Category: Үйл явдлын тойм

  • 5. ХАМТАРСАН КИНО ХИЙХ СОНИРХОЛ

    Намайг урьсан уран бүтээлч бол өмнө нь гурван удаа уулзаж байсан хүмүүс билээ. Намайг очиход уран бүтээлчийн захирал, өвөрмонгол залуу, студын захирал хүлээж авсан билээ. Залуу захирал бидэнтэй хамтарч ажиллах чиглэлийн талаар саналаа тавьсан юм. Яриа харилцан ойлголцлын түвшинд өндөрлөв.
    Тэдний бүтээсэн өвөрмонголын малчин гэр бүлийн тухай киног үзэж сонирхов. Тэрхүү кинонд малчин айлын дөрвөн улирлын аж байдлыг тод томруун тодорхой харуулахыг зорьжээ. Одоо болон цаашид үгүйлэгдэх олон зүйлийг авч үлдэхийг зорьсон байна. Байгалийн хүнд хэцүү нөхцөлд, тухайлбал хаврын шуурга, өвлийн цас, хүйтрэлтэй улиралд мал аж ахуйг хэрхэн эрхэлдэг тухай кино өгүүлнэ.
    Шинэ жилийн золголт, цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг тухай, малчин айл өрх гэрийнхээ галын тахилгаа хийдэг байдал, бүх нийтээр хамтарч овооны тахилгаа хийж буй заг үйлийг кинондоо тусгасан байна.
    Манай малчдын байдлаас өвөрмонголын малчдын байдалд нэг зөрөө тод харагдаж байв. Тэр нь манайх бол зуны цагт нүүдлийн, отор хийж малаа таргалуулдаг бол энд суурийн нөхцөлд тэжээлээр малаа хариулдаг онцлоготой ажээ. Утгийн онцлог бүхий ялгаа харагдана.
    Монголчууд бид цагаан сарын идээ, тавгаа бид ул боовоор сондгой тоогоор тавьдаг бол өвөрмонголчууд тэгш тоогоор ааруул, цагаан идээгээр засах ажээ. Цөөнгүй зүйлд малчны ижил зан үйл байгаагаас гадна олон зүйлд нутгийн ялгаа харагдана. Ийнхүү монгол зан үйлийн тухай киног тусгайлан үзвэрийн танхимд үзэж сонирхолоо.
    Киноны дараа уран бүтээлчид бүтээлийн талаар тусгайлан ярилцлаа. Энэ удаа тэд хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан юм. Бидний ажил хэрэгч яриа хоолны ширээнд үргэлжлэсэн билээ. Нэг л мэдэхэд ажлын өдөр өндөрлөж, оройн бүрэнхий болж, хот өнгийн чимэглэлээ асаасан харагдана. Бидний амьдралд ч гэсэн ийм олон өнгийн билээ.

