Category: Мэдээ, мэдээлэл

  • “ТЭНГЭРИ” БАЙГУУЛЛАГЫН ТАХИЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

    Улан-Үд хотын тэнгэр шүтлэгтэн иргэд эгнүүлэн зассан суудалд сууцгаасан байв. Энэ өдөр Буриад бөөгийн “ТЭНГЭРИ“ байгууллага “тэнгэрийн үүд нээгдэх” бөөгийн тахилгын зан үйлийг хийж байгаа ажээ. Энэ нь Буриад бөөгийн хувьд байгаль дэлхий сэрж бурхад бууж ирдэг цаг нь ажээ. Иймд тэднийг угтах, дайлж цайлан ард олныг ивээлдээ авахыг гуйхТайлгын зан үйл хийдэг байна. Тиймээс энэхүү тахилга, тайлгад Улаан-Үдийн хотын хүн амыг өргөнөөр урьж оролцуулдаг ба тахилгын дараа бөөд хандаж өөрсдийн өвөг дээдэст өргөл өргөж, ивээлийг нь хүсэх бололцоо олгодог.
    Тахилга, тайлгын үйл ажиллагааг нээж “ТЭНГЭРИ” байгууллагын тэргүүн, Зайран Церендоржаева Баир Жамбалович үг хэллээ. Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд үг хэлэхийг хүссэн билээ. “Дэлхий даяаршлагдаж байгаа энэ эрин зуунд Мөнх тэнгэрийн үзлийг нийтэд түгээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлс бөө нарт ногдсон байна. Монголчуудын оюун ухааны салбарт түрэн орж ирж байгаа олон арваар тоологдож буй шашины “түрэмгийлэл”-ийн эсрэг бид оюун санааны ертөнцөд хүч тэнцвэргүй тэмцэлд өрсөлдөж байна. Тэнгэрийн үйлд хил хязгаар гэж байхгүй. Монголчууд Мөнх тэнгэрээ төрийн түвшинд шүтэж эхэлсэнээс хойш 2223 жил өнгөрчээ. Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж явахдаа хүчирхэг байсан гэдгийг мартаж болохгүй. Та бүхний Мөнх тэнгэрийн үйлд их амжилт хүсье” гэв.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Мөнх тэнгэрийн үйлсэд оруулж байгаа их үйлсийг үнэлэн Церендоржаева Баир Жамбаловичийг МБНЭ-ийн Мөнх тэнгэрийн төлөө, “Мөнгөн шонхор” медалиар шагнасныг зүүж, дурсгалын зүйл гардуулсан байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Москва хотод болсон Аугаа их ялалтын 70 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, дараа нь Халимаг Улсад очоод буцах замдаа Буриадын Улаан-Үд хотод болсон энэхүү тахилгын үйл ажиллагаатай танилцсан байна. Энэхүү тайлгын ажиллагаа сурвалжилсан Буриадын төв телевизийн сурвалчлагчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас ярилцлага авсан юм. Нэгдсэн их тахилга, тайлгын ажиллагаа ийнхүү амжилттай болж өнгөрлөө.
    Энэхүү тахилга, тайлгын ажиллагаанд Америкаас ALEXANDER NEWBY, Өмнөд солонгосоос ирсэн судлаач нар оролцоно билээ.
    Харин тахилгын арга хэмжээнд Монголын бөөгийн “Тэнгэрийн чуулган” байгууллагаас дөчин бөө нар оролцохоор мэдэгдэж байсан боловч, тодорхойгүй шалтгаанаас болоод ирсэнгүй гэж цугларсан зон олонд мэдээлнэ билээ. Гадаад хамтын ажиллагаанд итгэлцэл чухал үүрэгтэй байдаг. Оролцохоо больж байгаа бол эртхэн мэдээлж байх шаардлагатай. Гэтэл гадаадын бөө нар ирж оролцоно гээд ихээхэн бэлтгэл хийлгэж, ажил удчихаад тулгаж байж оролцохгүй гэж хэлэх нь хамтрагч нартаа ихээхэн төвөг удаж байгаа нь харагдана билээ. Монголын олон бөө нар ирнэ өмнөх хэдэн өдөр их бэлтгэл хийсэн гэж танилцуулж байсан. Хаана ч хэн ч нэр хүндээ бодож ингэж бэлтгэдэг шүү дээ.
    Б.Банзрагч

    djmedia:481
  • ХЭЭЛТЭЙ СОГОО НAМНAAД ГЭСГЭЭЛ XVPТСЭН ХОШУУЧ М-ИЙН ГЭР БҮЛИЙН ГАШYYН ТҮҮХ

     

