Уншиж байна...

Түүхэн өвөрмөц нөхцөлд төрөл бүрийн улс түмний янз бүрийн иргэншлийн өргөн харилцаа холбоо дэлхий даяар дэлгэрч эд, оюуны үнэт зүйлс улс түмний дунд түгэн тархаж, ард түмнүүд ойртон нягтарч байсан үйл явц нь хүн төрөлхтний дэвшил хөгжилд нааштай нөлөө үзүүлсэн болохыг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Хөгжлөөрөө янз бүрийн түвшинд орших, эдийн засгийн болон нийгмийн өөр, өөр тогтолцоотой, янз бүрийн шашин шүтдэг улс гүрнүүдийг хамтран ажиллах, харилцан ойлголцох дэлхийг хамарсан тогтолцоог бий болгож чадсан.

Тиймээс дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагын харилцааны эхлэл тэр үед тавигдаж, олон улсын харилцаанд хэрэглэгддэг дипломат ёс, журам чухамхүү монголын их эзэнт гүрний үеээс өнөөг хүртэл хэрэглэгдэж байна.
Монгол их гүрний эхний дөрвөн хааны үед явуулж байсан монголын гадаад харилцааны бүх үйл ажиллагаа жинхэнэ монгол нутгийг хамарч, монгол дахь нэгэн төвөөс чиглэгдэн гүйцэтгэгдэж байсан байна.
Чингис ба Их Монгол улсын бусад хаадаас харь орнуудын эзэн, хаадад явуулж байсан зарлиг, жуух, дипломат бусад баримт бичгүүд нь уг тавигдаж буй асуудлаархи өөрийн байр суурийг нарийн үндэслэлтэй гаргаж дипломат харилцааны ёсонд нэн шинэ зүйл бий болгосон хэмээн Б.Я.Владимирцов тэмдэглэсэн байна. Өгэдэй хаан Их Монгол улсын засаг захиргаа, төрийн зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, гадаад харилцааг ихэд өргөжүүлсэн юм.
Харилцан анд бололцоход эртнээс уламжилсан нарийн хэв ёсыг баримталдаг байжээ. Анд бололцох хоёр этгээд нь газар болзон уулзаж, бие биедээ бэлэг барилцан, эрхий хурууны цусыг амсалцан андгай тангараг өргөдөг байжээ. Тангараг нь хоёр этгээдийн хоорондын нэг ёсны ам гэрээ байжээ. Тангараг өргөхдөө хоёр этгээд хүч хавсран дайсантай тэмцэх, бие биедээ үнэнч шударга байх, харилцан эрх мэдэл тэгш байх, завсрын хэрүүл маргааныг нүүр учран хэлэлцэж, учрыг нь олж байх зэрэг зүйлийг хэлэлцэн тохиролцдог журамтай байжээ.
Монгол аймгуудын харилцааны түүхэнд элч нар их чухал үүрэг гүйцэтгэж байсныг мөн тэмдэглэвэл зохино. Алс холын харь орнуудад зарагдан явдаг тусгай мэргэжсэн элч нарын эрх үүрэг үлэмж болжээ. Элчин харилцааг хөгжүүлэх хэрэгт нийт их гүрний хэмжээгээр байгуулсан өртөө их ач тустай болсон байна.Энэхүү андын харилцаа өргөжин тэлж, аймаг хоорондын элч, цаашлаад улс хоорондын албан ёсны харилцаа болсон байдаг.
Их гүрний үеэр монголын гадаад хэргийн зохион байгуулалт, арга ажиллагаа, дипломатын өвөрмөц арга барил, ёс дэглэм, хэв заншил ч үүсэн бий болж байжээ. Гадаадтай харилцах дээд эрхийг хаан өөрөө барьж байсан учир бүх дипломат харилцааны хэргийг гагцхүү хааны нэрийн өмнөөс гүйцэтгэн явуулдаг байжээ. Хааны дэргэд гадаад харилцааны албан хэргийг хөтөлдөг тусгай битэгч /бичээч/ нар ажиллаж, харь орнуудад явуулах бичиг захидлыг уул орных нь хэл бичгээр зохион үйлдэж, төгсгөлд нь уйгаржин бичгийн сайд “үзэг ину” гэж уйгаржин үсгээр гарын үсэг зурж3 хааны их тамгыг дарж гүйцэтгэдэг заншилтай байжээ. Гадаад харилцааны гол чухал асуудал дайн найрамдлын асуудлыг хаан өөрийн төрөл садан ба том язгууртан ноёдын хуралдайгаар хэлэлцүүлэн шийдвэрлэдэг байсан нь монголын эртний овог аймгуудын ардчиллын үлдэц улбаа мөн байжээ.
Нэгдсэн улс байгуулагдсаны дүнд монгол орон дэлхийн олон улс оронтой харилцах болж, улмаар монголын их гүрэн бий болсны дараагаар гадаад харилцаа нь урьдаас илүү өргөжин хөгжжээ. Монгол улс шинээр гарч ирсэн нь монгол ба хөрш орнуудын харилцааны шинж төрхийг өөрчлөн хувиргасан төдийгүй, мөн нийт Төв Азийн улс хоорондын харилцаанд томхон өөрчлөлт оруулжээ.
