Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Гадаад харилцааны дарга Ри Сү Ён нартай уулзаж хоёр орны түүхэн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр намын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ агуулга хэлбэрээр баяжуулах талаар санал солилцсон байна.
Мөн хаврын цэцгийн баярын олон улсын урлагын наадамд оролцохоор Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид хүрэлцэн иржээ. Тэд урлагын наадмын хэд, хэдэн төрөлд өрсөлдөхөөр бэлтгэсэн байна.
Монгол улс, БНАСАУ нь 1948 оны 10-р сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй ба дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойн хүрээнд болон БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен-ий мэндэлсний 106 жилийн ойг угтан зохион байгуулсан “Нарны баяр”-ын хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын төлөөлөгчид болон гадаадын зарим орны зочид төлөөлөгчид, Пхеньян дахь гадаад улс орнуудын элчин сайдууд мөн оролцсон байна.
Category: Мэдээ, мэдээлэл
-
Монголын төлөөлөгчид Пхеньянд хүрэлцэн иржээ.
-
Зүүдний тайлал
Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна – гэж зvvдэлвэл та бvсгvйчvvдэд өгөөмөр хандсан хэвээр байхыг харуулж байна.
Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл – гэж зvvдэлвэл ёс суртахуунгvй vйлдэл хийх харуулна.
Харин таны өрсөлдөгч хайртай хvнийг тань vнсэж байна – гэж зvvдлэх нь тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. Эхнэр нөхөр нэг нэгнийгээ vнсэж байна -гэж зvvдлэх тэдний гэр бvл vргэлж эв найртай байх болно.
Хэрвээ та дайснаа vнсэж байна – гэж зvvдэлвэл энэ нь танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм.
Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ – гэж зvvдэлвэл найз нөхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ.
Цас – зvvдэлвэл инээдэмтэй юм болох
Нар – зvvдэлвэл газар ухна
Хон хэрээ – зvvдэлвэл хэл сураг дуулна.
Тагтаа – зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх
Могой – зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн
Хараацай- зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна
Адуу – зvvдэлвэл дайсантай учрах болно
Мэлхий – зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах
Хонь – зvvдэлвэл баяжина
Нохой- зvvдэлвэл андтайгаа учрах
Єндєг – зvvдэлвэл хэрvvл хийнэ
Цаасан мєнгє – зvvдэлвэл юм хожино
Дарс – зvvдэлвэл нэг хvнд буруутан болно
Архи – зvvдэлвэл гачигдал зовлон учрана
Толь – зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ
Зvv – зvvдэлвэл аюулд учирна
Тvлхvvр олж – зvvдэлвэл хулгайчийг барина
Бєгж – зvvдэлвэл хань ижилтэй болно
Сvv – зvvдэлвэл хэрvvл уруул гарна
Гурил – зvvдэлвэл өвчин зовлон
Шар айраг ууж – зvvдэлвэл муудалцах болно
Алчуур – зvvдэлвэл захидал авна
Ор дэр – зvvдэлвэл бие муудах
Сахал vс ургаж- зvvдэлвэл олз омог
Сахал vс хусаж -зvvдэлвэл гарлага гарна
Цус – зvvдэлвэл ойрын хамаатантай учирах
Хvvхэн- зvvдэлвэл гайхалтай сонин юм болно
Vсээ самнаж – зvvдэлвэл хурим болно
Нисэж явна – зvvдэлвэл амжилтанд хvрэх
Шvд унаж- зvvдэлвэл танил эндэх
Юм олж – зvvдэлвэл орлого олох
Уйлж гашуудаж – зvvдэлвэл баярт vйл тохионо
Хvмvvс бvжиглэж байна – зvvдэлвэл согтотлоо архи ууна
Цамц зvvдэлбэл – Хагацашгvй хайр ирэх болно.
Энгэр нь задгай цамц зvvдэлбэл – Гэнэтийн хайртайгаа учирна.
Хуучин цамц зvvдэлбэл – Эртний найз нөхөдтэйгээ уулзана.
Урагдаж, vрчийсэн цамц зvvдэлбэл – Золгvй явдал тохиолдож магадгvй.
Бөөс зvvдэлбэл – Санаанд оромгvй бэлэг авна.
