Уншиж байна...

Эртхэн хөдөлсөн бид хэд удалгүй Эрдэнэхайрханы овоонд тулж очлоо. Манай Монголын нутаг ЭНЕРГИЙН ТӨВ-үүдээр баян билээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Эрхэлийн хөндийд байх Эрдэнэхайрханы өвөрт дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн 50 градус, зүүн уртрагийн 100 градусын огтлолцлын цэгт "энерги байна” гэдгийг анх Монгол-Японы эрдэмтэд тогтоожээ.


Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол таарсан 4 цэг байдгийн 2 нь Атлантын далайд таардаг бол нөгөө 2 цэг нь хуурай газарт буюу Канадын нутагт хурдны зам дээр таардаг бол 4 дэх нь Монгол оронд, тэр дундаа Хөвсгөлийн нутагт давхацдаг байна. Энэхүү огтлолцол Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд Алаг-Эрдэнэ сумын нутагт Эрхэл нуураас хойш байрладаг. Дэлхий дээрх бусад огтлолцол цэгүүд дээр хүн саатах боломжгүй бөгөөд Монголын нутаг дахь цэг дээр хүмүүс ирж үзэх боломжтой, тэр цэг дээр зогсох боломжтой гэдгээрээ давуу талтай.
Иргэд Хөвсгөл нуур руу явах замд дайрах боломжтойгоос гадна зориуд энэ цэгт зорьж очдог хүмүүс их болжээ. Шинэ өглөөний нар харах, Цагаан сарын шинийн нэгний өглөөний нар харахаар зорин очигсод ихсэж энерги авч хийморь сүлдээ сэргээдэг байна. Монголчууд бид эртнээс нааш байгаль дэлхийгээсээ энерги авч "ямар хийморьтой хүн бэ, ямар одтой хүн бэ” гэхчилэн ярилцаж ирсэн ард түмэн билээ. Аливаа хүн хэрэгтэй энергийнхээ 20-25%-ийг хоол унднаасаа үлдсэн хэсгийг нойр, газар ус, сансар огторгуй, гал, салхинаас авдаг байна.
Дэлхий дээр 50, 100 градусын огтлолцол дээр Эрдэнэхайрхан уул оршдог. Монголчууд энэ чанарыг эрт дээр үеээс мэдэрч энэ хайрханыг тахиж, шүтэж ирсэн байдаг. Эрдэнэхайрханыг тойрон үе удмаараа амьдарч ирсэн нутгийн олны төлөөлөлийн нэг нь Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар билээ. Тэрээр энэ удаа Хайрханы хаврын өргөлөө өргөхөөр ирсэн байлаа.
Түүний хаврын тахилгад түүний багш, Хөвсгөлийн алдарт Цэгмэд удганы хүү, Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар оролцсон билээ.
Тахилгын дараа Эрдэнэхайрханы жижигхэн агуйд орж, түүхийн мөчлөгөө дурсан ярилцаж билээ. Маргаашийн холын аяндаа бэлтгэж багийн хуралдааны танхимд хоноглож, аян замын сониноо ярилцсаар унтаж амрав.

2
2
3
3
5
5
20220524_204413
20220524_204413
1
1
Previous Next Play Pause
2 3 5 20220524_204413 1

Бусад мэдээ

Mar 30, 2024 389

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 177

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/