Category: Мэдээ, мэдээлэл

  • Хааны удмынхны хувь заяаг 100 жилээр алдалгүй хэлсэн нь

     

    1778 оны хавар Василий гайхамшигтай учрав. Өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр тэр “Тэнгэрт өргөгдөн гарч зөн билгийн хоёр ном олж үзжээ”. Тэрээр уг номуудын агуулгыг амархан тогтоов. Ерөөс Василий ганц уншсан зүйлээ хүртэл нарийвчлан тогтоодог гайхамшигтай ойтой хүн байжээ. Бурхны дуу хоолой түүнд “Умардын хатан хаан Екатерина Алексеевнад очиж бүх үнэнийг хэл” хэмээжээ. Василий уг номноос цээжилсэн мөрүүдээ дэвтэр дээр буулгасан нь цаашдын хувь заяанд нь эмгэнэлт үүрэг гүйцэтгэсэн юм.

    1781 онд Василий Херсонд маш хүнд өвдөн, “Бурхан намайг эдгээвэл мөнхөд түүнд үйлчилнэ” хэмээн андгай тавьсан ажээ. Василий амьд үлдэж гэртээ эргэж ирсэн хойноо эцгийнхээ хүслээс зөрж Валаамын хийдэд нууцаар шавилан Авель гэдэг номын нэр хүртэв.

    1787 оны гуравдугаар сараас Авель гэлэн дээрээс чиг заасан дуу хоолойг тодхон сонсдог боллоо. Заримдаа Авель хэд хоног ухаангүй байснаа сэргэн Бурхны дуу хоолой юу өгүүлснийг дуулгавартайяа биелүүлж, үзсэн зүйлээ хичээнгүйлэн цаасан дээр буулгана. Генерал Ермолов “1795 онд Костромад ирээдүйг яг таг угтан хэлдэг авьяас билэгт Авель гэгч амьдарч байв. Мужийн захирагч Думпагийнд ширээний ард сууж байснаа Авель хатан хаан Екатеринагийн үхэх өдөр, цагийг хэлсэн нь хожим таарсан” хэмээн дурсчээ.

    Авель цайлган сэтгэлтэй нэгэн байсан болохоор ирээдүйг зөгнөсөн ч ерөнхийдөө тэрслүү тэмдэглэлээ санваартан, жирийн ардуудад ч айхгүй үзүүлдэг байв. Удалгүй тэрбээр чөлөөтэй сэтгэснийхээ төлөө гянданд хоригдлоо. Гэхдээ түүний дэвтрүүдийг Сенатад судалсан бөгөөд тэрбээр нэгтээ Сенатын тэргүүний өмнө, улмаар хатан хаан II Екатеринагийн өмнө хүртэл дуудагдаж очлоо. Гэлэнтэн тэнд өөрийн зөн совингийн талаар нуулгүй ярьсан бөгөөд Авелийн дүрсэлсэн ирээдүй Екатеринаг огт баярлуулсангүй.

    Нэгдүгээрт, 1796 оны арваннэгдүгээр сарын 6-ны өглөөгүүр тэр өөрөө үхэх ёстой.

    Хоёрдугаарт, хаан ширээг нь хүү Павел нь залгамжилна. Хатан хаан үүнийг сонсохыг ч хүссэнгүй. Дур зоргоороо хатан хаан хилэгнэж “Павел биш, миний ач хүү Александр хаан болоосой гэж би хүсч байна” хэмээн мэдэгдэв. “Александр хаан ширээнд сууна. Гэхдээ түүний чимээгүйхэн зөвшөөрлөөр таны шадар хүн Платон Зубов болоод хуйвалдагсад таны хүү Павелыг алсны дараа л тэр хаан болно. Энэ нь таныг нас барснаас хойш дөрвөн жил хагасын дараа тохиолдоно” гэж Авель хариуллаа.

    Сэтгэлээр унасан Екатерина зөнч гэлэнг Шлис-сельбургийн цайзад насаар нь хорь гэж тушаав. Гэхдээ хатан хаан тэр хоёр ярилцсан, тэр аймшигтай ирээдүйг зөгнөн өгүүлсэн тухай сураг өршөөлгүй Павелын чихэнд хүрчээ.

    Авелийн зөгнөсөн ёсоор II Екатерина 1796 оны 11 сарын 6-нд нас барав. Доктор Рожерсон хатан хааны үхлийн тухай хэлж сонсгомогц Павел “Би та нарын хаан байна. Тэргүүн хамбыг нааш нь дууд. Тэгээд тангараг өргөцгөө” гэж сөөнгөтөн хашгирав. Эхлээд үе залгамжилсан хааны гэргийг авчирч тангараг өргүүлэв. Дараа нь Павел хүү Александр руугаа очоод “Надад тангараг өргө. Тэгэхдээ өөрийн эцэг эх, эзэн хааны амь насанд халдахгүй гэж заавал андгайл” гэлээ. Тангарагийн энэ үгс тэнд байгсдын бүгдийнх нь гайхшийг төрүүлсэн ч гэлэнтний аймшигт зөнгийн талаар Павел ганцаараа мэдэж байлаа.

    Шинээр өргөмжлөгдсөн эзэн хаан Авелийн зөнч номтой биеэр танилцан, зохиогчтой нь нүүрээрээ уулзав. Хаан гэлэнд хандан “Ээжийнхээ үхлийн өмнөхөн би үл мэдэгдэх хүч намайг тэнгэр өөд авч явж байна гэж зүүдэлсэн… Харин та, шударга эцэг минь миний удам угсаа болоод Орос их гүрний тухай юу гэж хэлэхсэн бол?” гэлээ. Гэлэн толгой сэгсэрснээ “Чиний хаанчлал богинохон зуур шүү. Нүгэлт би чиний зовлонт төгсгөлийг харж байна. Унтлагын өрөөндөө боолгож, тарчлан байж үхнэ. Алсныхаа дараа муу үйлтэн чамайг ухаан солиорсон гэж зарлана. Гэвч Оросын ард түмэн чамаас ивээл гуйн булшин дээр чинь уй гунигаа тээн ирцгээнэ” гэв.

    “Миний угсаа залгамжлагч хан хүү Александрыг юу хүлээж байна вэ?”.

    “Түүний үед францууд Москваг эзэлнэ. Тэр Парисыг француудаас булаана. Хааны албаны гавьяаг тэрбээр мөргөл, бясалгалын гавьяагаар солино… Чиний хүү Николайгийн хаанчлал бослогоор эхэлнэ. /1825 оны декабристуудын бослогын тухай ярьж байна-Орч/ Николай хаан хордож үхнэ… Дараа нь чиний ач хүү II Александр хаанчилна. Тариачдыг чөлөөлж, туркуудыг цохино. Түүний амь насанд олонтаа халдаж эцэст нь бөмбөг тэсэлж ална. Түүний дараа хаан суудалд энхийг бүтээгч III Александр сууж, хааны албаа чиний гуч Зовлон ихт II Николайд шилжүүлнэ. Энэ үед хаан титэм хөсөр унаж, бурхангүйчүүдийн олон жил дамжсан нүсэр их үймээн эхэлнэ” гэж Авель хариулжээ.

    Павел гашуудан дуугаа хураалаа. Тэгснээ Авельд хандан “Зүйрлэшгүй агуу эцэг минь. Хэлсэн бүхнээ бичигтүн. Би энэ лүндэнг тусгай авдарт хийж өөрийн тамгаар лацдана. Лацтай лүндэн Гатчины ордон дахь өрөөнд минь хөндөгдөлгүй хадгалагдсаар гуч хүүд минь хүрнэ” гэж хэллээ. Гэлэнгийн айлдварыг Павел дугтуйнд хийж, битүүмжлээд дугтуй дээр нь өөрийн гараар “Миний үр сад намайг нас барсны нэг зуун жилийн ойгоор нээгээрэй” гэж бичив.

