techwin нэртэй болсон) болон БНСУ-ын их сургуулийн эрдэмтдийн хамтран бүтээсэн харуул, хамгаалалтын зориулалттай устгагч робот юм.
SGR-A1 нь орчин тойрныг 360 хэмд хянах өндөр хүчин чадал бүхий ажиглалтын камертай бөгөөд автомат горимыг идэвхжүүлснээр хүний оролцоогүйгээр хүссэн байгаа устгаж чадна. Үүнийг Израиль болон Өмнөд Солонгост хэдийн ашиглаж эхэлсэн. Хоёр Солонгосыг заагласан цэрэггүй бүсэд БНСУ-ын тал хэд хэдэн ийм машин суурилуулжээ.
Гэхдээ Өмнөд Солонгосын эрх баригчид хэнийг устгах, үгүйг машин өөрөө “шийддэг” автомат горимыг огт идэвхжүүлдэггүй гэж мэдэгдээд байгаа. Харин хагас-автомат горимд ажиллуулснаар машин байг онилж, харин хүний оролцоотойгоор тухайн байг устгах эсэхийг шийддэг гэнэ.07ДАЙНЫ “УРВАГЧ” РОБОТУУД
Иран 2011 онд АНУ-ын цэргийн зориулалттай RQ-170 Sentinel загварын өндөр нууцлал бүхий тагнуулын дроныг бүрэн бүтнээр нь олзлон авчээ. Бүрэн бүтэн гэдгийн учир нь дроныг огт гэмтээлгүй, агаарт буудаж унагалгүй гартаа оруулсан байна. Ингэхдээ дроны GPS дохиоллыг “хуурч”, аюулгүй газарт газардаж байгаа мэт өөрөөр нь газардуулж, гартаа оруулжээ. АНУ-ын мэргэжилтнүүд энэ мэдээллийг няцааж, дроныг буудаж, ажиллагаагүй болгож унагасан гэж мэдэгдсэн юм.
Иран үнэнийг өгүүлсэн байх магадлал харьцангуй өндөр. Учир нь дрон, GPS систем, робот гээд бүгд л компьютерт суурилсан. Харин компьютерийг хакердаж болдгийг бид мэднэ. Дайны роботууд ч ялгаагүй. Хэрэв дайны зориулалттай роботыг тулалдааны талбарт гаргавал эсрэг талаас мэдээж хакердах бүх боломжит хувилбарыг эрэлхийлнэ. Эцэстээ өөрсдийнх нь эсрэг “урвуулах” боломж бүрдэнэ гэсэн үг.06“БОТ”-ООР ДАМЖСАН ТАРХИ УГААЛТ
Ботыг цахим орчин дахь “амьгүй албатууд” гэж нэрлэдэг. Тэд Твиттерийг эзлээд эхэлчихсэн. АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургууль болон Индианагийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Твиттерийн нийт 50 сая гаруй хэрэглэгчийн 15 орчим хувийг ботууд эзэлж байна. Твиттер өөрсдөө 8.5 хувь гэж мэдэгддэг. Гэхдээ эдгээр ботууд бүгд муу биш. Зарим нь сайн, зарим нь муу. Сайны жишээ дурдвал ботын урсгалын тусламжтайгаар хүмүүст байгалийн гамшгийн дохиог богино хугацаанд түгээж чадна. Харин муу жишээ гэвэл АНУ ба ОХУ-ын “цахим дайн”-ыг нэрлэж болно.
АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцож, америк сонгогчдын санал, итгэл үнэмшилд нөлөөлөхийн тулд ботын урсгалыг ашигласан тухай дуулиан одоо хэр нь намжаагүй байна. Их Британи Европын холбооноос гарах эсэхийг эцэслэсэн британичуудын бүх нийтийн санал асуулгад ч Орос дээрх аргаа хэрэглэсэн гэх мэдээлэл цацагдсан.
Өмнө нь Украин, Крымын хойгийн асуудлаар голчлон жиргэж байсан Оросын 150 мянга гаруй бот Брекситийн асуудлаарх бүх нийтийн санал асуулгаас хэдхэн хоногийн өмнө Их Британи Европын холбооноос гарах ёстой гэсэн “мессеж” түгээж эхлэв. Хоёр хоногийн хугацаанд тэд 45 мянга гаруй удаа жиргэжээ. Гэвч санал асуулгын хугацаа дуусахад ор сураггүй алга болсон байна.05ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ОРЛОХ РОБОТУУД
Хүний гараар хийж, бүтээж буй ажлыг роботууд, машинууд нэг л өдөр бүрэн гүйцэтгэж чаддаг болно. Үүнд эргэлзэх хэрэггүй. Харин хэмжээ, хязгаар нь ямар байх бол?
Консалтинг болон аудитын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг PricewaterhouseCoopers (PwC) фирмийн шинжээчид робот хүний ажлыг орлон гүйцэтгэх хувь хэмжээ 2030 он гэхэд Японд 21, Их Британид 30, Германд 35, Америкт 38 хувьтай байна гэж тооцоолжээ. Зуун солигдох мөчид өдгөө хүний хийж гүйцэтгэж буй ажлын талаас их хувийг роботууд дангаар гүйцэтгэх гэнэ.
Роботын давалгаанд хамгийн ихээр өртөх салбар бол тээврийн салбар. 2030 он гэхэд тээвэр ба агуулах үйл ажиллагааны 56 хувийг машин гүйцэтгэх боломжтой болно. Дараа нь үйлдвэрлэл болон жижиглэнгийн худалдааны салбарыг нэрлэжээ.
Цаг хугацааны хувьд авч үзвэл, 2027 он гэхэд ачаа тээврийн машинууд автомат жолоодлоготой болж, жижиглэнгийн худалдаа 2031 онд 50-иас доошгүй хувь нь автоматжина. 2049 онд роботууд ном, зохиол туурвиж, 2053 онд мэс засал хийдэг болно. Роботоос хамааралгүй “аврагдаж үлдэх” цөөн хэдэн ажлын нэг нь сүмийн номлогч байна. Ямар ч сүсэгтэн роботын номлол дор бурханд залбирахыг хүсэхгүй учраас тэр.04ХУУРАН МЭХЛЭЛТ БА ТӨӨРӨГДҮҮЛЭЛТ
Хүн төрөлхтний адилаар роботууд ч бас хууран мэхлэх, төөрөгдүүлэх аргад суралцах болно.
АНУ-ын Атланта мужийн Жоржиягийн технологийн институтын эрдэмтэн, судлаачид нэгэн сонирхолтой бөгөөд аймшигтай алгоритм зохиожээ. Түүний тусламжтайгаар роботууд өөр бусад робот болон хүмүүсийг хуурч, төөрөгдүүлэх боломжтой болсон байна. Хэрхэх эсэхээ робот өөрөө шийднэ. Хэрэв робот хуурах замыг сонговол хуурахыг хүссэн робот, эсвэл хүн түүнийг нь олж мэдэхгүй байх арга замыг сонгох алгоритм ч мөн бий гэнэ.
Судалгааны туршилтын явцад роботод хэд хэдэн бай өгч, түүнийг хамгаалах үүрэг оноожээ. Робот тогтмол хугацаанд ойрхон давтамжтайгаар байг шалгаж байсан бөгөөд тухайн бүсэд өөр робот нэвтэрснийг мэдмэгц огт өөр, буруу байрлалд очиж, нөгөө роботыг төөрөгдүүлэхийг оролдож эхэлсэн байна.
Энэхүү туршилтыг АНУ-ын Тэнгисийн цэргийн судалгааны төвөөс санхүүжүүлсэн гэхээр дээр дурдсан алгоритм цэргийн зориулалттай байж болох юм. Онцгой ач холбогдол бүхий объектыг хамгаалж буй робот цэргүүд эсрэг талд мэдэгдсэн тохиолдолд байршлаа өөрчилж, тэднийг төөрөгдүүлэх чадвартай гэсэн үг.
Өөр нэгэн туршилтын тухай дурдъя.
Швейцарийн Лозанн хотын Холбооны политехникийн сургуулийн эрдэмтэд 1000 робот бүтээж, 10 баг болгон хуваажээ. Роботууд өгөгдсөн талбайгаас “сайн”-ыг эрэн хайж, “муу”-гаас зугтах даалгавартай. Робот бүр цэнхэр гэрэлтэй. Сайн зүйл олбол цэнхэр гэрлээ анивчуулж, багийнхаа бусад гишүүдийг дуудах ёстой.
