2014 он. Монгол бөөгийн удган Ж.Сонинжаргал залуу гишүүдээ цуглуулж бидэнтэй уулзаж санал бодлоо солилцож, МБНЭ-д гишүүнээр элсэж, Завхан аймгийн Нөмрөг суманд бөөгийн зөвлөл байгуулагдав. Монголын үндэсний шашин бол Тэнгэр шүтлэг билээ. Их эзэн Чингис хааны үзэл санааг эргээд дэлгэрүүлэхэд Тэнгэрийн улаач нар чухал үүрэгтэй. Бид нэгдэж ажиллахад сумдын зөвлөл чухал үүрэг хүлээнэ.
Өмнө ирж байснаас зарим зүйл шинээр нэмэгдсэнийг анзаарав. Бөөгийн “Дүнгэр” төв хотын төв замын дагуу байрладагаараа онцлоготой. Тэнд биднийг очиход бөөгийн “Дүнгэр” төвийнхөн угтаж билээ. Бүгд цугларчээ. Хашаан дотроо монгол гэр барьж тэнд биднийг хоолоор дайлсан билээ.
МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцохдоо бид анхлан танилцсан билээ. Тэр үеээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх “Дүнгэр” төвийн тэргүүн байсан Сара Оол өнөөдөр Тувагийн бөөгийн тэргүүн болсон ажээ.
Харин бидний таних Долаана “Дүнгэр” төвийг удирдаж байгаа ажээ. Бид Тувад байх хугацаанд хийх, үзэх ажлаа тохиролцож, ойрын хугацаанд хийж байгаа ажил, үйл явдлаа ярилцсан билээ. Тэндээс гараад бид Сара Оолын гэрт зочилж, түүний гэр бүлийнхэнтэй танилцсан юм. Орой нь саунд сууж аян замын алжааллаа тайлсан билээ.
МБНЭ-ИЙН IV ДҮГЭЭР ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДАЙН ПРОТОКОЛ
Хуралдай МБНЭ –ийн төв байранд 2012 оны 5-р сарын 30-нд 16.40 –д эхлэв.
Сэдэв : Монголын бөөгийн ёс зүй .
1. Эрдэмтэдийн судалгаа гаргья. Дулам гуай зугтааж байна. Нэрс болон судалгааг Б.Тэмүлүнд өг
2. Дээд цэцийн гишүүнд 9 хүн нэмэх
1. Хадаан
2. Ангар
3. Буянбадрах – дүнгэр төв
4. Ц.Батболд
5. Дагвадорж – Сэтгүүлч / Ерөөлт/
6. Одонхүү
7. О.Даваасүрэн
8. Оюунбат - Хурцжавхлан
9. Мягмаржаргал – Хурцжавхлан
Бадарч : Пэрэлэй гуайн охин Оюуныг санал болгов.
Жаргалсайхан : 400 гаруй хүнтэй уулзаж санал бодлоо хэлэлцсэн.
1. ДЦЗ гишүүд болон бага хуралдайн гишүүд бүгдээрээ батлахаа аваарай.
2. Гишүүн элсүүл
3. Хяналтын хорооноос Олдох гарах болов. Оронд нь зайран Өсөхбаярыг нэр дэвшүүлж байна.
4. Гочоо , Чинбат 2-ыг яахыг нь мэдэхгүй байна.
5. Хяналтын цэцийн гишүүнд хэнийг оруулахаа санал бодлоо хуваалцав.
Жаргалсайхан : Энэ хурлаас дараагийн хурал зохион байгуулах ажлын хэсэг томилсон байгаа.
Ахлагч Бадарч : Хэвлэл , мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг
Ахлагч Чинбат : Нэгдсэн цугларалт , тахилга тайлгыг хийнэ.
Ахлагч Энхзаяа : Хөрөнгө оруулалт
Ахлагч Хоролдамба : Сургалт судалгаа
Ахлагч Энхжаргал : Орон нутгийн зохион байгуулалт
Ахлагч Батчулуун : Хүний нөөцийн асуудал
Жаргалсайхан : 2012 оны 11 дүгээр сар 16-ны бага хуралдайн зохион байгуулах хурлын зааланд нэмж 40 хүний сандал олж ирэх ажлыг Одонхүүд даалгав.
Цагдаа хотын захиргаанд мэдэгдэл өгөх хэрэгтэй
4 оронтой утас худалдаж авах саналыг гаргав.
ДЦЗ-ийн гишүүдэд Вэб сайтанд орох мэдээлэлүүдийг бэлдэж ирэх.
Бадарч : Мөн Бадарын хайрцаг гэх хандив цуглуулах хайрцаг бэлдэх санал гаргав.
Батсайхан : Амар байна уу? Бөөгийн ёсонд маш ач холбогдол өгөх зүйл юм.