Гvйж яваа бөөс зvvдэлбэл – Ажил хурдан бvтнэ.
Олон бөөс зvvдэлбэл – Таагvй явдал тохиолдоно.
Даарч байна гэж зvvдэлбэл- өв залгамжлана
Даарч бээрэн, хөлдөж байгаагаар – зvvдэлбэл өв хөрөнгө залгамжилна.
Бvсгvй хvн толь – зvvдэлбэл нөхөртөө хууртаж, мэхлэгдэнэ.
Олон тагтаа – зvvдэлбэл буян хишиг дэлгэрэх болно.
Хvvхэн хvн хоргvй могой – зvvдэлбэл тэднийд худууд нь ирнэ.
Эрэгтэй хvн тарвас – зvvдэлбэл гай уршигтай учирна.
Могой бие ороож байна – гэж зvvдэлбэл насны ханьтайгаа учирна.
Гал зvvдэлбэл- хvсэл мөрөөдөл тань бvтэлгvйтэх нь болно.
Могой араас чинь хөөвөл – Санасан ажил сэтгэлчилэн бvтнэ.
Могойнд хатгуулбал – Хэл аманд орооцолдоно.
Могой мушигралдаж байвал – Ажил явдал удааширна.
Могойн чуулгантай таарвал – Олз омогтой байна.
Загас идэж байвал – Хvvхэдтэй болно.
Загас барьж байвал – Хайр дурлалтай учирна.
Бараан өнгөтэй загас зvvдэлбэл- Найз нөхрийн харилцаа тасарна.Мөн хүний зүүд биелэх эс биелэх өдрүүд ч байдаг гэнэ шүү.
1-ний зүүд: Биелдэг.
2-ны зүүд: Хоосон.
3-ны зүүд: Хурдан биелнэ.
4-ний зүүд: Удаан хугацаанд биелнэ.
5-ны зүүд: Ач холбогдол өндөртэй.
6-ны зүүд: Биелнэ.
7-ны зүүд: Сайхан зүүднийхээ талаар хэнд ч бүү хэл.
8-ны зүүд: Мөрөөдөл тань биелнэ.
9-ний зүүд: Амжилттай.
10-ны зүүд: Биелэх боловч бэрхшээл учирна.
11-ний зүүд: 11 хоногийн дотор биелж, аз жаргалыг авчирна.
12-ны зүүд: Биелнэ.
13-ны зүүд: Танд бэрхшээл учирна.
14-ний зүүд: Амжилтгүй.
15-ны зүүд: Удахгүй биелнэ.
16-ны зүүд: Биелэхгүй.
17-ны зүүд: 20 хоногийн дотор биелбэл та амжилтад хүрнэ
18-ны зүүд: Ашиг олно.
19-ний зүүд: Гэр бүлийн харилцаанд бэрхшээл учирна.
20-ны зүүд: Удахгүй биелнэ.
21-ний зүүд: 11 хоногийн дотор биелэх магадлалтай.
22-ны зүүд: Гэнэтийн золгүй явдлыг даллана.
23-ны зүүд: Удахгүй биелнэ.
24-ний зүүд: Баярлуулна.
25-ны зүүд: Худлаа зүүд.
26-ны зүүд: Сэтгэл хангалуун байна.
27-ны зүүд: Биелэхгүй учир анхаараад хэрэггүй.
28-ны зүүд: Бэрхшээл учруулна.
29-ний зүүд: Биелэхгүй.
30-ны зүүд: Биелэх магадлал бага.
31-ний зүүд: Хайр дурлал тань 15 хоногийн дотор биелнэ. -
Оюутнуудтай уулзалт хийв
Танилцуулгаа:
-“Бидний дэлхий орчлон” хэсэгт Өнөөгийн дэлхийн байдал бол бидэнтэй уялдаатай олон зүйлийн илэрхийлэл болох тухай ярина лээ.
-“Тэнгэр үзэл ба Монголчууд, -Мөнх тэнгэрийн хүчин дор” хэсэгдээ энэхүү үзэл хэрхэн хөгжсөн, түүнийг манай өвөг дээдэс хэрхэн ашиглаж ирсэн тухай байв.
