Уншиж байна...

Манай хамт олон маш их мөрөөдөлтэй. Түүнийгээ биелвэл сайханаа гэж ярилцдаг. Хүсэл зорилготой байх сайхан. Түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж амьдарна гэдэг чухал.
Бид Тэнгэр шүтдэгт бөө мөргөлөө дэлхийн хэмжээнд тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхсэн гэж зорьдог. Манай өвөг дээдэс ийм боломжийг бидэнд үлдээжээ. Энэ бол олон арван жилийн сэтгэл зүтгэлийн үр шимээр амжилтад хүрэх болно. Асар их хугацаа, хөрөнгө шаардана. Монголын ард түмэн дэмжвэл хүсэл мөрөөдөл маань маш хурдан ажил хэрэг болж биелнэ.
Нэг. МБНЭ-ИЙН ДҮРЭМ-ЭЭС
Манай байгууллага өөрийн дүрэмтэй. МБНЭ-ийн дүрэмд бүх асуудал тусгагдсан байдаг. МБНЭ-ийн дүрэм нь 8 бүлэг, 15 зүйл, бичгийн цаасны 11 нүүрт багтдаг. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Дээд хуралдайн 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хурлдайгаар баталж, Дээд цэцийн хуралдайн 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулж батлав.


“МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ”
ШҮТЛЭГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
МОНГОЛ БӨӨГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС
Бөө шүтлэг бол монгол нутагт хүн бий болсоноос хойш үүсэн хөгжиж уламжлагдан ирсэн байгаль, дэлхий-хүн хоорондын хүйн холбооны илэрхийлэл, шүтээн болсон Мөнх тэнгэр, эзэн хаан Чингисээ эрхэмлэн шүтсэн, үндэсний үзэл, монгол бахархал, соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үзэл мөн.
Монгол Бөөгийн Нэгдсэн эвлэл нь хөгжил дэвшил, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санааг баримталсан, иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн шүтлэгийн байгууллага юм.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл.
1 дүгээр зүйл. Алсын хараа, Зорилго, Зарчим.
1.1. Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь байгууллагын Алсын хараа, Эрхэм зорилго, Тунхагийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
МБНЭ-ийн Алсын хараа: Бид шударга үнэн бүхний дээр ноёрхсон, Ихэс ноёд, иргэд нь эрх тэгш харилцаанд тулгуурласан, баатарлаг түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хүндэтгэн дээдэлдэг, идэр залуус нь эх орондоо үнэнчээр зүтгэсэн, багачууд хүүхдээ асран хүмүүжүүлсэн, өндөр хөгжил бүхий хүчирхэг Монгол Улсаа мандуулна. Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн Аугаа их нүүдлийн соёлоо шинэ эрин зуунд зохицсон, ертөнцийн хүмүүсийн сонирхон ирж үздэг гайхамшиг болгон эргээд дэлгэрүүлнэ.
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Эрхэм зорилго:
Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэн уламжлалыг сэргээх, өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон сайхан байгаль, эх нутаг, газар, түүний хөрсөн доор өнөөг хүртэл хадгалж ирсэн асар их баялаг, Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалсан байгууллагын үндэсийг тавих, хөгжүүлэх, таниулан сурталчлах, хамтран ажиллах, зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх.
1.2.Зорилго: МБНЭ нь Салбар байгууллагууд болон гишүүдээ (цаашид “Гишүүн” гэх) нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж Мөнх тэнгэрийн шүтлэгийн нэгдсэн ойлголтыг бий болгох, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэхийг зорилго болгоно.
1.3.Зарчим: МБНЭ нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:
1.3.1. Улс төрийн үйл ажиллагаанаас ангид байх: Аливаа нам, эвсэл, холбоодын улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах бөгөөд ямар нэгэн бүлгийн явцуу ашиг сонирхлыг хөхүүлэн дэмжихгүй.
