Нийслэлийн зүүн дүүрэгт тухайн үед Найрамдалын районы гол цөмийг бүрдүүлдэг Улаанхуаран гэдэг цэргийн голдуу амьдардаг газар байлаа.
Цэргийн төв эмнэлэг, Батлан хамгаалах яам, Алдар нийгэмлэг, Авто баталльон, Химийн баталльон, ЦНДСургууль байрлаж байлаа. Цэргийн ангийн складууд Япон толгойн урв хэсэгт байрлана. Тэдгээр анги салбаруудын офицер, ахлагчдын амьдардаг цэргийнхэн голдуу байрладаг 72 дугаар хотхон, Авто баталльон, химийн батальоны нийтийн хашаа байдаг байв. Энэ хэсгийн нутаг дэвсгэр 8 дугаар хороонд хамаарна.
Энэ хэсэгт 10-н жилийн 14 дүгээр сургууль гэж ганц сургууль байв. Маахуур толгойд 30, Амгаланд 28-р найман жилийн сургууль байжээ. Алдарт 5-р гуанзны урд мөргөцөг дор нэг давхар жижиг байшинд дөрвөн жилийн гурван танхимтай 44-р бага сургууль нээгдэв.
Удалгүй сүүний үйлдвэрийн урд талбайд наймин жилийн 53-р сургууль байгуулагдлаа. Ийнхүү энэ хавийн цэргийнхэний хүүхдууд эдгээр сургуулиудыг дамжин 10-р ангиа төгсөж, амьдралын дараагийн шатанд шилжинэ. Удалгүй хүн ам ихээр өсөж, 10-н жилийн 53,44,14-р сургууль гэсэн гурван сургуультай болсон байдаг.
Цэргийнхэн голдуу амьдардаг байсан болохоор 53 дугаар сургууль хамгийн олон офицер энэ сургуулиас хамгийн олон хурандаа төрсөн алдар нэрийг авсан билээ. Тиймээс 53-р сургуулиас төрсөн хурандаа нартаа хүндэтгэл үзүүлэх ажиллагаа болсон билээ.