Уншиж байна...

Хамаг монголын их эзэн Чингис хааны Хараа ихт “Харсүлд”-ны тахилга, залбирал нь олон мянган жилийн түүхэн уламжлалтай билээ. Баянхонгор аймгийн Баянлиг суман дахь Бичигтийн хад, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Шивээт хадны зураг энэхүү түүхийг батлан үлджээ.
Монголын түүхэнд Хүн улсын үеэс их эзэн Чингис Хааны үе хүртэл Хар сүлдийг тал нутгийн нүүдэлчин монголчууд зуун, зуунаар өртөөлөн тасралтгүй тахиж ирсэнг манай эрдэмтэн, судлаачид тэмдэглэн үлдээжээ.


Монголын Хараа ихт Хар сүлдийг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорноговь аймгийн Хөвсгөл, Дорнод аймгийн Булган, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум, Өвөр Монголын Ордос зэрэг олон газруудад тахиж байсныг дурьдаж болохоор байна.
Тэмүүжин 1189 онд Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөн цэргийнхээ сүр хүчийг нэмэгдүүлж, итгэл бишрэлийг бадраахын тулд Хар тугийг шинээр бүтээн залж, тахисан байдаг. Монголчуудын Хар сүлдний тайлгын тухайд их тайлга, бага тайлга, зуслангийн тайлга, догшруулах зэрэг тайлгыг үйлдэж байсан түүхэн уламжлал бий.
Монгол улсын ерөнхийлөгчийн 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 349 дүгээр зарлигаар “...Их хар сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнол, төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, туурга тусгаар монгол түмэнд мөнх тэнгэрээс илгээсэн монгол цэргийн үеийн үед сүсэглэн бишрэх оройн дээд шүтээн “ хэмээн тодорхойлжээ.
Эзэн Чингис хааны Хар сүлдийг шинээр бүтээн ...Их хар сүлд болгон залахаар 1991 онд Батлан хамгаалах яамны захиалгаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч, туг сүлдийг эх зургийнх нь дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгсөн ба Их хар сүлдийг Батлан хамгаалах яаманд хүлээн авч залах хүндэтгэлийн ёслол XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын шинийн гурван буюу 1992 оны 5 дугаар сарын 5-ны билэгт сайн өдөр болсон байна.
Түүнээс хойш олон удаа Их хар сүлдийг БХЯ-аас тахиж иржээ. Энэхүү тахилгад Монголын Тэнгэр шүтлэгт улаач нар сайн дурын үндсэн дээр зохион байгуулалт сайтаагаар оролцох болсон билээ. Учир нь энэхүү зан үйлийг Тахилгач Тэнгэрийн улаач гүйцэтгэж ирсэн байдаг. Бид тахилга, залбиралаа алсын зайнаас хийж, хүндэтгэл үзүүлдэг.
Гэвч Батлан хамгаалахын сайд Сайханбилэгийн үеээс эхлэн ХАМАГ МОНГОЛЫН ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ ХАРАА ИХТ “ХАР СҮЛД”-ийг ард олон цугларахаас сэргийлэн “сэмхэн” шуурхай тахидаг болсон билээ. Энэ нь тэнгэр шүтлэгт түмэн олноо тахилгад залбирах, оролцох хүсэлтээс ихээхэн холдуулахыг эрмэлзэх болсон билээ. Мөн төлөөллөө Их хар сүлд оруулж залбирах хүсэлтэд олон жил хариу өгөлгүй дарсаар ирсэн байна. Энэ нь:
Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “ 2. Хүнийг ...шашин шүтлэг, үзэл бодол, ...-оор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэсэн заалтыг, “12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж байна.
Хар сүлдны тахилгад оролцох, залбирал үйлдэх, хүсэлтэд олон жил хариу өгөхгүй байгаа тул бид аргагүй байдалд хүрч, чиглүүлэн догшруулах зан үйл хийхэд хүрлээ.
Мөн 2024 онд бид төвийн бүсэд Тахилч улаач нарын ажлын бүлгийг томилуулан ажиллуулах сурталчилгаа хийхэд хүргэж байна.
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ГИШҮҮД

Бусад мэдээ

Mar 30, 2024 420

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 187

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/