Уншиж байна...

Сибирийн уудам хөндийгөөр хөндлөн явж, оюутан ахуй цагтаа вагоны цонхоор харж явсан нутгийг машинаар туулж аялах хүсэлдээ хөтлөгдөн сибирийг зорьсон билээ. Хүссэн газраа зогсож, зургаа авсан шигээ эрх чөлөөг эдлэж явна. Замын хоёр талаар тариаг талбай, тосгод үргэлжлэн өнгөрнө.
Сибирийн замд бид сонирхолтой зүйл үзсэн. Бичихэд хүмүүс итгэхгүй байх аа. Тэр нь монголын тэнгэрт Хүй долоон хутагт үзүүлсэн нисэхийн сонгодог үзүүлбэрийг сибирийн авто замаар явахдаа үзсэн явдал юм. Гайхамшигтай тооцолсон, миний машины зэргэлдээ оросын нисэгчид нислэгийн сонгодог үзүүлбэрээ хийсэн явдал онцгой тохиолдол байлаа. Эхлээд анзаараагүй юм. Харин дахин дахин үзүүлбэр хийгээд байхаар гэнэт сэхээ авч гар утсандаа зураглал авсан билээ. Тэрхүү сонгодог үзүүлбэрийн бичлэгийн хэсгийг та бүхэнд толилуулж байна.
Красноярскийн хязгаар нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарах ба 2007 оноос Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн. Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг ихтэй.  ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Томоохон усан цахилгаан станцуудтай.
Краснаярскийн районы Канск хотод орж ирлээ. Наян есөн мянган хүн амтай Канск хот 1636 онд байгуулагдсан эртний түүхтэй билээ. Кызылээс эхэлсэн ойн түймрийн утаа үл замхарна. Уудам хөндий, ой модон дунд сибирийн төв зам хөвөрнө.
Утаан дунд умбасаар Тайшет хотод ирлээ. Энэ бол Эрхүү мужид хамаарах Тайшет хот юм. Эрхүү мужийн баруун хэсэгт орших Тайшет хот бол 1897 онд байгуулагдсан 34000 хүн амтай. Бид энэ хотын дундуур дайрч гарлаа.
Сибирийн төв замын дагуух Нижнеуденск хот бол дорнод Саяаны уулсын дунд оршидог 39000 хүн амтай, 1648 онд байгуулагдсан. Нижнеуденск хот бол автомашин, төмөр зам, агаарын замын дайрч өнгөрөдөг, нисэх буудалтай сибирийн төв хотын нэг юм. Энэ хотод аж үйлдвэрийн 13 үйлдвэр ажилладаг.
ОХУ-ын Красноярскийн хязгаар, Эрхүү муж болон Буриад, Саха Улсын нутаг дэвсгэрт 3 сая га талбайг хамарсан 500 орчим цэгт түймэр гарч, салхины чиглэл, агаарын урсгалын нөлөөгөөр түймрийн утаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан учир Красноярскийн хязгаар, Эрхүү муж, мөн Буриадад онц байдал тогтоолоо гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлж байлаа. Хүн амын суурингууд болон эдийн засгийн объектуудад аюул учраагүй боловч утаа тархаж, зарим хот, тосгонд "амьдрах нөхцөл" улам муудаж байгаа аж. Байгалийн гамшигт үзэгдэл гал түймэр сибирийн ойг хамарсан нь дэлхийн экологт нөлөөлсөн үйл явдал байлаа. Түймрийн гамшигийг нүдээр үзнэ гэдэг бас л ховор тохиолдол байлаа.
 
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/