    Тэгээд 3эBcэглэн ‘ГАЗ-66’-даа таван цэрэг, эхнэрийнхээ хамтаар суулган давхижээ. Ойн чөлөөнд нэгэн coгоо тaapалдсан бөгөөд 80 метрээс мэpгэн бyyдагчийн ‘СВД’-ээр бyyдсанаар coгоо ч нaм yнax нь тэр. Цycaa yyxаар yлайрсан aнгyyчид давхиж очтол уг coгоо нь xээлтэй байсан бөгөөд гэдсэн дэхь тyгaлыг нь хамтад нь бyyдсан байжээ.

    Дөнгөж aмь тaвьж байсан coгооны гvpээг тac xэpчин цycыг нь yyцгаан apxиар дapyyлаад ажлаа бүтээн хөдлөв. Тэр оройдоо эхнэр нь цycaap бeeлжсeep eeд болж гэнэ.

    Харин хошууч М жилийн дараа Офицеруудын ордны орчимд apxидаж яваад xeлдeж vxcэнээр xээлтэй coгоо нaмнacaн xэpгийн шувтарга болов. Ийм маягаар ан амьтныг ёс бycaap xeнeecнeec үүдсэн aймшигт xoxирол дэндүү олон.

    Хүмүүний амьдралд нvгэл бага хурааж дараа төрөлдөө нүү бардам очих нь хүмүүн бидний үүрэг бус уу? Тэр тусмаа Монголчууд бид эх дэлхий, газар шороотойгоо нягт холбоотой дээд заяатай ард түмэн шүү дээ.
    Ийм сайхан нутаг өвлүүлж үлдээсэн өвөг дээдэсдээ талархаж, эх нутгийнхаа газар шороо, уул ус, ан амьтдаа хайрлан хамгаалахыг бүх Монголчууддаа уриалж байна.

  • ТАВАН НАСТАЙ ХҮҮ УРЬД НАСНЫ АМЬДРАЛАА ТОВ ТОДОРХОЙ ЯРЬЖЭЭ

    Хүү багаасаа л өмнөх амьдралаа жинхэнэ мэт ярьдаг байсан тул ээж нь оньсого мэт Пэмийн талаарх баримт материалуудыг нь нэгтгээд судалгаа шинжилгээ явуулж үзтэл хуучны нэгэн сонин дээрээс үнэхээр тийм эмэгтэй байдгийг олж мэджээ. Люк хааяа “Би эмэгтэй байхдаа хар үстэй байсан”, “Би охин байхдаа ийм ээмэг зүүдэг байсан”, “Намайг өмнө нь Пэм гэдэг байсан. Гэхдээ Пэм нэртэй би үхсэн. Тэгээд тэнгэрт хөөрч, бурхныг харсан. Бурхан намайг харин доош түлхэж, буцаасан. Тэгээд сэртэл жаахан хүүхэд болчихсон, та намайг Люк гэж дуудаж байсан” гэдэг байжээ.

  • БӨӨГИЙН БАЙГАЛИА ХАМГААЛАХ ЗАН ҮЙЛ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА.

    Тэрээр бид эх дэлхий, байгалиа хамгаалах талаар олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой нь харагдаж байна. Эх дэлхийгээ хамгаалах, байгалиа хамгаалах чиглэлээр олон орноор явж, хамтран ажиллах бөөгийн зан үйлтнээ хайж, сурвалжилж явна. Их тайлга, тахилгад оролцсон онцгой сонин үйл явдал боллоо. Цаашид хатагтай Цеодосиа Фергусон Монголын бөө нартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэв. Зоогт Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Л.Загдаа нар байлцав.

