Хүн төрлөхтөн сансар огторгуйг судалж эзэмшсэний өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын дундах арав хоногт тэмдэглэдэг. Одоогоос 28 жилийн тэртээ ОХУ-ын Сансар судлалын төв болсон Оддын хотхонд очиж сансар судлалын бэлтгэл ажилтай танилцах боломж олдслн билээ.
Сансар судлалын төвд амьдрагчдын хотхон, сансарын нисэгчдийн бэлтгэл хийдэг газруудыг үзэж билээ. тэр үедээ энэ бол хоюхорхон завшаан байжээ. Хаалттай хотхонд тэр үед цөөхөн хэдэн зураг авахуулах боломж гарчээ.
Ингэж явахдаа анх удаа нууцын зэрэглэлтэй нэгэн танхимаар орсон юм. Тэр нь компьютерийн танхим байж билээ. Би тэгэхэд анх удаа компьютерийн ард сууж үзсэн бөгөөд түүнийгээ зурганд мөнхөлж авч үлджээ. Одоо бодоход тэр үеээс компьютер хэмээх хэрэглээ нууц байдлаас гарч нийтийн хэрэглээ болж эхэлсэн үеийн эхлэл байжээ
2004-2005 оны үе юм. Тэмдэглэлийн дэвтэрт дараах зүйл бичигджээ. Миний бие Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, салбарууд, Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагуудад дөч хоногийн хугацаанд нийт арван мянга гаруй км зам туулан уулзалт, ярилцлага хийсэн билээ.
Үүний дараа нэг жил гаруйн хугацаанд энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүрэлдэхүүн, хүмүүстэй уулзан, Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагууд, Зэвсэгт хүчний анги, салбарууд, Цагдаагийн болон Онцгой байдлын байгууллагуудын ажилтай танилцаж дууслаа.
МБНЭ-ийн таван жилд зориулсан илтгэл. Илтгэгч: МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
-Эрхэм хүндэт Мөнх тэнгэрийн улаач нар аа
-Мөнх тэнгэрээ эрхэмлэн дээдэлдэг Шүтлэгтэн нар аа,
-Хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
-Эрхэм хүндэт анд нөхөд өө,
МБНЭ-ийн байгуулагдсаны таван жилийг хамтдаа тэмдэглэж байгаа Мөнх тэнгэрийн шүтлэгтэн, “Тэнгэрийн улаач” нартаа баярын мэндчилгээг дэвшүүлж байна.
Халх голын ялалтын 65 жилд оролцохоор ахмад дайчдыг авч Сүмбэр сумын зүг нисэв. Ойрын жилүүдэд огт ашиглаагүй нислэгийн талбайд онгоцыг чадварлаг буулгаж, дараа нь ажиллагаа дуусгаад эргэж хөөрсөн билээ.
Сумбэрт онгоцноос буугаад Халх голын ялалтад зориулсан бүх хөшөөнүүдэд цэцэг өргөх ёслол болсон билээ. Далиманд нь Бурхантын застав орж То вангийн бүтээсэн бурханыг үзээд ирсэн юм. Шумуул ид бужигнаж түүнд хазуулсан зарим нэг нь орой халуурч билээ.
Бээжингийн нисэх онгоцны буудлаас бидний суусан онгоц агаарт хөөрлөө. Гол мөрний мөс хайлаагүй гялтганаж, цасан нөмрөгөө хугас гээсэн харагдана. Хятадад хаврын баяраа тэмдэглэсэн боловч урин дулаан ирэх хугацаа бас л болоогүй байна. Уудам хөндий харагдаж эхлэхэд, цас арилсан боловч газарт дөнгөж ногоон өнгө төдий туяа гэрэлтэнэ.
Умарт солонгосын нутаг дээгүүр нисэх явцад дахиад цасан нөмрөгөө өмссөн уулс харагдана. Онгоцны цонхоор харахад дор жигд эгнээгээр цэгц журамтай барьсан тосгод үзэгдэнэ.
Монголчууд бид гэрээсээ гарангуутаа Мөнх хөх тэнгэртэйгээ, онгон сайхан байгаль дэлхийтэйгээ учран золгодог билээ. Тиймээс өвгөд дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн Мөнх хөх тэнгэрийн үзэлдээ үнэнч байвал бид даяаршлын эрин зуунд жинхэнэ Монгол мөн чанараа авч үлдэж чадна. Бид өөрсдийнхөө онгодоо дээдлэн хүндэлж, бусдын шашиныг хүндэтгэж ирсэн өвөг дээдсийн сургаалийг мартах учиргүй.
Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. Бид гадаад харилцаанд богино хугацаанд томоохон амжилтанд хүрж чадсан билээ. Гадаад хамтын ажиллагаа бол цаг хөрөнгө шаардсан, тасралтгүй байнгын харилцааг эрхэмлэж байдаг. Шат шатаар ахиж бэхжиж байж үр дүн нь харагддаг. Бид гадаад харилцаанд асуудлаар Дээд цэцийн хуралдаанаар 13 удаа хэлэлцжээ.
Гадаад харилцаа бидний тэргүүлэх чиглэл байлаа. Энэ нь бодит байдлаас үүдэлтэй юм. Ноён уулаас эхлэлтэй байгаль, дэлхийгээ хамгаалах тэмцэл нь Монгол Удсын Ерөнхийлөгч С.Элбэгдорж, бусад ноёдын эрх ашигт нөлөөлөх болсон тул дотооддоо байнгын “дарамтад” байх болсон, гадаад харилцааг өргөтгөх хэлбэрээр “хамгаалалт” бий болгох шаардлага тулгарсан юм.
МБНЭ-ийн ДЦХ-ны хэлэлцсэн асуудалд Монгол бөөгийн тухай сэдэв гол байр суурийг эзэлж байна. ДЦХ-н 35 удаагийн хуралдаанд дээрх асуудлыг хэлэлцжээ. Цол бол бөөг зөв гольдирлоор чиглүүлж байгаа бодлого, цаанаа бодлогын томоохон асуудлыг шийдвэрлэх гэсэн зорилт гэж ойлгохыг хүсч байна. Улаач хүн тэнгэрээс цол олгодог нь үнэн боловч хүний оршин байгаа орчинд түүнийг ойлгох нь нэн явцуу байгаа юм. Тиймээс Монгол бөөгийн цол олгож эхэлсэн нь маргаан дагуулсан. Шүүмжлэлтэй боловч үүнээс өөр арга зам өнөөдөр алга байна гэдгийг улаач нар ойлгохыг хүсч байна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.