- Details
-
Бүлэг: Үйл явдлын тойм
БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилд зориулав.
Цэрэггүй чөлөөт бүс Панмүнжомыг үзэв
Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид зочилж, хоёр солонгосын хооронд гал зогсоох найрамдлын гэрээ байгуулсан дурсгалт газар, хоёр улсын хилийн уулзалтын шугам бүхий байр зэргийг үзсэн байна.
БНАСАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалт чухамхүү энэ газар болох учраас онцгой анхаарал татаж байгаа юм.
Хоёр улсын хооронд уулзалт хэлэлцээр болох газарт монголын төлөөлөгчид хөл тавьсан гэхэд бас л сонин соргог санагдаж байсан.
Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид дурсгалын зураг авахуулсан билээ. Энэ ажиллагааг баримтад киногоор үзүүлэх болно.
Монгол хатаны бунхандаа бөөлөв.
Энэ өдөр онцгой өдөр байлаа. БНАСАУ-д Монголын түүхтэй холбоотой нэгэн газар байдгийг монголчууд сайн мэднэ. Энэ бол Монгол төрийн даалгавраар төрийг төлөөлөн Корей улсад томилогдон очсон Гон мин хааны Монгол хатанд зориулан босгосон бунхан юм.
Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид гурван жил дараалан БНАСАУ-д ирж, Монгол хатаны бунханд бөөлж, залбирал хийлээ.
Өмнөх бөөлөлтөд монголын дархад, ойрад, дөрвөд бөөгийн төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн бөөлөлтийг Тува, халх, дархад бөөгийн төлөөлөл нар хийлээ.
Монгол хатаны бунхан болон эргэн тойрон орших уул, ус, Асар хайрхандаа монгол сүүний дээжээ өргөж, монголоос зориулж авчирсан цагаан идээ, ааруулаар тавгаа засж, аргал, арцаа уугуулав.
Монгол их хатандаа Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залбирал үйлдлээ. Тэндээс хөдлөөд Кэсон хотод өдрийн хоолоо идээд Пхеньян хотод буцаж ирлээ.
Бөөлж, залбирсаны дараа шөнөжин, маргааш үдээс өмнө бороо орсон билээ. Бид Монгол хатаны бунханд бөөлсөн тухай тусгайлан баримтад кино хийж шүтэгчид нартаа хүргэх болно.