Уншиж байна...

Эхнээсээ Монгол дахь шашины байгууллагууд хамтарсан уулзалт хийдэг уламжлал энэ хүрээд тасалдав. Энэ удаагийн уулзалт Дашчойлин хийдэд болохоор санал тохирсон байсан билээ. Тэгээд уламжлалт уулзалт шарын шашины хийдэд болсон бололтой. Болсон бололтой гэдэг нь болоод өнгөрсөн хойно уулзалтын сургийг сонсов.


Ерөөс цаг үеийн шаардлагаар шашины байгууллагууд уулзалдаж санал бодлоо солилцох болсон. Энэ бүхнийг Дашчойлин хийдийн хамба “би санаачилсан” гэж хэлэх дуртай. Тийм биш ээ. Уулзалт ярилцлага цаг үеийн шаардлагаар бий болсон. Өмнө олон удаа хийгдсээр ирсэн зүйл. Энэ бол чухал алхам. Өмнөх жилүүдэд уулзалт жирийн, ажил хэрэгч болдог байв. Шашины байгууллагуудын хөгжлийн байдлаас шалтгаалан ялгаатай зүйл харагдах болсон, тухайлбал хуулиар шашины байгуулага гэх бөөгийн байгуулагууд үүсээд 20 гаран жил болж байхад, Монголд ажиллаж буй бусад шашины байгууллагууд төгөлдөржөөд хэдэн мянган жил болсон байх жишээтэй. Энэ нь тэдэнд олон давуу талыг бий болгож байгаа юм.
Үүнээс шалтгаалан шашины байгуулагад хандах хандлага өөр болж байгаа бололтой. Шаардлагатай байгуулагадаа бол “хэл” дуулгадаг, шаардлаггагүй байгуулагадаа “мартаж” өнгөрүүлдэг ааш гаргадаг болжээ. Магадгүй монголын уламжлалт зан үйл болсон, байнгын үйл ажиллагааатай бөөгийн байгууллагыг уулзалтандаа оролцуулаагүй нь бодлого биз. Ийм байх нь монголын хөгжилд саад болох болсон шарын шашины өөрийнх нь нэр хүндэд сэвтэй. Бас монголдоо “зонхилох шашин” байх гэсэн тэдний бодлогод бүр сэвтэй. Ямар ч байсан хамба маань өөрийн царай зүсээ бодитойгоор харуулав.
Хамба ламтан Дамбажав нь уулзалтад “Ерөнхийлөгчийн парламентийн хуралд тааламжтай үедээ” суудагийг дууриадаг нэгэн. Бусад үед уулзалтад жирийн лам сууж буй нь харагддаг. Тааламжгүй үедээ бөөгийн байгууллагыг оролцуулаагүй нь шалтгаан байсан гэж бодоод өнгөрөе. Монголын уламжлалт тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн байгууллага уулзалтад оролцохгүй байж болно, хэрэггүй байж болно, гэхдээ энэ нь таны нэр хүндээ өсгөх чармайлтад хэрэгтэй юм гэж үү...
Монголчууд хоорондоо зөрчилтэй явж ирсэний цаана алга хавсарсан нөмрөгтөн байсан, байсаар ч ирсэн тэр түүх үргэлжилсээр байгаа. Энэ байдал өөрчлөгдөх цаг үе ирнэ. Тэр цаг хол битгий байгаасай. Өөрийн гэх байргүй, ядуухан бөөгийн байгууллага “ад” үзэгддэг цаг удаан битгий үргэлжлээсэй билээ. Тэдэнд үг хэлэх, залбиралаа дуудах эрх олддоггүй байдал тохиолддог. Гэвч тэнгэриин туухай арилах цаг ирнэ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/