Category: Мэдээ, мэдээлэл

  • Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАР ОРОСЫН “ГАЙХАЛТАЙ ХҮМҮҮС” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦОНО

    захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар, Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар гурван долоо хоногийн дараа тус улсыг зорих гэж байна.

    Монгол хүний оюун ухаан дэлхийд гайхагдаж буйн тод жишээ бол ихэр охид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар юм. Тэдний хувьд өнгөрсөн онд БНХАУ-ын Шенжень хотод болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон дэлхийн рекордыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдсэн билээ

  • Мөнх настай чөтгөрийг халуун тос цутган нойтон арьсаар дарж тонилгожээ

     

    Тэгээд л ная хол гарчихсан мөртлөө дахиад дээр нь нэмж наслах гэж Цэнд-Аюуш уншсаар байж. Өөрийн чадвараа алдаж өтөлж доройтно гэдэг үр хүүхэддээ ч гай болдог юм шиг. Довдонгийн өвөг эцэг нь хүүдээ (Довдонгийн аавд) “Ач ам барьдаг” гэж үг сонссон уу гэжээ. Тэгээд ная гарчихсан мөртлөө насны ном уншаад болдоггүй өвгөнийг шаант чөмгөөр гударч өөхөнд хахуулж, ам тостой үхүүлсэн байна. Буянтай юм боллоо гэж өвгөний ард үлдэгсэд нь бодоцгоож байсан байгаа юм.

    Гэтэл өвгөнийг нас бараад гурав хоноогүй байхад жижигхэн бор гэрт нь тогоо шанага тачигнаж, хоол хайж байгаа юм шиг чимээ гарчээ. Ингэж ертөнцийн жамыг огоорон насны ном уншиж, амьдралд хэтэрхий тачааж байсан өвгөний сүнс өөр төрөл олж тонилох нь бүү хэл түүнийг амьсгал хураахаас өмнө сүнс нь урт настай чөтгөр болон хувилаад урт цагаан сахлын оронд урт улаан хэл унжуулан байх болж. Түүнийг дарах гэж олон удаа ном гүрэм уншуулаад дийлээгүй гэдэг. Манайх намаржаандаа Довдонгийн ойр намаржиж байлаа. Би тугалаа эргүүлж явтал бүрэнхий ч болов. Довдонгийн гэрийн ойролцоо явж байсан юм. Их гал түлжээ. Очвол том хар тогоогоор дүүрэн шар тос буцалгаж, тэр хавийг нэлэнхүйд нь буцалсан тосны үнэр “эзэлж” авсан байв.

    Довдон гуай залуусаас “Яг долоон алд ухаж чадав уу?” гэж шивнэн асууж байна. Тогоотой шуугисан их тосноос холгүй нүх ухсан байв. Ухсан нүхний гүнийг хэлж байгаа юм байна гэж би ч төвөггүй ойлгов. Гэрийн гадаа ширээ засчихсан хэдэн хүн хонх дамар тачигнуулан ном уншиж байснаа хэлээ унжуулан амьсгаадсан их өвгөн хүнийг тасхийтэл ташуурдан туусаар нүхний амсар дээр авчрав. Тэгээд тэдгээр хүмүүс чанга дуугаар хашгиран ном уншиж өвгөнийг түлхээд нүх рүү унагачихав. Тэр сацуу бэлдчихсэн байсан тогоотой буцлам тосыг хоёр хүн нүх рүү асгахад хярвас ханхлах шиг болоод сөөнгө өвгөний дуу,

    – Та нар яаж байна аа гэх нь долоон алд нүхний доороос сонсогдож байв. Тэгмэгц бас л бэлэн шороог том татуурга зүүсэн мориор татаж юу юугүй нүхийг булж орхив. Нүх байсан оргүй болох үед гэрийн хойноос нойтон, ув улаан үхрийн арьс барьчихсан 8 залуу гүйж ирээд нүхний амсар болох нягтаршаагүй газар тэр арьсаа доош харуулан тавиад 8 өнцөгт нь дарж суув. Үхрийн нойтон арьсны дундаас хийлэгдэх мэт томбойж, ямар нэгэн хүчирхэг амьтан үлээж байгаа нь мэдэгдэнэ. Олон янзын хувцас (тэр үед лам дээл, орхимж өмсөхөөс айдаг байв) өмссөн мэргэн лам нар томбойсон газар руу ташуурдсаар үүр цайлгахад нөгөө арьс ч адсага шиг болтлоо хатсан байлаа. Үүнийг жинсрэг цутгах гэдэг юм билээ. Сүхбаатар дүүргийн иргэн Дашзэвэг гуай ингэж ярьсан юм.