    Дэлхийн олон орноор явж Бөөг судалж байна.
    Япон Улсаас ирж Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад оролцсон Кевин Тюрнертай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж санал бодлоо солилцсон юм. Ноён Кевин Тюрнертай хэлэхдээ “Энэ олон бөө нар нэг дор цуглаж Тахилга, тайлга хийсэн нь маш сонирхолтой үйл явдал боллоо. Монголчууд олон гайхамшиг чанартай улс юм. Түүний нэг нь бөө юм” гэж онцлов.
    Ноён Кевин Тюрнер Тахилгад оролцсоны дараа Монголд 15 хоног байж, Монголын бөөгийн талаар судалгаагаа үргэлжлүүлэн хийх болно. Бөөгийн чиглэлээр хамтран ажиллах бөгөөд Монгол Бөөгийн чиглэлээр бичсэн материалаа МБНЭ-д өгөв. Уулзалтад МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Л.Загдаа оролцов.

    Монгол бөөгөөс суралцах зүйл их бий.
    БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль ахлагчтай солонгос бөө нар Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНСУ-ын Бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч өдрийн зоог барив. Зоогт МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч удган Д.Энхжаргал, зайран М.Энхзаяа, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн зайран Баттулга, МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Д.Булган нар байлцав. Зоогийн үеэр хоёр орны бөө нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Их тахилгын дууссаны дараа БНСУ-ын бөө нар өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолт хийсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. БНСУ-ын бөө нар Монгол бөөгөөс суралцах зүйл их байгааг хэлж байлаа.

    ОХУ-ын Горны Алтайд зочлов.
    МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, доктор \Ph\ Д.Хоролдамба, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн Ж.Бямбабат нар ОХУ-ын Горны-Алтайд очиж, Монгол бөөгийн уламжлал зан үйлийн талаар туршлага, саналаа солилцсон байна.

    Японы бөө судлаачтай уулзав
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Японы эрдэмтэн, бөө судлаач Шимамура Иппейтэй уулзаж, бөө судлалын хөгжлийн талаар санал солилцов. Японы эрдэмтэн Шимамура Иппейтэй бол Бөөгийн асуудлаар Шинжлэх ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалсан бөөгийн судлаач юм. Тэрээр Бөө судлалын чиглэлээр хийсэн судалгааны ажлын талаар мэдээлэл өгөв. Хоёр орны бөө судлаач нарын хамтран ажиллах боломж, судалгааны чиглэлээр саналаа ярилцлаа. Мөн Хувилай хааны үед Японы нутагт амь үрэгдсэн монгол баатруудын сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудлаар зөвлөлдөв. Эрдэмтэн Шимамура Иппейтэй өөрийн бичсэн “Чингис хаан хаанахын хаан бэ” номыг бэлэглэв.

  • Төв аймагт.КОВИДТОЙ ЗУНЫ АЯЛАЛ ТӨГСӨВ.

    Өглөө эртлэн босоход тэртээ алсад орших уул, толгодыг мананд хүчигдаж, үлгэрийн юм шиг сайханыг сэтгэлд мэдрүүлж байлаа. Чихэнд талын монгол айл дууны ая эгшиглэх шиг болж, нүдэнд үүлэн дээгүүр дүүлж яваа мэт санагдав.
    Өглөө эрт босвол нэгийг үзнэ гэдэг шиг Хөх тэнгэр, наран, манан, үүл, уул толгод, хээр тал үзэсгэлэнтэй сайхныг мэдрүүлнэ. Гэрийн арталд үүлэн солонго үүссэн нь амьдралдаа анх харсан сонихон үзэгдэл байлаа. Бодвол байгаль нэгийг хэлээ биз ээ. Төвийн өндөр уулсыг маш өндөрт нисч яваа онгоцноос хардаг бол монголдоо бид газар дээрээс энэ бүхнийг харан баясч, монгол хүн болж төрсөнөөрөө бахархана.

    djmedia:474
  • “КОВИД-21”-ТОЙ ЗУНЫ АЯЛАЛ. ӨВӨРХАНГАЙ, АРХАНГАЙН СУМДААР

    XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. Тэнд хот суурин анх байгуулагдсан нь VIII зууны (Уйгур улс) үед холбогддог. Чингис хааны үед Хар Хорум нь цэрэг зэвсгийн агуулах суурин шинжтэй байжээ. 1232 онд Хархорумын гол хэрмийг байгуулжээ. 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар Хархорум хот улам ч өнгө жавхаатай болжээ. Ийнхүү Өгэдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудын зэрэгцээ “Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Перс, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ. Хархоринд бид удсангүй, ажлын цаг дуусахаас өмнө Цайдамын хөндийг зорилоо.

    Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог, Билгэ хааны цогцолборт очлоо. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар ирсэн. Хамгийн сүүлд Монгол-Туркын хамтарсан малталт, цогцолбор байгуулах, энэ хүртэл засмал замыг Туркын буцалтгүй тусламжаар тавих ажлын яриа хэлэлцээрт оролцож явсан үеээ дурсан бодоход сайхан байдаг. Одоо сайхан музей сүндэлэн босжээ.
    Цааш хөдөлж наран жаргахаас өмнө Уйгур улсын нийслэл Хар балгас буюу эртний уйгур хэлээр Орду Балык хотын ор үлдэц эдүгээгийн манай улсын Архангай аймгийн Хотонт сумын нутагт Орхон, Жирмэнтэй хоёр голын бэлчирт очлоо. Жаргах нарны гэрэлд Хар балгас бараан харагдана.
    Судалгаанаас үзэхэд Хар балгас нь 25 км2 талбай эзэлсэн асар том хот байсан нь мэдэгддэг. Хотын талбай нь худалдаа, гар урлалын хэсэг, хааны орд харш, сүм дуган зэрэг хэсгүүдээс бүрдэж байв. Хааны орд нь тусгайлж барьсан бат цайзат хэрэмтэй, хойт урд хоёр талдаа тус бүр хоёр том хаалгатай байсан бөгөөд цэрэг дайны зорилгоор цайзын ханыг тойруулан олон цонж цамхаг барьсан байжээ. Хэрмийн дээгүүр цамхагийн оромтой, гурван талаасаа шуудуугаар хүрээлэгджээ.
    Эртний түүхт хотын туурь, энэ хотын эргэн тойрон орших Хүннүгийн их хаадын булш дэлхийн аялал, жуулчлагчдыг татах цаг ойрхон санагддаг. Гол бүтээн байгуулалт болсон дэд бүтэц, зам нь бэлэн болчихсон. Одоо үзүүлэх юм, үйлчилгээний салбарууд хүлээгдэж байгаа юм.

    djmedia:473
  • ӨШ CAHACAH ЧOHO ГУРВAH ЖИЛ ӨӨРИЙГӨӨ ХУЯГЛAДAГ

    Залуу анчин итгэж ядан гэртээ харьжээ.
    Нэгэн өглөө өвгөн анчин нөгөө залуугийнд орж ирээд “За хүү минь нөгөө гурван жил чинь энэ өдөр шүү дээ. Одоо явья” гэсэн байна. Залуу анчин дайз сумаа авах гэхээр нь өвгөн хэлсэн нь “За хүү минь чи олон сумтай явбал сум буундаа эрдэж бариулна. Ганцхан сумтай яв. Тэр чам руу яг хөрөөний шүд шиг довтолно. Чи хүлээж хэвтэж байгаад яг цохонд нь буудна шүү” гэж захижээ.
    Залуу анчин нөгөө газартаа очсон яг нөгөө чоно нь хүлээж байна гэнэ. Тэгэхээр нь мань залуу яг өвгөн анчиний хэлсэнээр довтолж ирээд үсрээд ирэхэд нь цох руу нь бууджээ. Чоно ч дээгүүр нь өнхрөөд унав. Анчин залуу чоно руу очоод хутгаараа зүрх лүү нь буюу хавирга тал руу нь шаатал хутганы үзүүр ч орохгүй болтол өөрийгөө хуягласан чоно байсан гэнэ.