1. Бөөг юнескод бүртгүүлэх
2. Шашин гэж болохгүй. Шашин гэдэг нь хэн нэгний гаргасан номлол
3. Мөргөл биш . Мухар сүсэг юм. Мөргөл гэдэг нь шашины нэг бичил хэсэг нь.
МӨНХ ТЭНГЭРИЙН БӨӨ ШҮТЛЭГ гэж ярьж хэлж сурья.
Бөө гэдэг нь хүн үүсэхээс өмнө үүссэн, Орчлон сав , ертөнц гариг , эрхэсийг бүхэлд нь бөө гэнэ.
Бөө хүнийг улаач гэнэ.
Мухар сүсэг бол мухардал , айдас , төөрөгдөлөөс үүссэн.
Бясалгал : Мухар сүсэгээс гарах арга зам юм.
Шашин гэдэг нь Ша – шина гэдэг үгнээс гаралтай .
Бөө шашинтай 3 зүйлээр төстэй .
1. Өргөл
2. Мөргөл
3. Залбирал
Бага хуралдайд ирсэн хүн болгоны үгийг сонсвол цаг их орно.
Хувь заяа гэж байдаг. Тэр биднийг учруулж байдаг. Кызыл хотод биднийг хуучин андууд болох угтаж авлаа. Бидний анхны албан ёсны уулзалт Кызыл дахь ерөнхий Консулын газарт боллоо.
Биднийг Кызыл дэх Монголын ерөнхий консул Б.Ганцэцэг хүлээн авч уулзсан бөгөөд энэхүү уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Одонхүү нар оролцсон билээ. Мөн Тувагийн талаас Бөөгийн “Дүнгэр” төвийн Долаана байлцаж тэрхэн мөчид тэнгэр үзэл бөө мөргөлийн тухай товчхон ойлголцууд бүхий яриа өрнөсөн билээ.
Өмнө нь байсан ярилцлагын уулзалтын өрөөг хүндэтгэлийн өргөө болгон өөрчилсөн нь сайхан шийдэл байлаа. Бид дахин уулзахаар товлоод эхний уулзалт өндөрлөсөн билээ.
Энд бид Тэнгэр үзлийн талаар олон жил судалсан судлаач, манай нэрт эрдэмтэн Бира гуйаг багшаа хэмээн хүндэлж явдаг судлаачтай таарсан билээ. Тэрхэн мөчид бид хоёр ярилцахад тэрээр бөө мөргөл, тэнгэр үзэл, шаманизмын онцлог ялгааг оновчтой ялган хэлж билээ. Бид хоорондоо ийнхүү тааралдсантай олзуурхан хөөрөлдөж билээ
Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн билээ. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов.
Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залууд бүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ. Бид өмнө ирж үзэж байсан гэдгийг мэдээгүй бололтой, орчуулагч залуу ямагт хагас дутуу үзвэр үзүүлээд буцахаар санаа гаргаж байлаа.
Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид хуур манжигаар “бяцхан” бөөлөлт хийж, “онгон”-той танилцсан билээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн.
Автобусанд суухын өмнө Үнэнчийн аав, түүний гэр бүлийнхэнд талархал илэрхийлж, дурсгалын зүйл солилцож, дургаа даруулсан билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Хөх хотын хотыг зүг хөдлөв.
Миний бие олон удаа ирсэний хувьд өьөрмонгол орчуулагч залуутай маргаан үүсгэж, Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, музейн хэсгийг үзээгүй тул Шинэ ордост хотод хонож, дахин үзэхээр болов. Энэ маргаан “сэтгэл муутай” орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.
Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо.
Хатан голын эргийн намгийг хатааж хот сүндэрлэн босчээ. Гүүрний хажууханд түр зогсож Хатан гол дээр дурсгалын зураг авахууллаа. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Хурдны замаар жигд хурдтай явсаар хуучин Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв.
Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Үнэнчийн аав бол Чингис хааны цогцолборын удирдах зөвлөлийн гишүүн билээ. Бид хэд сэтгэл хөдөлж, элдвийг хүүрнэн ярилцаж, үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.
Бүх зүйл журмын дагуу хийгдсэн байсан тул нилээд хугацаа алдаад бид Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөгжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төвд гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашинын уулзварын огцолыг шийджээ. Хотыг бүхэлд нь хамарсан давхар засмал зам тавьсан нь түгжирлийг бүрэн шийджээ.
Хөх хотын төвд, төв захын дунд зочид буудлаа сонгож шийдсэн нь бидэнд олон талаар ашигтай байлаа. Зав цаг гарвал гараад л захаар аялчихна. Өндөр барилгын хамгийн дээд давхарт хоолны газар байрлана. Тэндээс хот сайхан харагдана. Мөн хоолны сонголт сайтай ажээ.
Миний эртний найз нар бөөгийн удирдлагуудыг тусгайлан урьж хүндэтгэлийн зоог барьсан нь энэ өдрийн онцлог байлаа.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.