  • Индонез охиныг 15 жил агуйд хорьж, хүчирхийлсэн бөөг баривчилжээ


    Охин тухайн үед 13 настай байжээ. Эцэг, эх нь охиныхоо өвчнийг эдгээхийн тулд тосгоныхоо хамгийн нэр хүндтэй бөө дээр очсон аж. Бөө охиныг үлдээхийг гэр бүлд нь зөвлөсөн бөгөөд энэ өдрөөс хойш эцэг, эх нь охиноо хараагүй гэнэ. “Охиныг нийслэл Жакарта хотноо очиж, наймаа хийж байгаа” хэмээн гэр бүлийг нь бөө төөрөгдүүлж, өнгөрсөн хугацаанд гэрийнхээ ойролцоох агуйд хорьж байжээ.
    Агуйд 15 жилийг өнгөрүүлсэн “Х” гэгч өдгөө 28 настай бөгөөд тэрбээр “Намайг өдрийн цагаар агуйд хорьж, шөнө нь гэртээ хүчирхийлдэг байсан” гэв.
    83 настай Жаго бөө анх “өөрийнх нь биед Амрин гэх өсвөр насны хөвгүүний сүнс орсон, та хоёр миний тусламжтай үерхэх боломжтой” хэмээн худал хэлж, охиныг урхиндаа оруулжээ.
    Цагдаагийнхан охины төрсөн эгчийг “уг жигшүүрт хэргийг мэдэж байсан ч нуусан” хэмээн буруутган, шалгаж эхэлсэн байна. Учир нь охины эгч 2012 онд бөөгийн хүүтэй гэрлэсэн аж.

    Б.Дэлгэрцэцэг

  • Хоёр гэр, нэг машины аминд хүрсэн хашаа

    Гэрийн эзэн Сүндэв буух газраа нэлээд хайсны эцэст хоёр хашааны голд, тэгшхэн тун аятайхан газар олж эхнэртээ ирж хэлэн хамт явж үзэхэд эхнэр нь гол асуудлыг мэддэг болохоор амьтан хүн буухаас өмнө хурдхан бууж төвхнөе гэснээр Сүндэвийнх шинэ газар очиж буужээ.

    Дарь-Эхийн шинэ хороололд бууж буй хүмүүс булаалдаад л авмаар газар атал яагаад хашаа хатгаагүй юм бол гэж Сүндэв гайхсан ч тэгэсхийгээд л мартсан аж. Эхнэр нь ажил хийхгүй хүүхдээ асарна. Харин гэрийн эзэн хувийн тэрэгтэй болохоор халтуур хийж мөнгө олно. Шинэ газар очсоноос хойш тэдний гурван хүүхэд ээлжилж өвчин ээрэх болоод зогсохгүй ойр ойрхон эмнэлэгт хэвтэх болж. Сүндэвийн буусан газар анх буусан айл жорлонгоо ухаж байтал, хүний шарил гарч ирсэн бөгөөд бурханд сүсэглдэггүй залуу хосууд байсан байна. Жорлонгоо бариад яг долоо хонож байхад нь ямар ч шалтгаангүй нэг л өдөр гэр нь шатаж, орох оронгүй болсон тэд ах, дүүсээ бараадан тэндээс бүрмөсөн явахдаа хашаагаа ч авалгүй явжээ. Түүнээс хойш хориод хонож байтал бас нэгэн хүн ирж, хөрш хашааных нь хүмүүстэй уулзан болсон явдлыг мэдэх хүмүүс үнэнийг хэлж өгсөн тул бэлэн хашаа газарт шунасан эр ирж буунаа хө гээд явсан ба гэрийнхэнтэйгээ зөвшилцөж лам залж ном уншуулан байж буусан байна.

    Хэд хоногтоо юу ч мэдэгдэхгүй байсан ба хагас сар хэртэй болоод эхнэр, хүүхэд нь өвчин ээрч эхэлжээ. Эмнэлгээр явахаар тодорхой онош гарахгүй. Нөхөр нь ламд үзүүлэхэд, нүүхийг зөвлөсөн боловч бэлэн юманд хоргодсон шунал нь дийлэн эхнэртээ ч хэлэлгүй нуусан байна. Шинэ газар болохоор гэрэл цахилгаан байхгүй байв. Гэрийн эзэн эхнэр хүүхэдтэйгээ эмнэлгээр явж, мөн ах, дүүсийнхээрээ орон явсаар орой аажуухан хүрч ирэхэд гэр нь үнсэн нурам болон шатаад дууссан байжээ. Зун байсан болохоор зууханд галгүй, цахилгаангүй тул өөр гал гарах ямар ч шалтгаан байхгүй. 
    Хүүхдүүд тоглож байгаад гал тавьсан байх нөхцөлгүй. Учир нь тэдний нохой гадны хүмүүсийг хашааныхаа хаалгаар шагайлгана гэж үгүй. Ламын үгэнд ороогүйнхээ горыг амссан гэрийн эзэн хашааг нь буулгаж авах гэж шуналтан ар гэрийнхэндээ загнуулж байсан аж.

