Уулзалтад Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэн, Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлийн төлөөлөл, Монгол бөөгийн удган Байгальтөгс, Монгол бөөгийн зайран Энхбаатар нар оролцов.
Их говийн нэгдсэн тахилгын бэлтгэл ажлын хүрээнд:
1. Хан богд хайрханы нэгдсэн залбирал. Зайран Гэнэнхүү
2. Оюу толгойн долоон өвгөн одны тахилга. Монгол бөөгийн удган Бор
3. Таван толгойн залбирал. Монгол бөөгийн удган Бор
4. Их говийн нэгдсэн тахилгыг хийх газарт байрлах, Монгол бөөгийн удган Байгальтөгс
5. Их говийн нэгдсэн тахилгын бэлтгэл хангах, Монгол бөөгийн удган Урна
Тус тус нарын хийж, бэлтгэж байгаа ажлын явцын тухай мэдээллийг сонсож ярилцлаа.
Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэн, Цогт-Цэций сумын бөөгийн зөвлөлд Их говийн нэгдсэн тахилгын мэдээллийг Аймгийн радио, телевизроор мэдээлэх ажлыг эрчимжүүлэх чиглэл өглөө.
Монголын өмнө хязгаарт болох Их говийн нэгдсэн тахилгын бэлтгэл ажил хангагдсан байна гэж үзлээ.
Category: Мэдээ, мэдээлэл
-
ӨМНИЙН ГОВИЙН НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН БЭЛТГЭЛ, ЯВЦЫН ТАЛААР УУЛЗАЛДАВ
-
Талийгаач эхнэрийн нь сүнс гэр орон, нөхөртөө олон жил хоргодсон байв
Цогтын анхны эхнэр өвчний улмаас нас барж, гурван хүүхэд нь өнчрөн хоцорсон нь хориод жилийн өмнө билээ. Бурхан болоочоосоо хойш гурван жилийн дараа Алимаа гэдэг нэг дагавар хүүтэй хүүхэнтэй ханилан суусан байна. Цогт анхны эхнэртэйгээ айл болж өрх тусгаарлахдаа дэлгүүрээс худалдаж авсан эрээн модон ороо хаях тун дургүй. Энэ орыг худалдаж авахад хөдөө байдаг хадам ээж нь их сайхан зузаан эсгий гудас урлан өгч явуулсан ажээ. Ханиа алдсанаас хойш энэ орноосоо өөр орон дээр Цогт унтах дургүй. Учир нь энэ орон дээрээ унтаж байхад талийгаач хань нь байн байн зүүдэнд орж ирэн хэсэг хугацаагаар ханьсдаг байв. Бурхан болооч хань нь ингэж ханьсахаар барахгүй зарим шөнө сүнс нь орны хажууд ирэн Цогтыг энхрийлж ялдамладаг байсныг гүн нойрондоо автсан Цогт мэддэггүй байжээ. Талийгаач эхнэрийн нь сүнс айл болж, гал голомтоо асаасан ор гудсандаа ийнхүү олон жил хоргодсон нь сонин.
Цогт, Алимаа хоёр ханилснаасаа хойш өнөөх эрээн модон ор дээр унтсаар олон жил болжээ. Зарим шөнө Алимаа учиргүй хар даран зүүдэлнэ. Зүүдэнд нь Цогтын талийгаач эхнэр орж ирэн Алимаад тун таагүй хандана. Уг нь Алимаа Цогтын талийгаач эхнэрийг огт танихгүй, ямар хүүхэн байсныг зөвхөн зургаас нь харж мэдсэн. Түүний зүүдэнд Цогтын талийгаач эхнэр Алимааг гэрээсээ учир зүггүй хөөж байна, чи миний хэдэн хүүхдийг битгий ад үзээд байгаарай, чи миний орон дээр нөхөртэй минь унтдаг хэн юм гэхчлэн дайрч давшилж байна гэж олон удаа орж иржээ. Алимаа учир нь үл олдох энэ зүүднийхээ тухай нөхөртөө хэлж “Олон жил болсон энэ модон ор, гудас хоёрыг сольж, шинэ ор, гудас авъя” гэхэд Цогт жигтэйхэн дургүйцэж “Энэ ор, гудас хоёр чамд ямар гай болоод байгаа юм. Чиний зүүдэнд юу орж ирэх нь ор, гудас хоёрт ямар хамаатай юм” гэж уурлана.Сүүлийн үед Алимаагийн бие шөнө дунд хэн нэгэн хүн хутгаар сийчсэн мэт эрээн цоохор болох болжээ. Өөрийнхөө бие нурууг хумсаараа маажаад ийм болгочихов уу гэтэл гар нь хүрч чадахааргүй газарт хүртэл эрээн цоохор болсон байдаг нь тун хачирхалтай. Нэгэн шөнө Алимаа мөн л хар даран зүүдэлж, давхийн сэрэхэд орны дэргэд Цогтын талийгаач эхнэр хөх торгон дээлтэй зогсч байх нь цонхоор тусах сарны гэрэлд тодоос тод харагдаж байв. Тэр шөнө Алимаа өнөөх эрээн модон ор дээр ганцаараа унтаж байсан юмсанж. Сүнс харсан Алимаа сүнсээ зайлтал айж, хөдөлж ч чадахгүй хэвтэж байтал өнөөх хөх торгон дээлтэй хүүхэн Алимааг дув дуугүй хэдэн хором ширтэж байснаа том өрөөний хаалгаар гарч одсон байна. Алимаа тэр хүүхний сүнс шөнө орны хажууд ийнхүү зогсч байхыг олон удаа харсан бөгөөд үүнээс болж сүүлийн үед бие нь аягүйрхэж чилээрхэх болов. Энэ тухай нөхөртөө хичнээн хэлээд ч нэмэргүй. Учир нь Цогт анхны эхнэртэйгээ унтаж байсан ор, гудсаа солих тун дургүй, бас дээр нь энэ орноос өөр орон дээр унтах дургүй.