    djmedia:680
  • Өвөр монголчууд

    Намайг бээжинд ирсэнийг сонсоод надтай харилцаж, учирч байгаа зовлон бэрхшээл түүнийг талаар санаа бодлоо илэрхийлж, хэрхэн даван туулах вэ гэдэгт зөвлөлдөн ярилцана.
    Өвөрмонголын бүхий л аймгаас бидэнтэй холбогдон санаа бодлоо солилцож байлаа. Бидэнтэй эртнээс харилцаатай байсан Шилийн гол аймгийнхан ойрын хугацаанд хийсэн тахилга, зан үйлийн талаар мэдээлэл солилцов. Цахарын гурван хошууныхан холбогдож, сүүлийн хагас жилийн байдлаар үйл ажиллагааны явцаа ярив.
    Чингис хааны цогцолбороор алдартай Ордос нутгийн улаач нар зан үйлийн тухай, тулгамдаж буй асуудлаар санаагаа илэрхийллээ. Хилийн боомт Эрээн хотод амьдардаг улаач нар байдлаа мэдээлж улаачийн хувьд санал бодлоо илэрхийлнэ.
    Бөөгийн түгэлт ихтэй, манай өмнөговийн хил залгаа нутаг болох Баяннуур аймгийн төлөөлөл холбогдов. Урадын хойд хошуу, урагшаа Уухай хотын чиглэлийн улаач нар бодол санаагаа илэрхийлж байна. Жинхэнэ улаач хүн өөрт тулгарч байгаа бэрхшээлээ бодитойгоор илэрхийлж чадна. Цаанаасаа андашгүй байдаг. Асуудалд хандаж буй байдал, тулгамдсан бэрхшээлийн тухай санаа бодол нь улаачийн байдлыг тодорхойлдог.
    Харин Алшаа аймгийн улаач нар анх удаа холбогдлоо. Монголоос ирсэн бөө нарт шавь орж, улмаар хүнд сорилтуудыг туулж яваа тэдний санал бодол сонирхолтой байсан.
    Одоогийн Баян-Өлгий амйгийн нутгаар амьдарч байгаад урагшласан Үзэмчин олон бидний тахилга хийсэн Цэнгэл хайрханыг, Жаргалтхаан хайрханыг Үзэмийн цагаан уул хэмээн нэрлэж тахиж шүтэж байснаа танилцуулав. Үзэмчин олны эртний тахин шүтэж байсан хайрханы зургаа хүртэл илгээсэн юм.
    Дөрвөд ястанууд бидэнтэй холбогдов. Өөр, өөрийн онцлоготой язгуурынхан тулгарч буй асуудлаа ярих ажээ. Одоогоор бол тэд хоорондоо дөнгөж танилцаж эхэлж байна. Биднийг бодвол харилцан ойлголцож хамтарч ажиллах сонирхол их, энэ талаар урагштай байдал харагдаж байна.
    Бас нэг сонирхолтой түүхтэй таарсан нь 1913 онд хятадын хар цэрэгтэй тулалдахаар өмнөд нутагт ирж байрласан монголчууд байлаа. Манжийн хар цэргээс уг нутгийн чөлөөлөн энд төлөөлөгчөөр сууж байсан Шинэн хэмээх цэргийн дарга, түүний удмын 200 гаруй өрх байдаг ажээ. Тэрхүү цэргийн зүтгэлтэн таван хэлтэй байсан домгийг хүртэл өгүүллээ.
    Бидний хооронд өрнөсөн халуун яриа олон өдөр дараалан өрнөсөн юм. Чөлөө цаг гарвал энэ тэнгэр үзэл, улаачийн холбоотой асуудал хөндөгдөн ярилцана. Энэ сэдэв дуусашгүй билээ. Энэ сэдэв гүнзгийрэх дутам бидний хоорондын харилцаа улам ойртох болно.
    Урьд өмнө дуулайгүй амьдралын үнэнийг дуулгалаа. Өнөөдрийн ярилцлага ховорхон тохиолдол байлаа. Азтай сайхан уулзалт боллоо. Ямар сайхан үнэнийг ярилцваа.

    djmedia:687
  • 4. ОНГОЦНЫ НИСЭХ БУУДЛУУДАА ЖИШИЖ ҮЗЭВ.