    Авель гэлэнд хандах I Павелын дотно харьцаа удалгүй уур хилэнгээр солигдлоо.

    Авелийн айлдвартай ном гараас гар дамжин, гэлэн ч өөрөө энгийн иргэдийн өмнө сургаал айлдахдаа Оросын аймшигт хувь заяа, Павелын хаан титмийн тухай зөн билгээ аймшиггүй дэлгэдэг байсан нь тийнхүү түүнийг хилэгнүүлжээ. 1800 оны тавдугаар сарын   26-нд   Авель   эзэн   хааны   тушаалаар баривчлагдан хорионд оров.

    Гэвч Павелын хоногийн тоо дуусч байлаа. 1801 оны гуравдугаар сарын 11-ний гайт өдөр эзэн хаан хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнд зоог барьж сууснаа “Би өнөөдөр зүүдэллээ. Надад бариу хоргой тэрлэг өмсгөж байх юм. Тэр нь бие өвтгөөд” гэж бодлогошронгуй өгүүлжээ. Үдшийн зоогийн дараа I Павел өрөөндөө орж М.И.Кутузовтой ярилцахдаа толь руу дөхөж очоод “Ямар хачин толь вэ? Миний хүзүү эргэчихсэн харагдаж байна” гээд инээмсэглэв. Гэтэл хэдхэн цагийн дараа II Екатеринагийн шадар хүн байсан Платон Зубовын тэргүүлсэн бүлэг хуй-валдагчид түүнийг боомилон хорложээ. Авелийн үг биеллээ олжээ!

    Хаан ширээнд суусан I Александр гэлэнг шоронгоос сулла гэж зарлиг болов. Гэвч Авель жил гаруй хугацаанд л эрх чөлөөтэй байлаа. Гэлэнтэн хотоос хот дамжин бадарчилж, арван жилийн дараа Москва француудаар дүүрч, хаан-хот үнс нурам болтлоо шатах тухай зарлаж байгаа сураг 1802 онд хааны сонорт хүрэв. Цэцэн ухаантны хувь заяаны тухай хоромхноо бодолхийлсэн I Александр өөрийнхөө бодлоор цорын ганц зөв шийд гаргаж “Гэлэн Авелийг Соловецкийн шоронд хорь. Хэлсэн зөн нь биелэгдэх хүртэл тэндээ байж байг” гэв.

    Тэгээд удалгүй Авелийг мартацгаажээ. Гагцхүү Наполеон шатаж буй Москвад ирэх үед л түүний зөн билэгт үгсийг хүмүүс эргэн санацгаав. Француудыг ялмагцаа хаан Авель мэргэнийг сулаллаа. Тэрбээр хэдэн жил бадарчилж, 1817-1826 оныг Высотскийн сүмд чанд хяналт дор өнгөрөөв. Энд гэлэнтэн аймшигт зөнгөөрөө шинэ ном бичлээ. Уг номыг уншсан эзэн хаан I Николай Авелийг номхруулахын тулд Спасо-Ефимьевийн сүмд нэн даруй хорь тушаажээ. 1841 оны хоёрдугаар сард Авель гэлэн энэхүү сүмийн ханан дунд мөнхийн хутгийг олов.

    … 1901 оны гуравдугаар сарын 11-нд, I Павелын зовлонт үхлийн зуун жилийн ойгоор II Николай хаан Гатчинийн ордонд мөргөлийн дараа хүрэлцэн ирэв. Энд эзэн хаан байсан элэнц өвөөгийнхөө нууц дугтуйг авдарнаас гарган нээлээ. II Николай гэлэнгийн аймшигт айлдварыг хэдэнтээ уншаад “Дээдсийн маань хувь заяа яг үүгээр болсон юм бол минийх ч гэсэн Бурхны таалалд байгаа хэрэг. Ийм л тавилантай байж” гэж гунигтай өгүүлжээ.

