Category: Мэдээ, мэдээлэл

  • СҮНС.

    Тухайлбал хүний дүрсгүй бие болох сүнс нь огторгуйд урган хүний төрөл олохдоо хар зурхайн ёсны мэлхийн биеийн баруун хойд зүгээс эхийн хэвлийн зүүн өндгөвчинд урсан орж ирээд тэндээс эргэлдэн улмаар баруун өндгөвч баруун бөөрийг энхрийлэн түшиж дүрс орон хүн үүсэж эхэлдэг гэж үздэг. Монголчууд үүнийг хий нас хэмээн нэрлэдэг. Бас хүний насны наран жаргах үед мэлхийн биений баруун хойд зүгт сүнс огторгуйд урган орж ирээд эргэлдэн наран ургах зүг модон махбодид оюуны сүнс огторгуйд дэгдэнэ гэж тайлбарласан байна.

    Сүнснээс хүний бие биежин бүтэхдээ эцгийн цагаан дусал эхийн улаан дусалтай шим лугаа нэгдэн таван махбодиос цогцлон бүрэлддэг байна. Сүнсэнд итгэх итгэл /анимизм/ монголын нийгмийн зэрэг дэв, түүний олон янз байдалд зохицсон нэн гүнзгий, ихэд төгөлдөржсөн байжээ. Монголын бөөгийн шашин бол хүний хойд нас, там, диваажингийн тухай ухагдахуун биш. Үхэхэд хүний сүнс хүүрнээсээ зөнгөөрөө салж гараад бусад амьтны сүнсүүдийн дунд нийгмийн байгууламжтайгаа хамт оршдог гэж бөө нар үздэг юм.

    Өрхийн тэргүүлэгч нас баржээ гэхэд сүнс нь өрх гэрээ сахиж, том язгууртан өөд болжээ гэхэд сүнс нь өөрийнхөө овгийг сахиж үлдэх, анчин хүний сүнс бас амьтны сүнс агнаад л явж байх жишээтэй. Дайн, энхийн хоёр сахиусанд хувь заяагаа даатгасан монгол хүн бүгдээрээ эзний цагаан сүлдэнд залбирч мөргөдөг. Сүнсэнд итгэх итгэл яв явсаар амьтан төдийгүй, амьгүй эд юмс ч эзэн сүнстэй гэж үзэхэд хүргэж байв. Орон дэлхий эзэн савдагтай тул уулын овоонд чулуу нэмж, тахил өргөж, хүндэтгэл үзүүлэн аргадах ёстой болдог байна. Чингэхээр аливаа юмс бүрмөсөн алга болохгүй. Хүний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг багаж зэмсэг, гал тогооны хэрэглэл ч мөн зүйлийг эзэнтэй гэдэг. Юм бүхэн эзэнтэй гэж монгол бөөгийн шашин үздэг. Санамсаргүй алдаж унагаад ч юм уу амсрыг нь эмтэлсэн, цав суулгасан аяганы сүнс зайлсан байж болох тул тийм зүйл зочинд барих нь муу ёрын хэрэг болно. Тиймээс өөрийн нь эд юмсын сүнсийг талийгаачийн сүнснээс төөрүүлчихгүй гэж урьдаар тэдгээрийг эвдэж хэмхэлж сүнсийг нь зайлуулаад эзний нь хүүртэй хамт булж хойлго үйлддэг байжээ. Үүнд, эмэгтэй хүний хүүрийг хугархай хайч, зүү, тэвнэтэй, цэрэг хүнийхийг хугархай сэлэм, нум сумтай нь цуг оршуулж байв. Тэгэхээр талийгаач булш дотроо ч, гадна нь ч өөрийнхөө бүх юмстай дайралддаг гэсэн хийсвэр ойлголт бий болжээ.

    Том язгууртан өөд боллоо гэхэд л бүх юмтай нь хамт оршуулах гэж түүний морь, нохой, зарц шивэгчин нарыг хүртэл алж хойлго үйлддэг тохиол бишгүй байжээ. Үхэл аваачтал сүнс хүний биед оршин байдаг. Харин монгол бөөд хүн зөвхөн ганц сүнстэй биш, зуурдын хоёр, үүрдийн нэг, нийт гурван сүнстэй гэдэг. Тэр гурав нь бөөгийн шашинтны үздэгээр эхээс заяасан “махан бодийн сүнс”, эцгээс шингэсэн “ясны сүнс”, бас “тэнгэр сүнс” буюу “тэнгэр” гэж байдаг. Хүн үхээд хүүр нь өмхөрч ялзарч дуустал “махан бодийн сүнс” цогцостоо л байна. “Ясны сүнс” үхдэлийн сүүжний ясанд хоргодоод түүнийг үрэгдэж үгүй болтол тэндээ л байгаад байх. Харин “тэнгэр сүнс” нь “махан бодийн сүнс”, “ясны сүнс” хоёрыг бүрмөсөн алга болсон цагт сая дэгдэж арилдаг аж.

    Энэ шүтлэгийн үүднээс оршуулгын ёслол онцлог байжээ. Монгол бөөгийн шашинд оршуулгын ёслол үе үед өөр өөр, тус бүр нарийн ялгавартай байсан. Үхдэлийн амьддаа эдэлж хэрэглэж явсан юмсыг хугалж хэмхлээд хүүртэй нь хамт голцуу газар булдаг. Зарим овог аймаг нэртэй, хүндтэй өтгөс бөөгөө таалал төгссөний хойно түүний “тэнгэр сүнс”-ийг гурван жилийн туршид хажуудаа байлгадаг заншилтай байв. Тэгж удахаар цогцос хатаж занданшина. “Махан бодийн сүнс”, “ясны сүнс” байгаад байвал “тэнгэр сүнс” ч тэдэнтэй хамт байгаад байдаг гэж үздэг.

    Монголчууд хүний цогцсыг хатааж занданшуулахаас гадна бас шатааж хайлуулдаг. Энэ аргыг занданшуулахаас илүү элбэг хэрэглэдэг байж. Нэг том ноён өөд боллоо гэхэд түүний овгийн гишүүд бүрлээч тэргүүнгийхээ ивээн тэтгэгч бүх сүнсийг цогцсоос аль болох түргэн салгаж дэгдээхийг бодох тул чингэдэг байжээ. Өөрөөр хэлбэл, “тэнгэр сүнс”-ийг “махан бодийн сүнс”, “ясны сүнс”-тэй хамт бушуухан явуулах гэж цогцсын мах, ясыг яаран үгүй болгож байгаа нь тэр. Талийгаачийнхаа сүнсийг цатгалан яваасай гэхдээ хайлуулах ёслолын өмнө оршуулгын идээ тайлга үлдэнэ.

    Газарт булах, занданшуулах, хайлуулахаас гадна монгол бөөгийн ёсонд үхэгсдийг хээр газар ил тавьж алга болгодог бас газарт тавилгүй газраас дээш хөндий модон ор засаж түүн дээр тавьдаг ёс бий. Үүнийгээ бөөгийн асар гэдэг. Оршуулах хойлоглох ийм таван арга байжээ.

    Анчин хүн насаараа амьтан алдаг тул өшөө авах хуулиар ч гэх үү түүний золиос болдог амьтад анчны хүүр дээр найрлаж хариугаа авдаг аж. Эзгүй хээр тавьсан цогцсоор махчин шувуу, зэрлэг араатан хооллодог. Харилцан авцалдсан энэ бүх үйлдлийг эцсийн бүлэгт гагцхүү мал, ан, уул гал гурван, гол ажилд тулгуурласан нийгэмд мах ясны бэлэгдлээс үүдсэн хоорондоо маш нягт холбоо бүхий утга зүйн үүднээс сая тайлбарлаж болно. Мянган жилийн уламжлалтай, машид гүйцсэн дэг жаяг, гүн ухаан, ёс суртахуунтай бөөгийн их шүтлэг бурханы их шашинтай XIII зууны үес зэрэгцэн оршиж энэ шашин Монгол оронд нэвтрэхийн хэрээр олон зан үйлийн адил саяхи зан үйл аажмаар үгүй болжээ. Монголчууд төрийн элч /амбан сайд/, тэнгэрийн элч /бөө/, эрлэгийн элч /сүнс дуудагч/ гэж ертөнцөд гурван элч байдаг хэмээн үздэг. Сүнстэй холбогдох эрлэгийн элч гэдэг нь үхлийн эзэн сүнс авагч юм. Эрлэгийн элч нь дотроо нарийсан төрөлжсөн байх бөгөөд нэг эр хүний, хоёр эм хүний, гурав эрэгтэй хүүхдийн, дөрөв охидын, тав амьгүй юмсын сүнсийг авч явдаг гэж сүсэглэн үздэг. Ийм учраас хүүхэддээ элдэв зүйлийн нэр өгдөг байжээ.

    Жишээ нь: Муунохой, Бааст гэх мэт. Энэ нь нэн эртний уламжлалтай бөгөөд боржигон монголчуудын дээд өвөг болох Бөртэ-Чоно, Хоо-Марал гэдэг хүний нэр бөгөөд энэ нь зөвхөн боржигоны монголчуудын овог удам юм. Эрх танхи тогтдоггүй хүүхэддээ ийм нэр өгдөг ул улбаа одоо ч байдаг. Бөртэ-Чоно, Хоо-Марал гэсэн сүнс авагчид өөрийн хүүхдийн сүнсийг зайлуулахын тулд нэр өгч нөгөө талаар даатгадаг байжээ. Сүнсээ даатгаж ирсэн чоныг онгод хэмээн үзэж марал бугыг хөшөө дурсгалдаа мөнхлөн тахиж иржээ.

    Монгол бөө нар ертөнцийн бүх юм сүнстэй гэж үздэг. Энэ үзэл санаа археологийн олдор, бусад мэдээ сурвалжуудаар батлагддаг. Бас эртний сяньби нар хүн үхэхээр оршуулчихаад тэжээж таргалуулсан нохойг эрээн дээсээр оосорлон хөтөлж мөн талийгаачийн унаж явсан морь, хэрэглэж байсан хувцас юмсыг шатааж үддэг байжээ. Ийнхүү монгол нутагт байсан эртний овог аймаг улсуудын үед үхэгсэдийнхээ хамт түүний амьд ахуйдаа хэрэглэж явсан морь, мал, эд өлгийн зүйлийг хагаслан /эвдэрхий, хагархай, өрөөсөн болгож/ оршуулах юмуу шатаадаг ёсыг монгол бөөгийн шүтлэгтэнүүд нарт хорвоогоос харанхуйн оронд дэгдсэн эзэн хүний сүнстэй нь хамт түүний эдэлж хэрэглэж явсан морь мал болон эд өлгийн зүйлүүдийг нь сүнсийн хамт оршуулах юм уу эсвэл энэ бүхний сүнсийг утаагаар дамжуулан дэгдээж байгаа хэрэг юм хэмээн үздэг байсан.

    Сүнс хэмээх хий юм нь аливаа шашины амин чухал үзэл ойлголт байдаг. XIV далай лам нэгэн удаа “Хэрвээ шинжлэх ухаан сүнс байхгүйг нотолж чадвал миний бие бурханы номыг орхиход бэлэн” гэжээ. Монголын эртний бөөгийн сүсэг бишрэл ямарваа амьд амьтанд гурван янзын сүнс байна гэж үзсээр иржээ. Энэ нь амьдарч орших сүнс, сэтгэл санааны буюу түр зуурын сүнс, эргэн төрөх сүнс гурав болой.

    Б.Ренчин “Аливаа амьтны нэг дэх сүнс нь үхэхэд оюун ухаанаас дэгдэн одох, хоёр дахь сүнс нь аман хүзүү нь биенээс салах үед сарнин арилах, гурав дахь сүнс нь сүүжний ясны сэнж тасрахад тэнгэрт хальдаг” хэмээн тайлбарласан байна. Иймээс ч монгол хүн идэж уусан сүүжний ёсыг гэртээ хонуулах, сүүжний сэнжийг таслахгүй ил задгай хаяхыг цээрлэдэг.

    Малыг хүн алж мах шөлийг нь идэж, ууж хоёр амьтны хооронд өс хонзон гэмээр холбоо үүсдэг учраас ингэдэг аж. Сүнс ертөнцийг бүрхэн хязгааргүй орших оюун санаа онгодыг төрүүлдэг. Сүнс өнгөтэй аж. Агаар тэнгэрийн алтан шар сүнс, аав ээжийн заяат сүүн цагаан сүнс, ад зэтгэрээс эхтэй хар муу сүнс гэж байдаг ажээ. Сүнс нь эр, эм бэлэг чанартай. Онгод сүнснээс төрнө. Удам дамжин уламжлагдана.

    Сүнс дуудах ёс.Монгол бөө нар тодорхой зан үйл үйлдэж сүнс нь зайлсан хүний сүнсийг эзэн биенд нь эргүүлж дуудаж авчирдаг байсан. Бөө бүхэн сүнс дуудах өөр өөрийн аргатай байжээ. Ийнхүү сүнс дуудаж ирүүлэх ёсыг сүнс дуудах ёс гэдэг.

    Сүнс зайлах нь. Гэнэт айж цочсон зэрэг шалтгаанаас улбаалан амьд байх үед биенээс салж явах тохиолдол мэр сэр байдаг. Үүнийг бөө нар сүнс зайлах үйл явц гэдэг.

    Сүнс төөрөх үйл явц. Нэгэн бие хүний сүнс ийнхүү хүнд шилжихдээ шилжих хүнээ олохгүй төөрөлдөх явдал байдаг хэмээн бөө нар үздэг бөгөөд ингэж төөрөлдөж тэнэсэн тэнэмэл сүнсийг хөмөрсөн тогоон дор хийж хөөг нь хусахад газарт хар тойрог үүсч тэнэмэл сүнсийг битүү хүрээлснээр сүнс цаашид тэнэж чаддаггүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл төөрч будилсан сүнснээс гал голомтоо хамгаалж түүнийг ийнхүү “хорьж” хаяад гал голомтоо зайлуулж нутаг солин нүүдэг байжээ.