Монгол улсын дипломатын үйл ажиллагаа нь харь орнуудад тусгай тамга тэмдэг бүхий гэрэгэтэй /мөн пайз ч гэдэг/ элч нарыг довтолгох буюу гадны элч нарыг хүлээн авах, гадаад орнуудтай бичиг захидлаар харилцах буюу элдэв төрлийн гэрээ хэлэлцээр эвсэл холбоо байгуулах, бусад улс орныг улс төр, цэргийн талаар туршин тагнах зэргээр гадаад бодлогыг гүйцэтгэн хөтлөх элдэв арга ажиллагаа тогтворжин төрөлжиж байсан байна.
Чингис хаан дайны өмнөх дипломатын элдэв төрлийн бэлтгэл ажлыг их хийж, дайсан улсаа олон улсын талаар бүрэн ганцаардуулах бодлого явуулдаг байжээ.Монгол хаадын хувь улсууд юуны урьд өөрсдийн ойр зэргэлдээ улс оронтой харилцаа холбоотой байж хүч хүрэх нэгий нь зэр зэвсэг, дипломат арга мэхийн аль алины нь хэрэглэн эрх мэдэлдээ оруулан авах гадаад бодлого явуулсаар байжээ.
Монгол хаад Европын орнуудад довтолгох элч зарлагын ажилдаа эрдэм мэдлэг бүхий гаднын хүмүүсийг хэрэглэж байжээ. Жишээ нь: Юан улсад анх удаа худалдааны хэргээр хүрэлцэн ирсэн Италийн Венец хотын ах дүү хоёр худалдаачин Николо Поло, Маффео Поло нарыг өөрийн элч болгон зарж байжээ. Хубилай хааны элч нар лалын шашны ариун орон Иерусалимд шашны мөргөлийн нэрээр очиж тагнах турших ба христос шашны толгой Ромын паптай харилцаа холбоо тогтоох зорилготой явуулж байжээ. Энэ бол өргөмжлөлт консулын эхлэл байв.Монголын эрхшээлд орсон солонгосын ван зарим үед Юан улс ба споны хаадын хооронд зуучийн үүрэг гүйцэтгүүлж байв. Монголын эмэгтэй элч солонгост очиж байсан нь монгол солонгосын гадаад харилцааны түүхэнд үнэхээрийн чухал зүйл юм.
Эзлэгдсэн орнуудад урьдах хаадын нэгэн адил төлөөний сайд суулган захируулж, Мухамед Ялавачийг Хятадад, Масуд бэгийг Туркестан, Мавереннахр, Уйгур, Ферган, Хорезмд, Аргуныг Иранд тус тус томилон суулгажээ. Монгол хаадын улсууд гадаад бодлогоо хэрэгжүүлэн явуулахдаа тэр цагийн дэлхийн хоёр том шашин христос, лалын шашны нэр хүндийг идэвхитэй ашиглан хэрэглэж, тэдгээр шашныг бишрэн шүтэгчдийг аль болохоор биедээ татахыг чармайн оролдож байжээ.
Ил хаадын бичиг бол цөм уйгуржин бичгээр монгол хэлээр бичигдсэн эртний монголын дипломатын үнэт дурсгалт бичгүүд мөн бөгөөд тэд нь монголын дипломат харилцааны бичиг баримтын хэлбэр маяг, хэллэг, найруулгыг нарийвчлан судлахад үлэмж ач холбогдолтой юм.
Монголын их хаадын үед зочин хүлээж авах, хүндлэх, үдэх олон улсад хэрэглэдэг дипломат дэг журам бий болжээ.
Гадны элч нарыг хаан хүлээж авах ёс дэглэм их сүр дүрэмтэй байсан нь “Далай хаан” хаан хэмээн өргөмжлөгдөж байсан монгол хаадын сүр хүчийг илэрхийлэх зорилготой байжээ. Хаанд бараалхахын өмнө хааны өргөөний бараа бологч нараас урьдчилан элч нартай уулзаж ямар зорилготой яваагий нь сайн асууж мэдэж явдаг байсан. Мөн өргөөнд орохын өмнө элч нарыг нэгжин үзэж, хоёр галын хоорондуур оруулан “ариутгаж” өргөөний эсгий үүдний зүүн талаар босгонд хөл хүргэхгүй орохыг урьдаас сануулан хэлж хаанд бараалхуулдаг заншилтай байжээ. Элч нар хаанд бараалхахдаа зүүн хөлөөрөө сөгдөж мэндлэх ёстой байжээ. Монгол хаад “гадаадын ямар ч элстэй шууд өөрөө ярилцдаггүй, гурав дахь этгээдээр дамжуулан ярилцдаг” ёстой байжээ. Гэхдээ элч нар нь хаантай бусад хэнээс ч илүү юу дуртайгаа чөлөөтэй ярилцах давуу эрхтэй байсан гэнэ.1 Гильом Рубрук. 145-р тал.
Ийнхүү монгол улс өнөөгийн дэлхий дахинд өргөн хэрэглэдэг дипломат ёс жаяг, харилцааны соёлыг бий болгожээ.

2
2
3
3
4
4
5
5
Previous Next Play Pause
2 3 4 5

Бусад мэдээ

Mar 30, 2024 391

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 177

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/