    Бээжингий олимпыг тохиолдуулан барьсан олон улсын нисэх буудал тун өвөрмөц шийдэлтэй. Нисэх буудалд ороод “метрогоор” явж хилийн шалган нэвтрүүлэх байранд хүрдэг. Маш олон худалдаа хоолны үйлчилгээ байрладаг. Олон улсын “капитал” нисэх буудал нэртэй юм.
    Харин 2-3 жилийн өмнө ашиглалтад орсон олон улсын буудал нилээд өвөрмөц шийдэлтэй байдаг. Энэ хоёр нисэх буудлын ойролцоо хятадын орон нутгийн нислэгийн буудлууд байрладаг. Ийм буудал Бээжинд хэд хэдэн газар байдаг.
    Бээжингийн Капитал олон улсын нисэх буудал (Beijing Capital International Airport) Ази тивийн хамгийн ачаалалтай нисэх буудал бөгөөд 70 орчим авиа компани дэлхийн 200 орчим улс руу нислэг үйлддэг байна.
    “Daxing” буюу Бээжин Дашин шинэ нисэх буудал.
    Энэ буудлаар зочлох боломж гарч байлаа. Жилд 72 сая хүнд үйлчилж, хоёр сая тонн ачаа тээвэрлэх боломжтой уг нисэх буудлын нийт талбай 1,4 сая м.кв буюу 25 ширхэг хөлбөмбөгийн талбайг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй, Бээжингийн төвөөс урд зүгт 46 км зайнд байрлаж байгаа ба цагт 300 онгоц нисч, хөөрөх боломжтой.
    Бээжин бол дэлхийн хамгийн том дамжин өнгөрүүлэгч хотуудын нэг билээ. Харин “Daxing” нисэх буудал ашиглалтад орсноор 2022 онд Бээжин хот дэлхийд нэгд бичигдэх дамжин өнгөрөх төв болох зорилт тавьжээ.
    Улс орны хөнгжлийн явцад шинэ нөхцөл бүрдэж байна. Энэ бол хурдны галт тэрэгний үйлчилгээ билээ. Хурдны галт тэрэг үйлчилгээнд нэвтэрснээр олон шинэ хандлагыг бий болгосон. Үйлчлүүлэгч хурдан галт тэрэгийг сонгосноор хотын төвөөс шууд галт тэргэндээ сууна. Нисэх буудал очихын тулд их цаг зарцуулдаг, метро, таксигаар үйлчлүүлэх шаардлагагүй болж байна.
    Хурдны галт тэрэг нь цаг агаарын бороо, манан, үүлэрхэг байдал гээд нисэх онгоцны саадал энд хамаарахгүй болж байна. Тодорхой жишээ дурдая.
    Анх Шанхай хотоос Бээжин хот хүртэл галт тэргээр 12 цаг явдаг байж билээ. Галт тэрэг маш цөөхөн буудалд хэдхэн минут зогсдог байсан. Одоо хурданы галт тэрэг 5 цаг явж байна. Бээжин Өвөрмонголын Хөх хот хүртэл 2 цаг явж байна. Хурдны галт тэрэг явдаг газруудад нисэх онгоцны үйлчилгээ бараг шаардлагагүй болж байгаа харагдана.
    Хурдны галт тэргэнд үйлчилгээ нь нисэх онгоц лугаа адил тавлаг, тохитой үйлчилгээ угтана.Цаг хугацаа хэмнэсэн таатай орчин бүхий галт тэрэгний үйлчилгээ энэ цагийн нэг онцлог үйлчилгээ болж байна.

