Орчин цагийн улс төрийн ажилтны өдөрлөгийг тэмдэглэж байна. Түүнийг өнгөрсөн нийгмийн суртлыг түгээгчид үздэг.
Одоо миний бичиж байгаа таамаг төдий зүйл. Төсөөлөн бодож үзэв. Хоорондоо төстэй тайлбарлах олон зүйл байдаг. Хүний үүсэлтэй хамт дэлхийн сонин хачин зүйл, байгаль, далдын хүчийг тайлбарлах хэрэг гарсан болов уу. Хүний хөгжлийн явцад тэнгэр, бурхан, сахиусын мөн чанарыг тайлбарлан түгээгч бөө, дараа нь, лам хуврага гээд номлогч бий болсон.
Монгол дахь шашины байгууллагын удирдлагууд нэг нэгнийхээ үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцдог уламжлал тогтоод олон жил болж байгаа билээ.
Энэ удаагийн уулзалт Монгол Бөөгийн тэргүүн удган Б.Байгалмаагийн онгодын өргөөнд болов.
2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн даваа гарагийн 11.00 цагт МБНЭ-ийн үйл ажиллагаатай танилцах Шашины төлөөллүүд хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийг МБНЭ-ийн аймаг, хот, бүс нутгийг хариуцсан салбар байгууллагуудын удирдагч нар угтан мэндчилсэн байна.
Оросын ард түмэн ялалтын баяраа өргөн тэмдэглэдэг. Энэ удаагийн арга хэмжээнд МБНЭ-ийн төлөөлөл Улаан-Үд дэхь цэргийн баярын жагсаалыг үзэж сонирхолоо. Энэ арга хэмжээний үеэр МБНЭ-ийн төлөөлөл Улаан-Үд хот дахь бөөгийн сүмээр орж хүндэтгэл үзүүлж залбирал хийлээ.
Мөн цэргийн ламтай уулзаж ярилцлаа. Буриадын бөө, улаач нартай уулзаж санал зөвлөлдлөө. Ялалтын баярт оролцохын зэрэгцээ байгаль нуур, соёл амралтын газраар орсон байна.
2012 онд. Түркуудтай ажлын уулзалт хийгдэв. Энэхүү уулзалт нь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэднээс туслалцаа хүссэн хэрэг байлаа. Туркууд дотор тэнгэр шүтлэгтэн, бөө мөргөлийн чиглэл баримтлагчид, судлааач, эрдэмтэн байдаг. Тэдэнтэй уулзах зорилт тавьсан хэрэг юм.
Гадаад харилцааны асуудлаар Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргал хамтран ажиллаж байлаа. Өдрийн хоол зооглонгоо хамтыг ажиллагааны талаар ярилцаж суусан мөчөө эргэн дурсаж байна.
АНУ-аас ирсэн төлөөлөл Чарлас Сабены хүсэлтээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж, Монгол бөөгийн өнөөгийн байдөл, тулгарч буй асуудлаар санал бодлоо солилцлоо. Энэхүү уулзалт нь сүүлийн хэдэн жил үргэлжилж байгаа бөгөөд Чарлас монголд ирэх бүрдээ Монгол бөөгийн үйл явцаас сонирхон ярилцдаг юм. Үдийн зоог хамтарч хүртэж, сонирхолтой ярилцлагаа үргэлжлүүллээ.
Энэ удаагийн “Тэнгэр” фестиваль боломжит олон нөхцөл бүрдсэн байв. Бөө нарыг цуглуулж чадсан “Тэнгэр” фестиваль Чингис хааны хүрээ соёл амралтын газар өмнөх туршлага дээрээ тулгуурлан хийж, Нийслэлийн Аялал жуулчлалын газар маш том дэмжлэг үзүүлж, дээр нь олон мянган улаач нар дэмжсэнээр амжиллтай зохион байгуулсан билээ. Олон үйл явдлаар чимэг нэмсэн “Тэнгэр” фестиваль үзэх юмаар арвин, уулзах улаач нарын хувьд том боломж байсан. МБНЭ-ийн удирдлагын хувьд үйл ажиллагаатай бүрэн танилцсан. Фестиваль нь урлагийн тоглолт, бөөгийн хамтарсан арга хэмжээ болсон.
2012 он. Монголд бөөгийн байгуулага байгуулагдсан тухай ОХУ-ын ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан атташед танилцуулсан билээ. Уулзалтад Монгол бөөгийн тэргүүн удган Хишигжаргал хамт байлцсан юм. ОХУ-ын Бөөгийн байгуулагуудтай харилцаа тогтоох, Байгаль нуурт зохиогддог бөөгийн арга хэмжээнд оролцох саналаа хэлж билээ.
Хөгжил дэвшил цаг хугацааны хэмнэл ажгуу. Хэдхэн жилийн өмнө 12 цаг зарцүүлдаг байсан аян зам, хурдны галт тэрэгний ачаар 5 цагт туулдаг болжээ. Үүнтэй адил хот, хоорондын автозамын сүлжээ эрчимтэй хөгжсөнөөр бид аяны замын цаг хугацаа тодорхойлогдох болжээ.
Эртээ цаг үед биднийг урд хөрштэй холбодог ганц зам тэмээн жин байсан гэдэг. Энэ зам бол эр зориг, тэсвэр хатуужил, амьдралын төлөө тэмцлийн зам байжээ. Цаг хугацаа их өөрчлөлтийг авчирч, одоо цагт бид аялал, жуулчлал, ажил үйлс, хамтарч ажиллах хоорондын харилцааны зам болжээ.
Энэ оны анхны Бээжин хүртэл аялал нисэх онгоц байсан. Улаанбаатараас Бээжин хүртэл нисэх онгоцоор 2 цаг аялаад хүрсэн бол энэ удаа газраар аялах аялал байлаа.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
| |||
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.