Уншиж байна...

Монголчуудыг дэлхий андахаа больжээ. Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар, Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуусыг цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ.

Тиймээс тэдэнд зориулж нисэх гэж байгаа гурван бүргэдийн хөшөөг тэдэнд зориулж бүтээжээ. Бас түүний хажууд Монгол гэр бүхий аялал жуулчлалын бааз байгуулжээ. Тэнд жуулчид олноор ирдэг аж. Энэ удаа тэр газар Монгол бөө нарыг төлөөлж, нэгэн удган үр хүүхдийн хамт ирсэн байлаа. Японд бүх зүйл өндөр өртөгтэй. Энд ирэхийн тулд багагүй хөрөнгө өөрөөсөө зарцуулсан. Хүссэн мөрөөдөл биелж өнөөдөр тэр энд бөөлнө. Харийн газар явж байгаа болохоор хүн олны анхаарлыг татахгүйг хичээж байлаа. Монгол төрийн төлөө амиа өгсөн гурван дипломатчын хөшөөнд Монголын нэртэй дипломатчын охин хүндэтгэл үзүүлж бөөлж, шүншиглэсэн шороог залах үйлийг хийлээ. Бас л сонирхолтой түүх. 

МБНЭ-ийн Зургадугаар бага хуралдайн илтгэлд Монгол баатруудын баатарлаг түүхэн гавьяг нэг бүрчлэн дурсаж, хүндэтгэлийн цогцолбор байгуулах шийдвэр гаргасан.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бидэнд ярьдаг юм. Хэн ч уриалаагүй, бас дуудаагүй байхад энэ том үйлийг хийх “Тэнгэрийн улаач” нар томилогдсон мэт нэг нэгээрээ ирж уулзсан гэж байгаа. Тэгээд Монгол цэргийн, Монгол морины хөл гишгэсэн хамгийн цэг, Европын Унгар Улсаас, хамгийн зүүн цэг болох Ази тивийн Япон Улсын эрэг дээрээс баатруудынхаа сүнс шингээж шүншиглэсэн шороог хүндэтгэн залж авчирах хүмүүсийн нэр тодорсон гэдэг. Сонирхолтой байгаа биз.
Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсож, цаазын илд амийг нь таслах хүртэл тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан, амь өршөөхийг харийнханаас гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулсан тэдний сүнсний хүслийг Монгол бөө нар биелүүллээ. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг Монголчууд бид мартаагүй.
Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр үүргийг биелүүлсэн “Тэнгэрийн улаач” бол Монгол бөөгийн тэргүүн Удган Пүрэвсүрэн байсан юм.
2014 оны 9 дүгээр сарын 22-ны жин үдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог хүндэтгэн залах ёслолын ажиллагаа болсон билээ. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар хөшөө болон сүндэрлэв. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн нэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжид “” гэж дурьджээ.
“Энэ сонин түүхийн эзэдийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт байрлуулсан. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.” Гэсэн үгийг давтан хэлэхийг хүсч байна.

Д.Хүрэлбаатар

Япон
Япон
Япон 1
Япон 1
Япон 2
Япон 2
Previous Next Play Pause
Япон Япон 1 Япон 2

Бусад мэдээ

Mar 30, 2024 438

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 199

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/