Уншиж байна...

МБНЭ-ийн Нэгдсэн тахилгын хугацаа тухайн жилийн 1 дүгээр сарын 1-нд гарчихдаг болохоор улаач нар эртнээс ажилаа зохицуулж, амралтаа авч Нэгдсэн их тахилгадаа оролцох боломжоо бүрдүүлдэг.


Олон бөөгийн төвүүд ажиллаж байгаач МБНЭ-ийн төвшинд тахилга зохион байгуулах хүртэл их хугацаа шаардагдана. Манай тахилга Уламжлалт бөө мөргөл, түүнийг баяжуулах гэсэн хүсэл зорилго дор зөвхөн бөөгийн улаач нар дагнасан тахилга хийдгээрээ онцлог юм.
Уламжлалт ёсоор бол тодорхой зүйлд зориулсан тахилга нь бөөлөлт, эрийн гурван наадмаар баяжуулан хийгдэж ирсэн уламжлалтай.
Монголын эзэнт гүрэн бутарч олон улсуудад хуваагдсан. Монголын эх газар болох өнөөгийн нутаг нилээд хугацаанд бие даасан Их болон бага хаадын харьяалсан нутаг байлаа. Дотоод тэмцэл дээд шатанд хүрч хоорондоо цус асгаруулсан тэмцлийн үр дүнд Монголчууд ихээхэн доройтолд хүрч ирсэн. Энэ үед Манж монголын урваач лам, ноёдын хамтын хүчээр монголыг эрхшээлдээ оруулахын төлөө цэрэглэн хөдөлж, монголыг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан билээ.
Манжийн хаан Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж чуулганд хийж, дээд зиндааны ноёд, түшмэл, Өндөр гэгээн Занабазар, Халхын Түшээт хан Чахундорж, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ. Тус чуулганаар Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулж, монгол Манжийн харвяанд орсоныг тунхаглажээ. Тийнхүү Халхыг Манжийн харъяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт ихээхэн хохирол учруулсан юм.
Монголчууд төрийн эрхийг барихын төлөө өөр хоорондоо цус асгаруулсан тулалдаж, хүч тамираа барах үед Орос-Манж гүрэн хоорондоо хэлэлцэн тохирч, цэргийн хүчээр монголын газар нутгийг хуваан захирч, Нерчинскийн гэрээг 1689 онд байгуулж Монгол Улс нэг хэсэг газрын зургаас арчигдсан билээ.
Энэ үеэс Тэнгэр шүтлэгт үндэсний шүтлэг улс төрийн бодлогоор шахагдан Хятад хэлний язгуурын Төвөд-Бирм бүлэгт харьяалагддаг хэл дээр номлолоо уншдаг Шарын шашинд байр сууриа алдсан. Аливаа шарын шашины тахилга, уламжлалт бөө мөргөлийн салшгүй хэсэг эрийн гурван наадмыг өөрийн зан үйлийн салшгүй нэг хэсэг даншиг наадам болгон ашигласан байна.
Шарын шашин нь Монголд дэлгэрч 300 гаруй жилд оршин тогтохдоо Манжийн тоглоомын Төр-шашины хаанд улс болтолоо өргөжин тэлсэн байдаг. Энэ үедээ монголын уул, голын 2000 орчим нэрийг өөрчилж, гол хайрхад, лусыг номхотгон дарах сүм, хийдийг 700 гаруй газарт байгуулсан байна. 1900 он гараад ахархан хугацаанд Монгол улс анх удаа бие даасан шашин төрийг хосолсон Богд хаант улс болсон түүх бий.
Харин 1920-иод оны үед Монголд ялсан ардын хувьсгалаар шашингүйн төр тогтож, 70 орчим жил оршижээ. Тэгээд эцэст нь 1990 онд ардчилсан өөрчлөлт явагдаж, Буддагийн шашинг “Төрийн зонхилох шашин” болгон тунхаглаж, төрийн тахилгуудаа Шарын шашины зан үйлээр хийх болжээ. Ийм тахилгууд төрийн санхүү, дэмжлэгээр аймгуудын төсөвт тусгагдан өргөн олны хандив дэмжлэгтэй хийгддэг болсон.
2012 онд МБНЭ байгуулагдсанаар төрийн тахилгыг бөөгийн зан үйлээр хийж болох арга хэлбэрийг эрэлхийлж ажилласан. Манай тахилга бол голдуу толгойлж болон тэргүүлж бөөлөх улаач хувиасаа бэлтгэлээ хангадаг онцлогоороо ялгаатай. Өнгөрсөн жилээс хандив өргөхийг хүлээж авдаг болсон. Бөөгийн тахилгаа эхнээсээ санхүү, мөнгөний “хараат бодлого”-оос сэргийлж цэвэр бөө нарын сайн дурын үндсэн дээр тахилгаа хийж ирсэн байдаг.
Бөө нар өөрсдөө санхүүжилтээ гарган бөөгийн зан үйлээр тахилга хийж эхэлсэн. Нэгдсэн тахилга нь зөвхөн бөөгийн /мэргэжсэн/ улаач нарын тахилгын хэлбэрийг агуулдаг.
Харин бусад бөөгийн тахилга нь багш болон гал дээр тулгуурласан, олон түмнийг татан оролцуулах гэсэн сонирхолоор биднээс давуу байж магадгүй. Энэхүү тахилгууд санхүүгээ дундаасаа гаргах хэлбэрээр хийгддэг.
Эдийн засгийн талаас санхүү босгох хэлбэр нь зохион байгуулагчид ашигтай боловч, бид, МБНЭ ийм маягаар ажлаа эхэлсэн бол урагш хол явахгүй байсан юм. Бид цаашдаа ч мэргэшсэн бөөгийн бөөлөлтийн хэлбэрээ баримтлах болно. Уламжлалт нэр төртэй бөө нарыг бөөлүүлэх хэлбэрээр Монголынхоо тахилгат уул, усыг очиж тахих хэлбэрээр хийхийг эрмэлзэнэ. Бидний дотроос олон сайхан улаач нар төрж, бөөгөө залгамжлан авч явах болно.
Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн нэгдсэн тахилга нь Монгол Улсын толгой уул Цаст хайрхан буюу (Жаргалант, Үзэмийн цагаан уул), Отгон тэнгэр, Бурхан халдун, Богд хан, Хөх уул хайрхан, 33-н Говийн нэгдсэн тахилга, Хар зүрхний Хөх нуур, Хөвсгөл нуурын Лусын их тахилга гэж тодорхойлсон. Харин аймгууд өөрсдөө сонгон “Б” зэрэглэлийн, сумууд “В” зэрэглэлийн тахилга хийх хайрхан, лусаа тодорхойлж байгаа.

20220527_183310
20220527_183310
291594674_579197533698492_2459862603406209678_n
291594674_579197533698492_2459862603406209678_n
291653424_749833472884617_6753455612855622537_n
291653424_749833472884617_6753455612855622537_n
347638847_631219228878800_3239467866828789723_n
347638847_631219228878800_3239467866828789723_n
Previous Next Play Pause
20220527_183310 291594674_579197533698492_2459862603406209678_n 291653424_749833472884617_6753455612855622537_n 347638847_631219228878800_3239467866828789723_n

Бусад мэдээ

Mar 30, 2024 389

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 174

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/