  • ХОВСООР ИЛЧЛЭГДСЭН ҮНЭН

    -Ой санамжаа алдах тохиолдлын тухайд?
    -Гэмт хэрэгтнүүдийн ажил гэдэгт би бараг итгэлтэй байна.
    -Таныг юу тэгж бодоход хүргэв?
    -Дэндүү болхи ажиллажээ. Түүнээс гадна өөрийг нь хүчээр ажиллуулж байсан тухай хүмүүс эргэн санасан тохиолдол ч бий. Энэ бол зүгээр л мөлжлөг.
    Поволжьед нууцаар нийлэг хар тамхи үйлдвэрлэдэг жижиг хотууд олон бий; Ажил явуулахад химич, физикч, инженер, мөн жирийн ажилчид хэрэгтэй. Хэд хэдэн тохиолдолд хохирогчдын цуснаас хүчтэй мансууруулагч бодисын ул мөр олдсон нь намайг түгшээж байна. Туяа долгионоор биш, харин химийн бодисоор “боловсруулсан” гэсэн үг. Тусгай үнэр, психотропын бодисоор тарих замаар ухамсрын төлвийг өөрчлөх олон аргачлал байдаг. Жишээ нь, та турах тухай реклам үзсэн үү? Та хоол идэх дуршил хязгаарлагч нэгэн үнэртүүлэгч худалдан аваад л гүйцээ. Зүгээр л үнэртэхэд хоол идэх дур төрөхөө болино. Таны ходоод хов хоосон ч үнэрийн тусламжтайгаар тархиа цатгалан байна гэж хөтөлбөрчилнө. Эсвэл бүр сонирхолтой нь үнэртсэнээр өөхний эсүүдэд өөрөө өөрийгөө устгах тушаал өгнө. Зарим сайн дураараа турагчид жингээ хэтэрхий түргэн алдсанаас эрүүл мэндийн асуудал гарч ирсэн туршилт ч бий. Тэднийг туршилтаас хасахад хүрсэн юм. Ийм маягаар бүр аюултай зүйлийг ч хөтөлбөрчилж болно. Таныг хөдөлмөрч болгодог үнэр бий. Та сульдаж унатлаа ажиллах болно. Нэг байгууллага ажлын нэг л аргыг туршилтад орогсод дээрээ хэрэглэдэг гэдэгт итгээрэй. Эсвэл шууд ховсдоно, эсвэл цацрагаар нөлөөлнө, эсвэл психотропын эм хэрэглэнэ. Тэдний аль нь илүү амжилттай болох вэ гэдгийг шалгах гэсэн ганцхан тохиолдолд бүгдийг нэг дор хэрэглэнэ. Бүрэн бодит мэдээлэлгүйгээр кофений шаараар мэргэлэх нь хэцүү. Би бол мэдрэлийн эмч. Энэ бүхний учрыг мөрдөн байцаагч л олох учиртай.
    -Хэрвээ ховсонд оруулаад хэн тэднийг ашигласныг тодруулах гэвэл яах бол?
    -Тэгж үзсэн. Юу ч болоогүй. Ой санамж нь арчигдчихсан байдаг. Ийм нэг энгийн арга байдаг л даа. Лазер чиглүүлэгчийн туяа агшин зуур л гарчихдаг… Лазер дискийг арчихад яадаг гээч… хоосон зай үлддэг. Тусгай албад ихэвчлэн илүү ухаалгаар ажилладаг. Эргэлзээ сэжиг үлдээх хэрэг юу байна? Арчигдсан мэдээллийн оронд шинийг суулгадаг. Хүн тэр бол өөрийнх нь хувийн дурсамж гэдэгт итгэлтэй байдаг. Үүнийг хуурамч ой санамж гэж нэрлэдэг. Таныг боловсруулж тархинаас чинь ямар нэг нууц мэдээлэл аваад оронд нь эвтэйхэн найруулгатай яриаг өнгө дүрстэйгээр суулгачихна. Танд ямар ч мэдрэлийн эмч хэрэггүй. Та нэрээ мартахгүй. Энэ бол тусгай албадын арга. Харин ой санамжийг бүрэн устгана гэдэг … миний бодоход болхи байна… Энэ бол дээрэмчдийн ул мөр…
    -Харь гаригийнхан биш үү?
    -Одноос ирэгсдэд итгэдэггүй. Хүсвэл яагаад гэдгийг тайлбарлая. 1985 онд манайд харь гаригийн сэдэв ил гарч ирэх үеэр нэгэн бүсгүйг шинжлүүлэхээр над дээр авчирсан юм. Тэр харь гаригийн хөлөг дээр байсан, түүний гуя ормыг хагалж гуманоид бүтээхийн тулд эснээс нь авсан гэж нотолж гарлаа. Тэгэхдээ түүнийг бүр Москвагаас тусгай хүмүүс олон тооны тамга бүхий дагалдах бичигтэй авчирсан юм шүү. Надаас юу хүсч буйгаа тайлбарлацгаалаа. Би албадан ховсдож мэдээллийг буулгаж авах ёстой гэнэ. Яагаад ч юм үүний тулд манай чимээгүй хотын жирийн эмнэлгийг сонгосон байсан. Яагаад тийм сонголт хийснийг би дараа нь л ойлгосон. Эхний сеансан дээр хоёр төлөөлөгч хоёулаа ард минь шон шиг зогсож байв. Трансад орсныхоо дараа бүсгүй хурц гэрэл, цаг зогссон, ямар нэг төхөөрөмжийн гүнээс цацрах гэрлийн тухай ярьж эхэллээ. Би үл таних нисдэг биетийн тухай байдаг л яриаг сонслоо. Төлөөлөгчид баярлан хөөрч гарыг минь атгаад бүхнийг баримтжуулж өгөөд хэнд ч юу ч ярихгүй байхыг хүслээ. Нөгөө бүсгүйгээ надад даатган орхиод эмнэлгийн хоол таалагдаагүй учраас зоогийн газар руу явцгаалаа. Тэднийг гарсны дараагаар хоёр дахь сеанс явуулахаар би шийдлээ. Хоёр гэрч дуудаж, хэн нэг нь найман милиметрийн камер олж ирлээ. Тэгээд түүнийг гүн трансад орууллаа. Тэгтэл нисдэг таваг нь тээврийн онгоц байж, бүсгүйг ямар нэгэн эмнэлэгт авчран тархийг нь ультра авиагаар хуулбарласан болж таарав. Түүнд үнэхээр зүсэлт хийсэн, гэхдээ энэ нь түүний хаа байгааг нь заах мэдрэгч (зугатаалгахгүйн тулд) суулгасан л хэрэг болов уу даа. Туршилт хийсэн хүмүүсээ ч тэр ховсны ачаар саналаа. Ямар ч ногоон, эсвэл саарал хүмүүс биш, энэ дэлхийн рязанийн төрхтэй хүмүүс байж. Тархины нэг хэсэг нь хүрч болшгүй байсан бөгөөд би тийш нэвтэрч чадсангүй. Өвчтөнөөр ямар нэг нууц ажил хийлгэн, ямар нэг зүйлд түүнийг бэлтгэж байна гэж би ойлгосон. Хоёр дахь “би”-г бий болгосон байх магадгүй. Москвагийн нөхдийг эргэн ирэхэд нь би ганцхан анхны яриаг ч бичээгүй дүгнэлтээ битүүмжлэн гардууллаа.
    Бүсгүйг “боловсруулсан” нууц байр Волгад байдаг аж. Районыг нь ч нэрлэж чадна. Хвалынскаас холгүйхэн бий. Дараа нь Москвагаас над руу уурсан тасдаж тооцоо бодно гэж амлацгаасан. Харь гаригийнхан гэж үнэ дээ. Хүн дээр ийм туршилтыг хүн л хийж чадна. Итгээрэй, хийж ч байгаа. Хэн ч өөрсдийг нь тийм булай юманд бүү сэжиглээсэй гэсэндээ нүглээ харь гаригийнханд нааж байгаа юм.