    “Өш санасан чоно гурван жил усанд орж элсэн дээр хөрвөөж өөрийгөө хуягладаг” тухай анчин залуу хашир өвгөний амнаас сүүлд нь сонсчээ.
    Энэ хууч олон янзаар яригддаг. Нэлээд дэлгэрэнгүй хувилбарыг нутгийн өвөөгөөс сонсож байв.
    Уг залуу анчин чонын аваас буцаж яваад нутгийн хүнтэй таарч болсон явдлаа ярихад өнөөх хүн тэр чоно чинь чамайг гарцаагүй барихаар өс санажээ. Чи ижил олон сүргийг нь хүйс тэмтэрсэн тул тэр чамайг барих болно. Гэхэд нь одоо би яадаг хэрэг вэ? Яавал амь гарч болох вэ? Гэсэнд холгүйхэн нэлээд настай өвгөн бий. Тэр өвгөн насаараа ан хийсэн хүн. Чи тэр өвгөнтэй очиж уулз гэсэн юм байж. Залуу анчин ч өвгөн анчны гэрийг сурагласаар очиж уулзан зорьсон учраа хэлвэл өвгөн нас их дээр гарч өтөл болсон хийгээд нүднийх нь зовхи буугаад юм харж чадахаа байсан гэж хэлж, Залуу яах учраа олж ядан байтал өвгөн: яахав амьд хүн аргатай, хоёул байхад бас учир бий.

    Тэр чоно гурван удаа хөрвөөж босоод эргэж харна гэдэг чинь чамайг Гурван жилийн дараа энэ газартаа уулзая гэж гэсэн дохио юм. Чи гурван жилийнхээ ойн дээр надтай ирж уулз гээд явуулсан гэдэг. Гурван жил өнгөрч залуу ч өвгөнийд ирвэл өвгөн хуучны томоо гэгч цахиур буугаа зэхээд сууж байж. Хоёул морь мал, хүнс зэвсэгээ базааж аваад залуу өвгөнийг моринд мордуулж хөтлөн явсаар өнөөх гурван жилийн өмнөх газраа иржээ. Өвгөний нүдний зовхийг савхан модоор тэвхдэж өгөөд өвгөний заасны дагуу залуу өөртөө хоёр суурь хэвтэр засч, өвгөнийг чонын ирсэн жимээс зайтайхан хөндлөн байрлалд хэвтүүлжээ.
    Өвгөн залууд захиж хэлэв. За чи миний заасан хоёр хэвтэрийнхээ аль эвтэйхэнд нь орж хэвт буугаа бэлэн байлга. Юмыг яаж мэдэх буудна биз. Гэхдээ чиний буун сум чонын хуягийг даахгүй биз. Миний буу том сумтай тул чонын хуягийг лавтай нэвтэлж дөнгөх вий. Иймд чи миний буу дуугармагц байраа хурдхан сольж хажуугийнхаа хэвтэрт орж хэвтээрэй. гэж захижээ. Хоёул өөр өөрсдийн сууринд чонын ирэхийг хүлээн хэвтэв. Нэлээд удсаны эцэст өвгөн анчны хэлсэнээр өнөөх 3 жилийн өмнө үлдсэн ганц чоно чанх өөдөөс нь гараад ирэв гэнэ. Чоно ч хар авсан шинжгүй залуу анчны зүг довтолгон иржээ.
    Залуу анчин хэд хэд буудсан ч чоно эрчээрээ ойртон иржээ. Залуу өвгөний хэлсэнээр өвгөний буу дуугарахыг хүлээн айх гайхах зэрэгцэн хэвтэж байтал өвгөний цахиур буу нүргэлээд явчихжээ. Залуу анчин ч өвгөний хэлсэн ёсоор шаламгайлан хажуугийн хэвтэрлүү ум хумгүй үсрэн орохтой зэрэгцэн өнөөх чоно залуугийн хэвтэж байсан хэвтэрт үсрэн бууж гэнэ. Анчин залуу хэсэг амьсгаа даран хэвтвэл чимээ аниргүй байх тул өнгийн харвал өнөөх чоно залуу анчны яг хэвтэж байсан газарт цусандаа хутгалдан хэвтэж байсан гэдэг. Ингээд залуу туршлагагүй анчин настай хашир өвгөн анчны уран ухааны ачаар амь аврагдсан гэдэг.

