Зүүн тайгын эдгээр 25 урцнаас 30 орчим хүүхэд Цагааннуур сумын сургуульд суралцдаг. Зүүн тайгаар ажиллахад Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр, Монгол бөөгийн удган Болортунгалаг нар голлосон юм. Тэд эндэхийн амьдралыг сайн мэддэг иргэд билээ.
Бид эртнээс төлөвлөсний дагуу тайгаар цаатан айлуудаар аялахаар Монгол бөөгийн их зайран Б.Төмжий, Монгол бөөгийн удган Болортунгалаг нар ажилласан билээ.
Цагааннуурт биднийг Хөвсгөл аймгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр угтаж авсан билээ. Орон нутаг ажлаа мэддэг хүн цаанаа л өөр байдаг. Энд бидний ажил үйлс сайхан бүтсэн.
Оройхон, бид ширүүн устай Шиврийн голын эхээд очиж оройн галын тахилга хийсэн билээ. Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар хуур манжигаар галаа өрдөж, тахилгын эрчимыг нэмэв. Монгол бөө мөргөлийг авч яваа улаач нарыг дэмждэг нутгийн зүтгэлтэн Хуягийг мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар шагнаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөсөн юм.
Галаа манан олон сайхан түүх, үйл явдлыг ярисаар шөнө дунд хүргэж билээ. Мангагын Цэгмид удган нь 13 настай байхдаа удмын юмтайгаа холбогдож удган болсон билээ. Түүний ээж Долзод удган гэж байжээ.
Улаан уул сум Улаантайгаас эх авсан Дэлгэрмөрөн, Мунгараг, Хөг, Гун, Бэлтэс, Багтага зэрэг голууд мөн том жижиг олон нуур булаг шандтай.. Бид сумын төвөөс гарч давхисаар Мунгарагын голын гүүрээр гарч Шиврийн голыг хөндлөн гарч Хөндлөнгийн ард байрлах Улаан хууларын дархадын алдарт удган М.Цэгмид удганы хээрийн онголгоо, дурсгалын хөшөөнд очлоо.
Байгаль, газарзүйн онцлог гэвэл Далайн түвшнээс дээш 1200-3400 м өргөгдсөн. Хорьдол сарьдаг Улаан тайгын хооронд Дархадын хотгорт байрладаг Хангай Хэнтийн уулсын умардын мужид, багтдаг. Сумын нутаг дэвсгэр нь Тайга тагын бүслүүрт хамаарагдах өндөр уул нуруу бүхий завсар хоорондын тал хээртэй мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир хүйтэн өвөлтэй.
Улаан-Уул сум нь 10,000 орчим км² газар нутагтай. 1931 онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Дэлгэрхан уулын хошуу. Шивлэг, Тоом, Мунгараг, Соёо,Төгөл гэсэн 5 багийн нийт 1111 өрх 4268 хүн амтай. Мөрөнгөөс баруун хойш 171 км, нийслэл Улаанбаатараас 942 км зайд оршино.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.