Алимааг “Би наад орон дээр чинь унтахгүй” гэхэд Цогт элдэв үгээр загнасаар байгаад модон орон дээр заавал хамт унтана. Аргаа барсан Алимаа дээрх удган Нансалд бараалхахад Нансал онгод шүтээнээ дуудан бөөлж байгаад ингэж хэлжээ.
– Тэр модон ор, гудас хоёрт нөхрийн чинь талийгаач эхнэрийн сүнс олон жил хоргодсон байна. Тэр сүнс танд нэг их хор хөнөөл учруулахгүй ч зүүдэнд чинь орж, шөнө таны дэргэд ирээд байдаг нь танд их төвөгтэй байдаг юм байна. Би тэр сүнсийг зайлуулах арга засал хийж өгье. Энэ явдлаас айгаад таны сүнс ч зайлан одсон байна. Би сүнсийг чинь дуудан авчирч өгье. Таны нуруун дээр шөнө гарсан эрээн цоохор бол тэр сүнсний хорлол байна. Талийгаач хүүхний сүнс нөхрөө харамласандаа таныг ингэж хорлож байна.
Гэхдээ үүнээс илүүгээр таныг хорлож чадахгүй. Учир нь та ханийх нь оронд хань, хүүхдүүдэд нь ээжийн нь оронд ээж болсон үүргээ муугүй биелүүлж байгааг тэр сүнс сайн мэддэг юм байна. Би тэр сүнсийг нөгөө ертөнц рүү нь бүрмөсөн явуулах гэж оролдоод үзье. Ийм олон жил гэр орондоо, хайртай юмандаа хоргодсон сүнс тийм амар зайлдаггүй юм гэж Нансал удган хэлсэн байна.
Ингээд Нансал удган нэгэн өдөр Цогтынд уригдан ирж, хэнгэргээ дэлдэж, онгод тэнгэрээ дуудаж, өнөөх эрээн модон орыг тойрон баахан бөөлөөд “Талийгаачийн сүнс сая надаас зугтан энэ орныг хэдэнтээ тойрлоо. Би араас нь хөөн бөөлсөн. Сүнс эндээс явах тун дургүй байна. Гэвч миний онгод тэнгэр дийлж, тэр сүнс тэнгэр өөд нисэн одлоо. Одоо дахин эргэж ирэхгүй биз дээ. Чиний сүнс ч эргэж ирээд биед чинь орчихлоо” гэжээ. Үнэхээр ч Нансал удганыг бөөлснөөс хойш талийгаач хүүхний сүнс дахин үзэгдсэнгүй. Алимаагийн бие дээрх эрээн цоохор зүйл ч алга болж, эхнэр, нөхөр хоёр модон ор, хуучин гудас хоёрыг устгаж шинэ ортой болсон байна.
-
Улсын их хурлын гишүүн Б.Баттөмөр хүлээн авч уулзав
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг Улсын их хурлын гишүүн Б.Баттөмөр хүлээн авч уулзаж, БНАСАУ-д хийсэн Монголын бөөгийн байгууллагын айлчлал, Монгол хатаны бунханд хийсэн тахилгын талаар ярилцлаа.
БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан байх үед асууж байсан зүйлүүдэд тодорхой хариулт өгсөн нь энэ уулзалтын үр дүн байлаа.
Монголын бөөгийн төв байгууллагаас зохион байгуулж байгаа ажлуудын талаар дэлэгрэнгүй мэдээлэл өглөө. -
Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаардаг
мэддэггүй ч байж болох зүүдний тухай баримтуудыг хүргэж байна.
Баримт 1. Онолын хувьд зүүдийг тодорхойлох нь: Мэдрэлийн тогтолцооны хэсгүүд нь цочролд харилцан адилгүй өртдөг. Мэдрэлийн тогтолцооны бусад хэсгүүдээсээ илүүтэйгээр байнга цочролд өртөж буй мэдрэлийн тогтолцооны тухайн хэсэгт хүчилтөрөгч ба илчлэгийн дутагдал бусад хэсгээсээ харьцангуй ихээр бий болж, улмаар агааргүй (анаэроб) исэлдэлт явагдсанаас тухайн мэдрэлийн эд эсэд сүүний хүчил ихээр үүсэж хуримтлагдана. Ингэж сүүний хүчил ихээр хуримтлагдсан мэдрэлийн тогтолцооны тухайн хэсгийн эс ихэд цочромтгой болно. Үүнийг мэдрэлийн эсийн ядралт гэнэ. Ингэж эсийн ядралтанд орсон тухайн хэсэг нь мэдрэлийн эс тогтолцоо сааталд орсны дараа гадаад дотоод янз бүрийн цочруулд амархан өртөж цочирдгоос саатлаас амархан гардаг байна. Өөрөөр хэлбэл тухайн мэдрэлийн эсийн туйлшрал гүйцэд явагддаггүй байна. Ингэснээр тархи мэдрэлийн саатлын үед мэдрэлийн тогтолцооны зарим нэг хэсэг саатаагүйгээс үүссэн үйл явц бий болно. Энэ үйл явцыг зүүд гэнэ.
Баримт 2. Хараагүй хүмүүс зүүдэлдэг. Энэ нь ямар нэг шалтгаанаар сүүлд хараагүй болсон хүмүүст хамаарна. «Олдмол» хараагүй болсон хүмүүс бусад бүх хүний адил хар-цагаан өнгөөр болон бусад элдэв өнгөөр зүүдэлдэг байна.
Баримт 3. Хэрвээ хүн төрөхдөө хардаггүй байсан бол зүүдэлж чаддаггүй, дуу чимээний болон «үнэрийн» зүүд зүүдэлдэг.
Баримт 4. Хүн өөрийн бүх зүүдний 90 орчим хувийг мартдаг. Маш цөөхөн зүүд санаанд үлддэгийг бүх хүн мэднэ дээ. Зүүдний гуравны нэг нь биш, тал нь биш, бүтэн 90 хувь нь мартагддаг нь ерөөс сонин.
