Уншиж байна...

Хорол Удганы өмсгөл хуяга сүүлд О.Пүрэв гуай хадгалж байсан
Хорол удганы онгод хар булгадайн юм ийнхүү иржээ


Хорол удганы эцэг Цэвээн заарин нэгэн удаа Тагна уулын урианхай орж Тува нартай ангийн үсний наймаа хийж явахдаа урианхайн бөө нартай булганы арьсны үнэ тохиролцоогүйн улмаас хэрүүл зодоон үүсгэжээ... Үүнээс болоод урианхайн бөө нар лусын гаралтай онгод явуулж Цэвээн заарингийн гал голомтод аюул учруулсан гэнэ. Тагна урианхайн бөөгийн хараалаар ирсэн энэ онгодыг Хорол удганы багш хар дархадын алдартай бөө Жалхын Цэвээн удган гэгч тогтоож " хар булгадайн юм " хэмээн нэрлэж Хорол удганд нэг сүлд болгон тахиулж өөрийн манжигнаас ногоон хөх алаг , ногоон-хөх- ногоон алаг , ногоон хөх алаг 3 манжиг авч урт ногоон туузанд бэхлэн бүтээж баруун мөргөлд нь нэмсэн гэдэг. Бөө болсоноос хойш Хорол удган нэг удаа "муухай өвгөн хар морьтой ирээд Хорол удганыг нүхрүү түлхэж унагах гэхэд тэрээр зулзаган хуш модноос зууралдан байж тэр нүхнээс унасангүй" гэж зүүдлээд юуны учир ингэж зүүдэлсэн гэдгийг багшаасаа асуужээ. Тэгхэд багш нь " чи бөөлөхгүй удаад онгодоо уурлуулсан байна. Хар булгадайн юм бол там болтол ухсан долоон алд гүн нүхтэй чоно , баавгайн дүрд хувирдаг онгод юм шүү дээ. Хар моринд сэтэрлэж одоо түүнийг өөрөө тахь" гэсэн ёсоор Хорол удган сэтэр татаж багшийнхаа бүтээсэн урт ногоон туузтай энэ зэрэгцүүлэн мөн тийм урт ногоон туузанд цагаан, хар , улаан өнгө бүхий гурван манжиг үйлдэж толгойнд нь алтан саа өргөн бүтээж энэ мөргөлдөө нэмж байжээ...
Choigoo Shamanic Path
Арван хоёрдугаар сарын 10-нд 13:52 цагт ·

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/