Уншиж байна...

Тувагийн хил дагуу амьдарч байсан малчин Дорлигжав урт гартай нэгэн аж. Нэг удаа олуул нийлж Тува руу гараад бөөгийн малаас хөөжээ. Тэр бөөг эмэгтэй xvн мөртлөө сахал үстэй алмас шиг амьтан байдаг гэж ярилцана. Түүний талаарх итгэмээргүй мэдээлэлийг тоосон янзгүй хэсэг залуус. Хөхчин бөөгийн адуу малыг хөөж ирсэнээс хойш бүлэг хулгайчдын амьдрал өөд гарсангуй. 


Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд үлдэж түүнийг нутгийн номч мэргэн өвгөн хааж хамгаалдаг байж. Нэг удаа Улаан өвгөн түүнд хэлжээ. “Миний бие барагтай болов. Одоо үүнээс цааш чамд туссан бөөгийн хараалыг хариулж чадахгуй. Чи нутаг сэлгэж хол нүү, тэгвэл гайгуй байж магадгуй” хэмээжээ.
Дорлигжав ч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд дархад нутагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт дээр очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд, “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагуй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том xүү Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд үзэгдэх бараагуй алга болсон хүүгийнхээ араас зовсон эцэг Дорлигжав асууж, сураглаад үр дүнд хурсэнгүй цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр олсонгүй гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “хүүгийн чинь бие сүнсийг Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. Түүнд ЧИНИЙ ХИЙСЭН НУГЛИЙГ үүрүүлж байгаа юм байна” гэсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод Хүний горьдлого хэзэз ч тасардаггүй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал хүүхэд нь үхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгуй ажиллаж байна гэнэ. Унэхээр боол, зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад Дорлигжав тэсэлгүй“Цэдээн, миний хүү нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харья” гэж
орилсон байна.
Xүү Дорлигжавыг хараад танихгүй байгаа бололтой бүр үзэн ядсан царай гаргаад хөлдүү аргал шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад xүү нь дүрээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.
Цэдэн xүү
Дорлигжавыг өөртөө ойртуулахгүй хөөж байв
Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд гүйж оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв түүнийг хүн гэхэд бэрхтэй, хүн гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.
Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүx гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтруулж, xvvr минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хуртэл амласан байна. Энэ үед Цэдэн xvv Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвүүцэнгүйгээр харж Хөхчин бөөгийн хажууд зогсон бүхэл өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө хүн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн xүүг өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр.
Энэ хугацаанд Цэдэн хүүгийн нүүр царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд xүү нь түүний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн хүссэн бухнийг ах дүүгээсэй цуглуулж хүргэж өгсөнөөр Цэдэн хүүтэйгээ хамт Хөвсгөл нутагт ирж амар жимэр амьдарсан гэдэг

 

Бусад мэдээ

Mar 30, 2024 392

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 177

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/