“Хүүхдийн эрхийн тухай” Женевын тунхаглал, Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт, НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”, хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэгт дэлхийн 191 орон нэгдэн орсон байдаг.
Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй. Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг. Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг.
1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 1-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм. Энэ л өдөр алдрай бяцхан үрсийн минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.
2021 оны 6 дугаар сарын 1-ны хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдээс орон нутагт олон сайхан ажил санаачлан хийж байна. Түүний нэг нь МБНЭ-ИЙН Орхон аймаг дахь бөөгийн хүрээлэнгийнхэн уламжлал ёсоороо тэнгэрлэг аяны хүрээнд Орхон аймгийн Нийгэм халамжийн төвтэй хамтран ажиллаж, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Өрх толгойлсон эмэгтэйчүүд болон 50 гэр бүлд, 70ш бэлэг бэлтгэж, сэтгэлийн хандив өргөлөө. Энэ арга хэмжээг Орхон аймгийн Хөдөлмөр халмж үйлчилгээний төвтэй хамтарч буй 9 дахь жилдээ хийж байгаа билээ.
Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, Монгол бөөгийн удган Солонго нар улаач нараа тэнгэрлэг аян арга хэмжээний хүрээнд уламжлалт ёсоороо зохион байгуулж, Орхон аймгийн Даваат, Шанд багийн өрх толгойлсон эмэгтэйчүүд, зорилтод бүлгийн хүүхдүүдээ эх үрсийн баярыг тохиолдуулан бэлэг өгч,хандив гардууллаа.
Бидний энэ үйл ажилгаан хүүхдүүдэд нэг баяр баясгалан бэлэглэж байгаадаа баяртай байна. Орхон аймгийн бөө нарын санаачилсан сэтгэл шингэсэн сайхан үйл ажилгаа болж өнгөрлөө.