  • ТҮМ БУЖИГНАСАН АРЫН САЙХАН АРХАНГАЙ АЙМАГТ

    Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол юм. Тэрхүү гол нь цаашлаад 50 орчим километр урсаад Чулуутын голд цутгадаг. Тус нуурыг 2011 онд CNN мэдээллийн төв аялах шилдэг газруудын нэгт багтаажээ.
    Энэ газраас цааш хөдөлөөд удалгүй Архангай аймгийн нутагт орших Чулуут голын хавцалд очно. Голын урт нь 415км. Энэ гол Хангайн нурууны хамгийн өндөр хэсгээс эх авдаг учраас унал их, урсгал хурдтай уулын гол юм. Уг хөндий эхэндээ давчуу, морены бул чулуу элбэгтэй тул доошлох тусам өргөсөж тэлэгдэнэ. Харин Тээлийн голын бэлчирээс Ацтийн горхийн цутгал хүртэл бараг 100 шахам км урт газар 50-60м зузаан хүрмэн чулууг зүсэж хавцал дундуур тахирлан сүртэй урсана. Мөн хавцал нь ойролцоогоор 10 давхар байртай тэнцэх хэмжээний эгц босоо, урсгал нь эхэн хэсэгтээ дөлгөөн тайван бөгөөд хавцалдаа хүрмэгц ширүүн урсгалтай мэт харагдана.
    Аялалын маршрут Монголын нууц товчоонд ч Тамир нэрээрээ гардаг Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авдаг голд хүргэнэ. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км² билээ. Хойд Тамир дээд хэсгээрээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг. Баруун гарын эрэг нь хар модон ойтой. Урд Тамир гол нь дээд хэсэгтээ Хошгот, Архошгот зэрэг голуудыг нийлүүлэн авч урсдаг, түргэн урсгалтай, жинхэнэ уулын гол юм. Их тамир сумын нутагт байрлах Тайхар чулуун дээр зон олон ихээр цугларчээ. Аялал жуулчлалын үеийн бүх төрлийн үйлчилгээ чөлөөтэй байсан.
    Энэ зуны аяны замын гол маршрут энэ Архангай аймаг, Цэцэрлэг хотод төвлөрч байлаа. Архангай аймгийн төвийн хойморт залрах энэхүү хангайн үзэсгэлэнт сүрлэг уулыг 1965 онд дархалжээ. Хангайн гол их ноён нуруунаас салбарлан зүүн хойш чиглэж , Хойд, Урд Тамир голын хоорондуур, усны хагалбар болон үргэлжилсээр хоёр Тамирын бэлчир хүрч шувтарсан 130-140 км урт Сүмт-хан Өндрийн нурууны дорнот хэсэгт Булган уул оршдог. Гурван Булган уул урагш хойшоо 2.5-3 км үргэлжлээд Хамарын нуруу залгана. Хамарын нуруунаас хойш Дархан цаазат газрын баруун хойт захад 2125 м өндөр Тоомын таг оршино. Уулын энгэр дээр Богд Зонховын хөргийг 18-19 дүгээр зууны үед бүтээсэн нь одоо хэр тодоор үлдсэнээс гадна уйгаржин монгол, төвд зэрэг бичиг үсгээр хад чулуунд нь сийлсэн бичгийн дурсгалууд элбэг. Энэ зун хур бороо ихтэй, голын ус үертэй байлаа.

