Уншиж байна...

2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн үдэд Дундговь аймгийн Их газрын чулуунд хийгдэх Нэгдсэн их тахилга руу МБНЭ-ийн цуваа хөдөллөө. Төв аймгийн нутагт байрлах эртний буган хөшөө бидний тахилгын аяны анхлан үдлэх цэг байлаа.
Төд удалгүй бид Дундговийн нутаг болох Тавиур дээр давхарлаад тавьчихсан зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон хайрхан Бага газрын чулуу хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгальд очлоо.


Дэлхийд бидний гайхуулах мөнхийн цэнхэр гучин гурван их говийн хойд хаалга болох Өвөг дээдэс, өтгөс буурлуудын минь төв нутаг, хадат байгалийн цуглабар, говь нутагт тэр бүр таармааргүй хад, чулуун тогтоц бүхий Их газрын чулуу босоо, Бага газрын чулуу хэвтээ тогтоцтой газарт очсон. Энд сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтныг нэрлэж болно.
Бага газрын чулуу аймгийн төвөөс баруун хойш, Сүм хөх бүрдээс холгүй Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд оршдог, эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.
Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.
Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь хэн хүний сонирхол татна.
Бага газрын чулуунд очсон аялагчид, жуулчид, амрагчид Сөдөтийн аманд буудаллах дуртай. Энэ аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэсэн гэдэг. Сөдөтийн амнаас 1 км зайд орших 18 метр урттай агуй бол Жаргалантын агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явдаг онцлогтой. Бага газрын чулуунд ирсэн хүн бүр Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд орших нүдний рашааныг андахгүй. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь рашаан урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Энэ нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.
Бага газрын чулууны ноён оргил бол Тахилгын хавцал. Далайн түвшнээс дээш 1768 метр өндөрт өргөгдсөн, сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчих нь бий. Байгалийн үзэсгэлэнт энэ газрыг түшиглэн Алтанцант, Баянбулаг, Эрдэнэ-Ухаа, Багзрын чулуу жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг.
МБНЭ-ийн цуваа оройн нар хэвийх мөчид залбирал хийх газарт буудалсан билээ. Салхи үл мэдэгдэм намуухан говийн шөнө өнгөрлөө. Газраа шинжин залбирал хийх газраа сонголоо. Их газрын чулуунд хийх нэгдсэн их тахилгыг хийхийн тулд Бага газрын чулууны савдагаас зөвшөөрөл авах залбиралыг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар тахилга толгойлон хийх улаач нар хамтран хийлээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 389

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 174

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/