    Сүнс хөллөсөн бөө. Насан өөд болсон бөөгийн сүнстэй нөхцөх буюу түүний хорлолоор бөө болсон бөөг сүнс хөллөсөн /сүнсээр хүч авсан/ бөө гэх бөгөөд ийм бөөгийн увдисын хүч чадал тэнгэр буюу лус савдаг хөллөсөн бөөгийн увидасын хэмжээнд хүрдэггүй гэдэг. Сүнс хөллөсөн бөөд өөд болсон бөөгийн онгодын дүрс үзэгдэхдээ түүхийн өнгөрсөн үеийн хувцас хэрэглэлтэй, тохой хирийн өндөр буюу заримдаа түүнээс ч жижигхэн хүний дүрс тоононы цамхагаар буюу хаяагаар орж ирээд /дээрээс ирсэн нь/ унь дамжин уруудаад татсан онгодын цаагуур хаяанд орж байгаад гэнэт үсрээд бөөгийн биед наалдчих шиг болсоны дараа ухаан алдчихдаг. Түүнээс хойш чухам юу болсныг би мэддэггүй юм гэж бөө нар тайлбарладаг.

    Сүнс шилжих нь. Монгол бөөгийн шүтлэгтэнүүдийн нарт болон харанхуйн орны тухай ойлголт бол нэг утгаараа хүн амьтанд “хойд нас” гэгч юм байхгүй гэсэн үзлийн илэрхийлэл болно. Өөрөөр хэлбэл хүн амьтан нарт хорвоод нэг л удаа амьдарч, тоотой насаа төгсгөөд үхдэг. Үхсэнээс хойш сүнс нь харанхуйн оронд очоод тэнд мөнхөд оршдог ч гэсэн сүнс нь зарим тохиолдолд хүний сүнс адгуусан амьтанд, адгуусан амьтны сүнс хүнд шилжих буюу нөлөөлөх үзэгдэл байгаль дээр байдаг талаар баримт жишээ олон буй. Бас нарт хорвоогоос халин одогсдын амин сүнс эргээд хүний биед шилжин орохдоо эхийн хэвэлд хэрхэн шингэдэг талаар “Монголын нууц товчоо”-нд тодорхой тэмдэглэсэн байдаг.
    Амин сүнс. Хүний оюун ухаан, ухамсар, хүн амьтны зан төрх, авъяасыг амин сүнс гэдэг.

    Амин сүнс хүнд орших. Эхийн хэвэлд буй үрийн биед дээдсээс шилжин ирснээс хойш амин сүнс нь тухайн хүний насны туршид уураг тархи, нугас мэдрэлийн судсуудаар өдөр өдрөөр байраа солин шилжиж оршдог гэж бөө нар үздэг. Амин сүнс тухайн өдөр биеийн аль хэсэгт оршиж буйн тэндээс аюул болзошгүй учир анхааралтай, тайван амгалан байх хэрэгтэй гэдэг.

    Амин сүнс хүнд ирэх. Хүний үр бүрэлдсэний хойно өөд болооч дээдсийн амин сүнс нүдэнд үл үзэгдэгч гэрлэн туяагаар эхийн хэвэлд нэвтрэн, бүрэлдэн буй үрийн нь зүүн гарын ядам хуруугаар дамжин биед нь орж, тэр үр хөдөлж эхлэхийг амь нь буюу амин сүнс нь дээдсээс шилжин ирлээ гэж бөө нар үздэг.

    Амин сүнс хүнээс зайлах. Гэнэт их айж цочсон зэргээс амин сүнс биеэс зайлан одож болзошгүй. Ийнхүү зайлахдаа баруун гарын ядам хурууг дамжин зайлдаг учир тэр хуруундаа есөн эрдэнийн аль нэгийг оролцуулсан буюу дагнасан бөгж зүүвэл сүнс зайлж гарах замыг боох сайн талтай гэдэг.

    Амин сүнс хүнээс үүрд дэгдэх нь. Насны төгсгөл болоход амин сүнс нь өөд болоочийн аман хүзүү, хатан хүзүү хоёрын завсарт түр оршоод, гавлын яс их биеэс салмагц өөрөөсөө хүний нүдэнд үл үзэгдэгч гэрэл-туяа сацруулан ариун тэнгэртээ дэгдэн оддог гэдэг.

    djmedia:444
  • ХОРТ ХАВДРЫГ ШУУД ЭМЧЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙГАА ТУХАЙ BBC NEWS АГЕНТЛАГ МЭДЭЭЛЛЭЭ

    Мэдээг аваад уйлсан хүн ч байна, хайртай хүнээ алдсан хүмүүс сэтгэлийн шархтай явдаг нь ойлгомжтой, зарим нь шууд л линк нэхэв. Буруутгах ч юу байхав дээ, мэдээллийн өлсгөлөнтэй байгааг мэдэх хойно, ийм малгай (preambule) өлгөлөө.
    Үндсэн сэдэв рүүгээ оръё! Ингээд бодохоор энэ хорт хавдар гэгч дайрлаг нь үнэхээр монголчуудын зүрхийг шимшрүүлсэн ХОГ НОВШ байжээ, ер нь л хүн төрөлхтнийг зовоосон гачлан байж!
    ХОГ гэсний учир нь, ”ДНК-ын хогийн сав” дотроос тэр код нь олджээ. Хорт хавдрын суурь код олдсон тухай мэдээ маш олон агентлагаар цацагдсан, дэлхийгээр нэг тархсан. BBC news-ийн сэтгэл хөдлөм фразыг энд ишлэлээ.
    ”Эрдэмтэд хорт хавдрын геномын кодыг 50 жил эрсэний эцэст 2020 онд “ДНК-ийн хогийн тантан”-аас олжээ”
    ХОГИЙН ТАНТАН гэдэг нэр томъёо 50жилийн өмнө хэлэгдсэн байдаг. Тэгэхээр ДНК хуваагддаг гэдгийг 50 жилийн тэртээ л гадарлаж байсан гэсэн үг юм. Хорт хавдрын генетикийн мэдээллийн код эрэх ажил 13 жилийн тэртээгээс эрчимжсэн байдаг. 13 жилийн тэртээ хорт хавдрын код илрүүлэх баг PCAWG, 37 орны дэлхийн шилдэг генетикчдээс 1300 хүнийг гишүүнээр авч ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл 100 гаруй мянган тохиолдлыг судласан байна. Мөн 28 орны 2800 иргэн-өвчтөнийг тулгуур объект болгон авч судлажээ.
    Урьд нь уншигдчихсан ДНК-ын 98%-ийг орхиод эрдэмтэдийн “ДНК-ХОГ” гээд он удаан жилээр анхаарлын гадна хаячихсан 2%-ыг эрчимтэй судлаж эхэлжээ. Гэтэл юу вэ, автомат мэдрэлийн системын үйлчлэлээр гадагшлах ёстой байгаад гадагшлаж чадалгүй үлдчихсэн хогон дотор тэр геномын эд эс, хорт хавдрын үүсгүүр байсныг олж кодлож (хуучин ч уншигдаагүй хэлбэрийн код байсан) тэрийгээ уншчихжээ!
    Гадагшлуулалт гэж би маш олон удаа мэдээлж байсан даа, нус цэр, хөлс, баас шээс…гээд, өлөнгөөр эмчилнэ гэж юу болох нь ойлгогдов уу? ойлгодгүй л байсан шдээ!
    Би аюул багатай амьдрах 5 зүйлийг олон удаа мэдээлсэн,
    1. Хооллолт
    2. Гадагшлуулалт
    3. Нойр
    4. Хөдөлгөөн
    5. Инээд баясал
    Энэ нээлтийн дараа 38 төрлийн 2800 өвчтөний хорт хавдрын геномын мэдээллийг төвөггүй уншиж чадлаа, энэ бол гайхамшиг, энэ бол генетикийн шинжлэх ухааны хувьсгал!
    Энэ хувьсгалыг 3 тэрбум ам. доллараар хийлээ, гэхдээ энэ нээлтийг дагаад мөнгөөр хэмжигдэхгүй том үр дүнгүүд гарч байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Жишээ нь “драйварын мутаци”-ын нээлт, хорт хавдрын мэдээлэл нь “дарга”-аар дамжин явагддаг, тэр нь суурь код гэсэн утгатай. Хаа газрын дарга гэж хог л юм байна! Эсвэл, бүх төрлийн хорт хавдрын эд эсийн задрал ав адилхан схемээр явчихаж байна ч гэдиймуу. Ййм дагалдах нээлтүүд зөндөө! Нэгэнт хорт хавдрын геномыг уншиж чадаж байгаа болохоор эмчилгээ нээгдэх үүд хаалга онгойчихож байгаа юм байна. Их Британы эрдэмтэд эм туршиж байна, түүн дээрээ оросын эрдэмтэдийг урьж баг болон ажиллах санал тавьжээ.

    И.ЦЭРЭНХҮҮ 2021-01-25

     

  • “БЭЛХИЙН АМНЫ ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУЛШНЫ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА”-Г ЭХЛҮҮЛЛЭЭ

    Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнтэй хамтран тус төслийг хэрэгжүүлэх бөгөөд төслийн нээлт өчигдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Обрушанки, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир болон төслийг дэмжигч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, албан хаагчдын төлөөлөл оролцов.
    Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрний ихэс дээдсийн булш, оршуулга бүхий Бэлхийн амны дурсгал нь Монгол ба бүс нутгийн хүннүгийн археологийн судалгаанд томоохон байр суурийг эзэлдэг. Монгол төдийгүй дэлхийн археологийн хосгүй нандин өв болох энэхүү дурсгалыг 1998 онд Монгол Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэсэн.
    Евразийн бүс нутагт бүртгэгдсэн Хүннүгийн язгууртны оршуулгын 13 цогцолбороос ес нь Хүннү гүрний төв Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэн. Тэр дундаа нэг нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт илэрсэн нь Бэлхийн амны Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал юм. 1961 онд Н.Сэр-Оджав, Т.Хорват нарын удирдсан Монгол-Унгарын хамтарсан судалгааны баг Бэлхийн амны гурван дагуул булшинд судалгаа хийж, морины тоног хэрэгсэл, зэр зэвсэг, төмөр эдлэл, антропологийн хэрэглэгдэхүүнийг илрүүлэн, анх удаа эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ.
    Хамтарсан судалгааны хүрээнд Бэлхийн амны дурсгалын бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлж, олдвор, эд өлгийн зүйлс, палеоанропологи, палеозоологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан он цагийн хамаарлыг тогтоон, олон чухал үр дүнг бий болгож, цаашид хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зэрэг олон талт үйл ажиллагааг төлөвлөж байна.

  • ХОВСОД ХӨТЛӨГДСӨН БҮСГҮЙ

     

    Буриад бүсгүй Жимбий заарингийн шившлэг хийснээс хойш өдөр бүр Жимбий зааринтай уулзаж, үргэлж хамтдаа явах болжээ. Жимбий заарин зорьсон хэрэг ажлаа бүтээгээд Дархад нутагтаа ирсэн байна. Гэтэл үзэсгэлэнт буриад бүсгүй өөрийн аав, ээждээ харь нутгийн бэр болох ёстойгоо хичнээн учирлан гуйж хэлсэн боловч ээж, аав хоёр нь үл зөвшөөрсөн тул өвлийн идэр есийн хүйтэнд аав, ээжээдээ хэлэлгүй дан дээлтээ зайдан морьтой оргон гаржээ.
    Бүсгүй аглаг хөвч тайгаар айх аюулгүй зоригтой явж байтал гэнэт модон дотроос амьтан гарч иртэл морь нь үргэн зайлтал бүсгүй самбаачилж чадалгүй мориноосоо ойчжээ. Ийнхүү тэр бүсгүй замдаа мориноосоо унан явгарсанаас гарз хохиролгүй цааш алсын замдаа хөтлөгдөн явган алхсаар осгож хөлдөлгүй, чоно нохойн хоол бололгүй Жимбий зайран дээр ирсэн гэдэг. Тэр бүсгүй замдаа:
    …Эрээн цоохор морь минь
    Чоно чамайг идэг
    Эдлэнгийн уудам тал минь
    Түймэр чамайг идэг
    Ганц цоохор морь минь
    Чоно чамайг идэг
    Галсангийн уудам тал минь
    Гал чамайг идэг… гэж дуулаад ирж байсан гэдэг.
    Учир нь яагаад ингэж дуулваа гэвэл ховст хөтлөгдөөд заарин дээр хурдан очих гэтэл Эдлэнгийн урд тал барагдахгүй ядрааж, эрээн цоохор морь нь хаяж явсанд цөхөрч гомдсон бүсгүй энэ дууг зохион дуулсаар ирсэн байжээ.

  • Ази гэдэг нь Монголын ээж мөрний нэр

     

    Энэ нэр бол Хармөрөн, Сунгаарь мөрөн хоёр Гирин мужийн Түн Жиян сияны хойно хүрч нийлээд цааш урссан хэсгийнх нь нэр болно. Энэ нэрийг орчин үеийн газар зүйчдийн өгсөн ухагдахуун хэллэг гэж тэрээр тайлбарласан ч улс төрийн зорилготой өгсөн нэр юм.

    Сайшаалт гуай бичихдээ “Ляо Улсын түүх”-нд “Ези голын өөрчилсөн нэр” гэж, “Алтан Улсын түүх”-нд Хармөрний нэр” гэж бас зарим материал /”Үгсийн далай”-н 1931 оны хэвлэлийг үзээрэй/-д “Сунгаарь мөрний эх”, “Ялу мөрний эх”, “Хорх гол”, “эртний Сүмүвэ гол”, одоогийн Сунгаарь мөрөн гэж тус тус өөрөөр тэмдэглэсэн байдаг гэжээ.

    Энэ бол Монголын газар усыг дээрэмдэхийн тулд Монгол нэрийг яаж будлиантуулсны жишээ юм. Газар усны нэрийг будлиантуулна гэдэг бол далд колончлогчдын тархи угаалтын нэг том технологи мөн.

    2. Хар мөрөнг эртний Монголоор Ээж мөрөн гэж байжээ. Ээж мөрөн гэдгийг Ези буюу Ази гэсэн нэр болсон байна. Ер нь дэлхийн бүх газар нутгийн нэр Монгол байсан. Хожим нь түүнийг будлиантуулсан. Энэ ажлыг 2013 жилийн турш тасралтгүй хийж ирсэн. Монгол газар усны нэр будлиантсан шигээ Монгол хүний нэр нэн будлиантай болсон. Үнэн юмыг будлиантуулж болоод байхад үнэн юмыг бид үнэнээр нь хэлэхээс айгаад байгаа юм бэ.