    djmedia:686
  • 3. БИДНИЙ МЭДЭХ ДЭЛГҮҮР, ҮЙЛЧИЛГЭЭ

    Автомашины захуудын тоог цөөлж, орчин үеийн үйлчилгээний төв болон шинэчилсэн байна. Автомашины үйлчилгээний төвд бүх төрлийн сэлбэгийн худалдаа, үйлчилгээг нэгтгэн төвлөрүүлсэн байдал харагдана. Тэнд нийтийн болон цөөнхийн унаж хэрэглэдэг автомашины үйлчилгээ бүрэн байна.
    Хүний амьдрал өдөр дутмын хүнс болон гэр аж ахуйн барааны үйлчилгээ чухал байр суурь эзэлдэг. Тэрбум олон зуун сая хүний хүнсний хэрэгцээг хангана гэдэг асар том асуудал билээ. Дэлгүүрүүдийг хүнсний хангамжаар тасралтгүй хангах, соёлтой үйлчилгээг нэвтрүүлж чаджээ. Нийтийн үйлчилгээний томоохон дэлгүүр, жижиглэн худалдааны “мухлаг”-уудын зөв зохистой байршил, сүлжээг хангасан байна.
    Тухайн бүсэд амьдрагчдын шаардлагатай хувцас болон гэр ахуйн бараагаар хангах сүлжээг зөв хийснээр иргэдийн автомашин болон нийтийн тээврийн үйлчилгээний зохистой харилцааг зөв хийгдсэн нь харагдаж байна.
    Бидний шоолон шүүмжлэдэг хятад улсад бидний суралцвал зохих олон зүйл цэцэглэн хөгжиж байна. Бид хөгжлийн зөв чиглэлээ тодорхойлоход тэдний менежментээс суралцах зүйл их байна.
    Б. Гэр ахуйн дэлгүүрт
    Энэ удаа гэр ахун барааны үйлчилгээний төвлөрсөн дэлгүүр Экей жишээ болгон та бүхэнд танилцуулж байна. Хотын амьдран суугчид амралтын өдрөө энэ дэлгүүрээр үйлчлүүлж, сонирхох дуртай. Дэлгүүр метро, автобус, таксины үйлчилгээгээр хангагдсан байна.
    Эхний давхар үйлчлүүлэгчээ хүлээн авах, сонгосон бараагаа олноор авах хангамжийн газар, үйлчлүүлэгчдээ тооцоо хийх үдэх, бараа хадгалах байдаг. Нэг нь нөгөөдөө шилжин танилцах хэлбэрээр байрласан гэр ахуйн барааны төрөлжсөн үйлчилгээ байдаг. Шинэхэн ирсэн загварын бараатай танилцсаар дэлгүүрийн дунд хавьд ирэхэд үйлчлүүлэгчдийн хоолны үйлчилгээ угтана. Үйлчлүүлэгчдийн бараатай танилцах цаг хугацааг зөв тооцож үдийн хоолны үйлчилгээг байршуулжээ.
    В. Тавилгын барааны захаар оров.
    Бээжин хотын өмнө байрладаг гэрийн тавилганы дэлгүүр нүүлгэн шилжүүлээгүй үйл ажиллагаа явуулж байна. Захын машины зогсоол, гаднах дизайн өвөрмөц ажээ. Тавилгын дэлгүүрт дэлхийн хөгжлийн чиг хандлага бүгд харагдаж байгаач одоо хүмүүс өөрийн үндэсний онцлогыг тусгасан гэрийн тавилгыг сонгодог болон нь харагдана.
    Энэ захаас, нэг цэгээс тавилгын иж бүрэн үйлчилгээг авч болохоор зохион байгуулжээ. Эндээс авсан бараагаа хаана ч хүргэж болохоор үйлчилгээ бэлэн болгожээ.
    Бээжин хотын бүсүүдэд дэлхийд алдартай брендийн дэлгүүрүүдийн нэгдсэн сүлжээ дэлгүүрийг цогц байдлаар, барилгын хувьд дахин давтагдашгүй байдлаар хийсэн байдаг. Эдгээр төвүүд хотын өнгө зүсэнд чимэглэлээр ялгавартай харагдана. Хотын байршил болгонд өөрийн онцлог бүхий байдлаар тодорно.