    Тэрнээс хойш хагас жил ямар ч эзэнгүй байсан хоосон хашаанд Сүндэвийнхийг буух үеэр чөтгөртэйг нь сайн мэдэх хөршийн өвгөн хөдөөлөхөөр явчихсан байжээ. Намрын эхэн сар гараад удаагүй байв. Хүүхдүүд нь өвчин ээрээд байхаар тэднийгээ хөдөө цагаан идээн дээр гарган эхнэр, нөхөр хоёр хотод хувийн ажлаа хийж байсан бөгөөд нэг орой тэр хоёр найзынхаа төрсөн өдөрт уригдаж очсон байна. Мэдээж хэрэг гашуухан юм амсах нь тодорхой учир машинаа орхиод явжээ.

    Сүндэвийг эхнэрийнхээ хамт ирэхэд тэдний гудманд гал командын хоёр тэрэг гал унтрааж буй харагдахад нь хэнийх нь шатсан юм бол ухааны юм ярин явж байгаад дөхөж очмогц өөрийн хашаа байсанд сандран гүйж ирэхэд Сүндэвийн машин үхсэн малын яс шиг болтлоо шатан хэрзийсэн хөндий төмөр болсон байжээ. Машинаа гэрээсээ хөндий тавьдаг болохоор азаар гэр нь галд автаагүй байсан байна. Сүндэв мөнгө олох юмгүй болсондоо гутран ах, дүүсийнхээрээ орохоор хэд хоногийн дараа гэрээсээ гарч явтал хөршийнх нь хөгшин таарч түүнийг түр саатуулан, уг хашаанд буусан айлууд хэрхэн шатсан. Яагаад айл буудаггүй зэргийг нь ярьж өгөөд даруйхан нүү гэжээ.

    Чөтгөрөөс үхтэлээ айдаг Сүндэв тэр эрчээрээ гүйн хөлсний тэрэг авчран, гэрээ нүүлгэн танилынхаа хашаанд бууж нэг юм санаа нь амарч. Сүндэвийнхээс хойш уг хашаанд бас нэг айл буусан боловч долоо хонолгүй нүүж. Тэднийхийг буугаад дөрөв хонож байхад амбаар нь шатсан байна. Галыг унтраалцсан хөршийнх нь өвгөн 
    – Хүнээс юм асууж бай. Энэ хашаа жирийн нэгэн хашаа биш. Өмнө нь гурван ч айл бууж орох орох, унах унаанаасаа салсан юм гэж учирласнаар тэр айл ум хумгүй нүүн одсон байна. Дарь-Эхийн шинэ хороололд байгаа энэ эзгүй хашааны газар нь маш тэгшхэн. Хашаа нь банз сайтай болохоор түүний дэргэдүүр өнгөрсөн хүмүүс сайхныг нь гайхахаас цаашгүй байдаг юм байна. Өмнө нь лам залаад ч чөтгөрийг нь үгүй хийж чадаагүй болохоор энэ хашаанд айл бууна гэдэг юу л бол. Юутай ч борчуудад сануулахад шунал хөдөлгөм дээрх хашаа чөтгөр шуламстай юм байна шүү.

  • КАЗАКСТАН, БЕЛОРУСЫН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ.


    Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. Харилцан санал солилцсон яриа хоёр цаг орчим үргэлжилж олон сонирхолтой сэдвээр харилцан ярилцлаа. Мөн тодорхой асуудлаар төсөл дээр хамтран ажиллах боломж байгаа талаар саналаа танилцууллаа.
    Энэ удаа Казакстан, Белорусын 30 хүнтэй бүрэлдэхүүн ирсэн бөгөөд Хөвсгөл далайд амраад буцах төлөвлөгөөтэйгээ танилцуулсан.. Хөвсгал далайд амрах газар, тэнгэр үзэлтэний хаяг авч үйлчлүүлэхээр болж, Хөвсгөл нуурыг зорисон байна.

  • Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар АНУ-ыг зорилоо.

    Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал АНУ-ын Вашингтон хотноо болж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар оролцов. Хурлыг нээж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенц, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар өг хэлэв. Хурлаар дэлхий дахинд өрнөж буй шашин шүтэх эрх чөлөө тулгараад буй бэрхшээл, шашны урсгал, бүлгүүдийн эсрэг ялгавралан гадуурхахыг таслан зогсоох шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих болон цаашид авах арга замыг тодоройлох асуудлыг хэлэлцлээ.