Баримт 5. Бүх хүн зүүдэлдэг. Зарим хүн бусдыг бодвол зүүдээ илүү сайн санадаг, гэвч зүүдээ ерөөс санадагүй заяа нь хаячихсан хүмүүс ч бий. Ийм хүмүүс ерөөс зүүдэлж үзээгүй хэмээн өөрийн найз нөхөд болон танил хүмүүст ярьдаг. Үнэндээ бол тийм биш.
Баримт 6. Зүүд нь сэтгэл санааны элдэв хямралаас сэргийлдэг. Зүүд нь бидний байнга санаж байдаг болон санаж явсан хүслийн тусгал юм. Чухамхүү зүүд нь сэтгэл санааны системийг хямрахаас хамгаалахад тусалдаг байна. Саяхан сэтгэл судлаачид нэг туршилт хийж, түүнд оролцсон сайн дурын хүмүүст 8 цаг унтахыг зөвшөөрч, харин яг «зүүдэлдэг» үе болохоор нь тэднийг сэрээж байжээ. Туршилтад оролцогчид хэсэг хугацааны дараа өдрийн цагаар дэмийрч, ямар ч шалтгаангүйгээр цухалдаж, эвгүй байдал гаргаж эхэлсэн байна.
Баримт 7. Зүүдэндээ бид хаа нэгтээ харсан тэр хүмүүсийг л зүүдэлдэг. Тархи шинэ хүмүүсийг «санаанаасаа зохиодоггүй». Та эргэлзэж байна уу? Үнэндээ хүнд зүүдлэгдсэн тэр хүн өмнө нь өөртэй чинь уулзаж байсныг аль эрт нотолсон юм. Жишээ нь, 35 жилийн өмнө таны өвөөгийн машинд шатахуун өгч байсан хүн 40 настай байхад зүүдлэгдэж болно.
Баримт 8. Бид амьдралынхаа туршид олон мянган хүнийг хардаг, тэд дараа нь зүүдэнд орж ирдэг.
Баримт 9. Зарим хүн хар-цагаан өнгөөр зүүдэлдэг. Бүх хүн зүүдэлдэг, гэхдээ барагцаалвал 12 хувь нь хар-цагаан өнгөөр зүүдэлдэг байна. Яагаад ингэдгийг эрдэмтэд хараахан илрүүлж чадаагүй байгаа ч, баримт бол баримт, өнгөтэй зүүд хэзээ ч зүүдлээгүй хүмүүс бас бий.
Баримт 10. Зүүд бол ер нь л зэрэглээ. Бага зэрэг ойлгомжгүй хэлсэн байж магад, гэхдээ зүүд шиг тийм хачирхалтай, учир битүүлэг зүйлийн талаар онцгой тодорхой юм хэлэх аргагүй. Зүүд бол бэлгэдлийн өвөрмөц хэл юм. Бидний зүүдэлдэг олонхи зүүд бол сэтгэл хөдлөлийн аль нэг талыг илэрхийлдэг.
Баримт 11. Нэг сонин баримт. Тамхи татахаа больсон хүмүүс тамхичид юмуу хэзээ ч тамхи татаж байгаагүй тэр хүмүүсийг бодвол, хавьгүй илүү хурц өнгөтэй зүүд зүүдэлдэг байна. Тамхи татахаа больсон архаг тамхичид бүр хурц өнгийн зүүд зүүдэлдэг ажээ.
Баримт 12. Дашрамд тэмдэглэхэд, ийм хүмүүс ердийн зүүдийг бодвол, тамхи татсан үеийн зүүдийг хавьгүй цөөн зүүдэлдэг байна.
Баримт 13. Гадны хүчин зүйлс бидний зүүдэнд нөлөөлдөг. Үнэхээр гадны авиа, үнэр, шүргэлт, бидний унтаж байгаа өрөөний температур юмуу тэр ч байтугай хатуу дэрийг санагдуулдаг тэр зүйл бидэнд байнга зүүдлэгддэг. Энэ бүгд хүний зүүд, физиологийн үйл явцад ямар нэг байдлаар нөлөөлдгийг харуулж байна.
Баримт 14. Хүнийг унтаж байхад, түүний бие ямар ч «хөдөлгөөнгүй» болдог. Энэ бол үнэхээр тийм. Бидний тархи нойрон дундах хөдөлгөөний үед өөрөө өөртөө муу юм хийхгүй юмсан гэхдээ биеийн идэвхитэй хөдөлгөөний төвүүдийн үйлдлийг таслахыг мэрийдэг байна.
Баримт 15. Зүүд зөнтэй хэмээн ярилцдаг. Гэсэн хэдий ч хүн болгоны зүүдэлсэн зүүд биелдэггүй. Хэрвээ ямар нэгэн сайхан зүүд зүүдэлвэл зүүд минь биелээсэй, онцгүй тавгүй зүүд зүүдэлвэл битгий биелээсэй хэмээн олон хүн боддог.
Баримт 16. Харин зөн совинтой зүүд зүүдэлсэн алдартнуудын хувьд тэд үнэхээр азтай юм. Сэрүүн байхдаа шийдвэрлэж чадахгүй байсан асуудал, туурвих ёстой бүтээлийнхээ талаар мэдэхгүй байсан ч ер бусын хачирхалтай замаар тэдний зүүдэнд бүх асуудлыг шийдвэрлэх хариу орж ирсэн байна. Хамгийн гол нь энэхүү цаг мөчийг алдалгүй барьж авч олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээл, тоног төхөөрөмж бүтээсэн бүтээлчид, зохиолчдод талархахгүй байхын аргагүй.
Баримт 17. Мэдрэлийн тогтолцооны ямар хэсэг ядралд орж, сэрэл дамжуулснаас шалтгаалан зүүд нь олон төрөл байна. Жич: Тархины гадар, гадрын доод төв нь хамгийн ихээр ядралд өртдөг хэсэг учир барагтай л бол сааталд удаан хугацаагаар гүн орохгүй саатлаас гарч үйл ажиллагаанд оролцоно. Иимээс зүүдний олон төрөл байх явдал нь хөдөлгөөн мэдрэхүйн замуудын сэрэл сааталтай холбоотой.
