Уншиж байна...

Үүр шөнийн заагаар зүүдэндээ мэгшин уйлсаар гэнэт сэрэв. Дэр минь зөндөө норсоныг бодвол чамгүй удаан уйлсан бололтой. Уулзаагүй удсандаа юм уу, баярласандаа ч юмуу, хэн нэг нь эхийн минь сүнсийг доромжлон сэрээснээс ч болсон юм болов уу, тэр шөнийн зүүд эгэл биш байлаа. Ээжтэйгээ уулзсан энэ шөнийн зүүдээ бүгдийг эргээд сэргээж санахыг оролдлоо. Тэгээд бас ээж минь тэнгэрийн орныг зориод хэдэн жил болсоныг тооцож үзэв. Есөн жил өнгөрчээ. Хүмүүс өндөр насласан гэх бөгөөд аав минь 100, ээж минь 90 наслажээ. Тэд нэгэн гэр бүл болоод 63 жил хамт амьдарчээ. Амьдралын залгамж болсон үр хүүхдүүд нь өнөөдөр та бүхнээ санан дурсаж сууна.

“Морин хуур” чуулгын хөөмийч соёлын тэргүүний ажилтан Э.Сандагжавтaй уулзлаа. Түүнтэй хөөмийн үүсэл гарал, хөгжлийн тухай яриа өрнүүлснээ хүргэе.
-Хөөмий хэддүгээр зуу¬наас үүсэлтэй вэ?

Мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна. Тэрээр гуравхан асуудалд багтаан энэ тухай тайлбарлажээ. Монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсэж байна хэмээн Ханс Вернер Зин яриагаа эхлүүлэв.

Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ.

Хар туг, сүлдийн өргөө. Эртний уламжлалт заншил ёсоор бол сүлдийг ордон, байшин, сүм дуганд оруулж болохгүй байсан бөгөөд сүлдийг залж яваа дархадыг ч шавар байшинд буулгаж болдоггүй, заавал тусад нь майхан, гэр бэлдэж суулгадаг байна. Энэ нь бидний бодлоор цаад туг сүлдийн амилуулсан эзэн нь эсгий гэрт төрж мэндэлсэн, өсч бойжсон эртний өвөг дээдэс байгаа гэдэгтэй холбоотой.

1940 оноос хойш хэвлэлүүдийн дотор Чингис хааны тухай ба ялангуяа мандаж өргөмжлөгдсөн зүйлүүдийн түүвэр
1. /Шинжлэх ухааны сэтгүүлийн 1-рт/ Оршил ба анхны 3-н бүлэг “нууц товчоо” хэмээх өгүүллийн 15-43-р хуудсанд: Чингисийн төвлөсөн улс байгуулах ажлыг магтсанаас гадна Чингисийн цусанд дуртай муу талыг бас нуусангүй.

Монгол угсаатны хаадын сүнс, эцэг өвгөдийн сүлд, энхжингийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг бол монгол төрийн уламжлалт бэлгэдлийн нэгэн биетэй бодитой үлгэр билээ. Чухам үүгээрээ тэр нь монгол дайчин эрсийн амин насыг батлан даасан, дайсан этгээдийн сүр хүчийг мохоон бууруулагч дөрвөн хөлт хараа ихт хар сүлдийн хамт монголчуудын аугаа их шүтээн нь болдог.

Манай монголын ерөнхий сайд асан түүхч Анандын Амарын "Монголын товч түүх" номноос .....
Монгол үндэстэн нь гагцхүү Чингис хааны үед шинээр үүсэн буй болсон бус хүн төрөлхтөн анх ярих хэлтэй болсон цагаас эхлэн монгол хэлээр хэлэгч нэгэн тусгай үндэстэн аймаг байсаар ирсэн нь хэзээд мадаггүй үнэн. Монголын түүх гэдэг нь эрхбиш монгол үндэстний анх сонсогдож мэдэгдэх ба түүхэнд тэмдэглэгдэх болсон цагаас эхлэн өгүүлэх аваас сая бодитой бүрэн бүтэн түүх болно.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/