“ЦАСТ ХАЙРХАНЫ ТАХИЛГЫН ТҮҮХЭН УЛАМЖЛАЛ“ СЭДВЭЭР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
2013 оны 5 дугаар сар 23-ны өдөр Буянт сумын Соёлын төвд “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал“ сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал болж, “Алтайн урийнхайн өв соёлын түүх” гэсэн үндсэн илтгэлийг Баян-Өлгий аймгийн ЭШХ-ийн ажилтан Н.Эрдэнэбаяр тавив. Хуралд 300 орчим иргэд оролцож, санал бодлоо илэрхийлсэн билээ. Хурлын дараа Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал 70 ахмад настан, 300 хүүхдэд, Удган П.Нарангэрэл 50 ахмад настан, 70 хүүхдэд бэлэг тарааж, хүндэтгэл үзүүллээ.
Аймаг аймгаас бөөгийн төлөөлөл хуран цугларч, жилийн явцад зохион байгуулсан ажлаа ярилцаж, дүнгээ хэлэлцэж, бөөгийн цол олгох, хийсэн ажлаа дүгнэж, шагнал, урамшилаа олгодог билээ. Энэ удаагийн цол, шагнал олгох ёслолын ажиллагаа бямба гарагт болж өнгөрлөө.
Монгол бөөгийн цол, шагнал олгох хүндэтгэлийн ажиллагаа хоёр хэсгээс бүрддэг. Танхимд гэрэл бүдгэрч том дэлгэц дээо МБНЭ-ийн байгуулагдсанаас хойших түүхэн кино өнгөрсөнийг сануулж, МБНЭ-ийн түүхийн онцлог байдлуудыг дурсан сануулав.
Танхимийн голд индэр дээр МБНЭ-ийн удирдлагууд болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн дархан зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Төлөөлийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул, Манлайллын зөвлөлийн удирдагч С.Батзул нар гарч хүрэлцэн ирсэн хүндэт зочид, улаач нартаа мэндчилгээ дэвшүүллээ.
“2023 онд МБНЭ-ийн хийсэн ажлын тайлан мэдээлэл”-ийг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хийлээ.
Тайлан мэдээллийг дуусмагц Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар дэлхийн хамгийн том шашны тэргүүн Ромын пап лам Францисийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр "Хүн театр"-т Монгол дахь шашин хоорондын уулзалтад МБНЭ-ийг төлөөлөл оролцож, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хэлсэн үгийг кино мэдээлэлийг тавьлаа.
2023 онд МБНЭ-ийн зохион байгуулалтын дээд хэлбэр болсон Нэгдсэн их тахилгыг Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн. Дараа нь Нарны тахилгыг Налайхын голд Нарны тахилгыг зохион байгуулсан, Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх өдрийг тохиолдуулан Хүүхдийн хайрханыг тахих тахилга болгон тус тус тэмдэглэсэн билээ.
Мөн “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн бөгөөд эдгээр тахилгуудад толгойлон болон тэргүүлж бөөлсөн улаач нар бөөгийн цол, батламж, үйл ажиллагаанд идэвхи зүтгэл гаргасан иргэдэд шагнал урамшил олгосон билээ.
Монгол бөөгийн цол олгох ажиллагаа эхэлж, Монгол бөөгийн Их зайран 1, Монгол бөөгийн их удган 1, Монгол бөөгийн тэргүүн дээд удган цолоор 1, Монгол бөөгийн тэргүүн зайран цолоор 5, Монгол бөөгийн зайран цолоор 3, Монгол бөөгийн удган 5 тус тус улаачид олгосныг МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүн олгосон байна.
Дундговь аймгийн Их газрын чулуунд хийсэн Нэгдсэн их тахилга, Нарны тахилга, Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудад хүндэтгэл үзүүлэх тахилга, Монгол туургатан нар Мөнх тэнгэрийн дээд шүтээн болсон Онгод шүтээн, Өвөг дээдэс, Эмээ, өвөө, Эцэг, эхээ дээдлэн хүндлэх, хүүхэд багачуудаа хүндэтгэх Хүүхдийн хайрханы тахилга, “Шар тийрэн”-гийн эсрэг болон Хар сүлдийг догшруулах тахилгыг хийсэн 15-н улаач нарт дурсгамж гардууллаа.