Баримт 18. Орчлонгийн цэцэгс адилгүй байдаг шиг ижил зүүд гэж байдаггүй. Зүүдэлж буй хүнд тэмдэгтүүд ямар сэтгэгдэл төрүүлж байгаагаас үл хамааран тухайн зүүд нэг л тайлалтай байдаг. Хүртэхүй тэнцвэрт байдлаасаа хазайна. Хүмүүс материаллаг ертөнцөөс баяр баясал, уйтгар гунийг хүртэн авдаг атлаа оюун санааны ертөнцөөсөө хол хөндий байдаг нь харамсалтай. Гэтэл оюун санаа нь биетэйгээ хамт байдаг ч, ирээдүйд ямагт түрүүлэн хүрдэг. Иймээс бид дотоод мэдрэмжээ гадаад ертөнцтэйгээ адил хэмжээнд хөгжүүлэх ёстой.
Баримт 19. Зүүдлэх чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ? Тодорхой утга санааг хадгал, аль болох гадаад ертөнцөөс тусгаар, чөлөөт байхыг х ичээ. Хүн хүсвэл ухамсраасаа бүрэн ангид байж зүүдийг бодит мэт, болох үйл явдлын үнэн тайлбар мэтээр хүртэж чадна. Хүний дуу хоолойг, жишээ нь хамаатныхаа дууг сонсож зүүдэлж байгаа нь унтаж буй хүн хүртэхээр хүлээж авахаар дээд “би” хэлбэржиж байгаа юм.
Баримт 20. Зүүд нь урьдчилан харах байдлаа хэрхэн алддаг вэ? Биеийн болон оюун санаа нь тодорхойгүй бөгөөд унтаж буй хүнийг түүний биологийн тогтолцоо алдагдаж байгааг сануулахгүй бол зүүд нь утгаа өгч чадахгүй. Зүүд бол обьектив буюу материаллаг зүйлд субьектив байдлаар ойлгуулахад ирж буй сайн мууг мэдрэх ухамсарыг өгч байгаа тэмдэгтүүд юм. Оюун санаа бол материаллаг мөн чанарын гадна талд үргэлжлэн оршдог, гэхдээ материаллаг чанартай ижил төстэй тал цөөнтэй.
Баримт 21. Зүүд хэзээ биелдэг вэ? Зүүдний биелэл 7 хоногоор
Нямд зүүдэлвэл – Үдийн хоолны өмнө, эсвэл жилийн дараа биелнэ.
Даваа – Хэрвээ энэ өдөр төрсөн бол биелнэ.
Мягмар -Зүүд 7 жилийн дараа биелж болох юм.
Лхагва – Зөн, дохио үзүүлж байна.
Пүрэв – Биелэхгүй.
Баасан – Урьдчилан хэлж байна.
Бямба – Үргэлж биш боловч хааяа биелнэ.Баримт 22. Яаж ч мэрийлээ гэсэн, албан ёсны шинжлэх ухааны тайлбарлаж чадахгүй байгаа зүйл бол зүүд мөнөөс мөн.
Баримт 23. Зүүд нь бидний ирээдүйг зөгнөдөг гэж олон хүн итгэдэг. Тиймээс эрдэмтэд зүүдний бүх учир битүүлэг асуудлыг тайлбарлахыг эрмэлзэж байгаа нь мэдээж хэдий ч, бас олон зүйлийг ойлгох аргагүй л байна.
Баримт 24. Зүүдний биелэл сарын өдрүүдээр
Зүүд нь тэр бүр биелэхгүй, бас адил биелэгдэхгүй. Зүүдний биелэх магадлал нь сарын аль өдөр зүүдлэгдсэнээсээ хамаарч тодорхойлогдоно. Сарын өдрүүдийн жагсаалтаас та зүүдэлсэн өдрөө олоод ард нь зүүд биелэх магадлалыг олж үзэх юм.
1- Зүүд энэ өдөр яг таг биелэгдэх ба сайн сайхныг зөгнөнө.
2- Зүүд нь хоосон: Ямар нэг зүйл зөгнөхгүй, утгагүй.
3- Зүүд түргэн биелэгдэнэ.
4- Зүүд биелэх хэдий ч мөдгүй.
5- Зүүд нь сайн утга холбогдолтой.
6- Зүүд нь биелнэ, гэхдээ мөдгүй.
7- Зүүд нь аз жаргалтай, гэхдээ энэ тухай хэнд ч хэлэх хэрэггүй.
8- Зүүд хүсэл чинь биелэх тал руу хөтөлнө
9- Зүүд биелнэ, тун удахгүй амжилт ирнэ
10- Зүүд удахгүй биелнэ. Гэхдээ таагүй байдал авчирна.
11- Зүүд нь 11 хоногийн хугацаанд биелж баяр хөөр авчирна.
12- Зүүд нь хурдан бас тааламжтайгаар биелнэ.
13- Зүүд нь таагүй явдал руу хөтөлнө.
14- Зүүд нь тун азгүй
15- Зүүд удахгүй биелнэ, бас маш тааламжтай:
16- Зүүд биелэхгүй, тэгээд ч ямар ч ач холбогдолгүй.
17- Зүүд амжилт авчрах ба хорь хоногийн хугацаанд биелнэ.
18- Зүүд нь амжилт, шинэчлэл авчирна.
19- Зүүд нь гэр бүлийн таагүй байдал авчирна.
20- Зүүд удахгүй биелнэ.
21- Зүүд амархан биелэхгүй боловч баялаг авчирна
22- Зүүд таагүй явдлыг анхааруулж байна.
23- Зүүд удахгүй биелнэ.
24- Зүүд нь баяр баясгалан авчирна, удахгүй биелнэ.
25- Зүүд худал, хуурмагийнх.
26- Зүүд нь таашаал, тоглоом наргианых
27- Зүүд нь утгагүй, ямар ч ач холбогдолгүй.
