Уншиж байна...

Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна.
Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна.

2012 он. Монголын бөө нар өөрсдийн мөрдөх ёс зүйг хэлэлцэн батлав. Наян нэгэн зүйлтэй анх хэлэлцэгдсэн батлагдсан Монгол бөөгийн ёс зүйг өгүүлбэр бүрээр хэлэлцэж билээ. Манай улаач нар идэвхитэй оролцсон байдаг.
Тэр үед хэд хэдэн телевиз үйл ажиллагааг шууд мэдээлж байсан байдаг. Энэ бүхэн одоо түүх болон үлджээ.

Дэлхийн Шашны Өдөрийг анх 1950 онд Америкийн Бахайн нийгэмлэгийн санаачлагаар АНУ-д тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш улам өргөжсөөр өдгөө дэлхийн 100 гаруй оронд уламжлал болгон жил бүрийн Нэгдүгээр сард тэмдэглэж байна.
"Дэлхийн Шашны Өдөрийг тэмдэглэхийн эрхэм зорилго нь бүх шашин мөн чанараараа нийтлэг нэг, Тодруулагчид нь нэг л оюун санааны сургаалыг хүн төрөлхтөнд авчирсан тул шашин шүтлэг хоорондын ойлголцол болон эв эеийг бий болгох, цаашлаад хүн ард, улс үндэстнүүдийн дунд эв нэгдэл, энх тайвныг бэхжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахад оршдог.

Мөнх тэнгэрийн үзлийг түгээх, “Тэнгэрийн улаач” нар шинээр уг барих, бэлтгэх, төгөлдөржүүлэх гээд олон давааг туулж бөөгийн байгууллагууд хөгжиж байна.
Монгол бөөгийн уламжлалыг авч үлдэх, хөгжүүлэхэд бөөгийн төв байгууллагын түүхэнд гүйцэтгэх үүрэг их бий. МБНЭ нь энэ үүргийг гүйцэтгэж байна. Анхнаасаа хатуу гишүүнчлэлтэй байгуулагдсан нь цаанаа том асуудлыг шийдвэрлэж байсан хэрэг юм. Манай байгуулагад бөөгийн шүтлэгтэн хэн ч байсан ирж бүртгүүлээд гишүүнээр элсдэг, ямар ч саад байдаггүй.

Францын баримтад киноны уран бүтээлчид Монгол бөөгийн тухай баримтад кино хийхээр санал тавьж уулзсан билээ. Гурван жил үргэлжилж буй энэхүү хэлэлцээ энэ жил хэрэгжүүлэхээр боллоо.
МБНЭ-ийн хамт олон тавьсан саналд туслалцаа үзүүлэхээр болсон, харин гүйцэтгэл нь хэрхэн байх нь Францын талаас хамаарна. Энэхүү уран бүтээлчид монголд олон удаа ирж зураглал авч байсан туршлагатай хамтлаг ажээ. Энэ ажиллагааг 2023 оны онцлог үйл явдалд тооцож байна.
Сүүлийн жилүүдэд гадаадын уран бүтээлчид монголын бөөгийн галуудтай ярилцан тохиролцоод сураггүй алга болдог зүйл газар аваад байгаа билээ.

Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байв. Түүний цаана бөөгөөр мөнгө хийгчдийн олон мянгаар тоологдох шавь нар төрж, шүтэн бишрэгч нарт хэнийг “жинхэнэ бөө”, хэнийг “хуурамч бөө” гэж ангилахаа мэдэхээ болив. Бөөгийн гэх эрүүгийн нөхцөл байдал бий болов. Бид мартамхай, тэгэхээр хэдэн жилийн өмнөх байдал, МБНЭ байгуулагдах болсон нөхцөл шалтгааныг эргээд сануулая.

Ерээд онд ардчилсан өөрчлөлт Монгол Улсад хийгдэж, улс төр, эдийн засаг, нийгмийг хамарсан хувьсгал өрнөсөн билээ. Социализм, коммунизмын онол нуран унаж, шашингүйн үзэл хүмүүсийн толгойноос арчигдаж эхлэв. Монголын нийгмийн оюун санаанд асар их орон зай бий болов. Тэрхүү үүссэн орон зайг эзлэхээр дэлхийн шашины янз бүрийн урсгал Монгол оронд нэвтэрч эхлэв.

Олон зуун жилийн түүх, асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний эдийн засгийн туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, өөрийн гэсэн сурталчилгааны арга хэлбэр бүхий сүлжээтэй, хаана яаж ажиллахаа мэддэг, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ санхүүгийн дэмжлэг авдаг, орчин үетэйгээ нийгэмчлэгдэн даяарчлагдсан 36 шашины урсгал сүүлийн 20 гаруй жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.

Монгол бөө бол гүн ухаан, шүтлэг бишрэл, зан үйл, ёс заншил, далд ухамсар зэргийг багтаасан цогц ухаан юм, нийт хүн төрөлхтөн нэгдмэл нийтлэг, үзэл суртал, гүн ухааны угшил болсон бөөгийн тэнгэрийн үзэл, даян дэлхийд нүүдэлчдийн нэгэн үзэл суртал байсан билээ. Төв Азийн нүүдэлчин морьтнууд ноёрхолоо тогтоож, эзэнт улсаа байгуулж явсан түүхийн ихэнх нь Алтайн нуруу, Орхоны хөндийгөөс эхтэй.
Монгол бол нэн эртний түүхтэй улс орон бөгөөд нүүдэлчин монголчуудын овог, хүн төрөлхтөний соёлын гурван их өв бүтээлийн нэгийг цогцлон бүтээсэн гэж үздэг. Хүн төрөлхтөний суурь их соёлын нэгэн төв нь эртний Монгол нутаг юм. Тийм учраас Монгол бөөг сонирхох урсгал монгол руу чиглэлээд байгаагийн нэг учиг энэ юм.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1885

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 673

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/