    djmedia:684
  • 2. БЭЭЖИНД АНХНЫ БОРООТОЙ УЧРАВ

    Харин Бээжин бол энэ асуудлыг гайхамшигтай сайхан шийдсэн харагдана. Үнэхээр хөгжил дэвшил гэдэг энэ билээ. Үүднээсээ эхлээд өвөрмөц шийдэлтэй барааны байршил, сурталчилгааг үзэж явахад сонирхолтой бас гайхалтай байлаа. Мянга сонссоноос нэг үз гэдэг. Үзээд суралцах шаардлагатай болов уу. Нэг үеэ бодвол манайд дэвшил гарсан нь үнэн.
    Дэлхий нийтийг хамарсан цар тахал хятад улсыг “нөмрөөд” дуусгавар болж байгаа билээ. Бидний туулсан цар тахал энэ улсад хүчтэй дэлгэрсэн тухай мэдээг олонтой сонссоны хувьд энэ улсад очиход хүчтэй болгоомжлолыг төрүүлсэн. Миний хувьд урьдчилсан тарилгад хамарсан тул олон нийтийн маск зүүх ёстой газар болох метроноос бусад газарт маск зүүсэнгүй. Дархлаагаа сорив.
    Олон хүмүүстэй харьцдаг үйлчилгээний ажилтнууд маскатай байлаа. Энэ бол зүйн хэрэг. Бээжин хотын түгжрэлийг арилгахын тулд олон захыг нүүлгэн шилжүүлжээ. Ойрын хэдэн жил хил хаалттай байсан, компьютерийн техник хэрэгсэл эвдэрсэн тул Бээжин хотын компьютерийн их зах руу очлоо. Их зах нүүчихсэн байна. Гэхдээ их захын нүүдлээс үлдэж замын дэргэд байдаг эхний өндөр “асарт” худалдаа хэвийн явагдаж байна. Тэндээс хүссэн зүйлээ олж болно.
    Их захуудын орон зайг орчин үеийн хувцас загварын брендүүд бүхий худалдааны цогцолборууд эзэлжээ. Загвар сүүлийн үеийнх, үнэ дэлхийн нийтийн үнэ рүү тэмүүлж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар өндөр болсоныг илэрхийлнэ. Бид ч үнийн өсөлтөд чирэгдэх бололтой. Бид бусдын адил амьдрахын тулд их зүйл хэрэгтэй болсоныг сануулна.
    Цар тахалыг даван туулсаны дараах Бээжинд хийсэн анхны аялал болохоор олон зүйл содон байлаа. Хамгийн анхны сэтгэгдэл бол таксины үйлчилгээ байлаа. Зам дээр зогсоод тахсинд гар өргөдөг байсан цаг саяхан. Одоо бүх зүйл онлайнаар шийджээ. Урт хугацаанд гар өргөн зогсож байж, азаар нэг такси олж сууна.
    Харин гар утаснаас захиалга өгөхөд хэдэн минутын дараа такси ирэх нь тодорхой болчихно. Энэ нь хэд, хэдэн шаардлагыг хангасан байх ажээ. Энэ бүхний цаана цаг хугацаа хэмнэх, хүлээлт, шатахуун тос, эдийн засгийн хэмнэлтийн мөн чанар оршиж байна. Бээжинд цар тахалын дараах таксины үйлчилгээ хувийн машиныг өргөн оролцуулах хэлбэрээр өргөжсөн байна. Захиалга өгмөгц хамгийн ойр яваа такси үйлчлэгчдээ цаг алдалгүй яваад очно. Энэ бол үйлчлүүлэгч бидэнд тохирсон хамгийн зөв шийдэл билээ. Хамгийн гол зүйл нь захиалсан таксигаа “сахилгатайгаар” хүлээж зогсоно, хүлээлт удахгүй их хүлээлээ гэхэд арав орчим минут байлаа. Такси ирээд таван минут хүлээнэ. Ирэхгүй бол тэндээсээ дараачийн үйлчлэгчээ аваад хөдөлнө.
    Метро болон нийтийн автобусны хөдөлгөөн хотын доторхи хөдөлгөөнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаа нь харагдана.
    Хотын доторхи автомашины хөдөлгөөний шийдэлийг манай дарга нар хуулбарлаж нэр хүндээ дээшлүүлэхэд ашигласан байдаг. Бээжингийн түгжрэлийг автомашины дугаараар шийдсэн туршлага бол Бээжингийн туршлага байсан.
    Бээжин хотод утааны асуудлыг шийдвэрлэхдээ энэ хотыг маш эрт утаагүй болгох гээд хэрэглэж байсан “утаагүй” нүүрсний аргачлалыг монголд хэрэгжүүлж байгаа. Энэ бол хоцрогдсон технологи билээ. Энэ аргачлалыг хэрэглэж “улсаа хуурсан мэргэжилтэн” одоо бараг сайд болчихсон байх жишээтэй. Харин Бээжин эрдэмтэдээ түшиглэн асуудлыг ул суурьтай шийдэж байна. Агаарыг хоргүйжүүлэн цэвэрлэж, хүний амьдрах таатай орчныг буй болгож туршлагаас бид хоцронгүй суралцаж байгаа билээ.

    djmedia:683
  • ЭНЭ ЖИЛИЙН АНХНЫ АЯЛАЛ 1. ҮДШИЙН БЭЭЖИН ХОТ.