  • Ошогийн гурван удаагийн үхэл

    Үнэхээр ч, бурханы шашинтан монголчуудын дээдлэн шүтдэг 14-р Далай лам Данзанжамцын хэлснээр: Ошо бол орчин цагийн их гэгээрсэн Мастер. Тэрээр хүн төрөлхтөнд ухамсрын хөгжлийн хүнд хэцүү үеэ даван туулахад боломжтой бүх аргуудыг хэрэглэж буй туслагч мөн” юм. Ошо 1953 оны 3 сарын 21-нд гэгээрсэн юм. Дотоод ухаанд бясалгалыг нэг төрлийн үхэл гэдэг. Бас бясалгал хийж гэгээрсэн хүн энэ хорвоогийн хамгийн агуу үхлээр үхсэн гэдэг… Ошогийн эцгийг Бабулал гэдэг байсан юм. Тэрээр 1908 онд төрсөн. Удмынхаа бизнеcийг үргэлжлүүлэн даавууны наймаа эрхэлдэг байсан. Ошогийн аав зөөлөн, мэдрэмтгий, нөхөрсөг, өгөөмөр хүн байсан гэдэг. Бабу лал шашин шүтдэг хүн байсан бөгөөд сүмд явж, мацаг барьж, ариун судар шаштир уншдаг байж. Амьралынхаа суулчийн арван жилийг тэрээр Пунад хүү Ошогийнхаа ашрамд өнгөруулсэн юм. Тэр өөрт нь хүүд шавь орж тогтмол бясалгал үйлддэг байсан.
    Ошогийн эх Сарасвати Бай баян айлын охин байсан юм. Тухайн үеийн орны ёс заншлын дагуу тэрээр 7 настайдаа гэрлэсэн байна. Сарасвати Бай их зочломтгой хүн байсан гэдэг. Ошогийн эцэг эх хоёр заяаны сайхан хосууд байсан гэдэг. Тэдний гэр бүл энэтхэгийн уламжлалт шашны нэг болох жайн шашныг шүтдэг байсан. 1931 оны 12 сарын 11-нд бие биенээ хайрласан эгэл жирийн, нээлттэй эдгээр хүмүүсийн гэр бүлд нэгэн хүү мэндэлжээ.
    Энэ үйл явдалд өвөө эмээ хоёр нь үнэхээр баярлаж. Шинэ төрсөн хүү үнэхээр үзэсгэлэнтэй, нүд булаам байсан тул урьд нэг төрөлдөө хаан байсан байх гэж бодогджээ. Тиймээс хүүг хаан буюу “ража” гэж нэрлэсэн юм. Хүүгийн бүтэн нэрийг Ражниш Чадра Махам гэдэг болж. Хүүгийн эцэг эх гэр бүлийн бизнесээ эрхлээд тун завгүй байдаг байсан тул эмээ өвөө нь дуртайяа өсгөхөөр авч үлдсэн байна.
    Ошогийн төрсөнтэй холбоотой нэгэн ер бусын баримт байдаг. Ошо төрөөд гурав хоног юу ч идэж уугаагүй юм. Бас дөнгөж төрсөн бусад хүүхдүүд шиг уйлаагүй гэдэг. Хамгийн гайхалтай нь түүнд энэ байдал таатай байсан байна. Тэгээд дөрөв дэх өдрөөсөө Ошо гэнэт юу ч болоогуй юм шиг мөөмөө хөхөж эхэлсэн байна. Энэ гайхалтай үзэгдлийг олон жилийн дараа Ошо тэж тайлбарласан байдаг.
    Ошогийн урьд төрөл 700 жилийн өмнө ууланд амьдардаг их багш байсан юм. Тэрээр газар газраас ирсэн олон тооны шавьтай дотоод ухааны сургуулийн мастер байж. Мастер 106 насалсан байна. Жанч халахаасаа өмнө Мастер 21 хоногийн мацаг эхлүүлсэн байна. Мацаг дуусахад Мастер гэгээрэх ёстой байв. Гэхдээ түүний өмнө нэг сонголт байлаа. Үүрдийн мөнхөд уусан алга болохын өмнө дахин төрөх үү, үгүй юу гэдгээ шийдэх. Тэр өөрийн шавь нар руу харцаа чиглүүллээ. Шавь нарынх нь дотор замынхаа дунд гацчихсан тусламж хэрэгтэй олон шавь байлаа. Бас тэрээр Өрнө Дорын шашны нэгдлээс үүсэх агуу боломжийг ч олж харж байв. Олон төрөлдөө хязгаарын дээдэд хүрэх гэж тэмүүлсэн тэрээр зорилгодоо тун ойрхон очсон байв. Гэлээ ч тэр дахин нэг удаа төрөхөөр шийдсэн юм. Ариун хайр, нинж сэтгэлийн үүднээс Мастер шавь нартаа буцаж ирж үнэнийг хуваалцан, гэгээрэлд хүргэнэ гэж амласан юм. Гэвч… мацаг дуусахаас 3 хоногийн өмнө түүнийг амийг хөнөөсөн гэдэг. Яг л Есүс, Сократыг ямар учраас хөнөөсний адилаар…
    700 жилийн дараа хүний биеийг олж төрөөд Ошо хамгийн түрүүнд 21 хоногийн мацгаа дуусгав. Мэндлээд гурав хоног мөөмөө идээгүй нь “урьд” төрөлтэй нь холбоотой аж. Будда нар ухамсартайгаа энэ хорвоогоос хальж, мөн ухамсартайгаар энэ хорвоод буцаж ирдэг. Бас эцэг эхээ ухамсартайгаар сонгож, төрөхдөө ч ухамсраа хадгалсаар байдаг. Дараа нь хэсэг хугацааны дараа “мартах” үйл явц явагддаг. Гэсэн хэдий ч өмнөх төрлүүддээ хураасан сүнсний нөөц хүч хорогддоггүи юм. Гагцхүү сэрэх цагаа л хүлээж байдаг. Санах цагийг хүлээж байдаг. Хүн бүрийн дотор.
    Тиймээс өнөө цагт түүнтэй хамт байгаа олон шавь нар нь бас “тэр цаг үе”-с ирцгээсэн юм. Тэд өөрсдийн Мастертайгаа дахин учирцгаасан юм.
    Бяцхан Ражниш бусдаас өөр зан байдалтай хүүхэд байсан. Тэрээр байнга л туршилт хийн, үнэнийг эрж, олон хүнд хэцүү аргуудыг өөр дээрээ хэрэглэдэг байсан. Нялх балчир наснаасаа тэрээр үхэл хэмээгч үзэгдлийг туйлаас сонирхон судалсан. 5 настай байхад нь хамгийн хайртай охин дүү нь нас барахад бяцхан Ошо мацаг барьж яг л жайн лам шиг ёс үйлдсэн гэдэг. 5 настай хүүг удаан хугацаанд ятгасны эцэст л хоол унданд буцан орсон байдаг.
    Ошогийн өвөө зээ хүүгээ ер бусын хүүхэд гэдгийг нь мэдэрч байлаа. Хүүгийнхээ тухай мэдэж авахын тулд өвөө нь тухайн цагийн нэртэй нэгэн зурхайчид ханджээ. Харамсалтай нь, зурхайч түүнд хүү чинь 7-с илүү наслахгүй гэж айлдав. Хүүгийн зурхайг тэрээр цааш нь үзсэн ч үгүй. Ямар ч утгагүй учраас. Тун удалгүй зурхайч өөрөө хорвоог орхин одож түүний шавь нь Ражниш хүүгийн зурлагыг үргэлжлүүлэн зуржээ. Түүний төөрөг үнэхээр сонин байж. Ражниш хүү 7 жил тутамд үхэлтэй тулгарна гэж буув. 7,14, 21 насандаа. Ингэхдээ 21 насандаа тэрээр гарцаагүй үхнэ гэжээ.
    Ийм хачин зураг төөрөг буусан нь тодорхой шалтгаантай байсан юм. 7 нас, 14 нас нь Ошогийн амьдрал дахь эргэлтийн цэгүүд байсан. Энэ үед Ошо үхлийг гүн гүнзгий мэдэрч харин 21 насандаа бүрэн төгс үхсэн юм. Гэхдээ тэр махан биеэ орхиогүй. Өөрөөр хэлбэл, тэр гэгээрсэн будда болсон юм.
    Ошогийн нэг дэх үхэл
    Ошог 7 настай байхад хамгаас хайртай өвөө нас барсан юм. Ошо энэ хүнд үеийг түүлан өнгөрүүлсэн боловч өвөөгийнхөө үхлийг өөрийн үхэл мэт хүлээн авсан байдаг. Дөрвийн дөрвийн хоног үргэлжилсэн өвөөгийнх нь үхэл түүнд яг л ертөнц нурж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэр өвөөгөө нас барсны дараа амьдрах хүсэлгүй болсон. 3 хоногийн турш тэрээр дээш харан огт хөдөлгөөнгүй хэвтсэн юм. Тэр амь гарсан боловч энэ гурван хоног түүний хувьд үхлийг мэдрэх анхны туршлага байлаа.
    Үүнээс хойш ганцаардлын мэдрэмж, бид бүгдээрээ энэ ертөнцөд ганцаар оршдог, хувьлаг оршдог гэдэг мэдрэмж түүнийг орхиогүй юм. Өвөөгөө нас барсны дараа Ражниш эцэг эхтэйгээ цуг Жабалпур хотоос холгүй суурьшин амьдрав, Ражнишийн эмээ нь түүнд маш их хайртай байсан бөгөөд насан өөд болтлоо өөрийгөө зээ хүүгийнхээ шавь гэдэг байсан. Ражниш дунд сургууль орсон. Гэвч сургуульд орсон эхний өдрөөс л дунд сургуулийн боловсрол хэт явцуу, бүтээлч биш гэдгийг ойлгосон. Тэрээр багш нарыгаа байнга цочроож, байнга хэрэг төвөг тарьдаг байсан юм. Анхнаасаа л түүний бүхий л сонирхол оюун ухааны хил хязгаараа хэрхэн давж гарах вэ гэдэг байсан бүдүүлэг, босогч гэсэн нэр зүүсэн Ошогийн хувьд энэ явдал дам байдлаар ашигтай зүйл болж хувирсан юм. Түүнийг сургууль, бусад хүмүүс цааш түлхсэн байдаг. Гэхдээ азтай нь өөр руу өөрөөсөө сурах. Ошо байдаг нэг хулигаан, муу сурлагатан байгаагүй юм, Тэр зүгээр л юмыг өөрөөр сурдаг хүүхэд байсан юм. Ражниш нийтийн номын сангийн хамгийн залуу уншигч болж хувирлаа. Шүлэг бичиж, зураг зурж эхэлсэн. Өөрийн бодлоо бусдад илэрхийлж, маш сонирхолтой түүх ярьдаг нь түүнийг бусдын дунд их нэр хүндтэй болгосон юм.