МБНЭ-ээс зохион байгуулсан ажилагаанд идэвхи, зүтгэлтэй оролцсон 3-н улаачид Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар, 4-н улаачийг “Мөнгөн шонхор” медалиар, “Хүрэл шонхор” медалиар 3 улаачийг шагнасныг гардууллаа. Ийнхүү үйл ажилагааны эхний хэсэг өндөрлөсөн билээ.
Үндсэн ажиллагааны хоёр дахь хэсэг болсон “МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ, ШАГНАЛ” хүртэгсдэд зориулсан баярын ЦЭНГҮҮН болоо.
Баярын цэнгүүнд урлаг соёлын гавьяатнууд, залуу зүтгэлтнүүд оролцож, хөгжөөнт тоглоом, бүжиг, цэнгүүн өрнөсөн билээ.
Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН болж өнгөрлөө.
Монгол бөөгийн цол олгох, цол, шагнал олгох ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН ажиллагаа, цол шагнал хүртэгсдэд зориулсан БАЯРЫН ЦЭНГҮҮН-ийн ажилагааг энэ 7 хоногийн турш дэлэгрэнгүй мэдээлэл хүргэх болно.
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЗУУДУГААР ЁСЛОЛЫН ХУРАЛДААН
МБНЭ байгуулагдсанаас хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Монгол бөөгийн тулгамдсан олон асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцон шийдвэр гаргаж ажиллав. Хамтын шийдвэр гаргаж сурна гэдэг том сургууль юм. Хуралдаж сураагүй амин хувиа хичээдэг, зөвхөн бүртгүүлэх гэж ирдэг идэвхгүй хэсэг байсан. Тийм гишүүд хуралдааны ирц, идэвхид муугаар нөлөөлдөг. Түүнээсээ салсан. МБНЭ-ийн 100 дугаар хуралдаан бол олон он жилүүдийн хамтын хөдөлмөрийг илтгэсэн тоон үзүүлэлт юм. Монгол бөөгийнхөө төлөө зүтгэж яваа манлайлагч нартаа баярлалаа.
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн хуралдаан 2023 оны 10 дүгээр сарын 21-ны өдрийн 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэв. Үүнд:
ХЭЛЭЛЦЭХ ҮНДСЭН АСУУДАЛ.
Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
1. ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ШАШИНЫ ТЭРГҮҮНҮҮДИЙН УУЛЗАЛТЫН ТУХАЙ БАРИМТАД КИНО
2. ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС МОНГОЛ УЛСАД ХИЙЖ БУЙ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ШАШИНЫ ТЭРГҮҮНҮҮДИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН ТУХАЙ
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
3. АНУ-ын Элчин сайд Р.Буаментай хийсэн уулзалт
4. БНТУ-ын арга хэмжээнд оролцсон тухай
5. БНАСАУ-ын Үндэсний баярын арга хэмжээнд оролцсон тухай
6. БНХАУ-ын Өвөрмонголын бүсэд ажилласан тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГИЙН ТАХИЛГЫН ТУХАЙ
7. ОХУ-ын Агийн болон Улаан-Үд, Түнхэн аймагт ажилласан тухай, Монгол бөөгийн Их удган, зайран цолонд нэр дэвшүүлэх тухай.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Гурав. БОДЛОГЫН АСУУДАЛ
8. Хар сүлдны тахилгад оролцох, залбирал үйлдэх хүсэлтэд олон жил хариу өгөхгүй байгаа тул Батлан хамгаалахын сайд болон холбогдох хариуцлагтангуудад чиглэлийн зан үйл хийх, энэ чиглэлээр ажлын хэсэг гарган ажиллуулах арга хэмжээг зохион байгуулах тухай.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Дөрөв. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА
9. МБНЭ-ийн сурталчилгааг өргөжүүлэх, чанаржуулах, ДЦХ-н гишүүдийн хариуцлагыг сайжруулах тухай
Тав. ДОТООД АЖИЛ
10. Байгууллагын бүтэц, үйл ажиллагааг шинэчлэх тухай
11. Төлөөллийн зөвлөлийн даргын сонгууль хийж, удирдагчийг томилох
Дээд Цэцийн хуралдайн гишүүн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
Зургаа. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУД,
12. Дэлхий болон дотоод улс төрийн нөхцөл байдал
ПАП ФРАНЦИС МОНГОЛ ДАХЬ ШАШИН ХООРОНДЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА.