    “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан-2017 он” илтгэлд МБНЭ-ийн санаачилгаар Монголд шашины үйл ажиллагаанд эрх тэгш бус ялгавартай хандаж, “Завхан аймагт зохион байгуулсан тэдний байгууллагын зан үйлийн ёслолд гишүүдийг нь оролцоход аймгийн удирдлага саад учруулсан” талаар мэдээлэл оруулсан байна. 
    Бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар “Энэхүү хурал нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна. Өнөөдөр дэлхий дахинд олон мөргөлдөөн гарч байгаагийн ихэнх нь шашин болоод шашны урсгалууд ялгаатай байдлаас үүдэж байна. Мөргөлдөөнийг таслан зогсоох, ирээдүйд сэргийлэхэд шашны урсгалуудын ялгаа цшашны ойлголтын талаар судлах, танин мэдүүлэх мэдлэг олгох нь чухал юм. Түүнчлэн Монголчууд эрт үеэс олон шашинд адил тэгш хандаж, сүсэг бишрэл, шашин шүтлэгийн эрх чөлөөг хүндэтгэж ирсэн. 
    Өнөөдөр ч ардчилсан Монгол оронд шашин шүтлэгийн эрх чөлөө нь суурь үнэт зүйлсийн нэг. Тиймээс сүүлийн жилүүдэд үнэмлэхүй түвшинд хүрсэн шашин шүтэх эрх чөлөөг дээдэлж буй сайн туршлагыг судлах, судалгааны хийх, мөн шашин шүтэх эрх чөлөөний асуудлаар сэдэвчилсэн эсвэл бүс нутгийн хурал зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлэе” гэлээ.
    Сайд тус бага хуралд оролцох үерээ төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, Энхтайвны корпусын захирал Ж.Олсен, Конгресын Төлөөлөгчдийн танхимийн Гадаад харилцааны холбооны дарга Э.Ройс, Конгресс дахь Америк-Монголын бүлгийг хамтран даргалагч Д.Тайсус болон Конгресс, Америкийн засаг захиргааны албаний хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцааны болон бүс нутг, олон улсын тавцан дахь харилцан сонирхсон цаг үеийн асуудлуудаар ярилцсан байна.

  • Талийгаачийн чөмөгний ясыг авсан хуурамч лам шулмасын хорлолоор үхжээ

     

    Мань эр зээл авах гэсэн боловч үнэндээ яаж хөөцөлдөхөө ч мэдэхгүй байсан учраас лам болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингээд хамар хашааныхаа айлын авгайгаар ташуу захтай лам дээл, овоодой малгай хийлгэж аваад хувраг болж хувирав. Мэдээж хэрэг орон шоронгоос гарч ирсэн түүнд хавь ойрынхон нь болон түүнийг таньдаг мэддэг хүмүүс юү гэж сүсэглэв гэж. 

    Тиймээс мань эр чухам ямар учиртайг нь ч мэдэхгүй хирнээ өөрийгөө Дарнатын хувилгаан хэмээн өргөмжилсөөр Эрдэнэтэд очжээ. Тэр урьд өмнө нь очиж үзээгүй хирнээ Эрдэнэтэд буучихаад вокзал дээр алийгаа ч мэдэхгүй зогсож байв. Ингэж зогсохдоо тэр шорон зангаа шаггүй ашиглажээ. Мөн л өөртэй нь адилхан хаана очихоо мэдэхгүй гайхаж балмагдан зогсоо хөдөөх эр, эм хоёрыг нүдээрээ олзлоод явж очжээ. Тэр шууд л сайхь хоёрын царай дахь гунигийг мэдэрснээ, 
    – За, та хоёр буяны ажилд очоод ирээ юү? гэж асуухад нь лам хувраг харсан хоёр ч уухайн тас
    – Тэглээ. Хүү маань цэрэгт байгаад хүний гарт үрэгдсэн юм. Их л зовлон үзсэн байна даа. Бид хоёр эндээсээ унаа олж гэртээ очих санаатай л зогсож байна гээд л яриа өрнүүллээ. 1990 онд одоог бодвол лам хувцастай хүн нүдний гэм байсан. Тэгээд ч хүмүүсийн мухар сүсэг ид дүрэлзэн асч байсан цаг хойно доо. 

    Цогтоог маш их сүсэглэж буйг анзаараад,
    – Би хөдөө орон нутгаар явж буян үйлдэж байгаа юм. Хүний гарт үрэгдсэн хүний сүнс хойд төрлөө ололгүй тарчилдаг юм даа. Арыг нь сайн л хийлгэх хэрэгтэй гэхэд нь нөхөр нь, 
    – За, багш минь өршөө. Ийм буянтай хүнтэй бурхны хишгээр л тааралдлаа. Одоо таниас салахгүй ээ. Та манайд очиж арга чарга хийж өг гээд сөхрөөд уначихав. Мань эр ч бага зэрэг цааргалсан дүр эсгэж байснаа, 
    – За яахав. Гэхдээ бараг арваад хоногийн ажил орно. Яая даа байз гэхэд, 
    – Еэ бурхан гончигсүм минь, та авралдаа багтааж хайрла гээд сөхрөв. Тэр үеэр гал гаргадаг Өнөрмаа, Дожоодоржийн алтан цөгцний хэрэг, энд тэндхийн харь гаригийн хөлөг, үзмэрч Дашцэрэн гээд олон шуугиантай үйл явдлууд өрнөж байсан учраас мань эр ч үүнийг ашиглахаар шийджээ. Тэгээд, 
    – За тэгье дээ. Би харин зарим шөнө урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулздаг юм. Тэр нөхцлөөр нь хангаж өгөөрэй гэснээр хөлсний машинд суун сайхь айл руу довтолгожээ. Чин үнэндээ тэр үед Монголд лам дээл өмсдөг хүн Гандангийн хэдэн лам нараас өөр байгаагүй учраас тэр хавийн айлууд сөгдөн, мөргөж угтацгаажээ. Мань эрд үнэндээ эрхи, нэг шогол Алтангэрэл судраас өөр юу ч байсангүй. Мартсанаас энэхүү айлыг танилцуулах нь зүйтэй байх. Гэрийн эзнийг Доржсүрэн, эзэгтэйг Дариймаа гэдэг бөгөөд гурван хүүхдийнх нь том Улаанбаатар хотод цэрэгт татагдаж очоод хал цэргүүдэд зодуулж нас барсан нь тэр байжээ. Харин Доржсүрэнгийнх удам дамжсан бурхан тахилаа хадгалж ирсэн нь харваас илт байв. 

    Мань эр ч,
    – За, та нар бурхан тахилаа олигтой шүтэлгүй бузартуулсан байна. Энэ хонх, дамраа надад өг гээд хариу хэлэхийн завдалгүй өөрийн болгожээ. Тэр шоронд байхдаа мөнөөхөн өвгөний хэлж байсан дамрыг хүний гавлын ясаар, ганлин гэдэг юмыг нь 18 настай онгон бүсгүйн чөмөгний ясаар хийдэг гэдгийг л маш их шохоорхон сонссон байжээ. Тэгээд ч шоронгоос суллагдсаныхаа дараагаар Богдын музейд очиж чөмгөн ганлин, гавлын ясар дамар, эрхи зэргийг харчихаад “Ийм юмтай болчих юмсан “ гэж хорхойсч байсан нь биеллээ олжээ. Мэдээж хэрэг түүнийг хэрхэн дүвчигнэж тэр хавийн хүмүүсийн мөнгө төгрөгийг авч байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Шөнө болгон урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулзаж учирч байна гэдгээр шалтаглан тусдаа гэр бариулжээ. Тэр ч бүү хэл саахалт айлынх нь 21 настай Цэцэгсүрэн гэдэг хүүхнийг Дарь эхийн бүрэлбаатай төрсөн хэмээн шинээр тодруулан цугтаа нойрсох болжээ. Сайхь хүүхэн нь ч гэсэн дүрдээ итгээд мэргэ төлөг хийх болсон гэдэг. Гэвч Цогтоо “хувилгаан” удаан жаргаж чадаагүй юм. Тэр дотроо бурхан шашинд огтхон ч итгэдэггүй байсан бөгөөд ингэж хүмүүсээр тоглоом наадам хийж байгаад жинхэнэ ид шид, шулмасын хорлолд нэрвэгдсэн билээ. Нэгэн орой Цогтоо хувилгаанд заллага иржээ. Учир нь 50-иад километр зайтай орших нэгэн айлын 18 настай охин морьноосоо унаж үхсэн учраас хойдохыг нь уншуулахаар залсан нь тэр байж. 

    Мань эр ч явж очоод нэгэн адын бодол шүглэх нь тэр. Түүний бодолд энэ эмэгтэйн чөмөгний ясыг авч тэр ганлин гээч юмтай болчихвол илүү олон хүн өөрт нь сүсэглэн сөгдөх болно гэж сэтгэсэн юм байх. Тэгээд мань эр цогцсыг нь монгол ёсоор ил тавь гэж зарлигдав. Эцэг, эх нь бага зэрэг эргэлзсэн дүр эсгэхэд, 
    – Охин чинь буянтай хүн байж. Одоо яая гэхэв. Та нарын хохь чинь хэмээн загнаснаар таг дуугүй болгожээ. 
    Талийгаачийг оршуулсаны хэд хоногийн дараа тэр хавиар явсан зарим дэггүй залуус шарилын өрөөсөн хөл алга болсныг хов жив болгон ярьсан авч нохой шувуу идсэн биз гээд хэрэгсэх хүн гарсангүй. Харин энэ үеэр Доржсүрэнгийн хот айлд ёстой аймшигтай явдал өрнөж байлаа. Талийгаачийг оршуулсан шөнө Цогтоо хувилгаан Дарь эхээр өргөмжилсөн хүүхнээ дагуулан морьтой яваад өглөө үүрээр иржээ. Тэгээд зуны халуунаар өдөржин гал өрдөж нэг юм чанаад байгаа нь мэдэгджээ. Харин хэнийг ч ойртуулсангүй. Үдэш нь харуй бүрийгээс эхлэн аймшигт явдлууд болсон юм. Орой харуй бүрий болохын хирд хотондоо тайван хэвтэж байсан мал сүрэг гэнэтхэн хуйларч, тэр хавьдаа л зүрх зоригтойгоороо алдартай Доржсүрэнгийн дөрвөн нүдтэй халтар банхар гийнан гаслаж, гайхшрал төрүүлсэн явдал боллоо. Доржсүрэн ч эхнэртэйгээ гэрээсээ гүйн гарч,
    – Хөөе, та минь ээ. Юу болоод байна аа? Газар хөдлөх гэж байна уу? хэмээн сандарч мэгдэхэд нь мөн л гэрээс гараад байсан Цогтоо хувилгаан, 
    – Та нар битгий сандар. Миний өмнөх төрлийн сүнс өнөөдөр ийм догшин ирж байна. Та нар бүгдээрээ гэртээ орцгоо. Юу ч харж, юу ч сонсч болохгүй хэмээн өндөр дуугаар хашгирахад айж мэгдсэн хүмүүс гэр гэртээ сандралдан орцгоолоо. Удаа ч үгүй хүн муухай орилох чимээ сонсогдов. Гэртээ бүгэгсэд энэ бүхнийг сонсохгүйн тулд чихээ дарцгааж байлаа. Гэвч чихээ дараад дараад, 
    – Амь авар. Туслаарай гэх Цогтоо хувилгаан, Дарь эх хоёрын дуу хадсаар тасалдлаа. Хоттой мал сүрэг ч чимээ тасрав. Харин нохой нь баруун хойно нилээд хол улих сонсогдож байлаа. 

    Хэсэг хугацааны дараа Доржсүрэн,
    – За, юу л болвол болог. Гарахаас өөр аргагүй гэсээр гарлаа. Удаа ч үгүй – Хүүе, та минь ээ. Энд хүн үхчихлээ гэх чимээгээр бүгд л дэрхийтэл босон хүмүүс гэрэл гаргахад Цогтоо хувилгаан нүүр ам, хэнхдэг цээжээ хэн нэгэнд уруулан амьсгал хураасан байх агаад өрөөсөн хөл нь өвдгөөрөө тасарч унасан байдалтай амьсгал хураасан байжээ. Түүнээс холгүй Дарь эх нь ухаангүй хэвтэж байв. Түүний арайхийн сэргээхэд, 
    – Чөмөгний ясаа нэхсэн шулмас ирсэн. Түүнийг нь өгөхгүй бол болохгүй хэмээн эрүүгээ тачигнуулан ээрч муурч байлаа. Дарь эхийг тайвшруулан байж босгож гэрт оруулахад тэр болсон явдлыг ярьж хүмүүсийг нэгмөсөн айдас хүйдэст автууллаа. Цогтоо хувилгаан талийгаач бүсгүйн чөмгийг “Ганлин хийнэ. Тэгвэл чи бид хоёр жинхэнэ ид шидийг олно” гээд шөнөөр очиж огтлож авчээ. Харин энэ өдөр тогоонд чанаж, махнаас нь салгаж хадганд боож тавьсан юм байж. Гэтэл Цогтоо хувилгаан мал сүрэг үргээд байхаар, 
    – Миний өмнөх төрөл ирж байна. Хоёулаа гадаа зогсож угтая гэж мунхаглажээ. Гэтэл харанхуйд нэгэн юм сэвхийтэл ороод ирсэн нь талийгаач эмэгтэй өрөөсөн хөл дээрээ дэвхцэж явсан нь мэдрэгджээ. Тэгээд л Дарь эх хэмээн хөөрөгдсөн Цэцэгсүрэн хүүхэн ухаан алдаж унасан нь тэр. Хүмүүс зөвлөлдөөд маргааш нь чөмгийг нь аваачиж шарил дээр нь орхихоор болжээ. Харин Цогтоо хувилгааны цогцсыг холбогдох байгууллагуудад нь өгөх гэсэн боловч муудахаас нь болгоомжлоод хоёр хоногийн дараа оршуулсан гэдэг. Чөмгийг маргааш нь Доржсүрэн шарил дээр аваачиж тавьснаар энэ хэрэг шувтарсан юм. Бүр жилийн дараа л Цогтоогийн ар гэрээс хүн ирж ёслол үйлдсэн болоод буцсан гэдэг. Харин хот айлынхан нутагтаа ад үзэгдэхээс эмээгээд энэ бүхнийг тас нууж өнгөрчээ. Дарь эх хэмээн өргөмжлөгдсөн хүүхэн ч тун удалгүй солиорч ууланд очиж боож үхсэн байдаг. Гэхдээ уг оршуулгын газраар өрөөсөн хөлтэй шулмас байдаг гэсэн яриа тархсан бөгөөд төдийлөн нотлох баримтгүй учраас мартагдах тийшээгээ ханджээ. 
    Эх сурвалж www.wikimon.mn

  • АНУ-ЫН СУДЛААЧТАЙ УУЛЗАВ

     

    Мөн Мөнх тэнгэрийн тухай, бөөгийн зан үйлийн талаар сонирхосон асуудлаар санал солилцжээ. МБНЭ-ийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар сонирхосон асуудалд хариулт өглөө.

    АНУ-ын судлаач Кевин Фраер Монгол бөөгийн байгууллагаас зохион байгуулсан наадам, нарны залбирал, галын тахилгад оролцсон байна.