    Өөрийн амьдрал дахь эхний багшаа Ошо усан сэлэлтийн багш гэж хэлсэн байдаг. Тэр хүн усанд үнэхээр дуртай байсан тул амьдралынхаа ихэнх цагийг голын эрэг дээр өнгөрүүлдэг, усанд сэлэн, байнга бясалгал хийдэг хүн байж. Түүний амьдрал бүхэлдээ голд ойрхон оршихуй болж хувирсан хүн байж. Мастер Ражниш руу хараад “Усан сэлж сурах арга гэж байдаггүй юм, Сурах боломж ч үгүй, Энэ зүгээр л дадал болохоос биш мэдлэг биш” гэсэн. Тэгээд түүнийг ус руу шидчихсэн. Хүн өөрийн амиараа дэнчин тавьж байх үедээ хийж болох бүхнийг хийдэг. Ражниш хэд хэдэн удаа усанд живсэн юм. Гэхдээ л тэр сэлж гарч чадсан байдаг. Усанд байх үедээ тэр оршихуй бүхэллэг чанартай гэдгийг мэдэрсэн юм. Бас “энд ба одоо” гэдэг төлөвт оршихыг мэдэрсэн юм. Энэ нь түүний анхны бясалгал байж. Үүнээс хойш Ражниш өдөржин голын эрэгт өнжих болсон юм. Тэр ганцаараа юм уу найзуудтайгаа элсэн дээр бясалгал хийдэг болж. Үүний зэрэгцээ тэрээр үхлийн тухай мартдаггүй байсан бөгөөд хүүрийн газар очиж олон цагаар шарил чандраладаг газар хэвтдэг байж. Ошогийн эцэг эх ингэж байгааг нь хараад зурхайчын хэлсэнийг санан зовж эхэлсэн юм. Ингээд тэрээр 14 нас хүрлээ. 14 насандаа Ошо хоёр дахь удаагаа үхэлтэй тулгарсан юм.
    Ошогийн хоёр дахь үхэл
    Ошог үхнэ гэж хэлсэн нас буюу 14 нас хүрлээ. Энэ удаад Ошо үхлээ ухамсартайгаар угтан авахаар шийдэв. Тэр гэрийхэндээ энэ удаадаа үхэл гарцаагүй ирнэ, түүнийг тойрохгүй нь лавтай гэж хэлээд бэлэн байвал зүгээр гэж нэмж хэлжээ. Гэр бүлийнхэн нь шоконд орж яахаа мэдэхээ болив. Гэсэн ч түүнд саад болохгүй гэж шийджээ. Ражниш өөрийн бодсоноо хэрэгжүүлэхээр сэтгэл шулуудав. Эхлээд тэр сургуулийнхаа захиралд очиж удахгүй үхэх гэж байгаа тул 7 хоногийн чөлөө өгөөч гэжээ. Захирал багш буруу сонсчихов уу, яав гэж бодоод Ражинашийг амиа хорлох гэж байна гэж ойлгон, юу болоод байгааг тайлбарла гэж шаардав. Ражниш зурхайчийн өгүүлснийг хэлээд, үхлээ хүлээх гэж байгаа тул хичээлээс чөлөө авах гэсэн юм аа гэв. Үнэхээр үхэл ирвэл түүнийг ухамсартайгаар хүлээн авах хэрэгтэй, туршлага болог гэж үзэж байгаагаа бас хэлэв. Хэрэг явдал Энэтхэгт болж байсныг санах хэрэгтэй. Тэнд шашин бүр урьд хойд төрөл, ухамсарт үхлийн тухай номлодог. Тиймээс сургуулийн захиралд хэлэх үг олдсонгүй. Тэр түүнд чөлөө өгчээ.
    Ражниш тосгоны ойролцоо байдаг нэгэн хуучин сүмийн балгасанд хүрч ирлээ. Жинхэнэ үхэл түүн дээр ирээгүй ч Ражниш “үхдэл” болохын тулд чадах бүхнээ хийсэн юм. Тэрээр хэд хэдэн аймшигтай мэдрэмжүүдийг даван туулсан байдаг. Гэхдээ түүний ойлгосон хамгийн гол юм гэвэл, өөрийгөө үхэж байгаагаа мэдэх үедээ хүн тайван, үг дуугүй болдог юм байна аа гэсэн ухаарал байв. Дөрөв дэх өдөр сүм дотор нэгэн могой гулсан орж ирлээ. Ражниш түүнийг харан хэвтэж байв. Гэвч тэр айдас мэдрэхгүй байлаа. Тэр: “Үхэл энэ могойгоор дамжин ирж байж ч магад. Юунаас нь айхав? Хүлээ!” гэж боджээ. Могой түүн руу гулсан ирээд дээгүүр нь давж гулсаад цааш оджээ.
    Хэрэв хүн үхлээ хүлээж авах юм бол айдас үгүй болдог. Хэрэв амьдралаас зүүгдэх юм бол айдас байсаар л байдаг. Хэрэв нэгэн цагт үхлийг бодит байдал гэж хүлээж авах юм бол тодорхой алслал үүсдэг. Тэрхүү алсын цэгээс хүн амьдралын үйл явдлын урсгалыг үзэгч мэт ажиглаж эхэлдэг. Ингэснээр хүн үхлийг ямагт дагадаг зовиур, шаналал, гуниг, цөхрөлийн заагийг давдаг.
    Ийнхүү Ражниш үхэж буй бодгалийн юу мэдэрдгийг бясалган байж, эрчимтэйгээр даван туулснаар их эрт үхлийг ухамсарладаг нэгэн болсон юм. Үүнээс хойш тэр тасралтгүй бясалгаж, болж байгаа бүхнийг хүлээн авч эхэлсэн. Үхлийг ч гэсэн…
    Бүхнийг хүлээж авдаг энэ төлөвөө хадгалж хөгжүүлснээр Ошо алсдаа гэгээрсэн будда болж чадсан юм. 21 насанд тохиолдсон дараагийн үхэл хүртлээ Ошо өөрийн насандаа нийцсэн зүйлсийг сонирхсоор иржээ. Тэрээр улс төр судалж эхэлсэн, найзуудтайгаа янз бүрийн юм сэдэж, шинийг сурч байсан. Тэрээр маш идэвхтэйгээр сүнсний замналаар явж, дотогшоо гүнзгийрэх шинэ шинэ аргуудыг нээж илрүүлсээр байлаа. Тэрээр урьдын нэгэн адил эргэн тойронд буй нөхцөл болзолт ертөнцтэй зөрчилдсөн хэвээр байсан тул муу нэр зүүсээр байв. Гэхдээ тэр огтоос бууж өгөөгүй юм.
    Ошогийн гурав дахь үхэл
    Ражнишийн бясалгал улам бүр эрчимжиж байлаа. Тэдгээрийн нэг нь модны орой дээр нуруугаа модонд наан суух нэгэн хүчтэй бясалгал байв. Гэгээрэхээсээ нэг жилийн өмнө Ражниш анх удаа сүнс биенээс салах үйл явцыг мэдэрчээ. Тэрээр энэ тухай ийнхүү өгүүлсэн байдаг: “Нэг шөнө би маш гүнзгий бясалгалд орсон тул махан бие минь модноос унасныг анзаараагүй юм. Мэдэнгүүтээ би ийш тийш хартал бие маань тэр доор газар хэвтэж байгааг харлаа. Би үргэлжлүүлээд модны орой дээр сууж байвч бие маань газарт хэвтэж байгаа нь үнэхээр хачин санагдав. Модны орой дээр байгаа надтай газарт байгаа бие маань хүйснээс гарсан мөнгөлөг, хурц өнгийн утсаар холбогдож байлаа. Цааш юу болохыг тааж хэлэхэд хэцүү байсан бөгөөд биедээ хэрхэн буцаж орох вэ гэдэгт санаа зовж байлаа. Тэр шөнө би анх удаа өөрийн биеийг хажуунаас олж харсан юм. Түүнээс хойш биеэ мэдрэх энгийн физик мэдрэмж нэгмөсөн устсан. Үхэл гэдэг зүйл ч миний хувьд оршихоо больсон. Яагаад гэвэл, бие махбодь сүнс хоёр гэдэг нэг нэгнээсээ салангад орших хоёр өөр зүйлс гэдгийг мэдэрсэн юм. Энэ үйл явдал хир удаан үргэлжилснийг хэлэхэд хэцүү байна. Өглөө үүрээр нэг тосгоноос нөгөө руу лонх зөөж байсан хоёр эмэгтэй модны хажуугаар өнгөрсөн юм. Тэд газар хэвтэж байсан миний биеийг олж харсан. Би, миний биеийг гайхан харж байгаа тэр хоёрыг модны орой дээрээс харж байлаа. Тэд миний духанд гараа хүртэл тэрхэн зуур таталцлын хүчинд авсан мэт би биедээ буцан орж нүд минь нээгдсэн. Үүнээс хойш би энэ аргыг зургаан удаа туршиж үзсэн.” Үүнээс хойш Ражниш нэгмөсөн өөрийн төв руу шидэгдсэн юм. Тэр бардам сэтгэлгүй болсон. Түүнд хэн нэгэн болох, ямар нэгэн юманд хүрэх хүсэл үлдээгүй юм. Ражнишд одоо Бурхан, Нирван сонин биш болсон. “Буддаг дуурайх” гэдэг айхтар өвчнөөс бас нэгмөсөн ангижирсан байна. Тохиромжтой цаг тулж ирэв, хаалга бараг нээлттэй байлаа. Ийм төлвийн үед амьдрал үхэл мэт байдаг. Хувь хүн үгүй болсон тул асуулт хэн ч тавих вэ дээ? Асуулт асууж болох бүх материалууд оршихоо больсон. Ингээд 1953 оны 3 сарын 21-нд 21 насандаа Ражниш бүрэн гүйцэд өөр дээрээ ирсэн юм. Тэр гэгээрсэн юм. Түүнээс өмнө олон хүн гэгээрч байсан. Гэхдээ хэн ч өөрийн гэгээрлийн тухай ийм тодорхой өгүүлж байгаагүй юм.
    Эх сурвалж: “Их оюунлаг хүн” сэтгүүл