28- Зүүд нь ямар нэг хүндрэл авчирна, гуч хоногийн дотор биелнэ.
29- Зүүд биелэхгүй.
30- Зүүд нь зөгнөх, мөрөөдөл маягтай, тэгээд ч биелэгдэх нь ховор эсвэл удаж байж биелнэ.
31- Зүүд нь хайр дурлалын ялалт, таашаалынх бөгөөд арван тав хоногийн хугацаанд биелнэ. -
Миний амьдралын залуу насаа өнгөрүүлсэн МОСКВА МИНЬ
Хэдхэн хоносон боловч манай сургуулийн төв оффисын зэргэлдээ орших ВДНХ-ийн шинэчилэн байгуулалтыг харах боломж олдов. Бүхэлд нь засвар хийнэ гэдэг бол ховор тохиолдол билээ. Ихэнх барилгуудыг шинэчлэн засч, шинээр сүүлийн үеийн олон сайхан повилонууд байгуулжээ. Одоо замын ажил өндөрлөж, хөлбөмбөгийн дэлхийн аваргын өмнө бэлэн болоход ойртжээ.
Нүд булаан сүндэрлэх тэнгэр багандсан сүүлийн үеийн загвараар баригдсан олон барилга, хороололууд сүндэрлэнэ. Нисэх буудал хот хооронд цахилгаан галт тэрэгний шинэхэн загвар болох давхар суудалтай гал тэрэг хөлхөнө. Орчин үеийн худалдааны төвүүд хүн олноор дүүрэн байх ажээ.Худалдааны төвүүд маш таатай нөхцөлөөр тохижуулж, өөрийн өөрийн онцлог бүхий өвөрмөу шийдлээр тохижуулсан байна. Хот цэвэрхэн дэг журам ноёрхоно. Бид Киевийн вокзалын дэргэд шахуу гурван өрөө хөлслөн суусан юм. Хэд хэдэн худалдааны төвөөр орж үзлээ. Мөнгө нь байвал бүгд л байна даа.
ОХУ-ын нийслэл Москвад зорчсон хэн бүхэн Улаан талбайд очдог. Энэ удаа биднийг очиход урлагын томоохон тоглолт болохоор байрлалаа засч байхтай таарав. Дэлхийн түүхийн салшгүй нэг хэсэг Улаан талбайтай холбогдоно. Тэр бүхэн монголын түүхтэй уялдаатай байдаг.
Хэдхэн жилийн өмнө Улаан талбайн хажуу дахь хаалгаар орж, төрийн ажлын айлчлал хийж, “Приздент” зочид буудалд байрлаж, гэрээ, хэлцэл хийж байсан үеэ би дурсах дуртай. Ийм хүндэтгэл, үйл явц тэр болгон хүн бүхэнд тохиогоод байдаггүй билээ. ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийнхөн бидэнд Кремьлийн зочид болгон үзээд байдаггүй, түүхт газруудыг үзэж танилцуулсан билээ. Харамсалтай нь манай ажилтан үнэ цэнэтэй тэр зургуудыг аппараттайгаа цуг гээчихсэн байдаг.
Улаан талбайд байдаг нэр нь үл мэдэгдэх цэрэгт зориулсан мөнхийн гал дээр төрийн хүндэтгэлийн арга хэмжээтэй байсан тул очиж чадсангүй. Харин дэргэд нь байдаг, Дэлхийн хоёрдугаар дайнаар тодорсон алдарт жанжин Г.К.Жуковын хөшөөнд дурсгалын зураг авахууллаа. Ленин, Сталины дүрд хөрвөгсөд фото зурганд хамтарч авахуулахаар энд тэнд алхална.
Энэ удаа Монгол бөөгийн дагнасан төлөөлөл Москвад байсан гэдгээр онцлог болов уу. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Д.Жавхланбаяр, б.Цэлмүүн, О.Цолмон нар ийнхүү Улаан талбайд дурсгалын зураг дарууллаа. Хөх Монголын орноос Буриадын хан хайрхад, ой хөвч, Халимагийн уудам тал, Москва гэсэн аялалын нэгэн тэмдэглэлт агшин бол яах аргагүй Улаан талбайд болж өнгөрөв.
Энэ үйл явдлын дараа ОХУ дахь Монголын Элчин сайдын яамаар оров. Урд өмнөхөн орж байсантай харьцуулбал чанга дэг журам тогтоох гэсэн оролдлого, нэг л хүйтэн уур амьсгал, таагүй мэдрэмж төрнө. Улс төрийн нөхцөл байдалтай уялдаад энд таагүй уур амьсгал ноёлно. Хурдхан шиг холдохыг бодох ажээ. Бүх юм удирдаж байгаа хүнтэй шууд холбоотой байдаг билээ.
Москва бол дэлхийн олон хөлийн газар билээ. Олон сая хүн амтай, өдөр дутам хэдэн сая хүн Москвад орж, гарч байдаг гэхэд хөдөлгөөнийг сайн зохион байгуулж байгаа ил тод харагдана.
Москвагийн Нийгэм Эдийн засгийн Их сургууль бол Оросын нийгмийн ажилтныг бэлтгэдэг томоохон сургууль билээ. Ганцхан тоо хэлэхэд одоо 100 мянга гаруй оюутантай гэхээр цар хүрээ нь ойлгомжтой бизээ.
Очих бүртээ төгссөн сургууль болох ОХУ-ын Удирдлагын Академи, Оросын нийгэм эдийн засгийн их сургуулиараа заавал орно. Төгссөн сургуулиараа орж, оюутаны амьдралаа нэг сэргээн бодох сайхан байдаг.
Хоёр хөрш эрчимтэй хөгжлийн замд оржээ. Харин бид өмнө зүгийн хөршөө хий дэмий хардсаар, шүлсээ үсэргэн муулсаар хол хоцорсон.
Хойд хөрш хэдий эдийн засгийн байнгын “блокодод” орж байгаа ч улам хүчирхэг болох замд оржээ. Харин бид харалган бодлогын хүрээнд “жожиг”-рон хоцорч байна. Хоосон сүлжээний магтаал, үзэл сурталаар үйл ажиллагаагаа хөтөлж байна. Луйварчид дуу хойлоогоо нэгтгэн өнгөрсөн бүхнээ сойшиалаар далдалж байна.
Миний амьдралын залуу насаа өнгөрүүлсэн МОСКВА МИНЬ түр баяртай.
-
Үхээд сэхсэн хүмүүсийн тухай
Үхэж буй үед эргэн тойронд харанхуй болж, тэртээд бүдэг гэрэл харагддаг бөгөөд түүнд ойртох бүр гэрэл тодорч, шаргал өнгө нь цагаанаар солигдон, нүд гялбахгүйгээр эргэн тойрныг тодоор харах боломжтой болдог байна. Клиник үхлийг туулаад амьд үлдсэн нэгэн эмэгтэйн яриаг Муди ийн бичсэн байх юм. “Би аажмаар хөөрч эхлэв. Хэдэн сувилагч өрөөнд минь гүйн орж ирэхийг харж байлаа. Эмч орж ирж байлаа. Гэтэл би гэрлийн бүрхүүлийн цаагуур шилжиж, эмчийг хажуунаас нь маш тодоор харж байв. Намайг хэрхэн амьдруулах гэж байгааг би тод харсан. Миний бие тэр доор орон дээр миний өөдөөс хараад хөдөлгөөнгүй хэвтэх юм. Нэг сувилагч “Бурхан минь энэ хүн өнгөрчихлөө” гэж хашгирахыг би сонсов. Бас нэг сувилагч миний аманд хиймэл амьсгал хийж байхыг би дээрээс нь харж байлаа. Цээжийг минь цахилгаан гүйдлээр цохиж эхлэв. Миний яс шажигнан дуугарахыг би сонсож байлаа. Миний цээж, гар хөлөнд массаж хийж байхыг хараад “Эд нар юунд ингэж санаа зовоод байгаа юм бол оо. Надад одоо ямар сайхан байна вэ гэж би бодож байлаа” гэсэн байх юм. Мөн клиникээр үхээд сэхсэн бас нэг эр Муди эмчид доорхыг ярьжээ. “Би өөрийн биеийг орхилоо. Надад агаараар хөвж яваа юм шиг л санагдаж байв. Би эргэж харав. Бие минь орон дээр хэвтэж харагдсан. Харин би юунаас ч айгаагүй, маш тайван сайхан байлаа. Түгших, айх ямар ч зүйлгүй нам гүм байв” гэжээ. Түр зуурын үхэл гэгч ийм байх нь ээ. Аймаар гайхмаар юм. Даанч клиник үхлээс эргэж ирнэ гэдэг ховор тохиолдол бололтой. Туулсан амьдралтайгаа ахин нүүр учирч байгаа нь маш чухал зүйл юм. Түүний дотоод харцны өмнүүр нисэн өнгөрөх амьдралаас юу ч түүнийг салгаж чадахгүй, юу ч түүний тайван бодол санааг үймүүлж чадахгүй. Харин түүний хойноос төрөл төрөгсөд маш нам гүм байх нь нэн чухал. Их дуу чимээ, уйлаан цурхираан нь түүнд буцан эргэж очих хүслийг үүсгэж болдог нь цаашид хийн ертөнцөд /нөгөө ертөнц гэсэн үг бололтой/ хийх аялалд саад үүсгэдэг аж. Үхэж буй хүн харанхуй хонгилоор нисэн өнгөрч, гэгээн гэрэлтэгч биетэй учрах мөчөөс эхлэн физик биеэс гарч байгааг мэдрэн өөрийн биеийг гадны хүн мэт хардаг байна. Монголчууд үхэгсдийг нулимсаар, уйлаанаар үдэхийг муу гэдэг нь их учиртай мэт. Нөгөө ертөнцөд явахад нь саад болдог гэлцэнэ. Магадгүй сүнс нь хоргодож ч болох. “Алтан хайрцаг” нээлгэнэ гэдэг үүнтэй холбоотой ер нь ч чухал үйл ажээ. Үхлийн ертөнц хоёр үе шаттай юм шиг санагдаж байна. Азаар клиник үхлээс эргэн ирвэл дээрх хоёр нөхөр шиг хачин юм ярих биз. Гэвч ямар ч үхлийг хэн хүсэх билээ.
zindaa.mn -
Растов на Донд дахь монгол хосын хурим
Цааш хөдлөөд л хотын төвийг зорилоо. Хамгийн түрүүнд Дон мөрний эрэг дээр байгуулсан ОХУ-д зохион байгуулагдаж байгаа дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан цэнгэлдэх хүрээлэн нүдэнд тусав. Хэдхэн хоногийн дараа эхлэх хөл бөмбөгийн тэмцээнд бүх зүйл бэлэн болжээ. Алсаас Дон мөрний эрэг дагуу байгуулсан шинэхэн барилга, хороололууд нүд булаана. Донийн их мөрөн дээгүүр гарч хот руу орж явчихав.
Растов на Дон бол Оросын эгэл жирийн хотуудын нэг юм. Энэ хот бол ОХУ-ын баруун өмнө зүгт орших усан замын төв зангилаа газар билээ. Хөгжлийн эрчээ аван хөгжиж буй хотуудын тоонд орно.
Бид хотын төв гудамжтай танилцаж, хотын захирагчийн суудаг захиргааны байрны дэргэдүүр өнгөрөв. Эртнээс алдартай худалдааны гудамжтай ийнхүү танилцлаа. Энэхүү гудамжинд монголын гэх нэг зүйлтэй танилцлаа. Тэр нь нэгэн бэлэг дурсгалын зүйл худалдагчийн ширээн дээр МХЗЭ-ийн тэмдэг байсан юм. Их содон харагдана. Залуу нас, эвлэлд элсэж байсан үеээ дурсахад хүрэв.
Дон мөрний эрэг дээр орших алсыг харагч дээр сууж, хотын эргэн тойрныг харав. Эндээс хот ил тод сайхан харагдана.
Энэ оройн онцгой үйл явдал бол Саша, Таня хоёрын хурим байсан юм. Монгол цус судсаар нь булиглах залуу хосууд биднийг ирсэн үеийг тохиолдуулан хуримаа хийсэн явдал юм. Тэнгэр шүтлэгтэн монголчууддаа барьсан онцгой үйл явдал, биднийг байх үеийг тохиолдуулан хийсэн амьдралд тохиолдох ховорхон тэмдэглэлт хурим байлаа. Шөнийн үүлгүй тэнгэрт баярын салют тэнгэрт өнгө ялгаруулан цацрана. Саша, Таня хоёр амьдралаа цоо шинээр эхлэх тэр мөчөө биднийг байхад хийв. Үргэлжлээд тэд бол сараа тэмдэглэнэ гэв.
Хүний хорвоогийн энэ хэдэн өдрүүдэд бид хоорондоо танилцаж, хамтдаа байж, тэнгэр үзэл, ганц модны булагт бөө мөргөлийг нүдээрээ харсан тэд амьдралдаа хийх сонголтоо ийнхүү эрс шийдэмгий хийхэд хүргэсэн байна. Түүнийгээ ч тэр хоёр хэлнэ лээ.
Дон мөрөн дээгүүр нэг цаг орчим усан онгоцоор аялал хийв. Шолоховын “Дөлгөөн дон” роман сэтгэлд ундарна. Хэзээ нэг цагт энэ газар ирнэ гэж бодож явсангүй.
Бид энд Танягийн аав, ээжийнд буудалласан билээ. Тэд биднийг гэртээ байлгахыг хүссэн билээ. Аятайхан тохижуулсан хувийн байшин, хашаанд бид баяраа тэмдэглэж, ярилцаж хөөрөлдөн хэдэн хоногийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Эгэл жирийн монголчууд бидэнд дахиж олдохгүй ховорхон өдрүүдээ энд өнгөрүүлэв.
Сергей, түүний эхнэр Хэрмэн, Саша, Таня нар бол монголчуудын мах, цусны тасархай, бидний салшгүй нэг хэсэг билээ. Сергейгийн аав халимагаас ачигдансибирьт очиж ээжтэй нь танилцаж гэр бүл болсон ажээ. Аав нь халимаг, ээж нь орос хүн, харин түүний гэргий Хэрмэн бол дөрвөд хүний үр сад юм.
Бид цаг хугацаа, хувь заяны сонголтоор алс холын нутагт хоорондоо танилцах хувьтай байжээ.
Эцэст нь нэгэн зүүдний тайлалыг хэлэх ёстой. Бид монгол нутгаас наймуулаа гарах байсан юм. Найм дахь хүн маань өөр сонголт хийж, шинэ байгууллага байгуулж тусдаа гарсан нэгэн байлаа. Тэр бол түүний сонголт, нөгөө талдаа тэнгэрийн шалгуур, сорилт байсан юм. Энэ бүхнийг цаашдын цаг хугацаа, бодит байдал, сорил харуулна бид дээ.
Мөнх тэнгэр биднийгээ ивээх болтугай.
-
Халимагийн тэнгэрт цуурайтсан хэнгэрэгийн дуун
Халимагийн тэнгэрт сүүлчийн хэнгэрэгийн дуу хэзээ дуугарсаныг хэн ч мэдэхгүй. Түүхийг нь судалж байж тодрох биз ээ. Бас сүүлчийн тэнгэр үзэлтэн, бөөгийн түүхийг хэзээ тодруулах нь цаг хугацааны асуудал юм.
Тувад явж байхад хэд, хэдэн халимаг бөөгийн угаа авсан тухай яригдаж байсан. Хэдэн жилийн өмнө Халимагт Монгол бөөгийн удган хуурын дуугаа цуурайтуулж бөөлсөн түүх бий.
Харин энэ удаа Монгол бөө, тэр дундаа Ойрад бөөгийн төлөөлөл Халимагийн тэнгэрт бүрэн хуяглан бөөлөх хувь тохиов.
Ойрадын их наадмын нээлтийн ажиллагаа явагдаж байх тэр мөчид Ганц модны булагийн зүг цөөнгүй машин хөдөлсөн нь бөөлөлтийг харах гэсэн тэнгэр шүтлэгтэний төлөөлөл байлаа.
Элстэй хотын төвд Буддагийн шашины номын хуралдаан хийгдэж байх агшинд Ганц модны булаг дээр Монгол бөөгийн хэнгэрэгийн дуу цурайтан бөөлж эхэлсэн цаг хугацааны хувьд давхцсан сонирхолтой байлаа.
Биднийг очиход ганц мод бачимхан болсон байлаа. Нөгөө ногоон дэнж дэх ганц модыг тойруулан битүү суварга босгож, хадаг, хийморын дарцагаа дааж ядан сагсайтал битүү хучсан мод угтсан. Өмнөхийг бодвол олон Халимаг иргэд модоо шүтдэг болжээ.
Дэнжийн баруун хэсэгт орших хэсэгт байрлалаа эзэлж,бөөлөхбэлтгэлээ хийв.Монгол нутгаас авчирсан, бидний аргалийн цоморлог, их зайрангийн авчирсан хулангийн аргалаа уугиулав.
Тамлаг, дуудлага Хуурын эгшиглэж,Халимагийн тэнгэрт хэнгэрэгийн дуу цуурайтан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуяглан бөөлж эхлэв. Эртнээс уламжлан ирсэн бөөгийн дэг жаягаар ойрадчуудын амьдрах уудам талд бөөлсөн нь онцлох тэмдэглэлт явдал байлаа.
Монгол туургатан нартаа хийморь сүлдийг сэргээн, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдлэн дуудсан бүрэн хуяглан бөөлсөн бөөлөлт ийнхүү амжилттай болж өнгөрөв.