  • 3-р хорооллын аллага гарсан байр хий үзэгдэлтэй боллоо

     

    – Та буг чөтгөрийн тухай ярина гэж хэлсэн. Тэгэхлээр бүх зүйлийг эхнээс нь маш тодорхой ярьвал уншигчдад маань илүү ойлгомжтой байх болов уу?
    – Би үнэндээ олон жилийн өмнө эхнэр, хүүхдээсээ салаад будилж яваа хүн дээ. Тэгээд орох оронгүй сар, жилээр тэнэж явахад минь гудамжинд багын найз маань тааралдлаа. Юуг нь нуухав. Ядарч зүдэрч яваагаа ний нуугүй хэллээ. Гэтэл надад “Чи ингэж ядарч явахаар архи бага уугаад манай дүүгийн байранд бай” гэлээ шүү. Хичнээн их баярласнаа хэлээд юүхэв. Нэр усыг нь хэлээд юүхэв.

    Найзын маань бага дүү Солонгост ажиллаж байгаад ирээд нэг өрөө байр хороололд авсан юм билээ. Тэндээ найзуудтайгаа шоудаж байгаад нэг охиныг алчихсан юм гэсэн. Тэгээд л шоронд орохгүй юу. Байрыг нь зарах гэтэл хүн амины хэрэг гарсан гэдгийг хажуу хавирганых нь айлуудаас мэдчихээд авахаа больчихгүй юу. Ингээд яах ч аргаа олохоо больчихсан байсан юм билээ. Амьдрал ахуй нь ах, дүүгээрээ гайгүй болохоор орох айл ч олдоогүй юм гэсэн. Тэгээд л намайг амьдар гэж хэлэхгүй юу?

    – Бүр өгч байгаа хэрэг үү?
    – Үгүй, яалаа гэж. Хэдэн жилийн дараа энэ явдал мартагдах тийшээгээ хандахаар зарах санаа өвөрлөж байгаа юм.

    – Та айгаагүй хэрэг үү?
    – Үүнийг ямар ч хүн ойлгоход бэрхтэй л дээ. Орон гэргүй олон жил, сараар орц хонгилоор тэнэж, архи дарс гударч явсан хүнд айж, ичих зүйл алга болчихдог юм шүү дээ. Дулаахан орон гэртэй болж байхад юун үхэл. Магнайгаа хагартал л баярлаж байлаа. Мэдээж хэрэг хөлс мөнгийг нь өөрөө төлөөрэй гэсэн болохоор ажил төрөл олж хийхээ боддог юм билээ.

    – За тэгээд тэр байр л буг чөтгөртэй болж таарах нээ?
    – Тийм ээ. Эхний хоёр, гурван хоногтоо гойд мэдэгдсэн юмгүй байлаа. Гурав дахь хоног дээрээ тасарч ирээд унтчихаж. Шөнө дунд ам цангаж байна. Босоод ус уух санаатай бүдчиж явтал эмэгтэй хүн уйлж байх юм. Би ч “За нэг хүүхэн дагуулж ирээд л хүчиндчихсэн юм байх” гэж бодлоо шүү. Тэгээд очсон чинь гал зуухны өрөөнд чармай шалдан хүүхэн дээш хараад уйлчихсан хэвтэж байна. Очоод босгох гэсэн чинь хий хоосон зүйл байдаг байгаа. Тэгээд л архины цагаан солио тусчихаж гэж бодсон боловч энэ байранд аллага гарсан гэдгийг гэнэтхэн саналаа. Шууд л гараад зугтчихсан.

    – Тэгээд дахиж очоогүй хэрэг үү?
    – Маргааш нь баахан хүнтэй очиж архидаж хоносон. Шөнө унтаж байтал нөгөө хий үзэгдэл орж ирээд “Наадуулаа зайлуул” гэж байна шүү. Би ч айхдаа үүрээр хөөгөөд гаргасан. Түүнээс хойш айгаад очиж чадаагүй ээ.

    – Найздаа энэ тухай хэлсэн үү?
    – Хэлсэн чинь “Тийм ээ” гэдгээс өөр юу ч хэлээгүй. Түлхүүрийг нь “Баярлалаа” гэж хэлээд л өгсөн.

    – Таны ярих зүйл ердөө л энэ үү?
    – Ердөө л энэ.

    – Одоо тэр байранд айл бий болов уу?
    – Ёстой мэдэхгүй юм аа.

