Уншиж байна...
МБНЭ-ийн анхдугаар Дээд хуралдайд Эрдэнэт хотоос төлөөлөн ирж оролцож байсан, Монголын бөөгийн төв байгуулагыг байгуулахад хүчин зүтгэж явсан, Монгол бөөгийн Тэргүүн зайран М.Энхбаатар хүнд өвчний улмаас тэнгэртээ заларлаа. Тэрээр өөрийн бүхий амьдралаа соёл, урлагын байгуулагтай холбож, түүндээ үнэнч явсан. Өөрийн улсад хөдөлмөрлөсөн гараагаа Завхан аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчинээр эхэлж, Орхон аймгийн Дуу бүжгийн чуулагт бүжигчнээр ажиллаж байсан. Эх орон, ард түмнийхээ аюулгүй орчинд амьдруулахын төлөө Цагдаагийн албанд хүчин зүтгэж явсан цэрэг эр байлаа. Улсад ажилласан олон жилийнхээ хагасыг энэхүү хүндтэй албанд зориулсан байна. Улс орныхоо бүтээн байгуулалтад ийнхүү зүтгэхийн зэрэгцээ мөнх тэнгэрийн зараал байж, улаачийн хүнд хэцүү амьдрал дунд хатаагдсан зайран байлаа. Монголын биет болон бтет бус соёлын үнэт өв болсон бөөг уламжлан хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр, орон зай бий. Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгад нутгийн шүтлэгтэн олны хүсэлтээр Лусын тахилгад толгойлон бөөлж, өөрийн өвөрмөц бөөлөлтөө монгол бөөгийн архив үлдээсэн түүхтэй. Тэрхүү бөөлөлт өвөрмөц онцлоготой, Лусад бөөлсөн удгануудтай хамтран ажилласан сонирхолтой бөөлөлт байж билээ. МБНЭ-ээс зохион байгуулсан зүүн аймгуудаар хийсэн аялал, БНХАУ-ын Өвөрмонголын Ордосын Чингисийн цогцолбор, онгонд хийсэн тойрон аялалд идэвхитэй оролцож байсан. Түүний олон улаач нарт хэлж байсан үг, үлдээсэн сургаалийг үргэлж дурсаж явах болно. Мөнх хөх тэнгэрийн улаач, ард олондоо жалам харын хэмээн алдаршсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол бөөгийн тэршүүн зайран М.Энхбаатарын тэнгэр үзэл бөө мөргөлийг ёс жаягаар нь үндэсний өв соёл, ёс зүйтэй хослуулан хөгжүүлэх үйлсэд зориулсан зүтгэл, үнэтэй хувь нэмрийг бид мартахгүй. Олон сайхан улаачдыг сурган хүмүүжүүлж, түмэн олондоо тус ихийг бүтээсэн эгэлгүй нэгэн, түүний хүнлэг энэрэнгүй, тууштай зан чанарыг бидний сэтгэлд үүрд дурсагдах болно. Мөнх хөх тэнгэр ивээх болтугай. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд: Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Я.Отгонбаатар, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Б.Батжаргал, Л.Цагаанхүү, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Т.Баттогтох, Ч.Одбаяр, Ч.Наранчимэг, Б.Мөнхчулуун, А.Оюунчимэг, А. Оюунтуул, Ч. Сумьяа, Д.Улаанцэцэг, Л.Баяржаргал, Д.Хүнбиш, Ж.Баярмаа, Б.Мөнхнаран, Ц.Хандам, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Ц.Цэндсүрэн,Ц.Мөнхбүрэн, М.Одгэрэл, М.Лхагва,Ц.Тамжид, Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, Г.Болд, Жавзансүрэн, А.Энхтайван, Б.Нанжаа, Дуламжав, Ж. Өлзийсайхан, Б.Солонго, Н.Мягмарсүрэн, Д.Уранчимэг, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Ц.Бор, Байгалтөгс, Дорж, Сонинжаргал, Сосорбарам, Ц.Лувсанлхама, Энхтуяа, Алтанзул, Л. Баттогтох

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/