Уншиж байна...

Аргын тооллын он солигдож шигтгээ чимэг, өмсгөл зүүсгэл гялалзуулсан шинэ жил гарлаа. Үдшийн тэнгэрт пан пинхийлгэн агаарт цацардаг гэрэлт сум харвалцан баясаж цэнгээд бас ч хэдэн өдөр өнгөрөв.
Онгодын гэрийн өмнө 6 Хан тэнгэрийн хатан улаач Бар жилийн отгон хялмаа хаялж замд халтиргаа гулгаа бараг зэрэг үүсгэсэн ч хүчирхэг том, цүндгэр улаан автобус саадгүй давхисаар Дарханд ирлээ.


Очоод л учрыг мэдлээ. Нутгийн хоёр дүү Бурхантын хөндийд товхийсэн сайхан амьдардаг юм. Хуучилж хонолоо. Дархадын “Ногоон туг” бүтээж байгаа нь Байшингийнхаа хажууд онгодын дүнжгэр сайхан өргөөтэй юм. Өргөөнд нь орж онгод дээдэст нь залбирлаа.
Бадамсүрэн удган: Манай өвгөн надад “Би Барнасан аав, өөрийн ээж Бямбасүрэн, Бөмбөгөр зайран, бичсэн цуглуулсан юм байна. Энэ бүхнээ нэгтгээд дээр нь нутаг ус, энд тэнд хийсэн үйл ажлаа нэмээд удам угаа залгамжлан эзэмшиж уламжлалт дархад, бөөгийн зан үйлээ дэлгэрүүлж яваагаа илэрхийлэн нэг ном гаргая гэж бодож олон жил ярьж байгаа юм. Бид хоёрын санаа их нутгархаг. Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уулаар их явлаа.
Энд тэнд явахдаа нутаг усныхаа талаар сонирхож янз янзын юм дуулж явлаа. Хан тэнгэрийн хатан улаач Дархадын Ногоон тугийг бүтээж амилууллаа. Зөөлөнгийн хүрээнд байсан дархадын Нандин дарь эх бурхан, ногоон туг, муутуу цаасан дээр бичсэн түүх гурав шүтэгддэг байсан гэж Рэнчинлхүмбэ сумын Ламжав өвөө хэлэхээр нь бид хоёр ногоон тугийг бүтээж болох уу гэсэн чинь өвгөн маань “Бололгүй яах вэ, ийм сайхан санааг дэмжихгүй хэн байхав” гэснээр бид хоёр өвөөтэй зөвлөн Ногоон тугийг бүтээж, галын дөл цоролзсон оройгий нь Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Ганхуяг гуайгаар урлан сийлүүлж бэлэн болгоод Ламжав гуайдаа гардуулсан.
“Дэлгэр хаан уулын тахилга, Дархад хурд-5” наадам дээр төрийн далбаатай цуг намирч байхад их л сайхан санагдаж байлаа. Ийнхүү Бадамсүрэн удгантай анх уулзангуут монгол өв соёлоо дээдэлж, Дархадын ногоон туг бүтээсэнд нь баярлан намтар номын материал цуглуулах ажилдаа орлоо. Хан тэнгэрийн хатан улаач Шавь нар, ач тусыг нь хүртсэн хүмүүс үнэхээр идэвхтэй юм. Бичгийн өндөр чадвартай хүмүүс ч байна. Энэ номд дурсамж, сэтгэгдэл бичиж өгч бидний ажилд тусалсан бүх хүмүүст баярлалаа
Эмхэтгэсэн: Д.Батжаргал

2
2
3
3
4
4
5
5
Previous Next Play Pause
2 3 4 5

Бусад мэдээ

Mar 30, 2024 389

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 174

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/