    djmedia:467
  • КОВИДЫН ХАТУУ ДЭГЛЭМТЭЙ ЗАВХАН НУТАГТ

    Тус сум 1,5 мянган хүн амтай, 447 өрхтэй. Засмал замаар Улаанбаатар хоттой бүрэн холбогдсон. Увс, Улаанбаатарыг холбосон хатуу хучилттай зам дайран өнгөрдөг болохоор хөгжил дэвшил хурдацтай байна. Учир нь иргэн бүр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхийг хүсэж, нийтийн үйлчилгээний газруудын тоо нэмэгдэж байна. Мөн зах зээл дээрх бараа бүтээгдэхүүн хямд, чанартай, сонголт ихтэй болж байгаа. Суманд тохилог буудал, шатахуун түгээх газрууд гэхэд сонголт их бий. Малчид маань малын гаралтай сүү цагаан идээгээ савлаж борлуулдаг болсон байна.
    Сумын ойролцоо байрлах хүн чулуун хөшөө бол монголын соёлын үнэтэй өвийн нэг билээ. Сонгино сумын нутагт байдаг Баруун голын Хаан, Хатан хүн чулуун хөшөө, том хиргэсүүр нь түүхийн ховор өвд хамаарна.
    Төв замыг дагаж явсаар Түдэвтэй сумын дэргэдүүр өнгөрлөө. Энэ зуны хувьд Ковидын өвчлөл гарсан тул хөл хориотой байлаа. Түдэвтэй сум 2,8 мян.км.кв газар нутагтай. Улиастайгаас 200 kм. Засаг захиргааны Баянцагаан, Цорго, Ойгон, Аргалант гэсэн 4 багтай. Алаг адуун, Барга, Баатад, Булган, Дархчууд, Долоон, Урианхан, Хиргис, Хороо, Хөх нохойнхон, Цоохор, Сартуул, Шар булган овгийн 2 мянга гаруй хүн ард оршин суудаг. Төв ба хойд хэсгийг Ойгон нуур, Цорго, Баянцагааны хөндий эзэлдэг. Эх газраас эрс тэс уур амьсгалтай. Улаагчин, Цорго, Жарантай зэрэг голууд, Ойгон, Баянцагаан, Хөдөө зэрэг нууруудтай.
    Монгол орныхоо тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Хотгойдын ард түмний үндэсний баатар Шадар Ван Чингүүнжавын ард түмнээ гэсэн тэмцлийн дараа Хотгойдын ард түмнийг Эрдэнэдүүрэгч вангийн, Цогтой вангийн, Мэргэн түшээ гүний, Далай гүний, Ахай бэйсийн гэсэн Таван хошуунд задалсны нэг Цогтой вангийн хошуунд одоогийн Нөмрөг сумын нутаг харьяалагдаж байв. 1931 онд Нөмрөг сум гэж 7 багтай 1800 гаруй хүн амтай 500 гаруй хувийн аж ахуйтайгаар зохион байгуулагдсан юм.
    Нөмрөг уулын хошуу нь одоогийн Завхан аймгийн Нөмрөг сум бүхэлдээ, Түдэвтэй сумын Ойгон, Сант баг, Яруу сумын Өргөн, Тэлмэн сумын Нуур, Өгөөмөр багууд, мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын баруун хэсгийг хамарсан өргөн уудам нутагтай, уугуул иргэд нь дан Хотгойдууд байв.
    Зуны цаг болоход аав минь ан эрхлэн явж, ээж минь олон хүүхдээ авч, Тэлмэн нуурын хойд эргийг бараадан, төрсөн ах болох мал баазын дарга Самданхүү хэмээх буурал толгойтой нутаг усандаа нэр алдартай хүний хаяаг түшин зуншдаг байж билээ. Тэр нуурын эрэгт амрав.
    Тосонцэнгэл сум монголын хүн ам ихтэй томоохон суманд хамаарна. 9 мянга гаруй орчим оршин суугчтай, дунд сургууль, сум дундын эмнэлэгтэй. Тус нутагт орших Тосон, Цэнгэл уулуудын нэрээр ийн нэрлэх саналыг нутгийн иргэн гаргасан нь дэмжигдэж Тосонцэнгэл сум гэгдэх болсон. Модны нөөцийг нь түшиглэн байгуулсан мод боловсруулах үйлдвэрийг тойрон томоохон суурин бий болсон байна. Байрлалаа олж, саяхан байгуулагдсан бололтой худалдааны төвөөс хүнсний хангалтаа хийгээд цааш хөдөллөө.
    Алдарт Солонготын даваагаа өгсөж явахдаа шүтдэг хайрхан, модондоо мөргөн залбирч шүшгэллээ. Даваа уруудан давхисаар Тэрхийн цагаан нуурт ирж буудлан хоноглов.

