2015 онд олон түүхэн ой давхацсан жил болж байгаа билээ. Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл үүсгэн байгуулагдаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ түүхэн хугацаанд МБНЭ-ийн тэнгэрийн улаач зайран, удган нар жил бүр Монгол улсынхаа толгой уул хайрхан, лус савдагийг аргадаж нэгдсэн их тахилага тайлагийг зохион байгуулдаг уламжлалтай.
Уг уламлалынхаа хүрээнд МБНЭ-ээс 2014 онд Лусын Нэгдсэн Их Тахилгыг Хөвсгөл далай дээр амжилттай зохион байгуулсан юм.
Энэ жилийн Нэгдсэн Их Тахилгыг орон нутгийн хэмжээнд Хөвсгөл далай ээждээ хүндэтгэл үзүүлэн залбирлаа. Лусын залбирлалыг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Наранцэцэг, Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн зайран Нямдаваа , Галын тахилгыг зайран Үүрцайх нар хийсэн байна.
2016 онд хийгдэх гурав дахь тахилгыг МБНЭ-ээс Хөвсгөл нуурын Нэгдсэн Их Тахилгын түвшинд өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ үеэр Хөвсгөл нутгийн нийт бөө нарыг цуглуулж, албан ёсоор Монгол бөөгийн цол олгох арга хэмжээг МБНЭ-ээс зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Нийт тэнгэр шүтлэгт хөх мөнх тэнгэр заяат Та бүхнийг өргөнөөр идэвхи санаачлагатай оролцохыг урьж байна.
Д.Төмөрчөдөр