    Шинэ нисэх онгоцны буудалд очиход анхны хувийн сэтгэгдэл сонихон санагдав. Бид одоо үедээ таарсан нисэх буудалд барьжээ. Ерөөс ийм хэмжээнд нислэг байхаар төлөвлөсөн бололтой. Миний төсөөлөл бол арай илүү алсыг харсан, цар хүрээтэй буудал байх болов уу гэж бодож байлаа. Чамлахаар чанга атга гэдэг бил үү, тэгж л бодож явахад хүрэв.
    Өргөн уудам талбайтай болохоор улам тэлнэ биз ээ. Цаг болж нисэх онгоцонд байраа эзлэж, алсын замд гарлаа. Нисэх зурвасаар хөөрөх үед Зуун мод хот алган дээр тавьсан мэт ил тод харагдав. Уул, тал хөндий цасаар битүү хучигдсан харагдана. Нутгийн минь уудам тал битүү цасан дээлээ өмссөн нь өмнөх жилүүдийг бодвол онцлог байлаа. Монгол улсын агаарын хилээр гарах үед харанхуй нөмөрч орчин харагдахааргүй боллоо.
    Үүлэн хөнжлийг нэвтлэн доошилж байж хотын гэрэл харагдав. Онгоц аажимхан доошилсоор Бээжингийн олон улсын Капитал нисэх буудал газардлаа. Урьд жилүүдийг бодвол нисэх буудал хүнгүй шахам байлаа. Үгийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг газар эл хуль байх нь содон санагдав.
    Нисэх буудлаас таксинд сууж, Бээжин хотын төв рүү хөдөллөө. Оройн гэрлэн чимэглэлээр өнгө зүсээ гайхуулах хятадын нийслэл хот автозамын хөдөлгөөн мөн л багассан санагдав. Гэхдээ энэ бол миний хувийн сэтгэгдэл билээ. Энэ удаагийн нислэгтээ Бээжингийн хоёр нисэх буудлаар үйлчлүүлж байснаа жишиж тавьж байна.
    Бээжинд очсон эхний өдөр ковед үйлчилсэн хоёр жилд эвдэрсэн, хэмхэрсэн компьюртерын техник хэрэгсэлээ засуулах, шинэчлэх ажилтай өнгөрөв. Бээжингийн компьютерийн төв зах нүүж, одоо ганцхан замын зүүн тал дахь “асарт” худалдаа үлдсэн байна. Хайж байсан зүйл бүгд байна. Хэрэглээний зургийн аппарат нилээд үнэтэй засагдлаа.
    Кино зураг авалтын техник хэрэгсэл зардаг захаар орлоо. Үйл ажиллагаа нь хэвийн үргэжилж, сүүлийн үеийн техник тоноглол бүгд л нүдэнд тусна. Худалдааны үнэ дэлхийн нийтийн үнэд шилжиж буй нь харагдана. Хэтдээ энэ бүхэн биднийг “зорьж” буй үнийн дарамтийг илэрхийлнэ.
    Бид нэг нэгнээ шүүмжлэн шүлс үсэргэхээс өмнө сайн зүйлийг олж харахыг эрмэлзэх цаг үе айсуу. Энэ бол хөгжил дэвшлийн мэдээ билээ. Дэлхийн шилдэг бүхнийг алсаас хайдаг тэр үе хэдийнээ өнгөрчээ. Тэр бүхэн чинь дэргэд чинь байна.
    Бид хөрш болон оршиж, цаг хугацааны хувьд ижил хэмжигдэхүүнд байрладаг. Гэхдээ хөгжил дэвшлийн гараагаар асар хурдтай ялгарал явагдаж байгаа билээ. Бээжин хотод шинэ, шинэ хороолол байгуулагдаж байна. Өвөрмөц шийдэлтэй шинэ хороололуудыг харахад бас сэтгэлд нэгэн зүйлийг бодогдуулна. Бас өөрсдийн хөгжилтэй харьцуулахад хүргэнэ. Барилгуудын загвар, хүрээлэн буй орчин, байгалийн цогцолбор, хүнд таатай орчин бүрдүүлэх гээд олон зүйл нүд булаана. Бидэнд суралцах зүйл их байна. Өдрийн цагт нүд булаам өвөрмөц шийдэл шөнө бас л хүний сохирхол татам байх ажээ.