    djmedia:466
  • КОВИДТОЙ УВСАД

    Дэлхийд дотроо үл мэдэгдэх амьтан мангастай нуур 20 гариу байдаг гэсэн. Түүний нэгэнд тооцогдох болсон Үүрэг нуурт ирлээ. Шотландийн “Лох Нессо” нуурын мангасыг үзэж харахаар дэлхийн сая сая жуулчид тийшээ цувдаг Харамсалтай нь өнгөрсөн жаран жил тийшээ хөлхсөн жуулчид нэг ч удаа олж харсангүй ажээ. Харин Монголын Үүрэг нуурын эрэгт том амьтны мөр байгааг Оросууд олж үзээд хэвлэлд нийтэлсэн. Харин Монголчууд хэдэн жилийн өмнөөс өөрсдөө судалж дүрс зургийг нь буулгаж амжжээ. Монголын крийпт зоологич Содномдорж гэдэг залуу усны дрон, агаарын дрон, усны гүнд байгаа зүйл мэдрэх төхөөрөмж ашиглан судалж эхэлжээ 250 орчим зайнаас 6 метр орчим урттай хөдөлгөөнт биеийн фото видео зураг авч амжжээ. Нутгийн оршин суугчид хэд хэдэн удаа харсан гэнэ. Нуурын эргээх аялагчид олон байлаа.
    Зам алсдаа өгссөөр түүхт Улаан давааны овоон дээр очлоо. Алдарт Улаан даваан дээрээс тэртээд Увс нуур цайран харагдах нь үзэсгэлэнтэй. Давааны цаад уруу буюу Улаангом талдаа огцом билээ. Удалгүй аймгуудад анхлан хигдсэн бүтээн байгуулалт болох Хандгайтын хилийн боомт орох засмал зам руу оров. Одоо нийслэл хүртэл дан засмал замаар давхих болно.
    Ковидын дэглэмтэй Улаангом хот угтлаа. Бусадтай адил дэглэт үйлчилж байсан ч хүнсний захууд нээлттэй байсан нь аяны зорчигчдод, бас нутгын иргэдэд бараа солилцоонд ач холбогдолтлй байлаа. Хотод бид хүнсний хангалтаа хийчихээд шууд л Увс нуурыг зорилоо.
    Увс нуурын эрэг хүн машинаар дүүрэн байлаа. Амрагчид, аялагчдад зориулж нуурын эргийг тохижуулах ажил эхэлж, үйлчилгээ, халуун ус, цэвэрхэн 00-оор үйлчилдэг болжээ. Бид энд нэг өдөр таатай сайхан амарсан. Усанд шумбаж, нуурын усны долгионыг харах таатай байлаа.
    Увс нуурыг Тува хэлээр Успа-Холь гэдэг. Далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр, 84 км урт, 79 км өргөн нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг. Увс нуур нь Евроазийн тал нутгийн байгалийн унаган төрхийг хамгийн сайн хадгалан үлдээсэн нутгийг хамрах сав газрын төв нь билээ. Энд дэлхийн хамгийн хойд захын цөл, хамгийн өмнөд захын тундр оршдог. Энэ нуурууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй нуурууд бөгөөд усны шувуудын нүүдлийн маш чухал нутаг болдог байна. Увс нуур нь гадагш урсгалгүй тогтмол, далайн давснаас даруй 5 дахин их давстай нуур юм.
    2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрын Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.
    Увс нуураас хөдлөөд удалгүй Хяргас нуурт ирсэн. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор уруу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгорыг зааглана. Хяргас нуур нь хойд хэсэгтээ зөөлөн элсэрхэг, өмнө хэсэгтээ чулуурхаг, чулуун аралтай. Нууранд Алтайн загас, монгол хадран, осман, нохой сугас, давжаа сугас, шар загас зэрэг олон төрлийн загас, жараахай амьдардаг.
    Аялагчид олон байлаа. Нуурын эргийг даган цөөнгүй цаг давхисаар Завхан аймгийн Сонгино сумын нутагт орлоо. Муу бензиний гор гарч машины шатахууны нассос эвдэрч бэлэн сэлбэг авч явсаных түүнийгээ солихоор Сонгино сумын харалдаа амрахаар зогслоо. Ойрын 5 жилд гурван удаа бензин аваад энэ л цэгт нассос эвдэрч солидог юм. Машины гурван удаагийн нассосын зардалд 3,6 сая төгрөг зарцуулж байгаа юм. Бодвол надтай адил муу шатахуунаас болж хохирч байгаа аялагчид цөөнгүй байх аа.

    djmedia:465