Өнөөдөр "Хүн театр"-т Монгол дахь шашин хоорондын уулзалтад оролцохоор ирэхэд Гэгээн Эцэг Францисыг Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба Дэмбэрэлийн Чойжамц хүндэтгэн угтлаа. Шашин хоорондын уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нийт 12 шашны төлөөлөл оролцож үг хэлэв.
Пап Францис шашны төлөөлөлд хандан үг хэлэхдээ буддын шашны эртний судар болох "Номын бадаг"-аас эш татаж шашин хоорондын эв зохицлыг онцоллоо.
Монгол дахь католик Шашин
Католик шашины төв байранд уламжлал болсон ээлжит уулзалт ярилцлага боллоо.Ватиканы Төлөөлөгчийн Газар өөрсдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулав.
Энэ арга хэмжээг зохион байгуулахаар Католик шашины 5 хүний бүрэлдэхүүнтэй комис ажилласан байна.
Католик шашины хуулийн зөвлөх Б.Баярмаа ярилцлагыг удирдлаа. Шашины төлөөллийн бүрэлдэхүүнд Монголын Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүн Нарантуяа оролцож үг хэлж, санал бодлоо солилцлоо.
Уулзалтад Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Зүүнхүрээ Дашчойлинг Хийд, Долоо дахь өдрийн Адвентист Чуулган, Монголын Бахайчуудын Үндэсний Оюун Санааны Чуулга, Монголын Эвангелийн Эвсэл, Иудейн шашин, Орос Үнэн Алдартны Сүм, Шинто Шашны ООМОТО Монгол Төв, Жэховагийн Гэрчүүд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбоо, Олон улсын Бүгд найрамдахчуудын сангийн төлөөлөгчид оролцлоо. Уулзалтын дараа дурсгалын зураг авахууллаа.
Бүгд Найрамдах Түрк Улсын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад Монгол Улсын Их хурлын дарга Занданшатар оролцов. Бүгд Найрамдах Түрк Улсын 100 жилийн ойд Хүндэтгэлийн ажиллагааг нээж, Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайд Х.Э.Зафер Атес үг хэллээ. Баярт үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Занданшатар баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Баярын ажиллагаанд Монгол дахь дипломат төлөөлөгчид, Элчин сайдууд, хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байлаа. Баярын үйл ажиллагаанд зориулж турк, монголын үндэсний ая дууны мэндчилгээ эгшиглэж, хэсэгчилсэн тоглолт хийлээ.
Бүгд Найрамдах Түрк Улсын 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Үйл ажиллагаанд оролцох явцад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНХАУ, БНСУ, Канад Улсын шинээр томилогдсон Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгч нартай танилцлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хувьд хамтын ажиллагаа нь Хоёр орны аюулгүй байдлын салбарт эхэлсэн байдаг.
Харин БНТУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хооронд буцалтгүй тусламжаар баригдсан, Хархорин-Хөшөө цайдамын авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн музей байгуулах ажлуудад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь зохих хэмжээгээр оролцож байжээ.
Туркэд боловсролын байгуулагатай танилцах, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох, монгол оюутан боловсрол эзэмшүүлэхэд тэтгэлгээр суралцах боломжийг нэмэгдүүлэх, зэргээр 10 орчим удаа харилцан зочилсон байдаг.
Монголд Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах төслөөр эхлүүлсэн Мэргэн Тоньюкукийн хөшөө дурсгал нь Түркийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд чухал ач холбогдолтой юм.
Туркийн түүх, соёлын хувьд асар их ач холбогдолтой археологийн олдворуудыг гарган сэргээн засварласан бөгөөд одоо хүртэл Монголын үндэсний түүхийн музейн Түрэг соёлын өвийн үзэсгэлэнгийн танхимд хадгалагдаж байна.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын ЭСЯ-наас зохион байгуулсан баярын арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга П.Анужин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар оролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн түүхэн ой энэ онд тохиож буйг цохон тэмдэглээд Монгол Улс БНАСАУ-тай тогтоосон түүхэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг онцлов.
Мөн Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, дипломатчид, найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцов.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо. Тэрээр БНАСАУ-д 2004 оноос хойш олон удаа зочилсон байдаг.
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.
Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.