    djmedia:681
  • БӨӨ МӨРГӨЛИЙН ЗЭЛМЭ ТЭНГЭР ТӨВ ТАХИЛГА ХИЙЖЭЭ

    Зон олон маань идэвхтэй ирэн их галын түүдэгэнд ажил үйлс амжилт бүтээлээ даатгалаа. Ирсэн зон олон удган зайрангууддаа баярлалаа.
    Олон онгодууд чуулж зон олныхоо даалтыг хийж тэнгэрт мэдүүлж буян хишигээ түгээсэн тахилга маань үнэхээрийн сайхан боллоо.
    Найман настай балчираас 80 настай буурлууд цуглаж нүд баясгам сайхан байлаа.
    Анх улаачийн замд минь хөтөлсөн багш минь гэнэтийн бэлэг барьж ирсэнд нь их баярлаж омогшсон.
    Зорьж ирсэн багш болон шавь Erheme Erhemee зайран нартаа талархлаа илэрхийлье.
    Ирсэн зон олны минь юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай. хурай хурай хурай.
    Мөн гэрэл зургуудыг минь мөнхөлж өгсөн….Хүннү гүрэн…ахдаа маш их баярлалаа
    Ану Дарь

    djmedia:682
  • ЭНЭ УДААГИЙН УУЛЗАЛТЫГ БӨӨГИЙН БАЙГУУЛАГГҮЙГЭЭР ХИЙЖЭЭ.

    Ерөөс цаг үеийн шаардлагаар шашины байгууллагууд уулзалдаж санал бодлоо солилцох болсон. Энэ бүхнийг Дашчойлин хийдийн хамба “би санаачилсан” гэж хэлэх дуртай. Тийм биш ээ. Уулзалт ярилцлага цаг үеийн шаардлагаар бий болсон. Өмнө олон удаа хийгдсээр ирсэн зүйл. Энэ бол чухал алхам. Өмнөх жилүүдэд уулзалт жирийн, ажил хэрэгч болдог байв. Шашины байгууллагуудын хөгжлийн байдлаас шалтгаалан ялгаатай зүйл харагдах болсон, тухайлбал хуулиар шашины байгуулага гэх бөөгийн байгуулагууд үүсээд 20 гаран жил болж байхад, Монголд ажиллаж буй бусад шашины байгууллагууд төгөлдөржөөд хэдэн мянган жил болсон байх жишээтэй. Энэ нь тэдэнд олон давуу талыг бий болгож байгаа юм.
    Үүнээс шалтгаалан шашины байгуулагад хандах хандлага өөр болж байгаа бололтой. Шаардлагатай байгуулагадаа бол “хэл” дуулгадаг, шаардлаггагүй байгуулагадаа “мартаж” өнгөрүүлдэг ааш гаргадаг болжээ. Магадгүй монголын уламжлалт зан үйл болсон, байнгын үйл ажиллагааатай бөөгийн байгууллагыг уулзалтандаа оролцуулаагүй нь бодлого биз. Ийм байх нь монголын хөгжилд саад болох болсон шарын шашины өөрийнх нь нэр хүндэд сэвтэй. Бас монголдоо “зонхилох шашин” байх гэсэн тэдний бодлогод бүр сэвтэй. Ямар ч байсан хамба маань өөрийн царай зүсээ бодитойгоор харуулав.
    Хамба ламтан Дамбажав нь уулзалтад “Ерөнхийлөгчийн парламентийн хуралд тааламжтай үедээ” суудагийг дууриадаг нэгэн. Бусад үед уулзалтад жирийн лам сууж буй нь харагддаг. Тааламжгүй үедээ бөөгийн байгууллагыг оролцуулаагүй нь шалтгаан байсан гэж бодоод өнгөрөе. Монголын уламжлалт тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн байгууллага уулзалтад оролцохгүй байж болно, хэрэггүй байж болно, гэхдээ энэ нь таны нэр хүндээ өсгөх чармайлтад хэрэгтэй юм гэж үү…
    Монголчууд хоорондоо зөрчилтэй явж ирсэний цаана алга хавсарсан нөмрөгтөн байсан, байсаар ч ирсэн тэр түүх үргэлжилсээр байгаа. Энэ байдал өөрчлөгдөх цаг үе ирнэ. Тэр цаг хол битгий байгаасай. Өөрийн гэх байргүй, ядуухан бөөгийн байгууллага “ад” үзэгддэг цаг удаан битгий үргэлжлээсэй билээ. Тэдэнд үг хэлэх, залбиралаа дуудах эрх олддоггүй байдал тохиолддог. Гэвч тэнгэриин туухай арилах цаг ирнэ.

