Уншиж байна...

Наурызын баярыг тохиолдуулан Монгол дахь шашины тэргүүнүүд Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн Х.Батырбекийн гэрт зочилж тэмдэглэлээ.
Үүнээс өмнөх уулзалтууд шашины аль нэг сүмд хийгдэж, албаны шинж чанартай байсан юм. Энэ удаагийн уулзалт албаны гэхээсээ илүүтэй хувийн уулзалт байлаа. Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн үндэсний баяраа хэрхэн тэмдэглэлдэгийг бидэнд сонирхуулахыг зорьжээ.
Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг лалын ертөнц даяараа өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт баяр Наурызын баяр юм.


Наурызын баяраар казах айлууд "көже” хэмээх идээ бэлтгэж ах дүү, хамаатан садан, айл хотлоороо бие биеэ дайлан баярладаг заншилтай.
Өдөр, шөнө хоёр тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг лалын шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. Ийнхүү түүнийг "Наурыз” хэмээн нэрлэж шинэ жилийн баяр, хаврын болгон тэмдэглэдэг ёс тогтжээ. Наурыз гэдэг нь монголчилбол "шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэг.
Олон шашины төлөөлөл нэг дор цуглаж, Наурызын баярыг тэмдэглэж, чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцож сайхан өнгөрүүллээ.

3
3
Previous Next Play Pause
3

Бусад мэдээ

Mar 30, 2024 394

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 177

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/