  • Хий үзэгдэл гэж юу вэ? Хий үзэгдэл нь мэдрэхүйн эмгэг мөн үү?

    Мэдрэхүй гэдэг нь  объектын буюу үзэгдэл юмсын өнгөн талд оршиж байгаа олон шинжүүд субъектын уураг тархинд нөлөөлөл үзүүлснээс үүсч буй тусгалыг хэлнэ.Энэ нь сэрлүүд  дээр тулгуурлан үүсдэг мэдэрч танин мэдэхүйн процесс юм. Мэдрэхүй тусламжтайгаар бид юмс үзэгдлийн олон шинжүүдийг нэгэн зэрэг уураг тархинд тусган танин мэддэг. Тэгвэл хий үзэгдэл гэдэг нь мэдрэхүйн нэгэн төрлийн эмгэг юм.
    Тухайн үед бодитой оршоогүй ямар нэг юмыг бодитой оршиж байна хэмээн буруу тусгахыг хий үзэгдэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлвэл хий хоосон мэдрэхүйтэй болох буюу хий юм харах,хий  юм сонсох,хий хоосон үнэр үнэртэхийг хий үзэгдэл гэнэ.
    Ямар мэдрэх эрхтэнд хий үзэгдэл үүсч байгаагаар нь:
    •    Харааны
    •    Сонсголын
    •    Үнэрлэхийн
    •    Амтлахын
    •    Арьсны болон дотор эрхтний гэж ангилна.
    Харааны хий үзэгдэл
    Тухайн үед бодитой оршоогүй ямар нэг юм өвчтнй нүдэнд харагдахыг буюу байхгүй зүйлийг байгаа болгож харахыг харааны хий үзэгдэл гэнэ.Юу ч үзэгдэж болно.Ихэвчлэн орой үдшийн цагаар харагдана.Харааны  хии үзэгдэл нь өнгөтэй буюу өнгөгүй,хөдөлгөөнтэй буюу хөдөлгөөнгүй,нэг буюу хэд хэдэн,эгдүү буюу айдас хүрмээр гэхчлэн янз бүр байна.
    Нойрны хий үзэгдэл
    Ихэвчлэн шөнийн цагаар ,нүдээ аньсан үед,зүүрмэглэх агшинд унтахаар буюу гэрлээ унтраасан үед   хий үзэгдлүүд нүдэнд харагдаж ,арьсан дээгүүр гүйж,гарт тэмтрэгдэж,чихэнд сонсогдож байснаа гэрэл асаах үед алга болдог.Энэ хий үзэгдэл нь хүёр болон түүнээс дээш тооны мэдрэх эрхтэнд нэгэн зэрэг үүсвэл түүнийг хосолсон хий үзэгдэл гэнэ.
    Нойрноос сэрэх үеийн хий үзэгдэл
    Нойрноос сэрүүн байдалд шилжих үед харааны болон бусад эрхтний хий үзэгдэл үүснэ.
    •    Өөрийгөө харах хий үзэгдэл:Нүдэнд өөртэй нь адилхан нэг буюу хэд хэдэн хүн харагдана.
    •    Харааны бичил хий үзэгдэл:Өвчтөнд ерийн хэмжээнээс жижиг биетэй хий хоосон хүмүүс харагдана.
    •    Харааны макро хий үзэгдэл: Өвчтөнд ерийн хэмжээнээс том биетэй хий хоосон хүмүүс харагдана.
    •    Харааны олон тооны хий үзэгдэл:Нүдэнд маш олон тооны хий хоосон хүмүүс харагдахыг хэлнэ
    •    Харааны эгэл хий үзэгдэл:Нүдэнд хий хоосон оч  үзэгдэнэ.
    •    Сонсголын хий үзэгдэл:Тухайн үед бодитой оршоогүй ямар нэгэн дуу хоолой ,чимээ шуугиан  чихэнд сонсогдохыг хэлнэ.Энэ нь аман ярианы хий үзэгдэл болон сонсголын эгэл хий үзэгдлээр илэрнэ.
     