    Хөх Дугуй

    Тэр тэнгэрт хальжээ-үе нь өнгөрчээ

    Тэр төрөл арилжжээ-үе солигджээ

    Тэдний тэр гэхээс цааш тэмдэг алга

    Төрөл арилжигчдын хойноос төрөл арилжих л үлджээ

    Хувь заяа ийм л юм Хөх чулуу минь – хөх Дугуй минь

    Хөх толгод минь- хөх хөдөө минь

    Хөхрөн цэнхэртэхээс цааш юм алга

    Манаран мэлтийхээс илүү юм алга.

    Ухаан муутан буюу Бартан бэхийн товчоон

    1. Чингис Зүчийн удмын Абалгази баатар хаан хэлэхдээ: “Ухаан муутай хүн зальтай бөгөөд хар санаатай байдаг” гэжээ. Аавынхаа оронд хаан суусан Бартан бэхи ухаан муутай хүн байсан учраас зальтай бөгөөд хар санаатай байсан аж. Тэр хаан болонгуутаа хишиг буян хүртээхийн оронд хамгийн түрүүнд харийнхны хов живинд өртөж өөрийн төрөл садан бүхий л хүмүүсээ толгой дараалан алж хядсан юм.

    Тэр хоёрхон жил хаан суугаад ухаан муутны тархийг угаасан харийнхныхаа гарт зуурдаар нас барсан. Энэ явдал Исламын 762 онд болжээ. Тэгээд өнөөдрийг хүртэл Узбек монгол ахан дүүс маань “Наран тэмээний нарийн хүзүү Бартан бэхи дээр ирээд хэрчигдэв” гэж ярьдаг. Учир нь эл үйл явдал 1362 оноор эдний удам угсаа дуусаад зогсохгүй Бат хааны удам угсаа эцэслэхэд хүрсэн төдийгүй харийнханд Хавчигийн хаант улс, Хавчигийн хээр талыг алдахад хүрсэн юм. Бартан бэхи гэж хэн бэ. Бартан бэхи бол Чингис Зүчийн удмын Жанабэхи хааны ууган хүү билээ
    .
    Жанабэхи нь Узбек хааны ууган хүү билээ. Тэр хаан болонгуут Мусулманы шашин хэмээх харийн тархи угаагчдын нөлөөнд нэн сайн автсан билээ. Тэр сүмийн эзэн пастор шиг загнав. Ном айлддаг хүн болов. Энэ цаг үеийг далимдуулан гадныхны захиалгаар Азербайжаны батачагаар Төмөр Ташийн хөвгүүн Мэлиг Ашараб гэдэг ухаан муутай бас их зальтай хорон муу санаатай хүн болсон. Түүнээс Азербайжаны сурвалжит сайчууд зүг зүгт тархан одов
    .
    Гази Мухаддин гэдэг хүн Жанабэхийн улсын нийслэл Сарайчиг хотод дутаан ирэв. Тэр өдөр бүр айлтгал хийдэг байлаа. Нэг өдөр Гази Мухаддин хүмүүс айлтгал хийж барсны дараа ардад зальтай бөгөөд хар сэтгэлтэй Мэлиг Ашарабын хийсэн муу хэргийг урт үлгэр болгож хэлж өгөв. Үүнийг сонсоод хаанаасаа эхлээд бүх ард хүртэл уйлалдав.

    Тэгээд Гази Мухаддин Жанабэхи хаанд: “Та хэрвээ Мэлиг Ашарабаас бидний өшөөг авч өгөхгүй бол маргааш хойд төрөлд очсон цагт бид таны хорьмойноос зуурна” гэв. Хаанд энэ үг их хатуу сонсдов. Тэгээд цэрэг дагуулж ирээд Мэлиг Ашараб өөд мордов. Хүрч дайлалдаад түүнийг алав. Түүний дөрвөн зуун тэмээн ачааны хэр шүр сувд болон эрдэнийн чулуу жич бусад эд зүхээрийг цэрэгтээ хуваан өгөв
    .
    Хөвгүүн Бартан бэхийг Азербайжанд захирагч болгож өөрөө нутагтаа эргэж харив. Түүнээс хойш өвчинд нэрвэгдэж удаан хэвтэв. Хаан: “Миний энэ өвчин эдргэрэхгүй” гэж хэлээд Азербайжан дахь хөвгүүн Бартан бэхийг дуудуулав. Бартан бэхи хан хүрч ирэхэд Жанабэхи хааны цаг нь гүйцэв. Тэр нас барахаасаа өмнө ард иргэддээ гэрээсээ хэлэв. Исламын он тооллын 758 онд нас нөгчив. Арван долоон жил батача болов. Сарайчиг хотод оршуулав
    .
    Жанабэхи хаан нас нөгчсөнөөс хойш Бартан бэхи хан Табарезын Сарайчигт хүрч ирэв. Гурван өдөр гашуудал мэдүүлэв. Гашуудлын дараа бүх хан хөвгүүд болон амирлагч түшмэд хуралдай хийж Бартан бэхийг хөөн өргөмжлөв. Бартан бэхи хаан бол их л зальтай хар санаатай хүн билээ.

    Тэр ах дүү бүх салбараа үлдээлгүй алав. Тэр ертөнцийн хуулийг хүлээхгүй мэт болов. Сүүлд нь түүний батача нь удсангүй, хоёр жилийн дараа Исламын он тооллын 762 онд зуурдаар үхэв. Сайн ханы залгамжлагч нь Бартан бэхигээр эцэслэв. Түүнээс хойш Зүчи хааны бусад хөвгүүдийн салбарууд батача залгав. Бартан бэхи бол Жанабэхийн ууган хүү юм. Жанабэхи бол Узбек хаань хөвгүүн. Узбек хаан бол Тогток хааны хөвгүүн…Чингис Зүчи – Батын удмынхан билээ.

    Эдний будлиан ухаан муутай байдлаас болж маш их алдагдал гарсан. Абалгази баатар хаан Бартан бэхийг алагдсанаас хойш 300 жилийн дараа ухаан муутай хүн зальтай, хорон санаатай байдаг төдийгүй бусдын үгэнд оромтгой, хов жив, хорон санаагаар хөөцөлддөг алуурчин гэдгийг дүгнэж хэлсэн.

    Тэгвэл энэ үйл явдлыг 600 жилийн дараа АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Ален Даллас манай Тагнуулын урлаг- түүхийн сургамж байсан гэж хэлсэн. Учир нь Татар монголчууд түрж гарч ирсэн нь бидэнд түгшүүр байсан бөгөөд тэднийг дарж устгасан нь манай тагнуулын гайхалтай үйл ажиллагаа урлаг болсон. Учир нь Зүчи өөрөө Чингисээс өмнө учир битүүлгээр нас барсан. Бат хаан найр хийн хаан болсон баяраа тэмдэглэж байхад морьтой хүн давхиж ирсэн.

    Учир нь Чингис хаан нас барсан гашуудалт мэдээг дамжуулсан. Ийнхүү их баяр гашуудал болов. Удалгүй Бат хаан нас барж түүний хөвгүүн Сартагийг хан өргөмжилсөн боловч хаан ширээндээ сууж чадалгүй учир битүүлгээр нас барсан. Түүний дүү Улагчийг хан өргөмжлөв. Улагч удалгүй нас барав.

    -Түүний хойно Мөнх хаан Жочийн хөвгүүн Бүрхийг хаан өргөмжлөв. Бүрх харамсалтай нь Мусулман болж харийн нөлөөгөөр тархи угаалт хийж эхэлсэн. Бүрх нас барангууд Мөнхтөмөр хаан болсон. Иранд хаан сууж байсан Абага хаантай найрамдсан. Харамсалтай нь түүний сууринд суусан Ахмед хан Мусулман хүн байсан учраас тэмцэл явагдаж Ариун ханы гарт өөд болж Ариун хан Батача суув. Мөнхтөмөр Хавчигийн хээр талаас 80 мянган цэрэг илгээж Ариун хааны өөдөөс мордуулав
    .

    Хоёр тал байлдаж ялагдаад зугтсан. Үүнийг сонсоод Мөнхтөмөр уур хүрч бөглөрч үхсэн. Түүний хойно ухаан муутай, зальтай Тодмөнх батача болов. Тогтох хан түүний заль мэхнээс зугтаан зайлав. Тодмөнх лүгээ дайлалдаж ялаад Тодмөнхийг алж өөрөө батача суув. Их олон аймгуудыг эрхшээлдээ оруулаад эцэг болон ах дүүгийнхээ журмыг баримтлан олон сайн үйл хийж, энэ ертөнцийг огоорч тэр ертөнцөд одов. Зургаан жил батача суув. Сарайчиг хотод ясаа тавиулав гэж Абалгази хаан бичсэн.

    2. Ухаан муутнууд зальтай, хорон муу санаатай байгаад зогсохгүй ураг садан, улс үндэстнээ балладаг гэдгийг түүх харуулж байна. Чингис Зүчийн 3-р хөвгүүн Шибэни удмын Хожа Мухаммед түүний хөвгүүн Жанабэхи хаан ухаан муутай хүн юм. Тэр хоёр эрдмээр бусдын тархийг угаадаг байсан. Нэгдүгээрт, ерөөл буюу уран цэцэн хоосон үг ярьдаг. Хоёрдугаарт, Харцага нисгэнэ. Бас далд колончлогчдын бэлдэж өгсөн шашин шүтлэгээр тархиа угаалгасан нэгэн байсан.

    3. Ухаан муутнуудын хийдэг ажил бол асар их зугаа цэнгэл, алдар нэр, амбийц хөөцөлдөх явдал юм. Ухаан муутнууд харийн тархи угаалтанд өртөж гар хөл болдог.

    Харцага шувуу нисгэнэ гэдэг ухаан муутнуудын ажил юм
    Хурдан морь найр наадам гэдэг ухаан муутнуудын ажил юм
    Суварга босгох овоо тахих үнэт эд баялгаар гайхуулах нь
    Ухаан муутнуудын ур чадвар юм

    Өнөөгийн манай Бартан бэхиүд улс үндэстнийхээ баялгаар тоглож, төрийн эрх мэдлээр дулдуйдан улс үндэстнээ бас л баллаж байна. Төр бол тархи угаалтын дээд технологи бөгөөд ард түмний хувьд авралын биш аллагын аймшигт загвар юм. Энэхүү загвараар социализм, коммунизм, нацианализмын нэр барьж сая сая хүнийг цааш харуулсан билээ.

    4. 600 сая хүнтэй “Zeitgeist” буюу “Эрин цагийн дуудлага” сүлжээ дөрвөн шашин нэг эзэнтэй, нэг захиалагчтай дэлхийн аллагын түгээмэл загвар юм гэж тодорхойлж байгааг бид өнөөдөр эрүүл саруулаар хүлээж авах ёстой. Шашин бол өөрөө тэрбум тэрбум долларыг залгиж байдаг бөгөөд энэ дэлхийн жинхэнэ асар том заль мэх юм гэсэн дүгнэлтийг 50 жилийн судалгааны үндсэн дээр гаргасан.

    Энэхүү шашны байгууллагуудыг дэлхийн засгийн газруудыг далдаас удирдаж байдаг нөгөө л мухардмал арчаагүй боловсролын бөгөөд нийгмийн системийг бий болгосон тэp л бүлэг хүмүүс бүлэглэлүүд үгсэн байгуулсан бөгөөд нууцаар сүм хийдүүд номлогчдыг санхүүжүүлээд зогсохгүй удирдан залж байдаг. Жинхэнэ үнэн бол хүн өөрөө бурхан бөгөөд жинхэнэ бурхан бол үнэн юм. Үнэнг таньж мэдэхийг “Zeitgeist” сүлжээ хүн төрөлхтнөөс хүсэж байна.

    Эх сурвалж: “Хөх толбо” сонин

  • Германы канцлер Гитлерийн үр удам мөн үү?

     

    Оросын КГБ болон Америкийн Тагнуулын төв газар энэ тухай мэдэж байсан хэрнээ үүнд бүр гар хуруу оролцуулж шинэ төрсөн Гитлер банзалтай байхыг чухалчлан сонирхож байжээ. Энэ явдал бүр нацист Германы үеэс эхэлсэн бөгөөд эмэгтэйчүүдийн нэр хүндтэй нэгэн эмч Адольф Гитлерийг олон үр хүүхэдтэй болгох зорилгоор бэлгийн эсийг нь авч хөлдөөсөн байв.
    Энэ үр хөврөлийг хожим нь Германы одоогийн канцлерийн эхэд суулгаж үр дүнтэй туршилт хийсэн гэж үзэж байгаа хэдий ч зарим эмч, эрдэмтэд үүнийг үгүйсгэн эсэргүүцэж байна. Учир нь 1949 он хүртэл эр хүний үрийн шингэнийг амжилттай хадгалах арга байгаагүй, Германы эрдэмтэд түрүүлж дэлхий дахинд анх удаа ийм гайхамшигтай туршилт хийсэн байлаа ч гэсэн тухайн үед 38 настай байсан эмэгтэйд үр суулган жирэмслүүлэх арга байгаагүй гэж мэдэгджээ.
    Энэ туршилтыг хийсэн гэх доктор Карл Клауберг зохиомлоор үр тогтоох судалгаа хийхээсээ илүүтэйгээр жирэмслэлтээс сэргийлэх арга ухаан судалж байсан тухай мэдээлэл байдаг гэнэ. Тэрчлэн маш их хүч чармайлт тавин байж арай ядан өмнө нь устгачихаад шинэ Гитлер төрүүлэх асуудал орос, америкчуудад сонирхолтой байх уу? гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байгаа ажээ.

     

  • АН хагарч, доройтлоо гээд Монголд ардчилал мөхөж сөнөхгүй

    Нэн эртнээс эхлээд л “Дээрээ эзэн байхгүй, дэргэдээ албат байхгүй” чөлөөт иргэний тухай үлгэр, домог, мөн “Үхэл үгүй мөнхөөрөө байдаг, үргэлж хорин таван настайгаа байдаг ариун бумбын орон”, “Цувж яваа барсаас цуглаж суусан шаазгай хүчтэй”, “Эвлэвэл бүтдэг, эвдэрвэл гутдаг”, “Бүгдээрээ хэлэлцвээс буруугүй, бүлээн усаар угааваас хиргүй” гэхчилэн ярьж, сургамж авч ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь! Чухам ийм дээрээс 1911 оны, мөн 1921 оны хувьсгалуудад хөдлөх гол хүчин нь жирийн ардууд байжээ. Энэ хөдөлгөөнийг зохион байгуулж удирдсан улстөрийн хүчинг Ардын Нам, Ардын Хувьсгалт Нам хэмээн нэрлэсэн нь ч ийм учир шалтгаантай. 1989, 1990 оны жагсаал, цуглаануудад ард түмэн ер оролцоогүй бол, бүр эсрэг нь байсан бол МАХН-ын Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох байсан уу? Хуучин төр засаг буух, тарах байсан уу? Үгүй шүү дээ.

    Өнөөдөр гэхэд л АН хагарч, доройтож, нэр хүндгүй болж, лидер гэгдэгчид нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд болчихлоо гээд Монголын нийгэмд ардчилал мөхөж сөнөхгүй. Ардчилсан үзэл санаа аль хэдийнээ монголчуудын оюун санааны амьдралын дээд үнэт зүйл болчихжээ.

    Хүн амын дийлэнх олонхи нь, ялангуяа залуус ардчилсан бие хүмүүс болон төлөвшчихжээ. Эрхтэн дархтангуудад биш харин эвсэж, зөвшилцөж баталсан хуулиудад л ард түмэн захирагдана гэдгээ хот, хөдөөгүй л мэдэгдсээр, тунхагласаар байх болчихлоо. Товчилж хэлэх аваас Монголын нийгэмд ардчилал ноёрхох байр суурьтай болж чаджээ. Ардчилал хаа сайгүй л төлөвшиж, бэхжиж, хөгжиж, нийгмийн оюун санааг удирдаж, чиглүүлж байна. Монголын нийгэмд дарангуйлалд хоргодох зай байхгүй болсон. Дарангуйлал үеэ өнгөрөөжээ. Улстөрийн 35 намын программ, дүрэм, үйл ажиллагаа, уриа лозунг бүгд л “Жинхэнэ ардчиллын төлөө” байх болжээ. Ардчиллыг хүсдэггүй, дэмждэггүй зарим нэгэн хүн, хүчин ч гэсэн “Ардчиллын баг”-ны цаана нуугдахаас өөр аргагүй болчихжээ. Ардчилсан үзэл санаа, үнэт зүйл Монголын нийгэмд “Зуны эхэн сарын өнгө, үнэр, амтыг, бас нар ба бороог авч ирлээ” гэж батлан хэлж болох байна. Нийгмийн дулаарал цааш цаашдаа улиралгүйгээр үргэлжлэх нь маргаангүй боллоо. Дүр эсгэсэн биш, ардчиллын далбаан дор хувалз, бясаа болж хөлжихийг хүссэн биш, харин ардчилсан эрх чөлөөг эдэлж, амар амгалан аж төрөхийг хүссэн залуус “Нэр ба үзэл санаандаа яг таг нийцсэн Ардчилсан намыг” буй болгох байх л даа. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал юм. Шинээр төрөх, төлөвших Ардчилсан Нам мандтугай.
    Ардчилсан, иргэний ардчилал, ардын засаглал, бүгд найрамдах засаглал (Улс), интернационализм, НҮБ (Дэлхий дахины төр) гэх мэт ойлголтууд нь бүгд төрөл садан юм. Гол утга санаа нь нийтийн санаа, зоригийн засаглал (Хуулийн засаглал) гэсэн үг. Хар аяндаа үүсэж төлөвшсөн зүйл, хаа ч байдаг ердийн зүйл, амьдралаас өөрөө төрж бүтсэн зүйл л аливаа нийгмийн яс, булчин болж иржээ. Жишээ нь амины өмч, хувийн өмч, таваарын үйлдвэрлэл, таваар мөнгөний харилцаа, чөлөөт зах зээл (товчоор хэлбэл чөлөөт үйлдвэрлэл, солилцоо хэрэглээ). Иймийн учир төр засаг тэр бүхнийг дэмжих, хамгаалах, бүр дэлхийн хэмжээ, түвшинд дэмжих, хамгаалах үүрэгтэй. Энэ шүтэлцээ, барилдлагад дөрөөлж консерватизм оршил, оролцоогоо бататгаж, өргөтгөж иржээ. Элдэв зүсмийн нугалаа, гуйвуулга, хэтрүүлэг, явцуурал, төөрөгдөл, хийрхэл мэтээс хүмүүсийн амьдралын үндсэн суурь, юмс үзэгдлийг хамгаалж байх аваас уламжлалт нийгмүүд маань хэвийн байдлаар төгөлдөржиж, хөгжиж, урагшилж байдаг ажээ. Элдэв зүсмийн гаж үзэгдлүүд, улстөрийн үзэл суртлын хийрхэл, өш хонзон, дайнч хэнээрхэл, ялгаварлан гадуурхалт мэт нь уг эздээ ч хөнөөж, жирийн олон түмнийг ч хөнөөж байсан жишээ түүхэнд олон бий. Тэдгээрийн заримд нь Монголчууд бид ч өртөж хэдэн зуугаараа, бүр хэдэн мянгаараа хэлмэгдэж, хөнөөгдөж байсан билээ. Улс үндэстнүүдийн сэтгэл зүй, ухамсарт үүссэн “олон олон буглаа, хорт хавдар” нь яг хэрэг дээрээ бол бүр нийт хүн төрөлхтний эсрэг хандсан шинж, үр дагаврыг үүсгэх маш хоруу чанар, байдалтай байжээ. Иймд улстөр, үзэл сурталд гардаг элдэв измүүдэд, шинэ загвар, туршилтуудад нэн хянамгай хандах хэрэгтэй юм.

    Олон олон изм (расизм, геонизм, нацизм, терроризм гэх мэт) нь эцсийн дүндээ тайван оршлыг эвдэлж, олон сая хүнийг хөнөөж, дэвшил, хөгжлийг ухрааж байлаа. Олон олон оронд улстөрийн нийгэм нь иргэний нийгмийнхээ төрхийг угааж эрхшээлдээ аваад буруу замаар хөтөлж, бусдын эсрэг турхирч, гай хөнөөл тарьж, том том дайныг эхлүүлж байв. Эцэс сүүлдээ тийм хэнээрхэл, туйлшрал, явцуурал нь тараа таниулаад түүхийн хог дээр хаягдсаар иржээ. Ард олны ардчилсан хөдөлгөөн, тэмцлийг ашиглаж төр засгийн удирдлагад гараад авлига авч, луйвар хийж, нийгмийн баялагт хачиг адил шигдэж, хувалз болсон нам, хүчин, хүмүүс бол ардчиллын дайсан юм. Өнөө гэхэд л Монгол дахь ардчилал нь Ардчилсан нам, түүний лидерүүдэд биш харин зүй бус, хууль бус үйлдлүүдийг эсэргүүцэн цуглаж, жагсаж байгаа ард олны ухамсар, сэтгэлгээнд оршиж, хөгжиж байна. “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хийснийхээ хэрээр хэрэглэдэг”, мөн “Хүн бүр чадлынхаа хэрээр хийж, хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэдэг” социалист, коммунист зарчмыг чөлөөт зах зээл, чөлөөт үйлдвэрлэгчдийн нийгэмд ч хэрэгжүүлж болдгийг зарим өндөр хөгжилтэй орон, нийгэм үзүүлж, үлгэрлэх болов. Норвеги, Дани, Голланд, Швед, Швейцарь зэрэг орны амьдрал, практикт ийм үзэгдэл ажиглагдаж байна. Ардчилсан үзэл санаа, зорилго, тэдгээрийн хэрэгжилт бол хүний нийгмийн төрмөл уг шинж юм. Ард нийтийн санаа зоригийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол аливаа төр засгийн үндсэн үүрэг юм. 1990-2021 оны хоорондох Монгол орны нийгмийн амьдралын туршлага, гашуун сургамж бол “Ардчиллын алтан хараацайнууд” гэж өөрсдийгөө нэрлэсэн зальхай залууст ямар ч хяналт, шалгалтгүйгээр итгэж баялгаа, боломжоо, цаг хугацаагаа дээрэмдүүлэн алдаж, хохирсон баримт, эмгэнэл юм. Гэвч ардчилсан үзэл санаа, шударга ёсыг эрхэмлэх зан суртахуун, хууль дээдлэх, сахих хүмүүжил, эрмэлзэл, энэ бүхний төлөө тэмцэх ухамсар, зоригоор нь жирийн хүмүүс, хот хөдөөгийн хүн ам, залуус цэнэглэгдэн, улам бүр идэвхижиж байгаа нь том ололт, амжилт мөн болно.
    Монгол дахь ардчилал бол Ардчилсан нам биш, харин ардчилсан үзэл, ухамсар бүхий жирийн иргэд, ард түмэн юм. Ингэхлээр Монголд ардчилал оршин, хөгжин, дэвшиж байна. Ардчилсан намын тухайд бол энэ нам хэд ч бутарч, тарж, хэд ч байгуулагдаж болно. Энэ бол уг намын өөрийнх нь дотоод асуудал. Чанар, төлөвшлийн асуудал.

    Ардчилсан эрх, эрх чөлөөг эдлэх, хуулийн шаардлагыг биелүүлж амьдрахад хувь хүн зохих үнэн мэдээллээр хангагдсан, бас зохих түвшний боловсролтой байх ёстой. Хувь хүний эдлэх ёстой төрөлх эрх, дээр нь тухайн орны хуулиудын дагуу эдлэх боломжтой эрхүүдийг мэддэг байх учиртай. Өөрийн эрх, эрх чөлөө нь бусад иргэдийн эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдаж байдгийг ойлгож, бусдад саад болохгүй байх, бусдад хор хүргэхгүй амьдрах ёстой. Ойрын өдрүүдэд ковид19-ийн халдвар авсан хүмүүсийн дунд 25-49 насныхны тоо бараг хоног бүрд 1400 орчим байв. Энэ насныхан халдвар их авч, бас их тарааж байна гэсэн үг. Гэтэл тэдний олонхи нь вакцин хийлгээгүй ажээ. “Халдвар авна, халдварыг гэргий (магадгүй жирэмсэн), нялх хүүхдүүд, эцэг эх, өвөө эмээ нартаа тараана” гэж тэд яагаад айхгүй, бодохгүй байна вэ? Жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, өвөө эмээ нарын өвчин, үхлийн шалтгаан болж байгаагаа энэ насныхан (25-49) ойлгомоор доо?! Зарим хүний дүгнэж байгаагаар бол энэ насныхан фейсбүүкийн уншигчид, утсаа маажигсад, тэндээс эндүү ташаа мэдээ авагсад ажээ. Гэтэл яг л үнэн зөв, мэдээллийг төр засгаас өгсөөр байгаа шүү дээ? Дэлхий даяараа л вакцин хийлгэж байгаа.

    Өөр нэг жишээ. Иргэд машин жолоодох эрхтэй. Гэхдээ хотын дүрмийг чанд биелүүлэх үүрэгтэй. Дүрэм зөрчсөн бол торгох, зэмлэх ёстой. Дүрэм зөрчигчдийг өршөөж байгаа нь “Ноцтой осол хийтлээ дүрэм зөрчөөд, урсгал сөрөөд давхиад бай” гэж турхирахтай агаар нэг юм. Зэмлэл, торгуулийг ядаж 50 хувь эдлүүлэх юмсан. Зөрчигчид сургамж аваг! Энэчлэн бодох, тооцох, биелүүлэх, хэрэгжүүлэх зүйл их байна аа, залуусаа! “Ардчиллын алтан хараацай” нарт, мөн бусад овсгоотонгуудад анхааруулахад “Ард түмэн минь цуглаан хий, жагсацгаа, санал бодлоо чөлөөтэй илэрхийлцгээ, хэвлэн нийтлэх эрхээ эдэлцгээ!” гэж аман дээрээ уриалаад, ар хударгаар нь ард түмний хөрөнгө баялгийг элдэв арга, заль мэхээр луйвардан авч хүн амынхаа 30 гаруй хувийг ядууруулж, мөн 30 гаруй хувийг нь зээлийн өндөр хүүгээр мөлжихөө болих, зогсоох цаг ирчихээд байна шүү. Үүнийг эс тооцвоос хэн, хэрхэн хохирохыг өөрсөд дээрээ тусгаж бодоорой. Муу, сайн бүх юм хэмжээтэй, өөрийн гэсэн настай, аюулгүйн түвшинтэй байдаг юм. 1998-2021 оны хооронд Монгол дахь ардчилал зөвхөн, ганцхүү монголын ард түмний ухамсар, оюун санаанд л тархаж, бэхжиж, хөгжжээ. Ардчилсан намын дотоод амьдрал, удирдах бүлэглэл, олон фракцид нь ардчилал биш харин авилга, шунал, луйвар л хөгжжээ. Иймийн учир “Ардчиллын алтан хараацай” хэмээгсэд өнөөдөр Монгол дахь ардчилалд булшны нүх ухацгааж байна. Гэхдээ “Ардуудын ардчилал” тэр нүхэнд унах биш, “Алтан хараацайнууд” өөрсдөө тэр нүхэнд унах болно. Ард түмэн тэр нүхэнд атга шороо ч хийхгүй, бас хөшөө чулуу ч тавихгүй л болов уу…

    Судлаач, профессор Д.Чулуунжав

  • Монгол судлаач ШИРАЙШИ НОРИЮКИ: Өнөөгийн монголчууд Чингис хаанаас суралцах хэрэгтэй

    Тэрбээр Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны амьдрал, түүхийн ул мөрийг судалснаар Монголын ирээдүйн тогтворгүй нийгмийг бий болгоход асар их нөлөө гэж үзэн судалгаа үргэлжлүүлж буй. Харин профессор Ширайши Нориюки өөрийн амьдралын олонх жилийг зарцуулсан Чингис хааны тухай судалгаа, малтлагаараа юуг илэрхийлэх гэж байгаа, юу нь хамгийн чухал болох талаар өгүүлсэн түүний 2020 оны арваннэгдүгээр сарын 16-нд өгсөн ярилцлагыг хүргэе.
    -ОДОО БОЛСОН ХОЙНО ЯАГААД МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ШООЛОХ ЁСТОЙ ЮМ БЭ-
    -Таны мэргэшиж, профессор цол хамгаалсан чиглэл бол археологи. Харин чиглэлийн судалгаа тань юуны талаар өгүүлж байгаа юм бэ?
    -Олонх хүн археологи нь зөвхөн үлэг гүрвэлийн олдворыг судлах ажил гэж буруу ойлгодог. Археологи нь үнэн хэрэгтээ түүхийн үлдэгдлийг сэргээх замаар өнгөрсөн үеийн хүний үйл ажиллагаа, амьдрал, аж байдлыг судалдаг гэж үздэг. Энэ чиглэлийн чулуужсан яс зэрэг нь биет үлдэгдэл учир археологийн олдвор гэж тооцно. Харин хүн төрөлхтөн үүсэж, бий болохоос ч өмнө амьд биет байсан. Гэвч тэр талаарх судалгааг энэ чиглэлд оруулж, тооцдоггүй. Археологийг түүх судалдаг гэж ойлгож болох ч түүхийг бүхэлд нь бус шавар эдлэл, чулуун эдлэл, нүхэн байшин, эртний булш гэх мэт зүйлсийн шинж чанарыг илүүтэй авч үздэг юм.
    -Археологи гэдэг нь Жомон, Тумулусын үе гэх зэрэг маш олон мянган жилийн өмнөх эртний зүйлийн судалгаа юм шиг санагддаг. Ингэж ойлгож болох уу?
    -Археологийн судалгаа нь зөвхөн эртний цаг үеэр хязгаарлагдахгүй. Жишээлбэл, зарим археологич хэдхэн цагийн өмнө хогийн саванд хаясан хуванцар савыг хүний өнгөрсөн үйл ажиллагаатай холбоотой археологийн объект болохыг нотолж байна. Яг л үүнтэй ижил 13 дугаар зуунд амьдарч байсан Чингис хаан болон түүний цаг үе археологийн хүрээнд багтах юм.
    -Чингис хааныг судлахад танд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
    -Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Монголын өндөрлөг газар нь өвлийн улиралд хасах 50 хэмээс зуны улиралд 40 хэм хүртэл хэлбэлздэг хэмтэй, асар өргөн тал нутаг. Дийлэнх газартаа хуурай байсан ч жилд 50-300 миллиметр хур тунадас ордог. Байгалийн хатуу, ширүүн нөхцөлтэй тал нутгаас яаж Чингис хаан шиг агуу их удирдагч төрсөн жинхэнэ үнэнийг сонирхсон юм.

    -Дэлхийн маш олон орны ном, сурах бичигт Чингис хааны тухай өгүүлдэг. Түүний амьдрал, амьдарч байсан цаг үеийн тухай олон бичээс өнөө цагт хадгалагдаж үлдсэн байдаг. Тэдгээр түүхийн үлдэгдлүүд дээр үндэслэн судалгаагаа хийж болохгүй гэж үү?
    -Чингис хаан Их Монгол гүрний анхны эзэн хаан төдийгүй Евразийг гаталж, баруун тийш үргэлжлэх өргөн уудам нутгийг эзэлсэн асар том байлдан дагуулагч байж л дээ. Монголчууд Чингис хааныг “Бурхан шиг агуу удирдагч” хэмээн хүндэлдэг бол хөрш орнууд нь “Харгис, хэрцгий алуурчин” гэж буруутгасан байна. Чингис хааны түүх, амьдралын цаг үеийн тухай өгүүлсэн маш олон бичээс, баримт бий. Гэхдээ тэрхүү судалгаануудыг нэг хэсэг нь маш их магтаж байхад нөгөө тал нь маш хатуу шүүмжилж байдаг. Тийм учраас тэр судалгаануудын агуулгыг байгаагаар нь ашиглах боломжгүй, маш хүндрэлтэй гэсэн үг.
    Бид үнэн хэрэгтээ Чингис хааныг хэзээ, хаана төрсөн, хаана, хэрхэн амьдарч, хаана нас барж, хаана оршуулсан гэдгийг огт мэдэхгүй. Тиймээс л би энэ сэдэв дээр өөрийн археологийг ажлыг эхлүүлсэн. Миний судалгаа хожим хойно л гажуудахгүй бол түүхэн баримтуудыг олж, өгүүлж, үлдээх болно.
    -Бусад судалгаанаас зөрж, өөрийн хийсэн судалгааны тань олз юу байв. Ямар үр дүнтэй байв?
    -Манай судалгааны баг Монголын тэгш өндөрлөгөөс зүүн хэсэгт орших “аварга” талбайд 20 жилийн турш малтлага, судалгаа хийсэн. Тэрхүү газрын уугуул иргэд нь Монголын эзэнт гүрний анхны нийслэл гэж нэрлэдэг бөгөөд тухайн үедээ улс төр, цэргийн бааз болж байсан байгаа юм. Бидний хувьд нүүдэлчин овог, ахуйг удирдан чиглүүлж байсан Чингис хаан суурин хот байгуулсан нь маш гайхмаар, гэнэтийн бэлэг байлаа. Хотын суурь байсан газраас байлдааны зориулалттай зэвсэг үйлдвэрлэдэг төмрийн үйлдвэрийн ул мөрийг олж илрүүлсэн. Бид төмрийн үйлдвэрийг сэргээн засварласнаас маш том баримт олж чадсан юм. Тэр үйлдвэрт 13 дугаар зууны үед өөр хаана ч үйлдвэрлэж чадахгүй хүчирхэг сумны хошуу үйлдвэрлэж байж. Тэр нь “Тийм ч учраас Монголын эзэнт гүрний арми маш хүчирхэг байсан юм байна” гэсэн ойлголтыг бидэнд өгсөн.

    Өөр нэгэн олдвор нь 13 дугаар зууны үеийн монголчууд шар будаа, улаан буудай тариалдаг байсан тухай. Түүхийн бичээс, судалгаанууд дээр Монголын эзэн гүрнийг тухайн үеийн Хятад болон бусад бүс газраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ авдаг байсан гэж өгүүлдэг. Гэтэл тийм биш байсан. Үүнээс харж үзэхэд 13 дугаар зууны монголчууд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлээ тухайн цаг үед маш том зах зээлийн үүрэг олж, худалдаа, наймаа төв болсноор хөгжилд дэвшилд хүрч чадсан байгаа юм. Монголчууд гаднын орнуудаас ирсэн өөрсдийн мэдэхгүй технологийг өөрсдийн арга барилтай уян хатан байдлаар нэгэн ашиглаж иржээ.
    -Таны судалгааны зорилго тогтвортой нийгмийг бий болгоход чиглэнэ гэсэн. Тэгвэл Чингис хааны амьдрал, түүх нь тогтвортой нийгмийг бий болгохтой ямар холбоотой юм бэ?
    -Чингис хаан байгалийн хатуу, ширүүн нөхцөлд хүчирхэг байгуулж болохыг харуулсан. Тэр үндэстэн нь шинэлэг технологид суурилсан нөөцөө үр дүнтэй аргаар ашиглаж бий болгож чадсан юм. Хэрэв ажиглаж чадвал дэлхийн өнцөг булан бүр дэх зөрчилдөөн гарч буй ихэнх хэсэг нь Монгол шиг хуурай бүс нутаг байдаг. Эдийн засгийн сул дорой байдлаас үүдэлтэй ядуурал нь зөрчилдөөнийг өдөөж, зөрчилдөөн нь ядуурлыг үүсгэдэг. Харин миний хувьд хүмүүс хүнсний үйлдвэрлэлийг өөрийн нөөц бололцоогоороо ашиглах боломжийг мэдэж авбал бүх зүйл сайн сайхан болно гэж би итгэдэг. Тийм ч учраас өнөөгийн монголчууд Чингис хааны хийж, бүтээсэн ажлуудаас өөртөө зөвлөгөө олж авах хэрэгтэй гэж хүсэж байна. Энэ зөрчилдөөнийг арилгах баллуур биш. Гэхдээ ирээдүй рүү хөтөлж, замд нь гэрэл тусгах болно гэдэгт итгэлтэй байна.
    -Хэрэв Чингис хааныг дарангуйлагч гэж үзсэн хүн түүнээс зөвлөгөө, санамж авъя гэвэл хэтэрхий их харшлах юм биш үү?
    -Чингис хаан маш олон хүний аминд хүрсэн гэдэг нь үнэн. Энэ бол түүний хамгийн том сул тал. Гэхдээ миний хувьд түүний эерэг зүйлээс онцолмоор байна. Жишээлбэл, Чингис хаан эзэлсэн нутгийнхаа бие даасан байдлыг баталж, шашин шүтэх эрх чөлөөгөөр хангадаг байсан юм. Зарим судлаач энэ нь түүний өргөн уудам тал нутгийг удирдах “түлхүүр” болсон гэлцдэг. Түүний хуурай, далайн замыг хөгжүүлэх, татвар ногдуулах ажлыг хөнгөвчлөхөөр шийдэж, өрнө дорныг холбох ажлыг үр хойч нь үргэлжлүүлсээр байсан. Маш олон эрдэмтэд Чингис хааныг даяаршлын анхдагч гэж нэрлэдэг. Тэрхүү даяаршил нь олон хор хөнөөл учруулж байсан эсрэгээрээ олон ашиг тусыг авч ирсэн.
    Даяаршлын улмаас орчин үеийн нийгэмд тулгараад буй хүнд асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарцыг монголчууд Чингис хааны үеэс олох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Өнгөрснөөс шинэ мэдлэгийг бий болгож, ирээдүйг тогтворгүй болгоход ашиглах нь миний зорилго. Өөрөөр хэлбэл эзэн Чингис хааны талаарх судалгаагаа “Хуучнаас шинэ санаа эрэх” гэсэн Япон ардын зүйр цэцэн үг дээр тулгуурлан судалгаагаа хийж байна.
    Нийгата их сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн профессор, утга зохиолын доктор ШИРАЙШИ НОРИЮКИгийн товч танилцуулга:

    – 1963 оны есдүгээр сарын 3-нд Япон Улсын Гунма мужид төрсөн
    – Япон Улсын Ибараки мужийн Цукабагийн их сургуулийг төгссөн
    – 1994 онд Нийгата их сургуульд туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн
    – 1997 оноос Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд хоёр жил суралцсан
    – 2003 онд Монгол судлалын “Шилдэг залуу судлаач” Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал хүртсэн
    – 2014 онд 67 дахь Нийгата-Ниппо шагналыг тус тус хүртсэн.
    – Тэрбээр малтлага, судалгааны ажлынхаа хүрээнд “Чингис хаан буюу хөх чонын бодит амьдрал”, “Монголын эзэнт гүрний төрөлт” зэрэг номнууд хэвлүүлжээ.
    – Ширайши Нориоки нь өдгөө Нийгата их сургуулийн Азийн судалгааны төвийн захирлын албан тушаал хашиж байгаа юм.

  • М.ХҮРЛЭЭ: ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД МОНГОЛ УЛС УРАН ОЛБОРЛОН ЭКСПОРТЛОХ НЬ ОЛОН УЛСЫН ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ НОЦТОЙ ЗӨРЧИЖ БАЙГАА ГЭМТ ХЭРЭГ

    -Таны хувьд ураны асуудлаар хамгийн сайн ярьж чадах мэргэшсэн хүн гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Учир нь та Зэвсэгт хүчинд 41 жил тасралтгүй алба хаасны зэрэгцээ Нидерландын Вант Улсын Гаага хотод төвтэй Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллагад долоон жил (1997-2004 онд) ажилласан, олон улсын химийн зэвсгийн мэргэжлийн шинжээч, цэргийн химич, доктор (Ph.D), бэлтгэл бригадын генерал хүн шүү дээ?
    -Тийм ээ. Би хуульч биш, уул уурхайн инженер хүн биш ч уран олборлолтын асуудал дээр боломжоороо яриад өгнө.
    -Уран гээд ярихаар хамгийн түрүүнд цацраг идэвхит бодис /ЦИБ/, альфа, бетта, гамма цацраг гэх мэт үгс шууд санаанд буудаг. Энэ элементүүдийн талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
    -Энэ асуултад хариулахын тулд цацраг идэвхит бодис (ЦИБ) гэж чухам юуг хэлэх вэ гэдгээс эхлэхгүй бол ойлгоход бэрх болно.
    Та бид Ерөнхий боловсролын дунд сургуульд байхаасаа эхлэн химийн хичээлээр, Менделеевийн “Үелэх систем” гэж юу байдгийг заалгасан. Өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан химийн 126 элемент байна гэж тогтоогоод байгаа. Үүнээс эрдэмтэд байгалиас бодит байдлаар нь нээж илрүүлсэн химийн 94 элемент байдаг бөгөөд түүн дээр лабораторид зохиомлоор гаргаж авсан 24 элементтэй нийлээд 118 элемент, бас дээр нь шинжлэх ухааны гипотетик аргаар буюу үндэслэлтэй таамаг судалгаагаар тогтоосон найман элемент нэмэгдээд 126 элемент болж байгаа юм. Эдгээр 126 элементээс 25 нь цацраг идэвхит бодис буюу (ЦИ элемент)-т хамаардаг. Өөрөөр хэлбэл, эдгээр 25 бодисын атомын цөм нь тогтвортой биш, өөрөөсөө асар өндөр энергитэй ионжуулагч цацрагийг гадагшаа байнга ялгаруулж байдаг. Тийм бодисыг ЦИБ гэдэг. Үүнд, Менделеевийн үелэх системийн уран, плутони, стронций, кадмий гэх мэт элемент хамаарна. Ертөнцийн аливаа бодис, юмс бүгд атом молекулаас тогтдог, ямар ч бодисын хамгийн жижиг эгэл хэсгийг атом гэнэ. Атом нь цөм ба электроноос тогтдог, цөм нь голдоо байрладаг бөгөөд түүнийг электронууд нь тойрон эргэлдэж байдаг тухай заалгасан шүү дээ. Тэгвэл атомын цөм нь дотроо задардаг, өвөрмөц бүтэц тогтоцтой байдгийг цөмийн физик тодорхойлдог. Атомын цөм нь протон нейтрон гэдэг эгэл хэсгээс бүрдэнэ. Цацраг туяа гэдэг нь товчхондоо, тэрхүү атомын цөм, электрон болон атомын цөмөөс ялгаран гадагшаа цацарч гардаг эгэл хэсэг болох протон нейтроны биеэ даасан урсгалууд гэж ойлгож болно. Өөрийн атомаасаа нэмэх, хасах цэнэгтэй эгэл хэсэг болон асар өндөр энергитэй цахилгаан соронзон долгион ялгаруулж, тодорхой хугацааны дараа өөр бодисын атом болж хувирдаг бодис буюу элементийг цацраг идэвхит бодис буюу цацраг идэвхит элемент гэдэг. Тэрхүү гадагшаа ялгаруулан цацаж байгаа цацрагийг дотор нь альфа (α), бета (β), гамма (γ) цацраг гэж физик-химийн шинжлэх ухаанд томъёолон нэрлэдэг. Тэдгээр цацрагууд нь замдаа таарсан аливаа бодисын атом молекултай харилцан үйлчилж, тухайн зүйлийн атом молекулыг задалж, ионжуулах /цэнэгтэй болгож хувиргах/ өндөр чадвартай байдаг.
    АЛЬФА (α) цацраг нь ЦИБ-ын атомын задралаас үүссэн нэмэх (эерэг) цэнэгтэй хэсэг буюу атомын хоёр протон, хоёр нейтроны урсгал юм. Үүнийг гелийн атом ч гэдэг. Энэ нь хүн амьтны бие организмд арьсаар дамжин орж хордуулах чадваргүй боловч амьсгалын болон хоол боловсруулах эрхтэний замаар дамжин биеийн эд эрхтний дотор орвол маш аюултай байдаг. Альфа цацрагаас бичгийн цаас ч хамгаалж чадна. Өөрөөр хэлбэл, альфа цацрагийн нэвчих чадвар маш сул гэсэн үг.
    БЕТТА (β) цацраг нь атомын электроны буюу хасах (сөрөг) цэнэгтэй эгэл хэсгийн урсгал юм. Электроны урсгал нь хүн, мал амьтны бие, эд юмсад хэдэн см хүртэлх гүнд нэвчих чадвартай. Түүнээс цонхны шил, модон хаалга гэх мэт зүйлс, жирийн хувцас ч хамгаалж чадна. Харин хүний биеийн ил хэсэг энэ цацрагт өртвөл арьсны өнгөн давхарга гэмтэнэ. Энд нэг зүйлийг жишээ болгоход, 1895 онд Германы эрдэмтэн Вилгельм Рентген анх шинэ цацраг илрүүлсэн, тэр нь яваандаа эмнэлэгт ашиглагдах болсон рентген цацраг буюу электроны цацраг гэдгийг хүмүүс мэдэх байх. Энэ нь, электрон хүний биеийн дундуур нэвчиж гарахдаа зөөлөн цул хэсгээр нь торж саатахгүй өнгөрч, харин яс гэх мэт хатуу нягт биетэд саатсаны улмаас хүний биеийн доторхи ясны дүрс гэрэл зураг маягаар гардаг. Энэ нь эмчилгээнд маш хэрэгтэй боловч, бас их хортой учир жилд ганц хоёроос илүүгүй удаа хийлгэхийг эмч нар зөвлөдөг юм.
    ГАММА (γ) цацраг нь атомын цөмийн гүнээс гадагш цацагддаг цэнэггүй фотоны урсгал. Өөрөөр хэлбэл, бетта цацрагаас илүү, аливаа зүйлд нэвчих өндөр чадвартай, асар их энергитэй богино долгионы цахилгаан соронзон урсгал гэсэн үг. Гамма цацраг нь аливаа бодист нэвчихдээ тухайн бодисыг ионжуулах аюултай байдаг. Ердийн нөхцөлд, түүнээс хүн амьтны бие эрхтнийг хамгаалах ямарч арга байхгүй. Зөвхөн хар тугалга, төмөр, бетон гэх мэт нягтрал сайтай зузаан материал л хамгаалж чадна. Тэгэхээр, ЦИБ-ын аюул нь энэ гурван цацраг хүн амьтан болон аливаа биетэд нэвчиж ионжуулдаг (нэмэх, хасах цэнэгтэй болгодог), хордуулдаг /туяаны өвчин үүсгэдэг/ гэж ойлгох хэрэгтэй.
    Чернобылийн Атомын цахилгаан станцад болсон ослын үед би Москвад Химийн цэргийн академид суралцаж байсан
    -ЦИБ хүний бие организмд ямар байдлаар нөлөөлөх боломжтой вэ?
    -Ямар ч амьд амьтан, түүний дотор хүн гаднын аюул ослоос юугаараа хамгийн түрүүнд мэдэрч өөрийгөө хамгаалдаг билээ гэдгийг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, харах, сонсох, үнэртэх, амтлах, тэмтрэх гэсэн таван мэдрэхүйгээрээ бид аливаа зүйлийг мэдэрдэг. Тэгвэл хамгийн харамсалтай нь, ионжуулагч цацраг буюу цацраг идэвхит туяа бол нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, чихэнд сонсогдохгүй, хамарт үнэртэхгүй, хэлэнд амтагдахгүй учраас хамгийн аюултай. Өөрөөр хэлбэл, ЦИБ-ын хамгийн өвөрмөц бөгөөд аюултай онцлог бол хүн амьтны таван мэдрэхүйн алинд нь ч ийнхүү мэдрэгддэгүй учраас цацрагт нэрвэгдэж, хордож байгаагаа хүн, мал амьтан огт мэддэггүй. Тиймээс, ионжуулагч цацрагийг зөвхөн өндөр мэдрэмжтэй ДОЗИМЕТР-ийн тусгай багажаар хэмжиж байж л, цацраг гэгч тэр аюултай юм байна уу үгүй юу гэдгийг мэдэж, ямар хэмжээтэй байгааг тогтоож болдог. Бас цацраг нь хэдэн мянган км\сек-ийн хурдтай тал бүр тийшээ цацарч, тархаж байдаг учраас түүнээс зугатаж зайлах, бултаж үлдэх ямар ч боломжгүй. Харин хамгаалж, нөлөөг нь багасгахыг л бодохоос өөр аргагүй болдог. Хүн амьтны эрүүл мэндэд маш хортой нөлөөлдөг эдгээр цацрагийн хэмжээг Зиверт (Зв) гэдэг нэгжээр илэрхийлдэг. Цацраг идэвхит бодис бүхий тоосонцор хүн амьтны биеийг гадна талаас нь, бас амьсгалын болон ходоод гэдэсний замаар дамжин биед орж дотроос нь хордуулж туяаны онц аюултай өвчин үүсгэж, үр хөврөлд нь нөлөөлж ургийн гажиг бий болгох, бие организмын хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулж, улмаар үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй байдаг. Үүнийг физикийн болон эмнэлгийн нэр томъёонд цацраг туяаны гадна шарлага ба дотор шарлага гэдэг. Ийм шарлагын хэмжээ хүн амьтны биед тодорхой түвшнээс хэтэрвэл туяаны өвчин үүсч, улмаар аажмаар үхэлд хүргэх аюултай болдог. Цацрагийн ийм туяаны өвчний хор хөнөөлийн талаар бодитой нэг баримтыг сонсох уу.
    -Тэгье?
    -1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд Чернобылийн Атомын цахилгаан станц /АЦС/-д болсон ослын үед би Москвад Химийн цэргийн академид суралцаж байсан юм. Манай тусгай факультетын дарга, В.И.Бухтояров гэдэг хошууч генерал тэр ослын хор уршгийг арилгах ажлын гол хэсгийг газар дээр нь очиж удирдаж оролцсон хүн л дээ… Түүнээс хойш найман жилийн дараа 1994 онд би судалгааны ажлаар академи дээрээ буцаж очиход тэр дарга маань 1993 онд нас барсан байлаа. Угийн лагс том биетэй байсан тэр орос генерал Чернобыльд ажиллаж байхдаа цацраг туяаны өвчинд нэрвэгдэж, нас барахдаа 36 кг болтлоо турсан гэдгийг хамт ажиллаж байсан хүмүүсээс нь сонсоод би маш их харамссан юм. Цацрагийн нөлөө гэдэг чухамдаа ийм л аюултай байдаг. Зүйрлэвэл, цацраг туяа гэдэг бол нөлөөнд нь өртсөн хүн амьтныг зугуухан тамлаж алдаг “эрлэг” л гэсэн үг.
    -Байгаль дээр ЦИБ-ын хэм¬жээ хэд байвал хэвийн гэж олон улсын стандартад заасан байдаг вэ. Цөмийн дэлбэрэлтийн дараа голомтын хэсгээс салхины урсгал, усны урсацын дагуух бүс нутаг дахь цацрагийн хэмжээ ямар байдаг вэ?
    -Үүнийг тайлбарлахын тулд хоёр асуултыг нэгтгэж, эхлээд байгалийн цацраг идэвхит фон (БЦИФ) гэдэг ойлголтын тухай нэмж ярих хэрэгтэй болно. Сансраас болон нарнаас манай дэлхийд ирж байдаг цацраг, дэлхийн гадаргуун биосферын цацрагаас үүдэж байгаа цацрагийг нийтэд нь байгалийн буюу БЦИФ гэдэг. Тэдгээр цацраг туяаны хэмжээ, нөлөөлөх хоруу чанар нь тухайн газар нутгийн хөрсний тогтоц, өндөрлөгөөс хамаарна. Сансраас, нарнаас ирж байгаа цацраг дэлхийн газрын гадарга дээр хүрч ирэх замдаа ихэнх нь агаарын давхаргад шингэж үлддэг. Өөрөөр хэлбэл, агаарын давхрага биднийг цацрагаас хамгаалдаг гэсэн үг. Нам дор ба тал газарт бага, өндөрлөг газарт тийм цацрагийн хэмжээ харьцангуй их байх жишээтэй. Тухайлбал, 10000м-ийн өндөрт нисэж буй онгоцонд цацрагийн нөлөө 10 дахин их нөлөөтэй байна. БЦИФ дэлхийн янз бүрийн хэсэгт харилцан өөр өөр хэмжээтэй байдаг. Хүн 1 жилд авч болох ийм цацрагийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ: 100 млР\ц (1млЗв\ц). Гэхдээ, жилд зөвшөөрөгдөх БЦИФ улс орон бүрийн нутаг дэвсгэрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй хэмжээтэй байна. Тухайлбал, хэвлэлийн мэдээнээс үзэхэд, Францад-5 мЗв, в Шведэд-6,3 мЗв, ОХУ-ын Красноярскд 2,3 мЗв гэх мэт. Бразилд гэхэд хамгийн өндөр буюу 175 мЗв/жил. Ираны халуун рашаан устай Рам-Сер хотын орчимд цацрагийн жилийн дундаж түвшин: 400 мЗв/жил байдаг байна. Харамсалтай нь манай улсад БЦИФ хаана их, хаана бага, дундаж хэмжээ нь хэд гэдгийг албан ёсоор тогтоочихсон албан баримт бичгийг би л хувьдаа олж хараагүй. Харин, Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт байдаг МАРДАЙН ураны ордыг социализмын үед ЗХУ ашиглаж байсан ЭРДЭС гэдэг нэртэй хотхон байсныг мэдэх хүн одоо цөөн байх. Тэнд жилд 1000 гаруй тонн уран олборлодог байсан гэдэг. Японы эрдэмтэн Риоко Имаока гэдэг хүн тэнд хэмжилт хийхэд 10мкЗв\ц буюу олон улсын зөвшөөрөгдөх дундаж хэмжээ 0,2мкЗв\ц (µSv/h)-нээс даруй 50 дахин их байгааг тогтоосон гэж бичсэн байна билээ. Энэ хэмжээ бол 2011 онд Японы Фукушимагийн АЦС-ын ослын үеийн цацрагийн түвшнээс давсан үзүүлэлт шүү дээ.
    Социализмын үед манай Зэвсэгт хүчний Тусгай мэргэжлийн Химийн цэрэг улсын хэмжээнд цацрагийн фоныг цэргийн анги байрлаж байсан бүх газраас өдөр бүр гурван удаа хэмжилт хийлгэж, мэдээг цуглуулж ЗХЖШ дээр цацрагийн мэдээллийн санг (база данных) бүрдүүлж хэвшсэн байсан юм. Харамсалтбй нь одоо тийм ажлыг хийхгүй байгаа. Цацрагаас хамгаалах Олон улсын комисс болон ДЭМБ-аас тогтоосон зөвлөмжөөр, цацраг идэвхит фоны зөвшөөрөгдөх хэмжээг дараах байдлаар ангилан тогтоосон байдаг юм. Үүнд, хэвийн хэмжээ 10-20 мкР\ц (0,1-0,2 мкЗв/ц), байж болох дээд хэмжээ 20-60 мкР\ц (0,2-0,6 мкЗв/ц), хэтэрсэн хэмжээ 60-120 мкР\ц (0,6-1,2 мкЗв/ц) тодорхойлсон байдаг. Цацрагийн нөлөө амьд хүн амьтны бие организмын эд эсэд яаж нөлөөлөхийг Зв буюу бэр гэдэг нэгжээр илэрхийлдэг.Тунгийн хэмжээ буюу мкР/ц-ийг мкЗв/ц-т дараах байдлаар хөрвүүлнэ. Тодруулбал, 1 мкР/ц=0,01 мкЗв/ц, 1 мкЗв/ц=100 мкР/ц, 0,10 мкЗв/ц=10 мкР/ц гэж заасан байдаг. Чиний асуусан Цөмийн дэлбэрэлтийн тухай тавьсан асуудал чинь энд ямар ч хамаагүй зүйл байна. Цөмийн зэвсгийн дэлбэрэлтийн тухай яривал маш их зүйл бий. Наанадаж л, цөмийн зэвсгийн дэлбэрэлтээр гэрлийн цацраг, цахилгаан соронзон урсгал, цохих долгион, нэвтрэх радиаци, цацраг идэвхт хордлого гэсэн үндсэн таван хөнөөх хүчин зүйл үүсч бий болдог. Тэдгээрийн үнэлгээг тус тусад нь хийдэг, цэргийн химийн тусгай аргачлал байдаг юм. Энэ талаар ярьж бичих нь энд онцын ач холбоголгүй гэж би үзэж байна.
    -Газрын хэвлийд байгаа уран нь эрэн хайх өрөмдлөг хийх явцад буюу газрын хөрсөн дээр ил гаргаснаар урвал, задралд ордог уу. Мөн дагалдах ямар бодисууд илэрдэг вэ. Дагалдах бодисууд цацраг идэвхтэй болох уу. Энэ нь хүн, мал, амьтан, ургамалд хортой нөлөөлөл үүсгэх үү?
    -Цацраг идэвхит бодисууд байгальд оршин байхдаа ерөнхийдөө аюул багатай, химийн нэгдэл, эрдэс бодисын байдалд, экологийн зохистой тэнцэлд оршиж байдаг. Харин тэдгээрийг буруу аргаар олборлож, хэрэглэвэл аюултай болж хувирдаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, гадаад дотоодын уул уурхайн компаниуд хайгуул, олборлолтынхоо өмнө болон үйл ажиллагааныхаа явцад дагаж мөрдөх дүрэм журмыг бүх талаар сайн хангах арга хэмжээг зохих ёсоор авч хэрэгжүүлээгүй бол, бас үйл ажиллгагаагаа явуулж дууссаныхаа дараа тухайн орчноо зохих ёсоор нөхөн сэргээгээгүй бол ийм сөрөг үр дагавар, хор уршиг заавал дагалдах уршигтай байдаг. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь үүнд хайнга ханддагаас л эрсдэлтэй асуудлууд гарах нөхцөл бий болдог. Байгаль орчны цацраг идэвхит бохирдолтын гол эх үүсвэр нь ураны хайгуул олборлолтын үед хөрсний гүнээс ухаж, өрөмдөж, соруулж ил гарсан хаягдал хог буюу овоолго шорооны хэсэг байдаг. Газрын хөрсөн дээр ингэж ил гаргасан хаягдлаас ураны болон бусад хүнд металлын нэгдэл агуулсан тоос шороо хийсч, агаарт цацагдаж, салхины аясаар туугдаж, газрын хөрс, өвс ногоо, гадаргуун усан дээр бууж бохирдуулна. Тэрхүү бохирдолттой тоос шороо тухайн орчинд байгаа хүн амьтны амьсгалын болон хоол боловсруулах замаар бие организмд нэвтрэн орж, цацраг туяаны шарлага үүсгэж хордуулах маш өндөр эрсдэлтэй болдог. Ураныг гаргаж авдаг эрдэс минералд радон, радий гэх мэт хортой цацраг идэвхит элементүүд заавал хамт агуулагдаж байдаг. Ямарч цацраг идэвхит бодис агуулсан тоосонцор хүн амьтны бие организмд аюултай.
    -Цацрагаас ялгарах радоны хий гэж юу вэ. Ураныг эрэн хайх, ашиглах үед радоны хий ямар хэмжээтэй дэгддэг вэ. Дэгдсэн радоны хий хүн амьтанд сөрөг нөлөө үзүүлдэг үү. Ямар хэмжээнд хүрэхэд ямар нөлөөллүүд үзүүлэх вэ?
    -Радон бол өнгө үнэргүй, идэвхгүй (инертийн) боловч өөрөөсөө цацраг идэвхит туяа ялгаруулж байдаг хий. Байгальд дөрвөн төрлийн радон байдаг (Rn). Цацраг идэвхит Радон хий бидний амьдарч байгаа газар дэлхийн хөрс шорооны гүнээс ялгарч агаарт бага хэмжээгээр байнга дэгдэж гарч байдаг цацраг идэвхит химийн элемент гэж ойлгох хэрэгтэй. Энгийн үгээр хэлбэл, түүний хагас нь задарч байхгүй болох хугацаа нь 3-4 хоног. Өөрөөр хэлбэл радон ингэж задарсаар эцэстээ өөр хүнд элемент хар тугалга болж хувирдаг. Радон нь Радий гэдэг ЦИБ-ын задралаас үүсдэг. Харин тэр Радий нь уран гэгч ЦИБ-ын задралаас үүсдэг. Тэгэхээр түүний эх үүсвэр нь уран юм байна гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл, байгальд уран хаана элбэг байна, тэнд цацраг идэвхит радон их байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд ч тийм газрын хөрс шороог ухаж малтаж ил гаргахад хүн амьтны амьсгалдаг агаарт радоны ялгарал ихэснэ. Амьсгалах үед уушгаар дамжиж бие организмд орсон радон мэдээж аюултай. Радон нь ЦИБ учраас хэдий өчүүхэн хэмжээтэй ч гэсэн альфа, бета, гамма цацрагийг өөрөөсөө ялгаруулсаар л байдаг.
    Аз болоход, ердийн нөхцөлд газар бүрт радон өчүүхэн хэмжээнд байдаг болохоор шууд өвчлөл үүсгэдэггүй боловч үйлчилгээ нь яваандаа даамжрах аюултай байдаг байна. Бас радон нь усанд сайн уусдаг шинж чанартай учраас уран, фосфоритын эрдэс баялагтай газрын гүний усанд радон их хэмжээгээр агуулагдаж байдаг.
    Ер нь хүн амьтан байгалиас авч байдаг цацрагийн бараг 80 хувийг радоноос авдаг гэсэн судалгааны дүн ч бий. Уушгины хорт хавдраар өвчлөгсдийн 10 хувь нь радонтой холбоотой болохыг америк, оросын эрдэмтэд тогтоосон байдаг юм.
    Радон ба Радий нь хүн, мал амьтны дотор эрхтэний өвчлөлд маш их нөлөөтэй гэж ойлгож болно. Тухайлбал, цацраг идэвхит Радий нь ясны хорт хавдар үүсгэх аюултай бол Радон нь уушгины хорт хавдарт илүү нөлөөтэй болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Радон жингийн хувьд агаараас 7-8 дахин хүнд учир газрын хөрсөн дээр, ухсан нүх, байрны доод хонгил зэрэгт илүүтэй агуулагдаж байдаг. Байр орон, битүү орчинд хуримтлагдсан радоноос сэргийлэх энгийн арга бол агааржуулалт. Товчхон хэлбэл, уран, фосфорит, байгалийн хий гэх мэт эрдэс баялаг, минералын агууламж ихтэй газарт эсвэл металл боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын ойролцоо амьдардаг хүн, мал амьтан түүнд илүүтэй нэрвэгдэх нь тодорхой шүү дээ. Хүн амын суурьшилтай газрын барилга байгууламжид хүртэл радоны хэмжээ ямар байх ёстойг улсын стандартаар зааж өгсөн байх учиртай юм. ЗХУ-д намайг сурч байхад тэндэхийн стандарт 100-200 Бк\м.кв байсан санагдана. Манайд энэ үзүүлэлт байдаг эсэх, байдаг бол түүний эрүүл ахуйн байж болох норм ямар хэмжээнд байдгийг МХЕГ-аас тодруулах хэрэгтэй л дээ. Олон улсын стандартаар бол радоноос авч болох тунгийн хэмжээ жилд 10 мЗв-ээс хэтрэхгүй л байх учиртай. Тэр ч бүү хэл, өндөр хөгжилтэй улс орнуудад, геологи хайгуулын дүн шинжилгээнд үндэслэж, радон гэх мэт ЦИБ-ын байгалийн фон харьцангуй өндөр байгаа газар нутгийн зураглал гаргаж, тэнд хүн амын суурьшлын бүс болгохоос зайлсхийдэг туршлага ч бий.
    Нэг тонн ураны хүдрийг олборлоход 30-80 кг хүхрийн хүчил шаардагддаг юм билээ
    -Уран хайх олборлох явцад хүхрийн хүчил ашигладаг. Тэгвэл хүхрийн хүчил нь уранд ямар нөлөө үзүүлэх вэ?
    -Энэ асуултыг хариулахын тулд эхлээд эхлээд рН-ын тухай тайлбарлаж байж ойлгогдох байх. Уусмалд агуулагдаж байгаа устөрөгчийн ионы идэвхийн хэмжээ буюу уг уусмал хүчиллэг байна уу шүлтлэг байна уу гэдгийг илэрхийлдэг хэмжээг рН гэдэг. Түүний хэмжээс нь 0-14 байна. рН нь 5-аас доош 0 руу буурах тусам хүчиллэг чанар нь ихэсч, 14 рүү дээшлэх тусам суурилаг чанар нь ихэсдэг тухай бид дунд сургуулийн химийн хичээлээс мэднэ. Хүхрийн хүчлийг бордоо, тэсэрч дэлбэрэх бодис, будаг, резин гаргаж авах гэх мэтэд болон аккумулятрын электролит зэрэгт ашигладгийг бид мэднэ. Хүхрийн хүчил нь хүн мал амьтны амьсгалын эрхтэнг цочроож, арьс, нүдний салстыг түлж, шархлуулж гэмтээдэг аюултай. Иймд түүнийг ашиглаж хэрэглэхдээ юуны түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг ягштал зөв мөрдөөгүй тохиолдолд хүн амьтан хүрээлэн буй орчинд аюул учруулах өндөр эрсдэлтэй байдаг. Дэлхийн ашигт малтмалын олборлолтын практик туршлагаас сонирхож үзэхэд, нэг тн ураны хүдрийг олборлоход 30-80 кг хүхрийн хүчил шаардагддаг юм байна билээ. Төсөөлөхөд хялбар болгохын тулд энэ үзүүлэлтийг арай хялбарчилбал, хоёр тонн ураны хүдэр гаргаж авахад дунджаар 100 кг хүхрийн хүчил хэрэглэнэ гэсэн үг. Үүнийг тоннд шилжүүлбэл: нэг тонн хүхрийн хүчил газрын хөрсний гүнд шахаж байж 20 тн ураны хүдэр олборлох нь. Тэгвэл Улаанбадрахын газрын хөрсний гүнд хэчнээн хэмжээний хүхрийн хүчил шахсаныг мэдэж байвал хэдий хэмжээний уран олборлох гэж байгааг мэдэж болох нь байна.
    -Ураныг олборлох хэчнээн төрлийн арга байдаг юм бэ. Тэдгээр аргын сул ба давуу талуудын тухай тайлбарлаж өгнө үү?
    -Ураныг дэлхийд дараах үндсэн гурван аргаар олборлож байна. Үүнд, ил уурхайн, далд уурхайн, химийн хүчтэй үйлчилгээтэй хорт бодис болох Хүхрийн хүчлийг газрын хөрсний гүн рүү шахаж, ураны хүдрийг нь түүнд уусгаж аваад, дараа нь түүнээсээ ураныг нь ялгаж авах арга юм. Энэ гурван аргаас хөрсний гүн рүү хүхрийн хүчил шахаж уусгах аргаар УРАН олборлох нь байгаль, экологийн аюулгүй байдалд маш эрсдэлтэй аргад тооцогддог байтал гадаадын компаниуд өөр улс орны нутаг дэвсгэр дээр ураны хайгуул олборлолт хийхдээ энэ аргыг хэрэглэхийг урьтал болгодгийн учир нь дараах гурван шалтгаантай. Нэгдүгээрт, их хэмжээний техник, хүн хүч ашиглаж газрын гүн рүү орж олборлолт хийхгүй учраас олборлогч талдаа өртгийн хувьд маш хямдхан байдаг,
    Хоёрдугаарт, газрын гүнд, хүхрийн хүчилд уусгаж авсан уусмал, хольцын дотор уранаас гадна ванадий, молибден, кадмий, никель гэх мэт ашигтай үнэт металл, элементүүд их хэмжээгээр агуулагдаж, хамт олдворлогдож, гадаад руу ямар ч тооцоогүйгээр гарах боломжтой болдог. Гуравдугаарт, олборлолт дууссаны дараа нөхөн сэргээлт хийхэд хялбар. Зөвхөн хөрсний өнгөн хэсгийг нь цэвэрлэхэд (“нүд хуурахад”) л болно. Бусдын газар нутгийн хөрсний гүнд юу болж үлдэх нь тэдэнд үнэндээ, падгүй. Олборлогч талд ийм ашигтай учраас тэд гаднын улс орны нутаг дэвсгэр дээр энэ аргыг хэрэглэхийг урьтал болгодог.
    -Тэгвэл манай улс ураныг олбор¬луулах гэж байгаа бол уусган баяжуулах аргаас татгалзах хэрэгтэй юм байна, тийм үү?
    -Олборлуулагч талд буюу Монгол Улсад энэ арга нь огтхон ч ашиггүй буюу өндөр эрсдэлтэй гурван зүйлийг араасаа дагуулж байдаг. Нэгдүгээрт, газрын гүн рүү шахсан тэр хүхрийн хүчил нь уусгах гэж байгаа ураны хүдрийг бүхэлд нь 100 хувь зөв хамарч, шаардлагатай хүдрээ бүгдийг нь уусгаж авах магадлал байхгүй, хоёрдугаарт, газрын гүнд шахаж оруулсан хүхрийн хүчил нь ураны эрдсийн тодорхой хэмжээний хольцтой болж, хажуугийнх нь эрүүл байсан хөрс шороо болон гүний усанд уусан орж их хэмжээгээр, удаан хугацаанд бохирдуулах эрсдэл маш өндөр болж хувирдаг. Гуравдугаарт хайгуул олборлолтыг зогсоосны дараа буюу үйл ажиллагаа дууссанаас хойш газрын гүнд бий болсон ураны болон бусад хортой хүнд металлуудын хольцтой хүхрийн хүчлийн үлдэгдэл уусмалыг бүрэн аюулгүй болгож, 100 хувь цэвэрлэх ямар ч боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, газрын гүний хөрс, ус нь хордолттой хэвээр үлдэж, яваандаа гадаргуун ус, хөрсөн дээр ил гарч хүн, мал амьтны эрүүл мэнд, байгаль орчныг бохирдуулах өндөр эрсдэл дагуулсаар, он удаан жил, урт удаан хугацаанд үлддэг. Үүний улмаас тэр газар нутаг дээр амьдардаг ард иргэд, мал амьтан хордож хохироод л үлдэнэ. Бүр цаад утгаараа Монгол Улс л хохирно гэсэн үг.
    -Тэгэхээр манай улс ураны асуудал дээр маш болгоомжтой л хандах хэрэгтэй юм байна даа?
    -Нэг зүйлийг хэлэхэд, цацраг идэвхит эрдэс баялгаас дэлхийд эдийн засгийн хувьд ач холбогдлоороо ураны эрдэс дээгүүр байранд үнэлэгддэг. Химийн энэ нэгдлийг цөмийн зэвсэг үйлдвэрлэх, атомын цахилгаан станц (АЦС)-ын түлш болгоход болон эдийн засаг, шинжлэх ухааны бусад чухал хэрэгцээнд ашигладаг. Тиймээс ч ураны хүдрийн ашигт малтмалыг дэлхийн ямар ч улс өөрийнхөө стратегийн чухал ач холбогдолтой эрдэс баялаг, түүхий эд гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь, ялангуяа гадаадынхан түүнийг бусдын нутаг дэвсгэр дээр дураараа эрж хайж, олборлож, гадагшаа зөөх нь байж боломгүй зүйл.