-“Дэлхийн хамтын ажилагааны ёс дэглэмийн эхлэлийг тавив.” Хэсэгт хүн төрлөхтний хамтын ажиллагааны нийтлэг эрх ашгийн төлөө манай өвөг дээдсийн бүтээсэн дэлхийн хэмжээний дэг жаяг, ёс заншилыг тайлбарлав.
-Монголчуудын дэлхийн Эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр
а\Соёл, боловсрол, шинжлэх ухааны хөгжил
б. Төрийн байгуулалт, хууль эрх зүйг эрхэмлэх байдал
в. Монголын нүүдлийн аж ахуйн хөгжилт дэлхийд үлдээсэн мөр.
г. Эдийн засгийн салбарт хүрсэн амжилт хэсэгтээ Монголчуудын дэлхийн түүхэнд оруулсан бодит хувь нэмрийг өгүүлж байлаа.-Хүнд сорилтыг туулсан бөө шүтлэг минь
-Монгол бөөгийн нутаг бол дэлхийн түүхийн өлгий нутаг билээ.
-Хар хэл дээр уншлагатай бусдын шашин Монголд дэлгэрсэн нь хэсэгтээ Монголчуудын сүүлийн 300 жилийн оюун санааны салбарт түгсэн үзэл санааны тухай тайлбарлахыг эрмэлзсэн байна.
Монголын нийгэмд үүссэн түүхэн нөхцөлд мөнх тэнгэрийн үзэл хэрхэн түгж байгаа талаар тодорхой жишээ баримтад тулгуурласан үйл явдал, зорилт, үр дүнгийн талаар мэдээлэл багтжээ.
Нэг.МБНЭ-ийн байгуулагдах үеийн бөө шүтлэгийн нөхцөл байдал
Хоёр. “Онгод”-оор наадах цаг
Гурав. Бид нэгдэж чадах уу.
Дөрөв. Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх газар шороо, эх нутаг минь
Тав. Хамтаар хэлэлцэж, шийдвэр гаргаж, хэрэгжүүлж сурав.
Зургаа. Монгол бөөг цэгцлэх бодлого бол цол олголт юм.
Долоо. МБЁЗ-н хэм хэмжээ ямар төвшинд байна вэ ?
Найм. Нэгдсэн их тахилгын ач холбогдол
Ес. Гадаад арга хэмжээ
Арав. Хамтарч ажиллаж сурч байна.
Арван нэг. Сурталчилгаа бол бидний гол ажил гэсэн сэдвүүд байлаа.
Ярилцлагын дараа оюутнууд сонирхосон асуултандаа хариулт авлаа.Д.Хүрэлбаатар
-
Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
Энэ орой нь Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга баярын хүлээн авалт хийсэн бөгөөд түүнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга ирж оролцлоо.
Арга хэмжээнд оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бид асуусан ч орчуулагч нэрийг нь хэлээгүй. Гэвч хэдхэн өдрийн дараа болсон Төрийн хүндэтгэлийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга сууж байгааг харахад Монголчуудад их хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч байсан.
Хүлээн авалтын дараа бид хамтдаа дурсгалын зураг даруулсан билээ. -
“Үхлийн хөндий”-н тайлагдашгүй нууц
амьтай бүхэн үхдэг аж. Эрдэмтэд өнөөг хэр нь “Үхлийн хөндий”-н нууцыг баттайгаар тайлбарлаж чадахгүй байна. “Үхлийн хөндий” нэртэй газар дэлхий дээр нэг бус байдаг ч гэлээ гагцхүү хойд хөршийн энэ газрыг онцлон хүргэхээр шийдлээ.
Энэхүү хөндий нь Короноцкийн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт багтдаг. Кихпиныч галт уулын бэлд, Гейзерная голын эх дээр уртаараа хоёр км, өргөөшөө 100-300метрийн хэмжээг эзлэн оршдог юм. Анх харахад энэ хөндий үнэхээр үзэсгэлэнтэй, зурсан юм шиг байгальтай. Галт уулын баруун хэвгий нь гол руу уруудан сунайсан, хэд хэдэн дэнж байх бөгөөд тэдгээрийн дээгүүр халуун булгийн уур савсана.