1.3.2. Хүний эрхийг дээдлэх: МБНЭ нь Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.3.3. Даян дэлхийн энх тайвныг эрхэмлэх: МБНЭ нь үүрд мөнхийн энх тайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
1.3.4. Ил тод байх: МБНЭ нь ил тод ардчилсан байх зарчмыг баримтлаж, нийт гишүүдэд нээлттэй байна.
1.3.5. Хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах: Тус байгууллага хараат бус, бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах ба хувь хүн, бүлэглэл, байгууллага, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд нийцүүлсэн үйл ажиллагаа явуулахгүй.
1.3.6. Эд баялаг, шуналаас ангид ажиллах, Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажиллана.
1.4. Үйл ажиллагааны үндсэн чиглэл.МБНЭ нь байгууллагын зарчимд үндэслэн гишүүддээ дор дурдсан боломжийг олгосон үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгоно. Үүнд:
1.4.1. Хувь хүний хөгжил: Сургалтын хөтөлбөрөөр дамжуулан гишүүд өөрсдийнхөө авьяас чадвар, чадамжийг нээн хөгжүүлэх боломжоор хангах.
1.4.2. Нийгмийн хөгжил: Төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн асуудалд суралцаж, тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэх.
1.4.3 Бөөг хөгжүүлэх бодлого боловсруулах , хэрэгжүүлэх биелэлтэнд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчидийн идэвхитэй оролцоог хангах.
1.4.4. Олон улсын хамтын ажиллагаа: Олон улсын чуулга уулзалт, сургалт, бусад байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан Мөнх тэнгэрийн үзэл, монгол уламжлалт бөө шүтлэгийг судлах, түгээх, дэлхийн бусад оронд амьдардаг бөө мөргөлтөн, тэдний соёл, зан заншилтай танилцаж хамтран ажиллах.
1.5. МБНЭ нь бөө нарын нэгдсэн төв байгууллага мөн. МБНЭ-ийн үйл ажиллагааны дараахи нийтлэг зарчимыг баримтлана. Үүнд:
1.5.1. МБНЭ нь Мөнх тэнгэрийн үзэл, бөөгийн шүтлэгийг олон түмэнд дэлгэрүүлж, сурталчилахын төлөө ажиллана.
1.5.2. МБНЭ нь зохион байгуулалт, удирдах байгууллагуудын үйл ажиллагаа нь уламжлалт ба ардчилсан зарчимд тулгуурлана.
1.5.3. Мөнх тэнгэрийн үзэл, Бөөгийн шүтлэгийг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтэнд нь хяналт тавих үйл ажиллагаанд иргэд, дэмжигчдийн идэвхитэй оролцоог хангаж ажиллана.
1.5.5. МБНЭ нь асуудлыг чөлөөтэй хэлэлцэх бөгөөд цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж,олонхийн саналаар шийдвэрлэн гарсан шийдвэрийг нийтээрээ дагаж биелүүлнэ.
1.5.6. МБНЭ нь аливаа шийдвэрийг энэ дүрэмд заасны дагуу албан ёсны хуралдаанаар хэлэлцэн гаргана.
1.5.8. МБНЭ нь үйл ажиллагаагаа ёс зүйн өндөр түвшинд шударгаар явуулна.
1.5.9. МБНЭ-ийн бүх шатны байгууллагад эрдэмтэн судлаачид, шүтэгч, бишрэгчид, ивээн тэтгэгчидийг өргөнөөр оролцуулахыг эрмэлзэнэ.
1.5.10. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нь хуулийн этгээд мөн.
ГУРАВДУГААР ХЭСЭГ.
МБНЭ-ийн бүтэц, түүнийг байгуулах.
3 дугаар зүйл.МБНЭ-ийн бүтэц, Үүнд:
3.1. Монголын мөнх тэнгэрийн үзэл, язгуур, уламжлалт бөөг шүтлэгийг дэмждэг иргэдээс бүрдсэн Дээд цэцийн хуралдай, бөөгийн хүрээлэн, анхан шатны зөвлөл гэсэн бүтэцтэй байна.
3.2. МБНЭ-ийн удирдах дээд байгууллага нь Дээд хуралдай, төлөөллийн төв байгууллага нь Дээд цэцийн хуралдай байна.
3.3. Бөөгийн зан үйлийг явуулах, тахилга үйлдэх, олон улсын болон дотоодын арга хэмжээ, үзэсгэлэн үзвэр, музей, уншлагын танхим, тахилгын болон мөнх тэнгэр ёслолын ордон, соёл үйлчилгээний газруудаас бүрдсэн цогцолбор, Монгол төрийн төлөө амиа зориулсан баатруудын хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнтэй байна.

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 441

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 199

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/