Уншиж байна...

Аав ээж минь надаа төрсөн нутагтаа очих хүсэлт гаргажээ.

Ер гарсан настай аав, ная гарсан настай ээжээ аван нутгаа зорьсон тэр жилийн зун, нутагтаа эжий, аавтайгаа очсон сүүлчийн зун байлаа.

Аав, ээж минь хэн, хэн нь төрсөн нутагтаа сүүлчийн удаа ирж байгаагаа ойлгож байлаа.

Өнгийн цэцэгс тал бүрхсэн тэр зун ер бусын сайхан байсан.

Нутгынхаа “Арал” хэмээх газар голын эрэгт түр зогссон тэр мөчид аав минь бодогшрон зогсонгоо Ямаат хэмээх уулын ар зоог зааж тэр миний бага нас газар хонь, ямаагаа хариулж өссөн юм. Багадаа цуг тоглож, малаа хариулж явсан миний үе тэнгийн найз минь бодогдож байна даа гэв.

Миний хувьд аавынхаа хонь хариулж явсан газраар очих хүсэл төрөв. Би аавдаа хоёул тэр хавиар очоод үзье гэж хэлэв. Бид арван таван минутын дараа тэр газарт очсон байлаа.

Гэнэт гайхалтай учрал болох нь тэр, багадаа хамт тоглож өссөн найз нь яг л тэндээ малаа хариулж яваатай таарав. Наян жилийн дараа тэр л газраа учирсан хоёр уйлан хайлан тэврэлдэх тэр мөчид, уначих вий дээ хэмээн түших гэж гүйж яваад тэр сайхан агшиныг зургийн аппаратад мөнхөлж чадсангүй.

Нутгийнхан маань биднийг хүндэлж миний төрсөн газрын ойролцоо гэр барьж өгчээ. Хоёр гэр байх агаад ар талын гэрт Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай байрлаж байв.

Гэртээ өглөөний цай юугаа ууж суух мөчид тооно дээр бөхийх хадан дээр нэг юм хөдлөх шиг болов. Анхааран харлаа. Дотоод сэтгэлд бахархал, омогшил цээж дүүрээд явчихав.

Тэрхэн агшинд ховорхон мөч тохиож, тоонот гэрийн дээрээс нөмрөх мэт дүнхийх хаданд дээр янгирын сүрэг яваа нь харагдав.

Дэлхийд тоонотой гэрт амьдардаг, шууд байгальтайгаа харьцдаг ард түмэн Монголоос өөр хаана ч байхгүй.

Янгирын сүрэг аажуу тайван бэлчиж, төрсөн нутгаа зорьсон аав, ээж, хүү гуравт монгол гэрийн тооноор нутгийн мэнд дэвшүүлэх тэр мөч гайхамшигтай, бас мартагдашгүй байж билээ.

Гэрийн тооноор янгир харч хэвтэх хувь ганцхан монгол хүнд л заяажээ.
Л.Жаргалсайхан

0013
0013
001
001
003
003
004
004
005
005
006
006
007
007
009
009
0010
0010
0011
0011
0012
0012
Previous Next Play Pause
0013 001 003 004 005 006 007 009 0010 0011 0012

Бусад мэдээ

Mar 30, 2024 438

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 199

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/