Хамгийн их халуун булаг байдаг доод дэнжийг “Үхлийн хөндий” хэмээн нэрлэнэ. Энэхүү үхэл таригч газрын тухай анхлан 1930 онд мэдсэн аж. Тухайн үед нутгийн анчид ан хийх үед ноход нь алга болжээ. Тэд удаан хайсны эцэст нохдоо олоход амьсгал нь боогдон үхэцгээсэн байж. Үхсэн нохдын хажууд нүцгэн газарт нэг ч өвс байхгүй, гагцхүү ан амьтан, шувуудын сэг л байсан аж.ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС >>>
http://mongolianshaman.com/node/2854 -
Их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо
Их удирдагчдаа зориулж Солонгосын бүх байгууллага орон нутгаас цэцгийн дээкээ баярын наадамд илгээлээ.
Байгуууллага бүр өөрсдийн өвөрмөц төрхөө харуулсан цэцэгсийн цомогоор цэцгийн баярын наадамд оролцлоо.
Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаанд Монголын бөөгийн төлөөлөгчид оролцлоо -
Хоёр их удирдагчийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Мансүндэ буюу БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдарч Ким Ир Сен , Ким Чен Ир хөшөөнд сагстай цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Хүндэтгэлийн ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан,Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар оролцлоо.
-
Монгол хатны бунхандаа бөөлөв
Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид хурван жил дараалан БНАСАУ-д ирж, Монгол хатны бунханд бөөлж залбирал хийлээ.
Өмнөх бөөлөлтөнд Монголын дархад, Ойрад,Дөрвөд бөөгийн төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн бөөлөлтийн Тува, Халх, Дархад бөөгийн төлөөлөл нар хийлээ.
Монгол их хатандаа Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөлж МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залбирал үйлдлээ.
Тэндээс хөдлөөд Кэсон хотод өдрийн хоолоо идээд Пхенян хотод буцаж ирлээ.
Бөөлж залбирсаны дараа шөнөжин,маргааш үдээс өмнө бороо орсон билээ. Бид Монгол хатны бунханд бөөлсөн тухай тусгайлан баримтад кино хийж шүтэгчид нартаа хүргэх болно. -
Түүхийн зургийн төв музей, маркын үзэсгэлэн үзлээ
Ялангуяа эртний үед хамаарах хэсэг нь бөө мөргөл савдаг лустай шууд холбогдсон зургууд байна. Түүхийн зургын төв музеиг үзэж дуусангуут сүүлийн жилүүдэд шинээр байгуулагдсан хоёр Солонгосын эв нэгдэлийг бэлэгдсэн гудамжинд байрлах Олон улсын маркын үзэсгэлэнг үзэж сонирхолоо. Маркын үзэсгэлэнд Монголын холбогдолтой хэд хэдэн марк байлаа.
-
ЯЛАЛТЫН БАЯРЫН ҮРГЭЛЖЛЭЛ ВОЛГА МӨРНИЙ ЭРЭГ ДЭЭР.

Монголын өвөг, дээдсүүдийн хэлдгээр мянга сонсоноос нэг үз гэдэг билээ. Энэ хөшөөний зургийг үзэж, үйл явдлыг номноос уншиж байсан, гэвч газар дээр очиход бүхэл бүтэн цогцолбор байдаг ажээ.
Биднийг очиход ОХУ-ын иргэний насанд хүрсэн залуучууд иргэний үнэмлэхээ гардаж авах, иргэний хувьд тангараг өргөх ёслолын ажиллагаа эхлэв. Энэхүү хүндэтгэлийн ажиллагаанд ОХУ-ын баатар, хотын депутат, цэрэг болон иргэний хүндтэй зочид уригдан оролцдог ажээ.
Дараа нь эх орныхоо төлөө амиа өргөсөн баатруудын мөнхийн галд цэцэг өргөж, цогцолборын түүхэн хэсгийг үзэж, өнгөрсөн дайны хүнд үе, түүхэн ач холбогдлыг мэдэрнэ. МБНЭ-ийн төлөөлөгчид мөнхийн гал бадран асах, хүндэт харуул зогсох хэсэгт цэцэг тавьж хүндэтгэл үзүүллээ.
Мамаев курганд очсоны дараа төлөөлөгчид Волгоград хотоор явж танилцлаа. Волга мөрний эргийг даган сунаж тогтсон их хотын дундуур 100 гаруй км явлаа.