Уншиж байна...

Бидний аян зорьсон нутаг Шулуун хөх хошуунд хүрч ирлээ. Шулуун хөх хошуу бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн харъяат хошуу билээ. Аймгийнхаа Долнуур шянь, Шилийн хот болон Тайвас, Шулуун хөвөөт цагаан, Сөнөд зүүн, Авга гэх дөрвөн хошуу, бас өөртөө засах орныхоо Улаанхад хоттой хаяа залгадаг. 9,963 км2 газартай энэ нутагт 81,967 орчим хүн оршин суудаг байна.

Дотроо 3 балгас (Шанд, Хавирга, Сангийн Далай), 8 сум (Буушуудай, Нарт, Сайнхудаг) болж хуваагддаг.
Манжийн Дайчин гүрний цэргийн гол хүч байсан найман хошууны нэг хошуу бөгөөд доод зэрэглэлийн таван хошууны нэг болой.
Ийм түүхтэй нутгийн төв балгас болох Шанд хотод оройхон очсон юм. Зон олон төв талбай дээр цуглаж айсуй наадмын бэлтгэл ажил урлагын тоглолтыг сонирхоно. Тэдний дунд орж, оройн цэнгүүн, хоол унд, худалдаа наймаа зугаа цэнгэл хэрхэн өрнөхийг харж явлаа.
Хубилай хаан бөгөөд 1255 онд Мөнх хаан уг хотыг барихыг зөвшөөрсөн зарлигийг буулгасан байна. Энэхүү хотыг барих ажил 1256 оны зунаас 1259 он хүртэл үргэлжилсэн. Өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шулуун хөх хошууны нутагт байрлах уг хот нь хожим Шанду хэмээн алдаршсан юм. Монгол бичигт “Шанд” хэмээх үгийг “Шанду” хэмээн бичдэг байсантай холбоотой. “Шань Ду” хэмээн бичдэг бөгөөд үүнийг монгол хэлнээ хөрвүүлэхэд “Дээд нийслэл” гэсэн утгыг илэрхийлдэг байна. 1272 оны 3-р сард Хубилай хаан шинэ хотоо “Хаанбалиг” буюу “Их нийслэл” хэмээн нэрлэсэн.
Хубилай 1260-1264 онд улсынхаа нийслэлийг Хархорумаас Кайпин буюу Шанду хотруу 1264 оноос Кайпин хотоос Хаанбалиг руу тус тус нийслэлээ шилжүүлсэн юм. 1264 оны 9-р сард Хубилай хаан зарлиг гаргаж Хаан балгас буюу Хаанбалиг хотыг Монгол гүрний жинхэнэ нийслэл, Шанду хотыг 2 дахь нийслэлээ болгохоор тогтсон. Энэ үеэс Хархорум хот нь Монгол гүрний нийслэл байхаа больж алслагдсан муж болон хувирсан байна.
1271 онд Хубилай улсынхаа нэрийг “Юань” хэмээн өөрчилсөн. Энэ нь уг үндэс, язгуур угсаа гэсэн хятад гаралтай үг юм. Хубилай Юань гүрний эзэн хаанд өргөмжлөгдсөнийхөө дараа юун түрүүн өөрийн эрх мэдэл, байр суурийг бэхжүүлэх арга хэмжээг авсан юм. Ингэхдээ тэрээр эд хөрөнгө, эрх мэдэлд дуртай Монгол ноёд язгууртнуудыг өөртөө татах аргыг ашигласанаас гадна хятад түшмэдийн хүчийг ашигласан юм.
Хубилай Юань гүрний хаан болсныхоо дараа доорхи бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд: Гадаад бодлогын хувьд 1. Өмнөд Сүн улс буюу Хятад орныг бүрмөсөн эзлэн авах бодлогыг баримталсан. Ингэхдээ тэрээр Сүн улсын дотор гарч байсан тариачдын бослого, ноёлогч бүлгийн хоорондын зөрчлийг ашиглахыг эрмэлзсэн. Улмаар Өмнөд Сүн улсыг 1279 онд мөхөөсөн байна. 2. Японыг байлдан эзлэх бодлогыг явуулж хэд хэдэн удаа довтолсон. Тухайлбал: 1265-1271 оны хооронд хэд хэдэн удаа элч илгээж Юаны харьяанд орохыг шаардаж байсан. Улмаар 1274, 1281 онуудад Япон руу цэрэг илгээсэн боловч амжилт олоогүй. 3. Зүүн өмнөд Азийг эзлэхэд ихээхэн анхаарал тавих болсон.