    Via: Wikimon.mn

  • Таны сүнс сэрж буйн ДОХИО

    – Маш мэдрэг болж, өчүүхэн төдий зүйлд нулимс дуслуулах энүүхэнд болно. Зарим тохиолдолд маш ууртай, түрэмгий зан гаргаж, заримдаа хэт гутралд орох буюу дүүрэн баяр хөөрийг мэдрэнэ. Нэг ёсондоо төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хосолж, тань сэтгэл санаа ердийн үеийнхээс илүү хувьсамтгай, эмзэг, эрс тэс болно гэсэн үг. Энэ үед аль болох одоо цагт төвлөрч, мэдрэмжүүдийг мэдрэх замаар дуусгахыг зөвлөж байна.
    2. Байгалд ойр болох
    – Хэрэв урд өмнө нь байгалд төдийлөн дуртай биш, нэг их тоодоггүй байсан бол сүнс сэрж, ухамсар дээшилснээр байгалийн сайхныг илүүтэй мэдэрч, талархах сэтгэл төрнө. Өвөлд дургүй байсан бол өвлийн сайхныг мэдэрч эхлэх жишээтэй. Мөн дургүй амьтаддаа дуртай болно. Ялааг алах гэж дайрдаг байсан бол өхөөрддөг болно. Ерөнхийдөө шүүмжлэл багасч аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч эхэлнэ.
    3. Энергийн түвшин өөрчлөгдөх
    – Нэг өдөр бүхнийг хийж амжуулж байхад нөгөө нэг өдөр орноосоо ч өндийж чадахгүй болно. Зарим өдөр энергийн түвшин өндөр, зарим өдөр маш сул болсон байна. Энерги ихтэй өдрүүдэд ажлаа амарч, энерги сул өдрүүдэд амарч авах хэрэгтэй. Эрүүл хооллож, стрессээ багасгахыг хичээгээрэй. Энергийн түвшин яваандаа тогтворжино.
    4. Чиний ямар нэг зүйл өөрчлөгдсөн мэт санагдах
    – Гадаад төрх өөрчлөгдөхгүй ч дотоодод ямар нэг өөрчлөлт гарсныг мэдэрнэ. Хуучин ойлголт, зуршлууд алга болж, жинхэнэ дотоод мөн чанар илэрнэ.
    5. Байнга давтагддаг, нэгэн хэвийн зуршил, үйл явдлыг мэдрэх
    – Та олон жилийн туршид хийсээр буй алдаа, дагасаар буй муу зуршлуудаа гэнэт ухаарч эхлэнэ. Жишээ нь буруу хүнийг сонгож, өөрийг чинь дагадаг хүмүүстэй л нөхөрлөж, хийсэн ажлаа дуусгадаггүй гэх мэт хэлээд байвал өчнөөн зүйл байна. Энэ бүх алдаагаа ухаарах нь засрах эхний алхам болдог.
    6. Харшил, дуршил
    – Та энергийн хувьд маш мэдрэмтгий болсноор таны бие зарим нэг хоолонд харшил өгөх буюу зарим нэг зүйлийг гэнэт идмээр санагддаг болно. Хэрэв ийм зүйл болоод байгаа бол харшил өгөөд буй хоолнуудыг бүр эсвэл тодорхой хугацаагаар идэхээ болих хэрэгтэй. Гол нь өөрийн бие махбод, мэдрэмжиндээ итгээрэй.
    7. Өөрийгөө олох, хүрээлэл, зан төлөв, ажил мэргэжлээ солих эрмэлзлэл
    – Та өөрийгөө хэн болох талаар мэдэхийг хүсч, одоогийн амьдрал тань өөрийн сонголтоор явахгүй байгааг мэдэрнэ. Сүнс сэрж, ухамсар дээшилснээр сонголтыг илүү ухамсартайгаар хийж өөрийн жинхэнэ мөн чанартай холбогдох боломжтой болно.
    8. Давхцал олшрох
    – Танд хэрэгтэй хүн, нөхцөл байдал яг хэрэгтэй үед чинь гарч ирдэг болно. Асуултын хариу ямар нэг шинж тэмдэг, мессэжээр илрэнэ. Давхцал бол зөв замаар явж буйг илтгэх бөгөөд та энэ бүх хайхамшгийг мэдэрч байна гэсэн үг юм. Хэдий чинээ ухаарч, анхаарна давхцал төдий чинээ нэмэгдэнэ. Иймээс давхцал бүрийг талархалтайгаар хүлээн авч байгаарай.
    9. Хүсэл хурдан биелэх
    – Сүнс сэрж эхэлснээр таны хэлбэлзлийн түвшин буюу энерги дээшлэнэ. Иймээс урьд өмнө нь танд саад болдог байсан зүйлс саад болохоо байж хүсэл хурдан биелдэг болно. Иймээс бодлоо сайтар хянаж, илүү дээр зүйл хүсэх хэрэгтэй. Гол нь муу бодол бас хурдан биелдэг болдгийг анхаараарай.
    10. Сонирхол, хобби өөрчлөгдөх
    – Та өөрчлөгдөж байгаа учраас өмнө нь хийж байсан зүйлсээ хийхээ больж цагийг өөрөөр өнгөрөөдөг болно.
    Өөрчлөлт заримдаа төдийлөн таатай байдаггүй. Өсөлт, өөрчлөлт бол хүний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, аливаа зүйлийг аль болох байгаагаар нь хүлээн авч, өнгөрөөхийг хичээгээрэй. Ямар нэг зүйл таалагдахгүй байвал яг юу болохгүй байгааг олж тогтоогоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүр цайхын өмнө тас харанхуй болдог гэдэг дээ.