    Гэтэл манай улсад тусгай зөвшөөрөл эзэмшигч дотоод, гадаадын компаниуд уул уурхайн хайгуул олборлолтод дураараа авирлах нь зарим талаар хэрээс хэтэрч байгаа нь нууц биш болсны бодит нэг баримт нь Улаанбадрахын хэрэг.
    -Улаанбадрахын иргэдийн мэдээлж буйгаар ундаалдаг булаг шанд нь бохир䬬сон. Шинжилгээгээр ч ЦИБ илэр¬сэн тухай ярьдаг. Энэ тал дээр таны бодол?
    -ЦИБ гэдэг нь энгийн үгээр илэрхийлбэл, байгальд оршин байхдаа өөрөөсөө цацраг ялгаруулж, ойр хавийнхаа бүх зүйлд нэвчиж, ионжуулж, хордуулж байдаг тухай дээр дурьдсан. Одоо тэндэхийн хөрс шороо, өвс ургамал, худаг ус бүгд бохирдож, урьдын адил цэвэр ариун биш болсон нь тодорхой. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин ард иргэд өөрийн тэр өлгий нутагтаа, үе улиран, мал сүргээ адгуулж, өсгөн үржүүлж, хүн мал нь тайван амгалан өсөн үржиж, амьдарч ирсэн. Түүхийн олон зуун жилийн туршид урьд хожид мал сүрэгт нь ажиглагдаж байгаагүй хачин жигтэй зүйлс сүүлийн жилүүдэд гарах болсноос харахад, тухайн орон нутгийн хөрс шороо, ус ургамал, байгаль орчны хэвийн байдалд хөндлөнгөөс, гадны ямар нэг гаж нөлөө, /тухайлбал, химийн аюултай хорт бодис (хүхрийн хүчил)-ын болон цацраг идэвхит бохирдолт/ бий болсныг гэрчилж байгаагаас гарцаагүй гэдэг нь химийн мэргэжлийн хүнд төдийгүй тэнд амьдардаг эгэл жирийн хэнд ч ойлгомжтой зүйл Улаанбадрахад хордсон мал амьтны уушги, элэг, бөөр, зүрх судас, бусад эд эрхтэн авах юмгүй болсныг тэнд оршин суугч иргэд, очсон хүмүүс өөрсдийн нүдээр харсан л байх. Улаанбадрахад малын бие эрхтэн ийм аймшигтай болж, үхэж үрэгдэж, бас малын генд нь нөлөөлж,үр төл нь олноор зулбаж, амьгүй эсвэл эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй гарсаар байгаа нь химийн хорт бодис, цацраг идэвхит бодисын нөлөө гэдэг нь илэрхий байна.Цацраг нь юуны түрүүнд хүн мал амьтны элэг, бөөрөнд нөлөөлж, уураг сахар нь шээсээр гадагш алдагддаг. Түүнчлэн, уушгины хэвийн үйл ажиллагаа доголдож, хоол боловсруулах эрхтэн хямарч, чөмөг нь задралд орж, аажмаар яс нь сийрэгжинэ, цусны улаан цагаан цогцосын тоо буурна, дотор цус алдалт явагдана, үр хөврөлийн хэвийн хөгжил алдагдана, цусны эргэлт гажиж, улмаар бие организмын хэвийн үйл ажиллагаа бүхэлдээ алдагдаж үхэлд хүргэнэ.
    -Ураны хайгуул, олборлолтын үед хамгийн гол анхаарах шаардлагатай зүйл юу вэ?
    -Ураны хайгуул олборлолтын үед, юуны түрүүнд тухайн газар нутагт цацраг агуулсан тоос шороо, тоосонцорт цацрагийн нарийн хяналт тогтоосон байх шаардлагатай байдаг. Гэтэл Улаанбадрахад тийм юм бараг байхгүй олон жил болж байгаа юм байна билээ. Үүнд уг нь манай улсын Мэргэжлийн хяналтын байгууллага, Цөмийн энергийн комисс, УУХҮЯ эхнээс нь шаардаж, гүйцэтгэлд нь тасралтгүй хяналт тавьж байх ёстой байсан боловч харамсалтай нь үүнд зохих журмаар хандаагүйгээс ийм байдалд хүргэсэн байна гэж би үздэг.
    -Улаанбадрах сумын малчдын хувьд малын гажиг төллөлт, зарим нэгэн зүй бус хорогдлыг урантай ямар нэгэн хэмжээгээр холбоотой гэж үздэг ч мал эмнэлгийн дүгнэлтээр тийм зүйл байхгүй гэж гардаг хэмээн бухимддаг юм билээ?
    -Хордлогод өртсөн мал амьтны дотор эрхтэнг мэргэжлийн бус, Монгол хүн хэн боловч хараад ялгаж чадна гэдгийг би баттай хэлье. Энгийн нэг жишээн дээр зүйрлэж тайлбарлья л даа. Хүний эмч хүн хүний биеийг гаднаас нь чагнаад, дотор эрхтэнд онош тавьдаг. Тэгвэл жирийн монгол хүн хэн боловч төхөөрч байгаа малын дотор гэдсийг хараад эд эрхтэн нь хэвийн, эрүүл, эсвэл гэмтэл, согогтой байна уу гэдгийг шууд л мэднэ. Дорногоь аймгийн Улаанбадрахын үхэж үрэгдсэн олон арван малынх нь дотор биений уушги, элэг, бөөр, гэдэс гээд бүх дотор эрхтэн нь хэвийн биш болсон байгааг харуулсан бодитой, нотолгоотой яг ийм баримтууд холбогдох хүмүүст нь бичлэгээрээ бий шүү дээ. Лабораториуд нь зөв дүгнэлт гаргаж чадахгүй байхад мал амьтан нь өөрийн бие эрхтнээрээ, амь насаараа хүмүүс бидэнд баталж харуулаад байна биш үү. Улаанбадрахын хөрс шороо, ус унд, ургамал ногоо нь хоргүй гэж мэлзээд байгаа тэр “мэргэжлийн” гэх хүмүүс шинжлэх ухааны дүгнэлтээр баталж нотолж чаддагүй юм бол өөрсдөө тэндхийн уснаас нь ууж, малынх нь махаар хооллож, тодорхой хугацаанд тэнд амьдраад аюулгүй гэдгээ биеэрээ баталчих хэрэгтэй шүү дээ. Харамсалтай нь тийм хүн олдохгүй гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхлээр тэр газар хүн мал нь урьдын адил тайван амгалан амьдрах боломжгүй л болсон байна гэсэн үг шүү дээ.
    -Өнгөрсөн хугацаанд Улаанбадрах суманд үйл ажиллагаа эрхлэхээр очсон Францын “Арева” компанийн Монголд үйл ажиллагаа явуулж буй охин компани туршилтын олборлолт хийхдээ хөрсөнд 440 тонн хүхрийн хүчил хийсэн байдаг гэж сонссон. Энэ бүхний хоруу чанар л Улаанбадрахчуудыг баллаад байгаа болов уу?
    -Газрын хөрсний гүнд шахаж оруулсан химийн гоц аюултай бодис, түүнд ууссан бусад хортой элдэв бодис хөрсний гүний усанд орж, улмаар худаг болон мал усалгааны усаар дамжин хүн амьтны биед орж хордуулна. Түүнээс гадна, уул уурхайн компаниудын малтаж өрөмдөж, хөрсний гүний хэсгээс гаргасан шороо болон усаар дамжин хөрсөн дээр ил гарч хатсан цацраг идэвхит элемент агуулсан тоос шороо салхины аясаар цацагдаж, агаар, газрын хөрс, ургамал өвс ногоо, усны эх булгийг бохирдуулна. Тэгээд ч мал амьтан бол усыг түүхийгээр нь ууж, өвс ногоог шууд идэж амьдардаг амьтан учраас элдэв бохирдолтод өртөхдөө илүү амархан байдаг. Мал амьтны амьсгалын болон хоол боловсруулах замаар ингэж бие эрхтний дотор орсон цацраг идэвхит бодис агуулсан тоос шороо нь уушги болон бусад дотор эд эрхтэнг бохирдуулж, улмаар өвчлүүлж, үхэлд хүргэнэ. Улаанбадрахын хордсон мал амьтны уушги, элэг, бөөр, зүрх судас, бусад эд эрхтэн авах юмгүй болтлоо муудсаныг оршин суугч иргэдээс гадна тэнд очсон тэр “мэргэжлийн” гэх хүмүүс өөрсдийн нүдээр харсан л байх учиртай. Улаанбадрахад малын бие эрхтэн тийм аймшигтай болж, үхэж үрэгдэж, бас малын генд нь нөлөөлж, үр төл нь олноор зулбаж, амьгүй эсвэл эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй гарсаар байгаа нь химийн хорт бодис, цацраг идэвхит бодисын нөлөө гэдэг нь илэрхий байна. Цацраг нь юуны түрүүнд хүн мал амьтны элэг, бөөрөнд нөлөөлж, бие эрхтэнд байх ёстой уураг сахар нь шээсээр гадагш алдагддаг.Түүнчлэн, уушгины хэвийн үйл ажиллагаа нь доголдож, хоол боловсруулах эрхтэн хямарч, чөмөг нь задралд орж, аажмаар яс нь сийрэгжинэ, цусны улаан цагаан цогцосын тоо буурна, дотор цус алдалт явагдана, үр хөврөлийн хэвийн хөгжил гажна, цусны эргэлт өөрчлөгдөж, улмаар бие организмын хэвийн үйл ажиллгаа бүхэлдээ алдагдаж үхэлд хүрнэ.
    -Бидний ярилцлагыг уншиж байгаа зарим хүмүүс эрчим хүчний чухал түүхий эд уран олборлуулахыг эсэргүүцэх нь буруу хэмээн шүүмжлэлтэй хандаж магадгүй. Тэр хүмүүст хандаж хэлэхийг хүсэж байгаа зүйл байна уу?.
    -Уул уурхайн тусгай лицензийн олголт, ашигт малтмалын хайгуул олборлолт, байгаль орчны бохирдолт, хор уршигтай холбоотойгоор, сүүлийн 20-иод жилд манай улсын хэмжээнд, энд тэнд олон түмний тайван жагсаал, цуглаан, эсэргүүцэл маш олноор гарсаар ирснийг та бүгд сайн мэднэ. Тэдгээр жагсаал цуглаан, эсэргүүцэл бол улс орны эдийн засаг, хөгжил дэвшлийн ашиг тусын тулд янз бүрийн ашигт малтмал, эрдэс баялгийг олборлож ашиглахыг эсэргүүцэж байгаа зүйл огтхон ч биш ээ. Харин ийм эсэргүүцэл, дургүйцлийн гол учир шалтгаан нь янз бүрийн ашигт малтмал, эрдэс баялгийг хайж олборлох тусгай зөвшөөрөл бүхий дотоод гадаадын зарим компани үйл ажиллагаагаа явуулахдаа Монгол Улсын холбогдох хууль, журам зааврыг нарийн мөрдөж ажилладаггүйгээс, тухайн орон нутгийн хүн ам, мал амьтан, байгаль орчинд эрсдэлтэй байдал бий болгох явдал газар авч, тэр нь даамжирсаар, улс орны аюулгүй байдалд ч муугаар нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгаад эмзэглэж, төр засгаас зохих арга хэмжээ авч, зөв гольдролд нь оруулж өгөхийг л хүсэж байгаа хэрэг юм. Улаанбадрах сумын ард иргэд бусдын тарьсан гай түүтгэрээс болж, үе улиран амьдарч ирсэн төрөлх нутгаа орхин хаа нэг тийш дайжиж явахгүй нь мэдээж учир тэнд хөнөөл бий болгож байгаа компанийн үйл ажиллагааг даруй зогсоож, орон нутгийнх нь байгаль орчныг урьдын адил эрүүл, хэвийн байдалд нь оруулахад анхаарах нь чухал байгаа юм. Үнэндээ, монголчууд бидэнд одоохондоо уран олборлож экспортлохгүй бол болохгүй болсон тийм аминд тулсан хэрэгцээ шаардлага байхгүй гэж бодож байна. Тэр ашигт малтмал, эрдэс баялаг олон сая жилийн туршид газрын хөрсөн дороо байснаараа тэгээд байж л байг. Ирээдүйд монголчууд та бидний үр хойчис тэр ураныг ч бусад эрдэс баялгаа ч өөрсдөө аюулгүй байдлаар бас улс эх орондоо ашигтай байдлаар зөв олборлож ашиглах цаг нь ирж л таарна. Монголчууд бид өнөөдөртөө эрүүл аргаар, өөрөөр хэлбэл, нар салхиар, нөхөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах сайхан боломж бий шүү дээ. Жилийн 365 хоногийн ихэнхид нь нартай байдаг, бас ихэнхид нь салхитай байдаг газрууд ч Монголд олон бий. Эцэст нэг зүйлийг энд онцлон тэмдэглэхэд, манай Монгол Улс одоогоос яг 29 жилийн өмнө 1992 оны 9 дүгээр сард Цөмийн зэвсгээс ангид байх статустай орон болж байгаагаа НҮБ-ын индрээс зарлан тунхаглаж, дараа нь 2000 онд УИХ “Цөмийн зэвсгээс ангид байх тухай” хууль батлан гаргасан улс шүү дээ. Цөмийн зэвсэгтэй гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн таван улс (АНУ, ОХУ, БНХАУ, Англи, Франц) манай энэ статусын асуудлаар 2000 онд Хамтарсан мэдэгдэл, 2012 онд Хамтарсан тунхаглал гаргаж, улс төрийн баталгаа олгосон байдаг юм. Бас дээр нь нэмж хэлэхэд, манай улс 1987 онд эвсэн нэгдэж орсон “Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай” олон улсын конвенц гэж бий. Ийм учраас бидний Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх энэ статустай холбоотой бүх асуудлаа НҮБ-ын өмнө, дэлхийн хүн төрөлхтний өмнө нарийн чанд, туйлбартай дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл УРАН гэдэг цацраг идэвхит бодис бол цөмийн зэвсгийн үндсэн түүхий эд нь. Цөмийн зэвсгээс ангид байх статустай Монгол Улс цөмийн зэвсгийн тийм гол түүхий эдийг газар нутгаасаа олборлож, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй Франц улсын компанитай холбоотой өөрийн улсын компаниар олборлуулж, Франц руу экспортолж болно гэж үү. Энэ бол Цөмийн зэвсгээс ангид байх статустай Монгол Улс олон улсын өмнө хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг болно гэдгийг бид хатуу анхаарах ёстой.
    Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ ДУЛАМЫН БУМ-ОЧИР

     

    1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.
    1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
    1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
    2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
    2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
    2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
    2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
    2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
    2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
    2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
    2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

    4Дарьчулуун Дариа болон өөр 3 хүн