  • Чөтгөртэй таарсан жолооч үсээ цагаартал айжээ

    Энэ явдал олон жилийн өмнө Өмнөговь аймагт болжээ. Хотын нэгэн автобаазын жолооч Сундуй Өмнөговь аймагт байдаг цэргийн ангид ачаа барааг нь хүргэж өгөөд ЗИЛ-130 машинтайгаа буцаж явлаа. Түүнтэй хамт хот орохоор долоо хоногийн чөлөөний хуудастай Амгалан гэдэг цэрэг явж байв. Зуны дунд сар байсан болохоор нар илчилгүй төөнөж, моторын ус буцалж, хэдэн км яваад машиныхаа хамрыг сөхөөд салхины өөд хараад зогсчихно. Ус жаахан хөрсөн хойно дахиад л цааш явна.
    Амгалан нь Сундуй жолоочийн гар хөлийн үзүүрт зарагдаад таван завгүй. Тэд аймгийн төвөөс хөдлөөд зуу гаруй км явжээ. Энэ хооронд хэд хэдэн удаа машиныхаа хамрыг сөхөн зогсч усаа хөргөөв. Цааш хориод км яваад мөн л моторын ус буцалж, пид пад хийгээд явах аргагүй боллоо. Халуунд нозоорсон Сундуй цэрэг хүүд “Би машиныхаа дор сүүдэрт жаахан хэвтэж нойр аваатахъя. Чи тэр хооронд машины хамрыг сөхөж ус хөргөөрэй. Хоёулаа жаахан амарч байгаад хөдөлье” гэжээ. Амгалан ч кабинаас бууж машины хамрыг сөхлөө.
    Сундуй жолооч хүрмээ аван машины дор дэвсээд хэвтэж байснаа унтаж орхижээ. Зүүд нойрон дунд бие нь жингүйдэн хөвөөд байх шиг санагдав. Гэнэт сэрээд харвал ээ бурхан минь, түүнийг толгойдоо тал үстэй, хоёр чөргөр хөлтэй, улаан нүдтэй, том цээжтэй чөтгөр баруун сугандаа хавчуулан хар хурдаараа гүйж явна. Газар нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрч байгааг бодоход тэр чөтгөр их хурдан гүйж байгаа бололтой. Чөтгөрийн гараас мултрах гэж тийчигнэх тусам чөтгөр түүнийг сугандаа улам чанга хавчина. Амьсгал нь боогдоод хэцүүхэн болж ирэв. Аймаар муухайгаар хашгирах гэсэн боловч дуу нь гарсангүй. Чөтгөр түүнийг сугандаа хавчуулан баахан гүйж байгаад газар пидхийтэл хаячихаад цааш гүйгээд алга болчихов.
    Энэ явдал гэгээн цагаан өдөр болжээ. Нэг хэсэг ухаан балартан хэвтсэн Сундуй өндийж босоод машинаа харуулдвал тээр хол, бараг 4-5 км-ийн цаана харагджээ. Машин руугаа алхангаа “Надад ийм аймшгийн юм тохиолдсоныг өнөөх цэрэг мэдээгүй юм байх даа. Мэдсэн бол надад тусалмаар юм. Намайг унтаж байхад чөтгөр шүүрч аваад сугандаа хавчуулан гүйж байсан нь тэр юм байна л даа. Золтой л чөтгөрийн хоол болчихсонгүй. Юун чөтгөр хаанаас хүрч ирээд намайг авч явсан нь тэр юм бол” гэж гайхан бодсон байна. Бас өнөөх чөтгөр дахин хүрч ирээд бариад авах вий гэж айн хар гүйхээрээ алхаж явлаа. Машин дээрээ хүрч ирлээ.
    Өнөөх цэрэг машины хамар дээр гишгэн доош тонголзоод Сундуйг харсангүй. Үүнийг бодоход эл хачирхалтай явдал хэдхэн минутын дотор болж өнгөрсөн бололтой. Сундуй цэргийн хажууд очоод ‘За хүү минь ус хөрж байна уу?” гэхэд Амгалан “Арай хөрөөгүй байна. Одоо арваад минут болоход хангалттай хөрөх байхаа” гэж хэлээд Сундуй руу харснаа нэг муухай орилоод ухаан алдан пидхийн ойчжээ. Сундуй “Миний юунаас айгаад ухаан алдаж унав” гэж гайхаад өөрийгөө машиныхаа толинд хараад өөрөө золтой л ухаан алдсангүй. Толинд тас хар үс нь цав цагаан болчихсон харагдаж байв. Чөтгөрт сугадуулан сүнсээ зайлтал айж явахад үс нь ийнхүү хэдхэн минутын дотор цав цагаан болсон байжээ.
    Цэрэг Амгалан ухаан орсон хойноо хажууд нь тас хар үстэй Сундуй жолооч биш, цав цагаан толгойтой сүнс юм уу чөтгөр ирчихээд зогсч байна гэж бодон айснаа ярьжээ. Гурав хоногийн өмнө Өмнөговь руу явсан Сундуй жолооч цав цагаан толгойтой хотод буцаж ирснийг олон хүн гэрчилдэг юм билээ. Үүнээс хойш Сундуй жолооч “Буурал Сундуй” нэртэй болжээ. Сундуй гуай өөрт тохиолдсон энэ эвгүй явдлыг үе үе хар даран зүүдлэх болжээ. Хотод ирсэн хойноо лам хуваргад бараалхан болсон явдлыг ярьж мэргэлүүлэхэд “Та нар чөтгөрийн гүйдэлтэй газар ирээд зогссон байна. Тэр чөтгөр бол гучаад онд хэлмэгдэн хороогдсон ламын сүнс байжээ. Танай удамд До яаманд ажиллаж байсан нэг хүн байсан байна.
    Энэ хүн олон лам нарыг хороож нүгэл үйлдсэн учир тэр чөтгөр чамайг До яамны тэр хүнтэй андуурсан байна. Гэхдээ чамайг тэр хүн биш гэдгийг мэдээд хор хүргэлгүй хээр орхисон байна гэж айлджээ. Сундуй жолооч удам судраа нягтлан судлахад үнэхээр ээжийн нь талын нэг хүн До яаманд ажиллаж байсан бөгөөд Өмнөговьт олон лам нарыг буудан хорооход оролцож явсан байна. Сундуй жолооч чөтгөрийн хорлол хүртээгүйдээ ихэд баярласан гэдэг.
     
  • Оросын Буриадын Лусын тахилгад оролцов.

     

                Мөн Монголын бөөгийн нэртэй удган   нартай уулзаж байсан түүхэн зургуудыг бидэнд танилцуулсан билээ. Үнэхээр олзуурхамаар сайхан түүх байлаа.

                Буриадын “Дээж” байгууллагаас зохион байгуулж буй Лусын тахилгад оролцогчид шөнийн гурьан цагт цугларч хөдөлсөн бөгөөд наран мандахаас өмнө Лусын тахилга хийгдэж дуусдаг уламжлалтай ажээ.

                Лусын тахилга оролцогчдыг ариутгахаас эхлэх бөгөөд галаа асааж, Лусдаа өргөх идээний дээжээ цунцал хэлбэрээр өргөдөг байна. Өргөж байгаа зүйлд нь загас хүртэл орсон байгаа нь өвөрмөц содон байлаа.

                Лусын тахилгын дараа цугларсан олон, улаач нартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж, Монгол бөөгийн өнөөгийн байдлын талаар дэлэгрэнгүй мэдээлэл өглөө. Ярилцлага харилцан сонирхолтой болсон тухай оролцогчид сэтгэгдэлдээ хэлсэн юм. Улаачийн талаар асуултуудад Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хариулт өгсөн. Уулзалт, ярилцлага харилцан сонирхосон асуудлаар халуун дотно болж өнгөрлөө.

                Ярилцлагын өмнө болон дараа Монгол бөөгийн хөгжил, үйл явцын талаар кино мэдээлэл хүргэсэн байна.

                                        Д.Хүрэлбаатар

     

    djmedia:23

     

  • “Ноён уул”-ыг ухахаар авсан лицензийг хүчингүй болгожээ

    Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хурал өчигдөр болж 5 цаг хуралдсаны эцэст Ноён уулыг ухахаар Сентерра Гоулдын авсан 4 лицензийг хүчингүй болгожээ. 3 жил гарны турш 30 гаруй удаа хуралдсаны эцэст шүүгч У.Бадамсүрэн, Ц.Мөнхзул, Ц.Одмаа нар ийм шийдвэр гаргасан байна. Шүүх хурлын дараа нэхэмжлэгчийн талын оролцогсод захиргааны шүүхийн үүдэн дээр “Халуун элгэн нутгийг” дуулжээ.
    Э.Мягмар
     
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулантай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын ээлжит дөрөв дэх уулзалт болж, МБНЭ-ийн зохион байгуулсан ажлын талаар дэлэгрэнгүй мэдээлэл хийлээ.
    БНАСАУ-д МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хийсэн айлчлал, Монгол хатаны бунханд хийсэн айлчлалын тухай мэдээлэл хийлээ.
    ОХУ-ын Халимагт болсон Олон улсын феставальд МБНЭ-ийн оролцсон дүн, хийгдсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Мөн ОХУ-д аялалын үеийн мэдээлэлээ ярилаа.
    ОХУ-ын Буриад Улсад Бөөгийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, гарч байгаа үр дүн, үйл явцын талаар ярилаа.
    Буриадад хийсэн тахилгуудад оролцож, тэдэнтэй хийсэн ярилцлагын талаар танилцууллаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан шашины байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө.
    Эцэст нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын үндэсний наадам, баярыг тохиолдуулан төрийн дээд шагналаар зарим Улаач нарыг шагнуулах асуудлаар саналаа танилцууллаа.
     