Ойрад олны минь түүхийн хүнд хэцүү үе 1943-1957 оныг дурссан, Элстэй хот дахь хэлмэгдэгдийн хөшөөнд МБНЭ-ийн төлөөлөл, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Цэлмүүн, Жавхланбаяр, Цолмон нар байлцаж,Монгол нутгаас авчирсан аргал, арцаа уугиулж, хуур манжигаар бөөлж хүндэтгэл үзүүлсэн билээ.
Хотын зүүн хойно байрлах Ууш ханы хөшөөндмонголоос авчирсан арц, аргалаа асааж хүндэтгэл үзүүллээ.
Хөх мөнх тэнгэр биднийгээ ивээлдээ авч хайрла, Эзэн их Чингис хааны минь ариун сүнс өршөө.
-
Хараал хийлээ хэмээн эмэгтэй хүнийг Перуд амьдаар нь шатаажээ
Харионикагийн гарыг хүлж хуурай модонд хүлээд бензин асгаж шатаахдаа гар утсанд бичлэг хийсэнд нь хөгшний хашгирч байгаа нь бичигдэж үлджээ. Омгийнхон цогцосыг түүдэг гал дээр гурав хоног шатаан ул мөрөө устгасан гэнэ. Гэхдээ хэргийн газарт ирсэн цагдаагийнхан хэд хэдэн яс олж эд мөрийн баримт болгожээ. Гэхдээ гэмт хэргийн талаар хууль сахиулагчид яаж мэдсэн хийгээд, гэмт этгээдүүдээс хэдэн хүнийг саатуулсан нь тодорхойгүй байна.
Индианчуудын 300 орчим нийгэмлэг оршин амьдардаг Пуэрто-Бермудес нутагт ийм хэрэг гарч байгаа нь анхны тохиолдол биш. 2015 онд жирэмсэн эмэгтэйг мөн л хараал хийсэн хэмээн зодсоноос урагаа зулбаж байсан юм байна.
-
ХАЛИМАГ АНД НӨХӨДТЭЙГЭЭ ТАНИЛЦАВ
Тэгэхэд анх удаа халимагт ирж байсан болохоор ганц дайчин ганцаардахгүй гэдэг болж өнгөрсөн. Харин энэ удаа түүний нөхөр нь болох халимаг залуу уулзуулахаас бас утасыг нь өгөхөөс татгалзсан тул уулзаж чадсангүй.
Дараа нь анх Халимагт хөл тавихад сэтгэл харамгүй туслаж байсан Баатр хэмээх халимаг залуу хоёронтой таарсан боловч мэндлэхээс цаашгүй өнгөрөв. Түүнд болон эхнэрт нь монголоос дурсгалын зүйл авч гарсан боловч түүнийгээ гардуулах ч боломж олдсонгүй. Яасан юм бол.
Харин эртнээс месенжерээр танил болсон Басан Захаровтой уулзсан. Бидний буусан зочид буудлын төв байранд өөрийн халимаг үндэсний хувцасны үзэсгэлэн гаргасан байсан тул нэг нэгнийгээ дор нь олсон. Мөнх тэнгэрийн сургаалийг сурталчилах гэж цөөнгүй ном бичсэн байдаг. Бидэнд өөрийн бичсэн номоо өгч, нэгэн оройг хамтдаа ярилцаж өнгөрөөв. Түүнд мөнх тэнгэрийн төлөө “хүрэл шонхор” медаль гардуулсан юм.
Бидний уулзсан хамгийн хүндтэй хүн бол Цагаанзам гуйа байсан билээ. “Жангар” туульсыг хайлж, Халимагийн улсыг, Монгол туургатангуудыг дэлхийд таниулахад онцгой гавьяа түүнд ногдоно. Энгийн даруу, найрсаг, шударга, шулуун яриаг сонсож, ярилцаж суух үнэхээр сайхан байлаа. Монголчуудын дунд Цагаан зам гэхээр халимагийн тухай санахад хүргэдэг. Цагаан зам гэхээр монгол туульс, онгод тэнгэрийн тамлаг, дуудлаг сэтгэлд эгшиглэдэг. Тийм л нарийн холбоосоор бид холбоотой. Сэтгэлээс улбаалж, зүрхэнд байсан оч гал мэт бадарна. Гал бадрахад итгэл төрнө, итгэлээс мөнх тэнгэрт тэмүүлэх зүтгэлийн илч бадарна. Түүнд мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медаль гардуулсан билээ.
Олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурлын хуралдааны үеэр ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Маринатай танилцлаа. Дараа нь наадмын талбайд таарч дурсгалын зураг авахуулангаа уулзаж амжив. Тэрээр гурван удаа Төрийн ДУМ-ын депутатаар сонгогдсон ажээ. Бидний уулзсан төрийн хамгийн өндөр албан тушаалтан, халимагийг Төрийн ДУМ-д төлөөлж байгаа эрхэм билээ.
Эртнээс фейсээр холбоотой байсан Маяа Караеватай танилцав. Хуралдааны завсараар санал сэтгэгдэлээ солилцож амжсан билээ.
Наадмын талбай дээр халимагийн урлагынхан, тэдний дундаас бидэндтэй танил болсон Лиджи Горяавтэй хэд хэдэн удаа таарч хөөрөлдөв.
Манай Жавхлантай хамт “Хамаг монгол” төсөлд оролцсон дуучин Шараев Диматай нэгэн ширээнд сууж, дараа нь дурсгалын зураг авахууллаа.
Эцэст нь Волгоградаас-Ростовна Дону хүртэлх аслын замд бидэнд байнгын туслалцаа үзүүлж хамтдаа байсан Саша, Сергей, Хэрмн, Таня, Коляа нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна.
Волга мөрөн, Халимагийн уудам тал, Дон мөрөн гэсэн уртын уртын замд зүрх итгэлээр хамтдаа байж гүн туслалцаа үзүүлсэн тэдний сэтгэл аялалын минь гол онцлог байлаа.
Халимагийн тэнгэр дор тэдэнтэй учирсан нь мөнх тэнгэрийн ивээл байсан болов уу?