(Хоёр)
Монголчуудын төрт ёсны түүх, тэнгэр шүтлэгтэй шууд холбоотой. Энэ түүх нь лавтая 2230 гаруй жил болж байна. Үүнийг түүхчид улам нарийвчлан тогтооно биз ээ.
Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүний санаачлан боловсруулсан Нөхөн олговор олгох тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Энэ бүхэн нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг, монголын соёлын үнэт өвийг эрт үеээс өнөөг хүртэл түүхийн хүнд хэцүүг туулан тээж ирсэн, монголын тэнгэр шүтлэгтэнүүдийг бага ч гэсэн хөдөлгөөнд оруулж байна. Энэ чинь юу билээ гэж бодож, сэтгэхэд хүргэв.
Монгол нутагт цаг тоолол зурхай бөө мөргөлөөс үүссэн Байгаль цаг уурын эрс тэс хатуу ширүүн уур амьсгалтай газар нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр ирсэн нүүдлийн соёл иргэншилд монголчууд нь орчин тойрноо байнга ажиглан байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах гэж тэмцэх явахдаа байгаль дээр болж байгаа хувиралт өөрчлөлт нь тодорхой цаг мөчид дахин давтагдаж байхыг ажиглан мэджээ.
Зорьсон газар ойртож, машины хурд саарав. Алтайн өндөр сарьдаг уулсын хормойд дөхөх тусам сэтгэл огшиж, нүдэнд нулимас цэлэлзэнэ. Өвөг дээсээс уламжлан өнөөг хүрч ирсэн их уулсын оргил Алтай таван богд сүрлэг сайхан харагдана. Энэ хайрханыг олон удаа зорьж байсан ч ингэж ойртож байсангүй.
Энэ хайрханыг зорьж явагсад эхлээд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын талаас Уулын их амыг өгсдөг юм. Хамгийн эхлээд казак түмний хоёр ч оршуулгын газрын дэргэдүүр өнгөрнө. Ам өгсөөд дунд хавьд бас нэгэн оршуулгын газрын хажуугаар гарна. Төв замын дагуух оршуулгын газрууд нь эргэн тойрон чулуун хашаатай, цэгцтэй, багахан суурин газрыг санагдуулна. Аян замын хүмүүст энэ бүхэн содон соргог харагдана.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монголын бөө судлаач Ш.Сүхбаттай ярилцаж, ойрын саруудад хамтарч ажиллах үйл ажиллагааны чиглэлээ тодотголоо. Судлаач Ш.Сүбат МБНЭ-ийн цаашдын үйл ажиллагаатай холбоотой үнэтэй зөвлөгөө өглөө. Монгол Улсад бөөгийн байгууллага үүсч хөгжсөний 20 жилийг тэмдэглэхтэй холбоотой сурталчилгааны ажлыг хамтарч хийх талаар тохиролцлоо.
Энэхүү өгүүллэгийг улс төрийн хилс хэрэгт амь насаа алдсан, амьдралаараа хохирсон 1922, 1936-1940,1956, 1960-аад, 1980-д онд хэлмэгдсэн олон зуун мянган иргэдийн гэгээн дурсгалд зориулав. Бид өнгөрсөн хэлмэгдлийн түүхээ мартах ёсгүй, бас дахин давтах эрхгүй. Гэвч хэлбэрээ өөрчилсөн боловч одоо ч хэлмэгдэл зогсоогүй байна.
Би аливаа нэг түрэмгийлэл дайныг магтан дуулахыг хүсэхгүй байна. Хаад ноёдын шийдвэр хэрэгжүүлэгч нь эгэл жирийн ард олон байдаг. Одоо ч энэ байдал хэвээр байна. Төр улс шийдвэрээ гаргахад түүнийг хэрэгжүүлэх үүрэг нь эгэл жириин ард олон баатруудын нуруун дээр ирдэг. Тиймээс Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлэх гэж яваад алтан амиа зориулсан эгэл жирийн баатруудынхаа гэгээн алдарыг дуурсах үүднээс энэхүү баатруудынхаа харийн нутагт нойрссон газраас хүндэтгэл үзүүлж, сүнсийг нь шингээж шүншиглэсэн шороог эх нутагт нь залж авчирч байрлууллаа. Олон зуун жил тэдний хүссэн хүлээсэн хүслийг нь биелүүлж эх нутагт нь тэднийг авчрах хүндтэй үүргийг Монгол бөө нар гүйцэтгэлээ. Эх орон, ард түмэн, хойч залуу үе хэрхэн хүндэтгэхийг цаг хугацаа харуулна. Эх орон, төрийнхөө даалгаварыг биелүүлэх гэж яваад харийн нутагт ясаа тависан тэдний буруу гэж байхгүй.
2014.09.22 дүгээр Их, бага ээж хайрхан
Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын шав тавих ёслолын байрлалын төв хэсэгт Монгол Улсын төрийн далбаа, Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн далбааг байрлуулсан байлаа.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.