  • Монгол, Оросын харилцааны хаалга болсон Улаан-Үд хот

     

    Визний асуудал шийдэгдсэнээрдан ганц урагшаа чиглэж байсан худалдаа хоёр чигтээ болсоноор Монголчууд бидэнд боломж олдсон. Гэвч энэ худалдааны харилцаа цаад утгаараа алдагдалтай. Бусдыг эрчимтэй хөгжүүлэх боломж олгож байгаа. Стратегийн түвшинд харилцаа маань нэг л болж өгөхгүй байгаа.

                Оростой харилцах хаалга болсон Улаан-Үд хотод дахин ирлээ. Урт удаан энэ удаагийн аялал энэ хүрээд төгсөнө. Аян зам дахиад л эхэлнэ. Бидний оросод ирэхэд тосч авч, явахад үддэг Андрей, Оюна хоёртоо баярлаж байна. Ийм анд нөхөд, хүмүүсийн туслалцаатайгаар аялал, ажил төрөл амжилтанд хүрдэг.

                Ийм анд нөхдийн туслалцаатайгаар их хотын бүтээн байгуулалттай танилцах боломж олддог. Хот улам бүр цэцэглэн хөгжиж байна. Бид аялал жуулчлалын чиглэлээр эхлэл нь тавигдаж байгаа хэд хэдэн газраар орж үзлээ.

                Улаан-Үд хотод бид хэд хонохдоо цөөнгүй уулзалт хийсэн билээ. Юуны түрүүнд Улаан-Үд дэх Монголын Ерөнхий консулын газартуулзалт хийсэн.

                Дараагийн уулзалтын “Хаан тэнгэр” бөөгийн байгууллагийн бүтээн байгуулалттай танилцлаа. Анх уулзахад хоосон байсан газарт Бөөгийн ордон босгож, эргэн тойрон гэр барилгууд бэлэн болж байна.

                Бид бөөгийн “Дээж” байгуулагаар очиж, Лусын тахилгад оролцсон. Дараа нь тахилгад оролцсон шүтлэнтэн нартай ярилцлаг хийсэн билээ.

    Бид 12 цагийн үед Алтанбулагийн ОХУ-ын гааль дээр ирсэн билээ. 20-иод машины дараа байсан. Гэвч энэ удаа 7 цаг зогсож байж, шалгалтаар орсон юм. Бид умард солонгосын шалгалтыг удааныг шагширч байсан бол одоо Оросын хилийн шалгалт рекорт тогтоов.

    Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их МонголУлсын бүрэлдэхүүнд багтаж байв.

    Оросууд 1648 онд Баргажинд анхны шивээгээ барьснаас хойш улам лавшруулсаар Буриад Монголыг эзэлжээ. 16-р зууны үеэс алт, ангийн арьсаар баялаг тус нутагт Хаант Орос Улсын худалдаачид, цэргүүд суурьшиж эхэлсэн аж. Оросууд 1666 онд Үдголын хөндийд цайз барьж, ДээдҮд буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чингүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлдшилжсэн байна.

    1929 оны ЗСБНАБМУ-ын газрын зураг. 1937 оноос өмнөх Буриад Монгол орон Аг, Усть-Орд хоёрыг багтаасан том байжээ. Хожим  1917 оны  Октябрийн хувьсгалын дараа нэг хэсэг цагаан арми болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд  1920 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улс ДээдҮдэднийслэлтэйгээр оршин тогтнож байв. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсаднэгтгэгдсэний дараа 1923 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Буриад Монгол Улс болон зохион байгуулагдсан юм. 1958 ондтусулсыннэрнээсМонголгэдэгүгийгхасчээ.­1923 онд ЗХУ-ынЗСБНХОУ-ынбүрэлдэхүүнд “Зөвлөлт СоциалистБүгдНайрамдахАвтономитБуриадМонголУлс” байгуулагдав. 1927 ондЗөвлөлтзасгийгэсэргүүцсэн буриадынардтүмнийбослого гарсанболовч ЗХУ цэрэг, зэвсгийнхүчээрцусурсгандаржээ. 

    1991 онд ОросынХолбооныУлс тусгаартогтноходбайрсуурьдээшилжодоогийнэрххэмжээ, нэрээолжээ.1991 оны 5 сарын 27-нд БүгдНайрамдахБуриадУлсболгожнэрээөөрчилсөнтусулсньмөноны 12 сарын 25-нд ЗХУ задрахад ОХУ-ынбүрэлдэхүүндүлдэж, 1994 ондтүүхэндээанхудааардчилсанзамаарерөнхийлөгчөөсонгосон.

    Энэ удаагийн аялал мөн л Андрей, Оюна нарын гүн туслалцаатайгаар амжилттай өндөрлөж байна. Та хоёртоо багийнхаа өмнөөс их баярлалаа. Бид аян замын асар их олзтой ирсэн. Энэ л хамгийн чухал байлаа.

    Д.Жаргалсайхан

    djmedia:22

     

  • Зүүдний талаарх 10 үнэн

     

    10. Хараагүй хүн зүүдэндээ хардаг.
    Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн ч зүүдэндээ харж зүүдэлдэг. Түүчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гэх бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг байна. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдлэсэн үед л мэдрэгддэг гэнэ.

    9. Бид бүх зүүднийхээ 90 хувийг мартчихдаг.
    Бид зүүдэлж сэрээд 5 минутын дотор зүүднийхээ 50 хувийг, 10 минут өнгөрөхөд 90 хувийг нь мартдаг байна. Дэлхийн алдарт аймшгийн зохиол болох “Frankenstein”-ны зохиолч Mary Shelley энэхүү зохиолоо зүүдэлсэн гэдэг. Тэрээр өөрийн зүүдийг сэрэнгүүтээ цаасан дээр буулгаснаар алдарт зохиол төржээ.Тийм болохоор та ч зүүдэлж сэрсэн даруйдаа өөрийн зүүдээ нэг цаасан дээр буулгаад үзээрэй.

    8. Бүх хүн зүүдэлдэг
    Хөгшин залуу гэлтгүй амьд хүн бүр зүүдэлдэг. Хүүхдүүд бүх унтлагынхаа цагийн 50%, насанд хүрэгсэд 20%, ахимаг насныхан 15 % -ийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.

    7. Зүүд хүний сэтгэл санаанд нөлөөлхүйц хүчтэй байдаг.
    Хүний зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг бөгөөд энэхүү зүүднийхээ нөлөөлөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартагддаггүй гэнэ. Энэ мэтчилэн хэдэн өдөр дарааллан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.

    6. Хүн зүүдэндээ зөвхөн өөрийн мэддэг зүйлээ л хардаг.
    Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олонтой. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан зүйлээ л зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ гудамжинд, автобусанд харсан хүний төрх байдаг гэнэ. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг байх юм.

    5. Зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй
    Хүний зүүд хэзээ ч өнгөтэй байдаггүй байна. Гэхдээ өөрт хамааралтай аймшигт явдлыг харин хар цагаан өнгөтэй зүүдэлдэг гэнэ.

    4. Зүүд бүхэлдээ бэлэг тэмдэгийн шинжтэй, тааварлашгүй оньсого байдаг.
    Бид заримдаа л тодорхой үйл явдлыг зүүдэлдэгч ихэнх зүүд маань бэлэг тэмдэгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Гэхдээ л зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг.

    3. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг.
    Зориг муутай, аймхай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи,тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршилаа хаяж байгаа хүмүүс мөн дэндүү бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний 3-4 долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрч зүүдэлдэг байна.

    2. Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг.
    Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр мөн цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж мэдрэгдэнэ.

    1.Хүн унтаж байхад бие махбод мэдээгүй болдог.
    Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд тухайлбал өндөрөөс ухах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна