1. “Монгол бөөгийн шагнал, урамшлын тухай” журмын төсөл Илтгэгч нь: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2. МБНЭ-ийн “Эх дэлхийгээ аваръя” шагналын цомын нэр дэвшүүлж, шалгаруулах тухай.
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун
3. МБНЭ-эээс 2012 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ажиллаж, судалгаа хийх тухай.
Илтгэгч: МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Түмэнбаяр
4. 2012 оны шинэ жилийн цэнгүүнийг бэлтгэж зохион байгуулж байгаа явц.
Илтгэгч нь: МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Т.Дагвадорж
“Эх дэлхий, онгон байгалиа хамгаалья”-Шагнал олгов.
Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас “Эх дэлхий, онгон байгалиа хамгаалья” шагналыг бий болгож Монгол бөөгийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, амжилтыг үндэслэн Зайран, Удган, Түшээ, Судлаач, шүтэн бишрэгч гэсэн ангиллаар нэр дэвшүүлэн өрсөлдүүлж, Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанд нууц санал хураалтаар шалгаруулж байхаар шийдвэрлэв. 2012 онд Монголын их эзэнт гүрнийг байгуулагч Чингис хааны мэдэлсний 850 жилийн ойд зориулсан Их тахилга, Хүннүгийн Их гүрний алтан өлгий нутаг Ноён уулын тахилга, Туул, Хэрлэн, Онон голын лусын тахилга зэргийг зохион байгуулахад гаргасан идэвх зүтгэл, бөө судлал, түүхийн талаар олон сонирхолтой ном туурвисан судлаач нарыг оролцуулан гурван төрлөөр 8 нэр дэвшигч өрсөлдөн анхны шагналтангуудаар: ШИЛДЭГ ЗАЙРАН-д Ж.Чулуунбаатар, ШИЛДЭГ УДГАН-д Д.Энхжаргал, ШИЛДЭГ СУДЛААЧ-д Ш.Сүхбат нар тодорсон байна.
2012 оны 11 дугаар сар 16-ны өдөр
1. “Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж шагнал гардуулна.
Тэргүүлэгч: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч
Бямбадорж. МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгч
Энхжаргал. МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч
2. “Дэлхийн байгаль хамгаалагчдын их хуралд оролцсон тухай”
Мэдээлэл: МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн Баярбадрах
3. Бөөгийн ёс зүйн тухай
Илтгэл: МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн, Зайран Лхагважав
4. “Монголын бөөгийн ес зүй” сэдвээр хэлэлцүүлэг.
Тэргүүлэгч: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч
Чинбат. МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч.
Батсайхан. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн
5. Зохион байгуулалтын асуудал.
Удирдагч: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч
Хугацаа заахгүй
А. Бага хуралдайн гишүүнээс чөлөөлөх тухай.
Танилцуулга: МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн
Хугацаа 10 минут
Б. “Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай”
МБНЭ-ийн Хяналтын цэцийн дүгнэлт
Танилцуулга: Даваасүрэн. МБНЭ-ийн Хяналтын Цэцийн гишүүн
Хугацаа 10 минут
В. Бага хуралдайн гишүүнээр сонгох тухай
Танилцуулга: Ш.Энхбаяр. МБНЭ-ийн Дээд Цэцийн гишүүн
Хугацаа 10 минут
Г. Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээр сонгох тухай
Танилцуулга: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч. Хугацаа 10 минут
Д. Бага хурлын бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулах тухай
Танилцуулга: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч. Хугацаа 10 минут
Е. Залуучуудын чуулга уулзалт, Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байуулах тухай.
Танилцуулга: МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Даваасүрэн
6. МБНЭ-ийн Мэдэгдэл
Танилцуулга: . МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч. Хугацаа 5 минут
7. МБНЭ-ийн зохион байгуулах ажлын чиглэлийн тухай.
Танилцуулга: Д.Жаргалсайхан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч. Хугацаа 10 минут
Хурал зохион байгуулах ажлын хэсэг
2012 оны 10 дугаар сар 04-ны өдөр Дугаар 005
1. МБНЭ-ийн Үйл ажиллагааны хөтөлбөр (2012-2016 он) Илтгэгч нь: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2. МБНЭ-ийн гишүүний татвар, хандивын тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн Дээд Цэцийн Зөвлөлийн гишүүн А.Энхтайван
3. 2012-2013 оны өвлийн улиралд МБНЭ-ээс зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
4. “Бөө нарын ёс зүй, соёл, харилцаанд эрхэмлэн дээдлэх тухай асуудал” Эрдэм шинжилгээний бага хурлын бэлтгэл ажлын тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, зайран Д.Хоролдамба
ДЦЗ-ийн гишүүн, Зайран Б.Батсайхан
5. МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүд Аймгуудад ажиллах тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан
6. МБНЭ-ийн гишүүдээс 2012 оны зуны улиралд зохион байгуулсан тахилга, тайлгын дүнгээр хэсэгчилсэн ярилцлага хийх тухай
Илтгэгч нь: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан
МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Удган Д.Батчулуун
7. МБНЭ-ийн Төвд хариуцлагатай жижүүр хийх хуваарь
Танилцуулагч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д. Жаргалсайхан
8. МБНЭ-д байрны асуудлаар санал тавих
9. Шонхор шувууг худалдаалах асуудалд анхаарал тавих тухай
Танилцуулга: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Б.Түмэнбаяр
10. Бөөгийн алдар тэмдэглэх, номын баяр хийх тухай
Танилцуулах: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн А.Энхтайван
11. “Монгол Бөө” ном хэвлүүлэх тухай
Танилцуулга: МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Д.Бадарч
12. МБНЭ-ийн Чуулга уулзалт зохион байгуулах
Танилцуулга: МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ш.Энхбаяр
МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн О.Даваасүрэн
13. Ногоон байгууламж төсөлд оролцож, хамтарч ажиллах тухай.
14. Мөнх тэнгэрийн улаач”-1 ном хийх тухай ирүүлсэн төслийн тухай.
Танилцуулга: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
15. Танилцуулах аялалын тухай
Танилцуулга: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
2013 оны 8-р сард. Архангай аймагт МБНЭ-ийн хүрээлэн байгуулагдсан билээ. Анхны удирдагчаар итгэл хүлээн Нэмэхээ хэмээх залуу томилогдсон. Барилгын салбарт хүчээ үзэхийн зэрэгцээ сонгуульт ажил авч явахад хэцүү байсан болов уу. Амар ажил хаана байх вэ дээ. Ажил, амвдрал, сонгуульт ажлыг хослуулна гэхэд хүнд л дээ. Гэхдээ энэ бүхэн сонголт билээ.
7. Хамтарсан бөөлөлт хийлээ.
Хотын баруун хэсэгт өндөрлөг газарт мөргөлийн газар эртнээс ажиллаж иржээ. Энд бөө мөргөлийн овоо, буддагийн шашины суварга хоёрыг байгуулжээ. Энд дөч гаруй төрлийн өвчинг эмчилэхэд тустай рашаан байдаг ажээ. Хоёр монгол гэр барьж, үйлчилгээний төв байршуулжээ.
Эрэг дээрээс Енесей мөрөн тод харагдана. Кызыл хотын зүүн хэсэг үзэгдэнэ. Тува бөө нар эхлээд цунцал өргөх галаа бэлтгэнэ. Цунцал дотроо өргөх идээгээ байрлуулдаг онцлоготой ажээ. Бэлтгэл хангаж байх үед удган дуудлагаа уянгалуулан эхлэх бөлгөө.. Тэгээд галаа асаангуут бөөлөлт эхэллээ. Тува бөөгийн удган эхэлж бөөлөв. Түүнийг бөөлж дуусагуут араас нь Тува зайран бөөлөлтөө хийсэн юм.
Монгол бөө нарын хувьд усны урсгалын эх рүү харж байрласан нь сонин санагдсан болов уу. Бид тайлбар хийсэн билээ. Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуур, манжигаар онгодоо оруулж бөөлсөн юм. Хуур эгшиглэн тамлага, дуудлагаа дуудаж, онгод орж ирэв. Хамт байсан бөө нар төөрөг тавьж тулгамдсан асуудлаа асууж байлаа.
Бороо зөөлөн шивэрч байсан боловч хувцас нэвт норсон байлаа. Бидний савдаг, лусандаа холбон залбирсан бөөлөлт ийнхүү өндөрлөлөө. Түүхийн арвин их мэдээлийг өөртөө шингээсэн бөөгийн тамлага, дуудлагыг өөртөө шингээн баясч энэ өдрийг хамтдаа баясан баярлалаа.
2012 оны 11 Дүгээр сарын 16-ны өдөр МБНЭ-ийн Бага хуралдайн дөрөвдүгээр хуралдаан “Цэцэг” зочид буудлын хуралдааны танхимд 10.00 цагт эхлэв.
Хурлыг удирдах тэргүүлэгчдээр Д.Жаргалсайхан, Зайран Б.Батсайхан, Зайран О.Одонхүү нарыг сонгов.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Батчулуун, Д.Энхжаргал нар Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, зарим Зайран, Удган нарт шагнал гардуулав.
Хуралдаанд, “ОХУ-ын Буриадад ажилласан тухай” МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Отгонсүрэн, “Дэлхийн байгаль хамгаалагчдын их хуралд оролцсон тухай” МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн Б.Буянбадрах нар мэдээлэл хийв.
“Монголын бөөгийн ес зүй” сэдвээр хэлэлцүүлгийг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн Д.Одонхүү нар удирдаж, бүлэг, мөр нэг бүрчлэн уншиж хэлэлцүүлэг хийв. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор 26 хүн, санал бодлоо илэрхийлсэн байна.
МБНЭ-ийн Дүрэмд “Аймаг сумын бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн бөө нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн болон Бага хуралдайн хуралдаанд оролцож болно.” Гэсэн нэмэлт оруулах тухай тогтоолыг батлав.
МБНЭ-ийн Бага хуралдайгаар Зохион байгуулалтын асуудал хэлэлцэв. МБНЭ-ийн Хяналтын Цэцийн дүгнэлтийг МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн О.Даваасүрэн танилцууллаа.
МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгогдсон боловч МБНЭ-ийн ажилд оролцохгүй байгаа МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Баярсайхан, Ганбаатар, Гэрэлмаа, Мөнхбаяр, Д.Золзаяа, Оюунмаа, Оюун, Цог-Эрдэнэ, Ариунболд, Энх-Амар, Хонгорзул нарыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээс, Ц.Сумъяаг сонгогдсоноос хойш Дээд цэцийн бүх хуралд оролцоогүй тул, Зайран М.Энхбаатарыг Эрдэнэт хотод амьдардаг тул холоос байнга хуралдаанд оролцох боломжгүйгээс тус тус МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээс, өөр сонгуульт ажилд шилжих болсонтой холбогдуулж, МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүнээс О.Даваасүрэнг чөлөөлөв.
МБНЭ-ийн Хяналтын Цэцийн дүгнэлтийг үндэслэн Ш.Сүхбатыг МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгчийн, Д.Одгэрэлийг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Бага хуралдайн гишүүнээс, Зайран Х.Гомбобаатарыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Бага хуралдайн гишүүнээс, О.Олдох, Л.Загдаа нарыг МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүнээс тус тус чөлөөлсөн байна.
МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр Б.Уранчимэг, С. Отгонсайхан, Н.Лхагва-Эрдэнэ, Б.Жаргалсайхан, Б.Ганцэцэг, Ж.Алтанчимэг, Ж.Мөнхтуяа, Ж.Бямбасүрэн, Ж.Баттөр, Б.Нарангэрэл, Ж.Оюунцэцэг, М.Урмаа, Д.Гүн-Үйлс, Л.Байгальсувд, Б.Нарангэрэл, А.Тулгаа, Б.Баянмөнх, Д.Нарандулам, Д.Бямбацогт, Ц.Цогбаяр, Б.Гантулга, Б.Сэргэлэнбаатар, А.Жавхлан, Т.Төмөр-Очир, Д.Марта, Т.Дэлгэрцэцэг, М.Буянаа, Г. Бат-Эрдэнэ, Б.Батжаргал, М.Шүрэнцэцэг, Л.Түвшинзаяа, Г.Сувд-Эрдэнэ, Д.Баярхүү, Б.Буянхишиг, Ж.Оюунжаргал, Р.Түвшинбаяр, Н.Хишигдолгор, Т.Наранзул, Б.Оюун-Эрдэнэ, Б.Цэнд, Г.Гэрэлчүлуун, Б.Намсрайжав нарыг МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүнээр сонгов.
МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн гишүүнээр, Н.Хадхүү, Т.Ангараг, Э.Буянбадрах, Ц.Батболд, Т.Дагвадорж, Д.Одонхүү, О.Даваасүрэн, Ц.Оюунбат, Н.Мягмарсүрэн нарыг, МБНЭ-ийн хяналтын Цэцийн гишүүнээр Ж.Өсөхбаяр, Я.Мөнгөнсувд, Л.Амгаланням нарыг сонгосон байна. Шинээр сонгогдсон Бага хуралдайн болон Хяналтын Цэцийн гишүүдийн 90 хувь нь залуучууд байгаагаараа онцлог байлаа.
Бага хуралдайгаас дараах Зөвлөлийг байгуулж ажиллахаар боллоо. Үүнд: Гадаад харилцааны бодлого хариуцсан, Д.Жаргалсайхан, Ч.Энхбаатар, Э.Буянбадрах, Н.Мягмарсүрэн, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан, Д.Бадарч, А.Энхтайван, Т.Дагвадорж, Хөрөнгө оруулалтын бодлого хариуцсан, Ч.Чинбат, Ц.Батболд, Өсөхбаяр, Нэгдсэн цугларалт, тахилга, тайлга хариуцсан, М.Энхзаяа, Б.Түмэнбаяр, Н.Хишигжаргал, Ч.Дангаасүрэн, Д.Одонхүү, Хадхүү, Залуучуудын асуудал хариуцсан, Т.Эрдэнэбаяр, Т.Ангар, О.Даваасүрэн, Мөнх-Эрдэнэ, А.Цэрмаа, Судалгаа, сургалт хариуцсан, Д.Хоролдамба, Б.Батсайхан, Ц.Оюунбат, Бөөгийн байгууллагын хөгжлийн бодлого хариуцсан, Д.Энхжаргал, Ш.Энхбаяр, Өлзийхутаг, Х.Энхмаа, Хүний нөөцийн бодлого хариуцсан, Д.Батчулуун, Ц.Отгонсүрэн, Я.Мөнгөнсувд нарыг сонгов.
МБНЭ-ийн Залуучуудын Чуулга уулзалт, Шинэ жилийг тэмдэглэх, МБНЭ-ийн Бага хуралдайн 5 дугаар хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгийг Т.Эрдэнэбаяр, Т.Ангараг, Т.Дагвадорж, О.Даваасүрэн, Н.Мягмарсүрэн, Я.Мөнгөнсувд, А.Цэрмаа нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.
Хуралдааныг хааж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлэв.
МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МБНЭ байгуулагдсанаас хойших хугацаанд Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тохиолдуулан Чингис хааныг хаан ширээнд залж, их хаанд өргөмжилсөн Хар зүрхний Хөх нуурт буюу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумдын нутгийг дамнан орших Хүннүгийн үеийн түүх соёлын олдворуудын өлгий нутаг “Ноён уул”, Хан Хэнтийгээс эхтэй, Хэрлэн, Онон, Хатан Туул ээжийгээ аргадан уярааж, ард олныхоо ундаа болсон ариун ус рашаанаа халигааж цалигааж байхын ерөөл гуйсан тахилгыг амжилттай зохион байгууллаа.
Зөвхөн МБНЭ-ийн гишүүн Удган, Зайрангууд гэхэд энэ зуны гурван сард мянга хоёр зуу гаруй уул, ус, байгаль дэлхийгаа хайрланхамгаалах тахилга, зан үйлийг хийсэн байна.
Улс оронд хөрөнгөтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй гадны шашин хурдтай түрэн орж эрчимтэй ажиллаж байхад бид хуучин байдлаар сэтгэж, харсаар байж эх орон, үндэсний үзэл, байгаль дэлхий онгод тэнгэрээ доромжлуулан гутаалгах ёсгүй.
Өнгөрсөн хорин жилийн хугацаанд бөөгийн шүтлэгийг хөгжүүлхэд бөө нар болон судлаачдын оруулсан хувь нэмэр асар их юм.
Бид болж байвал бусдын хэрэг хамаагүй гэж бодох аминч үзэл, ганц нэг, хэсэг бүлгээрээ хувиа хичээн өдөр хоног өнгөрөөдөг, тархай бутархай байдлыг өөгшүүлэх, өөрсдийгөө хэт товойлгон өргөмжлөх үйл, нэг нэгийгээ хүндэлж чаддагүй байдал нь Бөө нарыг бусдын өмнө үнэ, хүндгүйдэх шалтгаан болж байна.
Бөөгийн нэр хүндэд халдсан хувь хүмүүс, иргэдтэй зохих төрийн байгууллагуудтай хуулийн хүрээнд хамтран ажиллаж,хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр нийгэмд, сүсэгтэн олонд Бөөгөө дэлгэрүүлэхэд амжилт олохгүй.
Нэг. Бөөгийн байгууллага, бөө нарын нэр хүндэд халдсан, таагүй байдал нийгэмд үүссэн энэ үед бид улам нэгдэн нягтарч хамтран ажиллах байтал, Зарим бөө, судлаачид МБНЭ-ийн гишүүдийг цуглуулан өөр байгууллагыг байгуулж, хагалан бутаргах, МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаа, бодлогод хортой үр дагавар учруулсан үйлдлийг гаргах боллоо.
МБНЭ-ийн зарим гишүүд өөрсдийн үйл ажиллагаагаараа эвлэлдэн нэгдэж бүтээн байгуулах чин хүсэл, өөрийн үзэл бодлоосоо ухарсан, үнэт зүйлээс няцсан туйлбаргүй үйлдэл гаргаж байна. Тэд МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн зарим гишүүдийг цуглуулж хуралдаан зохион байгуулжээ.
Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаас МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд өөрсдөө үлгэрлэн манлайлан ажиллаж,Тахилгын зан үйлийн үед архи ууж согтуурахыг хориглосон юм. Гэтэл хамтын шийдвэрийг үл тоон тахилга дээр архи ууж согтууран бусдыг доромжлох, зодолдох зохисгүй үйлдлийг гаргаж, улмаар согтуугаар автомашин жолоодож, онхолдож осол гаргажээ.
Гурав. Сүүлийн үед Монголын бөөгийн нэр барьсан бизнесийн ажиллагаагаа идэхжих боллоо. Ганц хүний байгуулсан бөөгийн олон байгууллагын нэр барьсан “Мөнх тэнгэрийн зайран, удган, бөөгийн гэрчилгээ, Бөөгийн үйл хийх батламж, тусгай зөвшөөрлийн лиценз, хүндэт доктор, баатар, гавьяатан” зэрэг шагналууд, алдар цолыг олгох ажиллагаа хийгдсээр байна. Энэ нь олон түмнийг төөрөгдүүлсэн хортой үзэгдэл юм. Мөн зарим шагнал нь төрийн нэр барьсан, төрийн өмнөөс олгож байгаа цол мэт ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа юм. Гэтэл төрийн нэртэй шагнал, урамшлыг зөвхөн төрийн байгууллага олгодог хууль, журамтай билээ.
МБНЭ-ийн гишүүдийн эдгээр үйлдлүүд нь:
1. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөл бүлгийн 5 дугаар зүйлийн 6-д Ээлжит бус хурлыг Ерөнхийлөгчийн шийдвэрээр зарлан хуралдуулж болно.” Гэсэн заалтыг,
2. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний үүргийн 2 дугаар зүйлийн 6.3-д “МБНЭ-ийн нэр хүндийг ямагт дээдлэн, дэлгэрүүлэх, эв нэгдлийг хамгаалах, нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх” гэсэн заалтыг,
3. МБНЭ-ийн дүрмийн Дээд цэцийн Зөвлөлийн бүрэн эрхийн 5 дугаар зүйлийн 12.3-д “бүх шатны байгууллагын үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж, дэмжлэг, туслалцаа үзүүлэх.” Гэсэн заалтыг зөрчсөн байна.
4. МБНЭ-ийн дүрмийн Гишүүний хүлээх хариуцлага бүлгийн 2 дугаар зүйлийн 8.1-д “МБНЭ-ийн байгууллагын нэр хүндийг унагасан” гэсэн заалтыг зөрчжээ.
Иймээс МБНЭ-ийн дүрмийн зохих заалтуудыг үндэслэн МБНЭ-ийн зарим гишүүдийг МБНЭ-ийн сонгуульт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг МБНЭ-ийн Бага хуралдайд оруулж байна.
МБНЭ-ИЙН ХЯНАЛТЫН ЦЭЦ
6. Албан ёсны уулзалт хийв.
Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэгтэй МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Тувагийн бөөгийн төлөөлөл Сара Ооловна нар гурвалсан албан ёсны уулзалт хийлээ. Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн тухай дэлэгрэнгүй мэдээлэл хийж, сонирхосон асуудлаар ярилцлаа.
Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэг бол энэ улсад ажиллаж байгаа анхны эмэгтэй ерөнхий консуль гэдгээрээ онцлготой. Түүний төрийн ажлын туршлага, чамбай байдалаараа ажиллах хугацаанд томоохон уулзалт, зөвлөлгөөн хийж дорвитой асуудлыг шийдэх гэж оролдсон. Монгол дахь улс төр, эдийн засгийн байдлууд асуудлыг шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлсэнгүй.
Тувагийн бөөгийн байгуулагуудын байдал, монголчуудын тувад ажиллаж байгаа байдлын талаар мэдээлэл солилцлоо. Гол хөдлөгөөн Увсын Хандгайтын боомтоор хийгдэж, 200 орчим автомашин гардаг, харин Завханы Тэсийн боомт харьцангүй цөөхөн хүн нэвтэрдэг ажээ.
Бидний уулзалт харилцан мэдээлэл өгч, сонирхосон асуудлаар хариулт өгч найрсаг сайхан болж өнгөрлөө. Өмнөх ерөнхий консулын газрыг бодвол өнгө зүс орж, уулзалтын хүндэтгэлийн танхимтай болжээ.
5. Кызыл хотоор аялав.
Хот өргөжин тэлж байна. ОХУ-ын БХЯ-ын сайд Шаогугийн үед энэ хот өргөжин тэлж хөгжиж байна. Хотын төвд байх захиргааны барилга, төв төлбайд очлоо. Тува улсын түүхэнд их үүрэг гүйцэтгэсэн Буянжаргалын хөшөө сүндэрлэнэ. Түүний нэртэй зочид буудлаар оров. Нэгэн цагт Буянжаргалаа буудаж хөнөөсөн түүхтэй Токо буюу Тогоо хэмээх Тувагийн нэртэй цэргийн зүтгэлтэний зураг байна. Лениний одонгоор долоон удаагийн шагнагдсан социалист хөдөлмөрийн баатар цэргийн жанжины түүх байна. Жижиглэсэн масштабаар бол монголын ижил нэртэй тэтгэвэрт гарсан хойноо бусдыг няцалж өөрөө цэргийн генерал болж өндийсөн түүхтэй тун адил түүхтэй юм.
Төв талбайд үхэр хөлөглөсөн хүний хөшөө байна. Энэ бол савдагийн хөшөө ажгуу. Дараа нь үндэсний музейгээр орлоо. Бүгд Найрамдах Тува улсаас өнөөг хүртэл түүх эндээс харж болно. Биднийг музей үзэх үед үнэт олдворын хэсэг ажиллаж, тувагийн нутгаас олдсон алтан эдлэл болон үнэт зүйлсийн үзмэрүүд бүхий тусгай хамгаалалтай хэсгийг үзэх боломж олдлоо. Зураг авахыг хориглодог тул бөөтэй холбоотой онгод байж болох зарим зургийг авч чадсан билээ. Харин олон жил баригдаж байгаа боловч нэгэн өвөрмөц барилга болох Залуучуудын ордон дуусаагүй хэвээр байлаа.
Тува Улсын их сургуулийн шинэ барилга содон харагдана. Удахгүй эргэн тойрон барилгууд сүндэрлэх буй за. Енесей мөрний ар талд томоохон цэргийн анга шинээр байрлаж, барилгын ажлуудаа эхэлжээ. Албан хаагчдын хотхон Енесей мөрний өмнө эргээс тод харагдана. Их мөрөн дээр шинээр цэргийн гүүр тавьжээ. Тэр хавийн газар цэргийн хотхоны бүтээн байгуулалт өрнөсөн харагдана.
Хотын зүүн хэсэгт Цэргийн кадетийн сургуулийн иж бүрэн барилгын цогцолбор бэлэн болж энэ жилээс сургалт эхлэх бөгөөд монголоос хүүхдүүд ирж суралцах ажээ. Ийнхүү цэргийн томоохон сургууль бэлэн болжээ. Хоёр томоохон сургууль шинэхэн барилгатай болсон нь шинэчлэлийн явц сайн байгааг харуулж байна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.