Зургаа. ХУВИЛАЙН ОРДОН БА ШАР ТАЛ

Шулуун хөх хошуу бол түүхэн дээр монгол туурагатаны хөгжин мандасан, төр барисан хүйс газрын нэг юм. Одоогийн Шулуун хөх хошууны нутаг бол Их Юань Улсын Хувилай Цэцэн хааны мандаж байсан төрийн Шар талд байгуулсан зуны ордон байсан газар бүлгээ. Хурахын уулс, Хулан шарга даагын элс манхыг багтаасан өргөн уудам, өнөр баян тал нутаг болно. Одоо тус хошуу нь Өвөр монголын шилийн гол аймагт багтаж байна. Шулуун хөх хошуу бол өнөр баян үзэсгэлэн сайхан нутаг юм. Балар ой, битүү шугуй, алаг цэцэг, нуур бөрд үргэлжилсэн умарт хэсгийн Хулан шарга даагын элс манхан дах Загастай нуур, гурван сайхан нуур, Аривдах, Даага, Сангийн далай нуур нь загас, хужир, Бадваагийн гаралтаараа гадаад дотоодод цуутай билээ.

Шулуун Хөх хошуу аялал жуучлалын нөөц ихтэй, соёл түүхийн давуу талаараа онцлогтой. Өвөр Монгол орны хэмжээнд цорын ганц дэлхийн соёлын өв - Юань гүрний Дээд нийслэлийн буурь энэ нутагт бий. Энэхүү газар нь жилдээ хүлээн авах жуулчлалын тоогоор Монгол улсыад ирдэг аялал жуулчдын тооноос давдаг. Улмаар малчдын хамтарсан байгуулсан 132 аялал жуучлалын баазын 10 нь ӨЗО-ны зэрэглэлийн 5 одтой аялал жуучлалын төвийн стандартыг хангажээ.
Бид түүх соёл, байгаль орчин, газар зүйн байрлал, зам тээврийн давуу талаа ашиглан Юаний Дээд нийслэлийн буурийн эргэн тойронд тал нутгийн өвөрмөц соёлоор онцлог болгосон “Хулан шарга даага” элсний аялал жуучлалын бүс, түүх соёлын үлдэгдлээр онцлог болгосон алтан цэцэгт талын аялал жуучлалын бүсийг бүтээн байгуулжээ.
Их Юань улсын дээд нийслэлийн туурь нь ЮНЕКСО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Юань гүрний дээд нийслэл буюу Хубилай сэцэн хааны сэрүүн асрын туурь нь Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны төвөөс зүүн зүгт 28 км зайтай орших Шанд голын /Луань Хэ голын дээд урсгал/ хөвөөнд оршдог юм. Хотын туурь нь тэгш дөрвөлжин хэлбэртэй бөгөөд тал бүр нь 2200 м2. Юань гүрний дээд нийслэл нь гадар хот, дотор хот болон цэцэрлэг хот гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Төв ордон буюу Их амгалан ордны туурь нь 8 м өндөр, зүүнээс баруун тийш 170 м урт, хойноос урагшаа 55 м өргөн аж. Их амгалан ордон нь тухайн үедээ 7 давхар байсны гурван давхар нь газар дор байдаг байжээ.
Хубилай хааны хүрэл хөшөөг Шанд голын хөвөөнөө Хубилай сэцэн хааны цул хүрэл хөшөөг 80 тн хүрлээр 2007 онд босгожээ. Энэ нүсэр том хүрэл хөшөөний гол цөмд нь дүрслэгдсэн хүн бол Чингис хааны дөрөвдүгээр хүү болох Тулуйн хоёдугаар хүү Хубилай сэцэн хаан юм. Хубилай сэцэн хаан 80 насалсан учир хөшөөг 80 тн хүрлээр цутгажээ.
Хубилай хаан дээд нийслэлээ Шандын шар талд 1256 онд байгуулснаас хойш энэ хөшөөг урлаж дууссан 2007 оныг хүртэл нийт 751 жил өнгөрснийг билэгдэн хөшөөг 7.51 м өндөртэй хийжээ. Харин тэрбээр Юань гүрнийг 34 жил захирсны учир хөшөөг 34 метр урттай хийсэн гэнэ. Хөшөөг 6 метрийн зузаантай хийсэн нь бас л учиртай. Энэ нь Юань гүрнийг нийт 11 хаан захиран төвхнүүлснээс Хубилай хааныг оролцуулаад ердөө 6 хааныг л энэхүү хөшөөг байгуулсан Юань гүрний дээд нийслэл Шанд хотод хаанаар өргөмжилсэнтэй холбоотой.
Хөшөөний гол хэсэгт нь Хубилай хааны сүрлэг дүрийг товойлгосон бол зүүн гар талд нь нийслэл Шанд хотод хаанаар өргөмжлөгдсөн Хубилайгаас гаднах 5 хааны дүрийг урлажээ. Энэ таван хаан нь баруун гар талаас Өлзийт хаан Төмөр, Хүлэг хаан Хайсан, Буянт хаан Аюурбарбад, Заяат хаан Төвтөмөр болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нар болно.
Хубилай хаан нь Юань гүрнийг байгуулахаасаа ч өмнө эрдэмтэн мэргэдийг ихэд эрхэмлэн хүндэтгэж, өөрийн шадар туслах бөгөөд зөвлөхөөр ажиллуулдаг байжээ. Тйимээс хөшөөний баруун хэсэгт түүний зөвлөхүүдийн босоо дүрийг товойлгосон байна. Үүнд: Юань гүрний засаг захиргааны зохион байгуулалтыг төлөвлөсөн Лию Бинг Жун; Юань гүрний одон орон судлалын төвийг үүсгэн байгуулагч Перс гаралтай эрдэмтэн, одон орон судлаач Жамал-ад-Дин; гурав дахь нь мөн төрийн засаглалын зохион байгуулалтыг хариуцаж байсан улс төрийн зөвлөх Ёо Шү, дөрөв дэх нь инженер математикч, Шанд болон Бээжин хотын усан сангийн системийг зохион бүтээж, гардан байгуулсан алдарт Гүо Шү Жин, тав дахь нь дөрвөлжин үсгийг зохиосон, Юань гүрний Улсын багш Пагва лам бол зургаа дахь нь Дорныг Өрнөдөд аяллын тэмдэглэлээрээ танилцуулсан Италийн алдарт жуулчин Марко Поло юм. Марко Поло нь Юань гүрэнд нийт 17 жил амьдарсан билээ. Юань гүрний дээд нийслэл орших Шанд хотод 7, 8 дугаар сард алтанхуа буюу алтанлянхуа цэцэг битүү ургаж, шав шар өнгөтэй болдог учир тэр талыг “Шандын шар тал” гэх болжээ.
Хубилай хааны амьдрал, Юань гүрний улс төр, эдийн засаг, соёл, дайн байлдаан болон гадаад харилцаа зэргийг харуулсан өргөн агуулга бүхий "Хубилай хаан" 50 ангит уран сайхны киноны зураг авалтын хотхоныг Шандын шар талд байгуулжээ.

 

1
1
2
2
4
4
5
5
6
6
7
7
9
9
10
10
Previous Next Play Pause
1 2 4 5 6 7 9 10

Бусад мэдээ

Mar 30, 2024 420

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 187

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/