  • ЖОН КЕННЕДИГИЙН АЛЛАГЫН ТАЛААРХ БАРИМТУУДЫГ ИЛ БОЛГОЛОО

    Ил болсон баримтуудаас олныг шуугиулах хэмжээний шинэ юм гарахгүй ч олон нийтийн хувьд илүү өргөн мэдээлэлтэй болох нь гарцаагүй юм.
    Жон Кеннеди 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Техасын Даллас хотод алуурчны гарт амиа алдсан юм.

  • 10. ХЭРМЭН ЦАВ

    Хэрмэн цав нь Ингэн хөөвөрийн хоолойн үзэсгэлэнт баянбүрдүүдийн нэг бөгөөд Монголын говийн нэгэн гайхамшигт тогтоц учир үзэх хүсэлтэй жуулчдын тоо жил ирэх тутам өсч байна. Хэрмэн цав дунд байх баянбүрдэд хулан, чоно зэрэг амьтдын мөр элбэг таарч байлаа. Заг, хайлаас, тоорой ургахаас гадна, говийн унаган мөлхөгчид болох замба гүрвэл, нохой гүрвэл элбэг тохиолдоно.
    Хэрмэн Цав бол Монголын говьд амьдарч динозаврын өлгий нутгуудын нэг юм. Анх 1969 онд академич Р.Барсболд, Л.П.Татаринов, А.Розанов нарын удирдлагаар Монгол-Зөвлөлтийн палеонтологийн хамтарсан экспедици Ингэн хөөврийн хоолой орчимд судалгаа хийж Хэрмийн цав, Хайчин уул зэрэг шинэ олдворт газрууд нээн олж динозавр, хөхтөн, шавьж, шувуу, яст мэлхий, матар, нуур усны амьтад болон ургамлын олон шинэ олдворуудыг олжээ. Түүнээс хойш Монголын шинжлэх ухааны академи болон гадаадын палеонтлогийн судалгааны экспедицүүдийн хамтарсан судалгааны ажил жил бүр хийгдэж байна. Энэхүү олдворууд нь Москва, Варшав, Улаанбаатар, Даланзадгадын музейд өнө эртний аварга денозавр болон сүндэрлэж чимэг болж байна.
    Хэрмэн цав нь Даланзадгад хотоос 450 км, Хонгорын элснээс 250 км зайтай, замдаа Зулганай, Нарандаац, Гурван тэс, Хайчин уул зэрэг сонин сайхан газруудыг үзэх боломжтой. Хэрмэн цавруу хүрэхэд их хэцүү, огт усгүй, хүн амьдардаггүй, үлэг гүрвэлийн олдвороор баялаг газар юм. Хонхор маягийн газар бөгөөд орох “хаалга” хоёр байдаг гэгддэг, Төөрөх, магадлал өндөртэй, зундаа +60 хэм хүрдэг айхтар халуун газар тул “Үхлийн цав “ гэж ч бас нэрлэдэг.

    djmedia:639