Уншиж байна...
“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаалыг Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгууллаа.
Төрийн дуулал эгшүүлэн эхэлсэн жагсаалын үеэр “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай "Би Д.Сүхбаатарын талбай дээр цэргийн хүндэтгэлийн жагсаалыг зургаан жил удирдсан. Харин өнөөдөр иргэний хувиар Үндэсний фронтыг удирдан анх удаа жагсаж байна.
Өнгөрсөн 27 жилд бид төрийн эрх барих дээд байгууллагуудаа сонгон, тэдэнд итгэж ирсэн. Энэ хугацаанд төрд шургалж тэрбумтан бологчид, төрийн албыг авлигын сүлжээ болгогчид, офшорчдыг нэгтгэн төрийн дайсан хэмээн үзэж байна.
Төрийн тогтолцоо бүхэлдээ гажуудсан учир нэг ч өдөр үүнтэй эвлэрэх боломжгүй. Төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүд эвлэлдэн нэгдэж өнөөдөр жагсаж байна.
Анх 30 гаруй ТББ байгууллага нэгдсэн “Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнийг байгуулж байсан бол өнөөдөр 100 орчим ТББ-ын төлөөлөл өнөөдөр талбайд цуглаад ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй болсон УИХ-ыг тарахыг шаардан жагсаж байна" хэмээн хэллээ.
Жагсагчдын зүгээс "Бидний эх орон лиценз нэрээр зарагдаж, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдлаа", "Энэ улсын эзэн монгол хүн үнэ цэнэ үгүй болж, гадаадад дүрвэгч болж байна", "Банк санхүүгийн байгууллага шулагч болсон", "Монголын төр гацаанд орж, хувьсгал хийх цаг болсон. Энэ шаардлага Үндэсний фронт болон зохион байгуулагдах нөхцлийг бүрдүүллээ" хэмээн бухимдлаа илэрхийлж байв.
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/