Япон улсын Китакюүшюү хотноо зохиогдож буй парапауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, "Рио 2016" олимпийн наадмын хүрэл медальт Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ.
Уг тэмцээнд манай баг тамирчид амжилттай өрсөлдөж байгаа бөгөөд Э.Содномпилжээгийн хувьд 107 кг-ын жинд өрсөлдсөн байна.
Тэрбээр алтан медалийн төлөөх шийдвэрлэх хуваарьт дээд амжилт тогтоон 239 кг-ыг өргөсөн байна. Ингэснээр өмнөх амжилтаа дөрвөн кг-аар ахиулжээ. Харин мөнгө, хүрэл медалийн Ираны тамирчид (238, 222 кг өргөж) эзэлжээ.
Тэнгэр шүтлэгтэндээ улам их амжилт гаргахын хүсье