Уншиж байна...

“Хувилгаан” Дугарсэд нь мэргэ төлөг, хараал жатга хийж хүмүүсийг мунхруулсан хэргээр 20 гаруй жил шоронд суугаад суллагдсан боловч өс хонзонтой хүнээ хутгалж алаад, дахин 10 жилийн ял авч эцэст нь Дарьтын шоронд насан эцэслэжээ.

 

1950-иад оны үед нэгэн ид шидтэй хувилгаан тодорч, нутгийн олны шүтээн болсон нь Дугарсэд гэгч байжээ. Дугарсэд Онон голынхоо хөвөөнд ирж, үе үеийн залуусын бичигдээгүй хуулиар дарвиж цэнгэж явтал нэгэн өвгөн тааралдаж эгэлгүй их шидтэн таньд хичээгүйлэн айлтгая. Ганц охин минь хонь хариулж яваад чонотой тааралдаж, айж цочроод галзуурч жил илүү болж байна.

Хот хүрээ орж эмч домч бүгдийг гүйцээсэн ч эдгэсэнгүй. Тэгээд таньтай уулзахаар ирлээ” гэхэд Дугарсэд гэрт нь очжээ. Гэрийн баруун хатавчинд үс гэзэг нь сэгсийсэн бүсгүй хүн хүлээстэй хэвтэж байв гэнэ. Дугарсэд хананд өлгөөтэй бууг авч сумлаад бүсгүй рүү шагайж “Эцэг эхээ зовоосон хаашаа янзын шулам бэ, чи” гэж чангаар хашгиран, тасхийтэл буудаж орхитол бүсгүй овсхийн цочиж, өвгөн эмгэн хоёр айж сандран сөхрөн унажээ. Дугарсэд доогтойхон инээгээд л гарч одов.

Түүнээс хойш бүсгүй эдгэрч, харин Дугарсэд нутгийн олондоо хувилгаан багш хэмээн алдаршжээ. Харамсалтай нь, байнга өргөл барьц авч, хүмүүсийг мунхруулсан хэргээр халхын шоронд дөрвөн удаа хоригдож, 20 гаруй жилийн ял эдлээд 1980 онд суллагджээ.
Нутагтаа очоод хэдхэн сар болж байтал сумын заан цолтой нэгэн залуу хамт архи ууж суухдаа хоёр мөнгөн аяганых нь нэгийг хулгайлчихсан байна. Дугарсэд нэгэн өдөр түүнтэй тааралдаад гэртээ аваачиж дахин архиар дайлжээ. Нэлээд халсны эцэст мөнгөн аягаа гаргаж “Уг нь надад ийм аяга хоёр байсан юм. Ингээд чи хоёуланг нь ав. Ха ха ха” гэсээр араар нь тойрохдоо дарьганга хийцийн хэт хутга сугалж цээж рүү нь хүчтэй дүрж амийг нь бүрэлгэсэн байна. Тэрээр халхын шоронд олон янзын хараал жатга хийж нэрд гарсан бөгөөд зарим үед бороо ус хариулдаг байсан гэдэг.




Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/