Уншиж байна...

Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг чадварлаг зохион байгуулж, иргэд аж ахуй нэгжээ нэгтгэж, ажиллуулжээ. Наадмын бэлтгэлийг богино хугацаанд хийсэн бүтээн байгуулалтууд хамаарч байна. Архангай аймаг руу энэ өдрүүдэд давтагдсан тоогоор 3500 орчим машин орсон байна. Нэг машинд 2-4 хүн гэж тооцоход л 10.000 гаруй хүн Архангайг зорьсон байгаа юм. Тэднийг эмх цэгцтэй байрлуулж, сэтгэл хангалуун наадуулсан хэмээн иргэд дүгнэжээ.


Ерөнхий продюсер Цоомоо, Ерөнхий найруулагч Тамир, бусад уран бүтээлчид, ер нь аймгийнхан тэр чигтээ сэтгэл зүтгэл гарган ажилласан байна. Морь нь хурдан, бөх нь шуугиулсан, харваачид нь мэргэн сайхан наадлаа, сайхан байна аа
Наадамчин олныг хамгийн их баясгаж, эрч хүч өгч, хийморь сэргээсэн зуу гаруй морьтон дайчдын үзүүлбэр үнэхээрийн гайхалтай байлаа. Бусдаас ондоошиж, бахархал төрүүлсэн морьтонгуудын үзүүлбэрийг хийхэд сум бүрээс зүс ижилсүүлэн морьдоо сонгож, сар илүү сургаж тоглолтонд оруулжээ. Энэ их хүч хөдөлмөрийн үр дүнд морьтон дайчдын үзүүлбэр мэргэжлийн өндөр төвшинд хүрсэн байна. Найруулга, дайчдын хувцас, морьдын тоноглол тун гайхалтай.
Түүхч хүний хувьд хэлэхэд Архангай аймгийн 100 жил гэдэг уг нь Цэцэрлэг Мандал уулын аймгаас ярьж буй гэвэл Архангай төдийгүй уг аймагт одоогийн Баянхонгор, Өвөрхангай аймгийн олонх, Хөвсгөл, Булган, Завхан аймгийн зарим сумд багтаж байсан гэдгээр гагц Архангай бус их өргөн дэвсгэрийг багтаасан хэмжээнд ярих нь зүйд нийцнэ. Тэгээд цаашилбал Сайн ноён хан аймаг гэвэл ахиад огноо цаашилна. Бүр цааш яривал Халхын Долоон хошуунаас 1655 онд 8 дахь нь болж салаалж улмаар Сайн ноёны эх болсон Түмэнхэн Сайн ноёны хүү Данзан ламтны эх суурийг тавьсан гэдгээр бол анхны суурин нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дахь Түй, Шаргалжуут голын бэлчирт буй Хийдийн гэзэгт буй болно.
Наадмын дэвжээнээс шууд аймгийн төд Цэцэрлэг хотоор орж, улмаар Цагаан давааг давж, Тамирын голын уудам хөндий Тайхар чулуу бүхий хөндийг туулж, гол гарч Их тамир суманд өдрийн хоолоо идээд цааш аянаа үргэжлүүлэв.
Аян зам маань Тэрхийн цагаан нуурын хөвөөгөөр үргэжилж, үзэсгэлэнь Хоргийн байгалийг нүд бэлчээн сонирхож өнгөрөөлөө. Саяхан тавьсан гэх Цахир сум хүртэлх авто зам одоо долгиолон усны мандал лугаа болж машин тэрэг эвдэрч хэмхэрхээр, бас аваар осол гарахаар болжээ. Гэхдээ энэ шавартай хөндийг бүтэн өдөр туулдаг байсан зам байсан гэхэд санах хүн ховор болжээ. Цаг хугацаа ийм байдаг ажуу.
Цахри сумыг өнгөрч өгссөөр Солонготын давааны овоон дээр очиж өргөлөө өргөж Завханы нутагт орлоо.

20230727_124402
20230727_124402
20230727_125317
20230727_125317
20230727_131617
20230727_131617
20230727_131749
20230727_131749
20230727_143101
20230727_143101
20230727_155909
20230727_155909
20230727_171956
20230727_171956
Previous Next Play Pause
20230727_124402 20230727_125317 20230727_131617 20230727_131749 20230727_143101 20230727_155909 20230727_171956

Бусад мэдээ

Mar 30, 2024 419

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 186

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/