Хавар эхэлсэн хэдий ч часхийсэн хүйтэн өдрүүд угтсан билээ. Монгол улсын толгой хайрхан Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгыг хийхээр зорьж яваа улаачид сумын спорт зааланд байрлаж, хоноглосон юм. Зарим нь майхнаа барьсан нь нүдэнд содон тусч билээ.
Хэзээ нэг цагт хүн төрлөхтөн монголын нутаг дахь эртний өвөг дээдсийн бүтээлийг үзэх гэж маш олноор зорих үе ирнэ. Дэлхийд алдартай зургын үзэсгэлэнгүүдээс монголын галарей нь “ориг” гэдгээрээ ялгаран харагдана. Мэдээж хэрэг, дэлхий нийт хөврөх энэ нутагт зам харилцаа, дэд бүтэц, аялал жуулчлалын сүлжээ өргөжин тэлэх нь дамжиггүй. Тэд ирээд нэн эртний зураачдын бүтээлийг хонон, өнжин үзэж бишрэн гайхах болно.
2013 оны 5 дугаар сар 21-ны өдөр Харсайн гүүрийн дэргэд Улаанбаатараас Их тахилгыг зорьсон эхний хэсэг Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Ч.Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Х.Энхмаа, Удган П.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн Бөөгийн Тэргүүн П.Ганболдын ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Урианхайчуудын төлөөлөл Алтанцэцэг, Удган Чулуун нарын ахалсан 63 хүний бүрэлдэхүүнтэй 16 машины цувааг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож, Урианхайчүүдийн холбооны тэргүүн Ц.Болд, Монгол Улсын Ардын жүжигчин Р.Санжид, Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн нар хадаг, сүүгээ барьж хүндэтгэн угтаж, туульч Б.Болд Алтайн магтаалаас хайлж ирсэн зочидоо хүндэтгэн угтсан билээ.
Энэ өдөр Өмнө гол дахь Гэрэлт-Хашийнд нутгийн зон олон цугласан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь газар газраас ирсэн олон язгуурын бөө энэ нутагт анх удаа хуран цугларсан нь энэ билээ.
Толбо нуур, Өмнө голын урианхайчуудын өнө эртнээс тахин шүтэж ирсэн нутгын хайрханд тахил өргөн залбирах үйл ажиллагаа содон байлаа.
Залбирал хийх өдөр тэр хавийн урианхайчууд бүгд цугларсан байлаа. Тахилга өргөхийн өмнө өдөр хайрхадын оройгоор цас хаялсан байлаа. Энэ л өндөрлөгөөс Толбо нуур тод томруун харагдана. Монголын түүхтэй салшгүй холбоотой Толбо нуур бол баатарлаг түүхийн нэгээхэн хэсэг билээ.
Гурав. Хээрийн онгоддоо бөөлөв.
Дараагийн өдөр Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун бөөлж, хээрийн онгодоосоо Их тахилгын талаар мэдээлэл авсан билээ. Бөө хүний хувьд хээрийн онгод үндсэн ач холбогдолтой зүйл. Тэгээд бүхнээс урьдчилан онгондоо мэдээлж, бөө хүн бүх зүйлээ бэлэн болсон эсэх талаар айлтгалыг сонсдог.
НЭГ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГА БОЛЛОО. (2013 он)
Өлгий хот далайн түвшинээс 1710 м өндөр, нийслэл Улаанбаатараас 1760 км хол оршдог. Өлгий хотыг 1940 оны 09-р сарын 17-нд аймгийн анхдугаар хурлаас аймгийн төв болгон сонгон баталгаажуулжээ. Өлгий хот нь Бугат, Буянт, Улаанхус, Сагсай сумуудтай хил залгаа оршдог.
Нэг. Их тахилгын бэлтгэл ажлууд
Нэгдсэн их таилга гэхээр шууд очоод хийчихдэг мэт зарим нь боддог. Нэгдсэн тахилгын бэлтгэлийг хангахаар бид нилээ хэдэн хоногийн өмнө очиж, Баян-Өлгий аймгийн Өлгий хот, Буянт суманд ажилласан юм.
Төрийн хаантай, төрийн хуралдайтай Хамаг монгол улс байгуулагдсан нь цааш цаашдаа монголчууд бүгдээрээ нэгдэн нийлж хүчирхэг Монгол улс байгуулагдахын эхлэлийн суурь тавигдсан юм.
Хамаг монгол улсын төр ихээхэн бэхжсэн, тэрээр Төв Азийн түүхэнд нөлөөтэй, хүчирхэг цэргийн зохион байгуулалттай улс байсныг харуулж байна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.