Уншиж байна...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол бөөгийн төлөөллийг урьж уулзсан билээ. Энэхүү хүндэтгэлийг Монголын бөө нар талархан дэмжсэн. Гэвч энэхүү уулзалтыг зохион байгуулагчид төлөөллийг явцуу хүрээнд сонгон оролцуулсан дутагдлаа давтан гаргасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол бөөгийн төлөөллийг анх удаа хүлээн авахад Монголын орон нутагт амьдардаг бөөгийн төлөөллийг оролцуулаагүй бөгөөд бид хүлээцтэй хандаж, МБНЭ-ээс мэдэгдэл гаргаж байсан билээ.
Гэвч зохион байгуулагчид хүнд суртал гарган, хоёр дахь уулзалтад мөн л орон нутгийн төлөөллийг оролцуулсангүй.
Иймээс орон нутагт амьдардаг улаач нарын санал хүсэлтийг МБНЭ хүлээн авч орон нутагт уулзалт хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөх бичгийг хэлэлцэж, уламжлалт бөө мөргөлийнхөө төлөө хамтарсан бөөлөлтуудийг хийж байна.
Монгол бөөгийн уламжлалыг авч яваа Хөвсгөл нутагт МБНЭ-ийн салбар хуралдаан хийж, өргөх бичгийг ярилцаж, хамтарсан бөөлөлтийг зохион байгууллаа.
МБНЭ-ийн Удирдлага Хөвсгөл, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна. Монголын бусад аймгуудын бөөгийн хүрээлэнгүүд энэ ажлыг дэмжиж улаач нар, иргэдээс гарын үсэг авч байна.
Бидний ажиллагаа үүгэээр хязгаарлагдахгүй, ОХУ-ын Тува, Буриадын бөө нартай уулзаж, уламжлалт бөөг хөгжүүлэхэд дэмжлэг авч, хамтарсан бөөлөө хийнэ.
Өвөрмонголын бөө нартай санал бодлоо солилцож, бөөг тооны хойноос хөөцөлдөж, хийсвэр, хөнгөн хандаж буй үйлдлийг цаашид үргэлжлүүлэн гаргахгүй байхад чиглэсэн ажлууд хийгдэх болно.
МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙ

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/