Дээрх туршилтаас хамгийн сайн үр дүн үзүүлсэн 200 роботыг сонгож, тэдний алгоритмыг “эрлийзжүүлж”, дараагийн шатны илүү сайжруулсан робот бүтээсэн байна. Урьдын адил туршилт явуулахад роботын үр дүн онцгой дээрдсэн байжээ. Энэ мэтчилэн сайжруулалт хийгдсээр 500 дахь хувилбар гарахад робот сайныг олсон ч гэрлээ анивчуулаагүй байна. Энэ нь “амжилтаа хуваалцахаас” татгалзсан хэрэг юм.03ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН МОНОПОЛЬ
Хиймэл оюун ухааны зах зээл монопольчлогдоод эхэлсэн. “Акулууд” жижгүүдийг залгиж эхэлсэн, яг л зах зээлийн зарчмаар. Өнөөгийн байдлыг харвал цөөн хэдэн том корпораци хиймэл оюун ухааны зах зээлд ноёрхлоо тогтооно.
2016 оны эцсийн байдлаар харахад өнгөрсөн таван жилийн хугацаанд Apple, Facebook, Intel, Twitter, Samsung, Google компаниуд энэ салбарын 140 жижиг компанийг эгнээндээ нэгтгэжээ.
Харин 2017 оны эхний гурван сарын байдлаар технологийн салбарын том компаниуд дөнгөж гарааны бизнес эхлүүлж буй 34 компанийг “залгисан” байна. Түүнчлэн салбарын шилдэг гэсэн мэргэжилтнүүдийг өөртөө урвуулсаар байгаа юм.02УХАМСАР, СЭТГЭН БОДОХ ЧАДВАРААР ХҮНЭЭС ДАВНА
Хиймэл оюун ухааныг хоёр ангилж болно. Хүчтэй бас сул. Өнөөдрийн түвшинд бидний ашиглаж байгаа хиймэл оюун ухаан бол сул хувилбар нь юм. 1987 онд шатрын их мастерыг хожсон компьютер бол сул хувилбарын арай ахисан түвшин гэж ойлгож болно. Сул ба хүчтэй гэж ангилах гол шалгуур нь хүний ухамсарт тархи шиг ажиллаж, учир шалтгааныг эргэцүүлэх чадамж юм.
Сул хиймэл оюун ухаан зөвхөн програмчлагдсан зүйлсээ хийнэ. Харин хүчтэй нь ухамсартай, эргэцүүлэх, сэтгэн бодох чадварын хувьд хүнтэй адил түвшинд байх юм. Энэ нь програмчлалаар хязгаарлагдахгүй бөгөөд хүний оролцоогүйгээр юу хийх, эс хийхээ шийдэж чаддагт оршино.
Одоогоор тийм хүчтэй хиймэл оюун ухаан бараг байхгүй, гэхдээ эрдэмтэн судлаачид боломжит хугацааг ойрын 10 жил гэж тодорхойлж байна.01ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХҮН ТӨРӨЛХТНИЙГ МӨХӨЛД ХҮРГЭЖ МЭДНЭ
Хиймэл оюун ухаан хэт хөгжсөнөөр хүн төрөлхтний мөхөл ирнэ гэх айдас бий. Яг л “Терминатор” кинонд гардаг шиг. Үүнийг хэн нэгэн судлаач, эсвэл онол дэвшүүлэгч хэлээгүй, харин ч бүр Стифен Хокинг, Элон Маск, Билл Гейтс тэргүүтэй алдартнууд үүнийг хэлсэн удаатай.
Билл Гейтсийн үзэж буйгаар хиймэл оюун ухаан хэт хөгжиж, хэт ухаантай болсноор хүн төрөлхтний хяналтаас гарна. Стифен Хокинг ч мөн ижил байр суурь илэрхийлсэн. Хиймэл ухаантнууд нэг шөнийн дотор л гэнэтхэн уур хилэнгээ дарж чадалгүй хүний эсрэг “дайн өдөөхгүй”. Харин хүссэндээ хүрэх гэж улайрснаар эцэстээ биднийг сүйрэлд хүргэж мэднэ гэж Хокинг тайлбарласан юм. Тэдний хүсэл зорилго биднийхтэй ижил байхаа болих тэр цагт машин ба хүн төрөлхтний хоорондох зөрчил эхлэх болно. Тэр үед харин бүх зүйл оройтсон байх аюултай.
Элон Маскийн хувьд хиймэл оюун ухааны хэт хөгжил, өсөлт нь “чөтгөрийг дуудаж” буйтай адил. Хүн төрөлхтний өмнө тулгарах хамгийн том аюул бол энэ. Энэхүү мөхлөөс сэргийлэхийн тулд мөнгөнд шунасан компаниуд “тэнэглэл үйлдэх”-ээс өмнө амжиж улс орны засгийн газрууд хяналт, дүрэм журам тогтоох хэрэгтэй гэж үзэж байна.